Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/469

 

 

 

 

 

 

 

 

 

 2023          12            05                                                       2023/ШЦТ/469

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох,  

   Шүүгдэгч Т.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Боржигон Түдэвийн Шд холбогдох эрүүгийн 234000000450 дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ш, 1989 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэр 4-р багийн 17-р гудамж 15 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, СЮ89120679 регистрийн дугаартай.

                                                                                                   

  Холбогдсон хэргийн талаар:

 Шүүгдэгч Т.Ш нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:   

                                            

            Шүүгдэгч Т.Ш нь согтуугаар 2023 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед хадам дүү болох М.Н-ийг шалтгаангүйгээр зодож, заазуураар толгой, нүүр, нуруу нь тус газар нь зүсэж эрүүл мэндэд нь “зүүн зулайн хуйх, хөмсөг, баруун бугалганд шарх, баруун бугалганд цус хуралт, нуруунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон.   

 

Энэ нь эрүүгийн дугаартай хэрэгт авагдсан 

 

Хохирогч М.Н-ийн өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг 30 минутын үед төрсөн эгч М.Рагчаа над руу залгаад "Манай гэрт хүрээд ир" гэж дуудсан. Тэгээд би гэрийнхээ хашаандаа юм хийж байгаад 16 цагийн үед өөрийн эхнэр Зууннастын хамт төрсөн эгч Рагчаагийн гэр болох Төв аймгийн Зуунмод сум Зүүндэлгэр 4-р баг 17-15 тоотод очсон. Тэгээд бид дөрөв нийт 3 шил 0.75 литрийн "Хараа" нэртэй архийг хувааж уугаад дууссан. Тэгээд 19 цагийн үед эхнэр Зууннаст түрүүлээд гэр рүүгээ явсан. Харин би жоохон сууж байгаад араас нь гэр рүүгээ явсан. Дараа нь 23 цагийн үед төрсөн эгч Рагчаа над руу залгаад "Нөхөр согтчихоод агсан тавиад байна, намайг аллаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамаатны дүү Энхтөрийн хамт гэрт нь яваад очиход эгч Рагчаа нь 2 жоохон хүүхдийнхээ хамтаар баруун талын орныхоо хөлд сууж байсан. Тэгэхэд хүргэн ах Ш заазуур бариад дайрахаар гарын барьж аваад заазуурын тавиулах гэсэн чадаагүй бөгөөд миний баруун талын гарыг 2 удаа, толгойны зүүн зулай хэсгээр 1 удаа, хөмсөгт 1 удаа, нурууны хэсэгт 1 удаа тус тус зүссэн юм. Тэгэхээр нь би гэрээс нь гарч зугтаагаад аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлэхээр явсан. Би хүргэн ах Штой хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Мөн ямар нэг өш хонзонгийн зүйл байхгүй. Тухайн үед эгч Рагчаа "намайг аллаа" гээд дуудахаар нь яваад очиход над руу хүргэн ах Ш нь заазуур бариад дайрсан.” гэх мэдүүлэг /хх-н 15/,

Гэрч М.Рагчаагийн өгсөн: “2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 10 цагийн үед би нөхөр Т.Ш болон хүүхдүүдийн хамт гэртээ байж байхад гаднаас манай арван жилийн найзууд гээд 4 хүн орж ирээд бид нар юм ярилцаад 1 шил 1 литрийн "Эдэн" нэртэй архийг хувааж ууцгаасан. Мөн 7-8 ширхэг жижиг лаазтай пиво уусан. Тэгээд манайд ирсэн 4 найз маань 13 цаг 30 минутын үед яваад би нөхөр хүүхдийн хамт гэртээ үлдсэн юм. Тэгээд манай нөхөр Т.Ш нь хэлэхдээ "Хадам дүү Нийг дуудъя, хамт юм ярьж сууя" гэж хэлэхээр нь би дүү Нийг дуудахад эхнэр хүүхэдтэйгээ манайд ирсэн. Тэгээд бид дөрөв нийт 3 шил 0.75 литрийн "Хараа" нэртэй архийг хувааж уугаад дууссан. Тэгээд 19 цагийн үед манай бэр Зууннаст түрүүлээд хүүхдээ аваад гэр рүү яваад удалгүй араас нь Н нь явсан. Дараа нь би нөхөр Т.Штой хамт амрах гэж байж байгаад маргалдаад би өөрийн дүү Н руу залгаад "Би нөхөртэйгөө муудалдчихлаа, хүрээд ир" гэж хэлсэн. Тэгээд удалгүй төрсөн дүү Н, хамаатны дүү Энхтөр нар орж ирэхэд манай нөхөр хүүе гэх завдалгүй шүүгээний шургуулгаас хар өнгийн иштэй заазуур аваад дүү Нийн хөмсөг, толгой, баруун талын гарыг заазуураар зүссэн юм. Тэгэхэд дүү Н гэрээс гүйгээд гараад явсан. Тэгээд удалгүй цагдаа нар ирсэн юм.” гэх мэдүүлэг /хх-н 17/,

Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 653 дугаартай шинжээчийн: “1.М.Нийн биед зүүн зулайн хуйх, хөмсөг, баруун бугалганд шарх, баруун бугалганд цус хуралт, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. 3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-н 23-24/,

 Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 04-09/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад бичгийн нотлох баримтуудаар түүнийг өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаагүй, хүсч үйлдээгүй, хохирол, хор уршигт зориуд хүргээгүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

                                                                                                    

            Иймд шүүгдэгч Т.Ш-ыг гэм буруутайд тооцуулахаар хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

                                                                                                                   

            Хохирогч М.Н нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй байх тул шүүгдэгчийг тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

            Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Шүүх шүүгдэгч Т.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

 

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Т.Ш нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг улсын яллагч хуульд заасны дагуу шийдвэрлэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд шилжүүлжээ. Ийнхүү хүсэлтийг хангаж шүүгдэгч Т.Ш-д ял оногдуулах санал гаргахдаа улсын яллагчаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасныг баримталсан байна.

 

            Шүүгдэгч Т.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 100 000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний гэм бурууд тохирсон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна гэж үзлээ.

 

            Шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

           

            Эрүүгийн 2334000000450 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

            Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-ыг 1100 /нэг мянга нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 100 000 /нэг сая нэг зуу/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш-д оногдуулсан 1 100 000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Ш нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нийт 28 см урттай, ажлын хэсэг нь 17 см, бариул хэсэг  нь 11 см хар өнгийн иштэй 1 ширхэг заазуурыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Төв аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

 

            6.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Ш нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

            7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.БАТЖАРГАЛ