| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0004/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/12 |
| Огноо | 2024-01-15 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2024/ШЦТ/12
2024 01 15 2024/ШЦТ/12
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0004/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч З.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** ************ холбогдох эрүүгийн 2339000000414 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, регистрийн СЮ73010866 дугаартай.
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч ********* нь Хэнтий аймийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Тариаланчдын 227 тоотод оршин суух ********* хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль бусаар нэвтэрч Улаанбаатар гурил 10 кг, Сакура цагаан будаа 5 кг, Олена наранцэцэгийн тос 1 ширхэг, үхрийн мах 3 кг, адууны мах 5 кг зэргийн хулгайлж ********** 174,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч *********** хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000000414 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-8-р хуудас),
Хохирогч ************* (хх-ийн 14-15, 19-20-р хуудас), гэрч Б.Баярбатын (хх-ийн 23-24-р хуудас), гэрч ************ (хх-ийн 32-34-р хуудас), шинжээч Э.Одхүүгийн (хх-ийн 43-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны шатанд өгсөн мэдүүлэг,
Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ШД-243 дугаартай шинжээчийн "...гурил 10 кг 28.000 төгрөг, 5 кг цагаан будаа 35.000 төгрөг, 3 литрийн савлагаатай ургамлын тос 11,500 төгрөг, үхрийн мах 1 кг нь 15.000 төгрөг, адууны мах 1 кг 11,000 төгрөг нийт 174,500 төгрөг" гэх дүгнэлт, (хх-ийн 49-51-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 55-95-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000000414 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судладсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ************ шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ********** нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********* шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцож байна. Улсын яллагчийн зүгээс яллаж байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх хууль зүйн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Шүүгдэгч *********** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ********* нь Хэнтий аймийн Хэрлэн сумын 5 дугаар багийн Тариаланчдын 227 тоотод оршин суух ********** хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох монгол гэрт 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хууль бусаар нэвтэрч Улаанбаатар гурил 10 кг, Сакура цагаан будаа 5 кг, Олена наранцэцэгийн тос 1 ширхэг, үхрийн мах 3 кг, адууны мах 5 кг зэргийг хууль бусаар авч *********** 174,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би гэр рүү ороод шалан дээр байсан арав орчим килограмм гурил, жоохон мах зэрэг тортой эд зүйл байхаар нь аваад тус багийн Тулга дэлгүүрийн гадуур явж байгаад хөдөөний бололтой нэг залууд арван мянган төгрөгөөр зарсан...Тухайн үед гэрийн хаалгыг уяагаар уяж модоор даруулсан байсан...Би хохирлоо нөхөн төлнө...” гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 4-8-р хуудас),
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Гэртээ ирээд нэг хашаанд байдаг аавынхаар ороход гэрт байсан хүнсний эд зүйл алга болсон байсан....Арван килограммын савлагаатай Улаанбаатар гурил нэг ширхэг, таван килограммын савлагаатай Сакура цагаан будаа нэг ширхэгОлена наранцэцэгийн тос нэг ширхэг, Үхийн мах гурван килограмм, Адууны мах таван килограмм байсныг алдсан.. Би 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр арван килограммын савлагаатай Улаанбаатар гурил нэг ширхэг, таван килограммын савлагаатай Сакура цагаан будаа нэг ширхэг олена наранцэцэгийн тос нэг ширхэг тус бүрийн Хэрлэн сумын 5 дугаар багт байрлах "Содон" дэлгүүрээс бэлэн мөнгөөр авсан. Үхрийн мах гурван килограмм, Адууны мах таван килограммыг саяхан 09 дүгээр сарын сүүлээр намайг "Өгөөмөр" бойнд ажиллаж байх үед миний төрсөн эгч Баянхутаг суманд байдаг ********** ************ үхэр, адуу хэд хэдийг оруулсан тэр үеэр бэлэн мөнгөөр худалдаж авч хөргөгчөө дүүргэсэн. Би эдгээр эд зүйлийг худалдан авч аав, ээжид өгсөн болохоор миний өмчлөлийн эд зүйл...Гомдолтой байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-15, 19-20-р хуудас),
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хэрлэн сумын 5 дугаар баг тус тоотод Баатар гуайнд очсон. Очих шалтгаан нь би ********* гуайнд тус дэм болдог болохоор тэр өдөр ус авч өгөх ажилтай очсон. Намайг очиход Баатар гуай, хөгшинтэйгөө бас Муурын байшинд байдаг ********** гэгч гурвуулаа архи уугаад сууж байсан. Би жоохон сууж байгаад ажил гараад зүүн хойно байх Ууганаагийн гэр рүү явсан. Тэр айлаас гараад буцаж ********* гуайн гэр рүү явж байхад тэднийд сууж архи уугаад сууж байсан. ************ гэгч цэнхэр ууттай юм бариад явж байсан. Орой ********* гуайнд сууж байхад хөгшин ********* эгч хоол хийх гээд хөргөгчөөсөө мах гаргах гээд хайхад байхгүй байсан. Бодвол тэр Нараа гэгч авсан байх гэж бодож байна..." гэх мэдүүлэг (хх-ийн 23-24-р хуудас),
Гэрч ********* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тэр өдөр нэг шил архитай 15 цагийн үед ирж манайд ууна гээд байхаар нь би гэртээ уулгаагүй өвгөнтэй аргалд явлаа гэж хэлэхэд гэрээс гарахгүй суугаад байсан. Тэгж тэгж 16 цаг өнгөрч манай гэрээс явахаар нь өвгөнтэй цуг урагшаа аргалд яваад 18 цагийн үед гэртээ ирэхэд гэрт байсан охины авч өгсөн арван килограммын савлагаатай Улаанбаатар гурил, таван килограммын савлагаатай Сакура цагаан будаа, Олена наранцэцэгийн тос, үхэр, адууны махнууд алга болсон байсан.Тэгээд охин руу утсаар залгасан. Намайг иртэл түр байж байгаарай гэсэн болохоор тухайн үед цагдаагийн газарт дуудлага өгөөгүй...охин ********** эзэмшлийнх гэж хэлж болно...хаалгыг хөх уяагаар уяад үүдний хөл арчдаг ширээний тавцангаар хийсэн модоор даруулаад явсан...манай гэр бүлийн эд зүйлийг захиран зарцуулах эрх байхгүй..." гэх мэдүүлэг (хх-ийн 32-33-р хуудас),
Шинжээч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай байгууллага Хэнтий аймгийн Хэрлэн сум дахь хүнсний дэлгүүрүүдийн хүнсний барааны үнийн судалгааг авч дундажлан үнийн судалгааг гаргадаг. Энэ жишгээр ШТ-243 дугаартай дүгнэлтийг гаргасан..." гэх мэдүүлэг (хх-ийн 43-р хуудас),
Хөрөнгийн үнэлгээний Бодит үнэлгээ ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ШД-243 дугаартай шинжээчийн "...гурил 10 кг 28.000 төгрөг, 5 кг цагаан будаа 35.000 төгрөг, 3 литрийн савлагаатай ургамлын тос 11,500 төгрөг, үхрийн мах 1 кг нь 15.000 төгрөг, адууны мах 1 кг 11,000 нийт 174,500 төгрөг" гэх дүгнэлт, (хх-ийн 49-51-р хуудас)
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ************* нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр буюу монгол гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдраха зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилго, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *********** нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
“Орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг хамааруулан үздэг ба шүүгдэгч ********* нь хүн байнга амьдрахад зориулагдсан ********** эзэмшлийн монгол гэрт хууль бусаар нэвтэрсэн байна.
Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан юм.
Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд тооцох үндэслэл болж байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ********** нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох *********** эзэмшлийн монгол гэрийн хаалгыг уягаар уяж модоор даруулсан байхад нь орсон үйлдэл нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй буюу хууль бус нэвтрэлт болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.
Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог юм.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч ********** нь хохирогч ************ эд зүйлийг хулгайлж 174,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохиролоо төлж барагдуулаагүй байна.
Иймд шүүгдэгч ************* 174,000 төгрөгийг гаргуулж хохирогч ********** олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч ************* шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч *********** шүүхээс хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мөн шүүгдэгчийн хувийн байдлуудлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч ************* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч **************** нь урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 05-ний өдрийн 453 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 247 дугаар зүйлийн 247.1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн албадан ажил хийлгэх ялаар,
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 226 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсныг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 62-95-р хуудас) тогтоогдож байна.
Шүүгдэгч *********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нь ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч ************* шүүх хуралдаанд гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж өгнө үү гэх санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “...гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” талаар хуульчилсан ба шүүгдэгч ************ нь гэмт үйлдэж учруулсан 174,500 төгрөгийн хохирлоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар завсарлуулсан хугацаанд нөхөн төлөөгүй байна.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Наранхүүхэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ************* цагдан хоригдсон 7 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2339000000414 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт ********** ********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдарх зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ********** *********** 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************ цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ************* 174,500 (нэг зуун далан дөрвөн мянга таван зуу) төгрөгийг гаргуулж хохирогч ************* олгосугай.
6. Эрүүгийн 2339000000414 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР