Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/17

 

 

 

 

 

 

 

 

 

2024       01          16                                          2024/ШЦТ/17

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс:180/2024/0019

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б, 

Улсын яллагч З.Н,

Шүүгдэгч С.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** *********** холбогдох эрүүгийн 2439000000005 дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Шүүгдэгч ************** нь 2023 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 05 цагийн орчим Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг "Эзэнт гүрэн” зочид буудлын 5 давхар 506 тоот өрөөнд байхдаа “Эх*******ийгээ босохгүй унтаад байна" гэх шалтгаанаар тус буудлын хайсенс брэндийн 41 инчийн зурагт, шилэн хаалгатай жижиг хөргөгч зэргийг авч шидэн мөн 86*36 см харьцаатай толийг гараараа цохин хагалж, шилэн стакан, дарсны хундага, тумбочка, модон тавиур зэрэг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж 1,151,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 21-ний шөнө 05 цагийн үед буудлын 3 давхарт байж байхад дээд давхарт шил хагарах чимээ сонсогдсон. Би буудлын 5 давхарт гараад чагнахад 506 тоот өрөөн дотор хүн хэрэлдэж байгаа эрэгтэй хүний дуу сонсогдсон. 506 тоот өрөөний хаалганы цоожийг картаар нээгээд өрөөн дотор ороход эрэгтэй, эмэгтэй 2 хүн байсан бөгөөд өрөөний зурагт, хөргөгч, хувцасны өлгүүрийн толийг хагалж устгаж гэмтээсэн байсан...“Эзэнт гүрэн” зочид буудлын 506 тоот өрөөний хар өнгийн "Hisense" *******тэй 41 инчийн зурагтын дэлгэц доод хэсгээр цуурч бутарч хагарсан. Хар өнгийн шилэн хаалгатай хөргөгчийн шилэн хаалга салж хаалга хагарч бутарсан. Үүд хэсэгт байх модон хувцасны өлгүүрийн өндөр нь 86 см, өргөн нь 36 см хэмжээтэй толь хагарсан, 2 шургуулгатай тумбочка дээд, болон доод хэсгийн уулзвар хэсгээрэй салж ангайсан, хөргөгчийн доод талын модон тавиур салж ангайсан, 2 ширхэг стакан хагарсан, 1 ширхэг дарсны стакан хагарсан байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-23-р хуудас),

Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би архи согтууруулах ундаа бага зэрэг хэтрүүлсэн байсан тул манай нөхөр *********** ирээд бид хоёр орой 21 цагийн үед "Эзэнт гүрэн" зочид буудлын 5 давхарт "506" тоот өрөөнд орж унтаж амарсан. Би уусан архиндаа согтоод унтаж байхад манай нөхөр намайг гэр рүүгээ явъя гэж зөндөө гуйсан. Би архи хэтрүүлж уусан болохоор босож чадахгүй байсан. Манай нөхөр намайг гэр рүүгээ явъя гэж шөнөжин гуйгаад явахгүй байсан болохоор уурлаад 2023 оны 12 дугаар сарын 21 ний шөнө 05 цагийн орчим буудлын зурагт, хөргөгч хоёрыг авч шидээд, өлгүүрийн толийг гараараа цохиод хагалчихсан. Жижиг модон шүүгээ, шилэн аяга нь хөргөгч шидэхэд хагарч, гэмтсэн байх...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас),

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2023/ШД-308 дугаартай шинжээчийн “...хайсенс брэндийн 41 инчийн зурагт-700,000 төгрөг, шилэн хаалгатай жижиг хөргөгч-300,000 төгрөг, 86*36 см харьцаатай толь, сольж угсрах ажлын хөлс-80,000 төгрөг, шилэн стакан-6,500 төгрөг, дарсны хундага-15,000 төгрөг, тумбочка, модон тавиур-50,000 төгрөг, нийт 1,151,500 төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 41-44-р хуудас),

"Эзэнт гүрэн" зочид буудлын менежер ************ 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 002 дугаартай “...гарсан хохирлыг барагдуулж дууссан тул гомдол санал байхгүй” гэх прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 102-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч ************* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч *********** нь "Эзэнт гүрэн" зочид буудлын эд хөрөнгийг устгаж 1,151,000 төгрөгийн хохирол учруулсан ба "Эзэнт гүрэн" зочид буудлын менежер ********** 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 002 дугаартай “...гарсан хохирлыг барагдуулж дууссан тул гомдол санал байхгүй” гэх прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 102-р хуудас) гаргасан байх тул шүүгдэгч ************ бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч ********** хүлээн зөвшөөрсөн 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгож, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн 2439000000005 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********* овогт ********* ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** *********** 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ********** нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

5. Эрүүгийн 2439000000005 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                 Б.УУГАНБАЯР