| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/04769/И |
| Дугаар | 101/ШШ2020/03919 |
| Огноо | 2020-11-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2020/03919
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Б ХХК
Хариуцагч: Д.Н
Зээлийн гэрээний үүрэгт 9,538,658.27 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон төлөөлөгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хутагт ******* овогтой Н нь 2018 оны 04 дугаар сарын 06-ны өдөр *******тай ЗГ******* дугаарт цалингийн зээлийн гэрээ байгуулж 6,000,000.00 /Зургаан сая /төгрөгийг жилийн 22,8 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай авсан болно.
Мөн 2018 оны 12 сарын 26-ны өдөр *******тай ЗГ/КР/ЗГ32520181226 тоот ЗЭС кредит карты» гэрээ байгуулж 1,500,000.00 /Нэг сая таван зуун мянга/ төгрөгийн зээлийн эрхтэй картыг бэлэн зээлийн хэрэгцээнд сарын 3,5 хувийн хүүтэй, бэлэн бус зээлийн хэрэгцээнд 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар авсан болно.
Зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин зээлийн төлбөрөө төлөхгүй цалингийн зээлийг 489 хоног, Зэс кредит картыг 20 cap хугацаа хэтрүүлж банкийг хохироож байгаа тул цалингийн зээлийн гэрээний 3.3.4-д заасны дагуу Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. Иймд зээлдэгч *******-д холбогдуулан дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2020 оны 09 дүгээр сарын 11-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт цалингийн зээлийн үндсэн төлбөр 4,940,999.52 төгрөг, зээлийн хүү 1,555,711.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,818.07 төгрөг, нийт 6,548,529.32 төгрөг зэс картын төлбөрт үндсэн зээл 1,492,074 төгрөг, зээлийн хүү 916,607.95 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсний хүү 248,519.85 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 332,927.15 төгрөг, нийт 2,990,128.95 төгрөг, бүгд 9,538,658.27 төгрөгийг Д.Наас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Н миний бие *******наас 2018.04.06-ны өдөр 6 сая төгрөгийн цалингийн зээл авсан. Мөн 2018.12.26-ны өдөр Зэс картын гэрээ байгуулж 1,5 сая төгрөгийн зээлийг тус тус авсан. Миний бие 2018 онд ажлаасаа гарсан бөгөөд ажлаас гартал цалингийн зээлээ төлж байсан. Мөн дараа нь зээлийн хүүгээ шилжүүлсэн. Одоогоор миний бие ажилгүй байгаа бөгөөд корона вирусийн улмаас хувиараа эрхэлж байсан ажил зогсонги байдалд ороод байна. Иймд давагдашгүй нөхцөл байдлыг харгалзан үзэж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, зээл хэтрүүлсэн хүү зэргийг хасч үндсэн зээлийг тодорхой хугацаанд төлөх боломжтой тул эвлэрэх хүсэлттэй байгааг шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Д.Нт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9,538,658.27 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу үндсэн зээлийн дүнг хүлээн зөвшөөрч, зээл хүү, нэмэгдүүлсэн хүүгээс тогтмол ажил эрхлээгүй, ажил зогссон үндэслэлээр нэхэмжлэлээс татгалзжээ.
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн тайлбартай холбоотойгоор 248,519.85 төгрөгийн шаардлагаас татгалзаж 9,290,138.42 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигч 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ******* тоот “Зээл болон барьцааны гэрээ” байгуулж, хариуцагч 6,000,000 төгрөгийг, жилийн 22.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлжээ. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан ба зээлийн гэрээ байгуулсан өдөр хариуцагчийн тус банкин дахь ******* тоот дансанд 6,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэн зээл олгожээ. Мөн зохигч 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр ЗГ/КР/32520181226 тоот “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ” байгуулж, 1,500,000 төгрөгийн зээлийн эрх бүхий, бэлэн гүйлгээнд нэг сарын 3.5 хувийн, бэлэн бус гүйлгээнд 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай авсан байна.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.
Хэрэгт нотлох баримтаар авагдсан ЗГ******* тоот Зээл болон барьцааны гэрээний хүүгийн тооцооллын хүснэгтээр хариуцагч үндсэн зээлд 1,059,000 төгрөг, хүүнд 1,350,904 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 814 төгрөг, нийт 2,410,719 төгрөгийг төлж 6,548,529 төгрөгийн үлдэгдэлтэй, ЗГ/КР/32520181226 тоот Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний хүүгийн тооцооллын хүснэгтээр хариуцагч 2,990,128 төгрөгийн төлбөртэй байна.
Хариуцагч нэхэмжлэлээс үндсэн зээлийг хүлээн зөвшөөрч, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгээс татгалзсан ба хариуцагчийн нэхэмжлэлээс татгалзсан “тогтмол ажил эрхлээгүй, ажил зогссон” үндэслэл нь зохигчийн хооронд байгуулсан зээлийн болон кредит картын гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан хэмжээгээр зээл, хүүг тооцсоныг үндэслэл бүхий байдлаар үгүйсгэж маргаагүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй байна.
Хариуцагч Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч бөгөөд мөн хуулийн 206 дугаар зүйлд зааснаар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй, хариуцагч гэрээний үүргийг биелүүлээгүй нь үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргах гаргах эрхийг бий болгох учир нэхэмжлэгч мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч урт хугацаатай зээлийн гэрээний үүрэгт 9,290,138.42 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцэх тул хариуцагч Д.Наас дээрх мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хариуцагчид шүүх хуралдааны товыг хүргэсэн ба хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй шалтгааныг илэрхийлсэн хүсэлтийг ирүүлээгүй учир шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэн мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ