Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2020/03806

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт оршин суух Б******* овогт Б*******гийн У******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, ****** тоот хаягт оршин суух Б******* овогт З*******гийн Б******* /РД:*******/-д холбогдох,

Тэтгэлэг гаргуулах, хүүхдийн мөнгө авах данс эзэмшигчийн нэрийг солиулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.У*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.      Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2010 оны ******-ны өдөр төрсөн охин Б.М*******нийн эцэг З.Б*******өөс сар бүр 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтоон охин Б.М*******нийг тэжээн тэтгүүлж, тэтгэлийг нэхэмжлэгч Б.У*******д олгосугай.

2.      Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т зааснаар Хаан банк ХХК-иар дамжуулан Б.М*******нэ /РД:УЛ10280421/-д олгож байгаа хүүхдийн мөнгийг З.Б*******ийн дансанд олгохыг зогсоож хасалт хийх, хүүхдийн мөнгийг Б.У*******ын дансанд олгох, зохих бүртгэл хийхийг Хаан банк ХХК-д даалгасугай.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,230 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч З.Б*******өөс 107,230 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.У*******д олгосугай.

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ