Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 101/ШШ2020/03777

 

                        

 

 

 

            

 

 

 2020          10          30                                         101/ШШ2020/03777

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, РД:, Д овогтой М-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, РД:, А овогтой Ж,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, РД: Х овогтой Ц,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, РД:, М овогтой Р нарт холбогдох Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагч М.Р, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220дугаарт бүртгэлтэй 44 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч нь билээ. Уг байранд маань манай дүү Д.Б амьдарч байсан бөгөөд би дүүгээ нас барсны дараа эхнэрийг нь өөрийн гэсэн орон байртай болтлоо амьдарч бай гээд эхнэрт нь байраа эзэмшүүлж, ашиглуулж байсан.

Гэтэл миний өмчлөлийн орон сууцанд дүүгийн маань эхнэр биш бидэнтэй ямар ч төрөл садангийн холбоо хамааралгүй хүмүүс болох А.Ж, Х.Ц, М.Р гэх хүмүүс зөвшөөрөлгүйгээр гэр бүл хамаатан саданаараа амьдарч, орон сууцыг минь хууль бусаар эзэмшиж, ашиглаж байна.

Би үүнийг мэдсэн даруйдаа А.Ж, Х.Ц, М.Р гэх хүмүүстэй очиж уулзаж, байрыг маань чөлөөлж өгөхийг шаардсан боловч хэл ам хийгээд байрыг маань чөлөөлж өгөхгүй гээд байранд маань оруулах ч үгүй, өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд маань саад учруулж байгаа учраас ийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргахаас аргагүй нөхцөлд хүрээд байна. Иймд Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг А.Ж, Х.Ц, М.Р нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-с шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй 44 м.кв талбайтай орон сууцны хууль ёсны өмчлөгч нь Д.М, орон сууцыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг дэмжиж байна гэв.   

Хариуцагч А.Ж, Х.Ц, М.Р нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Довогтой М гэгч эмэгтэйн нэхэмжлэлийн шаардлага нь бидний байрны хаягтай ижил мөртлөө, улсын бүртгэлийн Ү-220 дугаартай орон сууцыг биднээс нэхэмжилсэн байна. Гэтэл А.Ж, Х.Ц, М.Р бидний хууль ёсны өмчлөлийн орон сууц нь Баянзүрх дүүргийн 3тоот хаягт байрлах улсын бүртгэлийн 220 дугаарт бүртгэгдсэн, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 003 тоот гэрчилгээтэй 44 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц болно.

Иймд бидний өмчлөлийн 220 дугаарт бүртгэгдсэн энэхүү байр нь Д.М гэгч эмэгтэйн нэхэмжилсэн эд хөрөнгө биш болох нь улсын бүртгэлийн дугаараас тодорхой байна. Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар нь тухайн эд хөрөнгөнд нэг л удаа олгогддог, огт өөрчлөгддөггүй дугаар билээ.

Бидний өмчлөлийн орон сууцыг 1999-05-19-нд “Төрөөс хувьчилсан орон сууц өмчлөх эрхийг” анх удаа улсын бүртгэлд бүртгэхдээ 220 дугаартай бүртгэж, Д.Б Н.Н, Б.Т, Б.А нарт өмчлүүлсэн байдаг бөгөөд 2001-07-02-ны өдөр А.Ж, Х.Ц, М.Р нарт өмчлөх эрхээ шилжүүлж, улсын бүртгэлийн 003 тоот гэрчилгээг бид бүхэн улсын бүртгэлийн байгууллагаас хууль тогтоомжийн дагуу авсан. Иймд нотлох баримтуудыг хянан үзэж Баянзүрх дүүргийн тоот орон сууцнаас А.Ж, Х.Ц, М.Р нарыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

    ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.М нь Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч А.Ж, Х.Ц, М.Р нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Д.Мгийн Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч А.Ж, Х.Ц, М.Р нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Баянзүрх дүүргийн тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрх нь анх 1998 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт иргэн Д.М, М.Ү, Б.М, Б.Б, М.Б нарын өмчлөлд тус тус бүртгэгдсэн байна.

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн албаны 1998 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 2537 дугаартай албан бичгээр тусгай тэмдэглэл хийж, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 1998-01-06-ны өдрийн 1063а дугаар шийдвэрээр Баянзүрх дүүргийн тоот орон сууцны эзэмшигчээр Д-н Б-г тогтоож, Д.М-ийн 80700 тоот эрхийн бичгийг хүчингүй болгож шийдвэрлэж, Нийслэлийн шүүхийн 1998-02-18-ны өдрийн 99 дүгээр магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж, Улсын Дээд шүүхийн 1998-04-14-ний өдрийн 3/1273 дугаартай албан бичгээр Нийслэлийн шүүхийн магадлалыг өөрчлөх үндэслэлгүй гэж тус тус шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны 53 тоот хаягт байршилтай орон сууцны өмчлөх эрхийг Нийслэлийн орон сууц хувьчлах товчооны 1999 оны 13 дугаар тогтоолоор иргэн Д.Б Н.Н, Б.Т, Б.А нарт хувьчилсныг 1999 оны 5 дугаар сарын 19-ний өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдэж, 2001 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн бэлэглэлийн гэрээгээр иргэн А.Ж, М.Р, Х.Ц нарын өмчлөлд шилжин бүртгэгдсэн байна. /ХХ-ийн 32-61/

Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэснээр Д.М-ийн өмчлөх эрх дуусгавар болсон байна.

Нэхэмжлэгч Д.М, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х нар нь Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгч болохоо “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1 дүгээр зүйлд зааснаар зохигч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах” үүргээ хэрэгжүүлээгүй.

Нэхэмжлэгч Д.М-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                              

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү-2204дугаарт бүртгэлтэй 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч А.Ж, Х.Ц, М.Р нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх Д.М-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Д.М-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА