Шүүх | Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсүхийн Болормаа |
Хэргийн индекс | 177/2022/0064/Э/ |
Дугаар | 2023/ШЦТ/220 |
Огноо | 2023-12-11 |
Зүйл хэсэг | 22.1.1., 22.1.2., |
Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/220
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Болормаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Э,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: А.Б,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Б.Цагцалмаа, Т.Уянга, Л.Эрдэнэцэцэг, Н.Оюунчимэг,
Шүүгдэгч: Ч.Т, С.Н, Д.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч- овогт Ч-гийн Т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш- овогт Д-гийн А, Я овогт С-ийн Н нарт холбогдох эрүүгийн 2135000910... дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, ........................ Увс аймгийн .......... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн .......... сумын Засаг даргаар ажиллаж байсан, одоо Увс аймгийн .......... сумын Засаг даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн .......... сумын 2 дугаар багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ч- овогт Ч-гийн Т, (регистрийн дугаар:............................);
2. Монгол Улсын иргэн, ................................ Увс аймгийн .......... суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн .......... сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .......... сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш- овогт Д-гийн А, (регистрийн дугаар:....................);
3. Монгол Улсын иргэн, ....................... өдөр Увс аймгийн .......... суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Увс аймгийн .......... сумын Засаг даргын .......................... ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .......... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Я овогт С-ийн Н, (регистрийн дугаар:.........................);
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Т нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн .......... сумын Засаг даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж .......... сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр тусгагдсан “Хогийн цэгийн хогийг дарж булах” ажлыг 6.5 сая төгрөгөөр гүйцэтгүүлэхээр 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “..........................” ХХК-ийн захирал П.Э-тай шууд гэрээ байгуулсан атлаа гэрээнд заасан ажлыг тус компаниар гүйцэтгүүлэхгүйгээр .......... сумын нутагт байрлах ...............ийн гүүр засварлаж байсан аймгийн ............ ... газрын ........... улсын дугаартай ковш трактороор хийлгэж, “...............” ХХК-ийн дансанд төсвөөс 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг шилжүүлж, тус компанийн захирал П.Э-аар дамжуулан бэлнээр нь гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон,
-Мөн нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн .......... сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Увс аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” захирамжаар Увс аймгийн .......... сумын Засаг даргад эрх шилжүүлж ирүүлсэн, орон нутгийн хөрөнгөөр хийгдэх Увс аймгийн .......... сумын ............... боомтыг цахилгаанд холбох 71.5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг Д.С гэгчтэй амаар ярьж, тохиролцон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр 2019 оны 09, 10 дугаар сарын үед “...............” ХХК-иар хийж гүйцэтгүүлсний дараа 2019 оны эцэст 71.5 сая төгрөгийн мөнгөн хөрөнгийг Сангийн яам татаж авахаас өмнө төсвөөс гаргуулан “...............” ХХК-д шилжүүлэх зорилгоор 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” хууль бус захирамж гаргаж, тухайн ажилд “...............” ХХК шалгарч, гэрээ байгуулан, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд ............... боомтыг цахилгаанд холбох ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн мэтээр үнэлгээний хорооны сонгон шалгаруулалтын холбогдох баримт бичгүүдийг хуурамчаар нөхөн бүрдүүлэх үүргийг тухайн үнэлгээний хорооны даргаар томилогдсон гэх тус сумын Засаг даргын орлогч Д.А, нарийн бичгийн даргаар томилогдсон гэх .......... сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга С.Н нарт өгч, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 71.5 сая төгрөгийг ............... ХХК-ийн Хаан банк дахь .......... тоот данс руу шилжүүлж өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, улсын төсөвт 71.500.000 (далан нэгэн сая таван зуун мянга) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.А нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн .......... сумын Засаг даргын орлогчоор, шүүгдэгч С.Н нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн .......... сумын Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргаар тус тус ажиллаж байхдаа тус сумын ............... боомтыг цахилгаанд холбох 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг урьд хийгдсэн ажил гэдгийг мэдэж байсан атлаа тус сумын засаг дарга Ч.Тын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” хууль бус захирамжаар “............... боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-нд дарга, нарийн бичгийн даргаар тус тус томилогдон ажиллаж, тус үнэлгээний хороо нь .......... сумын ............... боомтыг цахилгаанд холбох 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу шалгаруулж, уг ажлын гүйцэтгэгчээр “...............” ХХК шалгарч, 2019 оны 12 дугаар сард уг ажлыг хийж гүйцэтгэн, хүлээлгэн өгсөн мэтээр холбогдох баримт бичгүүдийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуурамчаар нөхөн бүрдүүлэн өгч, урьдчилан амалж, Ч.Тыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:
1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Ч.Т нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн .......... сумын Засаг даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж .......... сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр тусгагдсан “Хогийн цэгийн хогийг дарж булах” нэртэй ажлыг 6.500.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “.............................” ХХК-ний захирал П.Э-тай шууд гэрээ байгуулан, гэрээнд заасан ажлыг уг компаниар хийлгүүлэхгүйгээр тус сумын нутаг дэвсгэрт байрлах ...............ийн гүүр засварлаж байсан аймгийн .................. газрын ................ улсын дугаартай ковш трактороор хийлгүүлж, “...........................” ХХК-ийн дансаар 6.500.000 төгрөг шилжүүлж, түүнийг бэлнээр нь гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон.
Нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн .......... сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж .......... сумын ............... боомтыг цахилгаанд холбогдох 71.500.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг 2019 оны 10 сард дулааны улиралд хийлгэх нэрээр “..................” ХХК-ийн захирал Д.С-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж тендер сонгон шалгаруулалт явуулахгүйгээр олгосон, 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр А/170 дугаартай захирамжаар “............... боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо" байгуулан тухайн ажилд .................. ХХК шалгарч 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хийж гүйцэтгүүлж, хүлээн авсан мэтээр үнэлгээний хорооны тендер сонгон шалгаруулсан, тухайн ажлыг комисс хүлээн авсан материалыг бүрдүүл гэж Засаг даргын орлогч буюу тухайн үнэлгээний хорооны даргаар ажиллаж байсан Д.А, Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны дарга С.Н нарт нөлөөлж, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 71.500.000 төгрөгийг “..................” ХХК-ийн Хаан банкны 5830171827 дугаарын дансанд шилжүүлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгож улсын төсөвт 71.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан.
Шүүгдэгч Д.А нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн .......... сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сумын засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай захирамжаар “............... боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо”-ны даргаар ажиллахдаа засаг дарга Ч.Тт 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус 71.500.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажилд “..................” ХХК нь шалгарсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн өгч, түүний гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн.
Шүүгдэгч С.Н нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн .......... сумын Засаг даргын тамгын газрын Санхүүгийн албаны даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж сумын засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай захирамжаар “............... боомтыг цахилгаанд холбох гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо"-ны нарийн бичгийн даргаар ажиллахдаа засаг дарга Ч.Тт 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр тус 71.500.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажилд “..................” ХХК нь шалгарсан мэтээр хуурамч баримт бүрдүүлэн өгч түүний гэмт хэрэгт урьдчилан амлаж санаатай дэмжлэг үзүүлсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул шүүгдэгч Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Д.А, С.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ч.Тын хувьд Увс аймгийн .......... сумын хогийн цэгийг дарж булах ажлыг шууд гэрээ байгуулж, гэрээний дагуу гүйцэтгүүлэхгүйгээр хувьдаа гаргуулан авч ашигласан 6.500.000 төгрөг мөн ............... багийг эрчим хүчээр хангах ажлыг бусдад давуу байдал учруулсан 71.500.000 төгрөгийг улсын төсөвт учруулсан хохирол гэж үзэж нийт 78.000.000 төгрөгийг гаргуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,
2. Шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: “...Шүүгдэгч Ч.Т, С.Н, Д.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих асуудал эргэлзээгүй бүрэн байдлаар гүйцэд нотлогдоогүй гэж үзэж байна. ... Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байгаа нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Гэрч А-ийн мэдүүлэгт “дарга Б-ын зөвшөөрлөөр тухайн ажлыг гүйцэтгэсэн” гэж хэлсэн. Ч.Тын хувьд дарга Б-тай уулзаж нөлөөлсөн байдал тогтоогддоггүй. Хогийн цэгийг дарж булах ажлын явагдсан процесс бичиг баримтын талаар гэрчүүд бүгдээрээ мэдэхгүй гэдэг зүйл мэдүүлдэг. Тухайн үед хогийн цэгийг дарж булах ажлыг сумын Засаг даргын орлогч дарга Д.А хариуцаж хийлгэж байсан болох нь Д.Агийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримтуудаар хогийн цэгийг дарж булах ажлын явцад Ч.Т эхнэрээ аваад эмчилгээнд явсан болох нь цаг хугацааны хувьд тогтоогдож байгаа. Гэрч Алтанцэцэгийн мэдүүлэгт “Ч.Т хогийн цэгийг дарж булах ажлын үед ирээгүй, эмнэлгээр үзүүлээд явж байсан гэж мэдүүлсэн байдаг. Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Гэрч Д.Сийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт шинэчилсэн мэдүүлэг өгөхдөө тодорхой тайлбарласан гэж үзэж байна. Ч.Тын хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлгээний хороог байгуулсан бөгөөд үнэлгээний хорооны гишүүд дээрх асуудлыг өөрсдөө гардаж зохион байгуулж хийсэн. Ч.Т үнэлгээний хорооны ажилд оролцоогүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. ............. боомтыг цахилгаанд холбох ажлын сонгон шалгаруулалт нь харьцуулалтын аргаар явагдсан бөгөөд үнэлгээний хороо хуралдсан нь гэрч Ж.Э-,С.Б- нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна. Гэрч Ж.Э-гийн хувьд үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг хөтөлсөн бөгөөд Д.А үнэлгээний хороог хуралдуулахаар үнэлгээний хорооны гишүүдийг өрөөндөө дуудсан болох нь гэрч С.Б-ийн мэдүүлгээр тогтоогддог. Үнэлгээний хороо хуралдаж 2 компанийн материалтай танилцаж хамгийн бага үнийн саналтай компанийг сонгон шалгаруулсан болох нь тогтоогддог. Гэрч Д.Сийн хувьд ............. боомтыг цахилгаанд холбох ажил хийж гүйцэтгэж, 71.500.000 төгрөг авсан гэдгээ мэдүүлсэн. Тухайн маргаан бүхий ажил хийгдэж ажлын комисс хүлээн авсан учир төрд ямар нэгэн байдлаар хохирол учраагүй гэж үзэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар дан ганц Д.А, С.Н, Э- нарын мэдүүлгээр шүүгдэгч Ч.Тыг яллах боломжгүй. Шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтад тооцох боловч дангаараа нотлох баримтын шаардлага хангахгүй. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт бусад гэрчийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдож байж гэм буруутайд тооцох үндэслэл үүснэ үзэж байгаа учраас Ч.Тын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-д зааснаар эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрвөл түүнд ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг баримтлан шийдвэрлэх нь зүйтэй гэсэн саналтай байгаа учраас шүүгдэгч Ч.Тын үйлдлийг цагаатгаж шийдвэрлэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ч.Тын өмгөөлөгчийн хувьд гэм буруу дээр маргаж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд төсөв нь төсөвт суучихсан мөн аймгийн Засаг даргын эрх шилжүүлсэн захирамж гарчихсан ажлыг гүйцэтгүүлсэн. Ч.Т дураараа авирлаж, өөрт байхгүй эрхийн хүрээнд ............. боомтын цахилгаан дамжуулах тендерийн үнэлгээний хороог байгуулаагүй. Худалдан авах ажиллагааг зохион байгуулахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй гэж үзэж байна. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн гэмт хэргийн онцлог нь хийгээд байгаа үйлдэл нийтийн эрх ашгийн эсрэг шинжтэй байдаг. Өөрөөр хэлбэл худалдан авах ажиллагааныхаа хуулийг зөрчсөн гэх үйлдэл эс үйлдэл нь нийтийн эрх ашгийн эсрэг чиглэсэн байх шинж тогтоогдохгүй байгаа. Д.А, С.Н нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа мэдүүлгийг прокурорын хувьд голлож нотлох баримт болгож ярьж байна. Худалдан авах ажиллагаа хэрхэн хийгдсэн талаарх баримтууд хавтаст хэрэгт хэд хэдэн удаа хуулбарлагдаад орчихсон байгаа. Тендер зарласан зар тавиагүй гэж ярьж байгаа боловч зар нь байгаа, мөн техникийн нөхцлийг үнэлгээний хороо гаргаад тогтоогоод өгчихсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хамгийн гол нь аймгийн Засаг даргын эрх шилжүүлсэн 71.500.000 төгрөгийг сумын Засаг дарга эрх хэрэгжүүлэх зөвшөөрлийн хүрээнд худалдан авах ажиллагааг хийсэн. Тухайн цахилгааны ажил хийгдчихсэн учир төсөвт хохирол учраагүй. Орон нутгийн хөгжлийн сангийн сумуудад хийгдэх ажлыг хүснэгтээр гаргаад аймгийн ИТХ, аймгийн Засаг дарга нар хэлэлцэж оны эхэнд худалдан авах үйл ажиллагаагаа орон нутгийн сангаас зарцуулалтаа баталчихдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэсэн гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байгаа. Нөгөөтэйгүүр гэм буруугаа хүлээж байгаа Д.А, С.Н нарын мэдүүлгүүд хоорондоо зөрүүтэй байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг боловч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа үйлдлээ нотолж чаддаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-д заасан гэмт хэргийн онцлог нь өөртөө давуу байдлыг бий болгох эс үйлдэхүй буюу бусдад хууль бусаар давуу байдлыг олгох гэсэн ойлголт юм. Улсын яллагчийн зүгээс хоёроос дээш компани тендерт оролцож байж худалдан авах ажиллагааг үнэлгээний хороо зохион байгуулах ёстой гэж тайлбартаа дурдсан. Нэгэнт ганц компанийн санал ирж байгаа тохиолдолд худалдан авах ажиллагааг бас л ялгаагүй зохион байгуулна. Хамгийн гол нь тухайн компани Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан шаардлага мөн үнэлгээний хорооны гаргасан техникийн нөхцөл тендерийн баримт баримт бичигт ажлын шаардлага нь нийцсэн байх ёстой гэж үзэж байна. Мөн Ч.Тыг .......... сумын хогийн цэгийг дарж булах ажлын 6.500.000 төгрөгийг өөртөө гаргуулан авсан гэх хэрэгт 1 гэрчийн мэдүүлгээр буруутгаж байгаа. Гэрчийн тухайд данснаас нь 2 удаагийн үйлдлээр мөнгө гаргуулж авсан гэдэг боловч тухайн үед Ч.Т Увс аймагт байгаагүй, Улаанбаатар хотод эхнэрийгээ эмчилгээнд аваад явж байсан болох нь тогтоогдож байгаа. .......... сумын хогийн цэг булах 6.500.000 төгрөгийн ажилд заавал тендер зарлах шаардлага байхгүй.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар засаг даргад 6.500.000 төгрөгийг захиран зарцуулах эрх байгаа. Тэгэхээр өөртөө болон бусдад давуу байдлыг бий болгосон гэдэг үндэслэл үгүйсгэгдэж байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзэж байна. Хохирол хор уршгийн хувьд 78.500.000 төгрөгийн хохирол төрд учраагүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ч гэсэн төсөвлөсөн ажил хийгдсэн учир төрд хохирол учраагүй гэдгийг илэрхийлсэн” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүхийн хэлэлцүүлэгт: “....Д.Агийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа. Тэрээр 2016 оны 11 дүгээр сарын 23-наас 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд .......... сумын Засаг даргын тамгын газарт Засаг даргын орлогчийн ажил үүргийг гүйцэтгэж байсан. Засаг даргын орлогч даргын ажлын байрны тодорхойлолтод зааснаар тендер шалгаруулах ажиллагаанд үнэлгээний хороонд ажилладаг чиг үүрэгтэй байсан. Д.Аг сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан сумын Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн А/170 дугаар захирамжаар ............... боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар ажиллахдаа 71.500.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажилд .................. ХХК шалгарсан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлэн өгч, түүнийг гэмт хэрэгт санаатай дэмжлэг үзүүлсэн гэж прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар зүйлчилж байгааг хүлээн зөвшөөрч байна. Сумын Засаг дарга 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр А/170 дугаартай үнэлгээний хороо байгуулах захирамж гаргахдаа орлогч дарга Д.Аг дуудаад ............... багийн ............. боомтыг цахилгаанд холбох ажлыг Увс аймгийн Баруун бүсийн цахилгаан эрчим хүчний газар ТӨХК-аас хийчихсэн ажил юм. Эрх нь шилжсэн учраас одоо материалд гарын үсэг зурчихвал мөнгө нь шилжигдэх ёстой гэдэг байдлаар ойлгуулсан байдаг. Тухайн үед орлогч дарга Д.Ад тендерийн материал ирээгүй байсан тул С.Н даргын авч ирсэн тендерийн материалд гарын үсэг дутуу байгаа юм байна гэсэн ойлголтоор гарын үсэг зурсан байдаг. Эхлээд энэ талаар дутуу ойлголттой байж байгаад сүүлдээ тендерийн хороог хуралдуулж тендер шалгаруулах үйл ажиллагааг хуулийнхаа дагуу энэ үйл ажиллагаа явуулах ёстой юм байна гэдгийг Д.А ойлгосон байдаг. Сумын Засаг даргын орлогчоор ажиллах хугацаандаа Засаг даргын нөлөөнд орж тендер шалгаруулах ажлыг хуулийн дагуу хийгээгүй гэдэг үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгчийн зүгээс Д.А, С.Н гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй гэдэг байдлаар тайлбар гаргаж байна. Д.А мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “Хоёр төрийн байгууллагын хооронд хийгдсэн ажил болохоор надад болон манай суманд хамааралгүй юм байна, аймгийн Засаг даргаас эрх нь шилжээд ороод ирчихсэн болохоор энэ дээр гарын үсэг зурчихад нэг их буруудах юм байхгүй юм байна” гэж ойлгож байсан. Ч.Т Засаг дарга тендерийн үнэлгээний хороо байгуулсан захирамж гаргаагүй бол орлогч дарга ингэж тендерийг хуралдуулсан мэтээр баримт бүрдүүлж, үнэлгээний хорооны тэмдэглэл дээр гарын үсэг зурах боломжгүй байсан. Сумын Засаг дарга Ч.Тын буруутай үйлдлийн улмаас Д.А, С.Н нар буруутгагдаж байна. Хийгдчихсэн тендерийн ажлын дараа баримт бичиг бүрдүүлнэ гэдэг хуулиа зөрчиж байгаа хэлбэр юм. Д.Агийн зүгээс төрд удирдах ажил хийж байсныхаа хувьд ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргийнхээ дагуу хууль дүрэм зөрчсөн гэдгээ ойлгож зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс төрд хохирол учраагүй, ажлууд хийгдээд хүлээн авсан тул цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй талаараа илэрхийлсэн байгаа. Иймд улсын яллагч нь шүүгдэгч С.Н, Д.А нараас гаргуулах хохиролгүй гэх дүгнэлтийг гаргаж байгааг шүүх анхаарч үзнэ үү” гэх дүгнэлтийг,
5. Шүүгдэгч С.Нийн өмгөөлөгч Т.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч С.Нийг прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүгдэгч С.Нийн хувьд хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд маргах зүйл байхгүй. Гэм буруугийн хувьд маргаан байхгүй гэснээр эрх зүйн байдлыг дордуулж тайлбарлаж болохгүй гэж үзэж байна. Яагаад гэвэл шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч Н.Оюунчимэг дүгнэлт гаргахдаа “шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрөөд байна, өөрөөр хэлбэл шүүгдэгч Ц.Н, Д.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэж байгаа боловч бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна, үйлдлээ бүрэн нотолж чадахгүй байна” гэдэг зүйлийг хэлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүгдэгч нар өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа нотлох үүргийг хүлээдэггүй субъект юм. Миний үйлчлүүлэгч С.Нийн хувьд гэмт хэрэгт шалгагдаж эхэлсэн цагаас хойш хэргийн үйл баримтын талаар үнэн зөвөөр мэдүүлгээ удаа дараа өгсөн. Ийм учраас шүүгдэгч нарын мэдүүлэгт зарим зөрүү гарсан асуудлыг гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрөхгүй байна гэж үзэж эрх зүйн байдлыг нь дордуулж болохгүй. Харин ч Ч.Тын үйлдлийн улмаас 2 хүн эрүүгийн хариуцлага хүлээхэд хүрээд шүүх хурлын танхимд зогсож байна. С.Н нь төрийн албан хаагч бөгөөд эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Том хүүхэд нь оюутан болж байгаа тул ар гэрээ тэжээн тэтгэх үүрэгтэй хүн байгаа. Хэрвээ үнэлгээний хороо байгуулаагүй, хууль бус захирамж гаргаагүй байсан бол өнөөдөр Д.А, Ц.Н нар гэмт хэрэгтэн болохгүй байсан. Хэдийгээр Ч.Т өөрийн гэм буруу дээр маргаж байгаа ч гэсэн С.Н, Д.А нарыг удирдаж, үүрэг даалгавар өгч ажиллаж байсан төрийн албан хаагчийнхаа хувьд хүн чанар, ёс зүйтэй байх ёстой. Бүх зүйлийг өөрөөсөө холдуулж, Д.А, Ц.Н нарыг гүтгэх шаардлага байхгүй. Ч.Т засаг даргын хувьд тендерийн материалыг бүрдүүлээд аваад ир гэдэг үүрэг даалгавар өгөөгүй байсан бол С.Н, Д.А нар гэмт хэрэгтэн болоод зогсохгүй байсан. Дээд шатны удирдлага захирамж гаргаад үнэлгээний хорооны гишүүнээр томилсныг эсэргүүцэж чадаагүй, өөрөөр хэлбэл удирдлагын хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзах үүргээ хэрэгжүүлээгүй гэдэг үндэслэлээр Ц.Н гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа юм. Иймд Ц.Нид холбогдох хэргийг хөнгөрүүлж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
6. Шүүгдэгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт: “............. сумын хогийн цэгийг дарж булах 6.500.000 төгрөгийн ажил хийгдэж байх үед миний бие Улаанбаатар хотод эхнэрээ эмчлүүлж байсан. Улсын яллагч тайлбартаа намайг хогийн цэгийг дарж булах ажилд нөлөөлсөн гэдэг асуудлыг ойлгохгүй байна. 6.500.000 төгрөгийг би авчихсан юм шиг над руу дайрч давшилж байгаа нь надад хүнд тусаж байна. ............. боомтыг цахилгаанд холбох 71.500.000 төгрөгийн төсөвт ажилд “..................” ХХК-ийн захирал Д.С-тэй хуйвалдаж үнэлгээний хороо байгуулж, “..................” ХХК-ийг шалгаруулсан мэтээр тайлбарлаж байна. Би “..................” ХХК-ийн захирал Д.С гэж хүнтэй өмнө нь уулзаж байгаагүй, танихгүй. Шүүх хуралдааны явцад гэрчүүд орж ирээд мэдүүлгээ өгсөн бөгөөд тухайн ажил явагдаж байх үед намайг суманд байгаагүйг нотолж байхад улсын яллагчийн зүгээс зөвхөн над руу дайрч гүтгэж байгаад эмзэглэж байна. Сумын засаг дарга ямар нэгэн ажлын захирамж гаргахгүй бол сумын ажил нэг шатаар ч урагшлахгүй. Тухайн оны сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлаас гарсан тогтоол шийдвэрийг үндэслэн сумын Засаг дарга захирамж гаргадаг. Орлогч гэдэг нь засаг даргын байхгүйд Засаг даргын ажил, ажлын албыг орлон гүйцэтгэдэг хүнийг хэлдэг. Эрх мэдлээ урвуулан ашигласан гэдэг юм яригдаж байна, эрх мэдлийнхээ хүрээнд сум орон нутгийн ажлыг урагшаа явуулж, нийгмийн эрх ашгийн төлөө ажил хийж байгаа юм. ...Цахилгааны ажил хийгдээд улсын комисст хүлээлгэж өгөөд мөнгөө авсан байгаа. Тендерт шалгарсан компаниудад төрөөс санхүүжилт шууд олгогддоггүй учир 30 хувийн гүйцэтгэлийг өөрсдийн хөрөнгөөр хийж гүйцэтгээд явж байхад үнэлгээний хороо ажлын гүйцэтгэлийг шалгаж дээшээ мэдэгдсэнээр санхүүжилт орж ирдэг...Би маргаан бүхий ажлаас 100 төгрөг ч өөртөө авсан бол өөр хэрэг юм. Хийгээгүй хэргийнхээ төлөө хуулийн байгуулгаар шалгагдаж явснаар сэтгэл санааны маш их хохирол амсаж байна. Сумын ажлыг үр дүнтэй хийхийн төлөө хичээж ажиллаж байсан. Сум орон нутагт С.Н, Д.А нарын оруулсан хувь нэмэр их байгаа. Д.А, С.Н нарыг буруутгахгүй. Надад холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү” гэх тайлбар, мэдүүлгийг,
7. Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: “............. сумын засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа Ч.Тын өгсөн үүргийн дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, холбогдох журмыг зөрчиж, 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд “...............” ХХК шалгарсан мэтээр бичиг баримт бүрдүүлж өгсөндөө маш их гэмшиж, харамсаж байна. Энэ үйлдлийнхээ горыг 3 жил амсаж, хэрэгт шалгагдаж, эцэст нь гэмт хэрэгтэн болоод зогсож байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэтэл сумын засаг дарга Ч.Т нь шүүх хуралдаанд “.......... сумын хогийн цэгийг дарж булах 6.500.000 төгрөгийн ажлыг би хийлгээгүй, манай орлогч Д.А хийлгэсэн” гэх мэдүүлгийг гаргаж, намайг буруутгаж байгааг сонсоод өөрийн эрхгүй нүднээс нулимс гарч байна. Тухайн үед сумын Засаг даргын тамгын газрын ихэнх хүмүүс амраад явчихсан 2, 3 ажилтан үлдсэн байсан тул Ч.Тын хэлснээр .......... сумын гүүр янзалж байсан ковш трактороор ажил хийлгэж, хогийн цэг дарж булах ажлыг хийж гүйцэтгэсэн жолоочийн мот цагийг өдөр бүр тооцож, шатахууныг нь ............. ХХК-аас авч хүргэж өгч байсан. Хогийн цэгийг дарж булах ажлыг үнэхээр би дангаараа хариуцаж хийлгэсэн бол П.Э- гэх хүнтэй би өөрөө гэрээ хийж, мөнгөө авах ёстой байсан байх. Ч.Тын зүгээс “П.Э- нь манай орлогч даргын найзынх нь эгч гэсэн, би тухайн үед Улаанбаатар хотод байсан” гэж хэлж байгааг сонсоод үнэхээр гомдож байна. Хогийн цэг дарж булах ажлыг ....................... ХХК-иар хийлгэхээр гэрээ байгуулчихаад, аймгийн ................. трактороор хийлгэж, 6.500.000 төгрөг гаргуулж авсан асуудалд би огт хамааралгүй. Харин ............. боомтыг цахилгаанд холбох 71.500.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг өөрийн хариуцлагагүй байдлын улмаас буруу ойлгож, хүмүүсийн ярилцаж тохирсон зүйлд дэмжлэг үзүүлсэн юм байна гэдгээ ойлгож, гэм буруугаа хүлээсэн. Мэдүүлэг зөрүүтэй байна гэх асуудлын хувьд магадгүй Ж.Э-, С.Н, С.Б- бидний мэдүүлэг зарим талаараа зөрж байгаа шалтгаан нь энэ хэргийг шалгаад 5 жил гаруйн хугацаа өнгөрч байгаатай холбоотой болсон асуудлыг мартах санах зэргээр зөрүүтэй зүйл ярьсан байх. Шүүх хурал дээр гэрч Ж.Э-гийн мэдүүлгийг сонсоод үнэлгээний хороо тухайн үедээ хуралдсан юм байна, багагүй хугацаа өнгөрсөн болохоор би буруу санаад байсан юм байхдаа гэж бодож суулаа. С.Б-ийн мэдүүлгээс баруун бүсийн хийсэн ажил гэдгийг сонсоод би бас баруун бүсийн хийсэн ажил гэдгийг буруу санаагүй л юм байна гэх мэтээр бодож байсан. Би өөртөө маш их дүгнэлт хийж, гэмшиж байна” гэв.
8. Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан: “...Би буруу зүйл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би олон жил төрийн ажилд идэвх зүтгэлтэй ажиллаж ирсэн. ...Төрийн албанд тангараг өргөж үнэнч шударгаар ажиллаж байгаад алдаа гаргасандаа харамсаж байна.” гэв.
Шүүх хуралдаанаар эрүүгийн 2135000910... дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг талууд шинжлэн судлав. Үүнд:
Улсын яллагч хэргээс:
А. Шүүгдэгч Ч.Т нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн .......... сумын Засаг даргаар ажиллахдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж .......... сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр тусгагдсан “Хогийн цэгийн хогийг дарж булах” ажлыг 6.5 сая төгрөгөөр гүйцэтгүүлэхээр 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “.......................” ХХК-ийн захирал П.Э-тай шууд гэрээ байгуулсан атлаа гэрээнд заасан ажлыг тус компаниар гүйцэтгүүлэхгүйгээр .......... сумын нутагт байрлах ...............ийн гүүр засварлаж байсан аймгийн ........... байдлын газрын 11-17 УН улсын дугаартай ковш трактороор хийлгэж, “...........................” ХХК-ийн дансанд төсвөөс 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг шилжүүлж, тус компанийн захирал П.Э-аар дамжуулан бэлнээр нь гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон гэх үйлдэлд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2018 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд 10.000.000 (арван сая) төгрөгөөс доош төсөвт өртөгтэй ажлыг захиалагч тал шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлж болохоор байсан. Танай байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулаад тухайн гэрээ байгуулсан компани уг ажлыг хийгээгүй талаарх нөхцөл байдал тогтоогдож байгаа бол дээрх үйлдлийн улмаас тус сумын Засаг дарга өөртөө давуу байдал бий болгосон гэж үзэж байна. Шүүхээс .......... сумын засаг даргыг гэм буруутай гэж үзсэн тохиолдолд уг 6.5 сая төгрөгийг .......... сумын Орон нутгийн хөгжлийн санд гаргуулан өгөх нь зүйтэй байх гэж үзэж байна” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 60-66 дахь тал);
2. Гэрч Ч.Т-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 онд Увс аймгийн .......... суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажил хийгдсэн. Тухайн үед аймгийн ........... байдлын газрын ковш трактор манай суманд ажиллаж байсан бөгөөд уг тракторын жолоочоос гуйж байгаад бензинийг нь хийж өгөөд хогийн цэг даруулах булуулах ажлыг хийлгэсэн. Тракторын жолоочтой хэн уулзаж гуйж байгаад ажлыг хийлгэсэн болохыг би сайн мэдэхгүй байна. 2018 онд Увс аймгийн .......... суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажлыг “....................” ХХК хийж гүйцэтгэсэн удаа байхгүй. Тухайн ажлыг Увс аймгийн ........... байдлын газрын ковш трактороор хийлгэсэн. Уг ажлыг хийж байхад би өөрийн биеэр очиж хяналт тавьж байсан учраас сайн мэдэж байна. Би 2018 онд Увс аймгийн .......... суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй 6.5 сая төгрөгийн ажлыг хүлээн авах комисст ажилласан. Би уг ажлыг хүлээн авахдаа аймгийн ........... байдлын газрын ковш тракторын жолоочоос авсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 67-69 дэх тал);
3. Гэрч Н.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2018 онд Увс аймгийн .......... суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажил хийгдсэн. Уг ажлыг хийлгэхдээ сумын Засаг даргын тамгын газраас тендер зарласан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед ............... голын гүүрний засвар дээр ажиллаж байсан ковш трактор хогийн цэгийг дарж булсан гэж сонссон. 2018 онд Увс аймгийн .......... суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажлыг “....................” ХХК хийж гүйцэтгэсэн удаа байхгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 70-72 дахь тал);
4. Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 онд Увс аймгийн .......... суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажил хийгдсэн. Уг ажлыг хийлгэхдээ сумын Засаг даргын тамгын газраас тендер зарласан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн үед ............... голын гүүрний засвар дээр ажиллаж байсан аймгийн ........... байдлын газрын ковш трактор хогийн цэгийг дарж булах ажлыг хийсэн. 2017 онд Увс аймгийн .......... суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажлыг “.....................” ХХК хийж гүйцэтгэсэн удаа байхгүй. Тухайн ажлыг Увс аймгийн ........... байдлын газрын ковш трактороор хийсэн. Би хүлээн авах комисст ажилласан..” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 73-75 дахь тал);
5. Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд хогийн цэгийг дарж булах нэртэй ажлын хэсгийн гишүүнээр ажилласан зүйл байхгүй. Тухайн үед ............... голын гүүрний засвар дээр ажиллаж байсан аймгийн ........... байдлын газрын ковш трактор хийсэн. 2018 онд Увс аймгийн .......... суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажлыг “........................” ХХК хийж гүйцэтгэсэн удаа байхгүй. Тухайн ажлыг Увс аймгийн ........... байдлын газрын ковш трактороор хийлгэсэн. Уг ажлыг хийж байхад би өөрийн биеэр очиж хяналт тавьж байсан учраас сайн мэдэж байна. Би 2018 онд Увс аймгийн .......... суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй 6.5 сая төгрөгийн ажлыг хүлээн авах комисст ажиллаагүй. Харин хүлээн авсан тэмдэглэл дээр надаар сүүлд гарын үсэг зуруулж авсан. Би хүлээн авах комиссын актыг уншихгүйгээр зурсан...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 76-80 дахь тал);
6. Гэрч Г.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2018 онд Увс аймгийн .......... суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажил хийгдсэн. Би өөрийн биеэр тухайн газар дээр очиж хогийн цэгийг дарж булах ажлыг хүлээн аваагүй. Би актын доторх зүйлийг уншихгүйгээр гарын үсэг зурсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 81-83 дахь тал);
7. Гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “............. сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны жил эцсийн хурлаар 2018 онд Хогийн цэгийг дарж булах ажлыг 10.0 сая төгрөгөөр хийлгэхээр төсөвлөж баталсан. Гэтэл 2018 оны 07 дугаар сард Увс аймгийн .......... сумын ............... голын гүүр нурсан. Гүүрний засварын ажлыг яаралтай богино хугацаанд хийлгэх шаардлага гарсан боловч уг ажлыг гүйцэтгүүлэх төсөв байгаагүй. Тухайн үед сумын Засаг дарга Ч.Т надад “Би ............... голын гүүрний засвар”-ын ажлыг аймгийн ........... байдлын газрын трактороор хийлгэхээр болсон. Төсөв мөнгөний хувьд Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргатай ярилцаж байгаад төсвийн тодотгол хийж, Хогийн цэгийн хог дарж булах мөнгөнөөс шилжүүлж, гүүрний засварын ажлыг хийлгэнэ” гэж хэлсэн. Удалгүй аймгийн ........... байдлын газрын трактор ирж ............... голын гүүрний засварын ажлыг хийсэн. Гүүрний засварын ажил хийгдэж байх үед Засаг дарга Ч.Тоггохбаяр надад “Би гүүрний засвар дээр ажиллаж байгаа ........... байдлын газрын трактороор хогийг дарж булах ажлыг хийлгэхээр боллоо. Та жолоочтой нь уулзаад уг ажлыг хийлгэчих гэж хэлсэн. Улмаар би тухайн үед ............... голын гүүрний засварын хийж байсан жолооч С.А-тэй уулзаад .......... сумын хогийг дарж, булах ажлыг хийлгэсэн.
2018 онд Увс аймгийн .......... суманд “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажлыг “............................” ХХК хийж гүйцэтгэсэн удаа байхгүй. Тухайн ажлыг Увс аймгийн ........... байдлын газрын ковш тракторын жолооч С.А- гэдэг залуу хийж гүйцэтгэсэн. Гэтэл 2018 оны жилийн эцсийн Иргэдийн Төлөөлөгдийн хурал дээр Засаг дарга Ч.Т нь “Хогийн цэгийг дарж булах” нэртэй ажлыг ....................... ХХК 6.5 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэж танилцуулж байсан. Яагаад тэгж танилцуулсан болохыг би мэдэхгүй байна. Манай сумын ............... багт байх модон гүүр усанд автаж, нурсан юм. Уг гүүр нурснаар тухайн голын цаана байх мал, хүн, тээврийн хэрэгсэл зорчих аргагүй болсон. Тухайн үед сумын Засаг дарга Ч.Т, сумын ИТХ-ын дарга Ц.Ш нар ............... багийн иргэдтэй багийн Иргэдийн Нийтийн хурал хийж байсан. Уг хурал болсны дараа сумын Засаг дарга Ч.Т аймгийн төв яваад ирсэн. Тэр аймгаас ирсний дараа “би гүүрний ажлыг хийлгэхээр аймгийн ........... байдлын газрын дарга, ............ ТӨХК-ийн захирал нартай уулзаад техник шийдүүлэхээр боллоо. Гүүрний ажил дээр та өөрийн биеэр хяналт тавьж ажиллана шүү” гэж хэлсэн. Мөн Ч.Т надад хэлэхдээ “........... байдлын газраас нэг ковш трактор, ............ ТӨХК-аас нэг унивсраль трактор, сонсмол зэрэг машин ирж ажиллана шүү” гэж хэлээд “та тэр трактор, автомашинуудын явсан мот цаг буюу /ажилласан цаг/, авсан бензин, шатахуун, тос, досол, масло зэргийг сайн тооцож байгаарай. Эргээд дээрх байгууллагуудтай мот цагаар буюу /ажилласан цагаар/ тооцоо хийнэ шүү” гэж хэлсэн. Тэр үед аймгаас Л гэх гүүрний инженер хүн ирж, гүүрэн дээр ажилласан. Тухайн үед би ............... багийн гүүрний ажлыг хариуцаж ажиллахаар болсон. Удалгүй аймгийн ........... байдлын газраас ковш трактортой С.А- гэх хүн манай суманд ирсэн. Би С.А- ирсний дараа түүнийг дагуулаад ...............ийн гүүрэн дээр очсон. С.А- уг гүүрний усыг боож, усны чиглэлийг өөрчилсөн.
Тухайн ажлыг хийж байхад ............ ТӨХК-аас универсаль трактор ирсэн. С.А- болон тракторын жолооч Б нар гүүрэнд урсаж ирж хаалт үүсгэсэн байсан хогийг авсан. Тракторын жолооч нар тухайн гүүрний ажлыг эхнээс нь дуустал хийсэн. Мөн ............ ТӨХК-аас 2 сонсмол машин 2018 оны 08 дугаар сард /өдрийн санахгүй байна/ ирж гүүрний далангийн шороог хоёр өдөр зөөж өгөөд явсан. Тэдгээрээс өөр ямар нэгэн трактор, сонсмол машин болон бусад тээврийн хэрэгсэл ирж ажиллаж байсан удаа байхгүй. Тухайн гүүрний хувьд техник шаардагдах ажлыг дээрх байгууллагуудын автомашин, трактор хийж дуусгасан. Гүүрний ажил дууссаны дараа ........... байдлын газрын ковш тракторын жолооч С.А- манай сумын хогийн цэгийн хогийг дарж булах ажлыг хийж 3-4 хоногт хийж өгчихөөд аймгийн төв явсан. Тухайн ажлыг С.А-ийн трактороор хийлгэхээр засаг дарга С.Т уг байгууллагын даргатай ярьсан гэж байсан. С.А- тухайн хогийн цэгийг дарж булах ажлыг хийхэд миний бие хяналт тавьж мот цаг буюу /ажилласан цаг/ хэрэглэсэн бензин тос, шатахуун зэргийг тооцож байсан. Тэр талаарх тооцоог би өөрийн Д.А гэх фэйсбүүк хаягнаас засаг дарга Ч.Тын фэйсбүүк хаяг руу зургийг нь дарж явуулж байсан. Одоо уг чатыг харахад 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хогийн цэг дарж булах ажлын талаарх гараар бичсэн тооцоог явуулсан байдаг. Үүнд: С.А- 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 450 литр түлш, 4 литр масло авч 14 мот цаг ажиллаж байсан. Мөн 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 400 литр түлш, 2018 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 300 литр түлш, 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 250 литр түлш авч, 25 мот цаг ажиллаж ажлыг дуусгаад явж байсан. Тухайн үед надаас гадна хогийн цэгийн ажилд манай тамгын газрын байгаль орчны байцаагч Б.Г-, Ч.Т- нар хяналт тавьж ажиллаж байсан. Би ерөнхийдөө ажилласан цаг, түлшийг нь тооцож өгч байсан. ............... багийн модон гүүр болон хогийн цэгийг дарж булах ажилд зарцуулсан шатахуун тос маслыг манай суманд байх Баялаг Увс ХХК-ийн шатахуун түгээх станцаас зээлээр бичүүлж авч байсан. Хогийн цэгийг дарж булах ажлын нийт зардал нь 5.470.000 төгрөг болж байсан. Харин ............... багийн гүүрэн дээр миний санаж байгаагаар 8-9 сая төгрөгийн шатахуун, бензин, тос масло хэрэглэсэн байх гэж бодож байна.
Намайг Улаанбаатар хотод явж байхад П.Э- гэх эгч надтай ярьж байсан. Тэр би чиний дугаарыг хайж байж оллоо. Танай сумын Засаг дарга Ч.Т ямар сонин хүүхэд юм бэ, намайг цагдаагийн газар, авлигатай тэмцэх газарт шалгуулаад байна. Ч.Т надтай яриад таныг авлигатай тэмцэх газраас дуудвал Улаанбаатар хотод байна гэж хэлээд очилгүй байж бай, хоёулаа үгээ нийлүүлнэ гэж хэлээд байна гэж хэлж байсан.
Хогийн цэгийг дарж булах ажлыг Увс аймгийн ........... байдлын жолооч С.А- хийсэн. Тэр уг ажлыг маш сайн хийсэн. Хогийн цэгийг дарж булах ажлыг 2017 оны жил эцсээр хуралдсан ИТХ-аас 2018 онд хийх Орон нутгийн хөгжлийн сангаас хийхээр ажлын дараалалд 10.0 сая төгрөгөөр тусгасан байсан. Тухайн ажлыг хийж эхлээгүй байхад ...............ийн гүүр нурж, гүүрийг яаралтай засварлахаар болсон. Гүүрэнд ямар нэгэн мөнгө төсөвлөгдөөгүй байсан тул хогийн цэгийг дарж булах ажлын өртөг 10.0 сая төгрөгөөс 3.5 сая төгрөгийг гүүрний засварт шилжүүлэхээр төсвийн тодотгол хийж байгаа гэж хурал хийж байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 92-97 дахь тал);
8. Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн үед хогийн цэгийг дарж булах ажлыг Увс аймгийн ........... байдлын газрын жолооч С.А- гэх хүн ганцаараа ковш трактортой ойролцоогоор 2 өдөр ажиллаж, хийж байсан. Би тэр үед ...............ийн гүүрний засварын ажил дээр очиж байсан. Уг ажлыг С.А гэх жолооч маш сайн хийж гүйцэтгэсэн. Урьд нь манай сум хогийн цэгийг бас түрдэг трактороор түрүүлж байсан ба тэр ажлыг С.А- жолооч шиг сайн хийсэн хүн байхгүй. Тухайн үед С.А-тэй хэн тохирч тэр ажлыг хийлгэснийг мэдэхгүй. Мөн ямар байдлаар түүнд шатахуун, ажлын хөлс, урамшуулал өгснийг мэдэхгүй. Сумын Засаг дарга Ч.Т нь “.......................” ХХК-тай хэзээ гэрээ байгуулсныг мэдэхгүй. Уг компанийн талаар би анх удаа сонсож байна. Миний мэдэхийн тухайн ажлыг С.А- хийсэн. Би тухайн үед хажуугаар нь явахдаа харсан. С.А-ээс өмнө ямар нэгэн хүн, компани уг ажлыг хийсэн эсэхийг мэдэхгүй. 2017 оны жил эцсээр хуралдсан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2018 онд Орон нутгийн хөгжлийн сангаас хийхээр төсөвлөгдсөн ажлын дараалалд хогийн цэгийг дарж булах ажлыг 10.0 сая төгрөгөөр хийхээр тусгасан байсан. Тухайн ажлыг хийж эхлээгүй байхад ...............ийн гүүр нурж, тухайн гүүрийг яаралтай засварлахаар болсон. Гүүрэнд ямар нэгэн мөнгө төсөвлөгдөөгүй байсан тул хогийн цэгийг дарж булах 10.0 сая төгрөгнөөс 3.5 сая төгрөгийг гүүрний засварт шилжүүлэхээр төсвийн тодотгол хийгдсэн. Дээрх шалтгааны улмаас хогийн цэгийг булах ажил 6.5 сая төгрөгөөр хийгдэхээр болсон...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 98-102 дахь тал);
9. Гэрч П.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..................” ХХК нь миний эзэмшлийн компани байсан. Би “.....................” ХХК-ийг 2011 онд үүсгэн байгуулаад 2019 оны 06 дугаар сар хүртэл үйл ажиллагаа явуулаад татан буулгасан.
Би одоо .......... сумын Засаг дарга Ч.Т гэх залууг харвал танихгүй. Тэр залуутай аймгийн Монгол Ардын намын уулзалт дээр танилцаж байсан удаатай. Түүний дараа Ч.Т над руу утсаар яриад та нэг компанитай юм байна. Танай компаниар нэг удаа мөнгө оруулаад гаргаад авмаар байна гэхээр нь би “....................” ХХК-ийн дансыг өгч байсан. Түүний дараа Ч.Т би аймагт ирсэн байна, тантай хальт уулзмаар байна гэж хэлээд Улаангом сумын ............... байсан манай “......................” ХХК-ийн дэлгүүрийн гадна ирээд нэг цаасан дээр гарын үсэг зуруулаад тамга даруулж аваад явсан. Тухайн үед Ч.Т манай гэрийн гадна ганцаараа ирж байсан. Би түүний авч ирж гарын үсэг зуруулсан цаасан дээр юу байгаа талаар уншиж үзээгүй. Тэгэхдээ миний дүү чи намайг юун дээр гарын үсэг зуруулаад байна гэж асуухад тэр танд ямар ч асуудал байхгүй. Нэг компани шаардлагатай болоод гэж хэлж байсан. Ч.Т нь тухайн үед намайг “....................” ХХК-тай талаар хаанаас мэдсэнийг би мэдэхгүй. Би түүнд өөрийгөө ямар нэгэн байдлаар компанитай гэж хэлж байгаагүй. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Тын хэлснээр манай компанийн дансанд 6.5 сая төгрөг шилжиж орж ирсэн. Түүний дараа дэлгүүрийн орлого гэж 210.000 төгрөг шилжиж орж ирж байсан. Тэр өдөр манай дэлгүүрт бараа нийлүүлдэг харилцагч нийлүүлсэн барааны үнэ авна гэхээр нь би 600.000 төгрөгийг өгч байсан. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр банк хаасан байхад Ч.Т над руу яриад би аймагт ирсэн байна, танай компанийн дансанд орсон 6.5 сая төгрөгийг гаргуулж авмаар байна гэхээр нь би өөрийг нь дагуулж яваад Хаан банкны төв АТМ-ээс түүнд 3.3 сая төгрөг, 3.0 сая төгрөгөөр 2 удаа дансанд байсан бүх мөнгийг гаргаж өгсөн. Үлдсэн 200.000 төгрөгийг дэлгүүрийн орлогоос бэлнээр өгөөд явуулсан. Би уг 6.5 сая төгрөгнөөс ямар нэгэн байдлаар татвар, шимтгэл авахгүйгээр өгч явуулж байсан.
Би байгуулагдсан гэрээг харлаа. Гэрээн дээрх гарын үсэг минийх мөн байна. Би дээр ярьснаар Ч.Т энэ гэрээг авч ирж надаар гарын үсэг зуруулаад явж байсан. Тухайн гэрээг би ямар нэгэн байдлаар боловсруулан бэлдсэн удаа байхгүй. Уг гэрээг Ч.Т боловсруулсан байх. Тэр над дээр цаасан хэлбэрээр авч ирж гарын үсэг зуруулж байсан. Би 2-3 зүйл дээр, түүний заасан газарт нь гарын үсэг зураад, компанийн тамга дараад явуулж байсан. Сая үзсэн гэрээ, техникийн тодорхойлолт, гэрээний тусгай нөхцөл гэдэг зүйлүүд дээр би гарын үсэг зурсан юм байна. Тухайн үед Ч.Таас чи юун дээр гарын үсэг зуруулаад байна гэхэд энэ ямар ч асуудалгүй, зүгээр компанийн данс ашиглаж мөнгө оруулаад гаргаж авна гэсэн. “..................” ХХК-нь хүнсний дэлгүүр бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш татан буугдах хүртлээ ямар нэгэн тендер сонгон шалгаруулалт болон ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажил хийж байсан удаа байхгүй. Ч.Т нэг л удаа нэг цаас авч ирж гарын үсэг зуруулж, компанийн тамга даруулан авч, компанийн данс ашиглан оруулсан 6.5 сая төгрөгийг авч байсан. Би энэ гэрээний талаар танай байгууллага болон цагдаагийн байгуулагад мэдүүлэг өгөхдөө мэдсэн. Би уг гэрээний дагуу .......... суманд очиж “Хогийн цэгийг дарж булах” ажлыг хийсэн, дутуу хийсэн эсхүл хэн нэгэн хүн, компаниар ажлыг хийлгэхээр туслан гүйцэтгэгчээр гэрээ байгуулан хийлгэсэн удаа байхгүй....2021 оны 08 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд миний ................. дугаарт нэг танихгүй дугаар залгаад өөрийгөө .......... сумын Засаг дарга Ч.Т байна. Тантай уулзмаар байна гэж нэг удаа ярьсан, тэгэхээр нь би түүнд чи надад уршиг болж байна. Би компанитай хүн болж чамд мөнгө гаргаж өгсөн биш настай хүн цагдаа дээр очиж байна гэж хэлсэн чинь утсаа тасалсан. Түүнээс хойш надтай дахиж утсаар ярьсан, ирж уулзсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 113-118 дахь тал);
10. Гэрч С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Увс аймгийн .......... сумын Засаг дарга Ч.Тыг би 2018 оны 08 дугаар сард таньдаг болсон. Учир нь .......... сумын ............... гүүр үерийн улмаас нурсан тул манай газрын дарга Б.Б-а намайг гүүр нурсан хэсгийн ойролцоо усны урсгалын чиглэлийг өөрчилж, далан босгож өг гэсэн. Би уг ажлыг хийхээр .......... суманд очиход сумын Засаг дарга Ч.Т ирж танилцаж байсан. Түүнээс хойш Ч.Тыг таньдаг болсон. Би Увс аймагт үйл ажиллагаа явуулж байсан “..................” ХХК-ийн талаар мэдэхгүй. Тухайн компани хаана, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг талаар мэдэхгүй. Мөн уг компанийн захирал П.Э- гэх хүнийг танихгүй. Тэр хүний талаар анх удаа сонсож байна...Тухайн үед миний ажилладаг Увс аймгийн ........... байдлын газрын дарга хурандаа Б.Б-ын хэлсэн шийдвэрийн дагуу би тухайн хогийн цэгийг дарж булах ажлыг ковш трактороор хийж өгч байсан. Хогийн цэгийг дарж булах ажлыг хийж байхад тус сумын Байгаль орчны байцаагч Б.Г- болон багийн дарга Ч.Т- гэх хүмүүс ирж хараад тэр хэсгийн хогийн тэгж, ингэж янзлах талаар хэлээд байсан. Гүүрний засварын ажил дээр усны чиглэлийг өөрчилж байхад Ч.Т ирж байсан. Хогийн цэгийн ажлыг хийж байхад түүнийг эмнэлгээр үзүүлж байгаа гэж байсан санагдаж байна. Би түүнийг хогийн цэгийг дарж булах ажил дээр ирээгүй гэж бодож байна. Би ямар нэгэн байдлаар хогийн цэгийг дарж булах талаар тус сумын Засаг дарга Ч.Ттай гэрээ байгуулсан, тус сумаас ажлын хөлс, урамшуулал, цалин авсан зүйл байхгүй. Мөн “.........................” ХХК-ийн ямар нэгэн албан тушаалтантай уг ажлыг хийхээр хамтран ажиллах гэрээг амаар болон бичгээр байгуулсан удаа байхгүй. ...Би .......... сумын Хогийн цэгийг дарж булах ажлыг хийхээр очих үед уг хогийн цэгийг урьд нь дарж булсан эсхүл дарж булсан ажил нь дутуу хийгдсэн байдалтай газар байгаагүй. Тухайн хогийн цэгт ямар нэгэн ажил хийгдээгүй бохир газар байсан. Энд тэнд хог асгасан газар байсан. Ямар нэгэн трактор машинаар хогийн эмхэлж цэгцэлж дарж булсан ажил хийгдээгүй байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 119-124 дэх тал);
11. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Би Увс аймагт үйл ажиллагаа явуулж байсан “..............................” ХХК-ийн талаар мэдэхгүй. Урьд нь энэ компанийн нэрийг сонсож байгаагүй юм байна. Мөн уг компанийн захирал Пунцагийн Э- гэх хүнийг танихгүй. Увс аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Т.Н- гэх хүн 2018 оны зун /сар, өдрийн санахгүй байна/ надтай уулзаад манай аймгийн .......... сумын ............... багт байх ...............ийн гүүр нь үерт автаж нурсан байна. Танай байгууллагын зүгээс уг гүүрийг засварлуулах ажилд албаны ковш машин болон уг трактор /ковш/-ыг барих жолоочийг нь өгч ажиллуулаач гэж хэлсэн. Тухайн үед байгууллагын ковш тракторыг, жолоочоор нь ажилладаг С.А-ийн хамтаар .......... сум руу явуулсан. Манай ажилтан С.А- тухайн үед .......... суманд ойролцоогоор 10 гаруй хоног нилээн удаан хугацаанд ажиллаж байгаад ирсэн. ...............ийн нурсан гүүрийг засварлах ажилд манай байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар бензин тос, бусад зардал гарсан зүйл байхгүй. Уг гүүрэнд манай байгууллагын ковш тракторыг, жолооч С.А-ийн хамт явуулж ажиллуулсан. Тухайн гүүрний засварт манай байгууллагын ковш тракторыг ажиллуулахдаа хаанаас бензин тос хийж байсныг мэдэхгүй. .......... сумын Засаг дарга Ч.Т нь тус сумын хогийн цэгийг дарж, булах ажлыг манай байгууллагаар хийлгэх талаар албан бичиг ирүүлж байгаагүй байх. Миний санаж байгаагаар ............... гүүрийн ажлыг хийж дуусах үед уг хогийн цэгийг дарж, булах ажлыг утсаар яриад гуйж хийлгэсэн байх гэж бодож байна. Тэгээд л би жолооч С.А-эд уг ажлыг хийгээд өгчих гэж хэлсэн байх. Тухайн ажлыг дуусах үед .......... сумын Засаг дарга Ч.Т надаас гуйж хогийн цэгийг дарж булах ажил байна гэж хэлээд гуйхаар нь С.А-эд хэлээд хийлгэж байсан. Тухайн үед ганц өдрийн ажил байна гэж хэлээд гуйж байсан ба өөрсдөө бензин, тосыг хийгээд хийлгээд авмаар байна гэж хэлэхээр нь би С.А-эд хэлж байсан. Ч.Т надаас уг хогийн цэгийг дарж, булах ажлыг хийлгэх талаар амаар буюу утсаар ярьж гуйж хийлгэж авч байсан ба албан бичгээр хандаж байгаагүй. Би Ч.Т, “.........................” ХХК-ийн захирал П.Э- нарын хооронд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “Хогийн цэгийн хог дарж булах" 6.5 сая төгрөгийн төсөвтэй ажлын гэрээ байгуулагдсан байсныг мэдэхгүй. Тэр гэрээг байгуулсан гэж Ч.Т надад хэлж байгаагүй. Мөн тэр компанийн захирал надад энэ ажлыг би хийхээр гэрээ байгуулсан гэж хэлсэн, уулзсан удаа байхгуй. Манай байгууллагын зүгээс ямар нэгэн байдлаар гэрээгээр ажил хийх, гэрээнд нь туслан гүйцэтгэгчээр орж ажиллах эрх зүйн зохицуулалт байхгүй. Мөн “....................” ХХК-тай дээрх ажлыг туслан гүйцэтгэхээр гэрээ байгуулсан эсхүл амаар тохирч уг ажлыг хийсэн удаа байхгүй. ............... гүүрийн засварын ажил болон хогийн цэгийг дарж булах ажилд ковш тракторыг ашиглуулсан гэж .......... сумын Засаг дарга Ч.Таас надад мөнгө, эд зүйл өгсөн, өгөхийг санал болгосон удаа байхгүй. Би ямар нэгэн байдлаар дээрх саналыг хүлээн авах, эд зүйл авч болохгүй.” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 125-127 дахь тал);
12. Гэрч Т.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан...Би Увс аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж байх үед буюу 2018 оны 08 дугаар сард байх /өдрийн санахгүй байна/ .......... сумын Засаг дарга Ч.Таас аймгийн Засаг даргад хандсан байх. Би одоо сайн санахгүй байна, албан бичгийг ирүүлж байсан. Мөн сумын Засаг дарга Ч.Т надтай ирж уулзаж байсан. .......... сумын ............... багт байх модон гүүр нь тухайн оны 07-08 дугаар сард үерийн усанд нурсан байсан. Тухайн гүүрний цаад талд Хилийн ......... дугаар ангийн 2 застав, нутгийн иргэд малчид гол усанд боогдож сумын төв рүү нэвтэрч чадахгүй нөхцөл байдалтай байсан. Мөн тус сумын малчид, иргэдээс ............... гүүрийг яаралтай засварлаж өгөх талаар олон удаа амаар надад хүсэлт гаргаж, аймагт ирж уулзаж байсан удаатай. Дээрх нөхцөл байдлаас ............... гүүрний засварын ажлыг яаралтай эхлүүлэх шаардлага үүссэн. Миний бие аймгийн ........... байдлын газрын дарга Б.Б-атай уулзаж амаар хүсэлт тавьж тус суманд үүссэн гамшгийн байж болохуйц нөхцөл байдлыг танилцуулсан. Тэгээд байгууллагынхаа ковш тракторыг уг гүүрний засварын ажилд ажиллуулахаар болсон. Уг тракторыг тус байгууллагын нэг ажилтан жолоодож, Увс аймгийн .......... суманд ажилласан. Аймгийн ........... байдлын газраас гүүрний нөхөн сэргээлтийн /үерийн далан сэтэрсэн, гүүрний далан, зам урссан, гүүрний цаад талын нэг хэсэг бүхэлдээ нурсан зэрэг /засварын ажилд хүчин чадал сайтай тракторыг ажиллуулсан. Уг трактор Улаангом сумаас .......... сум явах, .......... сумаас Улаангом суманд ирэх хугацааны бүх шатахуун, тосны зардлыг .......... сумын Засаг даргын тамгын газраас гаргаж байсан. ........... байдлын газрын трактор тус сумын гүүрний ажилд 10 орчим хоног ажилласан байх гэж бодож байна. Би Б.Б-а даргатай ............... багт байх гүүрний нөхөн сэргээлтийн засварын ажилд ковш трактор ажиллуулах талаар уулзаж хүсэлт тавьж байсан удаатай. Тус сумын хогийн цэгийг дарж булах ажлыг хийж өгөх талаар хүсэлт гаргаж байгаагүй. Тэр талаар надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй..Хамгийн гол нь гүүрний засварыг яаралтай хийлгэж гамшигт үзэгдлийг арилгах нь чухал байсан. .......... сумын Засаг дарга Ч.Таас надад ямар нэгэн байдлаар тус сумын хогийн цэгийг дарж булах ажилд ........... байдлын тракторыг ажиллуулаад өг гэж хэлсэн гуйсан удаа байхгүй.
.......... сумын ............... багт байх гүүр нурах үед тус суманд гамшгийн үеийн зардал болон тухайн онд уг гүүрийг засварлахаар Орон нутгийн хөгжлийн санд төсөв суулгаагүй байсан. Тэр үүднээсээ эхний ээлжинд далан гаргах, зорчих хэсэг нээж, гамшгийн байдлыг арилгахын тулд аймагт байх төрийн байгууллагууд болох ........... байдлын газар, ............ ТӨХК зэрэг байгууллагуудаас ...............ийн гүүрийг нөхөн сэргээх ажилд техникийн туслалцааг хүсэж уулзаж байсан...Тэр хүсэлтийн дагуу тус байгууллагаас 2 сонсмол, 1 универсаль тракторыг гүүрний засварын ажилд ажиллуулсан. Тухайн байгууллагаас 2 сонсмол нь 1-2 хоног далангийн шороо зөөж өгөөд явж байсан. Харин универсаль трактор нь хэд хоног ажилласныг мэдэхгүй байна. Тэгэхдээ уг трактор хүч муутай байсан, удаан хугацаанд ажиллаагүй байх гэж бодож байна. Тухайн үед Ч.Т эхний ээлжинд зорчих хэсгийг яаралтай хийж өгмөөр байна гэж хэлж байсан тул тухайн тээврийн хэрэгслүүдийг гуйж ажиллуулж байсан. Уг байгууллагын авто машин, трактор ажиллаххугацааны шатахуун, бензин зэрэг зардлыг тус сумаас гаргаж байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 134-136 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
Б. Шүүгдэгч Ч.Т, Д.А, Ц.Н нарын холбогдсон, .......... сумын ............... боомтыг цахилгаанд холбох 71.500.000 төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, 2019 оны 09, 10 дугаар сард ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулахгүйгээр”Д.С захиралтай, “...............” ХХК-иар гүйцэтгүүлсний дараа тендерийн холбогдох баримт бичгүүдийг хуурамчаар нөхөн бүрдүүлж, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төсвөөс 71.500.000 төгрөг гаргаж, “..................” ХХК-д олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн:“...Аймгийн орон нутгийн хөгжпийн сангаар хийгдэх ажлыг эрх шилжүүлэн аливаа нэг сум байгууллагаар хийлгэх болсон тохиолдолд тухайн ажил шилжиж очсон сум, байгууллага нь худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулдаг. Энэ талаар эрх шилжүүлсэн захирамж дээр бас тусгасан байдаг. Эрх шилжсэнээр тухайн сум нь худалдан авах ажиллагааг зохион явуулсан тохиолдолд сумын Засаг даргын албан бичгийг үндэслэн эрх шилжүүлсэн ажлын шаардагдах төсвийг аймгаас шилжүүлэн өгдөг. Эрх шилжин очсон ажлыг тухайн ондоо уг эрх шилжиж очсон байгууллага, сум зохион байгуулна. Тухайн ажлыг хойшлуулах нарийн зохицуулалт, журам байхгүй. Тэгэхдээ суманд эрх шилжиж очсны дараа эрх шилжиж очсон ажлыг явуулах эрх нь үүсэж байгаа юм. Аймгийн орон нутгийн хөгжлийн сангаар хийгдэх ажлын санхүүжилтийг тухайн жилийн 1-12 сард олгохоор Сангийн яамнаас хуваарь батлагдаж ирдэг. Уг хуваарийн дагуу аймаг, сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлын тухайн сарын санхүүжилт ирдэг. Уг санхүүжилт сардаа хүрэлцэхгүй бол дараа сард нь өгөхөөр хойшлогдоод явдаг. Тухайн үед мөрдөж байсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хүрээнд 10.000.001 төгрөгнөөс дээш төсөвт өртөгтэй ажилд үнэлгээний хороо байгуулан хийгдэх гэж байгаа ажлын талаар Худалдан авах газрын цахим санд зарлан тендерийг зохих журмын дагуу явуулан гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан захиалагч тал гэрээ байгуулан ажлыг хийх ёстой байдаг. Гэрээ байгуулсны үндсэн дээр ажил хийгдэх ёстой байдаг. ............... боомтыг цахилгаанд холбох ажил нь тухайн үед хийгдсэн бол нэхэмжлээд байх хохирол байхгүй гэж үзэж байна. Тэгэхдээ тус сумын Засаг даргын хууль зөрчсөн үйлдэл нь шүүхээр шийдвэрлэгдсэн үед шүүхийн шийдвэрийг харж байгаад хохирол нэхэмжлэх эсэх талаар шийдвэр гарах болов уу гэж бодож байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25-33 дахь тал);
2. Гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сард /өдрийн санахгүй байна/ сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Д.А намайг өрөөндөө дуудаад, намайг Засаг дарга Ч.Тын захирамжаар үнэлгээний хорооны гишүүнээр орсон байгаа гэж хэлээд гарын үсэг зуруулж авч байсан. Тухайн үед Д.Агийн өрөөнд санхүү албаны дарга С.Н, хөдөлмөр, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Э- нар байсан. Миний чих хатуу, сонсгол муутай юм. Тухайн үед Д.Агийн өрөөнд бид нар ороод их удалгүй гарсан ба Ж.Э-гийн бичсэн тэмдэглэлд гарын үсэг зураад гарч байсан. Тухайн үед ямар нэгэн ойлголтгүйгээр гарын үсэг зурж байсан. Би урьд нь үнэлгээний хороонд гишүүнээр ажиллаж байсан. Үнэлгээний хороо байгуулагдсаны дараа техникийн тодорхойлолт боловсруулаад, зар тавиад, бичиг баримт бүрдүүлээд байдаг. Гэтэл тэр үнэлгээний хорооны ажил хийгдсэн гэж Д.А дарга хэлж байсан. Тухайн үед би юу болоод байгаа талаар учрыг нь олоогүй. Мөн ямар тендерийн материалтай танилцсан, Д.А, С.Н нараас тэр талаар тодруулж асуусан зүйл байхгүй. Би хурлын тэмдэглэлийг уншихгүйгээр гарын үсэг зурж байсан. Тэр үед ямар учиртай тэмдэглэл дээр гарын үсэг зурсан талаараа мэдэхгүй байна. Д.Арунаагийн өрөөнд их удлаа гээд 10-20 орчим минут суугаад гарсан байх. Уг ажил нь хэзээ, хаана, ямар байдалтай хийгдснийг би мэдэхгүй. Би бодохдоо тэр ажлыг хүлээж авах ажлын хэсэгт байгаа юм байна гэж бодсон. Мөн Засаг даргын захирамжаар үнэлгээний хороонд орсон байгаа гэж юуг хэлээд байгаа юм бол гэж бодсон. Уг ажлыг Ч.Т дарга хэзээ хийлгэхээр гэрээ байгуулсныг мэдэхгүй байна. Д.А, С.Н хоёр хэлэхдээ энэ ажил хийгдсэн байгаа гэсэн утгатай зүйл хэлж байсан. Би “...............“ ХХК-ийн хийсэн гэх ............... багийн ............. боомтыг цахилгаанд холбох ажлыг нүдээр үзсэн зүйл байхгүй. .......... сумын Засаг дарга Ч.Таас уг хурал болохын өмнө надад ямар нэгэн байдлаар нөлөөлж уг тендер сонгон шалгаруултад “...............” ХХК-ийг сонгон шалгаруул гэж хэлсэн, шаардсан удаа байхгүй. Тэр талаар Ч.Т надтай уулзаж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 35-40 дэх тал);
3. Гэрч Ж.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг хурлын тэмдэглэлийг миний бие бичиж байсан. Тухайн үед Д.А, С.Н, С.Б- бид дөрөв Д.А орлогч даргын өрөөнд хурал хийж байсан. Уг хурал болох гэж байгаа талаар С.Н надад хэлсэн тул хуралд ороход тэр хүмүүс ирсэн. Хурлыг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хийсэн байх. Би хуралд ороод суусан чинь С.Н ах надад би үнэлгээний хороонд ирсэн материалыг танилцуулна, чи хурлын тэмдэглэл хөтөл гэж хэлсэн тул би хурлын тэмдэглэлийг гараар 2 хуудас зүйл бичиж байсан. Тухайн үед хурал болсон газрыг бичиж байсан чинь С.Н ах надад “...............” ХХК, “...........” ХХК-иудаас материал ирүүлсэн гэж хэлсэн. Тухайн үед миний бие уг хоёр компаниас ирүүлсэн материалыг хараагүй, зүгээр л тэмдэглэл хөтөлсөн. Тэгэхдээ 2 зузаан хавтастай материал ширээн дээр тавьсан байсан. С.Н ах болон Д.А орлогч дарга нар хуралд оролцсон С.Б- бид хоёрт ............... багийн ............. боомтыг цахилгаанд холбох ажлын тендерийг аймгаас шалгаруулсан байсан юм. Тэгсэн уг ажлыг аймаг биш сум шалгаруулах ёстой байсан юм байна гэж хэлж байсан. Тэгээд бид нар сумаас тендерийг нь шалгаруулаад аймаг руу явуулах юм байна гэж ойлгосон. С.Н ах “...............” ХХК-иас 71.500.000 төгрөг, “...........” ХХК-иас 73.100.000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. Энэ ажилд бага үнийн санал ирүүлсэн “...............” ХХК-ийг сонгон шалгаруулна гэж хэлсэн. Мөн Д.А орлогч дарга “...............” ХХК-ийн баримт бичиг бүрэн, туршлагатай юм байна дэмжиж байна гэж хэлсэн. Тэндээс С.Б- байгаль хамгаалагч үнийн саналаар “...............” ХХК-ийг дэмжиж байна гэж хэлж байсан. Би бас тэднийг дагаад ............... ХХК-ийг дэмжсэн. Мөн ингэж, тэгж хэлсэн хүний үг бүрийг бичиж байгаарай гэж С.Н ах надад хэлж байсан. Би хурлын тэмдэглэлийг бичиж дуусгаад хуралд оролцсон 4 хүний гарын үсэг зуруулсан. С.Ц ах тухайн хуралд байх ёстой боловч мал тооллого гээд явсан байсан. Тухайн өдрийн хурал ойролцоогоор 20-30 минут болоод тарж байсан. Түүнээс хойш тэр талаарх хурал болж, тэмдэглэл хөтлөж, гарын үсэг дахиж зураагүй. Би худалдан авах ажиллагааны А-3 гэрчилгээтэй тул .......... сумаас байгуулагдсан үнэлгээний хороонд гишүүнээр ороод байдаг юм. Тэгэхдээ анх удаа урьд нь хийгдсэн ажилд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ............. боомтыг цахилгаанд холбох ажлын хуралд орж үзсэн. Тухайн үед аймгаас урьд нь шалгаруулсан гэж хэлж байсан тул болдог юм байна гэж бодсон. Би үнэлгээний хороонд гишүүнээр орсон талаараа 2019 оны 12 дугаар сарын 13- ны өдөр мэдсэн. Түүнээс өмнө уг үнэлгээний хороонд намайг орсон байна гэж хэн нэгэн хүн танилцуулж байгаагүй. Уг ажлыг аймгаас шалгаруулаад хийсэн байгаа. Тендерийг нь сумаас зарлаж хийх ёстой байсан учраас нөхөж бичиг баримт бүрдүүлж байгаа гэж Д.А, С.Н хоёр С.Б- бид хоёрт хэлж байсан. Би тухайн үед “...............” ХХК-ийн талаар анх удаа сонссон. Урьд нь .......... сумын Засаг дарга Ч.Таас уг хурал болохын өмнө надад энэ компанийн талаар ямар нэгэн байдлаар нөлөөлж уг тендер сонгон шалгаруулалтад “...............” ХХК-ийг сонгон шалгаруул гэж хэлсэн, шаардсан удаа байхгүй. Тэр талаар Ч.Т надтай уулзаж байсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 41-46 дахь тал);
4. Гэрч П.Т-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 онд Увс аймгийн Орон нутгийн өмчийн хөрөнгөнөөс Увс аймгийн Засаг даргын тамгын газрын нэмэлт санхүүжилтийн дансанд “............... боомтыг цахилгаанд холбох” нэртэй ажлын мөнгө болох 71.5 сая төгрөг шилжиж ирсэн. Уг мөнгө орж ирсний дараа Увс аймгийн Засаг дарга нь захирамж гаргасан бөгөөд би захирамжийн дагуу гүйлгээ хийсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 47-48 дахь тал);
5. Гэрч С.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ямар нэгэн үнэлгээний хороонд орж, манай ............... багт байх ............. боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан удаа байхгүй...Тухайн үед сумын Засаг дарга надад та нэг үнэлгээний хороонд байгаа, ийм утгатай хүсэлт бичээд аваад ир гэж хэлээд бичих үгийг нь надад зааж өгөөд гаргаж байсан. Тэр хэлэхдээ хурал маргааш болж магадгүй, та одоо хөдөө явж байгаа юм байна, маргааш сумын төвд байхгүй тул энэ бичгийг бичүүлж авч байна гэж хэлж байсан. Би тухайн үед ............... багийн нохой устгалын ажилд багруугаа явж байсан юм. Уг бичгийг бичүүлж авч байхад Засаг дарга Ч.Т өрөөндөө ганцаараа байсан. Би ............... багийн Засаг дарга ажилтай хүн. ............. боомт дээр ажил хэргийн шугамаар багийн иргэдийн нөхцөл байдлыг судлаж хааяа нэг очдог юм. Миний мэдэхээр 2019 оны намар одоо сар, өдрийг нь санахгүй байна, тэгэхдээ цас ороогүй, дулаахан байх үед ............. боомтыг цахилгаанд холбох ажил хийгдэж байсан. Тухайн үед би очсон боловч ямар компани, хэн гэж хүн хийж байгаа талаар асууж сураглаагүй. Тэр үед 4-5 хүн уг ажлыг хийж байсан. Манай багийн ............. боомтод байх хүмүүс удахгүй байнгын цахилгаантай болох юм байна гэж хэлж байсан. Тэр ажил 2019 оны 12 дугаар сарын 16-наас мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дотор хийгдээгүй. Уг ажил тэр жилийн намар хийгдсэн байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 49-52 дахь тал);
6. Гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би “............... боомтыг цахилгаанд холбох” нэртэй 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг сонгон шалгаруулах үнэлгээний хороо, ажлын хэсэгт ажиллаагүй. Гэхдээ тухайн ажлыг хийлгэсэн талаар баримт бүрдсэн байсан тул төлбөрийн хүсэлт дээр гарын үсэг зурж, мөнгийг 71.5 сая төгрөгөөр нэг удаа шилжүүлж байсан. “............... боомтын цахилгаанд холбох” нэртэй ажил нь 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 23-нд хийгдээгүй. Уг ажлыг 2019 оны намар 10 дугаар сард /өдрийн санахгүй байна/ хийгдэж, 2019 оны 11 дүгээр сард айл өрхүүд цахилгаанд холбогдсон байх. Намайг ............... багт ажлаар явж байхад уг боомтод байх айл өрх, аж ахуйн нэгжүүд цахилгаанд холбогдсон байсан. Уг ажлын санхүүжилтийг аймгийн Засаг даргаас сумын Засаг даргад эрх шилжүүлэн ирүүлсэн байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 69-72 дахь тал);
7. Гэрч Д.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Материал дээрх болон тус сумын Засаг даргатай байгуулсан гэрээн дээрх гарын үсэг нь минийх, мөн дарагдсан тамга, тэмдэг нь манай компанийнх мөн. Миний бие Увс аймгийн .......... суманд очиж дээрх гэрээг тус сумын Засаг дарга Ч.Ттай байгуулсан байдаг. ....Үнэнийг хэлэхэд дээрх ажлыг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс 23-ны өдрийн хооронд 7 хоногт хийгдээгүй. Уг ажлыг 2019 оны 09 дүгээр сарын сүүл 10 дугаар сарын эхээр хийгдсэн ажил юм. Манай Увс аймагт цахилгааны тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж цөөхөн байдаг бөгөөд 2019 оны 09 дүгээр сард, өдрийг нь санахгүй байна, .......... сумын Засаг дарга Ч.Т надтай утсаар яриад манай сумын ............... баг ............. боомтын цахилгааны хүчдэл уналттай юм. Уг ............. боомт Оросын холбооны улсын ............... ройноос цахилгаан авдаг ба тэр цахилгаан нь айл өрхийн хэрэглээний цахилгааныг муу хангадаг юм. Манай сум руу ирдэг цахилгаан холболтоос дундаас нь салгалт авч уг боомт, багийн цахилгааныг сайжруулан дэд станц барих ажил байна. Энэ ажлын төсөв 71.5 сая төгрөг төсөвлөгдсөн байгаа, танай компани хийх юм уу гэсэн саналыг утсаар ярихдаа амаар тавьсан. Би тэр үед уг ажлыг хийж гүйцэтгэх боломжтой эсэхийг газар дээр нь очиж үзнэ гэж хэлээд .......... сумын ............... боомт дээр очиж үзсэн. Газар дээр нь очиж үзэхэд тухайн ажлыг хийх боломжтой байсан. Тэгэхээр нь тус сумын Засаг дарга Ч.Ттай утсаар яриад “Би ажлыг үзлээ, хийх боломжтой юм байна, энэ ажлын тендер зарлагдсан уу, манайх материал бүрдүүлээд оръё” гэж хэлэхэд тэр хуулийн дагуу тендерийг зарлана гэж хэлсэн. Түүний дараа Ч.Т даргатай утсаар яриад тендер зарлагдах юм уу гэж асуухад санхүүжилт аймгаас шийдэгдээгүй байна. Тийм учраас зарлагдах боломжгүй байна. Танай компани дулааны улиралд ажлаа эхлүүлээд хийж байвал хийгээрэй, өөрсдөө мэд гэж хэлсэн. Тэгэхээр нь би нэгэнт тус сумын Засаг дарга Ч.Т зөвшөөрч байгаа юм чинь энэ ажлыг хийж гүйцэтгэе гэж бодоод уг ажлыг 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр /өдрийн санахгүй байна/ хийж эхэлсэн. Тухайн жил манай компани Эрчим хүчний яамнаас зарласан Увс аймгийн Ө, Т сумдын 0.4 квт-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл нэртэй 390.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй шинэчлэлийн ажлыг хийж гүйцэтгэсэн байсан ба тэр ажлаас үлдсэн материал болон бусад материалыг нөхөж татаад .......... сумын ............. багийг цахилгаанд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг 2019 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын 08-ны хооронд 10 гаруй хоногт бүрэн хийж дуусгасан. Тухайн үед сумаас ямар нэгэн байдлаар ажил хийхэд хөрөнгө санхүү, материал гаргаж өгсөн удаа байхгүй. Уг ажлыг хийхдээ манай компани 100 хувь өөрийн санхүүжилтээр хийсэн. Ажил хийж дууссаны дараа дээрх ажлын санхүүжилт болох 71.5 сая төгрөгийг аймгаас шийдэж өгөхгүй байна гэж хэлээд тэр оны 12 дугаар сар хүрсэн. Түүний дараа манай компанийн Хаан банкны ...................тоот дансанд 71.5 сая төгрөг нэг удаагийн шилжүүлгээр 2019 оны 12 дугаар сарын сүүлээр /өдрийн санахгүй байна/ орж ирж байсан. Би ............... /............./ боомтыг цахилгаанд холбох ажлыг хийхдээ .......... сумын төв рүү явж байгаа агаарын шугамнаас салгац авч, салгацаар 400 орчим метр 10 кв-ын төмөр /цемент/ бетон шугамаар татаж, 250 кв-ын дэд станц барьсан. Мөн хүчдэлийн уналттай ............. боомтын зарим айл өрх, аж ахуйн нэгж рүү 380 кв-ын бетонон хөлтэй модон шонгоор 3-4 тал руу 900 орчим метр шугам татагдсан зэрэг ажлыг хийсэн. Би хуурамч материал бүрдүүлсэн гэж бодохгүй байна. Уг ажлыг хийх талаар надад Ч.Т дарга санал тавьсан, мөн ажлыг хийж байж болно, санхүүжилт орохоор мөнгийг нь шийдэж өгнө гэж амаар зөвшөөрсөн тул ажлыг хийж, хүлээлгэж өгсөн. Сүүлд тендерийн материалыг санхүүжилт олгох шаардлагатай гэж хэлсэн тул нөхөж гаргаж өгсөн. Түүнээс биш би ямар нэгэн байдлаар хуурамч материал бүрдүүлэн, хэн нэгэнтэй үгсэн хуйвалдсан удаа байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 82-85 дахь тал);
8. Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хуулиараа бол 71.5 сая төгрөгийн төсөвтэй ажилд харьцуулалтын аргаар тендер сонгон шалгаруулалтыг ажлын 5 хоногт тендер сонгон шалгаруулалтын цахим хаягт зарлах ёстой. Харьцуулалтын аргаар 80.0 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажлыг ажлын 5 хоногоос дээш зарлах ёстой байдаг. Үнэлгээний хороо сонгон шалгаруулалт явуулан гүйцэтгэгчийг шалгаруулсны дараа захиалагч тал гэрээ байгуулан ажлыг хийлгэх ёстой байдаг. ...Би сая Төрийн худалдан авах ажиллагааны tender.gоv.mn хаягт хандаж, Увс аймгийн .......... сумын “............... боомтын цахилгаанд холбох” нэртэй 71.5 сая төгрөгийн ажил цахимаар зарлагдсан эсэхийг шалгахад байхгүй байна. Харин 2019 онд тус сумаас Сумын төвийн гэр хорооллын гудамж талбайн лед гэрэлтүүлэг, Ёслол хүндэтгэлийн өргөө, ............. боомтоос сүлжээний дахин дамжуулах станц руу эрчим хүч татах нэртэй 06 дугаар сард зарлагдсан 35.0 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлуудыг цахим хаягаар нийтэд зарласан байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 86-87 дахь тал) зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдаж, яллах дүгнэлтэд тусгагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг хэргээс:
1. Гэрч Ж.Э-гийн үнэлгээний хорооны гишүүнээр ажиллахыг зөвшөөрсөн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 117-118 дахь тал);
2. Увс аймгийн .......... сумын ............... боомтыг цахилгаанд холбох 71.5 сая төгрөгийн төсөвт өртөгтэй ажлын гүйцэтгэгчийг шалгаруулах Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 125-126 дахь тал);
3. “..................” ХХК-иас Увс аймгийн .......... сумын Засаг даргын тамгын газарт “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичиг, тендерийн баримт бичгүүд (1 дэх хавтаст хэргийн 130-153 дахь тал);
4. “...........” ХХК-иас Увс аймгийн .......... сумын Засаг даргын тамгын газарт ирүүлсэн “Үнийн санал хүргүүлэх тухай” албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 154 дэх тал);
5. “............. боомтыг цахилгаанд холбох” ажлын гүйцэтгэгчээр сонгон шалгарсан “..................” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмж (1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал);
6. “..................” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 32 дугаартай “Увс аймгийн .......... сумын Засаг даргын тамгын газарт “............. боомтыг цахилгаан эрчим хүчинд холбох ажлын гүйцэтгэгчээр шалгарч гэрээ байгуулан уг ажлыг гүйцэтгэж дууссан тул гэрээний үнийн дүн болох 71.500.000 төгрөгийг олгож өгнө үү” гэх албан бичиг (1 дэх хавтаст хэргийн 172 дахь тал);
7. ............. боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан акт (1 дэх хавтаст хэргийн 176 дахь тал);
8. Ч.Тын Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр нээсэн өвчний түүхийн хуулбар (4 дэх хавтаст хэргийн 190-191 дэх тал);
9. Ч.Тын элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох үеийн шинжилгээ, рентген зураг, эмчилгээнүүдийн баримт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон акт, Ч.Тын амьд донорын мэдээлэлтэй холбоотой баримтууд (4 дэх хавтаст хэргийн 192-227 дахь тал);
10. Ч.Тын Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх үед 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр нээсэн өвчний түүхийн хуулбар, эмийн жагсаалт, цус алдаж хагалгаанд орж, элэгийг нь боох ажиллагаа хийгдэж байсан тухай баримтууд (5 дахь хавтаст хэргийн 33-62 дахь тал);
11. Ч.Тын өвчний шинж байдлын талаар Улсын төв Нэгдүгээр эмнэлгийн эмчээс ирүүлсэн тодорхойлолт, тус эмнэлгийн Дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байсан тухай 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр болон 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр нээсэн өвчний түүхийн хуулбарууд, хэвтэх бичиг (5 дахь хавтаст хэргийн 71-75 дахь тал);
12. Ч.Тын 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Улсын төв Нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар, амбулаториар эмчлүүлэгчдийн картын хуулбар, (5 дахь хавтаст хэргийн 94-100 дахь тал);
13. Шүүх шинжилгээний хэлтсийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 13117 дугаартай “...Ч.Т нь 2022 оны 8 дугаар сарын 26-нд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орсон. Зовиур: 20 кг турсан, одоогоор юм их мартдаг болоод байгаа гэж эгч Цэвэлмаа хэлсэн... дүгнэлт: Ч.Т нь элэгний эсийн гаралтай хорт хавдар оношоор 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр амьд донороос элэгний баруун дэлбэн шилжүүлэх мэс засал хийлгэн, одоог хүртэл эмчийн байнгын хяналтанд эмчлэгдэж байна. Одоогоор бусадтай харилцах, бусдын ярьсныг ойлгох, өөрийн санаа бодлоо илэрхийлэх ярих чадвартай байх ба ойлгоц удааширсан байна. Одоогоор ярих, хүний асуултанд удаан цөөн үгээр хариулах чадвартай байх боловч ямар хугацаанд ярих чадвар үргэлжлэхийг шинжээч эмч тогтоох боломжгүй болно. Бие даан энгийн үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байна” гэх дүгнэлт (5 дахь хавтаст хэргийн 134-140 дэх тал);
14. Шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Ч.Тын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар (7 дахь хавтаст хэргийн 43-46 дахь тал);
-Ч.Тын эхнэр Ё.Т-ийн “тархины менингит” гэх өвчний улмаас 2019 оноос хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдаж, тэтгэмж тогтоож байсан комиссын шийдвэрүүд, Ч.Тын төлбөрийн чадвартайг нотлох түүний дансанд 5.000.000 төгрөг байршуулсан баримт (7 дахь хавтаст хэргийн 49-50 дахь тал);
-Ч.Тын 2023 оны 1, 4, 8, 10 дугаар саруудад Улсын Нэгдүгээр төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ERCP ажилбар хийлгэсэн өвчний түүхийн хуулбарууд, Ч.Тын цагдан хорих байранд байхдаа эмнэлгийн яаралтай тусламж авсан хуудас, Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Ч.Тыг элэгний хатуурал өвчний улмаас 2021 он, 2022 онуудад хөдөлмөрийн чадвараа 72 хувиар алдсаныг тогтоосон комиссын шийдвэрийн хуулбарууд, элэг шилжүүлэн суулгах халгалгааны дараах байдлын улмаас хөдөлмөрийн чадвараа 89 хувиар алдсан гэх шийдвэр (7 дахь хавтаст хэргийн 51-72 дахь тал);
-Гэм буруугийн шүүх хуралдаанаас шүүгдэгч Ч.Таар төлүүлэхээр тогтоосон хохирол болох 6.500.000 төгрөгийг Увс аймгийн .......... сумын орон нутгийн санд төлсөн баримт (7 дахь хавтаст хэргийн 73 дахь тал) гэх зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч Н.Оюунцэцэг хэргээс:
1. Увс аймгийн Засаг даргын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” захирамжийн хавсралт (Уг захирамж, түүний хавсралтаар орон нутгийн хөгжлийн сангийн 71.500.000 төгрөгийн санхүүжилтээр “...............ын боомтыг цахилгаанд холбох” ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, уг ажлыг гүйцэтгүүлэх эрхийг .......... сумын Засаг даргын тамгын газарт шилжүүлсэн), (1 дэх хавтаст хэргийн 174-175 дахь тал) гэх нотлох баримтыг,
Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч Б.Цагцалмаа хэргээс:
1. Д.Агийн 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэг, нэмэлт ажиллагааны явцад дахин өгсөн мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 178 дахь тал, 6 дахь хавтаст хэргийн 81 дэх тал);
2. Гэрч Д.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн үнэлгээний хорооны дарга Д.А, нарийн бичгийн дарга С.Н нартай тендерийн материал бүрдүүлэх, явуулах талаар уулзсан, харилцаа тогтоосон удаа байхгүй” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 98-99 дэх тал);
3. Шүүгдэгч Д.Агийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болохыг нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 179 дэх тал);
4. Шүүгдэгч Д.Агийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд (3 дахь хавтаст хэргийн 188 дахь тал);
5. Шүүгдэгч Д.Агийн улсад ажиллаж байхдаа авч байсан шагнал урамшууллыг нотлох баримтууд (3 дахь хавтаст хэргийн 189-191 дэх тал);
6. Шүүгдэгч Д.Агийн “Олон улсын сэтгүүлч” мэргэжил эзэмшсэн ............дугаартай бакалаврын диплом, “Төрийн удирдлагын менежер”-ийн сургалтанд хамрагдсан талаар Удирдлагын академийн дипломын хуулбар (3 дахь хавтаст хэргийн 196-199 дэх тал);
7. Гэрч Л.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.А нь сэтгүүлч мэргэжилтэй хүн ба их шударга, нээлттэй хүн юм. Миний эгч Д.А нь аль болох хүнд туслахыг боддог хүн бөгөөд ямар нэгэн байдлаар элдэв ааш зан гаргаж байсныг би мэдэхгүй юм. Түүний нөхөр нь хот хооронд тээвэр хийдэг. Д.А нь нөхөр болон сургуулийн насны 2 хүүхдийн хамт амьдардаг” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 176 дахь тал);
8. Гэрч Д.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний эгч Д.А нь хүнтэй найрсаг харьцдаг, аливаа ажлыг сайн зохион байгуулдаг юм. Д.А нь шударга, аль болох хүнд туслаж явдаг хүн юм” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 178 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг,
Шүүгдэгч С.Нийн өмгөөлөгч Т.Уянга хэргээс:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Төрийн сангийн орлогын дэлгэрэнгүй хуулга (7 дахь хавтаст хэргийн 2 дахь тал);
2. Гэрч С.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний ах С.Н нь үг дуу цөөтэй, төлөв, даруухан хүн юм. Архи, тамхи хэрэглэдэггүй, хорт зуршилгүй хүн юм. Дүү нартай зөв боловсон, хүмүүжилтэй байх талаар байнга зааж, зөвлөж байдаг. С.Н нь шулуун, шударга, цаг сайн барьдаг, эхнэр, 4 хүүхдийн хамт .......... сумын 2 дугаар багт амьдардаг” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 122 дахь тал);
3. Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Нтой төрөл садангийн холбоо байхгүй, саахалт айл байсан. С.Н ах манай .......... сумын Хаан банкинд ажиллаж байсан, мөн суманд хэрэгжиж байсан Ногоон алт төслийг хариуцаж хэрэгжүүлж байсан. Одоо сумын Засаг даргын тамгын газарт санхүү албаны даргаар ажиллаж байна. С.Н нь эхнэр, 4 хүүхдийн хамт .......... сумын 2 дугаар багт амьдардаг. Тэр гэр бүлдээ халамжтай хань, эцэг хүн юм” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 124 дэх тал);
4. Шүүгдэгч С.Нийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болохыг нотлох баримт болох эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 128 дахь тал);
5. Шүүгдэгч С.Нийн “Санхүү-банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнуулж байсан баримт (3 дахь хавтаст хэргийн 147 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нар нь шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримт шинжлэн судлаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Т, С.Н, Д.А нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт, түүнд шүүхээс хийсэн хууль зүйн дүгнэлт:
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Увс аймгийн .......... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдаанаар 2018 оны төсвийн жилд тус сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг хэлэлцэж, мөн өдрийн 4/5 дугаартай тогтоолын нэгдүгээр хавсралтаар 2018 оны төсвийн жилд төвлөрсөн цэгийн хогийг отвальдаж дарж булах ажлыг 10.000.000 (арван сая) төгрөгөөр гүйцэтгүүлэхээр төсөвлөсөн байна. (2 дахь хавтаст хэргийн 111-112,156-159 дэх тал),
Гэтэл 2018 оны 7-8 дугаар сарын үед тус суманд их хэмжээний бороо орсны улмаас ...............ийн гүүр үерт автан нурж, малчдын амьдрал ахуйд хүндрэл учирсан тул гүүрийг яаралтай засварлах санхүүгийн эх үүсвэр шаардлагатай болж, тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ээлжит бус хурлын А/16 дугаартай тогтоолоор сумын 2018 оны орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтад тодотгол хийсэн байна.
Тодотголоор хогийн цэгийн хогийг отвальдаж, булах ажлыг гүйцэтгэх 10.000.000 төгрөгийн төсвийг танаж, 6.500.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр баталсан болох нь тогтоогдож байна. (2 дахь хавтаст хэргийн 111-112, 163-164 дэх тал),
Улмаар шүүгдэгч, сумын засаг дарга Ч.Т нь 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “..................” ХХК-ийн захирал П.Э-тай “Хогийн цэгийн хогийг дарж булах ажлын гэрээ УВДА-2018/00012”-г байгуулж, гэрээндээ “...................” ХХК-нь .......... сумын төвлөрсөн хогийн цэгийн хогийг дарж булах ажлыг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхээр тохиролцсон тухай тусгасан атлаа тухайн ажлыг ................. ХХК-иар гүйцэтгүүлэхгүйгээр 2018 оны 08 дугаар сард Увс аймгийн ........... байдлын газрын дарга Б.Б-тай утсаар ярьж, тухайн үед ...............ийн голын гүүрийг засварлаж байсан Увс аймаг дахь ........... байдлын газрын ковш тракторыг гуйж, тус байгууллагын жолооч С.А-ийг .......... суманд 3-4 хоног үргэлжлүүлэн ажиллуулж, төвлөрсөн хогийн цэгийн хогийг трактороор түрж, цэвэрлэх ажлыг хийлгэсэн нь тогтоогдсон байна.
Тодруулбал: Увс аймгийн .......... сумын төвлөрсөн хогийн цэгийн хогийг дарж булах, цэвэрлэх 6.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг 2018 оны 08-09 дүгээр сард гэрээний дагуу “..................” ХХК хийж гүйцэтгээгүй, харин сумын засаг дарга Ч.Тын гуйлтаар ...............ийн гүүрийн засварын ажилд ажиллаж байсан Увс аймгийн ........... байдлын газрын ковш тракторын жолооч С.А- хийж гүйцэтгэсэн болох нь гэрч Ч.Т-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...2018 онд Увс аймгийн .......... суманд хогийн цэгийн хогийг дарж булах нэртэй ажил хийгдсэн.Уг ажлыг хийх үеэр Увс аймгийн ........... байдлын ковш трактор манай суманд ...............ийн гүүр засварлах ажилд ажиллаж байсан бөгөөд уг тракторт бензинийг нь хийж байгаад С.А- гэх жолоочоор хогийн цэгийг хогийг цэвэрлэх ажлыг хийлгэсэн. Тухайн ажлыг “...........” ХХК хийгээгүй. Би хогийн цэгийн хогийг дарж булах ажилд хяналт тавьж ажилласан” гэх мэдүүлэг(2 дахь хавтаст хэргийн 68-69 дэх тал), гэрч Н.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ”Увс аймгийн .......... сумын төвлөрсөн хогийн цэгийг дарж булах ажлыг 2018 онд ...............ийн гүүрийг засварлах ажилд ажиллаж байсан ковш трактороор хийлгэсэн гэж би сонссон” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 71-72 дахь тал), гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтын шатанд “Тухайн үед ............... голын гүүрийн засвар дээр ажиллаж байсан аймгийн ........... байдлын ковш трактор нь хогийн цэгийн хогийг дарж булах ажлыг хийсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 73-75 дахь тал), гэрч С.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 онд ............... голын гүүрийн засвар дээр ажиллаж байсан аймгийн ........... байдлын ковш трактор нь хогийн цэгийн хогийг дарж булах ажлыг хийсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 77-78 дахь тал), гэрч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Тухайн үед сумын Засаг дарга Ч.Т надад би гүүрний засвар дээр ажиллаж байгаа ........... байдлын газрын ковш трактороор хогийн цэгийн хогийг дарж булах ажлыг хийлгэхээр боллоо. Та жолоочтой нь уулзаад уг ажлыг хийлгэчих гэж хэлсний дагуу би ........... байдлын ковш тракторын жолооч С.А-тэй уулзаж, .......... сумын хогийн цэгийн хогийг дарж булуулах ажлыг хийлгэсэн. Миний ойлгосноор засаг дарга Ч.Т нь аймгийн ........... байдлын даргатай ярьж байгаад уг тракторыг ажиллуулж, хөлсийг нь өгөхөөр тохирсон юм шиг байна лээ. 2018 онд Увс аймгийн .......... суманд “Хогийн цэгийн хогийг дарж булах” нэртэй ажлыг ................... ХХК хийж гүйцэтгэсэн зүйл байхгүй. Гэтэл 2018 оны жилийн эцсийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дээр засаг дарга Ч.Т нь “Хогийн цэгийг дарж булах нэртэй ажлыг .......................... ХХК 6.500.000 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэж танилцуулсан. Би тухайн ажлын гүйцэтгэлийн явцад хяналт тавьж, санхүүгийн тооцоог нь гаргаж өгч байсан. Уг ажлыг гүйцэтгэхэд нийт 5.4 сая төгрөгийн зардал гарсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 93-97 дахь тал), гэрч Э.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2018 онд .......... сумын төвлөрсөн хогийн цэгийн хогийг дарж булах ажлыг ...............ийн гүүрний засвар дээр ажиллаж байсан ........... байдлын газрын ковш тракторыг гуйж, С.А- гэх жолоочоор хийлгэсэн. Харин ........... ХХК уг ажлыг хийж гүйцэтгэсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 99-100 дахь тал), гэрч П.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “........................ ХХК-нь 2018 онд Увс аймгийн .......... суманд 6.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Хогийн цэг дарж булах ажил” хийсэн зүйл огт байхгүй. Ч.Т над руу утсаар яриад та нэг компанитай юм байна. Танай компаниар нэг удаа мөнгө оруулаад гаргаад авмаар байна гэхээр нь би “......................” ХХК-ийн дансыг өгч байсан. Түүний дараа Ч.Т би аймагт ирсэн байна, тантай хальт уулзмаар байна гэж хэлээд Улаангом сумын 7-р багт байсан манай “..........................” ХХК-ийн дэлгүүрийн гадна ирээд нэг цаасан дээр гарын үсэг зуруулаад тамга даруулж аваад явсан. Тухайн үед Ч.Т манай гэрийн гадна ганцаараа ирж байсан. Би түүний авч ирж гарын үсэг зуруулсан цаасан дээр юу байгаа талаар уншиж үзээгүй. Тэгэхдээ миний дүү чи намайг юун дээр гарын үсэг зуруулаад байна гэж асуухад тэр танд ямар ч асуудал байхгүй. Нэг компани шаардлагатай болоод гэж хэлж байсан. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Тын хэлснээр манай компанийн дансанд 6.5 сая төгрөг шилжиж орж ирсэн. 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр банк хаасан байхад Ч.Т над руу яриад би аймагт ирсэн байна, танай компанийн дансанд орсон 6.5 сая төгрөгийг гаргуулж авмаар байна гэхээр нь би өөрийг нь дагуулж яваад Хаан банкны төв АТМ-ээс түүнд 3.3 сая төгрөг, 3.0 сая төгрөгөөр 2 удаа дансанд байсан бүх мөнгийг гаргаж өгсөн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 114-118 дахь тал), гэрч С.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “............... гүүрний засварын ажил дуусах үеэр Увс аймаг дахь ........... байдлын газрын дарга, хурандаа Б.Б-а надад “.......... сумын хогийн цэгийг дарж булах ажлыг хийгээд өгөөч гэж надаас гуйгаад байна. Шатахууныг нь .......... сумын засаг даргын тамгын газраас хийж өгнө, чи тэр ажлыг нь хийгээд өгчих гэсэн. Тэгээд би ...............ийн гүүрний засварын ажлаа дуусгаад хогийн цэгийн хогийг трактороор түрж, дарж булах ажлыг 3-4 хоног хийж гүйцэтгэсэн. Надад ямар нэгэн хөлс мөнгө өгсөн хүн байхгүй. Уг ажлыг Хайрхан цагаан шувуут ХХК-ийн өмнөөс хийж өгсөн зүйл ч байхгүй. ........... байдлын дарга, хурандаа Б.Б-а надад “Хогийн цэгийг дарж булах ажлыг нь хийгээд өгчихмөөр байна” гэж хэлсэн учраас би тэр ажлыг хийсэн” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 120-124 дэх тал), гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”2018 онд .......... сумын ...............ийн гүүрний засварын ажил дуусах үеэр тус сумын засаг дарга Ч.Т надаас хогийн цэгийг дарж булах ажил байна гэж хэлээд гуйхаар нь жолооч С.А-эд хэлээд хийлгэж байсан. Тухайн үед ганц хоёр өдрийн ажил байна, өөрсдөө бензин тосоо хийгээд хийлгээд авмаар байна гэж хэлэхээр нь би С.А-эд хэлээд хийлгэж байсан. Ч.Т нь надаас хогийн цэгийн хогийг дарж булах ажлыг хийлгэх талаар амаар буюу утсаар ярьж гуйгаад хийлгэж авч байсан” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 126-127 дахь тал) болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
Хэрэгт тогтоогдсон дээрх нөхцөл байдлаар шүүгдэгч Ч.Т нь 2018 оны 08 дугаар сард Увс аймгийн ........... байдлын газрын ковш тракторын жолооч С.А-ээр .......... сумын төвлөрсөн хогийн цэгийн хогийг дарж булах, 6.5 сая төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг ямар нэгэн үнэ хөлсгүй хийлгэсний дараа уг ажлыг гэрээний дагуу “...........................” ХХК-иар гүйцэтгүүлсэн мэтээр холбогдох баримтыг бүрдүүлж, улмаар Увс аймгийн .......... сумын засаг даргын хувьд өөрөө 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/112 дугаар “Зардал гаргах тухай” захирамж гаргаж, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “............................” ХХК-ийн ХААН банк дахь ....................... тоот дансанд төсвөөс 6.500.000 төгрөг шилжүүлж, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн захирал П.Э-тай биечлэн уулзан, холбогдох гэрээ, төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудад гарын үсэг зуруулан авч, .......... сумын орон нутгийн хөгжлийн сангаас “.............................” ХХК-ийн ХААН банк дахь ................... дугаарын данс руу 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн 6.500.000 төгрөгийг өөртөө гаргуулж авахыг хүссэний дагуу тус компанийн захирал П.Э- нь “............................” ХХК-ийн ХААН банк дахь ..................... дугаарын данснаас өөрийн эзэмшлийн ХААН банк дахь ................ дугаарын данс руу 6.500.000 төгрөгийг “материалын зардал” гэх гүйлгээний утгаар шилжүүлж, ХААН банкны бэлэн мөнгөний АТМ-ээс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 18 цаг 13 минутад 3.000.000 төгрөг, 18 цаг 16 минутад 3.300.000 төгрөг, нийт 6.300.000 төгрөг гарган авч, дэлгүүрийн орлогоосоо бэлэн 200.000 төгрөг нэмж, нийт 6.500.000 төгрөгийг Ч.Тт хүлээлгэн өгсөн гэх үйл баримт эргэлзээгүй, хангалттай нотлогдон тогтоогджээ. (2 дахь хавтаст хэргийн 137-155 дахь тал),
Дээрхээс нэгтгэн дүгнэхэд шүүгдэгч, сумын засаг дарга Ч.Т нь Увс аймгийн .......... сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 оны төсвийн жилд хийж гүйцэтгэхээр тусгасан ажил болох .......... сумын төвлөрсөн хогийн цэгийг отвальдаж дарж булах 6.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг Увс аймаг дахь ........... байдлын дарга Б.Б-ыг хувийн зүгээс гуйж, ямар нэгэн үнэ хөлсгүйгээр тухайн байгууллагын ковш тракторын жолооч С.А-ээр гүйцэтгүүлсний дараа уг ажлыг “..........................” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн мэтээр холбогдох баримт бичгийг бүрдүүлж, тус компанийн захирал П.Э-аар дамжуулж, төсвөөс 6.500.000 төгрөг гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон нь тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ч.Т нь дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, хогийн цэгийн хогийг дарж, булах ажлыг Увс аймаг дахь ........... байдлын газрын жолооч С.А-ээр хийж гүйцэтгүүлсэн асуудалд оролцоогүй, гэрч П.Э- гэх хүнтэй холбогдож байгаагүй, 6.500.000 төгрөг аваагүй. Тухайн ажлыг орлогч дарга Д.А хийлгэсэн, П.Э- гэх хүн нь Д.Агийн найзынх нь эгч гэх мэдүүлгийг гаргасан боловч түүний мэдүүлгийн эх сурвалж хэрэгт тогтоогдоогүй, мөн Ч.Тын мэдүүлэг нь гэрч П.Э-, Д.А, С.А-, Б.Б-а нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна.
Харин гэрч П.Э-, Д.А, С.А-, Б.Б-а нарын мэдүүлэг нь хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, тэдгээр нь өөрийн мэдүүлгийн эх сурвалжийг хангалттай зааж чадаж байгаа, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул П.Э-, Д.А, С.А-, Б.Б-а нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүдийг Ч.Тыг яллах талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
2. Увс аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталсан байх бөгөөд уг жагсаалтын хоёрдугаар хавсралтаар .......... сумын ............... боомтыг цахилгаанд холбох 71.500.000 (далан нэгэн сая таван зуун мянга) төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, гүйцэтгүүлэх эрхийг Увс аймгийн Засаг даргаас Увс аймгийн .......... сумын засаг даргад шилжүүлжээ. (1 дэх хавтаст хэргийн 174-175 дахь тал),
Гэтэл Увс аймгийн .......... сумын Засаг дарга Ч.Т нь аймгийн Засаг даргаас эрх шилжүүлж ирүүлсэн ажил болох Увс аймгийн .......... сумын ............... боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгүүлэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг бүхэлд нь зөрчиж, ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, гэрээ хэлцэл хийхгүйгээр “...............” ХХК-ийн захирал Д.Стэй амаар тохиролцон, тухайн ажлыг 2019 оны 09-10 дугаар сарын үед “...............” ХХК-иар хийж гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон байна. (1 дэх хавтаст хэргийн 54-59, 61-66,72, 84-85, 87 дахь тал),
............... боомтыг цахилгаанд холбох ажлыг 2019 оны 9-10 дугаар сард “..................” ХХК-иар хийж гүйцэтгүүлсний дараа Увс аймгийн .......... сумын засаг дарга Ч.Т нь Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журмын дагуу нээлттэй тендер сонгон шалгаруулт явуулж, үнэлгээний хорооноос “..................” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах зөвлөмж өгсний дагуу тус компанитай гэрээ байгуулж, ажил гүйцэтгүүлсэн мэтээр холбогдох тендерийн материалуудыг нөхөн бүрдүүлж, төсвөөс 71.500.000 төгрөг гаргуулж, “..................” ХХК-д олгохын тулд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/170 дугаартай “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж гаргаж, үнэлгээний хорооны даргаар сумын орлогч дарга Д.А, нарийн бичгийн даргаар санхүү албаны дарга С.Н, гишүүдээр нь .......... сумын 3 дугаар багийн засаг дарга С.Ц, байгаль хамгаалагч С.Б-, халамжийн мэргэжилтэн Ж.Э- нарыг тус тус томилж, улмаар Д.А, С.Н нарт Увс аймгийн .......... сумын ............... боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажил нь урьд хийгдсэн ажил бөгөөд “..................” ХХК-д 71.500.000 төгрөгийн санжүүжилт олгохын тулд тендерийн материалыг нөхөн бүрдүүлж, “..................” ХХК-ийг шалгаруулах тухай хууль бус үүргийг өгсөн нь Д.А, С.Н нарын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлгүүд болон нөхөн бүрдүүлсэн гэх тендерийн бичиг баримтуудаар тус тус нотлогдож байна.
Тодруулбал: Шүүгдэгч Д.А, С.Н нар нь засаг дарга Ч.Тын өгсөн хууль бус үүргийн дагуу Увс аймгийн .......... сумын ............... боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуульд заасан тендер шалгаруулалтын журмыг баримтлан гүйцэтгэгчийг сонгож, гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлсэн мэт харагдуулахын тулд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр гэсэн огноо бүхий тендерийн урилга, үнэлгээний хорооны гишүүдийн үнэлгээний хороонд ажиллахыг зөвшөөрсөн болон ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ мэдүүлсэн мэдүүлгийн баримтууд, тендерт оролцогчдын бүртгэл, бүрдүүлэх баримт бичиг, тендерийн бүртгэл, “..................” ХХК, болон “...........” ХХК- аас ирүүлсэн гэх тендерийн бичиг баримтууд, үнийн санал, танилцуулга, “..................” ХХК-аас 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ажил хүлээн авсан акт” болон бусад холбогдох бичиг баримтуудыг нөхөн бүрдүүлж, улмаар 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон гэх Ж.Э-, С.Б- нарыг оролцуулан үнэлгээний хороог хуралдуулж, Ж.Э-гээр хурлын тэмдэглэл хөтлүүлж, үнэлгээний хорооны гишүүд тус бүр тендерт материал ирүүлсэн “..................” ХХК, болон “...........” ХХК-иас бага үнийн санал ирүүлсэн “..................” ХХК-ийг дэмжиж байгаагаа илэрхийлж, тэмдэглэлд тусгуулан, тус тендерт “..................” ХХК-ийг шалгаруулж, Увс аймгийн .......... сумын ............... боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг “..................” ХХК-аар гүйцэтгүүлэх зөвлөмжийг .......... сумын Засаг дарга Ч.Тт 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүргүүлсэн гэх баримтуудыг нөхөн бүрдүүлж, тендерийн материалд хавсаргасан байна. (1 дэх хавтаст хэргийн 109-161 дэх тал, 6 дахь хавтаст хэргийн 122-123, 144-149),
Түүнчлэн үнэлгээний хорооны дарга Д.А, нарийн бичгийн дарга С.Н нар нь “...............” ХХК-ийн тендерийн материалыг 2019 оны 12 дугаар сарын 02-13-ны өдрийн хооронд тус компанийн захирал Д.Сээс нөхөн гаргуулж авсан, “...........” ХХК-ийн тендерийн материалыг мөн хугацаанд урьд тус тамгын газраас зарласан тендерт оролцохдоо бүрдүүлж өгсөн тендерийн баримтаас хуулбарлаж нөхөн бүрдүүлсэн болох нь гэрч Д.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Ажил хийж дууссаны дараа дээрх ажлын санхүүжилт болох 71.500.000 төгрөгийг аймгаас шийдэж өгөхгүй байна гэж хэлээд 2019 оны 12 дугаар сар хүрсэн. Намайг 2019 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод явж байхад .......... сумын Засаг дарга Ч.Т надтай яриад нөгөө ажлын санхүүжилт шийдэгдсэн, та тендерийн материал яаралтай явуул гэж хэлсэн. Би тухайн үед тендерийн материал бүрдүүлээд явуулаад өг гэж бэр О-ээд хэлсэн. Бэр О материал бүрдүүлээд над руу мэйлээр явуулахаар нь би уг материалыг .......... сумын засаг дарга болон тамгын газарт явуулж байсан. Тухайн үед материалыг хүнээр дайж явуулж байсан” гэх мэдүүлэг, (1 дэх хавтаст хэргийн 85 дахь тал), гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”...Тухайн үед хадам аав Д.С-ийн хэлснээр тендерийн материал бүрдүүлж, мэйлээр явуулж байсан. 4 жилийн өмнөх үйл явдал болохоор яг ямар материал явуулж байсныг одоо санахгүй байна” гэх мэдүүлэг (6 дахь хавтаст хэргийн 83 дахь тал), гэрч Г.Л-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Манай ........... ХХК-нь 2019 онд Увс аймгийн .......... сумаас зарласан ............... багийн ............. боомтыг цахилгаанд холбох тендерт оролцож байгаагүй, үнийн санал ч өгөөгүй. Уг ажлын талаар манай компанид Увс аймгийн .......... сумын засаг даргын тамгын газар болон бусад байгууллагаас урилга ирүүлж байгаагүй. Уг тендерт 73.1 сая төгрөгийн үнийн санал хүргүүлсэн зүйл байхгүй. Харин манай ........... компани 2019 онд Увс аймгийн .......... сумаас зарласан “Мобикомын антенийн цахилгаан татах” тендерт оролцож шалгарч байсан” гэх мэдүүлэг (3 дахь хавтаст хэргийн 216 дахь тал, 6 дахь хавтаст хэргийн 158-183 дахь тал), гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2019 онд үүссэн бүх тендерийн материалыг 2020 оны эхний улиралд архивт өгдөг. Тэр хугацаанд санхүү албаны дарга С.Н өөртөө хадгалж байгаад архивт өгдөг” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.(6 дахь хавтаст хэргийн 97 дахь тал),
Нэг дэх хавтаст хэргийн 129 дэх талд авагдсан, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн огноотой тендерт оролцогчдын ирүүлсэн тендерийн бүртгэл гэх баримтаас үзэхэд “...........” ХХК-ийн тендерийн материалыг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 12 цаг 04 минутад, “..................” ХХК-ийн тендерийн материалыг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 25 минутад тус тус үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар томилогдсон С.Н хүлээн авч гарын үсэг зурсан байх бөгөөд гэрч Б.М-ын мэдүүлгээр Увс аймгийн .......... сумын засаг даргын тамгын газарт 2019 онд үүссэн бүх тендерийн материал С.Н-ид байсан нь тогтоогдож байх тул “...........” ХХК-ийн тендерийн материалыг шүүгдэгч С.Н нөхөн бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Мөн нэг дэх хавтаст хэргийн 169 дэх талд авагдсан Увс аймгийн засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/176 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжаар аймгийн төсвийн хөрөнгийн санхүүжилтээр “............. боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэлийг хүлээн авах комиссыг тус сумын засаг даргын тамгын газрын санхүү албаны дарга С.Н, улсын бүртгэгч Ц.О, 3 дугаар багийн засаг дарга С.Ц, газрын даамал Н.Д, байгаль хамгаалагч С.Б- нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр “..................” ХХК-ийн захирал Д.С-ээс ............. боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэлийг хүлээн авсан тухай акт үйлдсэн байна.(1 дэх хавтаст хэргийн 169, 176 дахь тал),
Гэтэл тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажилласан гэх Ц.О, Н.Д нар нь 2019 оны 12 сарын 24-ний өдөр ............... боомтыг цахилгаанд холбох 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэлийг “..................” ХХК-аас хүлээж авах ажлын хэсэгт орсноо мэдээгүй, тухайн ажлыг хүлээж авахад оролцоогүй, акт дээр зурсан гарын үсэг өөрсдийнх нь гарын үсэг биш гэх мэдүүлгийг өгсөн байна. (6 дахь хавтаст хэргийн 93-94 дэх тал),
Дээрхээс дүгнэж үзэхэд ............... боомтыг цахилгаанд холбох 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан гэх тендерийн баримт бичгүүд бүхэлдээ үнэн зөв биш, нөхөж бүрдүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Ч.Т, Д.А, С.Н нарын дээрх үйлдлийн үр дүнд Увс аймгийн орон нутгийн төсвөөс 2019 оны 12 сарын 26-ны өдөр 71.500.000 төгрөг гарч, “...............” ХХК-ийн дансанд шилжин орсон үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч Д.А, С.Н нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэх боловч дээрх үйл баримтын талаар нэг бүрчлэн мэдүүлээгүй, тодруулбал, “...........” ХХК-аас тендерт ирүүлсэн гэх материалуудыг хэн, хаанаас, хэрхэн нөхөн бүрдүүлж, үнэлгээний хороонд өгсөн, .................. ХХК-аас ажлын гүйцэтгэл хүлээн авсан гэх акт дахь Ц.О, Н.Д нарын гарын үсгийг хэн тэдний өмнөөс зурсан, нөхөн бүрдүүлсэн гэх тендерийн бичиг баримтуудын яг аль баримтыг хэн нь хэрхэн яаж нөхөн бүрдүүлсэн, ............... боомтыг цахилгаанд холбох ажлыг хэн, хэзээ, ямар улиралд, хэрхэн яаж гүйцэтгэсэн, Ч.Ттай үйлдлээрээ хэрхэн яаж нэгдсэн гэх мэт хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар буюу гэмт хэрэг үйлдэгдсэн аргын талаар тодорхой мэдүүлээгүй бөгөөд шүүх хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Т нь хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг мөн хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтууд болон прокурорын яллах дүгнэлтийг бүхэлд нь үгүйсгэж, “Би үнэлгээний хорооноос өгсөн зөвлөмжийн дагуу “..................” ХХК-тай гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгүүлсэн, Д.С гэх хүнийг танихгүй, урьд нь тухайн хүнтэй холбогдож байгаагүй, ............. боомтыг цахилгаанд холбох ажлыг .................. ХХК урьдчилан гүйцэтгэсэн зүйл байхгүй” гэх мэдүүлгийг гаргасан ч түүний мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд өөр хоорондоо зөрүүтэй, тэрээр мэдүүлгийн эх сурвалжаа хангалттай зааж чадаагүй, Ч.Тын мэдүүлэг нь гэрч Д.С, Д.А, С.Н, нарын мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Түүнчлэн шүүгдэгч Ч.Т нь гэрч Д.С-тэй холбогдож, Увс аймгийн .......... сумын ............... боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг дулааны улиралд гүйцэтгэх санал тавьж, улмаар ямар нэгэн гэрээ хэлцэл хийхгүйгээр 2019 оны 09 дүгээр сарын сүүлийн 10 гаруй хоногт “..................” ХХК-иар гүйцэтгүүлсэн атлаа 2019 оны 12 дугаар сарын 02-ны захирамж гаргаж, үнэлгээний хороо байгуулж, худалдан авах ажиллагаа явуулахыг даалгасан, мөн 2019 оны 9 дүгээр сард гүйцэтгүүлж, хүлээн авсан ажлыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “..................” ХХК-аас хүлээн авах ажлын хэсгийг байгуулж захирамж гаргасан, гэрч Д.Сээс 2019 оны 12 дугаар сард тендерийн материал шаардаж холбогдож байсан нь тогтоогдсон, мөн үнэлгээний хорооны гишүүнээр томилогдсон С.Цоос хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралд оролцох боломжгүй болсон талаарх хүсэлтийг өөрийн биеэр бичүүлж авсан нь гэрч С.Цийн мэдүүлгээр нотлогдсон зэргээс үзэхэд шүүгдэгч Ч.Тыг идэвхтэй үйлдлээр тухайн тендерийн бичиг баримтуудыг нөхөн бүрдүүлэхэд голлож оролцсон үзэх үндэслэлтэй байна.
Гэрч Д.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мөрдөн байцаалтын шатанд өгсөн удаа дараагийн мэдүүлгээс эрс зөрүүтэй мэдүүлгийг гаргасан тул түүний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд гэрч Д.Сийн 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн мэдүүлэг нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох нь зүйтэй гэж үзлээ.(1 дэх хавтаст хэргийн 84-85 дахь тал),
3. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаартай яллах дүгнэлтээр хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр, шүүгдэгч Д.А, С.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр тус тус зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан нь хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэлээ.
Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, оногдуулах ялыг хүндрүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн №02 дугаарт нийтлэгдэж, 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нарын үйлдлийг гэмт хэрэгт тооцох, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд мөрдөж байсан хуулиар тодорхойлохоор байх бөгөөд прокуророос шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нарт холбогдох хэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр яллах дүгнэлт үйлдэх үед Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт нэмэлт өөрчлөлт оруулаагүй байсан тул шүүгдэгч нарт холбогдох гэмт хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлах үндэслэл, шаардлага бий болоогүй байсан байна.
Харин шүүхээс хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар шийдвэрлэх үед Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж, оногдуулах ялыг хүндрүүлсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа тул шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нарыг гэм буруутайд тооцох, тэдгээрт оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг гэмт хэрэг үйлдэгдэх үед (2018-2019 он) дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулиар тодорхойлж хэргийг шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон бол” Авилгын гэмт хэрэгт тооцох бөгөөд нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлан тогтоожээ.
Дээрх хуулийн заалтаас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьект нь нийтийн албан тушаалтан байхаар заасан байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 2 дугаар зүйлийн (а)-д "Нийтийн албан тушаалтан" гэж оролцогч улсын хууль тогтоох, гүйцэтгэх, захиргааны буюу шүүхийн албан тушаалд томилогдон буюу сонгогдон, байнга буюу түр хугацаагаар, цалинтай буюу цалингүйгээр ажилладаг аливаа хүнийг албан тушаалын зэрэглэлээс нь үл хамааран оролцогч улсын дотоодын хууль тогтоомжид тодорхойлсны дагуу нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг, түүний дотор нийтийн байгууллага буюу улсын үйлдвэрийн газарт зориулж нийтийн чиг үүрэг гүйцэтгэдэг буюу нийтийн үйлчилгээ үзүүлдэг аливаа бусад хүнийг хэлнэ" гэж,
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг хэлнэ” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж, Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Энэ хуулийн үйлчлэлд төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан хамаарна” гэж тус тус заажээ.
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 11.1 дүгээр зүйлд ”Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 11.1.9-д “Төрийн улс төрийн албан тушаалтанд бүх шатны Засаг дарга болон аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын орлогч хамаарна” гэж,
Мөн хуулийн 12 дугаар зүйлд “Төрийн захиргааны албан тушаалд төрийн бодлого боловсруулахад мэргэшлийн зөвлөгөө өгөх, уг бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараахь албан тушаал хамаарна” гэж, мөн зүйлийн 12.1.7-д “аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон Засаг даргын ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаал” хамаарна гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн заалтаас үзэхэд сумын засаг дарга, орлогч дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн улс төрийн удирдах албан тушаалтан,
Засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны дарга нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан төрийн захиргааны удирдах албан тушаалтан мөн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд шүүгдэгч Ч.Т нь Увс аймгийн .......... сумын засаг даргаар, Д.А нь засаг даргын орлогчоор, С.Н нь .......... сумын засаг даргын тамгын газрын санхүүгийн албаны даргаар тус тус ажиллаж байсан нь тогтоогдож байх тул тэдгээр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн “нийтийн албан тушаалтан” гэх субьектэд хамаарч байна.
Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “авлига” гэх нэр томьёог “албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэдгийг албан тушаалын эрх, мэдлийг “албаны эрх ашгийн эсрэг” буюу “хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх” зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдлийг хийх, эрх мэдлээ хэтрүүлэх” гэж, мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж тус тус тодорхойлсон байна.
Нийтийн албан тушаалтны “албан үүрэг, бүрэн эрх” гэдэг нь тухайн албан тушаалтанд хууль тогтоомжоор олгосон бүрэн эрх, үндсэн чиг үүргийг ойлгох ба “албан тушаалын байдал” гэж албан тушаалтны хэрэгжүүлж байгаа эрх, үүрэгт хамааралгүй боловч тухайн албан тушаалтай холбоотой нэр хүнд, нөлөөг тус тус ойлгодог байна.
Шүүгдэгч Ч.Т нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн .......... сумын засаг даргын хувь түүний албан тушаалын бүрэн эрх, үүргийг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйл болон дээд шатны засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр тодорхойлох бөгөөд түүний албаны бүрэн эрх эдгээр хууль журмаар хязгаарлагдана.
Засаг даргын орлогч нь мөн нийтийн албан тушаалтан буюу Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Төрийн албаны тухай, Хөдөлмөрийн тухай, Төсвийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллаж, Засаг даргын Тамгын газрын алба, нэгж, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний төсвийн байгууллагууд, багийн ажлыг оновчтой зохион байгуулж, Засаг даргад бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслах чиг үүрэгтэй бөгөөд тэрээр албаны чиг үүрэг, бүрэн эрхийг албан тушаалын тодорхойлолт болон холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд эрхлэн явуулахаар байна.
Нийтийн албан тушаалтан буюу Засаг даргын тамгын газрын санхүү албаны дарга С.Н нь сумын хэмжээнд төсөв санхүүгийн үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж, сумын төсөвт байгууллагын төсвийн орлого, зарцуулалтын үйл ажиллагаа, төрийн болон орон нутгийн өмчийн хадгалалт, хамгаалалтад хяналт тавих чиг үүргийн хүрээнд нэгжийн үйл ажиллагааг зохион байгуулж, гүйцэтгэлийн үр дүнг сумын засаг даргын өмнө хариуцах, сумын санхүүгийн албаны үндсэн үйл ажиллагааг санхүүгийн удирдлагаар хангаж, санхүү эдийн засгийн хөгжлийн хэтийн төлөв, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн төсөл, худалдан авах ажиллагаа,зээл тусламжийн хэрэгжилт, орон нутгийн өмчийн хөрөнгө, төсвийн тодотголын төслийг боловсруулан хэлэлцүүлэн батлуулах, төсвийн гүйцэтгэлийг хэрэгжүүлэн тайлагнах зэргээр ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлж, Төсвийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албаны бүрэн эрх, чиг үүргийг хэрэгжүүлэх бөгөөд тэрээр дээрх хууль тогтоомжуудаар өөрт нь тухайлан олгосон албаны бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх үүрэгтэй байна.
Гэтэл нийтийн албан тушаалтан, шүүгдэгч Ч.Т нь албан үүрэг, бүрэн эрхээ урвуулан ашиглаж, хууль тогтоомжоор өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлэн ажил үүргийн хүрээнд хийх ёсгүй зүйлийг хийж, 2018 оны 08 дугаар сард Увс аймгийн ........... байдлын газрын ковш тракторын жолооч С.А-ээр .......... сумын төвлөрсөн хогийн цэгийн хогийг дарж булах, 6.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг ямар нэгэн үнэ хөлсгүй хийлгэсний дараа уг ажлыг гэрээний дагуу “.......................” ХХК-иар гүйцэтгүүлсэн мэтээр холбогдох баримтыг бүрдүүлж, улмаар Увс аймгийн .......... сумын засаг даргын хувьд өөрөө 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/112 дугаар “Зардал гаргах тухай” захирамж гаргаж, 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “............................” ХХК-ийн ХААН банк дахь ..................... тоот дансанд төсвөөс 6.500.000 төгрөг шилжүүлж, 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн захирал П.Э-тай биечлэн уулзан, холбогдох гэрээ, төлбөрийн хүсэлт зэрэг баримтуудад гарын үсэг зуруулан, П.Э-аар “............................” ХХК-ийн дансанд .......... сумын орон нутгийн төсвөөс шилжүүлсэн 6.500.000 төгрөгийг бэлнээр нь гаргуулан авч, өөртөө давуу байдал бий болгосон,
Мөн нийтийн албан тушаалтан, шүүгдэгч Ч.Т нь Увс аймгийн .......... сумын ............... боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг гүйцэтгүүлэхдээ тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагааны журмыг бүхэлд нь зөрчиж, ямар нэгэн сонгон шалгаруулалт явуулахгүйгээр, гэрээ хэлцэл хийхгүйгээр “...............” ХХК-ийн захирал Д.С-тэй амаар тохиролцон, тухайн ажлыг 2019 оны 09-10 дугаар сарын үед “...............” ХХК-иар хийж гүйцэтгүүлсний дараа уг ажлын хөлс 71.500.000 төгрөгийг төсвөөс гаргаж, ............... ХХК-д олгохын тулд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Үнэлгээний хороо байгуулах тухай” захирамж гаргаж, үнэлгээний хороо дарга Д.А, нарийн бичгийн дарга С.Н нарт дээрх худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан журамд нийцүүлж, холбогдох тендерийн бичиг баримтуудыг нөхөн бүрдүүлэх чиглэл өгснөөр шүүгдэгч Д.А, С.Н нар нь шүүгдэгч Ч.Тын үйлдлийг дэмжиж, нээлттэй тендер сонгон шалгаруулалтын материалуудыг нөхөн бүрдүүлж, тендерийн материалд хавсарган, засаг дарга Ч.Т-т “...............” ХХК-тай гэрээ байгуулах зөвлөмжийг өгсөн гэх баримтыг үйлдсэнээр Засаг дарга Ч.Т нь “..................” ХХК-тай нөхөж гэрээ байгуулан, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төсвөөс 71.500.000 төгрөг гаргаж, “..................” ХХК-д шилжүүлэн өгч, тус компанид давуу байдал бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Шүүгдэгч Ч.Т нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгохын тулд П.Э-ын өмчлөлийн хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “...................” ХХК-ийг ашигласан нь тогтоогдож байх бөгөөд 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр “..........................” ХХК-ийн захирал П.Э-тай байгуулсан “Хогийн цэгийн хогийг дарж булах ажлын гэрээ УВДА-2018/00012” гэрээ нь түүний гэмт хэрэг үйлдэх арга болох нь тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нар нь Увс аймгийн .......... сумын ............... боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг хууль бусаар “..................” ХХК-иар гүйцэтгүүлсэн ажиллагааг тухайн үед мөрдөгдөж байсан Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан худалдан авах ажиллагааны журамд нийцүүлэхийн тулд тендерийн холбогдох бичиг баримтуудыг хуурамчаар үйлдсэн нь тухайн гэмт хэргийг үйлдэх арга нь бөгөөд тусдаа гэмт хэргийн шинжийг хангахгүй юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амалж, бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасан бөгөөд прокуророос шүүгдэгч Д.А, С.Н нарын гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг “хамжигч” гэж тодорхойлж, тэдгээрт холбогдох хэргийн зүйлчлэлийг тогтоохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, хэрэглэснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Өөрөөр хэлбэл хамжигч нь гэмт этгээдэд зааж зөвлөх, мэдээлэл өгөх, зэвсэг хэрэгсэл өгөх, учрах саадыг арилгах, унаа орон байраар хангах, гэмт хэргийн ул мөрийг баллахаар урьдчилан амлах хэлбэрээр гэмт хэрэгт оролцдог.
Шүүгдэгч Д.А, С.Н нарын хувьд Увс аймгийн .......... сумын ............... боомтыг цахилгаан эрчим хүчээр хангах 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг урьд нэгэнт хийж гүйцэтгэсэн ажил учраас уг ажлыг гүйцэтгүүлэхээр сонгон шалгаруулалт явуулах боломжгүй гэдгийг ажил үүргийнхээ хүрээнд мэдэх боломжтой, мэдэж байсан атлаа Ч.Тын хууль бус үйлдлийн ул мөрийг баллаж, худалдан авах ажиллагааг хуулийн дагуу явуулсан мэт харагдуулах зорилгоор түүнтэй үйлдлээрээ нэгдэн тендерийн бичиг баримтуудыг нөхөн бүрдүүлж, Ч.Тыг гэмт хэрэг үйлдэхэд идэвхтэй үйлдлээр дэмжлэг үзүүлсэн нь тогтоогдсон.
Шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Ч- овогт Ч-гийн Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, мөн зүйлийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Ш- овогт Д-гийн А, Я овогт С-ийн Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амалж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нарт холбогдох хэргийн шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, энэ гэмт хэрэгт үнэлгээний хорооны гишүүн, гэрч Ж.Э-, С.Б- нарын оролцоо байгаа эсэхийг тогтоолгох нэмэлт ажиллагааг гүйцэтгүүлсэн боловч тэдгээрийг гэм буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт хэрэгт цуглараагүй тул прокуророос шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт ”Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус хуульчилжээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу арилгахаар хуульд заажээ.
Тодруулбал: Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаас үзэхэд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засаж сэргээх/ буюу учирсан хохирлыг мөнгөөр төлөх аргаар гэм хорыг арилгах үүрэгтэй байна.
1.Шүүгдэгч Ч.Т нь Увс аймгийн .......... сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2018 онд хийгдэхээр тусгагдсан 6.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий “Хогийн цэгийн хогийг дарж булах” ажлыг “....................” ХХК-иар гүйцэтгүүлэхээр 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр тус компанийн захирал П.Э-тай шууд гэрээ байгуулсан боловч тухайн ажлыг “.....................” ХХК-иар хийлгэхгүйгээр, .......... сумын ...............ийн гүүрний засварын ажилд ажиллаж байсан Увс аймгийн ........... байдлын газрын ковш тракторын жолооч С.А-ээр гүйцэтгүүлж, 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/112 дугаар “Зардал гаргах тухай” захирамжаар хогийн цэгийн хогийг дарж булах ажилд .......... сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 6.500.000 төгрөгийн зарцуулахаар шийдвэрлэж, улмаар 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр төсвөөс 6.500.000 төгрөг гаргаж, “.........................” ХХК-ийн ХААН банк дахь ....................... дугаарын дансанд шилжүүлсэн үйл баримт тогтоогджээ.(3 дахь хавтаст хэргийн 145-146,167 дахь тал),
Иймд шүүгдэгч Ч.Тын гэм буруутай үйлдлийн улмаас Увс аймгийн .......... сумын орон нутгийн хөгжлийн сангаас 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 6.500.000 төгрөгийг хууль бусаар “....................” ХХК-ийн дансанд шилжсэн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Ч.Т-аас гэмт хэргийн хор уршигт 6.500.000 төгрөг гаргуулж, .......... сумын Орон нутгийн хөгжлийн санд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Т нь гэм буруугийн шүүх хуралдаанаас төлүүлэхээр тогтоосон 6.500.000 төгрөгийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Увс аймгийн .......... сумын Орон нутгийн хөгжлийн сангийн Төрийн банк дахь ......................... тоот дансанд төлж барагдуулсан нь 7 дахь хавтаст хэргийн 73 дахь талд авагдсан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Таас гаргуулж, .......... сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
2. Шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нарын гэм буруутай үйлдлийн улмаас Увс аймгийн Орон нутгийн хөгжлийн санд 71.500.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогджээ.
Тодруулбал: Увс аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн А/49 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” захирамжаар орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2019 онд эрх шилжүүлэн хэрэгжүүлэх ажлын жагсаалтыг баталсан байх бөгөөд уг жагсаалтын хоёрдугаар хавсралтаар .......... сумын ...............ын боомтыг цахилгаанд холбох 71.500.000 (далан нэгэн сая таван зуун мянга) төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, уг ажлыг хуульд заасан журмын дагуу гүйцэтгүүлж, хүлээн авахыг Увс аймгийн .......... сумын засаг даргад даалгасан байна.
Гэтэл .......... сумын засаг дарга шүүгдэгч Ч.Т, орлогч дарга Д.А, санхүү хэлтсийн дарга С.Н нар нь Увс аймгийн Засаг даргаас эрх шилжүүлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн, 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ............... боомтыг цахилгаанд холбох ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахдаа Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, уг ажлыг сонгон шалгаруулалтгүйгээр Д.С захиралтай “..................” ХХК-иар гүйцэтгүүлж, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төсвөөс 71.500.000 төгрөг гаргаж “..................” ХХК-д шилжүүлэн өгч, төрд 71.500.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэр хэмжээг тогтоох зорилгоор мөрдөгчөөс 2021 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Увс аймгийн .......... сумын ............. Олон Улсын боомт гэх газарт очиж “..................” ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сард “............... боомтыг цахилгаанд холбох” төсөвт ажлын хүрээнд хийсэн ажилд үзлэг хийхэд Увс аймгийн .......... сумын ............... багт байрлах ............. боомт нь Олон Улсын боомт болсонтой холбогдуулан 2019 онд “..................” ХХК-аас тус ............... боомтыг цахилгаанд холбосон дэд станцууд, цахилгаан дамжуулах агаарын шугам, төмөр бетон шон зэрэг эд хөрөнгийг буулган авч, шинээр бүтээн байгуулалт хийгдсэн нөхцөл байдал тогтоогджээ.(1 дэх хавтаст хэргийн 98-103 дахь тал),
Ийнхүү “..................” ХХК-ийн 2019 онд Увс аймгийн .......... сумын ............... боомтод хийж гүйцэтгэсэн, 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг тус боомтыг шинээр Олон Улсын боомт болгож өргөжүүлсэнтэй холбоотойгоор нурааж, холбогдох эд хөрөнгүүдийг Баруун бүсийн эрчим хүчний систем ХХК-д хүлээлгэн өгсөн болох нь нотлогдож байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд гэрч, Увс цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Э “2021 оны хавар .......... сумын ............... багт байх ............. боомтыг Олон улсын боомт болсонтой холбогдуулан шинээр бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр болсон тул хуучин ажлыг бүгдийг нь буулгаж, шинээр зураг төсөв гарсан байсан. Тиймээс ............... боомтод хийгдсэн хуучин ажлыг буулгаж, Улаангом сумын ............. багийн нутагт байх 30-40 айлыг шинээр цахилгаанд холбох ажилд зарцуулсан. Аймаг, сумын хэмжээнд хуучин дэд станцыг буулгасан тохиолдолд манай байгууллага хүлээн авч шинээр цахилгаанд холбох ажилд зарцуулж, сэлбэн засварладаг юм. Тэр утгаараа ............. боомтын хуучин дэд станцыг Улаангом сумын .............. багийн нутагт 30-40 айл өрхийг цахилгаанд холбох ажилд зарцуулсан” гэж, гэрч, Увс цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ерөнхий инженер Н.Б мөрдөн байцаалтын шатанд “Эрх зүйн зохицуулалтыг нь нарийн сайн мэдэхгүй байна. Гэхдээ улсын болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдсэн, цахилгаанд холбосон ажлыг буулгасан үед манай байгууллага авч, шинээр төлөвлөгөөнд тусгагдсан газруудад ашигладаг. Энэ талаар хууль дүрмэндээ ашиглагч байгууллага нь авч болохоор тусгасан байдаг. Иргэдээс ирсэн хүсэлтийн дагуу .......... сумын ............... багийн ............. боомтоос ачиж ирсэн дэд станц, тулгуур багана зэрэг тоноглол бүхэлдээ Улаангом сумын 5 дугаар багийн нутгийн айл өрхийг цахилгаанд холбох ажилд зарцуулагдсан” гэж тус тус мэдүүлсэн байна. (3 дахь хавтаст хэргийн 210-214 дэх тал),
Дээрхээс үзэхэд 2021 онд .......... сумын ............... багийн ............. боомтыг Олон Улсын боомт болгож, шинээр бүтээн байгуулалт хийсэнтэй холбоотой урьд “..................” компанийн ............... боомтод хийж гүйцэтгэсэн гэх 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг буулгаж, нураасны улмаас мөрдөн байцаалтын шатанд гэмт хэргийн хохирол, хор уршгийн хэмжээ буюу “..................” ХХК-ийн хийсэн ажлын үнэлгээг шинжээчээр тогтоолгох боломжгүй нөхцөл байдал үүссэн, нөгөөтэйгүүр “..................” ХХК-аас ............... боомтод барьсан гэх дэд станцууд, цахилгаан дамжуулах агаарын шугам, төмөр бетон шон болон бусад бүтээн байгуулалтыг буулган авч, Улаангом сумын ........ багийн 30-40 айлыг цахилгааны эрчим хүчээр хангах ажилд зарцуулсан нь нотлогдон тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл Увс аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр тус аймгийн .......... сумын ............... боомтод 2019 оны 09 дүгээр сард хийгдсэн 71.500.000 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын гүйцэтгэлийг нурааж, төр өөрөө Улаангом сумын .................... багийн 30-40 орчим айл өрхийг эрчим хүчээр хангах ажилд зарцуулсан нь тогтоогдсон, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Б нь “Шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нараас нэхэмжлэх хохирол, төлбөргүй” гэдгээ илэрхийлсэн тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нараас гаргуулах хохирол, хор уршиггүй гэж шүүх дүгнэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Ч.Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.А, Ц.Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амалж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэсэн, тэдгээр нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвар бүхий субьект байх тул шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “Шүүгдэгч Ч.Тын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байдал, хувийн байдал мөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ гэмшихгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, шүүгдэгч Д.А С.Н нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг нь 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ч.Таас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэж олсон 6.500.000 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж, албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэх саналтай байна” гэх дүгнэлтийг,
3. Шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ч.Т урьд эрүүгийн болон зөрчлийн хэрэгт холбогдож байгаагүй. Ч.Т 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр амьд донороос элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэсэн бөгөөд хагалгаанаас үүдэн цөснийхөө хүүдийг авхуулчихсан байгаа. Иймд сар болгоны 12-нд цөсний хиймэл гуурсыг солиулж байгаа. Хэрэв сар болгон солиулахгүй тохиолдолд нөгөө гуурс нь дүүрэхээрээ Ч.Тын бие нь загатнадаг, нойргүйддэг, хоол идэхгүй, ядарч сульддаг нөхцөл байдлууд илэрдэг. Эмчээс хиймэл гуурсаа 4 жилийн хугацаанд сар бүр солиулах шаардлагатай гэж мэдэгдсэн байгаа. Ч.Тын элэгний 80%-ийг тайрч, амьд донорын элгийг залгасан бөгөөд цаашид гам барьж, хоолоо тааруулж идэх, цэвэр орчин нөхцөлд амьдрах ёстой гэдгийг эмч нараас шаардаж байгаа. Ч.Тын хувьд яг одоогийн байдлаар 25 нэр төрлийн эм ууж байгаа, эм уухын өмнө үхрийн махтай шөл уудаг. Улсын төв Нэгдүгээр эмнэлгийн байнгын хяналтад байдаг бөгөөд сард уух эмийнхээ зааврыг Улаанбаатар хотод очиж хяналт тавьж байгаа эмчээсээ авч, тунг нь тааруулж уудаг. 2020-2021 онуудад хөдөлмөрийн чадвараа 70 хувиар, 2023 оны 12 сараас эхлэн 89 хувиар хөдөлмөрийн чадвараа алдсан болох нь тогтоогдож байна. Ч.Т нь шүүхээс төлүүлэхээр тогтоосон 6.5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн. Ч.Тын хувьд ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Ё.Түмэндэмбэрэл нь 2017 оноос хойш өвчлөөд 2019 оноос эхлээд хөдөлмөрийн чадвараа 80 хувиар алдсан группэд байдаг. Ч.Тын дээрх элэгний цирроз, дутмаг гэдэг онош нь хорих ял эдлэхээс чөлөөлөх хүнд өвчний жагсаалтад хамаарч байгаа. Ч.Тын холбогдсон гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2018 онд үйлдэгдсэн бөгөөд түүнээс хойш хуульд өөрчлөлт орсон тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж, хэргийг шийдвэрлэж өгнө үү. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийг буюу “Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон. Оногдуулах ялыг хөнгөрүүлэх, гэмт хэрэг үйлдэх этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх хуулийг буцаан хэрэглэж болно” гэсэн заалтыг хэрэглэж өгнө үү. Ч.Тын хувийн нөхцөл байдал, хүнд өвчний нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж эрх зүйн байдлыг нь дээрдүүлж хохирол нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэж торгуулийн ялын доод хэмжээ оногдуулж өгнө үү. Мөн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар буюу доод хэмжээгээр хасаж өгнө үү” гэх дүгнэлтийг,
4. Шүүгдэгч Ч.Тын өмгөөлөгч Н.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт “...Шүүгдэгч Ч.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүл мэндийн байдлыг нь ...........лон анхаарах шаардлагатай байна. Хууль зүйн дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн А/152, А/366 дугаар тушаалын хавсралтаар хорих ял эдлэхэд саад болохуйц өвчний жагсаалтыг баталсан. Шүүгдэгч Ч.Т нь гэм буруугийн хуралдаанаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан болох хүртэл 7 хоног цагдан хоригдсон бөгөөд энэ хугацаанд эрүүл мэндийн байдал нь хүндэрч яаралтай тусламж авсан. Хэрэв түүнд шүүхээс хорих ял шийтгэвэл хорих ялаас чөлөөлөх үндэслэл тогтоогдох болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх журам байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан авлага албан тушаалын хэргүүдэд хууль буцаан хэрэглэхгүй гэсэн зохицуулалтыг тусгайлан оруулж өгөөгүй. Ч.Тын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж тодорхой хэмжээгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас эргэлзээтэй зүйл байсан, мөн нийтийн албаны эсрэг чиглэсэн нөхцөл байдлууд байсан учир гэм буруугийн асуудлаар маргасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гарцаагүй байдлаар нотлогдсон бол гэм буруу дээр маргахгүй байх байсан. Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь гэм буруугийн асуудлаар маргасан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хууль зүйн үндэслэлгүй. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд нэг бүрчлэн заасан. Тэдгээр хүндрүүлэх нөхцөл байдал Ч.Тт байхгүй. Харин гэмт хэргийн хор уршигт 6.500.000 төгрөг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журмыг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан сонгох санкцаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
5. Шүүгдэгч Д.Агийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүхийн хэлэлцүүлэгт “....Шүүгдэгч Д.А гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд тэрээр хувийн байдлын хувьд 11-13 насны 2 хүүхэд, нөхрийн хамт амьдардаг. Д.А айлын ганц охин бөгөөд 75 настай ээж нь Д.Агийн асрамжид амьдарч байгаа. Д.А урьд гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон бөгөөд гаргуулах хохирол байхгүй нөхцөл байдлыг шүүхийн зүгээс ял оногдуулахдаа харгалзан үзэж өгнө үү. Хуульд өөрчлөлт орсон тул Д.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлах үндэслэлтэй, мөн прокуророос шүүгдэгч Д.Аг гэмт хэргийн хамжигчаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн тул Д.Ад эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хамжигчаар татсан байдлыг харгалзан, ялгамжтай хандаж өгнө үү. Шүүгдэгч Д.Агийн үйлдлийг зүйлчилсэн зүйл анги нь торгох, зорчих эрх хязгаарлах, хорих ял оногдуулах зэрэг сонгох санкцтай. Шүүгдэгч Д.Агийн нөхөр нь хот хоорондын тээвэрт явж, орлого олдог, Д.А өөрөө хувиараа бизнес хийдэг тул түүнд торгох ялыг сонгож хэрэглэвэл төлж барагдуулах бүрэн боломжтой юм. Торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож өгнө үү. Иймд шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгуулийн ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг,
6. Шүүгдэгч С.Нийн өмгөөлөгч Т.Уянга шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний үйлчлүүлэгч С.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул хэргийн зүйлчлэлийн талаар маргаан байхгүй. Ц.Нид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршиг болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж өгнө үү. С.Нийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон. Шүүгдэгч С.Нийн хувийн байдлын хувьд 2-оос 20 насны 4 хүүхэд болон эхнэрийн хамт амьдардаг. Бага хүүхэд нь 2 нас хүрэх гэж байгаа, том хүүхэд нь 20 настай оюутан юм. С.Нийн эхнэр нь төрийн албанд буюу Увс аймгийн .......... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргаар ажилладаг. Шүүгдэгч С.Нийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, шүүгдэгчийн үйлдлийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан үзээд нийгмээс тусгаарлахгүйгээр ял шийтгэл оногдуулж өгнө үү. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг сонгох санкцтай. Хэдий тухайн зүйл хэсэгт өөрчлөлт орсон ч гэсэн тухайн гэмт хэрэг 2019 онд үйлдэгдсэн байгаа. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт буюу тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийг хэрэглэнэ гэж заасны дагуу тухайн үед буюу 2019 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу сонгох санкцтай байгаа учраас торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулж өгнө үү. Түүнчлэн шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн нөхцөл байдлыг харгалзаж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу торгуулийн ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
7.Шүүгдэгч Ч.Т шүүхийн хэлэлцүүлэгт:“...Би өмнөх хуралд эрүүл мэндийн шалтгааны улмаас буруу зөрүү зүйл ярьсан байж магадгүй. Хагалгаанд орж байсан учир мартаж санах зүйл их гардаг. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг бөгөөд бага хүүхэд минь 10 сартай. Эхнэр 2017 оноос хойш эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгүүлж, цахилгаан менингит өвчнөөр өвдсөн. Би хүнд өвчнөөр буюу элэгний хорт хавдар өвчнөөр өвчилж, элэгийг минь цөсний хүүдийтэй нь хамт авсан тул цөсний судас дээр гуурс суулгасан. Цөсний 2 салаа судсанд 2 гуур тавьсан бөгөөд нэг гуурс нь бие дотор нөгөө нь ил тавигдсан байгаа. Би 7 хоногийн өмнө гэртээ байж байхдаа мэдэлгүй ил тавьсан цөсний гуурсаа сугалаад хаячихсан. Цөсний гуурс бөглөрөхөөр бие загатнаж, халуурч зовиур илэрдэг. Сар бүр гуурсаа солиулах хагалгаад ордог. Миний хувьд цөсний 2 салаа судастай ховор тохиолдол болохоор хүндрэл өгч, эмчийн хяналтад байдаг. Цагдан хорих байранд байхдаа маш их гэмшиж, бодох зүйл их байсан. Энэ бүх байдлыг харгалзан үзэж өгнө үү. Би олон төрлийн эм хэрэглэдэг бөгөөд Улаанбаатар хотод очиж шинжилгээ өгч байж, сар бүр уух эмийн тунгаа бичүүлж хотоос эм авдаг. Одоо миний эм дууссан. Улаанбаатар хотоос уух эмийгээ захиад авхуулах гэхээр заавал хотод ирж тунгийн шинжилгээ өгч байж эм ав гэж хэлсэн. Удахгүй цөсний гуурс солиулах хагалгаанд бас орох ёстой. Өөртөө маш их гэмшиж байна. Эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү” гэв.
8. Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: “..Би хууль дүрэм журмаа дагахгүйгээр хайнга байдал гаргаж, буруу зүйл хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Би айлын ганц охин болохоор ээжийгээ асрах үүрэгтэй. Ээж минь өндөр настай, тогтмол 200 гарсан өндөр даралттай, эмчийн хяналтад байдаг. Би 13, 14 настай 2 хүүтэй. Нөхөр маань хот хооронд тээвэрт явдаг. Ээж минь 2023 оны 9 дүгээр сард хагалгаанд орсон учир байнгын асаргаанд байдаг бөгөөд 3 сарын дараа дахин хавдрын шинжилгээ өгөхөөр Улаанбаатар хот руу явах ёстой байсан боловч би шүүхийн асуудалтай болоод ээжийгээ авч хот руу явж чадаагүй. Алдаа гаргасандаа харамсаж байгаа тул торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэв.
9. Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт: “...Албан тушаал хариуцан ажиллаж байхдаа ийм асуудал гаргасандаа гэмшиж байна. Би 3 хүүтэй байсан бөгөөд хамгийн сүүлд 4 дэх хүүхэд минь охин төрсөн. Охин минь 2 нас хүрч байгаа. Том хүү минь 3 дугаар курсын оюутан. Эхнэр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 20 гаруй жил нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Миний амьдралыг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү. Гаргасан үйлдэлдээ харамсаж, бас гэмшиж байна” гэв.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарын хувьд шүүгдэгч, нийтийн албан тушаалтан Ч.Т, Д.А, Ц.Н нар нь урьдаас үгсэн тохиролцож, үйлдлээрээ нэгдэн, .......... сумын ............... боомтыг цахилгаанд холбох (хүчдэл нэмэх) 71.5 сая төгрөгийн өртөг бүхий ажлыг урьд 2019 оны 09 дүгээр сард хийгдсэн ажил гэдгийг мэдэж байсан атлаа 2019 оны 12 дугаар сард төсвөөс 71.5 сая төгрөг гаргуулан “..................” ХХК-д шилжүүлэх зорилгоо гүйцэтгүүлэхийн тулд хууль бусаар үнэлгээний хороо байгуулж, тендерийн баримт бичгүүдийг Төрийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн, хуурамчаар нөхөн бүрдүүлж, улсад их хэмжээний хохирол учруулсан, тэдгээрийн дээрх үйлдэл нь хуулиар хамгаалсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж, тодорхой материаллаг хохирол учруулснаас гадна, Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах хор уршигтай, нийгэмд аюултай, нийгмийн хор аюулаар их гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Ч.Т нь 2 удаагийн үйлдлээр авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэх үндэслэлтэй гэж үзэв.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан үндэслэлээр хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан үндэслэлээр хүндрүүлэх нөхцөл байдлуудыг зайлшгүй харгалзан үзэхээр хуульчлан тогтоожээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад ”Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж үзэхээр заасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх хоёр шинжийг хамааруулан авч үзэх бөгөөд шүүгдэгч Ч.Т, Д.А, Ц.Н нарын хэн аль нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч тэдгээр нь урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн нь тогтоогдоогүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь идэвхтэй, санаатай үйлдлээр гэмт хэрэг үйлдсэнийг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдал”-д тооцож, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй.
Харин шүүгдэгч Ч.Т нь гэм буруугийн шүүх хуралдаанаас Увс аймгийн .......... сумын орон нутгийн санд төлүүлэхээр тогтоосон 6.500.000 төгрөгийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан үеэр төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцох нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэхээр заажээ.
Гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, ажил амьдралын хүрээн дэх зан төлөвийн байдал, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, эрүүл мэндийн байдал, ам бүл, өөрийн болон өрхийн орлого, ажил амьдралын дадал зуршил, ял шийтгэл, шагнал урамшил, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага зэргийг хамааруулан авч үзэхээр байна.
Шүүгдэгч Ч.Т нь хувийн байдлын хувьд .................. өдөр Увс аймгийн .......... суманд төрсөн, 36 настай, дээд боловсролтой, санхүү, эдийн засагч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ болон холбогдсоны дараа Увс аймгийн .......... сумын Засаг даргаар ажиллаж байгаа, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Увс аймгийн .......... сумын ............... багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тэрээр .......... сумын 2 дугаар багт 904 м/кв хэмжээтэй, улсын бүртгэлийн Г-................ дугаарын гэрчилгээ бүхий газрыг эзэмшдэг, 2020 оны мал тооллогоор адуу, үхэр, хонь, ямаа зэрэг нийт 73 толгой мал тоолуулсан, ............ улсын дугаартай, “Subaru Porester” тээврийн хэрэгсэлтэй, Увс аймгийн .......... сумын 2 дугаар багт улсын бүртгэлийн ....................... дугаарт бүртгэлтэй, 60м2, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөтэй гэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байна. (3 дахь хавтаст хэргийн 39, 100-104, 150 дахь тал),
Түүнчлэн шүүгдэгч Ч.Тын ажил, амьдралын хүрээн дэх зан төлөвийн талаар гэрч Б.Ж, Б.У нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шүүгдэгч Ч.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх нь зүйтэй гэж үзлээ. (3 дахь хавтаст хэргийн 88-91 дэх тал),
Шүүгдэгч Ч.Т нь 2020 оноос хойш элэгний эсийн гаралтай, хорт хавдар өвчнөөр өвчилж, улмаар 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр амьд донороос элэгний баруун дэлбэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн нь тогтоогдож байх бөгөөд түүнд элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийх үед элэгийг нь цөсний хүүдийтэй нь авч, цөс орлуулах гуурс (стенк) тавьсан, уг гуурсыг 2 сар тутам солих ажилбарт ордог, цөсний гуурс бөглөрч хүндрэл өгсөн үед бие загатнах, халуурах зэрэг зовиур илэрдэг, тэрээр хагалгааны дараа олон төрлийн эм тариа хэрэглэж байгаа, эм тариа нь дууссан үед Улаанбаатар хотод биечлэн очиж, шинжилгээ, оношлогоо хийлгэж, сар бүр уух эмийн тунг эмчээр бичүүлэн авч хэрэглэдэг, цөсний гуурс солиулах мэс ажилбарт орох шаардлагатай байгаа зэрэг нөхцөл байдал шүүгдэгч Ч.Тын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн элэг шилжүүлэн суулгах багийн хурлын тэмдэглэл, хэрэгт авагдсан өвчний түүхийн хуулбарууд, шинжилгээ, оношлогоо хийлгэсэн баримтууд тэдгээрийн хариу зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. (4 дэх хавтаст хэргийн 190-227 дахь тал, 5 дахь хавтаст хэргийн 04-06, 32-62, 71-75, 94-100, 134-140, 141-148, 155-157,159-161,163-192 дахь тал, 6 дахь хавтаст хэргийн 195-200, 203-208, 7 дахь хавтаст хэргийн 51-72 дахь тал),
Ч.Т нарт холбогдох эрүүгийн хэрэг хянагдаж байх явцад шүүгдэгч Ч.Т нь хүнд өвчний улмаас шүүхэд хүрэлцэн ирэх боломжгүй нь тогтоогдсон тул тус шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 412 дугаар захирамжаар Ч.Т нарт холбогдох эрүүгийн 2135000910... дугаартай хэргийг түүний өвчнийг эдгэрэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.(5 дахь хавтаст хэргийн 149-152 дахь тал),
Түүнчлэн Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлын шийдвэрээр Ч.Тыг элэг шилжүүлэн суулгах мэс заслын дараах байдал, цөсний замын нарийсал оношоор түүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг 1 жилийн хугацаагаар 89 хувиар тогтоосон нь 7 дахь хавтаст хэргийн 71 дэх талд авагдсан комиссын шийдвэрээр нотлогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Д.А нь ................................. өдөр Увс аймгийн .......... суманд төрсөн, 42 настай, дээд боловсролтой, сэтгүүлч мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Увс аймгийн .......... сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан буюу Увс аймгийн .......... сумын засаг дарга Ч.Тын 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/26 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжаар тус сумын засаг даргын орлогчоор томилогдож, мөн засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Б/23 дугаартай “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” захирамжаар засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, одоо тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, нөхөр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, Увс аймгийн .......... сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 2016-2020 он, 2020-2024 онуудад 2 удаа Увс аймгийн .......... сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан, 2016 онд Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойн медаль, 2018 онд “Тэргүүний төрийн залуу түшээ” цол тэмдгээр, 2019 онд Увс аймгийн “Хүндэт тэмдэг” цол тэмдгээр, “Ю.Цэдэнбал” алтан од одонгоор тус тус шагнуулж байсан, хувьдаа үл хөдлөх эд хөрөнгөгүй зэрэг нөхцөл байдлууд тус тус тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй (3 дахь хавтаст хэргийн 184-199 дэх тал),
Шүүгдэгч Д.Агийн ажил, амьдралын хүрээн дэх зан төлөвийн талаар гэрч Л.Г, Д.А нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж үзэв.( 3 дахь хавтаст хэргийн 175-178 дахь тал),
Шүүгдэгч С.Н нь хувийн байдлын хувьд ............................ өдөр Увс аймгийн .......... суманд төрсөн, 52 настай, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, 2018 онд Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтаар өрсөлдөж, 81 оноогоор 1 дүгээр байранд шалгарч, улмаар Увс аймгийн .......... сумын засаг дарга Ч.Тын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/30 дугаартай “Ажилд томилох тухай” захирамжаар Төрийн албаны зөвлөлөөс санал болгосны дагуу тус сумын засаг даргын тамгын газарт санхүү албаны даргын үүрэгт ажилд томилогдож, одоог хүртэл уг ажлыг эрхэлж байгаа, 2019 онд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэгжүүлэх суурь мэдлэг олгох сургалтад хамрагдаж, 2019/А3-3537 дугаартай гэрчилгээ авсан, Монгол Улсын Сангийн сайдын 2021 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн ......... дугаартай тушаалаар “Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнагдаж байсан, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Увс аймгийн .......... сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, 2020 оны жилийн эцсээр хувьдаа 5 тооны үхэр тоолуулж байсан, хувьдаа Увс аймгийн .......... сумын 2 дугаар багт байршилтай, улсын бүртгэлийн .................. дугаар, ................ дугаарт бүртгэлтэй .......... гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмшдэг, мөн Ц.Нийн нэр дээр “....................” НҮТББ болох хуулийн этгээд бүртгэлтэй байгаа гэх хувийн байдлууд тогтоогдож байна. (3 дахь хавтаст хэргийн 130, 140-157 дахь тал),
Шүүгдэгч С.Нийн ажил, амьдралын хүрээн дэх зан төлөвийн талаар гэрч С.Г, Б.Б нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх талын нотлох баримтаар үнэлэх үндэслэлтэй гэж үзэв.( 3 дахь хавтаст хэргийн 121-124 дэх тал),
Түүнчлэн шүүхээс шүүгдэгч Д.А, С.Н нарыг нийтийн албан тушаалтан Ч.Тын үйлдсэн авилга, албан тушаалын гэмт хэрэгт урьдчилан амалж, дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан, шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна” гэж заажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гэмт хэргийн хамжигч шүүгдэгч Д.А, С.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн гүйцэтгэгч Ч.Таас ялгамжтай ял оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, шударга ёсны, хууль ёсны, гэм буруугийн зарчмууд, гэмт хэргийн хамжигчид гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан, гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулах зарчмыг тус тус баримтлан, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу шүүгдэгч Ч.Тын хувьд 2 удаагийн үйлдлээр “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нарын тус бүрийн хувийн байдлын талаар хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлууд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч Д.А, С.Н нарын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа ухамсарлан ойлгож, сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хувийн зан байдал, шүүгдэгч Ч.Тын хувьд гэмт хэргийн хор уршигт 6.500.000 төгрөг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хувийн зан байдал, түүний эрүүл мэндийн байдал буюу өвчний шинж байдал зэрэгт тус бүрт нь үнэлэлт дүгнэлт өгч,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тт нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 20.000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 (хорин сая) төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, С.Н нарын тус бүрт нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 9.000 (есөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 (есөн сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх 7 төрлийн нөхцөл байдлыг нэрлэн заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй ........... нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заасан байна.
Шүүгдэгч Ч.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүнд өвчнөөр өвчилж, элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэсэн, одоо ч эмчийн хяналтад эмчлэгдэж байгаа гэх хувийн байдлыг шүүхээс ...........лон харгалзан үзэж, Ч.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож хэрэглэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Т нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь үгүйсгэж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ойлгож, ухамсарлаагүй нөхцөл байдлыг түүний гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага буюу хүмүүжил, төлөвшил, хувийн зан байдалд нь хамааруулан үзэж, Ч.Тт оногдуулах торгох ялын хэмжээг 20.000 нэгжээр тогтоож шийдвэрлэх нь гэмт этгээдийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр ... тооцож, эдлэх ялаас нь хасна” гэж тус тус заажээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүнд 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан болох хүртэл буюу 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 7 хоног цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас түүнд торгох ял шийтгэснээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Иймд шүүгдэгч Ч.Тын энэ гэмт хэрэгт 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 7 (долоо) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгөөр тооцон сольж, нийт нэг зуун таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105.000 (нэг зуун таван мянга) төгрөгийг шүүгдэгч Ч.Тт оногдуулсан 20000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 (хорин сая) төгрөгөөр торгох ялаас хасаж тооцон, Ч.Тын нийт эдлэх торгох ялыг 19895 (арван есөн мянга найман зуун ерэн тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.895.000 (арван есөн сая найман зуун ерэн таван мянга) төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч Д.А, С.Н нарын тус бүрт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэдгээрт торгох шийтгэл оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тт оногдуулсан торгох шийтгэлийг түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жил, 5 (тав) сарын хугацаанд, шүүгдэгч Д.А, С.Н нарт оногдуулсан торгох шийтгэлийг тэдгээрийн хувийн байдлыг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жил, 5 (тав) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах, мөн гэм буруутай этгээдийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор тухайн этгээдийн хувьд ногдох хөрөнгийг албадан гаргуулах”-аар тус тус зохицуулсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг албадан гаргуулах гэдгийг гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ цэнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг гэм буруутай этгээдээс шууд хураан авч улсын төсөвт шилжүүлэх гэж ойлгохоор хуульд заажээ.
3. Шүүгдэгч Ч.Т нь Увс аймгийн .......... сумын Засаг даргаар ажиллахдаа .......... сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэхээр тусгагдсан “Хогийн цэгийн хогийг дарж булах” ажлыг 6.500.000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдөр “..................” ХХК-ийн захирал П.Э-тай шууд гэрээ байгуулсан атлаа гэрээнд заасан ажлыг “.................” ХХК-иар биш, .......... сумын нутагт байрлах ...............ийн гүүр засварлаж байсан аймгийн ........... байдлын газрын 11-17 УН улсын дугаартай ковш тракторын жолооч С.А- гэх хүнээр хийлгэж, “...................” ХХК-ийн дансаар дамжуулан, төсвөөс 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг гаргуулан өөртөө авч, гэмт хэрэг үйлдэх замаар 6.500.000 төгрөгийн ашиг олсон нь нотлогдож байх тул уг 6.500.000 төгрөгийг хууль бусаар олсон хөрөнгө орлого гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж заажээ.
Шүүгдэгч Ч.Т нь гэмт хэргийн хор уршигт 6.500.000 төгрөгийг нөхөн төлсөн, хэргийг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн зардал гарсан талаар эрх бүхий этгээдээс нэхэмжлэл, хүсэлт ирүүлээгүй тул шүүгдэгч Ч.Тын хувьд ногдох хөрөнгөөс гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого 6.500.000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлж, шүүгдэгч Ч.Тын эзэмшлийн ........ УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дугаартай тогтоолыг 6.500.000 төгрөгийн хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээж шийдвэрлэв.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Ч.Т нь энэ гэмт хэргийн улмаас 7 (долоо) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.А, С.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Т, С.Н, Д.А нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт торгох ялыг сонгож хэрэглэсэн тул шүүгдэгч Д.А, С.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч Ч.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэг, 3 дахь хэсэг, мөн хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Тт өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Тт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан энэхүү шийтгэх тогтоолыг Хил хамгаалах ерөнхий газарт даруй мэдэгдэж, биелэлтийг хангуулахыг шүүгчийн туслах Г.Баярхүүд даалгаж, шүүгдэгч нарт торгох ял шийтгэсэн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хариуцуулах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч- овогт Ч-гийн Тыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө давуу байдал бий болгосон”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
2. Шүүгдэгч Ш- овогт Д-гийн А, Я овогт С-ийн Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан амалж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, хамжигчаар хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Тт нийтийн албанд томилогдох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 20.000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 (хорин сая) төгрөгөөр торгох ял,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А, С.Н нарын тус бүрт нийтийн албанд томилогдох эрхийг 4 (дөрөв) жилийн хугацаагаар хасаж, 9.000 (есөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 (есөн сая) төгрөгөөр тус тус торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тын энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон 7 (долоо) хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгөөр тооцон сольж, нийт нэг зуун таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 105.000 (нэг зуун таван мянга) төгрөгийг шүүгдэгч Ч.Тт оногдуулсан 20000 (хорин мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20.000.000 (хорин сая) төгрөгөөр торгох ялаас хасаж тооцон, түүний нийт эдлэх торгох ялыг 19895 (арван есөн мянга найман зуун ерэн тав) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19.895.000 (арван есөн сая найман зуун ерэн таван мянга) төгрөгөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах, шүүгдэгч Д.А, С.Н нарын тус бүрт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг тэдгээрт торгох шийтгэл оногдуулсан үеэс буюу шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Тт оногдуулсан торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жил, 5 (тав) сарын хугацаанд, шүүгдэгч Д.А, С.Н нарт оногдуулсан торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 (хоёр) жил, 5 (тав) сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Т, Д.А, С.Н нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 (арван таван мянга) төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Таас гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөгийг түүний хувьд ногдох эд хөрөнгөөс албадан гаргуулж, улсын орлогод оруулсугай.
9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.Т нь гэмт хэргийн хор уршигт Увс аймгийн .......... сумын орон нутгийн хөгжлийн санд 6.500.000 төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ч.Т, С.Н, Д.А нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шүүгдэгч Ч.Тын эзэмшлийн ....... УВХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 44 дугаартай тогтоолыг хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.
10. Шүүгдэгч Ч.Т нь энэ гэмт хэргийн улмаас 7 (долоо) хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Д.А, С.Н нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүгдэгч нарт торгох ялыг сонгож хэрэглэсэн тул шүүгдэгч Д.А, С.Н нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж, шүүгдэгч Ч.Тт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь хэсэг, 3 дахь хэсэг, мөн хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Тт өнөөдрөөс эхлэн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хуульд заасан журмын дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БОЛОРМАА