Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/440

 

 

 

 

 

 

 

 

 

                                           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Т.Батжаргал, Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Н.Г, түүний өмгөөлөгч Д.Гансүх,

амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батбаяр, түүний өмгөөлөгч Н.Батзолбоо,

гэрч С.Энхбаяр,

шинжээч Д.Чулуунбаатар,

иргэдийн төлөөлөгч О.Үүрийнтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Х Н.Гад холбогдох эрүүгийн 2334000000278 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.         

         

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1981 оны 12 дугаар сарын 25-нд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Төмөр замын 2 дугаар өртөөнд замчин ажилтай байсан, ам бүл 7, 6 хүүхдийн хамт, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл,  Х Н.Г.

 

                                    Холбогдсон хэргийн талаар

                                      /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Н.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.                

 

Шүүхийн хэлэлцүүлэгт 

Шүүгдэгч Н.Г:

...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн тул шүүхийн хэлэлцүүлэгт дахин мэдүүлэг өгөхгүй... гэж,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батбаяр:

...Хүүхдүүд нь манай гэрт ирэхдээ шокны байдалтай болсон байсан. Хэд хоногоос дуу ороод 7 настай 2 дугаар ангийн охин нь хэд хэдэн үг хэлсэн. Тэр үг нь аав ээжийг хөнжлөөр толгойг нь нөмөргөчхөөд ээж нь унтаж байгаа шүү битгий сэрээгээрэй гэж хэлээд 3 хүүхдийг нь хаяад гарч явсан гэж хэлсэн. Хүүхэд нь хэд хоног юм ярихгүй байж байгаад манай эхнэр бид хоёрт нээлттэй ярьж эхлэхдээ тэгж хэлсэн. 2023 оны 06 сарын 20-ны үед зодоод болохгүй байна намайг ирж аваач гэхээр нь эхнэр бид хоёр очиж авсан. Очиход бүгд унтаж байсан. Энэ хүн нөгөө өрөөнөөсөө гарч ирээгүй. Би эгчийгээ хоёр хүүхэдтэй авч гарч ирэхэд нүүр ам нь тэс хөх болсон байдалтай байсан. Би шөнө болосн хойно хүн амьтантай хэл ам хийгээд яах вэ гэж гэртээ авчраад нэлээн хэд хоног байж байхад энэ хүн над руу өөрөө утсаар ярьсан. Отгоо эгчийгээ явуулчих гэхээр нь та нар авах гэж байгаа бол Хүдэрээ, Баянмөнхтэйгөө өөрсдөө ирж гуйж авч явсны дараа гарын үсэг зурсныхаа дараа манй эгчийг авч явааарай гэсэн байхад намайг ажилтай үед оройн цагаар Гын найз Эрдэнээ мөн манай найз гэх эхнэртэй нь шөнө дөлөөр Батсүмбэр лүү авч явсан. Тэрнээс хойш удаагүй энэ хэрэг гарсан. Мөн энэ хүнийг гэр бүлинй хүчирхийлэлийг нэг биш удаа маш олон давтамжтайгаар хийсэн гэж бодож байна. Яагаад гэвэл намайг зодчихлоо ирээд аваач ээ гэж хэлдэг байсан. Би тэр болгонд нь очиж чаддаггүй байсан. Сүүлийн давтамжтай хэрэг нь Энэ хүн Батсүмбэрт баригдах үеэр сүүлийн хүүхэд буюу гэдсэндээ алдсан хүүхэд эндсэн тэр үе давхцал нь таарсан. Ганбаяр гэх эдний хүүхэд нь дуудлага өгөхөд манай эгчийн зулбах гэр бүлдээ хүчирхийлэл үйлдсэн цаг нь таарсан. Би Төв  аймгийн эмнэлэгт эгчийгээ эргэсэн. Нүүр амыг нь хархад байнгын дарармтад, яр шарх болсон байдалтай байсан. Би тэрийг байнгын гэр бүлийн хүчирхийлэл байгаа хүнд тийм байдал үүсэх болов уу гэж хардсан. Гын гэр бүлийн хүчирхийлэлийн зөвхөн хоёрыг дурдаад өнгөрсөн байна. Үүнд гомдолтой байна. Миний мэдэхээс анх гар хүрсэн нь Улаанбаатар хотод 2007 он билүү 2008 онд 5 шарын призэрийн урд байхад хамгийн анх нэг зодож эхэлсэн. Миний нүдэн дээр зодсон. Би хүүхэд байсан. Олон удаа зодуулсаар байгаад хүн амьтанд юмаа ярьж чадахгүй болсон болов уу гэж сэрдэж байна. Сүүлд манай төрсөн ээжийг байхад пиво уугаад тэрийгээ угаадасны хувинд хийгээд ээжийн нүдэн дээр толгойг нь чихээд чи энийгээ одоо уу гээд чихсэн гэдгийг миний ээж өөрөө хэлсэн. Ингэж бодохоор асар удаан миний эгчийг дарамтад байлгасан гэж дүгнэж байна. Би өөрийнхөө авчирдаг яаж иймж байгаад буцааагаад авч явдаг. Энэ хаана ч тусгаагүй браимтууд. Би салгах гэж нэлээн үзсэн дийлээгүй. Энэ хүний ах дүү нар байгаа хэн ч юу ч хэлж чаддаггүй:. Минйи эгч надаас байс хийгээд мөнгө авдаг. Энэ хүнээс нууж авдаг байсан. Тэр нь энэ хүн бүх зүйлийг нь хараас бус болгосон учраас тэгдэг байсан болов уу гэж би дүгнэж байгаа. Ах дүү нар нь энэ хүнийг хэзээч дийлэхээ байсан. Миний ээжийн гэрт миний эгчийг зодож байхад нь би зодоод хөөгөөд явуулсан. Хэдэн хүүхдээсээ болоод салахгүй яваад байсан. Очих болгонд хамаг би? Нь хөх няц, шүд хугарсан байгаа. Хүүхдүүд манайд ирээд шоконд орсон. Хүнээс гирэвшээд хүнээс айдаг, зугтаадаг болсон  над дээр ирсэн. Одоо хүүхдүүд нь сайхан болж байна. нээлттэй болж байна. 3 хүүхэд нь ээжийнхээ үхсэнийг харсан. Хүүхдүүдээ хаяад гараад явсан. Хүүхдүүд нь хэдэн өдөр хар дарсан. Эхнэр бид хоёр арай ядаж хүүхдүүдийг нь гайгүй болгож авсан. Эмнэлэгт очиж үзүүлсэн 2 хүүхэд нь тураалийн байдалтай. Жиндээ хүрэхгүй. Цэцэрлэг сургуульд явуулаагүй. Би 02 дугаар цэцэрлэгт 2 хүүхдийг нь, 2 хүүхдийг нь 48 дугаар сургуульд оруулсан. 1 хүүхдийг нь коллежид, 1 хүүхдийг нь дээд сургуульд оруулсан. Хүүхдүүд нь бага багаар юмаа ярьж эхэлсэн. Шөнө загнидаг, гар зайл гэдэг байснаа хэлж байсан. Энэ бол олон жил болсон гэр бүлийн хүчирхийлэл. Гомдол санал маш их байна. Нэхэмжлэх зүйл хүүхдүүдийг ирээдүйн тусын тулд хүүхдүүдийн тэтгэмжийг нэхэмжилнэ. Нийт 93,236,500 төгрөг тэжээгчээ алдсан тэтгэмж нэхэмжилнэ. Өөр хүсэх зүйл байхгүй... гэж,

 

гэрч С.Энхбаяр:

...Би октябрь явчаад шөнө 4 цагт ирсэн. Гал түлээд хаалгаа онгойлгоод унтаж байтал эдний талийгаач ирээд миний гар утас, ширээн дээр байсан архи хоёр аваад гарсан. Би гар утасныхаа араас яваад хажуу талын айлын хүнээ сэрээгээд утас руугаа залгасан. Миний гар утсыг унтраасан, холбогдохгүй хаасан байсан. Би тэндээсээ гараад цагдаагийн газар очиж хэлсэн. Энэ хоёр согтуу байсан. Би эднийд цагдаатай ирээд гэр бүлийн хүнийг нь цагдаа авч яваад маргааш өглөө 10 цагт ирээрэй гээд явуулсан. Маргааш өглөө 10 цагт гэхэд ийм зүйл болсон байсан... гэж,

 

шинжээч Д.Чулуунбаатар:

Төв аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч дэслэгч Жигжидсүрэнгийн 2023 оны 07 сарын 22-ны өдрийн тогтоолоор 40 настай эмэгтэй Цэрэнгийн Отгонбаярын цогцост шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийв. Дүгнэлт хэсгийг танилцуулъя. 1 гэж дугаарласан үндсэн онош буюу үхэлд хүргэсэн гол шалтгаан, 2 гэдэг нь хүндрэлүүд, 3 гэдэг нь тухайн үхлийн үеийн онош гэсэн үг.

1.Хэвлийн хүнд гэмтэл: Бүдүүн гэдэсний өгсөх хэсэг, элэгний доод гадаргын чацархайн судасны бүрэн тасрал, Дотуур цус алдалт/ хэвлийн хөндий дэх 1200 мл орчим шингэн цус Хүнд зэргийн согтолт.

2. Баруун бөөрний ар хананы гялтан дахь цус хуралт. Чацархайн цус хуралт. Зүүн чамархайн хуйхны няцарсан шарх. Доод уруулын дотор салстын язарсан шарх. Нүүрний зөөлөн эдийн цус хуралт, зулгаралт. Цээжний зөөлөн эдийн цус хуралт. Баруун мөрний зөөлөн эдийн зулгаралт. Баруун бугалганы зөөлөн эдийн цус хуралт. Баруун тохой болон шууны зөөлөн эдийн зулгаралт. Баруун шууны зөөлөн эдийн цус хуралт. Баруун сарвууны зөөлөн эдийн цус хуралт. Зүүн мерний зөөлөн эдийн цус хуралт болон зулгаралт, Зүүн бугалганы зөөлөн эдийн цус хуралт. Сээрний болон бүсэлхийн нугалмын түвшинд зөөлөн эдийн зулгаралт. Баруун гуяны зөөлөн эдийн цус хуралт. Баруун өвдөгний зөөлөн эдийн зулгаралт болон цус хуралт. Баруун тавхайн зөөлөн эдийн цус хуралт. Зүүн цавь болон зүүн гуяны зөөлөн эдийн цус хуралт.

 

3. Зүрх судас, амьсгалын цочмог дутагдал.

 

1. Амь хохирогч Ц.Отгонбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь амь хохирогчийн амьд байх үед үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь нэгэн цаг хугацаанд зэрэг үүсээгүй өөр өөр цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цогцсын гадна үзлэгт гэмтэл тус бүрийн үүссэн байх боломжтой цаг хугацааг тусгайлан тэмдэглэлээ. Тухайлбал 1-3 хоног гэдэг нь тухайн гэмтэл нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн утгатай.

4. Амь хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй.

5. Амь хохирогчийн цусанд 5.2 промилли, ходоодны шингэнд 5.3 промилли, цөсөнд 2.8 промилли спиртийн зүйл илэрсэн байна.

6. Цусанд 5.2 промили спиртийн зйүл илэрсэн нь “ХҮНД” зэргийн согтолт болно.

7. Амь хохирогч нь О(I) бүлгийн цусны харьяалалтай байна.

8. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Амь хохирогчид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

9. Амь хохирогч нь хэвлийн хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан.

Амь хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. Та гэмтлийн зэрэг гэж яриад байна. Онош болохоос гэмтлийн зэрэгтэй огт уялдахгүй. Цусанд илэрсэн спиртийн агууламжаар согтолтын зэргийг тогтоодог. Ходоодонд илэрч байгаа спиртийн агууламж амь хохирогч амьдадаа уусныг гэрчилж байгаа юм. Цөсөнд илэрсэн спиртийн агууламж ууж хэрэглээд цусаар ороод, биеэр гадагшилж байгаа юм. Магадгүй 3,4 хоног уусан байх боломжтой.

Цогцсын гадна үзлэг гэдэг нь талийгаачийг хэргийн газраас зөөвөрлөн шинжилгээ хийх газар авчраад өмссөн хувцас бүгдийг нь тайлж эхээс төрсөн чигээр нь байлгаж байгаад нүдэнд харагдаж гарт баригдаж байгаа илт арьсан дээр харагдаж байгаа гэмтлүүдийг тоочин дурдаж бичдэг. Үүнийг цогцсын гадна үзлэг гэдэг. Миний хийсэн шинжилгээнд үүссэн гэмтэл болгоны ард үүссэн байх цаг хугацааг баримжаалан тогтоосон. Дээр дурдагдсан гэмтлүүд бүгд өөр өөр цаг хугацаатай. 1-3 хоног, 3-5 хоног гэх мэт баримжаалан тогтооно.

Гадна талд ямар нэгэн гэмтэл учрахгүй байх боломжтой. Хувцаслалт, битүү доргилтын үед дотроо гэмтэл авна. Тухайн чацархайн судас бүрэн тасарна гэдэг нь гаднаас хүч үйлчилсний бүрэн илрэл.

Ийм үед боломжгүй. Тухайн цэг рүү чиглэсэн хүч байж тасарна. Арьс болон булчинд гэмтэл үүсэхгүй байх боломжтой.

Шууд механик хүчний үйлчлэлээр энэ гэмтэл үүснэ. Тийм учраас унахад үүсээгүй гэсэн үг гэв.

Би шинжээч эмч. Шинжилж, дүгнэж, харьцуулж явдаг. Талийгаачийн өндөр 161 см. Энэ хүний өндөр 150 см гэж хариулсан. Араас нь барьж яваад босгосон гэсэн. Өндрийн харьцуулалтаар энэ нь боломжгүй. Өөрөөсөө өндөр хүнийг тэгж босгох боломжгүй. Боломжит нөхцөл нь суга доогуур нь өргөх боломжтой. Энэ амьдрал дээр байдаг.

Талийгаачид учирсан хэвлийн хүнд гэмтэл гэдэг нь бүдүүн гэдэсний өгсөх хэсэг, элэгний доод гадаргын чацархайн судасны бүрэн тасрал гэмтэл юм. Тухайн хүнд гэмтэл нь учрах үедээ болон учирсаны дараа амь насанд аюулгүй, гэхдээ уг хүнд гэмтлийн улмаас хүндрэл үүсвэл амь насанд аюултай. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ авсан бол амь нас нь хохирохгүй. Хохирогч биеэрээ газар унасан тохиолдолд өөр гэмтэл үүснэ... гэж тус тус мэдүүлдэг.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2334000160083 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Н.Г нь 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал баг, Төмөр замчдын байр 4-2 тоотод оршин суух гэртээ өөрийн эхнэр 40 настай, Ц.Отгонбаярыг зодож алсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

цогцост үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-20 дугаар хуудас/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-10 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 2691 дугаартай  ...Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. хар өмдөнд үүссэн 25мм, 30мм, 27мм хэмжээтэй. Шинжилгээнд ирүүлсэн гэмтлүүд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр үүссэн ханзралт, хар өмдөнд үүссэн 7х3мм хэмжээтэй гэмтэл нь гогодон татагдах хүчний үйлчлэлээр үүссэн гогодолт, бор оймсонд үүссэн 30х15мм, 8х10мм хэмжээтэй гэмтлүүд нь эдэлгээний явцад үүссэн цооролт байна.  Шинжилгээнд ирүүлсэн цагаан фудволка ямар нэгэн гэмтэлгүй байна. Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно... талаарх дүгнэлт /хх-ийн 51-54 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3356 дугаартай  ...Амь хохирогчийн өмсөж байсан гэх хар өнгийн хажуу талаараа 3ш цагаан канттай өмд, цайвар өнгийн хос оймс, цагаан өнгийн подволк нь нойтон, муудсан тул шинжилгээний шаардлага хангахгүй, тэнцэхгүй байна... талаарх дүгнэлт /хх-ийн 56-58 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 127 дугаартай  ...Амь хохирогч Ц.Отгонбаярын цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношинд бичигдсэн гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд амь хохирогчийг амьд байх үед нь үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь нэгэн цаг хугацаанд зэрэг үүсээгүй өөр өөр цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цогцсын гадна үзлэгт гэмтэл тус бүрийн үүссэн байх боломжтой цаг хугацааг тусгайлан тэмдэглэлээ. Тухайлбал 1-3 хоног гэдэг нь тухайн гэмтэл нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн утгатай. Амь хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй. Амь хохирогчийн цусанд 5.2 промилли, ходоодны шингэнд 5.3 промилли, цесенд 2.8 промилли спиртийн зүйл тус тус илэрсэн байна. Цусанд 5.2 промилли спиртийн зүйл илэрсэн нь "ХҮНД" зэргийн согтолт болно. Амь хохирогч нь О(I) бүлгийн цусны харьяалалтай байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр Амь хохирогчид үхэлд шууд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Амь хохирогч нь хэвлийн хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ... талаарх дүгнэлт /хх-ийн 61-66 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 3356 дугаартай  ...Шинжилгээнд ирүүлсэн “Н.Г 42 нас/эр РД:НБ81122518 гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй”... талаарх дүгнэлт /хх-ийн 75-77 дугаар хуудас/,

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэбатын ...Талийгаач дүү маань 1983 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн айлын 4 дэх хүүхэд байгаа юм. Бага насаа эцэг, эхийн гар дээр өсөж хүмүүжин Төв аймгийн Батсүмбэр сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн. Сургуулиа төгсөөд Батсүмбэр сумандаа амьдарч байгаад Гтай ханилж суугаад дундаасаа 5 хүүхэдтэй болсон. Хамгийн том хүүхэд нь манай талийгаач дүүгийн дагавар хүүхэд байгаа юм. Талийгаач дүү маань хүнтэй эвсэг, найрсаг уян зөөлөн зантай хүүхэд байсан. Талийгаач дүү маань нөхөр болох Гтай таарамж гайгүй байдаг байсан, хэдэн жил бага зэрэг асуудал гараад байсан. Тэр нь юу вэ гэвэл талийгаачийн сүүлийн том дагавар хүүхдээс болж муудалцаж маргалдаж байсан мөн Г талийгаачийг өөр ямар нэгэн хүнтэй хардаж сэрддэг гэж талийгаач надад хэлж байсан мөн Г над руу архи уусан согтуу байх үедээ ална шүү энэ гичий, янхан пиздаагаа ирж ав гэж над руу утсаар 2-3 ярьж байсан. Г талийгаачийг сүүлийн үед зодож цохиж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Төв аймаг руу 2-3 удаа баривчилгаанд явж байсан. Хэрэг болох үед би байгаагүй юу болсон талаар мэдэхгүй байна. Том хүү мэдэгдсэн. Даваажаргал нь утсаар ярьж. Талийгаач ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй. Талийгаач ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй. Гэртээ хүүхдүүдээ хараад асраад байж байдаг байсан. Талийгаач дүү болон нөхөр Г нар сүүлийн үед архи нэлээн хэрэглэж байна гэж сонсогдоод байсан. Би өөрөө Улаанбаатар хотод байдаг байсан болохоор сайн мэдэхгүй байна. Би Талийгаачтай утсаар ярьж загнаж хэлж архинаас татгалзах талаар утсаар ярьж болон гэрт нь хүрч ирж хүртэл зөвлөгөө өгч байсан. Би талийгаач хамгийн сүүлд 2023 оны 02 сард ирж уулзаад явсан юм. Тэр үед талийгаач дүү маань гэртээ хүүхдүүдээ хараад хоол унд хийж өгөөд сууж байсан. Тэрнээс хойш би 3-4 удаа утсаар ярьж байсан. Би талийгаачийн төрсөн хамгийн том ах нь байгаа юм. Бид эхээс 5-лаа талийгаач 4 дэх хүүхэд нь байсан. Манай аав өөд болоод удаж байгаа харин ээж маань 75 настай хөгшин байгаа чих хатуу биеийн байдал хөл өвдөнө нааш цаашаа явж чадахгүй учраас бидний зүгээс намайг талийгаачийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлтэй байгаа юм. Талийгаачийг нөхөр болох Г зодож цохидог байсан. Би гомдолтой байна хуулийн дагуу шалгаж өгнө үү... /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

гэрч Ё.Амарзаяагийн ... Би Төв аймгийн Батсүмбэр суманд нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг юм. 2023 оны 07 сарын 21-ний өдөр гэртээ байж байхад 11 цагийн манай багийн найз болох талийгаач Отгонбаяр залгаад найз аа манайхаар айл хэсээч манайхаар ирж мах идээч гэхээр нь би найз нь очно гэхдээ одоо 500 гаран литр сүү гашилгачихлаа эдгээрийг янзалчхаад яваад очъё гэж хэлээд удаагүй би 30-40 минутын дараа залгатал Отгонбарын утас нь холбогдохгүй байхаар нь би шууд гэрт нь очоод хамт манай сүүний цэг рүү явъя найздаа сүү зөөгөөд сүүдэр лүү тавилцаад өг гээд Г, Отгонбаяр хоёрыг дагуулж яваад сүүний цэг дээр очоод сүүгээ зөөж янзалж дуусаад бид гурав буцаад төв рүү орж ирээд бид гурав гуанзнаас хуушуур авч идээд байж байтал Г,Отгонбаяр хоёр бид хоёр өчигдөр уучихсан дотор муу байна найздаа ганц хатуу юм юм уу эсвэл пиво аваад өгөөч гэхээр нь би Г, Отгонбаяр хоёрт 2,5 литрийн 1 том пиво авч өгөөд бид гурав хувааж уугаад арай дуусаагүй байж байтал Батсүмбэр сумын төвд мах зардаг ах Батчулуун дуудаад гэрлүүгээ оруулаад нэг архи задалчихсан байсан. Гэрт нь Г, Отгонбаяр бид 3 хамт ороод нөгөө архийг дуусах гэж байхад нь би гэрлүүгээ явлаа та хоёр надаар гэрлүүгээ хүргүүлэх юм уу эсвэл энд суугаад үлдэх юм уу гэхэд Г, Отгонбаяр хоёр бид хоёр гэрлүүгээ хүргүүлнэ гээд би 14 цаг өнгөрч байхад Г, Отгонбаяр хоёрыг аваад машинтайгаа гэрийнх нь гадаа буулгаж үлдээгээд гэрлүүгээ явсан. Тэгээд тэр хоёр гэрлүүгээ яваад орсон. Би гэртээ хариад байж байтал 15 цаг өнгөрч байхад над руу Отгонбаяр залгахаар нь би утсаа аваагүй салгасан гэтэл удалгүй дахиад залгахаар нь би салгаад буцаагаад Отгонбаярлуу залгаад яасан бэ гэхэд найзаа гараад ирэх боломж байна уу гэхээр нь яг одоохондоо завгүй байна оройхон тийшээ гэрийнхээ юмыг хийчхээд эргээд залгая гээд орой 21 цаг өнгөрөөгөөд би Отгонбаярлуу залгатал утсаа авахгүй байхаар нь гэрт нь очиход Отгонбаяр байхгүй Г гэртээ 3 бага хүүхдүүдтэйгээ байж байсан. Би Гаас Отгоо хайчсан юм бэ гэхэд гараад явсан гэж хэлсэн. Тэгээд би хаашаа явсан талаар суухад мэдэхгүй гараад л явсан гэхээр нь би хэсэг гэрт нь сууж байтал Г архи, пиво байна уу гэхээр нь өдрийн ууж байсан пивоны үлдэгдэл жоохон пиво машинд байгаа гээд тэрийг Гад өгөөд хэсэг Отгоог хүлээгээд ирээгүй болохоор гэрлүүгээ яваад өгсөн. Би гэртээ хариад унтаад 2023 оны 07 сарын 22-ны өдөр босоод ажил дээрээ очоод ажлаа хийж байхад 09 цагийн үед Г над руу залгаад найздаа нэг шил архины мөнгө зээлээч гэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд Г чи тэгвэл дэлгүүр лүү хэлээд зээлээд өгөөч гэхээр нь хар өглөөгүүр хэн зээл өгөхөв дээ би өөрөө очсон бол яая гэхсэн гээд Отгонбаярыг хаанаа байгаа юм гэхэд гэртээ унтаж байгаа гээд бид хоёр утсаа салгасан. Би 11 цагийн үед ажлаа дуусаад сумын төв рүү АТМ орох замдаа дайраад гаръя гэж бодоод гэрийнх нь гадаа иртэл хаалгыг нь гаднаас нь том цагаан цоожоор цойжилсон байсан. Тэгээд би гэртээ байхгүй юм байна гэж бодоод машиндаа суух гэтэл хүүхэд уйлах чимээ сонсогдохоор нь баруун талын цонхоор нь очоод хартал цонх нь онгорхой хөшиг нь татаатай байхаар нь гараа оруулаад хөшгийг нь хойшлуулаад яагаад уйлаад байгаа юм бэ ээж нь хайчсан юм бэ гэхэд хүүхдүүд нь орлуу заагаад ээж унтаж байгаа гэхээр нь Отгоо сэрээчээ сэрээчээ гээд дуудтал сэрэхгүй байхаар нь ээжийгээ сэрээ гэхэд хүүхдүүд нь дуудаад ээж сэрэхгүй байна гээд толгой дээгүүр нь бүтээсэн хөнжлийг нь сөхөхөд талийгаач хөхөрч цайрсан байдалтай аймар эвгүй харагдахаар нь би сандраад яваад хамгийн түрүүнд цагдаад мэдэгдсэн. Би Отгонбаяртай унаган багийн найзууд байгаа юм. Тэгээд би гэрээр нь орж гардаг ойр дотно байдаг. Талийгаач 6 хүүхэдтэй хамгийн том хоёр хүүхэд нь Улаанбаатар хотод ажилладаг. Хэрэг болоход гэрт нь 3 бага хүүхэд нь байсан. 3 бага хүүхэд нь 2-6 насны хүүхдүүд байгаа юм. 2023 оны 07 сарын 21-ний өдөр Г, Отгонбаяр хоёртой уулзахад хоорондоо муудалцаж маргалдсан зүйл байгаагүй. Орой 21 цаг өнгөрч байхад гэрт нь ирэхэд Отгонбаяр байхгүй Г гараад явсан гэж хэлж байсан. Ер нь бол хааяа хааяа муудалцаж маргалдаад байдаг. Г нь Отгонбаярыг 2-3 удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж Төв аймаг руу баривчилгаанд явж байсан. Би талийгаачтай хамгийн сүүлд 2023 оны 07 сарын 21-ний өдөр уулзаад 14 цаг өнгөрч байхад гэрт буулгаад үлдээсэн. Тэр үед миний нүдэнд гэмтэл шарх мэдэгдээгүй. Дэлгүүрүүдэд зөндөө өр байна энэнээс нэг гарчих юмсан гэсэн зүйл ярьж байсан өөр нээх зүйл яриагүй инээж хөхрөөд л явж байсан. Г, Отгонбаяр хоёр архи согтууруулах ундааны зүйл нэлээн их хэрэглэдэг. 7 хоногт 4 өдөр нь хоёулаа нийлээд архи уучхаад байдаг. 2023 оны 07 сарын 21-ний өдөр намайг гэрт нь буулгаж үлдээхэд нээх их согтоогүй бага зэрэг л уусан байдалтай гэртээ үлдсэн. Тэрнээс хойш би талийгаачтай уулзаагүй. Орой гэрт нь ирэхэд Г бага зэрэг халамцуу хүүхдүүдтэйгээ гэртээ байж байсан... /хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

гэрч Ц.Батбаярын ...Би талийгаачийн төрсөн дүү байгаа юм. Талийгаач эгч маань 1983 оны 09 сард Төв аймгийн Батсүмбэр суманд 10 жилийн сургуулиа төгссөн. Тэгээд хүнтэй суугаад 6 хүүхэдтэй болсон хамгийн том хүүхэд нь өөрийнх нь дагавар хүүхэд байгаа юм. Талийгаач үе үе архи уугаад байдаг. Би Улаанбаатар хотод амьдардаг юм. Намайг Улаанбаатар хотод гэртээ байж байхад талийгаач эгч надруу үе үе залгаад нөхөр болох Г зодчихлоо надад гар хүрээд байна гэж ярьдаг байсан. Мөн том хүүхэд нь надруу залгадаг байсан ээжийг аав зодоод байна гэдэг байсан. Хамгийн сүүлд 2023 оны 06 сарын 20-ны үед надруу талийгаач эгч залгаад нөхөр Г намайг зодчихлоо эгчийгээ ирээд аваадхаач гэхээр нь би тэр үед шөнийн 01 цагийн үед ирж эгчийг хүүхдүүдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумаас ирж гэрлүүгээ авч явж байсан. Тэгээд талийгаач эгч тухайн үед Улаанбаатар хотод манайд хэд хонож байгаад намайг ажилтай байхад Төв аймгийн Батсүмбэр сум руу гэрлүүгээ яваад өгсөн байсан. Уг нь би явуулахгүй гээд Улаанбаатар хотод байлгаад байсан юм. Гэтэл намайг байхгүйд яваад өгсөн байсан. Талийгаач ямар нэгэн архаг хууч өвчин байгаагүй эрүүл саруул байсан. 2023 оны 05 сард талийгаач жирэмсэн байж байгаад хүүхэд нь зулбасан. Тэр үед би Төв аймгийн эмнэлэг дээр очиж эргэж байсан. Яг ямар шалтгааны улмаас болж зулбасан талаар мэдэхгүй байна. Талийгаач эгч маань нөхөр болох Гтай сүүлийн үед их маргалдаж муудалцах болсон. Тэгээд архи уухаараа надруу яриад мөнгө төгрөг асуугаад байдаг байсан. Би уг нь талийгаач эгчид хотод манайд ирж амьдар гэж олон удаа хэлж байсан боловч өөрөө ирэхгүй ирэхээрээ буцаад яваад байсан... /хх-ийн 31 дүгээр хуудас/,

гэрч С.Энхбаярын ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Төмөр замын дэлгүүрийн урд талын байшинд хуурай дүү Бат-Эрдэнийн хамт байшинд нь хамт амьдардаг юм. 2023 оны 07 сарын 21-ний өдөр Бат-Эрдэнэ бид хоёр гэртээ унтаж байтал хажуу талын айлын Ганзориг орж ирээд орилоод хүн юм аваад ардаа хийгээд аваад явчихлаа гэхээр нь би босч гараад нөгөө хүний араас явтал цагаан подволктой, хар өмдтэй эмэгтэй хүн байхаар нь араас гүйгээд дагаж явтал гэрлүүгээ орохоор нь араас нь ортол нөгөө юм авч явдаг хүүхний нөхөр болох залуу хамт байж байсан. Би ороод нөгөө хүүхэнд хандан чи юу аваад явчихваа гэтэл нөгөө эмэгтэй би танайхаас юу ч аваагүй гээд байхаар нь би тэгвэл цагдаад хэлнэ гээд гэрээс гараад явтал нөгөө эмэгтэй миний араас гарч ирээд бид хоёр хамт Бат-Эрдэнийн гэрлүү алхаж очсон. Очоод юу алга болсныг харъя гэж бодоод гэрт ороход миний А10 маркийн гар утас байхгүй байсан, мөн ширээн дээр байсан нэг шил архи байхгүй болсон байсан. Тэгээд нөгөө эмэгтэйд хандан чи манай гэрээс өөр юу юу авсан бэ миний утас байхгүй байна гэхэд нөгөө эмэгтэй би юу ч аваагүй, танайхаас юу авдаг юм гээд шал согтуу ширээн дээр байсан архинаас стаканд хийж уугаад гараад явсан. Би тэр үед мөн гэрээсээ гараад сумын цагдаад мэдэгдэхээр сумын цагдаатай уулзаад утас алга болчихлоо гэж мэдэгдсэн. Цагдаад мэдэгдчихээд гэртээ хариад хэсэг байж байгаад сумын цагдаагийн хэсэг дээр машинтайгаа ирээд нөгөө хүүхнээс мэдүүлэг авсан талаар асуухад нэг цагдаа нөгөө эмэгтэйн гэрлүү яваад авчирсан. Авчрахад нөгөө эмэгтэй согтуу байсан Тэгээд сумын цагдаа одоо мэдүүлэг авах боломжгүй согтуу байна гээд маргааш болье гэхээр нь би машинтайгаа явах гэтэл гадаа бороо орж байсан учраас нөгөө эмэгтэй миний машинд суугаад би гэрт нь хүргэж өгөөд гадаа нь буулгаад цаашаа гэрлүүгээ явсан. Тухайн үед би саарал өнгийн 47-51 УНН улсын дугаартай карина маркийн тээврийн хэрэгсэлтэй Бат-Эрдэнэ болон Одонбаатар хоёртой хамт явж байгаад нөгөө эмэгтэйг гэрийнх гадаа буулгаж үлдээсэн. Тэгээд Бат-Эрдэнэ, Одонбаатар бид гуравманай гэрт очсон. Тухайн өдөр буюу 2023 оны 07 сарын 21-ний өдөр Бат-Эрдэнэ бид хоёр гэртээ унтаж байхад хажуу хашааны Ганзориг орилоод танайхаас хүн юм аваад явчихлаа гэхээр би сэрээд тухайн хүний араас гарсан юм. Тэгэхэд эмэгтэй хүн байсан би араас нь дагасаар байгаад гэрт нь буюу Төмөр замын байрны 4 дүгээр байранд ирсэн. Би нөгөө эмэгтэйн гэрт ирж уулзаад танайхаас юм аваагүй гээд байхаар буцаж хамт очоод үзэхэд гэрт миний утас байхгүй болсон байсан. Тэр эмэгтэй миний утсыг авсан юм шиг байсан гэхдээ одоо би утсаа олоогүй байгаа. Би тухайн эмэгтэйг танихгүй ямар ч байсан архи уучихсан согтуу эмэгтэй хүн байсан би араас нь дагаж яваад гэрт нь орж ирсэн. Тэгэхэд танайхаас юу ч аваагүй гээд байсан. Тухайн эмэгтэй манай гэрт яг ямар учиртай ирснийг мэдэхгүй байна. Бат-Эрдэнэ таньдаг эсэхийг мэдэхгүй байна. Тухайн эмэгтэй манай гэрт ирэхэд нүүр царайндаа ямар нэгэн гэмтэл шарх ажиглагдаагүй ямар ч байсан архи уусан согтуу байсан. Тухайн эмэгтэйг ирэх үед Бат-Эрдэнэ архи уусан согтуу унтаж байсан. Би бол архи уугаагүй эрүүл саруул унтаж байсан би ер нь архи уудаггүй. 2023 оны 07 сарын 21-ний орой 21-22 цагийн үед би цагдаагийн хэсэг дээр Бат-Эрдэнэ, Одонбаатар нарын хамт өөрийн машинтай ирээд цагдаатай уулзсан Тэгээд явах гэтэл бороо орж байсан учраас нөгөө эмэгтэй нимгэн подволктой явж байсан учраас суугаад явъя гэхээр нь Бат-Эрдэнэ, Одонбаатар бид гурав суулгаж яваад цагдаагийн хэсгийн урд байрлах төмөр замын байранд гэрийнх нь гадаа буулгаад шууд хөдлөөд явсан. Тухайн эмэгтэй машинаас буугаад шууд гэрлүүгээ орсон. Тухайн үед гадаа орж байсан учраас тухайн эмэгтэй гэрийн гадаа буулгаад өгөөч гэхээр нь бид гурав машиндаа суулгаад гэрийнх гадаа буулгаж өгөөд явсан. Бат-Эрдэнэ, Одонбаатар бид гурав тухайн эмэгтэйг ямар нэгэн байдлаар зодож цохисон зүйл байхгүй. Тухайн эмэгтэй намайг харж байхад лав ямар нэгэн хүнтэй муудалцаж маргалдсан зүйл байхгүй... /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

гэрч Ч.Батчулууны ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын 1-1 тоотод хавиараа мал мах зардаг юм. 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр ажил дээрээ хөдөөнөөс мал туугаад хашаандаа оруулж ирээд байж байхад танил болох Амраа гэх хүн эмэгтэй эрэгтэй хоёр найзтайгаа манай гэрт орж ирсэн. Тухайн би гэртээ нэг шил 0.75 литрийн агар нэртэй архи задалсан. Тэгэхэд Амраа хоёр найзтайгаа тухайн архинаас 2-3 хундага уугаад тэгээд манайхаас гараад явцгаасан. Тэгээд би юу болсныг мэдэхгүй байна тэрнээс хойш манай гэрт дахиж ирээгүй. Би Амрааг сайн танина хамт ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр найзыг нь зүс танина урьд өмнө манай махны дэлгүүрээс 1 удаа мах зээлээд дараа нь мөнгийг нь өгч байсан сумын хүмүүс байсан. Өөр бол манайхаар ирээд байдаггүй хүмүүс байсан. Орж ирэхээсээ өмнө архи уусан эсэхийг мэдэхгүй байна ямар ч байсан согтуу бол харагдаагүй. Тухайн хүмүүс манай гэрт нээх их удаагүй ойролцоогоор нэг цаг орчим л болсон байх тэгээд гараад явцгаасан ямар нэгэн муудалцаж маргалдсан асуудал болоогүй. Тухайн эмэгтэй манай гэрт орж ирэхэд зүгээр л байсан ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй... /хх-ийн 36 дугаар хуудас/,

гэрч Т.Одонбаатарын ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг 4-4 тоотод ганцаараа амьдардаг юм. 2023 оны 07 сарын 21-ний орой 20 цагийн үед би Төв аймгийн Батсүмбэр Мандал 1 дүгээр баг төв замын хажууд тамхи авах санаатай явж байтал найз болох Энхбаяр, Бат-Эрдэнэ хоёр машинтай нэг согтуу хүүхэнд утсаа алдчихлаа гэд явж байсан. Би тэр хоёрын машинд суугаад хамт цагдаагийн хэсэг дээр ирээд Энхбаяр сумын цагдаатай уулзаад бид нар цагдаатай хамт яваад тухайн эмэгтэйг гэрээс Энхбаяр ах дуудаж гаргаж ирээд бид машиндаа суулгаад цагдаагийн хэсэг дээр дагуулж ирсэн. Тухайн эмэгтэй ирэхдээ согтуу байсан учраас цагдаа мэдүүлэг авах боломжгүй гээд явуулсан. Тэгээд Энхбаяр, Бат-Эрдэнэ бид тухайн эмэгтэйг цагдаагийн хэсгийн гаднаас машиндаа суулгаад төмөр замын байранд гэрийнх гадаа буулгаад Бат- Эрдэнэ, Энхбаяр бид гурав цааш яваад Бат-Эрдэнийг гэрт нь буулгаад бороо орж байсан учраас Энхбаяр ах намайг гэрт хүргэж өгөөд манай гэрт хоноод явсан. Тэгээд өглөө 07 цагт гараад явсан. 2023 оны 07 сарын 21-ний өглөө 09 цагийн үед манай гэрт Бат-Эрдэнэ, Энхбаяр хоёр хамт ирээд Бат-Эрдэнэ бид хоёр нэг шил архи хувааж уусан. Энхбаяр ах архи уудаггүй тэгээд Бат-Эрдэнэ, Энхбаяр хоёр гэрлүүгээ явлаа гээд явсан. Би гэртээ үлдээд унтаж байгаад 2023 оны 07 сарын 21-ний орой 20 цагийн үед дэлгүүрээс тамхи авах санаатай замын хажууд явж байгаад Бат-Эрдэнэ, Энхбаяр хоёртой таараад хамт цагдаагийн хэсэг дээр ирсэн. Энхбаяр ах согтуу хүүхэнд утсаа алдчихлаа гэрийг нь мэдээд авсан очсон чинь өгөхгүй байна одоо цагдаагаар шийдүүлнэ гэж байсан. Тухайн үед гадаа орж байсан учраас тухайн эмэгтэй гэрийнх гадаа буулгаж өгчхөөд бид гурав хөдлөөд явсан. Бат-Эрдэнэ, Энхбаяр бид гурав тухайн эмэгтэйг ямар нэгэн байдлаар зодож цохисон зүйл байхгүй. Би тэрийг мэдэхгүй байна. Бид нар сумын цагдаатай хамт очоод гэрээс нь цагдаагийн байран дээр авчраад буцаагаад гэрийнх нь гадаа буулгаж өгөөд хөдлөөд явсан. Тухайн эмэгтэйг гэрээс нь авчрахад тухайн эмэгтэй согтуу байсан. Нүүр аманд нь ил харагдах ямар нэгэн шарх байгаагүй зүгээр байсан... /хх-ийн 38 дугаар хуудас/,

гэрч О.Ганзоригийн ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын А3 тоотод нөхрийн хамт амьдардаг. Манай хажуу хашаанд манай төрсөн дүү Бат-Эрдэнэ, Энхбаяр гэх хуурай ахын хамт амьдардаг юм. 2023 оны 07 сарын 21-ний Бат-Эрдэнэ гэртээ архи уучихсан газар доошоо харсан согтуу унтаж байсан харин түүний хажууд Энхбаяр орон дээр унтаж байсан. Ширээн дээр нь хоёр тал шил архи байсан би тэр өдөр дүү Бат- Эрдэнийн гэрт орж сав суулга оруулж тавихдаа харсан юм. Тэгээд би гараад гэрлүүгээ явсан. Би 2023 оны 07 сарын 21-ний орой 19 цагийн үед хашаандаа байж байхад хажуу талын Бат-Эрдэнийн байшингаас гараад манай хашааны урдуур цагаан өнгийн подволктой, хажуу талдаа канттай хар өнгийн өмдтэй хүүхэн тамхи татаад гараад явсан. Би тухайн хүүхний нөхөр болох Гыг таньдаг юм тэр эмэгтэй Гын эхнэр байна гэж таниад юм яриагүй юу хийж яваа юм бол гэж гайхаад өнгөрсөн. Тэр үед тухайн эмэгтэй халамцуу намайг үхрээ хашааруугаа оруулж байхад та малчин юм уу гэхээр нь би тиймээ би малчин гэж хэлсэн. Тэгээд би үхрээ хашаандаа оруулаад уяж байхад тухайн эмэгтэй буцаж эргээд Бат-Эрдэнийн хашааруу орж харагдсан. Гэтэл удалгүй хар өнгийн өмднийхөө ард талд юм хийгээд гараа ардаа барьсан байдалтай хашаанаас нь гараад явж байхаар нь би гэрээс юм авчихлаа гэж бодоод Энхбаяраа наана чинь хүн юм аваад гарчихлаа босооч ээ гээд Энхбаярыг босгоод араас нь явуулсан. Чи аятайхан араас нь очоод юу авсныг нь асуу эмэгтэй хүн зодож цохиж болохгүй шүү гээд явуулсан. Тэгээд Энхбаяр араас нь явж гэрт нь очиж уулзсан. Тэрнээс хойш би юу болсныг мэдэхгүй Энхбаяр утас алга болсон байна мөн ширээн дээр байсан тал шил архи алга болсон байна гэж байсан. 2023 оны 07 сарын 21-ний орой 21 цагийн үед Энхбаяр, Бат-Эрдэнэ хоёр ирж байгаа харагдахаар нь би Энхбаярыг дуудаад юу болов гэтэл цагдаа согтуу хүн байцаахгүй гэж байна цагдаад тэмдэглүүлчихлээ эрүүл болохоор нь байцаана гэж байна гэж байсан. Тэгээд би унтаад өгсөн. Юу авсныг мэдэхгүй ямар ч байсан өмднийхөө ард юм хийгээд гараа ардаа бариад явсан. Тэгээд би Энхбаярыг дуудсан. Тухайн эмэгтэй 2023 оны 07 сарын 21-ний 19 цаг өнгөрч байхад манай хашааны урдуур надтай зөрөөд явсан. Тэгэхэд халамцуу байдалтай нарийн тамхи татаад явсан. Биед нь болон нүүр аманд нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Энхбаяр, Бат-Эрдэнэ хоёр тухайн эмэгтэйг зодож цохисон зүйл огт байхгүй. Бат-Эрдэнэ бол гэртээ ухаангүй согтуу унтаж байсан харин Энхбаяр бол архи уудаггүй эрүүл байсан. Тухайн эмэгтэй урьд өмнө нь Бат-Эрдэнийн гэрт ирж байхыг би лав хараагүй. Тухайн өдөр яагаад ирснийг мэдэхгүй байна. Тухайн эмэгтэй бол архинд нэлээн дуртай, уугаад байгаа харагддаг. Тэр ч байтугай нялх хүүхдээ тэвэрчхээд архи уугаад явж байсан. Манай дүү Бат-Эрдэнэ заримдаа архи уугаад байдаг юм. Тэгээд заримдаа сумын хүмүүс орж ирсэн байхаар нь би Бат-Эрдэнийн гэрээс зарим үед архи ууж байгаа хүмүүсийг хөөгөөд гаргадаг. Бат-Эрдэнэд би хяналт тавиад ямар хүмүүс орж гарах нуу гээд ажиглаад байдаг... /хх-ийн 39 дүгээр хуудас/,

гэрч Б.Буяннэмэхийн ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Цагдаагийн хэсэгт олон нийтийн цагдаа ажилтай. 2023 оны 07 сарын 21-ний өдөр цагдаагийн хэсэг дээр байж байхад Энхбаяр гэх хүн гар утсаа алдчихлаа гээд Бат-Эрдэнэ, Одонбаатар нарын хамт ирсэн юм. Тэгээд би хэн авсан юу болсон юм гэхэд Бат-Эрдэнэ бид хоёрыг гэртээ унтаж байхад нэг эмэгтэй орж ирээд утас аваад ширээн дээр байсан тал шил архи аваад явсан би тэр эмэгтэйн гэрийг нь мэднэ хамт очоод уулзая гэхээр нь би мотоциклтой, Энхбаяр хажууд машинтайгаа Бат-Эрдэнэ, Одонбаатар нарын хамт бид талийгаач Отгонбаярын гэрийн гадаа очоод гаднаас нь дуудахад Отгонбаярын нөхөр Г гарч ирэхээр нь эхнэрийгээ дуудчих гээд дуудуултал Отгонбаяр гарч ирээд юун утас вэ би ерөөсөө утас аваагүй гэхээр нь авсан бол гаргаад өгчих эсвэл цагдаагийн хэсэг дээр явж оч гэтэл тэгье гээд талийгаач Отгонбаяр Энхбаярын машинд суугаад би Энхбаярын араас мотоциклтой цагдаагийн хэсэг дээр ирсэн юм. Ирээд оруулж иртэл тухайн эмэгтэй согтуу би утас аваагүй гээд байхаар нь согтуу байна гээд маргааш асуудлыг шийдье гээд бүгдийг нь явуулсан. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Талийгаач Отгонбаярыг гэрээс нь очиж авахад архи уусан согтуу байдалтай байсан. Нүүр царай харагдах байдал ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. Талийгаач Отгонбаяр 2023 оны 07 сарын 21-ний 22-23 цагийн үед цагдаагийн хэсгээс гараад явсан. Биеэ авч явах чадвартай байсан болохоор өөрийг нь явуулсан. Мөн Энхбаяр, Бат-Эрдэнэ, Одонбаатар нар маргааш ирж уулзъя гээд явсан. Тухайн үед Энхбаяр эрүүл саруул байсан ер нь архи уудаггүй. Одонбаатар эрүүл согтуу байсныг мэдэхгүй байна харин Бат-Эрдэнэ нэлээн согтуу байсан. Энхбаяр, Бат-Эрдэнэ, Одонбаатар нар талийгаачийг зодож цохисон зүйл байхгүй. Талийгаач Отгонбаяр болон Г нар архины хамааралтай ер нь байнга шахуу архи уусан харагддаг... /хх-ийн 42 дугаар хуудас/,

гэрч О.Бат-Эрдэнийн ...Би Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Уйлантын А4 тоотод хуурай ах Энхбаярын хамт амьдардаг юм. 2023 оны 07 сарын 21-ний өдөр гэртээ ганцаараа архи ууж байгаад тасраад унтаад өгсөн. Гэтэл Энхбаяр ах намайг татаж сэрээгээд Батаа миний дүү миний утас алга болчихлоо гэхээр нь би сэрээд хэн авдаг юм гэхэд нэг эмэгтэй авсан юм шиг байна цагдаад мэдэгдэнэ гээд бид хоёр цагдаа руу явсан. Тэгээд би машинд унтаад өгсөн байсан. Тухайн үед архи уусан байсан болохоор сайн санахгүй байна. Би талийгаачийг танихгүй харин нөхөр болох Гыг танина. Талийгаачийг манай гэрт ирснийг би мэдэхгүй байна Энхбаяр ах манайд эмэгтэй хүн ирээд утас авчихсан байна гэж хэлж байсан. Тухайн эмэгтэй ямар зорилгоор манайд ирснийг мэдэхгүй байна. Би хэнтэй ирснийг мэдэхгүй байна би тухайн үед өдөр шөнөгүй согтуу байсан. Би хааяа нэг архи уудаг нэг уухаараа 10 гаран хоног уудаг. Тэгтээ гэртээ л уудаг. Би суулгасан эсэхийг мэдэхгүй байна согтуу байсан. Би ямар ч байсан зодож цохисон зүйл байхгүй. Би өөрөө эмэгтэй хүн хэзээ ч зодож байгаагүй... /хх-ийн 44 дүгээр хуудас/,

гэрч Х.Дашбямбын ...Тэр өглөө буюу 2023 оны 07 дугаар сарын 22-ны 09 цаг өнгөрч байхад Ц.Г манай дэлгүүрт орж ирээд нэг шил 0.75 граммын "Хараа" архи талх хиам зэрэг нийт 34750 төгрөгийн эд зүйлийг зээлээр авч гарын үсэг зурчхаад явсан. Эрүүл байсан ямар нэгэн зүйл би анзаараагүй зүгээр байдгаараа л байсан. Надад тэр талаар мэдэх зүйл байхгүй. Үгүй... /хх-ийн 46 дугаар хуудас/,

гэрч Н.Баянмөнхийн ...Би гэрчийн эрх үүрэгтэй танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй, эрх үүрэг, хүлээх хариуцлагаа ойлгосон. Би бичиг үсэг мэднэ өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй байна. Би Н.Гын хамгийн том ах нь байгаа юм. Бид эхээс 6-лаа Н.Г айлын 5 дахь хүүхэд юм. Миний дүү Н.Г 1981 онд Төв аймгийн Батсүмбэр суманд төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөж хүмүүжин Төв аймгийн Батсүмбэр сумын сургуульд сурч байгаад 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарч мал маллан амьдарч байгаад Отгонбаяр гэх хүнтэй гэр бүл болж дундаасаа 5 хүүхэдтэй болсон хамгийн том нь талийгаач Отгонбаярын загвар хүүхэд байгаа юм нийт 6 хүүхэдтэй байсан. Н.Г 2001 оноос эхлэн Төмөр замд замчнаар одоог хүртэл ажиллаж байсан. Н.Гын гэр бүл Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал 1 дүгээр баг Төмөр замын байранд 5-6 жил амьдарч байсан. Манай дүү Н.Г нь ааш зангийн хувьд төлөв даруу хүүхэд байсан яагаад ийм асуудал болсныг гайхаж байна. Н.Гын эхнэр Отгонбаяр архи их уудаг байсан Н.Г бас архи уугаад байгаа сураг сонсогдоод байдаг байсан. Уг нь таарамж гайгүй сайн байдаг байсан. Би өөрөө Улаанбаатар хотод байдаг болохоор сайн мэд: түй байна. Сүүлийн үед хоёулаа нийлээд архи уугаад байгаа сураг сонсогдоод байсан. Энэ талаар би сайн мэдэхгүй байна. Ийм зүйл болсон надад харамсалтай байна. Н.Г баг насны 6 хүүхэдтэй... /хх-ийн 48 дугаар хуудас/,

шинжээч Д.Чулуунбаатарын ...Тиймээ би 2023 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Төв аймаг Батсүмбэр сумын дуудлага мэдээллийн дагуу очиж Цэрэнгийн Отгонбаяр 40 настай, эмэгтэйн цогцост тухайн өдрөө шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийгээд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 127 дугаартай дүгнэлт гаргасан нь үнэн. 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 127 дугаартай дүгнэлтэд Дээрх гэмтлүүд амь хохирогчийг амьд байх үед нь үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь нэгэн цаг хугацаанд зэрэг үүсээгүй өөр өөр цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цогцсын гадна үзлэгт гэмтэл тус бүрийн үүссэн байх боломжтой цаг хугацааг тусгайлан тэмдэглэлээ. Тухайлбал 1-3 хоног гэдэг нь тухайн гэмтэл нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн утгатай гэж бичсэн байгаа. Энэ нь шинжээч эмч цогцосны гадна үзлэг хийсэн тухайн цаг мөчөөс өмнө 1-3 хоног, 3-5 хоног, 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтойг баримжаалан тогтоож байгаа болно. Гэмтэл үүссэн цаг хугацааг шинжээч эмч баримжаалан тогтоох боломжтой юм. Үүнээс үзэхэд талийгаачийн цогцосны гадна үзлэг хийхэд тогтоогдсон дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед нь өөр өөр цаг хугацаанд үүссэн байна. Амь хохирогч Цэрэнгийн Отгонбаярын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мохоо зүйлийн цохих үйлчлэл гэдэгт гараар цохих, хөлөөр өшиглөх эсвэл мохоо зүйл /мод, чулуу, төмөр гэх мэт/ зүйл барьж байгаад түүгээрээ цохих үйлдлийг ойлгож болно. Цохигдох үйлчлэл гэдэгт аливаа мохоо зүйлд цохиулах /тухайлбал ямар нэгэн зүйл унаж цохих гэх мэт/, юм мөргөх, унах гэх мэт үйлчлэлүүдийг ойлгож болно. Шинжээч эмчийн дүгнэлтэд хэвлийн хөндийд 1200 мл улаан хүрэн өнгийн шингэн цустай гэж бичигдсэн байгаа. Хэвлийн хөндийд хуримтлагдсан цусны үүссэн гэх цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй юм. Учир нь хувь хүний онцлог шинжээс хамаарна. Яагаад гэвэл хүн бүрийн физиологийн онцлог өөр өөр байдаг. Цус бүлэгнэх цаг хугацаа ч харилцан адилгүй өөр өөр байдаг. Тухайн энэ тохиолдолд амь хохирогч Цэрэнгийн Отгонбаярын цусанд 5.2 промилли, ходоодны шингэнд 5.3 промилли, цөсөнд 2.8 промилли спиртийн зүйл тус тус илэрсэн байсан. Ер нь спиртийн зүйл нь цусны бүлэгнэх чадварыг бууруулдаг. Амь хохирогчийн цусанд 5.2 промилли илэрсэн нь цусны бүлэгнэх чадварыг ихээхэн бууруулсан байх боломжтой юм. Мөн түүнчлэн цус алдах гэмтлийг аваад талийгаач хөдөлгөөнгүй байрлалд байх эсвэл яваад хөдлөөд байх гэх мэт нөхцөл байдлууд ч цус алдалтанд ихээхэн шалтгаална. Жишээлбэл цус алдах шалтгаан болсон гэмтлийг аваад талийгаач яваад байсан бол богино хугацаанд их хэмжээгээр цус алдана гэж ойлгож болно... /хх-ийн 81-82 дугаар хуудас/,

сэжигтэн Н.Гын ...Би сэжигтний эрх үүргийг өмгөөлөгч Р.Энхтуяагаар уншуулж танилцлаа. Надад асууж тодруулах зүйл байхгүй байна. Би эхнэр 1-18 насны 6 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал дүгээр баг Төмөр замын байр 4-2 тоотод албаны байранд амьдардаг. Манай хамгийн том хүүхэд Даваажаргал 18 настай манай талийгаач эхнэрийн дагавар хүүхэд байгаа юм. 2023 оны 07 сарын 21-ний өдөр би гэртээ эхнэр Отгонбаяр 3 бага хүүхэдтэйгээ байж байгаад эхнэрийн найз болох Амарзаяа утсаар яриад сүү гашилчих гээд байна та хоёр найздаа туслаад нааш цаашаа болгоод өг гэхээр нь эхнэр бид хоёр тэгье гээд Амарзаяа эхнэр бид хоёрыг машинттайгаа ирж аваад бид гурав хамт сүүний хөргүүрлүү нь очоод сүүг байшингийн сүүдэрт тавиад юмаар хучиж янзалж дуусаад Амарзаяа бид гурав манай гэрлүү явах замдаа төв гуанзангаас хуушуур авч идээд нэг том 2 литрийн пиво хувааж уугаад мөн Төв мах зардаг айл болох Батчулууны гэрт Амарзаяа, манай эхнэр бид гурав ороод Батчулуунтай хамт нэг шил 0,75 литрийн агар нэртэй архи хувааж уугаад дуусчхаад Амарзаяа эхнэр бид хоёрыг 12 цагийн үед гэрт хүргэж өгөөд өөрөө буцаад явсан. Эхнэр бид хоёр гэртээ ороод хэсэг зурагт үзэж сууж байгаад 12 цаг өнгөрөөгөөд эхнэр Отгонбаяр дэлгүүр ороод ирэе гээд гарч яваад ирэхгүй алга болсон. Тэгээд нэлээн удаж байгаад 1 цаг орчмын дараа эхнэр гэртээ орж ирсэн чинь араас удалгүй сумын нэг зүс таних Энхбаяр гэх ах араас нь орж ирээд миний утас алга болчихлоо, чи миний утсыг авчихлаа гээд манай эхнэр Отгонбаярыг тэгээд байсан. Тэгээд эхнэр Отгонбаяр, Энхбаяр хоёр буцаад хамтарч яваад ирэхгүй алга болчихоор нь би 3 настай хүү Буян-Арвижихыг дагуулаад Энхбаярын амьдардаг Шар Батаа буюу Бат-Эрдэнэ ахын гэрлүү яваад очсон. Очиход Бат-Эрдэнийн байшингийн хаалга цоожтой байхаар нь би дотроосоо цоожтой байгаа юм болов уу гээд хэсэг хаалгыг нь цохитол онгойлгохгүй байхаар нь хүн байхгүй юм байна гэж бодоод гарах гээд хашааны хаалга руу явж байтал дагуулж явсан манай хүүхэд Буян-Арвижих эргээд хархаар нь би эргээд хартал уг байшингаас Бат-эрдэнэ цээж нүцгэн хаалгаараа шагайгаад буцаагаад хаалгаа хаасан. Би эргэж очоод хаалгыг нь цохитол хаалгаа онгойлгохгүй байхаар нь би буцах замаараа эхнэрийг хараад гэрлүүгээ очиход эхнэр мөн ирээгүй байсан. Эхнэр Отгонбаяр гэртээ ирээгүй болохоор нь би буцаад Бат-Эрдэнийн гэрт ганцаараа яваад очтол Бат-Эрдэнийн гэрийн гадаа Энхбаяр ахын саарал карина машин ирчихсэн зогсож байсан. Би шууд байшинруу очоод хаалгыг таттал хаалга онгойсон. Тэгээд байшинд нь ортол манай эхнэр Отгонбаяр, Бат-Эрдэнэ, Энхбаяр хоёрын хамт байж байсан. Гэтэл Бат-Эрдэнэ нүцгэн байж байхаар нь би эхнэрийг Бат-Эрдэнэтэй хардаад эхнэртээ уурлаад дагуулж гараад гэрлүүгээ харьсан. Гэртээ хариад байж байтал 17 цагийн үед манай гэрийн гадаа Энхбаяр, Нүдэн бор буюу Одонбаатар хоёр ирээд эхнэрийг авч цагдаагийн газарлуу явах гээд байхаар нь би эхнэрийг явуулахгүй гэрлүүгээ оруулсан юм. Гэтэл Энхбаяр, Одонбаатар хоёр буцаж яваад сумын олон нийтийн цагдаа Буяннэмэхийг дагуулж ирээд манай эхнэрийг аваад цагдаагийн хэсэг рүү явсан. Тэгээд эхнэр ирэхгүй нэлээн удаад тэр хооронд манай гэрт Амарзаяа орж ирээд нэг том пиво бид хоёр хувааж ууж байгаад талдаа ороод Амарзаяа гэрлүүгээ яваад өгсөн. Амарзаяаг явсны дараа би буцаж гараад цагдаагийн хэсэг рүү очоод эхнэрийг асуухад явсан гэхээр нь би буцаж гараад Бат-Эрдэнийн гэрт очиход манай эхнэр Бат-Эрдэнэ, Энхбаяр хоёртой байж байхаар нь би шууд эхнэрийг дагуулж авч гараад гэрийн зүг явах замдаа эхнэрийг 2-3 удаа бие рүү нь цохисон. Тэр үед эхнэр Отгонбаяр газар ойчоод явахгүй болохоор нь би сугадаж босгоод аваад цааш явтал эхнэр замдаа унаад яваад байсан. Би тэр болгонд сугадаж босгоод авч яваад гэрийн гадаа очсон. Би гэрээс гарахдаа гэрээ гаднаас нь цоожлоод гараад явсан учраас гэр цоожтой байсан. Тэгээд би эхнэрийг шатан дээр зогсоогоод хаалгаа тайлах хооронд эхнэр шатан дээр хойд нуруугаараа унасан байсан. Би гэрээ онгойлгоод өргөж босоод гэрлүү оруулаад миний уур хүрсэн байсан учраас эхнэрийн биерүү 4-5 удаа гараараа цохиод эхнэр газар унахаар нь би өмсөж байсан подволк болон өмдийг нь тайлаад өргөж орон дээр гаргаж хэвтүүлээд хөнжлөөр хучаад өөрөө нөгөө талын өрөөнд ороод хүүхдүүдтэйгээ унтсан. 2023 оны 07 сарын 22-ны өглөө 09 цаг өнгөрч байхад би босоод эхнэрийн өрөөрүү хартал эхнэр унтаж байна гэж бодоод гэрээр гаднаас нь түгжээд хүүхдүүдээ үлдээгээд гараад эхнэрийн найз болох Амрааруу залгаад найз нь ганц юм уучихмаар байна мөнгө байна уу гэхэд Амраа надад мөнгө байхгүй боломжгүй байна гэхээр нь дэлгүүр ороод худалдагчаас зээлээр хүүхдүүдэд хиам ундаа зайрмаг болон 0,5 литрийн агар нэртэй архи аваад гэрлүүгээ орж ирсэн. Орж ирэхэд хүүхдүүдэд хиам, ундаа, зайрмагийг нь өгчхөөд өөрөө үүдний тамбарын өрөөнд сууж байгаад тухайн авсан агар нэртэй архийг ганцаараа уугаад гэрээ гаднаас нь түгжээд жорлонруу алхаж байхад сумын цагдаа ирээд эхнэр чинь хаана байгаа юм гэхээр нь би гэртээ байгаа гээд хаалгаа тайлж өгсөн. Цагдаа гэрлүү ороод эхнэрийн хөнжлийг нь сөхөхөд царай нь сонин болсон байсан. Тэгээд цагдаа эмнэлэг рүү дуудлага өгөөд сумын эмч ирж үзээд нас барсан байна цагдаа намайг цагдаагийн хэсэг рүү авч явсан. Би эхнэрийг Бат-Эрдэнийн гэрээс аваад явж байх замдаа биеийн цээж болон гар хэсэгрүү нь 2-3 гараараа цохисон. Харин гэртээ ороод 4-5 удаа гараараа цохисон яг аль хэсэг рүү цохисныг мэдэхгүй байна. Ямар ч байсан миний уур хүрсэн байсан болохоор цохисон. Би Бат-Эрдэнийн гэрт нийт 3 удаа очсон. Эхний очилтон дээр Бат- Эрдэнэ хаалгаа тайлахгүй байхаар нь буцаад явсан. Тэгээд дараа нь 2 удаа ирж эхнэр Отгонбаярыг гэрлүүгээ авч явсан. Намайг эхнэр Отгонбаярыг Бат-Эрдэнийн гэрээс авч явах үед эхнэрийн бие болон нүүр ам зүгээр байсан байхаа би сайн анзаараагүй. Талийгаач намайг ганц хоёр удаа цохисон. Миний зүүн гарын ар хэсгийг хумсаараа урсан байсан. Би тухайн үед бага зэрэг согтсон байсан. Гэхдээ би болсон асуудлыг тодорхой санаж байна. Харин талийгаач нэлээн согтуу байсан Бат-Эрдэнийн гэрт архи уусан байсан. Миний цохилтоос болж үүссэн байх би сайн мэдэхгүй байна. 2023 оны 07 дугаар сарын 21-ний шөнө болсон асуудлаас болж үүссэн байх... /хх-ийн 87-88 дугаар хуудас/,

яллагдагч Н.Гын ...Би  уг тогтоолтой уншиж танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар ч хэрэгт яллагдагчаар татагдсанаа ойлгож мэдсэн. Би өмнө нь сэжигтнээр мэдүүлэг өгсөн надад өөр нэмж ярих зүйл байхгүй байна. Би талийгаачийг Бат-Эрдэнийн гэрээс авч явах замдаа 2-3 удаа мөр болон нуруу, цээж хэсэгрүү цохисон. Тэгээд гэрт дотор ороод 4-5 удаа мөр болон нуруу, мөр, хөхний дээд талруу гараараа цохисон... /хх-ийн 115 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Би талийгаач эхнэр Отгонбаярыг хайж Бат-Эрдэнийн гэрт 3 удаа очсон. Эхний очилтон дээр Бат-Эрдэнийн гэр түгжээтэй байсан би буцаад явж байтал хамт явж байсан манай хүү Буян-Арвижих эргэж харсан. Тэгээд би дагаад эргээд хартал Бат-Эрдэнэ цээж нүцгэн хаалгаа онгойлгоод шагайсан би буцаж очтол хаалгаа дотроосоо түгжсэн байсан нээж өгөхгүй болохоор нь би буцаж яваад гэртээ харьсан. Би хүүхдээ үлдээгээд буцаад Бат-Эрдэнийн гэрт ирэхэд гадаа нь саарал өнгийн карина машин ирсэн байсан. Гэрт нь ороход Бат- Эрдэнэ нүцгэн хувцасгүй байж байсан манай эхнэр Отгонбаяр хувцастайгаа байж байсан. Гэтэл Энхбаяр утсаа алдчихлаа гээд гэр дотроо хайгаад манай эхнэр Отгонбаярыг авчихлаа гээд хардаад байсан. Тэгээд би Отгонбаярыг аваад гэрлүүгээ явсан. Намайг авч явах үед Отгонбаяр нэлээн халамцуу байсан. Би тухайн үед хамт алхаад явсан. Отгонбаяр бид хоёр гэрт ирээд байж байтал Энхбаяр манай гэрт ирээд талийгаач эхнэр Отгонбаярыг утас авчихлаа цагдаагийн газарлуу явъя гээд ирсэн. Би тэр үед явуулахгүй гэтэл сумын олон нийтийн цагдаа Буяннэмэхийг дагуулж ирээд манай эхнэр Отгонбаярыг авч явсан. Би хэсэг гэртээ хүлээгээд ирэхгүй болохоор нь цагдаагийн газарлуу очтол түрүүн гэрлүүгээ явсан гэж хэлсэн. Тэгэхээр нь би Бат-Эрдэнийн гэрлүү очиход Энхбаяр, Бат-Эрдэнэ, Отгонбаяр гурав хамт байсан. Тэгээд би Отгонбаярыг аваад гэрлүүгээ явсан. Гэрлүүгээ явах замдаа Отгонбаяр унаж тусаад явахгүй болохоор нь миний уур хүрээд 2-3 удаа Отгонбаярын цээж болон мөр, гар хэсэгрүү гараараа цохисон. Тэгээд би Отгонбаярын араас нь өргөж босгоод сугадаж авч явсан тэр үед Отгонбаярын биед цус хуралт, зулгаралт үүссэн байх гэж бодож байна. Би талийгаачтай уг асуудал болохоос хэд хоногийн өмнө яг хэдэнд гэдгийг санахгүй байна тэгэхэд муудалцсан. Тухайн муудалцах үед би талийгаачийн биеийн гуя болон мөр, цээж, гар хэсэгрүү гараараа цохисон яг хэдэн удаа цохисон эсэхийг мэдэхгүй байна. Тэгэхэд зарим зулгаралт, цус хуралт үүссэн байж болно. Талийгаач өөр ямар нэгэн хүнтэй муудалцаж маргалдсан зүйл байхгүй. Миний буруутай үйлдэл, цохилтоос үүссэн байх гэж бодож байна би гэм буруугаа хүлээн зөвшөөрч маш их харамсаж, гэмшиж байна. Намайг 2 дахь удаагаа Бат-Эрдэнийн гэрт очиход Бат-Эрдэнэ, Энхбаяр, талийгаач Отгонбаяр гурав хамт байсан. Бат-Эрдэнэ гэрийнхээ гол хэсэгт хувцасгүй нүцгэн, согтуу байдалтай зогсож байсан. Энхбаяр гэртээ гар утсаа хайсан байдалтай хайгаад гэр дотроо байсан. Манай эхнэр Отгонбаяр ширээнийх нь хажууд утас хайж байгаа Энхбаяртай ярилцсан байдалтай зогсож байсан. Би ороод удаагүй 1-2 минут болоод эхнэр Отгонбаярыг аваад гараад явсан Би Бат-Эрдэнийн гэрт эхлээд очиход гэртээ байсан хирнээ хаалгаа нээж өгөөгүй, дараа очиход нүцгэн байсан, дараа нь очиход манай эхнэртэй хамт архи уусан байдалтай байсан. Энэ бүхэнд миний сэтгэл хямарсан... /хх-ийн 117 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүд, бусад бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгч Н.Гын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 124, 130-148 дугаар хуудас/ зэрэг болно.       

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу: 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

...Шүүгдэгч Н.Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын Төмөр замчдын байр 4-2 тоотод оршин суух гэртээ 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эхнэр 40 настай, Ц.Отгонбаярыг зодож алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохироох гэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байдаг. Гэмт үйлдэл, амь хохирогч хоёрын хооронд шалтгаант холбоотой ийм шинжийг агуулсан байдаг. Шүүгдэгч Н.Г нь өөрийн үйлдлийг цохисноос болоод миний хань амь нас нь хохирсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлгийг шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн байдаг. Ингэхдээ Н.Г нь талийгаачийг Бат-Эрдэнийн гэрээс очиж авчирсан. Авчрах замдаа унаж ойчиж явсаар байгаад гэмтсэн гэж мэдүүлдэг. Гэрч Олонбаатар, Энхбаяр нарын мэдүүлгээр тухайн хүмүүс нь талийгаачийн цагдаагийн газар дээрээс бороо орж байсан учраас өөрийн машинаар гэрт нь буулгасан гэх мэдүүлэг өгдөг. Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр задлан шинжилгээний дүгнэлтээр дотуур цус алдалт хэвлийн хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан гэх дүгнэлт гарсан. Шинжээчээс тайлбар мэдүүлэг авсан. Гэхдээ тухайн хэсэгт хүч үйлчилсний улмаас дээрх гэмтэл үүссэн гэдгийг хэлсэн. Энэ нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон. Н.Г нь өөрийн зодсон үйлдлийг хүлээн зөвшөөрсөн. Н.Гын зодсон үйлдлийн улмаас хохирогч нас барсан үйлдэл хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа нь тогтоогдсон байна. Талийгаачийг зодсон шалтгаан нөхцөлийг шүүгдэгчээс асуусан Бат-Эрдэнийн гэрт очиход Бат-Эрдэнэ нүцгэн байсан гэрээс нь авч гарсан. хардалтын улмаас зодсон гэдгийн хэлсэн.Тухайн үед талийгаач болон шүүгдэгч Н.Г согтуу архи уусан гэдгийг мэдүүлсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруугийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог. Н.Гын үйлдлийн улмаас талийгаачийн амь нас буюу хүний амь нас хохирсон нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Н.Г нь бусдыг зодож цохисны улмаас хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэж байсан. Түүнийг хүсэж үйлдсэн байна. Талийгаачийг зодож цохисны дараах үйлдлийг харах шаардлага гарсан гэж үзэж байна. Учир нь 7 сарын 21-ний орой дээрх үйл явдал болж талийгаачийн хувцсыг тайлж оронд оруулж унтуулсан. 7 сарын 22 гэдэг бол зуны дэлгэр цаг. Тухайн үед цаг агаарын хувьд дулаан байгаа. Маргааш өглөө 09 цагт Н.Г босоод Амарзаяагаас архи авч уумаар байна гэж утсаар ярьсан. 10 цагт дэлгүүрээс архи авсан. Энэ үед Н.Г 09 цагт талийгаачийн өрөөнд орохдоо хүүхдүүддээ унтаж байна гэж хэлсэн гэдгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлдэг. Зуны цаг өглөө эрт нар гарсан байхад нүүрээ бүтээгээд унтах хүн байхгүй. Шүүгдэгч Н.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож яллагдагчаар татсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны зарчим, шударга ёсны заримд тус тус нийцэж байгаа гэж дүгнэсэн. Шүүгдэгч Н.Гын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь энэ хэрэгтээ 2023 оны 07 сарын 24-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон. Мөн хохирогч Эрдэнэбат нь оршуулгын зардал болон насанд хүрээгүй хүүхдүүдийн тэжээгчээ алдсан тэтгэмж зэргийг нэхэмжилсэн баримтыг өнөөдрийн шүүх хуралдаан дээр өгсөн боловч эдгээр баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтууд хангахгүй байна гэж дүгнэж Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардал гараагүй болохыг дурдаж байна...  гэсэн дүгнэлтийг,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо:

...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. Миний зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байна. Мөн зүйлчлэл хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 7-д зааснаар хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдгээр, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж дүгнэж байна. Хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж гэдгийг тайлбарлахад 2009 оны 05 сарын 22-ны өдрийн Улсын Дээд шүүхийн 14 дугаартай тогтоол байна. Монгол улсын Дээд шүүхийн тайлбарын 5.16 дугаар зүйлд тодорхой заасан. Шүүгдэгч Н.Гын биед хийсэн согтуурлыг шалгах шинжилгээгээр маш хэмжээгээр уусан болох нь харагддаг. Тухайн үед өөрийгөө захиран жолоодох чадвартай байсан гэж үзэж зүйлчлэл хүндрүүлэх нөхцөл байна. Мөн Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэдэг нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т зааснаар хуулийн үйлчлэлд дараах этгээдүүд хамаарна гэж байна. Үүнд эхнэр, нөхөр гэр бүлийн бусад гишүүн хамтран амьдрагч, асран хамгаалагч харгалзан дэмжигч тэдгээрийн асрамж хамгаалалтад байгаа этгээд хамаарна. Мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт бие махбодын хүчирхийлэл гэж байна. Үүнээс үзэхэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь үндэслэлтэй байна. Иймд зүйлчлэл нь хүндэрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэбат:

...Өмгөөлөгчийнхөө дүгнэлтийг дэмжиж байна. Гэм буруутай. Маш их гомдолтой. Хүүхдүүдийн тэтгэмжийг гаргуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх:

...Энэ гэр бүл хүнд боллоо. Гол шалтгаан нь архины хамааралтай байсны хор уршиг. Миний үйлчлүүлэгч Н.Гын гэм буруутайгаас хүний амь нас эрсэдсэн явдалд үйлчлүүлэгчийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа харамсаж байгаагаа илэрхийлж байна. Н.Г яллагдагчаар татсан тогтоол, шинжээчийн дүгнэлтийг танилцаж өөрийгөө энэ гэмт хэрэг шууд буруутай гэж бодож гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Миний хувьд эргэлзээтэй байдаг. Эргэлзээ нь Отгонбаярыг зодож алсан гэх 10.1 дүгээр зүйл анги тогтоогдоогүй байна. Энэ нь хууль хэрэглээнд өөр зүйл ангиар шийдэгдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Өөрөөр хэлбэл 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй. Энэ нь мөрдөн байцаалтын явцад цуглуулсан баримт, шүүх хуралдааны явцад шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзэж байна: Тийм учраас хэргийн зүйлчлэлийг өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5-т заасанд хэргийн бодит байдал тохирох юм байна гэж хууль хэрэглээний саналыг хэлмээр байна. Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаар тогтоол байна. Хүнийг санаатай алах гэмт хэрэг, хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах гэдэг хоёр зүйл анги буюу 10.1 дүгээр зүйл, 11.1 дүгээр зүйлийн гэмт хэргүүдийг хооронд нь харьцуулж яллах талаар Дээд шүүхийн тогтоолд заасан байна. Харьцуулж ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч гэмтлийн улмаас үхэлд хүрсэн эсхүл уг гэмтлээс шалтгаалж хүндрэл үүсэж нас барсан нөхцөлүүдийг нарийвчлах тогтоож дүгнэлт өгөх ёстой. Ингэж дүгнэлт өгсний эцэст хэргийг зөв зүйлчилж шийдэх ёстой гэсэн тогтоол гарсан байна. Н.Г өөрийн эхнэр Отгонбаярыг алах үхэлд хүргэх зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр нь нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Энэ нь нэгдүгээр, амь хохирогч Отгонбаяр өөрийн гэр бүл бага насны хүүхдүүд нөхөр Гыг бодохгүй согтуугаар ганц биеэр амьдардаг айл руу дахин дахин очсон байдаг. Архи дарс уусан. Нөхөр нь гэр лүгээ авч явах гээд шаардлага тавихад тэрийг нь биелүүлэхгүй хэргийн үйл баримт тогтоогддог. Согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж хүнд зэргийн согтолтод орсон байна. Ийм байдлаас болж Н.Г хань ижил нөхрийн хувьд гэр лүүгээ буцах замдаа болон замдаа зодсон нь үнэн байна. Өөрөө ч үйлдлээ хүлээж байна. Энэ үйлдлийн улмаас хүнд гэмтэл учирсан байна. Санаа зорилго нь үүгээр үгүйсгэгдэж байна. Хоёрдугаарт, Отгонбаярыг хэвтүүлж хөнжлөөр хучсан зэрэг нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Амарзаяагийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар тогтоогддог. Ална гэж бодсон бол хучаад оронд нь оруулах хэрэг байсан юм уу. Ийм зүйлүүд харагддаг. Гуравдугаарт, Н.Г нь Отгонбаярын амь нас хохирсныг тэр үедээ мэдээгүй байна. Мэдээгүй гэдэг нь 2023 оны 07 сарын 22-ны өглөө 9 цагийн үед Амарзаяагаас архины мөнгө зээлэхийг гуйсан байна. Ханиа нас барсныг мэдээгүй байсан байна. Мэдсэн бол юу гэж хүнээс архины мөнгө зээлээд байж байх вэ? 09 цаг өнгөрөөд Ганзам дэлгүүрээс 0,75гр архи авсан байна. Санаа зорилгын хувьд санаатай алсан гэх санаа зорилго нь үгүйсгэгдэж байна. Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэх заалтыг мөрдөх ёстой. Энэ талаас нь авч үзэж шүүгдэгч Н.Гад холбогдох хэргийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 5-т зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирол төлбөрийн хувьд улсын яллагчтай санал нэг байна. Хэргийн зүйчлэлийг хуульд нийцүүлэн шийдэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Н.Г:

...Ар гэрээсээ уучлалт гуйж байна. Ийм юм болно гэж бодоогүй. Би эхний удаа очиход гэр нь цоожтой байсан гэж хэлсэн. Би эсийн шинжилгээ хийлгэмээр байна. Хүчирхийлсэн байх магадлалтай гэж үзэж байна. Тэгж бодож муудсан. Үнэхээр их гэмшиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

  

Дээрх үйл баримтыг үндэслэн прокуророос шүүгдэгч Н.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

  

Улсын яллагчийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг, хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7, 2.8-д зааснаар “Хохирогчийн биеэ хамгаалах чадваргүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэх дүгнэлтүүд гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч хүнд гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн эсхүл уг гэмтлээс шалтгаалж хүндрэл үүсэж нас барсан нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгөөгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгож байх тул доор байдлаар үгүйсгэгдэж байна.

 

Тухайлбал хавтаст хэргийн 61-66 дугаар хуудсанд шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 127 дугаартай ...Амь хохирогч нь хэвлийн хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ... гэсэн дүгнэлт авагджээ.

 

Уг шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 127 дугаартай дүгнэлттэй нь холбогдуулан шинжээч эмч Д.Чулуунбаатарыг шүүх хуралдаанд шинжээчээр оролцуулахад ...талийгаач Ц.Отгонбаярын биед дээрх гэмтлүүд амь хохирогчийг амьд байх үед нь үүссэн ч нэг цаг хугацаанд зэрэг үүсээгүй өөр өөр цаг хугацаанд үүссэн байх боломжтой, цогцсын гадна үзлэгт гэмтэл тус бүрийн үүссэн байх боломжтой цаг хугацааг тусгайлан тэмдэглэлээ. Тухайлбал 1-3 хоног гэдэг нь тухайн гэмтэл нь 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой гэсэн утгатай. Энэ нь шинжээч эмч цогцосны гадна үзлэг хийсэн тухайн цаг мөчөөс өмнө 1-3 хоног, 3-5 хоног, 5-7 хоногийн өмнө үүссэн байх боломжтойг баримжаалан тогтоож байгаа болно. Гэмтэл үүссэн цаг хугацааг шинжээч эмч баримжаалан тогтоох боломжтой юм. Үүнээс үзэхэд талийгаачийн цогцосны гадна үзлэг хийхэд тогтоогдсон дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд байх үед нь өөр өөр цаг хугацаанд үүссэн гэж үзсэн.

 

Амь хохирогч Ц.Отгонбаярын биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох хүчний олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... ...Шинжээч эмчийн дүгнэлтэд хэвлийн хөндийд 1200 мл улаан хүрэн өнгийн шингэн цустай гэж бичигдсэн байгаа... ...Цус бүлэгнэх цаг хугацаа ч харилцан адилгүй өөр өөр байдаг. Тухайн энэ тохиолдолд амь хохирогч Цэрэнгийн Отгонбаярын цусанд 5.2 промилли, ходоодны шингэнд 5.3 промилли, цөсөнд 2.8 промилли спиртийн зүйл тус тус илэрсэн байсан. Ер нь спиртийн зүйл нь цусны бүлэгнэх чадварыг бууруулдаг. Амь хохирогчийн цусанд 5.2 промилли илэрсэн нь цусны бүлэгнэх чадварыг ихээхэн бууруулсан байх боломжтой юм. Мөн түүнчлэн цус алдах гэмтлийг аваад талийгаач хөдөлгөөнгүй байрлалд байх эсвэл яваад хөдлөөд байх гэх мэт нөхцөл байдлууд ч цус алдалтанд ихээхэн шалтгаална. Жишээлбэл цус алдах шалтгаан болсон гэмтлийг аваад талийгаач яваад байсан бол богино хугацаанд их хэмжээгээр цус алдана гэж ойлгож болно... ...Ц.Отгонбаяр нь чацархайн судасны бүрэн тасрал гэсэн хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан... ...чацархайн судасны бүрэн тасралын улмаас хэвлийн хөндийд хүнд гэмтэл учирж, уг хүнд гэмтлийн улмаас цус алдалт бий болж зүрх, судас, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэрээр нас барсан. Тухайн хэвлийн хөндийн хүнд гэмтэл нь учрах үедээ болон учирсны дараа зайлшгүй үхэлд хүргэх гэмтэл биш, тухайн хүнд гэмтлийн улмаас бусад хүндрэл үүсэх зайлшгүй шаардлага үүсгэдэг тул яаралтай эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол үхэлд хүргэхгүй гэмтэл юм. Харин чацархай судасны бүрэн тасралын улмаас их хэмжээний цус алдалд явагдсан... гэсэн ба шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн шинжээчийн мэдүүлэг тайлбараар Ц.Отгонбаярын амь насыг үхэлд хүргэсэн зүрх, судас, амьсгалын цочмог дутагдлын хүнд хэлбэр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын Гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуурын амь тэнссэн байдалд хамаарах бөгөөд эмнэлгийн яаралтай тусламж зайлшгүй шаардагдсан байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Гын үйлдлийн улмаас шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны 127 дугаартай дүгнэлтэд бичигдсэн олон тооны гэмтлүүд нь нэг цаг хугацаанд зэрэг үүсээгүй өөр өөр цаг хугацаанд үүссэн улмаар 1-3, 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой бөгөөд эдгээр өөр өөр цаг хугацаанд үүссэн олон тооны гэмтлүүдийн улмаас үхэлд хүргээгүй, харин чацархайн судасны бүрэн тасрал гэх хүнд гэмтлийн улмаас бусад хүндрэл буюу цус алдалт үүсч зүрх, судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан нь шууд үхэлд хүргэх нөхцөл байдал үүсээгүй байна гэж үзлээ.

 

  Тодруулбал “Хүнийг алах” гэмт хэрэг нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн цаг хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа, хохирочид учруулсан гэмтэл түүний үхэлтэй шууд шалтгаант холбоотой эсэхийг нотлох баримтаар тогтоогдсон байхыг шаарддаг.

 

  Гэтэл шүүх эмнэлгийн задлан шинжилгээний оношоор бүдүүн гэдэсний өгсөх хэсэг, элэгний доод гадаргын чацархайн судасны бүрэн тасрал гэмтэл учирсан болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н.Г амь хохирогчийг гэр рүүгээ аваад явж байхдаа гадаа гудамжинд 2-3 удаа, мөн гэртээ ороод 4-5 удаа гарын нударга хэсгээр цохьсон болох нь яллагдагч Н.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Тэгээд байшинд нь ортол манай эхнэр Отгонбаяр, Бат-Эрдэнэ, Энхбаяр хоёрын хамт... ...гэтэл Бат-Эрдэнэ нүцгэн байж байхаар нь би эхнэрийг Бат-Эрдэнэтэй хардаад эхнэртээ уурлаад дагуулж гараад гэрлүүгээ харьсан... ...гэтэл Энхбаяр, Одонбаатар хоёр буцаж яваад сумын олон нийтийн цагдаа Буяннэмэхийг дагуулж ирээд манай эхнэрийг аваад цагдаагийн хэсэг рүү явсан... ...Амарзаяаг явсны дараа би буцаж гараад цагдаагийн хэсэг рүү очоод эхнэрийг асуухад явсан гэхээр нь би буцаж гараад Бат-Эрдэнийн гэрт очиход манай эхнэр Бат-Эрдэнэ, Энхбаяр хоёртой байж байхаар нь би шууд эхнэрийг дагуулж авч гараад гэрийн зүг явах замдаа эхнэрийг 2-3 удаа бие рүү нь цохисон... ...Би гэрээ онгойлгоод өргөж босгоод гэр лүү оруулаад миний уур хүрсэн байсан учраас эхнэрийн бие рүү 4-5 удаа гараараа цохиод эхнэр газар унахаар нь... гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны 127 дугаартай дүгнэлт, шүүгдэгч хохирогчийг хаанаас хэдэн удаа ямар байдалтайгаар, яаж яаж авч явсан талаар гэрч Бат-Эрдэнэ, Энхбаяр нарын мэдүүлгээр давхар тогтоогдож байх бөгөөд энэ үйлдлийн улмаас үүссэн нөхцөл байдалтай улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар маргадаггүй учраас дээрх үйл баримтын улмаас хохирогч нас барсан гэж үзлээ.

 

  Тогтоогдсон нөхцөл байдлын улмаас хүнд хохирол санаатай учруулсан ба түүний хүнд гэмтэл учруулж байгаа энэхүү үйлдэл нь шүүгдэгч архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэрээ бусадтай хардсаны улмаас гудамжинд 2-3 удаа, гэртээ 4-5 удаа гарын нударга хэсгээр биеийн хэд хэдэн газарт нь тус тус цохьсон санаатай үйлдэл хийхдээ хохирогч үхэж болохыг ухамсарлах боломжгүй буюу хохирогч нас барж буй хор уршгийг хүсээгүй, хохирогчид учирсан гэмтэл нь хүндэрч нас барсан тул “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэсэн” гэж үзэхээр байна.

 

  Улмаар хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг чиглэсэн өөр өөр цаг хугацаанд олон тооны гэмтэл учруулсан,

  мөн амь хохирогч Ц.Отгонбаярын цусанд 5.2 промилли, ходоодны шингэнд 5.3 промилли, цөсөнд 2.8 промилли спиртийн зүйл тус тус илэрсэн хүнд зэргийн согтолттой биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан үйлдсэн зэрэг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул хэд хэдэн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

 

  Дээрх шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэг зэргээс шалтгаалан “Хүнийг алах”, “Хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барах” гэмт хэргүүдийг ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа, зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох нь зүйтэй байна.

 

   Иймээс зүйлчлэлийг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Гыг холбогдох эрүүгийн 2334000000278 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг”,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг” тус тус гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг, мөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Шүүгдэгч Н.Гын холбогдсон тухайн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч Н.Г нь хохирогч Ц.Отгонбаярыг үл ялих зүйлээр шалтаглан зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан байна.

 

Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар, энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй төгс үйлдэгдсэн, төгссөн гэмт хэрэг гэж үзнэ.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсэн атлаа хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд хэвлийн хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан хохирол, хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн.

 

Иймд шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т заасан “хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг эцсийн үг хэлж дууссаны дараа гэм буруугийн талаар бичгээр гаргасан саналаа шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдааны оролцогчдод уншиж танилцууллаа. Уг саналдаа шүүгдэгч Н.Г нь өөрийн эхнэрээ хардаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, согтуу байхад зодож амь насыг нь хохироосон байна. Тэр хүчирхийлэл нь хүндэрч амь насанд хүрсэн гэж би дүгнэж байна. Тэр үедээ хоёулаа согтуу байсан байна. Санаатайгаар хийсэн гэмт хэрэг биш гэж үзэж байна. Н.Гыг гэм буруутай гэж үзэж байна... гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгчийн бичгээр гаргасан гэм буруугийн санал нь шүүхийн гэм буруугийн дүгнэлттэй тохирч байгаа бөгөөд шүүх иргэдийн төлөөлөгчийн санал хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн болон мэдүүлгийн бус нотлох баримтуудаар давхар нотлогдож байна гэж үзлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Н.Гын гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байна.

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батбаяр нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оршуулгын зардалд 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг баримтаар нэхэмжилсэн үүнийг шүүгдэгч Н.Гаас гаргаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Улмаар шүүхээс шүүгдэгч Н.Гыг гэм буруутайд тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох оршуулгын зардалд 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэсний дараа шүүх хуралдааны эрүүгийн хариуцлага хүлээлгэх дүгнэлт танилцуулах шатыг үргэлжлүүлэхийн өмнө шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хохирол 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг төлөх талаар хүсэлтийг гаргасан бөгөөд улсын яллагч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар энэ талаар ямар нэг тайлбар гаргаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааныг завсарлуулах тухай шийдвэрт завсарлах хугацааг зааж, шүүх хуралдаан хэзээ үргэлжлэн явагдахыг талууд, шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж зааснаар шүүх хуралдааныг завсарлуулах талаар шийдвэр гаргаж,

 

мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлээр шүүх хуралдаан завсарлах тохиолдолд завсарлах хугацаа ажлын 5 өдрөөс хэтэрч болохгүй” гэж зааснаар шүүх хуралдааныг ажлын 5 /тав/ хоногийн буюу 2023 оны 11 дүгээр сарын 08-ны 09 цаг 00 минут хүртэлх хугацаагаар завсарлууллаа.

 

Шүүхээс шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Н.Г нь оршуулгын зардалд 2.500.000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн шатанд шинээр гаргаж өгсөн “Голомт” банкны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батбаяр нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Иймд шүүгдэгч Н.Гыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзсэн.

 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:  

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

...Шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Н.Гад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Н.Г нь өмнө Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэж байсан. Мөн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзаж дараах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.5-т зааснаар 10 жилийн хорих ял оногдуулах, хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дэх хэсгийн 4-т зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нь 2023 оны 07 сарын 23-ны өдөр сэжигтнээр баривчлагдаж 2023 оны 07 сарын 25-ны өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хугацааг нь эдлэх ялд оруулахын тооцуулах, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс оршуулгын зардал 2.500.000 төгрөгийг нөхөн төлсөн. Бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх саналыг шүүхэд оруулж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо:

...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна. 2.500.000 төгрөгийн хохирлын нөхөн төлсөн. Ял хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй гэж үзэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Эрдэнэбат:

...Миний хувьд оршуулгын зардал болох 2,500,00 төгрөгийг хүлээн авсан. Гомдолтой байна. Хоригдоод эргэж гарч ирэхэд хүүхдүүдэд ямар нэгэн асуудал, дарамт үүсэхээс айж байна. Хүүхдүүд нь энэ хүнтэй уулзахыг хүсэхгүй байгаа гэдгийг хэлмээр байна. Хүүхдүүдээс нь өөрсдөөс нь асуусан. Аавтайгаа уулзахыг хүсэхгүй байна гэж хэлсэн. Гарч ирээд хүүхдүүдийн сэтгэл санаанд нөлөөлөхгүй байх ямар нэгэн асуудал үүсэхээс айж байна. Маш их гомдолтой байна. Ял шийтгэлийн хувьд дээд хэмжээ өгөхийг хүсэж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх:

...Гэм буруугийн шүүх хуралдаанд Н.Гад холбогдох зүйлчлэлийг өөрчилж гэм буруутайд тооцсон. Зүйл ангийн хувьд хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хариуцлагын хувьд прокурор хөнгөрүүлэх нөхцөл байхгүй гэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж харж байна. Хөнгөрүүлэх нөхцөл байдлыг 7 үндэслэл байна. Үүнээс хөнгөрүүлэх 3 үндэслэл байна гэж харж байна. Нэгдүгээр, анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Н.Гын хувьд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэг үйлдсэн, шалгагдаж байсан зүйл байхгүй. Холбогдох нотлох баримтыг өгсөн байна. Хоёрдугаарт, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг байгаа баримтын хэмжээнд нөхөн төлсөн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байна. Үүнийг харгалзаж үзнэ үү. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн байх юм бол оногдуулах ялыг хөнгөрүүлэх саналыг гаргаж байна. Архины зэрэг тогтоох журамд цусан дахь спиртийн агууламж 5-аас дээш гарвал амь нас хохирох эрсдэлтэй гэж заасан байна. Гэтэл  хохирогч 5,2 хэмжээний гүн согтолтод орсон. Энэ нь зөвхөн Н.Гын буруутай үйлдлээс биш өөрийнх нь архи хэтрүүлэн хэрэглэсэн байдал нь нөлөөлсөн. Эдгээр нөхцөлүүд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасанд хамаарна гэж үзэж байна. Энэ хэрэгт эргэлзээ үүссэн. Мэдүүлгийг шалгах ажиллагаа хийгдээгүй. Хувийн байдлын хувьд Н.Г нь 02-18 насны 6 хүүхэдтэй. Нэг нь шоронд орж, нэг нь шороонд булагдаж үр хүүхдийнх нь эрх ашиг яах вэ? хүний эцэг эхийг ямар ч ах дүү төрөл садан орлож чадахгүй. Аль аль тал нь архины хамааралтай болсон. Биеэ татаж авч чадахгүй байдалд байснаас болж амьдрал нь сүйрч байна. Н.Гын хувьд банканд өртэй. Хоёулаа 13,14 сая төгрөгийн өртэй. Энэ нөхцөл байдлуудыг харж үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх энэ хуульд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан. Н.Гын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Эдгээр нөхцөл байдал болон хувийн байдлыг харгалзаж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Г:

...6 хүүхдийг минь бодож хөнгөн ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүх шүүгдэгч Н.Гад хуульд заасан эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэлийг оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тооцож үзэхэд хүндрүүлэх нөхцөл байдлыг гэмт хэргийн шинж болгон заасан тул хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзсэн.

 

Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөнийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй байна гэж дүгнээд 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь тохирно гэж үзлээ. 

 

Харин дээрх оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.

 

               Бусад асуудлын талаар

Эрүүгийн 2334000000278 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,

шүүгдэгч Н.Г энэ хэрэгтээ нийт 108 /нэг зуун найм/ хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.

 

  Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан

     шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2., 36.1., 36.2., 36.4

           дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7., 36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр

                     зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус

                              заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймгийн Прокурорын газраас эрүүгийн 2334000000278 дугаартай хэрэгт шүүгдэгч Х Н.Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Х Н.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Шүүгдэгч Х Н.ГЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Н.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар оногдуулсан 8 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х Н.Гын цагдан хоригдсон нийт 108 /нэг зуун найм/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн 2334000000278 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Батбаяр нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х Н.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.    

 

9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х Н.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ш.ГАНДАНСҮРЭН

 

                         ШҮҮГЧИД                                         Т.БАТЖАРГАЛ

 

                                                                                     Ж.ДЭЛГЭРМӨРӨН