| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөртогоогийн Болормаа |
| Хэргийн индекс | 101/2019/04164/И |
| Дугаар | 101/ШШ2020/03826 |
| Огноо | 2020-11-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 101/ШШ2020/03826
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ш Э, Д Н нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008-07-16-ны өдөр төрсөн хүү Э.М, 2014-04-09-ний өдөр төрсөн хүү Э.М нарыг эцэг Ш.Э-н асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Э хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж,
Эд хөрөнгийн хувьд: Баянзүрх дүүрэг 9-р хороо тоотод байрлах нэгж талбарын дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-220 гэрчилгээтэй, 624,29 м.кв газар, тус хаягт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий хувийн сууцны өмчлөх эрхээс хариуцагч Д.Н, Э.М нарын нэрийг хасуулж, өмчлөгчөөр Ш.Э-г хэвээр үлдээж, РД:-тэй Э.М-т, РД:тэй Э.М нарын өмчлөлд үлдээх, Баянзүрх дүүрэг 16-р хороо тоот, улсын бүртгэлийн Ү-220 гэрчилгээтэй 46,15 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхээс хариуцагч Д.Н-ийн нэрийг хасуулж, УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Ш.Э, насанд хүрээгүй Э.М, Э.М нарын өмчлөлд үлдээх,
-Баянзүрх дүүрэг 4-р хороо тоот, улсын бүртгэлийн Ү-220гэрчилгээтэй 28 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөх эрхээс нэхэмжлэгч Ш.Э-н нэрийг хасуулж, Э.М-г өмчлөгчөөр нэмж бүртгүүлж, тус орон сууцыг Д.Н, Э.М нарын өмчлөлд үлдээхээр харилцан тохиролцож эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 775.330 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Н-аас 557.330 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Э-д олгосугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцэг Ш.Э, эх Д.Н нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд харилцан саад учруулахгүй байхыг даалгасугай.
6. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА