Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
Хэргийн индекс | 184/2018/03431/И |
Дугаар | 101/ШШ2020/03811 |
Огноо | 2020-11-02 |
Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2020/03811
2020 11 02 101/ШШ2020/03811
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э.Б.И ХХК
Хариуцагч: Э ХХК
Гэрээний үүрэг зөрчсөн хохирол 65,000,000 төгрөг гаргуулах үндсэн, гэрээний үүрэгт 12,195,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь ******* ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж, уг гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу манай компанийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг харж хамгаалах хулгай болон хууль бус болзошгүй үйлдлээс сэргийлэх зорилго бүхий гэрээг байгуулсан болно. Гэтэл хариуцагч компани нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөн. Манай компанийн барилгад буюу харуул хамгаалалтын объект болох Баянгол дүүрэг,ны нутаг дэвсгэр, Улаанбаатар паласын зүүн талд баригдаж байгаа 16 давхар 107 айлын орон сууцны барилгын жижүүрийн өрөөнд байсан манай компанийн хөдлөх хөрөнгө болох бараа материал 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөс 3 дугаар сарын 22-ны өдрийг шилжих шөнө хулгайд алдагдаж манай компанид 15,064,499 төгрөгийн хохирол учирсан. Тус алдагдсан материал нь БНХАУ-аас авч ирээд удаагүй, барилгад яаралтай хэрэглэх сантехникийн материалууд байсан. Ийнхүү материал алдагдсанаар 2017 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Улсын комисс ажиллахаар байсан боловч тус материал алдагдсан сангийн материалуудыг дахин худалдан авч мөн 15,000,000 төгрөгийн хохирол нийт 30,000,000 төгрөгийн хохирол учирсныг нэхэмжилж байна.
Мөн тус компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж харуул хамгаалалтын объектоо тогтмол эргэж тойрох, бүрэн бүтнийг нь шалгах үүргээ зөрчсөний улмаас 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр барилгын гражид компанийн ажилтан тогонд цохиулсан байдалтайгаар нас барсан байсан бөгөөд маргааш өдрийн орой нь талийгаачийн ар гэрийнхэн барилга дээр ирж мэдсэн. Харамсалтай нь хэдийгээр талийгаачийн өөрийнх нь болгоомжгүй байдлаас болсон ч хяналтын камераас үзэхэд харуул хамгаалалт, манаачаас тогонд цохиулсан хүнийг аврах, эмнэлгийн яаралтай анхан шатны тусламж үзүүлэх бүрэн боломжтой байсан боловч харуул тухайн газраа эргэж тойрох үүргээ зөрчсөний улмаас харамсалтайгаар хүний амь нас үрэгдсэн. Манай компанийн зүгээс энэ явдалд ар гэрийнхнээс нь уучлалт гуйж 70 сая төгрөгийн хоёр өрөө байр авч өгсөн. Энэ нөхцөл байдал эцэстээ харуул хамгаалалтын компанийн буруутай эс үйлдэхүйгээс болж, харуул хамгаалалтын компанийн ажлаа хангалтгүй биелүүлснээс болж дээрх хохирлууд гарсан тул хохирлыг талууд тэгш хувааж төлөх нь шударга болно. Харин бидний хувьд хоёр өрөө байр хохирогчийн ар гэрийнхэнд өгсөн бөгөөд хүний амь нас эрсдэхэд ******* ХХК-ийн үндсэн үүргээ зөрчсөний улмаас гарсан тул хоёр өрөө байрны тал хувь 35 сая төгрөгийг хариуцах шаардлагатай. Иймд гэрээний үүргээ зөрчсөн ******* ХХК-иас хохирогчийн ар гэрт өгсөн орон сууцны тал хувь 35,000,000 төгрөг, хулгайд алдагдсан материалын үнэ 30,000,000 төгрөг, нийт 65,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүргийн хохирол 65,000,000 төгрөг нэхэмжилсэн ******* ХХК-ийн нэхэмжлэл огт үндэслэлгүй. Манай ******* ХХК нь тус компанитай хамтран ажиллаад харуул хамгаалалтаар хангаж үйлчилгээ үзүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 20-ноос 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх хугацаанд ажилласан. Манай компанид холбогдуулан манай ажил үүрэгт хамааралгүй хулгайн хэрэг, хөдөлмөрийн аюулгүй байдлын ажиллагаа алдагдсаны улмаас хүн нас барсан хэрэгт хамааруулан хохирол нэхэмжилсэн нь огт үндэслэлгүй бөгөөд өөрсдөөсөө шалтгаалсан буруутай үйлдэл болон зохиомол хулгайн хэрэгт сэрдэж үлдэгдэл хөлс төлөхөөс зайлсхийж хамтын гэрээний үүргээ ноцтой зөрчиж байгаа тул тус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Тодруулбал ******* ХХК нь манай компанид өгөх ажлын хөлсөө өнөөдрийг хүртэл төлөөгүй бөгөөд 2017 оны 3 дугаар сарын 21-нээс 22-ны шөнө жижүүрийн өрөөнд байсан бараа материал алдагдсан гэх боловч тухайн үед хаалга цоожтой хамгаалалттай байхад алдсан нь үндэслэлгүй бөгөөд үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаар шалгуулахад 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 2906 дугаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын тогтоолоор Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг гарсан болох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болсон. Иймд тус нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ******* ХХК шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ. Хариуцагч, нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Баянгол дүүргийн, объектыг харуул хамгаалалтаар хангахаар 2015 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 15/002 дугаартай Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээг 6 сарын хугацаатай байгуулж, 3 пост нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй гаргаж сарын хөлс 4,500,000 төгрөгөөр тооцохоор тохирсон. Тус гэрээний 3.2-т заасны дагуу гэрээ тус хугацаагаар сунгагдаж гэрээний аль нэг тал гэрээг цуцлах тухай саналыг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ирүүлээгүй тул талуудын байгуулсан гэрээний дагуу ажиллаж байсан. Ингээд 2015 оны 4 дүгээр сарын 20-ноос 2016 оны 01 cap хүртэлх 9 сарын хугацаанд 3 постоор ажиллуулж, нэг сарын 4,500,000 төгрөгөөр тооцон 2015 оны 9 cap ажиллаж нийт ажлын хөлс 38,400,000 төгрөг болсон үүнээс манайд 29,205,000 төгрөг төлсөн бөгөөд 2015 оны үлдэгдэл хөлс 9,195,000 төгрөг, 2016 оны 01 сараас 12 cap хүртэл нийт 12 сарын 2 постоор ажиллаж, ажилласан хөлс 37,600,000 төгрөг болсон үүнээс 30,000,000 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны үлдэгдэл хөлс 7,600,000 төгрөг, 2017 оны 01-08 cap хүртэл 2 постоор ажиллаж, 8 сарын хөлс 24,500,000 төгрөг болсон үүнээс манайд 14,000,000 төгрөг төлсөн бөгөөд 2017 оны үлдэгдэл хөлс 10,400,000 төгрөг тус тус төлөөгүй.
Иймд үлдэгдэл хөлс 27,195,000 төгрөг болсноос 15,000,000 төгрөгт граж тооцон авсан боловч үлдэгдэл хөлс 12,195,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа юм. Иймд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг үндэслэн ******* ХХК-ийн дээрх объектыг харуул хамгаалалтын үйлчилгээгээр хангасан үлдэгдэл хөлс 12,195,000 төгрөгийг нэхэмжилж байна. Манай нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ******* ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ******* ХХК-иас 12,195,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл нь харуул хамгаалалтын гэрээний үлдэгдэл хөлс гэжээ. Манай компанийн хувьд гэрээний үлдэгдэл төлбөр байхгүй бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Харуул хамгаалалтын гэрээний үүргээ зөрчсөний улмаас үйлчлүүлэгч манай компанийн хувьд 65,000,000 төгрөгийн бодит хохирол гарсан болно. Иймд бид ******* ХХК-д ямар нэгэн төлбөр төлөх үүрэггүй бөгөөд харин гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирлоо шаардах эрхтэй тул хохирлоо шаардсан болно. ******* ХХК-ийн гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан болно гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* ХХК-д холбогдуулан хариуцагчтай байгуулсан гэрээт харуул хамгаалалтын гэрээний хугацаанд нэхэмжлэгчийн барилгын талбайгаас 15 сая төгрөгийн үнэ бүхий барилгын материал хулгайд алдагдсан, тус материалыг дахин худалдаж авахтай холбоотой зардал 15 сая төгрөг, нийт 30 сая төгрөгийн хохирол учирсан, барилгын талбайд ажилтан нас барж талийгаачийн ар гэрт 70 сая төгрөгөөр орон сууц авч өгсний тал үнэ 35 сая төгрөг, нийт 65,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, хулгайн гэмт хэрэг гарсан нь нотлогдоогүй, ажилтан нас барсан нь хариуцагчийн гэрээний хугацаа дууссаны дараа болсон үйл явдал гэж тайлбарлажээ.
Хариуцагч, нэхэмжлэгчид холбогдуулан гэрээт харуул хамгаалалтын ажлын хөлсийг 2015.04.20-2016.01 сарын үлдэгдэл хөлс 9,195,000 төгрөг, 2016 оны ажлын үлдэгдэл хөлс 7,600,000 төгрөг, 2017.01-08 сарын үлдэгдэл хөлс 10,500,000 төгрөг, нийт 12,195,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч бүрэн төлсөн хэмээн сөрөг нэхэмжлэлээс татгалзжээ.
Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Зохигчийн хооронд 2015 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх” гэрээ байгуулагдаж, гэрээний 2.1, 3.1-д тус тус зааснаар хариуцагч нь нэхэмжлэгчийн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгө, үйлдвэрийн тоног төхөөрөмж, эд хөрөнгийг харж хамгаалах хулгай болон хууль бус болзошгүй үйлдлээс сэргийлэх, харуул хамгаалалтыг зохион байгуулах үүргийг 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд гүйцэтгэхээр, мөн гэрээний 12-р зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагчид зохих хөлсийг төлөхөөр тохиролцжээ.
Гэрээний хугацаа дууссанаас хойш талууд гэрээний хугацааг амаар тохиролцон сунгаж, тухай бүр ажиллах хүчний тоо, хөлсийг тохиролцох замаар 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөр дуусгавар болгосон нь зохигчийн хооронд албан бичгээр харилцсан албан бичгүүд, гэрчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Гэрээ дуусгавар болгох хугацааг 2017 оны 08 дугаар сарын 19-ны өдөр гэж нэхэмжлэгч тал тайлбарласан ба нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй, энэ талаарх нэхэмжлэлийн үндэслэлээ нэхэмжлэгч шүүхэд нотлоогүй байна.
Хэргийн үйл баримт, зохигчийн хооронд байгуулсан гэрээнээс үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсчээ.
Хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч 15,000,000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хариуцагчийн хариуцаж байсан хамгаалалтын талбайгаас хулгайд алдсан, тухайн барилгын материалыг дахин худалдаж авч 15,000,000 төгрөгийн зардал гаргасан үндэслэлээр 30,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн. Хэрэгт Баянгол дүүргийн Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 2906 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай” прокурорын тогтоолоор 2017 оны 03 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Баянгол дүүргийнны нутаг, нэхэмжлэгчийн барилгын талбайд хулгайн гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Талууд тус тогтоолд гомдол гаргасан, тогтоолыг дээд шатны прокурор өөрчилсөн, хүчингүй болгосон тухай баримт хэрэгт авагдаагүй тул 2906 дугаартай прокурорын тогтоол хүчин төгөлдөр болжээ. Нэхэмжлэгч энэхүү үйл баримтыг үгүйсгээгүй бөгөөд хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчаас 30,000,000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.
Хариуцагчийн гэрээний үүргээ зөрчсөн буруутай үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчээс 70,000,000 төгрөгийн зардал гарсны 35,000,000 төгрөгийг хариуцагч нөхөн төлөх үүрэгтэй үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн шаардлагад хариуцагч гэрээгээр хүлээсэн хяналт тавих, хамгаалалтыг нэг бүрчлэн хэрэгжүүлэх үүргээ зөрчсөн буруутай, түүнчлэн гэрээний хугацаанд тус осол бий болсон гэж үзэхээргүй байна.
Нэхэмжлэгчийн ажилтан ******* ажлын байрандаа ослын улмаас нас барж, нэхэмжлэгчээс ажилтны гэр бүлд буюу талийгаач Т.Ойдовжунаын эхнэр *******т 70,000,000 төгрөгийн үнэ бүхий хоёр өрөө орон сууцыг олгосон нь хэрэгт нотлох баримтаар авагджээ. Гэвч хариуцагч харуул хамгаалалтын гэрээний үүргийг зохих ёсоор биелүүлээгүйгээс осол бий болсон гэх баримт хэрэгт нотлох баримтаар авагдаагүйн зэрэгцээ шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн *******, ******* нарын мэдүүлгээр осол болсон цаг хугацаанд хариуцагч гэрээний үүргийг гүйцэтгэж байсныг нотлоогүй байна. Иймд зохигчийн хооронд байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний хугацаанд осол болсон, хамгаалагч ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн бол ажилтны амь насыг аврах боломжтой байсан гэх үндэслэлээр хариуцагчаас 35,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ нэхэмжлэгч нь 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 2016 оны 01 capын буюу 9 сарын хугацаанд, 3 постоор, нэг сарын 4,500,000 төгрөгийн хөлстэй ажилласан 38,400,000 төгрөгийн хөлснөөс 29,205,000 төгрөгийг нэхэмжлэгчээс авсан гэснийг нэхэмжлэгч маргаагүй ба энэ хугацааны хөлсийг бүрэн төлснөө нотлоогүй тул дээрх хугацааны хөлс 9,195,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчид төлөх үүрэгтэй. Харин 2016 онд 12 cap, 2 постоор, нэг сарын 3,000,000 төгрөгийн хөлстэй ажилласан 37,600,000 төгрөгийн хөлснөөс нэхэмжлэгч 30,000,000 төгрөг төлж 7,600,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэснийг нэхэмжлэгч маргаж хөлсийг бүрэн төлсөн гэжээ. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч тус хөлсийг бүрэн төлсөн нь нотлогдоогүй байна.
Гэрээт ажлын хөлснөөс нэхэмжлэгч 2017.01-08 capд 2 постоор 8 сар ажилласны 24,500,000 төгрөгийн хөлснөөс 14,000,000 төгрөг төлж 10,400,000 төгрөг төлөөгүй тухай хариуцагч тал шүүх хуралдаанд тайлбарласан. Нэхэмжлэгч тал хариуцагчийг 2017.01-08 сарын хооронд 1 постоор буюу 1,500,000 төгрөгийн хөлстэй ажилласан гэснийг хариуцагч үгүйсгээгүй, сөрөг нэхэмжлэлээ баримтаар нотлоогүй учир нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэл бүхий гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч 2017 оны ажлын хөлсөнд 12,000,000 төгрөг төлөхөөс 14,000,000 төгрөг төлж 2,000,000 төгрөгийг илүү төлжээ.
Хариуцагч хөлсөөр ажилласан 2015, 2016, 2017 онуудад нэхэмжлэгчээс авах хөлсний үлдэгдэл 27,195,000 төгрөгөөс нэхэмжлэгчийн 2017 оны 03 дугаар сард автозогсоолыг 15,000,000 төгрөгт тооцон төлсөн хөлсийг хасч 12,195,000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс талуудын маргаагүй болон нэхэмжлэгч, хариуцагч хэн алины шаардлага, татгалзлаа нотлоогүй мөнгөн дүнг харилцан тооцож, зохигчийн хооронд байгуулсан гэрээт харуул хамгаалалтын гэрээний хугацаа 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дуусгавар болсноор тооцвол нэхэмжлэгч 2015 онд 9,195,000 төгрөгийн, 2016 онд 7,600,000 төгрөгийн, нийт 16,795,000 төгрөгийн хөлсийг хариуцагчид төлөх үүрэгтэй байна. Үүнээс 2017 онд илүү төлсөн 2,000,000 төгрөг болон 15,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн автозогсоолын үнийг тус тус хасвал нэхэмжлэгч 2015 оны 15/002 тоот Гэрээт харуул хамгаалалтын ажил гүйцэтгэх гэрээний хөлс төлөх үүргээ бүрэн биелүүлсэн байна. Иймд энэ үндэслэлээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ