Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/489

 

 

 

 

 

 

 

 

 

 

  2023           12               13                                              2023/ШЦТ/489

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Б.Л, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б Б.Л холбогдох эрүүгийн 2334004900504 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

                             Шүүгдэгчийн биеийн байцаалт 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Төв аймгийн Жаргалант суманд 2002 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг,  ам бүл 6, эцэг, эх, 3 дүүгийн хамт улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Б.Л.

 

                                 Холбогдсон хэргийн талаар

                                   /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон” гэмт хэрэгт холбогджээ.  

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт  

Шүүгдэгч Б.Л:

...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2334004900504 дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Лын 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар баг, Баянбулаг Хөшигтийн 7-6 тоотод анх бэлгийн харьцаанд орж, улмаар 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр өсвөр насны буюу 15 нас 04 сартай Б.Алтанзулыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, тухайн үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-11 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн ...Б.Л нь Одоогоор сэтгэцийн хувьд өөрчлөлтгүй. Б.Л нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгож мэдэж, удирдах чадвартай. Б.Л нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.Л нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай... гэсэн дүгнэлт /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 677 дугаартай ...Б.Лийн биед  гэмтэл тогтоогдсонгүй. Б.Л нь бэлгийн харилцаанд орох чадвартай байна. Б.Лийн гадна бэлэг эрхтэнд гадны биет, гэмтэл эмгэг өөрчлөлт байхгүй байна. Б.Л нь бэлгийн замын халдварт өвчингүй байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 45-46 дугаар хуудас/,

шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 665 дугаартай ...Б.Алтанзулын биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.Алтанзулын охин хальс хуучин урагдалтай байна. Б.Алтанзулын ануст гэмтэл тогтоогдсонгүй. Б.Алтанзул нь бэлгийн замын халдварт өвчингүй байна... гэсэн дүгнэлт /хх-ийн 51-52 дугаар хуудас/,

үр хөндүүлсэн түүх, түүхийн хавсралт, амь нас эрүүл мэндэд эрсдэлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийн хуудас, хүсэлт /хх-ийн 57-63 дугаар хуудас/,

насанд хүрээгүй хохирогч Б.Алтанзулын ...Би 2007 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн. Би айлын том охин, доороо дөрвөн дүүтэй, манай аав Бат-Очир, ээж Дэлгэрцэцэг нар одоо Төв аймгийн Жаргалант суманд дүү нарын хамт амьдарч байгаа. Би Төв аймгийн Жаргалант сумын бүрэн дунд сургуульд сурч байгаад 2023 оны 04-р сарын сүүлээр Улаанбаатар хот руу шилжиж Эрхэт эрдэм ахлах сургуулийн 11а бүлэгт сурах болсон. Би анх Л гэх залуутай 2021 оны намар танилцсан манай найз Энхжингийн ах байгаа юм. Бид хоёр танилцаад 2022 он гараад хавраас үерхэж эхэлсэн юм. Тухайн үед Л уурхайд ажиллаж байсан хаана гэдгийг нь мэдэхгүй байна. Лийн аав ээж нь манайхтай айл нэг багт амьдардаг байсан. Бид хоёрыг үерхэж байгааг манай ээж Дэлгэрцэцэг мэддэг, Лийн гэрийнхэн бүгдээрээ мэддэг байсан. Тэгээд 2023 оны хавар 2 сард Л бид хоёр Төв аймгийн Жаргалант сум 3-р багт байх миний Лийн гэрт байхдаа анх удаа бэлгийн харьцаанд орсон, тухайн өдрөөс хойш 2023 оны 07-р сард дахин бэлгийн харьцаанд орсон. 2023 оны 07-р сарын сүүлээр миний сарын тэмдэг ирэх естой байсан ч ирэхгүй байхаар нь би ээжид сарын тэмдэг ирэхгүй байна, Лтэй бэлгийн харьцаанд орсон талаараа хэлээд тестээр шалгаж үзэхэд жирэмсэн болсон байсан. Тэгээд хоёр талын аав ээж нар мэдээд уулзаад манай аав ээж хоёр намайг цаашид хичээл сургуульд нь явуулж сургана, би ч гэсэн хичээл сургуульдаа явах сонирхолтой байсан болохоор хүүхдээ авхуулахаар болсон юм. 2023 оны 07-р сарын сүүлээр ээжийн хамт Эх хүүхдийн эрүүл мэндийн Үндэсний төв буюу Эх нялхаст хүүхдээ авхуулахаар үзүүлэхэд "..хүүхэд авахад арай болоогүй, 7 хоногийн дараа хүрээд ир гээд.." буцаасан. 7 хоногийн дараа 2023 оны 08-р сарын 03-ны өдөр байсан байх дахиж ээжтэй ирж үзүүлээд үр зулбуулдаг 8 ширхэг эм уугаад, 08-р сарын 05-ны өдөр дахиж ирээд 2 эм уугаад дахиж сав цэвэрлэдэг эмийг 7 хоног ууж эход үзүүлээд зүгээр байна гэж хэлсэн. Анх бэлгийн харьцаанд орох үед Л бид хоёроос өөр хүн байгаагүй, бид хоёр хоёулаа согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад хүч хэрэглэж, айлган сүрдүүлж бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй. Бид хоёр үерхэж байсан болохоор бэлгийн харьцаанд орсон. Анх бэлгийн харьцаанд ороход Л 20 настай, би 15 настай байсан. Надаас миний насыг асууж байгаагүй. Би Лийн төрсөн дүү Энхжинтэй нэг ангид сурдаг байсан болохоор намайг хэдэн настай гэдгийг мэддэг байсан байх. Хамгийн сүүлд 2023 оны 07-р сард л бэлгийн харьцаанд орсон. Лтэй бэлгийн харьцаанд орсноос хойш ямар нэгэн бэлгийн замын өвчин авсан шинж тэмдэг байгаагүй. Бид хоёр салаагүй одоо үерхэж байгаа, хөдөө Төв аймаг Жаргалант суманд ногоо хураах ажил хийж байгаа. 80490844 гэх дугаартай байгаа. Намайг зодож цохидог асуудал байхгүй, миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэх шаардлага байхгүй... /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

түүний дахин өгсөн ...Тиймээ би хохирогчийн эрх үүрэгтэй танилцлаа асууж тодруулах зүйл байхгүй худлаа ярьж болохгүй гэдгийг ойлгосон. Би Төв аймгийн Жаргалант сумын 3-р баг Нартын 500 тоотод аав Бат-Очир, ээж Дэлгэрцэцэг дүү Хүслэн, Аминзул, Нандинзул, Ганжигүүр нарын хамт амьдардаг байж байгаад 2023 оны 04 дүгээр сараар хойш Улаанбаатар аавын ах Мягмар-Очирын гэрт байгаад Эрхэт эрдэм гэх сургуулийн 11а шилжин суралцаж байгаа. Би Б.Л гэх хүнийг танина. Б.Л бид хоёр 2022 өвөл 1 дүгээр сараас үерхэж эхэлсэн одоо ч гэсэн үерхэж байгаа бид хоерын үерхэж байгаа манай аав ээж Б.Лийн аав ээж хоёр бүгд мэдэж байгаа. Б.Л бид хоёр 2022 оны өвөл 1 дүгээр сараас хойш үерхэж уулздаг байж байгаад 2023 оны евел 02 дугаар сарын сарын сүүлээр Төв аймгийн Жаргалант сумын 3-р багт Б.Лийн гэрт анх бэлгийн харилцаанд орсон. Дараа нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3-р баг Нартын 500 тоотод манай гэрт бэлгийн харилцаанд орсон. 2023 оны 07 дугаар сарын сүүлээр миний сарын тэмдэг ирэхгүй байхаар нь ээждээ миний сарын тэмдэг ирэхгүй байна гээд ээж Дэлгэрцэцэгт хэлээд ээж бид хоёр жирэмсний тестээр шалгаж үзэхэд 2 зураас гарсан хоёр дахь зураас нь бүдэгхэн байсан. Тэгээд би жирэмсэн болсон байна гэдгээ мэдсэн. Ээж аавтай ярилцаад Б.Лийн аав ээжтэй ярилцаад би сургуулийн сурагч болохоор хүүхдээ авхуулахаар шийдээд ээжтэйгээ Улаанбаатар хотын Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд очиж үзүүлэхэд эмч үзээд 4-5 недельтэй жирэмсэн буюу нэг сар гарантай байна бас үрэвсэлтэй байна эмчилгээ хийлгээд 7 хоногийн дараа ирээрэй гээд эмч буцаасан. Бид хоёр 7 хоног лаа эм уугаад 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдөр дахин Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн эмэгтэйчүүдийн эмч дээр очиж уулзаад тэр өдөртөө эмнэлэгт хэвтээд үр зулбуулдаг 8 ширхэг эмийг уусан дараа нь буюу 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 2 эм уусны дараа доошоо ойр ойр цус гарсан дараа нь дахин эмч эход хараад тэр өдөртөө буюу 14 цагийн үед эмнэлгээс гарсан. Миний сарын тэмдэг дандаа сарын сүүлээр ирдэг юмаа 2023 оны 06 дугаар сарын 17-нд ирээд 22-нд дуусаад би Б.Лтэй 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр бэлгийн харилцаанд ороод жирэмсэн болсон байсан. Б.Л надтай бэлгийн харилцаанд орохдоо хүч хэрэглэсэн асуудал байхгүй бид хоёр үерхдэг болохоор харилцан ярилцаж байгаа бэлгийн харилцаанд орсон. Б.Л намайг 15 настай гэдгийг мэдэж байсан. Би Б.Лийн төрсөн дүү Энхжинтэй Төв аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын дунд сургуульд 10а бүлэгт хамт сурдаг байсан. Б.Л 2002 оных одоо 21 настай. Би насанд хүрээгүй байж бэлгийн харилцаанд орж болохгүй талаар мэдэхгүй Б.Л бид хоёр үерхдэг хоёр биедээ хайртай болохоор бэлгийн харилцаанд орж болно гэж бодсон... /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

гэрч Э.Бат-Очирын ...Би Б.Л, Б.Алтанзул нарыг танина. Б.Алтанзул миний төрсөн охин Б.Л нь манай сумын хүүхэд манай охин Б.Алтанзултай үерхдэг. 2022 онд хүнээс манай охин Б.Алтанзултай Б.Лийг үерхдэг гэж хүмүүс надад хэлж байсан би өөрөө охинтойгоо илэн далангүй ярилцаад байдаггүй болохоор охиноосоо асууж байгаагүй ээ сая 2023 оны 07 дугаар сарын сүүлээр манай охин Б.Алтанзул жирэмсэн болчихлоо гээд эхнэр хэлсэн тэгээд л мэдсэн. Б.Лийн аав ээжтэй уулзаад ярилцаж байгаад охиныхоо хүүхдийг авхуулахаар шийдсэн. Манай охин насанд хүрээгүй болохоор сургууль соёлд явуулах хэрэгтэй учраас бид нар ярилцаж байгаад ийм шийдвэрт хүрсэн. Одоогоор манай охин Б.Алтанзул Б.Л нар үерхээд хоёр гэрээрээ орж гараад явж байгаа Б.Л манайхаас сүүлийн 2-3 жилд байнга ажил хийгээд манай гэрт л байдаг болсон. Би одоо хүлээн зөвшөөрсөн. Охиноо хориглоод боль гэж хэлэхээр амиа хорлон гээд байсан болохоор яаж ч чадахгүй хүлээн зөвшөөрсөн. Б.Лийн хувийн байдал нь бол даруухан үг даах чадвартай, харилцааны болон техникийн хувьд чадвартай харилцаа хандлага сайтай зөв сэтгэлтэй хүүхэд ийм хүүхдийг би ял авхуулмааргүй байна... /хх-ийн 26 дугаар хуудас/,

гэрч Ч.Батсанаагийн ...Би Б.Л, Б.Алтанзул нарыг танина. Б.Л бол миний том хүү Б.Алтанзул бол миний том хүү Б.Лийн найз охин гэдгээр нь мэднэ. Би хүү Б.Лийг Бат-Очирын Алтанзултай үерхэж нөхөрлөөд байгаад 2022 онд мэдээд хүүгээ болио наад хүүхэд чинь насанд хүрээгүй хүүхэд болох юм уу гэх зэргээр хэлсэн боловч энэ хоёр хүүхэд бид нарт дийлдэхгүй үерхсээр байгаа сүүлдээ дийлэхгүй байна. Манай хүү одоо бүр Алтанзулын гэрт байнга байдаг болсон. Бат-Очир Дэлгэрцэцэг хоёр сүүлдээ хүлээн зөвшөөрч байгаа би ч гэсэн түшигтэй гайгүй сайн айлд хүргэн орлоо гээд баярлаж байгаа. Б.Алтанзулыг жирэмсэн болсон гэдгийг Бат-Очир Дэлгэрцэцэг нар ирж эхнэр бид хоёрт хэлсэн. Б.Алтанзул өөрөө сургуулийн хүүхэд насанд хүрээгүй сурч боловсрох хэрэгтэй гэх Бат-Очир Дэлгэрцэцэг нарыг шийдвэрийг эхнэр бид хоёр хүлээн зөвшөөрч хүүхдийг нь авхуулсан. Одоо манай хоёр хүүхэд хоёр гэрээрээ орж гараад явж байгаа... /хх-ийн 28 дугаар хуудас/,

гэрч Г.Бямбасүрэнгийн ...Би Б.Л, Б.Алтанзул нарыг танина. Б.Л бол миний том хүү Б.Алтанзул бол миний том хүү Б.Лийн найз охин гэдгээр нь мэднэ. Манай хүү Б.Лхагватерийг Б.Алтанзултай үерхэж нөхөрлөж байгаад 2022 оны намраас мэдээд би хүүдээ чиний дүүгийн ангийн хүүхэд байна чамаас олон дүү юм байна гэж хэлсэн боловч үерхэж нөхөрлөхөө болихгүй байсан. Алтанзулын аав ээж ч гэсэн Алтанзулд хэлж яриад нөхөр бид хоёр ч гэсэн хүүдээ хэлсэн боловч дийлдэхгүй байсан. 2023 оны хавраас хойш манай хүү Б.Лхагватер Б.Алтанзулын гэрт байдаг болсон. 2023 оны 07 дугаар сарын сүүлээр Б.Алтанзулын ээж Дэлгэрцэцэг нөхөр бид хоёрт уулзаад манай охин жирэмсэн болсон байна гэж хэлсэн тэгээд Алтанзулын аав ээж нөхөр бид 4 ярилцаж байгаад хүүхэд жоохон байна ядаж 12 дугаар ангийг нь төгсгөхгүй бол болохгүй байх гэж шийдээд хүүхдийг авхуулах шийдвэрт хүрсэн. Манай хүүд ч гэсэн Бат-Очир Дэлгэрцэцэг хоёр их сайн байдаг. Одоо манай хоёр хүүхэд үерхэж байгаа хүү 2023 оны хавраас хойш Бат-Очирын гэрт байгаа хоёр хүүхэд бие биедээ хайртай сэтгэлтэй гээд бид нарын үгийг сонсохгүй дийлдэхгүй байсан. Сүүлдээ бид нар энэ хоёр хүүхдийг хүлээн зөвшөөрсөн хоёр гэрээрээ орж гараад явдаг болсон.

Манайх хашаандаа байшин гэртээ болохоор мэдээгүй сүүлд Б.Алтанзулыг жирэмсэн болоход нь энэ талаар мэдсэн... /хх-ийн 30 дугаар хуудас/,

гэрч Я.Сүхээгийн ...Өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр манай гэрт Амар хамт байсан тухайн үед манай хамаатны талд ажил явдал гараад бид нар гэр бүлээрээ явахаар болоод гэрт Амар ганцаараа үлдэх гээд байхаар нь чи аав дээрээ очоод байж бай гэтэл үгүй ээ би танайд байж байя аа гэсэн тэгэхээр нь өдөр 13 цагийн үед Амарыг үлдээж яваад бид нар шөнө 22 цагийн үед гэртээ ирцгээсэн чинь урдаас Амар охин хувцас нь тайлагдсан өмд юу ч байхгүй шалдан уйлаад гараад ирсэн яасан юм бэ гэхэд Саганган, Шинэбаяр нар ирсэн тэгэхээр нь би та нар яваач ээ ах эгч нар одоо ирнэ гэсэн чинь тэд нар ирэх болоогүй гээд авч ирсэн пивоо намайг уу гээд шахаад байсан тэгээд бас намайг Саганган нь намайг хэд хэдэн удаа нүүр лүү алгадсан гэж ярьж байсан манай гэр маш эмх замбараагүй байдалтай хөнжил гудас тараагаад хаясан байдалтай байсан... /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

сэжигтэн Б.Лийн ...Би Б.Алтанзулыг танина. 2022 оны 02 дугаар сараас хойш үерхэж эхэлсэн. 2023 оны 02 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын 3-р баг 7-6 тоотод манай гэрт Б.Алтанзул бид хоёр анх бэлгийн харилцаанд орсон. Дараа нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3-р багт Б.Алтанзулын гэрт бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед 2 сард бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн 7 сарын 03-ны өдөр бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй. Дахиж Б.Алтанзул бид хоёр бэлгийн харилцаанд ороогүй тэгээд байж байсан чинь 2023 оны 07 дугаар сарын сүүлээр Б.Алтанзул надад жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Манай аав ээж Алтанзулын аав ээж хоёр ярилцаад Алтанзул сургуулийн сурагч болохоор сургуулиа төгсөх хэрэгтэй гээд хүүхдээ авхуулах шийдвэрт хүргээд Б.Алтанзулын ээж дагуулж яваад хүүхдийг авхуулсан. Б.Алтанзул бид хоёр үерхэж байгаа манай аав ээж Б.Алтанзулын аав ээж хоёр бүгд мэдэж байгаа би Б.Алтанзулын гэрт байгаад аав ээжид нь туслаад байж байгаа Б.Алтанзул хотод 11 дүгээр ангид сурч байгаа эхэндээ Б.Алтанзулын гэрийнхэн дургүйцдэг байсан одоо бол хүлээн зөвшөөрсөн. Б.Алтанзул бид хоёр үерхдэг бие биедээ хайртай болохоор харилцан ярилцаж байгаад бэлгийн харилцаанд орсон. Би Б.Алтанзулыг 15 настай гэдгийг мэднэ одоо 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 16 нас хүрнэ.  Би насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харилцаанд орж болохгүй гэдгийг мэднэ. Б.Алтанзул бид хоёр үерхдэг бие биедээ хайртай болохоор харилцан ярилцаж байгаад бэлгийн харилцаанд орсон... /хх-ийн 66 дугаар хуудас/,

яллагдагч Б.Лийн ...Би Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор хууль цаазын итгэмжит зөвлөх М.Хэрлэнчимэгийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл байхгүй тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 02 дугаар сараас хойш үерхэж эхэлсэн. 2023 оны 02 дугаар сард Төв аймгийн Жаргалант сумын 3-р баг 7-6 тоотод манай гэрт Б.Алтанзул бид хоёр анх бэлгийн харилцаанд орсон. Дараа нь 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Жаргалант сумын 3-р багт Б.Алтанзулын гэрт бэлгийн харилцаанд орсон. Тухайн үед 2 сард бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэсэн 7 сарын 03-ны өдөр бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглээгүй, дахиж Б.Алтанзул бид хоёр бэлгийн харилцаанд ороогүй тэгээд байж байсан чинь 2023 оны 07 дугаар сарын сүүлээр Б.Алтанзул надад жирэмсэн болсон байна гэж хэлсэн. Манай аав ээж Алтанзулын аав ээж хоёр ярилцаад Алтанзул сургуулийн сурагч болохоор сургуулиа төгсөх хэрэгтэй гээд хүүхдээ авхуулах шийдвэрт хүргээд Б.Алтанзулын ээж дагуулж яваад хүүхдийг авхуулсан. Алтанзул бид хоёр одоо ч гэсэн үерхэж байгаа манай аав ээж нар хүлээн зөвшөөрсөн. Алтанзул миний төрсөн дүү Энхжингийн ангид сурдаг байсан. Бид насан хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орж болохгүй гэдгийг мэддэггүй байсан Үерхдэг хоёр биедээ хайртай болохоор харилцан ярилцаж байгаад бэлгийн харьцаанд орсон. Алтанзул надад жирэмсэн болсон байна гэдгээ хэлсэн хүүхдээ гаргана гэж хоорондоо ярилцаж байсан гэхдээ Алтанзул насанд хүрээгүй болохоор хүүхэд гаргаж болох эсэхийг мэдэхгүй эргэлзэж байсан. Алтанзулын аав ээж хоёр манай аав ээж нар ярилцаад хүүхдээ авхуулаад цаашид үерхэж болно гэж хүлээн зөвшөөрсөн. Одоо Алтанзул Улаанбаатар хот Ихэд эрдэнэ хувийн сургуульд сурч байгаа бид Төв аймгийн Жаргалант сумандаа гэртээ байгаа Алтанзул бид хоёр байнга уулзаж харилцаатай байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Миний ярьсан зүйл үнэн би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү... /хх-ийн 76 дугаар хуудас/, болон шүүгдэгч Б.Лийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар дээрх үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.     

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, насанд хүрээгүй хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Б.Лийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт: 

  Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

  Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

  ...Шүүгдэгч Б.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу хүсэлтийг хүлээн авч хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүгдэгч Б.Л нь 18 насанд хүрсэн, 16 насанд хүрээгүй Б.Алтанзултай бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон. Жирэмслэлтийг хоёр талын эцэг, эх болон өөрсдөө зөвшөөрч таслуулсан байна. шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Прокуророос санал болгосон ялын саналыг зөвшөөрсөн. Шүүгдэгч Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналыг гаргаж байна... гэсэн,

 

  Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:

  ...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Лийн хууль ёсны эрх ашгийг хамгаалж оролцож байна. Болсон хэрэг үйлдлийн талаар үнэн зөв мэдүүлдэг. Хохирогч Б.Алтанзултай одоо ч гэсэн хамт амьдарч байна. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргадаггүй... гэсэн,

 

  Шүүгдэгч Б.Л:

  ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Лийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Б.Л маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Б.Л нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Прокуророос шүүгдэгч Б.Лд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээр гэмт хэрэг төгссөн гэж үзэх ба хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тодруулбал шүүгдэгч Б.Лийн Б.Алтанзулыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, улмаар мэдсээр байж бэлгийн харьцаанд орж түүнийг жирэмсэн болгосон гэдгээрээ Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг жирэмсэн болгосон” гэдэг хүндрүүлэх шинжийг хангасан.

 

Тэрээр хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсэн атлаа хүсэж хийсэн, насанд хүрээгүй хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хохирол нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.Лийн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Алтанзулыг бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хохирол учирсан байна. 

    

Насанд хүрээгүй хохирогч Б.Алтанзул болон түүний хууль ёсны төлөөлөгч М.Дэлгэрцэцэг нар нь шүүгдэгч Б.Лөөс мөрдөн байцаалт  болон шүүхийн шатанд эрүүл мэндэд учирсан эмчилгээний зардал, бусад зардал тус тус нэхэмжлээгүй, энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 97 дугаар хуудсанд авагдсан хүсэлт, шүүх хуралдааны тов мэдэгдэж утсаар ярьсан тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Лийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

  Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

  Улсын яллагч М.Хэрлэнчимэг:

  ...Шүүгдэгч Б.Лийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялаар, хязгаарлалтыг Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээр тогтоох дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна... гэсэн,

 

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар:

  ...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Улсын яллагчийн саналын хүрээнд шийдвэрлэж өгнө үү... гэсэн,

 

  Шүүгдэгч Б.Л:

  ...Хэлэх зүйл байхгүй... гэсэн дүгнэлт, мэдүүлгийг тус тус гаргасан болно.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Лд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоож, эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас буюу Төв аймаг, Жаргалант сум, Баянбулаг баг, Хөшигтийн 7-6  тоот хаягаас явахыг, тодорхой газар очихыг буюу Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутагт очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Төв аймгийн Жаргалант сум доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Лд зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах нь зүйтэй байна.

 

Бусад асуудлын талаар: 

Эрүүгийн 2334004900504 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, шүүгдэгчээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, .22.4.1., Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1., 36.2., 36.6., 36.7., 36.8.,

36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн 1 дэх

хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б Б.Л арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б Б.Л эрх бүхий байгууллагын хяналтад Төв аймаг, Жаргалант сум, Баянбулаг баг, Хөшигтийн 7-6  тоотод оршин суух газраас зөвшөөрөлгүйгээр шилжин явахыг, мөн Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдуудад очихыг тус тус хориглох, шүүхээс тогтоосон Төв аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр доторх чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг 6 /зургаа/ сарын хугацаагаар, хязгаарлалт тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б Б.Л зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 2334004900504 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Л энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б Б.Л урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б Б.Л авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ш.ГАНДАНСҮРЭН