Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2020/03817

 

                        

 

 

 

            

 

 

  2020         11          03                                          101/ШШ2020/03817

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, РД:, Х банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, РД: Ц-ийн О,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, РД:, Л-н Б,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, тоот, РД:, Х ХХК-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 221.182.529,37 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09-р сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, А.Э хариуцагч Ц.О, Л.Б, хариуцагч нарын өмгөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

   ТОДОРХОЙЛОХ нь:

Х ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.О нь Х банктай 2018-01-24-ний өдөр 1090033182 дугаартай зээлийн гэрээ байгуулан 120.000.000 төгрөгийг 365 хоногт 17,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар үндсэн хөрөнгийн зориулалтаар авсан. 2018-01-25-ны өдөр Х банкин дахь Ц.Оийн  тоот дансанд 120.000.000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч үндсэн зээлд 74.500.000 төгрөг, зээлийн хүүнд 28.483.142 төгрөг 98 мөнгө, нэмэгдүүлсэн хүүнд 12.010 төгрөг 62 мөнгө төлсөн.

2020-04-07-ны өдөр зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 2019-12-31-ний өдрөөс 2020-04-21-ний өдөр хүртэл хуримтлагдсан хүү 2.752.000,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 67.740,82 төгрөгийг 2020-06-15-ны өдөр төлж барагдуулахаар, зээлийн дансны дугаарыг 1090040684 тоот болгон өөрчилсөн. Зээлдэгч нь 2020-06-15-ны өдөр төлөх шаардлагатай хүү нэмэгдүүлсэн хүүний төлбөр, гэрээнд өөрчлөлт оруулсанаас хойш 2020-09-15-ны өдрийн хүүний төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн.

Банк нь 2018-01-24-ний өдөр 5002315236 дугаартай зээлийн шугамын гэрээ байгуулан 60.000.000 төгрөгийг 365 хоногт 17,4 хувийн хүүтэй, ашиглаагүй зээлийн эрхийн үлдэгдэлд 2,4 хувийн үүрэг хүлээсэний шимтгэлтэй, 24 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авч, үндсэн зээлд 20.000.000 төгрөг, зээлийн хүүнд 17.743.668  төгрөг, шимтгэлд 13.925 төгрөг төлсөн. 2019-10-23-ны өдөр зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн 5002315236 тоот шугамын зээлийн үлдэгдэл 40.000.000 төгрөгийг 365 хоногт 21,6 хувийн хүүтэй, 10 сарын хугацаатай, зээлийн гэрээ байгуулж 5002315236 тоот шугамын дансыг хааж 1090039199 тоот болгож өөрчилсөн. 2019-10-29-ний өдөр Ц.О-ийн 5002758415 тоот дансанд 40.000.000 төгрөгийг шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь зээлийн хүүнд 1.003.099,52 төгрөгийг төлсөн.

2020-04-07-ны өдөр зээлдэгчийн хүсэлтийг үндэслэн зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 2019-12-27-ны өдрөөс 2020-04-21-ний өдөр хүртэл хуримтлагдсан хүү 3.139.366,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133.742,43 төгрөгийг 2020-07-10-ны өдөр төлөхөөр 1090039199 тоот зээлийн дансны дугаарыг 1090040680 болгож өөрчилсөн. Зээлдэгч нь 2020-07-10-ны өдөр төлөх шаардлагатай хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулснаас хойш төлөх 2020-09-10-ны өдрийн төлбөрөө төлөөгүй хугацаа хэтрүүлсэн.

2019-02-13-ны өдөр 1090037187-р зээлийн гэрээ байгуулан 150.000.000 төгрөгийг 365 хоногт, 17,4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар эргэлтийн хөрөнгийн зориулалтаар авсан, 2019-02-15-ны өдөр 150.000.000 төгрөгийг тус тус шилжүүлж зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлийн гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн зээлд 41.666.666,70 төгрөг, зээлийн хүүнд 19.399.340,49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 16.187,68 төгрөгийг төлсөн.

Банк нь 2020-04-07-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж 2019-12-31-ний өдрөөс 2020-04-21-ний өдөр хуримтлагдсан хүү 6.340.617,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73.890,42 төгрөгийг 2020-08-10-ны өдөр төлөхөөр 1090037187 тоот дансны дугаарыг 1090040682 тоот болгож өөрчилсөн.

Зээлдэгч нь 2020-08-10-ны өдөр төлөх шаардлагатай хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулснаас хойш төлөх шаардлагатай хүүний төлбөрийг төлөлгүй хугацаа хэтрүүлсэн. Дээрх бүх зээлийн гэрээнд зээлдэгчийн нөхөр Л.Б нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр, Х ХХК нь батлан даагчаар оролцсон.

1090033182, 1090037187, 1090039199 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018-01-24-ний өдрийн 1090033182-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2018-01-24-ний өдрийн 1090033182-02 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2019-02-13-ны өдрийн 1090037187-01 дугаартай барьцааны гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1090039199-01 тоот ипотекийн гэрээгээр, Баянзүрх дүүрэг, тоот хаягт байршилтай тоот гэрчилгээний дугаартай, тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 499 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, мөн тус хаягт байршилтай тоот гэрчилгээний дугаартай, тоот эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 950 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг  тоот хаягт байршилтай тоот гэрчилгээтэй, тоот эрхийн улсын бүрттэлийн дугаартай 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан.

Х нь зээлдэгч, хамтран зээлдэгчтэй 2020-08-03, 2020-08-10-ны өдрүүдэд уулзаж зээл төлөх тухай мэдэгдэх хуудас гардуулсан. 2020-09-09-ний өдөр мөн зээлдэгчтэй уулзалт хийж 2020-09-11-ний дотор хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг барагдуулах тухай шаардах хуудас гардуулж, утсаар холбогдох, гэрийн хаягаар очих болон банкин дээр дуудаж уулзан, зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг амаар болон бичгээр шаардаж,мэдэгдэж байсан боловч зээлдэгч гэрээний үүргээ гүйцэтгэлгүй өдийг хүрээд байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дугээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1090033182-р зээлийн гэрээний 2020-04-07-ний өдрийн байдлаар хүү 2.752.000,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 67.740,82 төгрөг, 1090040684-р зээлийн гэрээний үндсэн зээл 45.500.000 төгрөг, 2020-09-21-ний өдрийн хүртэлхи хүү 3.318.632,88 төгрөг,

-1090037187-р зээлийн гэрээний үүрэг 2020-04-07-ны өдрийг хүртэлхи хүү 6.340.617,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 73.890,42 төгрөг, 1090040682-р зээлийн гэрээний үндсэн зээл 108.333.333 төгрөг, 2020-09-21-ний өдрийг хүртэлхи хүү 7.901.506,83 төгрөг,

-1090039199-р зээлийн гэрээний үүрэг 2020-04-07-ны өдрийг хүртэлхи зээлийн хүү 3.139.366,24 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 133.742,43 төгрөг, 1090040680-р зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 40.000.000 төгрөг, 2020-09-21-ний өдрийг хүртэлхи зээлийн хүү 3.621.698,63 төгрөг, нийт 221,182,529.37 төгрөгийг хариуцагч Ц.О, Л.Б, Х ХХК нараас гаргуулж, хариуцагч нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг 2018-01-24-ний өдрийн 1090033182-01 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2018-01-24-ний өдрийн 1090033182-02 тоот баталгаат ипотекийн гэрээ, 2019-02-13-ны өдрийн 1090037187-01 дугаартай барьцааны гэрээ, 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 1090039199-01 тоот ипотекийн гэрээгээр, Баянзүрх дүүрэг тоот хаягт байршилтай тоот гэрчилгээний дугаартай, тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 499 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, мөн тус хаягт байршилтай тоот гэрчилгээний дугаартай, тоот эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 950 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг тоот хаягт байршилтай тоот гэрчилгээтэй, тоот эрхийн улсын бүрттэлийн дугаартай 38 м.кв талбайтай 3 ороо орон сууц барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү.

Хариуцагч Ц.О, Л.Б нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ц.О, Л.Б нар нь Х банкинд гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг 2020-09-09-ний өдрөөр 2020-09-11-ний өдөр доорх гомдлыг

"... 1. 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр 1090033182 дугаар зээлийн гэрээ байгуулан, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2018 оны 1090033182 дугаартай зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан,

2. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр 1090037187 дугаар зээлийн гэрээ байгуулан,2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2019 оны 1090037187 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан.

3. 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 1090039199 дугаар зээлийн гэрээ байгуулан, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 2019 оны 1090039199 дугаартай Зээлийн гэрээний нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан бөгөөд зээлдэгч Ц.О, Л.Б нар нь Баянзүрх дүүргийн тоотод зочид буудал, диско баар, авто засвар, сэлбэгийн дэлгүүр түрээслэн ажиллуулж байсан, уг үйлчилгээний орлогоор банкнаас авсан дээрхи 3-н зээлийн гэрээний төлбөрийг хийж байсан.

Гэтэл БНХАУ-иас гаралтай Дэлхий дахинд хамарсан Шинэ коронавирусын цар тахалын улмаас 2020-01-26-ны өдрийн Засгийн газрын 30 дугаар тогтоолоор улс орон даяар бэлэн байдлын зэрэгт шилжсэн тул үйлчлүүлэгч нар хэсэгчилсэн хөл хорионы улмаас багасаж, зээлдэгч Ц.О, Л.Б нар нь орлого тодорхой цаг хугацаа дараалан муудсан учир банкинд хандаж, зээлийн эргэн төлөх хуваарьт өөрчлөлт оруулсан. Гэвч зочид буудал, диско баар, авто засвар, сэлбэгийн дэлгүүр түрээслэн ажиллуулж байгаа түрээслэгч нар ашиг орлого муутай, алдагдал хүлээсэн тул зочид буудал, диско баар, авто сэлбэг, засвар 2020 оны 1-р сараас ажлаагүй, түрээслээгүй, гэрээг цуцлан ажиллуулахаа больсон.

Ц.О, Л.Б бид нар нь цаашид дээрх гэрээнүүдийн дагуу төлбөрийг хугацаанд нь төлөх боломжгүй нөхцөл байдал үүсэж, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2-т “...гэнэтийн буюу давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал, эсхүл талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ...” гэж заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнээс татгалсан.

Иймд 1. 2018-01-24-ний өдөр 1090033182, 2019-02-13-ны өдөр 1090037187, 2019-10-23-ны өдөр 1090039199-р гэрээнд 2020-04-07-ны өдөр тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээнүүдийг цуцлаж, дуусгавар болгон зээлийн хүү нэмэгдүүлсэн хүү болон бусад үүргийг зогсоолгох хүсэлтииг 2020-09-11-ний өдөр банкны төвд буюу Хан-Уул тооцооны төвд хүргүүлсэн. Хан-Уул дүүргийн тооцооны төвийн зээлийн эдийн засагч Жаргалан 99042433 утаснаас “Сайн байна уу, танай хүсэлтийн дагуу барьцаан дахь орон сууцыг чөлөөлж зээлийн хугацааг 36 сараар сунгахыг зээлийн шинжээч дэмжсэн, иймд та холбоо барьна уу” гэсэн мэссеж явуулжээ. Зээлдэгч бидний нарын зүгээс гэрээг сунгах хүсэлгүй байгаа, мөн барьцаа хөрөнгө чөлөөлөх боломжгүй болно.

Хариуцагч бид гэрээнээс татгалзсан тул 2020-09-11-ний өдрөөс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн 1 дэх шаардлагаас 216.900 төгрөг, 2 дахь шаардлагаас 516.440 төгрөг, 3 дахь шаардлагаас 3.621.698,63 төгрөг, нийт 4.355.038,63 190.680 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК нь хариуцагч Ц.О, Л.Б, Хотол ивээл ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 221.182.529,37 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.О, Л.Б нар нь “нэхэмжлэлийн шаардлагаас  гэрээнээс татгалзсан 2020-09-11-ний өдрөөс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү буюу “1 дэх шаардлагаас 216.900 төгрөг, 2 дахь шаардлагаас 516.440 төгрөг, 3 дахь шаардлагаас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 3.621.698,63 төгрөг, 4.355.038,63 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй”, Ү-2204012131 тоот эрхийн улсын бүрттэлийн дугаартай 38 м.кв талбайтай 3 ороо орон сууц барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулах хэсгийг зөвшөөрнө, Л.Б, Х ХХК нь хариуцагч биш” гэсэн тайлбарыг гаргаж маргажээ.

Зээлийн гэрээ байгуулж зээл авсан, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан зэрэг дээр хариуцагч нар маргаагүй, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 216.827.445,74 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээ байгуулагджээ.

Нэхэмжлэгч зээлийн гэрээнд заасан зээлээ төлөх мэдэгдлийг удаа дараа хүргүүлж, уулзалт хийж байсан байна, хариуцагч нар зээлийн эргэн төлөгдөх хуваарийн дагуу зээлийн төлбөрийг хийх боломжгүй болж 2020-09-11-ний өдөр зээлийн гэрээнээс татгалзсан хүсэлтийг нэхэмжлэгч талд хүргүүлсэн, нэхэмжлэгч үүн дээр маргаагүй.

Энэхүү гэрээний заалт нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ”, 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан зохицуулалтад нийцсэн ба нэхэмжлэгч Х банк ХХК нь үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нараас зээлийн гэрээний үлдэгдэл төлбөрийг бүхэлд нь шаардах, 

Иргэний хуулийн 457 дугаар зүйлийн 457.1-д “Банкны баталгааны гэрээгээр банк нь үүрэг гүйцэтгүүлэгчийн бичгээр тавьсан шаардлагаар үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс мөнгөн төлбөрийг гүйцэтгэх, үүрэг гүйцэтгэгч нь баталгаа гаргагч банкинд төлбөр төлөх үүргийг хүлээнэ” гэж заасны дагуу 2018-01-24-ний өдрийн 1090033182-03 гэрээг хариуцагч Ц.О нь Х ХХК-ний захирал, хувьцаа эзэмшигч гэж зөвшөөрч гэрээг байгуулсан байх тул нэхэмжлэгч батлан даагчаас шаардах эрхтэй байна.   

Хариуцагч Л.Б нь зээл аваагүй тул өөрт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгуулахаар тайлбарлаж байгаа нь дээр дурьдсанаар үгүйсгэгдэж байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т "Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно…”, 453 дугаар зүйлийн 453.1-д "Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан бөгөөд дээрх зээлийн гэрээгээр нэмэгдүүлсэн хүүгийн талаар талууд харилцан тохиролцжээ.

Хариуцагч Ц.О, Л.Б нар нь зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээгээ цуцлах хүсэлтийг гаргасан байх тул 2020-09-11-ний өдрөөс 2020-09-27-ны өдрийг хүртэлхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 924.020 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцох нь зүйтэй байна.

Зохигчдын хооронд байгуулсан дээрх барьцааны гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангажээ.  

Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д “Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй”, 159 дүгээр зүйлийн 159.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйлийг энэ хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдана”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана" гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн зээлийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.6-д зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг эс биелүүлбэл барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүрэгт 221.182.529,37 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 220.258.509,37 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг хангаж, 924.020 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дүгээр зүйлийн 453.1, 457 дугаар зүйлийн 457.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч Ц.О, Л.Б, Х ХХК-иас 220.258.509,37 /хоёр зуун хорин сая хоёр зуун тавин найман мянга таван зуун есөн төгрөг, гучин долоон мөнгө/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 924.020 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц.О, Л.Б нар нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох түүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, тоот хаягт байршилтай нэгж талбарын дугаартай, тоот эрхийн улсын бүртгэлийн дугаартай 499 м.кв газартоот эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй 950 м.кв талбайтай 70 хувийн гүйцэтгэлтэй үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Баянзүрх дүүрэг  тоот хаягт байршилтай тоот эрхийн улсын бүрттэлийн дугаартай 38 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.334.063 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.О, Л.Б, Х ХХК-иас 1.329.442 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х банк ХХК-д олгосугай.   

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Т.БОЛОРМАА