Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ШЦТ/64

 

ЭРИЙН ӨМНӨӨС                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар ******* дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, 1996 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, ******* дүүрэг, 6 дугаар хороо, ******* дугаар хороолол, ******* дугаар байр, 5 тоотод оршин суух, урьд

-Төв аймгийн сум дундын шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн *******7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон,

-Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 706 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял,

-Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн

******* овогт *******ын ******* /РД:УП*******/.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.******* нь “...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс  06-нд шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байранд хохирогч Л.*******ийн биед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр халдаж биед нь хамар яс болон хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алимын доргилт, зовхи, хамар, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Н.******* нь “...2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байранд хохирогч Л.*******ийн биед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр халдаж биед нь хамар яс болон хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алимын доргилт, зовхи, хамар, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.*******гийн өгсөн “...би цохиогүй...” гэх мэдүүлэг,

Эрүүгийн ******* дугаартай хэргээс:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.*******ийн хохирогчоор өгсөн “...2023 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс  06-нд шилжих шөнө 01 цагийн үед найз той уулзаад СИЮ дэлгүүрээс пиво аваад ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх байранд ороод шатаар 6 давхарт гараад 2.6 литр хэмжээ бүхий пиво хувааж уусан. Пиво уугаад сууж байсан чинь шатаар үл таних 2 залуу гарч ирээд тамхи асуух үед нь тамхи өгсөн. 2 залуугийн нэг нь доош бууцгаая гэж хэлээд доош 1 давхар руу буусан. Бид 2 үл таних 2 залуугийн хамт буух үед 5 залуу зогсож байсан. Үл таних залуугийн нэг нь  миний хамар хэсэг рүү цохиж хамар хугалсан. Миний хамар руу цохисон залуу надад хандаж “би чиний хамар руу цохиогүй гэмтэл явна” гэж хэлээд дагуулж ирсэн. Миний хамар руу цохисон залуу дараа нь би чамайг цохиогүй гэж хэлээд эмнэлэг дээр авчирсан. Түүнийг дагуулаад эмнэлэг дээр ирсэн байна. Энэ хүн миний хамрыг хугалсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Б.ийн гэрчээр өгсөн “...ороод шатаар 6 давхарт гараад авсан пиво задалж нэг нэг татаад сууж байсан чинь үл таних 2 залуу хүрч ирээд тамхи асуух үед найз ******* тухайн хүнд тамхи өгсөн. Үл таних 2 эрэгтэй тамхи авчхаад  явахгүй юм асуугаад зогсоод байхаар нь би үл таних 2 залууд хандаж тамхи асуухаар чинь өглөө одоо явчих гэж хэлсэн чинь нэг нь аягатай пиво хөлөөрөө өшиглөж асгаад тухайн залуу найз бид 2-т хандаж “аягатай пивыг чинь асгасан учир доош бууж нэг давхарт очоод пиво хийгээд өгье” гэхээр нь найз бид 2 нэг давхарт үл таних 2 залуугийн хамт буух үед үл таних 2 залуутай хамт яваа бололтой хэсэг залуучууд шат хэсэг дээр нь пиво уугаад сууж байсан. Тэгээд найз ******* бид 2 тухайн залуучуудтай мэнд мэдээд явах гэж байх үед үл таних нэг залуу нь миний уруул хэсэг рүү нэг удаа, найз *******ийн хамар хэсэг рүү гараараа цохих үед найзын хамраас их хэмжээний цус гарсан. Энэ үед *******ийн хамар хэсэг рүү нь хараад нэг нь “хамар нь хугарсан байна” цохисон залуутай хамт байсан үл таних залуучууд найзыг зодох гэж байснаа “зугтаа” гэж хэлэх үед найз бид 2-г зодолгүй тухайн залуучууд зугтах үед найз бид 2-г цохисон залуу мөн адил араас нь гүйх үед найз ******* бид хоёр хөөж гүйгээд тухайн залууг барьж авсан. Найз бид хоёрыг цохисон үл таних залууг барьж түүнд хандаж “чи найзын хамар хугалсан байна хугалсан юм бол ядаж ГССҮТ дээр аваачиж үзүүлж өг” гэж хэлсэн чинь үл таних залуу “би ямар цохисон юм уу” гэж хэлээд байсан. Тэгээд найз бид хоёр үл таних залуугийн хамт ГССҮТ дээр очоод найзын хамрыг үзүүлж байсан чинь цагдаа нар ирээд тухайн зодсон залууг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/,

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 34******* дугаартай “Л.*******ийн биед хамар яс болон хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алимын доргилт, зовхи, хамар духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 35-36 тал/,

Хохирогч Л.*******өөр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

Шүүгдэгч Н.******* нь хохирогч Л.*******ийн биед хамар яс болон хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алимын доргилт, зовхи, хамар духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 35-36 дугаар талд авагдсан шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 34******* дугаартай дүгнэлт, гэрч Б.ийн “...бид 2 тэр залуучуудтай мэнд мэдээд явах гэж байх үед үл таних нэг залуу /Н.*******/ миний уруул хэсэг рүү нэг удаа, найз *******ийн хамар хэсэг рүү гараараа цохих үед найзын хамраас их хэмжээний цус гарсан....” гэх мэдүүлэг /хх-24 тал/, хохирогч Л.*******ийн мэдүүлэг /хх-21 тал/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-16 тал/ зэргээр нотлогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.******* нь хохирогчийн биед халдаагүй гэж мэтгэлцэж оролцсон ба энэ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тайлбар хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримттай харьцуулахад эргэлзээтэй, тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн мэдүүлгийн үнэн зөв гэж үнэлэх боломжгүйг тэмдэглэж байна.

Иймд шүүгдэгч Н.*******ий 2023 оны 3 дугаар сарын 05-ны өдрөөс 06-нд шилжих шөнө ******* дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* дугаар байранд хохирогч Л.*******ийн биед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр халдаж биед нь хамар яс болон хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний алимын доргилт, зовхи, хамар, духанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ.

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын *******-ны өдрийн 34******* дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээчийн 34******* дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Л.******* нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч Н.******* нь  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1-д заасны дагуу хохирогч Л.******* нь гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол, хор уршгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар  жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

Шүүхээс шүүгдэгч Н.*******д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл байдалд дүгнэлт хийж, шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан *******50 / нэг мянга гурван зуун тавь /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 / нэг сая гурван зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгуулийн ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.  

   Шүүгдэгч нь түүнд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлаж байна.

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6, 36.7, 36.8, 36.*******-д заасныг тус тус удирдлага болгон 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.*******г *******50 / нэг мянга гурван зуун тавь /-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000  / нэг сая гурван зуун тавин мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Н.*******д оногдуулсан торгуулийн ялыг 30 /гуч/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу ялтан нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарласугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас түүнд учирсан зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтийг нээлттэй үлдээсүгэй.

6. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд хохирогч нь баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ