Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/938

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мичидмаа хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Оргилбат,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт /шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1697/ нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос ******* овогт *******ын *******эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2302006720392 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1985 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг гэх, *** түр оршин суух, /РД:*******/, урьд

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1, 188 дугаар зүйлийн 188.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаартай магадлалаар 2 жил 8 сар 22 хоногийн хугацаагаар хорих ял болгон өөрчлөлт оруулж, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ХМШЗ/100 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, мөн хугацаагаар хяналт тогтоосон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЦТ/48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хорих ялын хугацаа дуусаж суллагдсан, ******* овогт *******ын *******.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын эцсийн 460 дугаар гудамжны дунд хэсэгт байрлах жалганаас “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 186.8 грамм, 1042.8 грамм тус тус нийт 1229.6 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг түүж бэлтгэн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол 7 дугаар байрны 92 тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамааруулжээ.

       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал),

2. 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-10, 11-15 дахь тал),

3. 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 16-17, 18-20 дахь тал),

4. Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-23 дахь тал),

5. 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 404 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

6. 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 27-29, 30 дахь тал),

7.  Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4635 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн “******* ******* 2023.09.26 өдөр” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. 2.3. Шинжилгээнд ирүүлсэн “******* ******* 2023.09.26 өдөр” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/, метамфетамин /Methamphetamine/ илрэв. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/, метамфетамин /Methamphetamine/  нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвецын хоёрдугаар жагсаалтад батдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 43-44, 45 дахь тал),

8. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4639 дугаартай: “...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-170 ******* гэрээс хураагд” гэж хаягласан цагаан өнгийн гялгар уутанд хийж ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, цагаан алаг өнгийн шуудаатай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 49-50, 51 дэх тал),

9. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4636 дугаартай: “...1.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-170 *******ийн гэрээс 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ш, тугалган цаас 2 ш а/д ******* 2023.09.26” гэж хаягласан зип лок ууттай 2 ширхэг бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Монгол улсын ******* серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. “Г-170 *******ийн гэрээс Цаасны 2 ш ир, задалсан гуурс 1 ш а/д ******* 2023.09.26” гэж хаягласан зип лок ууттай тугалган цаас, нарийн гуурс мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 2 ширхэг цаасны хутганы ир тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. 2.4. Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүрээс арчдас авч дээж бэлдсэн тул жинг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 57-59, 60-61 дэх тал),

10. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 811 дугаартай: “...******* нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. ******* нь сэтгэц идэвхт бодисоос хамааралтай болсон гэх баримт, шинж үгүй байна. ******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. ******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 65-66 дахь тал),

11. Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын эхээр Тахилтын эцэст байрлах 460 дугаар гудамжны дунд хэсэгт жалганаас өвч гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис түүсэн. Түүсэн өвсөө өөрийн оршин суух хаяг болох Баянгол дүүргийн 26 дугаар хороо, 7 дугаар байрны 92 тоотын болкон дээр хадгалсан. 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр цагдаагийн байгууллагаас манай гэрт нэгжлэг хийж тус өвсийг илрүүлсэн. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Гэм буруу дээрээ маргахгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 106-107 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг зэргийг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтайгаар холбоотойгоор гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний найз ******* нь 1985 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод *******ын дундах хүүхэд болж төрсөн, дээрээ 2 ах, доороо эрэгтэй, эмэгтэй 2 дүүтэй. 2000 оны эхээр *******ийнх гэр бүлээрээ Нэгдүгээр хорооллын *** дугаар байрны *** дугаар орцонд нүүж ирж байсан. Би 7 дугаар орцонд амьдардаг байсан. ******* нь Нийслэлийн *** дугаар сургуульд суралцаж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. гэх нэртэй хувийн дээд боловсрол эзэмшсэн. Багадаа ******* бид нар бүжиглэдэг олон тэмцээн уралдаанд ордог байсан. ******* багийн төлөв даруу зантай хүүхэд байсан. Хүмүүстэй их нийцтэй. 2007 онд гэх эмэгтэйтэй гэр бүл болж дундаасаа 3 хүүхэдтэй болсон. Хувиараа хийж болох бүх зүйлийг хийгээд явдаг. Одоогоор тогтсон ажил байхгүй, хувиараа барилга дээр ажил хийж байгаа...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 69-71 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 72 дахь тал), шийтгэх тогтоол, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох тухай шүүгчийн захирамж,  магадлал зэргийн хуулбарууд (хавтаст хэргийн 82-84, 85-86, 88-90, 91-93 дахь тал), иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 96 дахь тал), оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 98 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 99 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтооход:

Шүүгдэгч ******* нь *** дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэр, *** гудамжны дунд хэсэгт байрлах жалганаас “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 186.8 грамм, 1042.8 грамм тус тус нийт 1229.6 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг түүж бэлтгэн 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** тоотод худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан болох нь нотлогдон тогтоогдсон байна.

Энэ нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 404 дугаартай “мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай” прокурорын тогтоол, 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 4635 дугаартай: “1. Шинжилгээнд ирүүлсэн “******* ******* 2023.09.26 өдөр” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. 2.3. Шинжилгээнд ирүүлсэн “******* ******* 2023.09.26 өдөр” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/, метамфетамин /Methamphetamine/ илрэв. Тетрагидроканнабинол /Tetrahydrocannabinol/, метамфетамин /Methamphetamine/  нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад батдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 4639 дугаартай: “...1.2.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-170 ******* гэрээс хураагд” гэж хаягласан цагаан өнгийн гялгар уутанд хийж ирүүлсэн цэнхэр өнгийн гялгар ууттай ургамал мэт зүйл, цагаан алаг өнгийн шуудаатай ургамал мэт зүйл тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Байгалийн ухааны шинжилгээний хэлтсийн химийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 4636 дугаартай: “...1.3. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Г-170 *******ийн гэрээс 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт 1 ш, тугалган цаас 2 ш а/д ******* 2023.09.26” гэж хаягласан зип лок ууттай 2 ширхэг бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаас тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. Монгол улсын ******* серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. “Г-170 *******ийн гэрээс Цаасны 2 ш ир, задалсан гуурс 1 ш а/д ******* 2023.09.26” гэж хаягласан зип лок ууттай тугалган цаас, нарийн гуурс мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. 2 ширхэг цаасны хутганы ир тус бүрээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9-Tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн II жагсаалтад багтдаг болно. 2.4. Шинжилгээнд ирүүлсэн дээж тус бүрээс арчдас авч дээж бэлдсэн тул жинг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэг хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр нотлогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцод заасан.

Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж авсныг хууль бус гэж үзнэ.

Түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж дүгнэх үндэслэлтэй.

Тус гэмт хэргийн объектив талын шинж болох мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, бэлтгэсэн, боловсруулсан, хадгалсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан, хууль бусаар тариалсан, ургуулсан идэвхтэй үйлдэл байна. Эдгээр үйлдлийн аль нэгийг хийснээр төгсдөг хор уршиг учирсан байхыг тус тус шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг байдаг.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтын эцсийн 460 дугаар гудамжны дунд хэсэгт байрлах жалганаас “Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “Өвс” гэх нэршилтэй 186.8 грамм, 1042.8 грамм тус тус нийт 1229.6 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, улмаар 2023 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн гэр болох Баянгол дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нарны хороолол 7 дугаар байрны 92 тоотод хадгалсан үйлдэл тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “...хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан...” шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч ******* нь 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта 9 тетрагидроканнабинол” бодисын агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг  бэлтгэсэн, хадгалах үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж, хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгджээ.

Иймд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон болно.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан болох нь тогтоогдсон, шүүгдэгч нь хэрэг хариуцах чадвартай болох нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 811 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ.    

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлж өгнө үү” гэх,

шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт нь “...Миний үйлчлүүлэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдсон.  Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулаагүй. Цаашид энэ бодисыг хэрэглэхгүй гэдгээ илэрхийлж байгаа. Мөн эхийн хамт амьдарч, асардаг цаашид ажил хөдөлмөр эрхлэх нийгэмд зөв амьдрах боломжийг олгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд зааснаар 01-05 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүгдэгч *******эд ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдсэн боловч засарч хүмүүжээгүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг болон талуудын ялын саналыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь түүний үйлдэлд тохирно гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамаардаг, тодруулбал, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай учир өмгөөлөгч Н.Намжилцогтын шүүх хуралдаанд гаргасан ялын саналыг шүүх хүлээн аваагүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

Гурав. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр үйлдэгдсэнд тооцогдох хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул заавал хор уршиг учирсан байхыг шаардахгүй. Иймд шүүгдэгч *******ээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцож, хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар тооцсон ******* дугаартай 20 төгрөгийн 1 ширхэг мөнгөн дэвсгэртийг зохих журмын дагуу Төв Банк /Монголбанк/-нд шилжүүлж, 2 ширхэг цаасны хутганы ир, хуванцар соруул мэт зүйл, тугалган цааснууд, “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 186.8 грамм, 1042.8 грамм нийт 1229.6 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодис нь Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа талаар прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад тэмдэглэгдсэн, хэргийн оролцогч талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эд мөрийн баримтуудыг биет байдлаар нь хадгалагдаж буй газарт үзлэг хийлгэх талаар хүсэлт гаргаагүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйл болон 35.19 дүгээр зүйлд заасан журмын дагуу эд мөрийн баримтад үзлэг хийсэн, хураан авсан тэмдэглэл, тогтоол, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт зэрэг хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлах замаар нотлох баримтын эх сурвалжийг шалгасан болно.

Иймд улсын яллагчийн “...эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийг устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх хэлтэст даалгуулах” тухай саналыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар тооцсон 2 ширхэг цаасны хутганы ир, хуванцар соруул мэт зүйл, тугалган цааснууд, “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 186.8 грамм, 1042.8 грамм нийт 1229.6 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгаж, ******* дугаартай 20 төгрөгийн 1 ширхэг мөнгөн дэвсгэртийг зохих журмын дагуу Төв Банк /Монголбанк/-нд шилжүүлж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч *******эд хорих ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол авахаар тогтов. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

                                                   ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 1 /нэг/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 1 жил, 8 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 3 дахь хэсэг, 6 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар тооцсон ******* дугаартай 20 төгрөгийн 1 ширхэг мөнгөн дэвсгэртийг зохих журмын дагуу Төв Банк /Монголбанк/-нд шилжүүлж, 2 ширхэг цаасны хутганы ир, хуванцар соруул мэт зүйл, тугалган цааснууд, “дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай “өвс” гэх нэршилтэй 186.8 грамм, 1042.8 грамм нийт 1229.6 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисыг зохих журмын дагуу устгах ажиллагааг гүйцэтгэж, баримтыг шүүхэд ирүүлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд өмнө авсан урьд авсан “Хувийн баталгаа гаргах” болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******эд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан “хязгаарлалт тогтоох” таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болсон талаар Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.БОЛОРТУЯА