| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/04277/И |
| Дугаар | 101/ШШ2020/03809 |
| Огноо | 2020-11-02 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 101/ШШ2020/03809
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: T.Б ХХК
Хариуцагч: С.М ХХК
Хариуцагч: З.Б.С
Хариуцагч: Х.Б
Хариуцагч: Б.Д
Зээлийн гэрээний үүрэгт 930,381,330.24 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: *******, *******, *******,*******, *******, нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон төлөөлөгч С.Энхбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч С ХХК, *******наас 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 10904 8/01 тоот Зээлийн гэрээ, 1090/18/01-01 тоот Барьцааны гэрээ, 1090/18/01-03 тоот Батлан даалтын гурвалсан гэрээгээр 816.000.000 төгрөгийг сарын 1 хувь, жилийн 12 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлсэн. Гэвч зээлдэгч гэрээний үүргээ зөрчиж 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 804,256,895.62 төгрөг, хүүгийн төлбөр 126,027,934.62 төгрөг, нийт 930,284,830.24 төгрөгийн зөрчилтэй, 464 хоног хугацаа хэтрүүлсэн. Зээлийн батлан даалтын сан, *******, С ХХК нарын хооронд байгуулсан 1090/18/01-03 тоот Батлан даалтын гэрээнд зээлдэгч үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээ-ний дагуу олгогдсон 816,000,000 төгрөгийн зээлийн үлдэгдэл дүнгийн 60 хувь буюу 489,600,000 төгрөгт Зээлийн батлан сан батлан даалт гаргасан.
Банкны зүгээс компанийн нөхцөл байдалтай танилцаж удаа дараа уулзалт хийсэн бөгөөд банкнаас хийсэн хяналтаар зээлдэгч нь зээлийн гэрээний 6.2.1, 6.2.2 дахь заалтыг зөрчиж зээлийн санхүүжилтийн тодорхой хувийг зориулалтын бусаар ашигласан нь нотлогдсон. Гэвч банкнаас компанийн санхүүгийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэж зээлийн хүүний зөрчлийг барагдуулах хугацааг өгч, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай Мэдэгдлийг утсаар, биечлэн, албан бичгээр/ удаа дараа хүргүүлсэн боловч тодорхой үр дүн гаргаагүй байна. С ХХК, *******тай 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр байгуулсан 1090/18/01-01 тоот Барьцааны гэрээнд тодорхойлсон хөрөнгүүдийг барьцаа болгон барьцаалуулсан.
Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир хариуцагч нараас нийт 930,381,330.24 төгрөг нэхэмжилснээс 6,585,209 төгрөгийн шаардлагаас татгалзсан.
Иймд хариуцагч С ХХК, Б.Д, Х.Б нартай байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 319,068,674 төгрөг, зээлийн хүү 126,027,954 төгрөг, нотариатын зардал 96,500 төгрөг, нийт 445,193,108 төгрөгийг, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас батлан даалтын гэрээний дагуу үндсэн зээлийн 60 хувь болох 478,603,012 төгрөгийг тус гаргуулж өгнө үү. Хариуцагч С ХХК, Б.Д, Х.Б нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол *******ын өмчлөлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч С ХХК-ийн захирал Г.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би С ХХК-ийн 40 хувийг эзэмшиж гүйцэтгэх захирлаар 2019 оны 7 дугаар сарын 01-нд томилогдсон. Хэдийгээр би захирлын албан тушаалыг хашдаг гэдэг боловч энэ нь цаасан дээр л байгаа. Надад энэ компанийн бичиг баримт, тамга тэмдэг байхгүй. Компанийн хувьцааны асуудалтай бид шүүхэд маргаантай байгаа. Би энэ зээлийг аваагүй, намайг захирлын албан тушаалд томилогдохоос өмнө Х.Б энэ зээлийг авсан. Би энэ зээлийн асуудалтай холбоотой нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Монгол улсын засгийн газар, Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.долларыг зээлж, үүнийг Зээлийн батлан даалтын санд Сангийн яамнаас дамжуулан зээлдүүлж байгаа.
С ХХК-д олгосон 816,000,000 төгрөгийн зээл нь энэ төслийн зээл юм. Зээлийн батлан даалтын сан нь зээл олгодоггүй зээлийн 60 хувь хүртэлх хувьд батлан даалт гаргадаг ба 816,000,000 төгрөгийн 60 хувьд нөхөх хариуцлагах үлээхээр гэрээ байгуулсан, тодорхой хэлбэл зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсны дараа үлдсэн 50 хувийг өгнө гэсэн үндсэн агуулгатай гэрээ байгаа. Үлдсэн 50 хувийг яаж өгүүлэх вэ гэхээр олгосон зээлээс нь зээлийн эргэн төлөлтийг хасаад, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан. Урьдчилгаа батлан даалтын дүнг хасаад, 60 хувийг нь төлөөлөхийг гүйцэтгэх зохицуулалттай.
Энэ зээлийн хувьд нийт алдагдлыг Зээлийн батлан даалтын сан болон Банк хоёр хувааж хариуцна. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулаад, үлдэж байгаа дүн нь банкны цэвэр алдагдал. Энэ дүнгийн 60 хувийг зээлийн батлан даалтын сан хариуцна. 40 хувийг нь банк хариуцах ёстой. Энэ зээлийн хувьд зээлдэгч зээлийн гэрээний ноцтой зөрчил гаргасан байна гэж үзээд, зээлийн дүнг хэсэгчлэн биш, Зээлийн батлан даалтын сангаас бөөн дүнгээр нэхэмжилж байна.
Банк нийт дүнгээр үүрэг гүйцэтгэхдээ ямар нөхцөлийг хангасан байх ёстой вэ гэхээр банк барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах ёстой. Энэ заалт биелэгдээгүй байна. Яг одоогийн байдлаар бол Зээлийн батлан даалтын сан нь яг хэдэн төгрөг хариуцах ёстой вэ гэдгийг тодорхойлох боломжгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С ХХК 2016 онд үүсгэн байгуулагдаж, мэс заслын үүдэн эмнэлгийн, 2 дугаар зэрэглэлийн эмийн сан эрхлэх зөвшөөрлүүдийг авч үйл ажиллагаагаа эхэлсэн. 2017 онд эмнэлгээ хэвтэн эмчлүүлэх эмнэлэг болгон өргөтгөхөөр "СӨргөтгөл" төслийг боловсруулан 1 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн "Зээлийн батлан даалтын сан"-д хандсан ба тус сангаас төслийг хянаж, дэмжихээр шийдвэрлэн төслийг "*******" руу шилжүүлсэн боловч тодорхойгүй шалтгаанаар төсөвт санхүүжилтийн хэмжээ 816,000,000 төгрөг болон буурч 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тус банктай 10 жилийн хугацаатай, №1090/18/01 тоот зээлийн гэрээ байгуулан компанийн дансанд санхүүжилт орж ирсэн.
С ХХК-ийн төлөвлөсөн үйл ажиллагаа болон санхүүгийн байдалд хүндрэл учирсан боловч зээл, зээлийн хүүг төлөлтийг хуваарийн дагуу гүйцэтгэж байсан боловч 2019 оны сүүлчээр зээлийн гэрээний ялимгүй зөрчил үүссэн. Гэсэн хэдий ч бид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж. төслийн дагуу төлөвлөсөн ажлуудыг хийж гүйцэтгэн "Санцо" мэс заслын хэвтэн эмчлүүлэх эмнэлгээ ашиглалтад оруулан иргэдэд дэлхийн стандартад нийцсэн чанартай эмчилгээ, үйлчилгээг хүргэхийг зорин ажиллаж байна. Зээлийн хүүгийн өр төлбөрийн зөрчилтэй холбоотойгоор бид банкны удирдлагууд болон хариуцсан эдийн засагч. харилцааны менежерүүдтэй хийсэн удаа дараагийн уулзалтуудаар ярилцан зөвлөлдөж, зөрчлийг арилгах арга хэмжээнүүд авсан.
Өнөөдрийн байдлаар гэрээгээр хүлээсэн үүргийн хүрээнд үндсэн зээлийн үлдэгдэл 797,745,358 төгрөг байх ёстой бөгөөд зээлийн хүүгийн өр төлбөр 67,027,084 төгрөгийн төлсөн байгаа нь нэхэмжлэлийн шаардлагаас зөрүүтэй байна. Хууль буюу гэрээнд заасны дагуу нэг тал хүсэл зоригоо илэрхийлснээр хүчин төгөлдөр гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдээж, үүргийн харилцааг цаашид дуусгавар болгохыг гэрээг цуцлах гэж ойлгож байна.
Гэтэл гэрээг тогтвортой, талуудын итгэл, найдварыг баталгаатай байлгах зорилгод үндэслэлгүйгээр, дуртай үедээ гэрээнээс татгалзах, гэрээг цуцлахыг хуулиар хязгаарласан байдаг. Талууд гэрээнээс татгалзаж болохгүй үндэслэлийг Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.-т тусгасан байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Миний бие компанийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор *******наас тэрбум төгрөгийн зээл хүсэхэд 816,000,000 төгрөгийн зээл авсан. Миний бие олон жил гадаадад эмчээр ажиллаж байгаад эх орондоо ирсэн. Өөрийн сурсан мэдсэн зүйлээ эх орондоо үргэлжлүүлэхээр мэс заслын эмнэлэг байгуулахаар зээлийг авсан. Гэхдээ зарим хүмүүст хууртагдаж мөнгөө алдсан. Мөн эмнэлгийн хажууд сувилал байгуулахаар гэрээ байгуулсан боловч гэрээний үүрэг биелэгдээгүй. Энэ мэтчилэн компанид санхүүгийн хүндрэл үүсээд зээлээ төлж чадахгүйд хүрсэн. Зээл авсан нь үнэн төлнө. Гэхдээ нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш манай компанийн пост машинаар уншуулсан төлбөр 6,585,209 төгрөгийг ******* зээлийн төлөлтөд суутгаад авчихсан байгаа. Түүнийг зээлийн төлөлтөөс хасуулах хүсэлтэй байна. Манай компанийн үйл ажиллагаа одооноос сэргэж байгаа. *******наас авсан зээлийг төлж барагдуулна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч С ХХК, Б.Д, Х.Б нарт холбогдуулж зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт 445,193,108 төгрөг буюу үндсэн зээл 319,068,674 төгрөг, зээлийн хүү 126,027,954 төгрөг, нотариатын зардал 96,500 төгрөгийг гаргуулахаар, Зээлийн батлан даалтын санд холбогдуулан 478,603,012 төгрөг гаргуулахаар, мөн хариуцагч С ХХК, Б.Д, Х.Б нарт холбогдуулан үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч анх хариуцагч нараас 930,381,330.24 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С ХХК, Б.Д, Х.Б нарт холбогдох нэхэмжлэлээ 6,585,209 төгрөгөөр багасгажээ.
Нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч С ХХК, Х.Б, Б.Д нар 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 1090/18/01 тоот зээлийн гэрээ байгуулж, хариуцагч нарт 816,000,000 төгрөгийг нэг сарын 1 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдүүлжээ. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т “Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно” гэж заасан ба 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хариуцагч С ХХК-ийн тус банкин дахь 109000109301 тоот дансанд 816,000,000 төгрөгийг нэхэмжлэгч шилжүүлж гэрээний үүргээ биелүүлэн зээл олгожээ.
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.
Мөн өдрийн 1090/18/01-01 тоот барьцааны гэрээгээр “1090/18/01 тоот зээлийн гэрээний үүргийг хангуулах баталгаа болгон” нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч С ХХК, Х.Б, иргэн ******* нар *******ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын *******,, тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 220 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт орших, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1402 дугаар байрны 01 тоотын 220 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, *******д оршин байх, нэгж талбарын дугаартай, 556 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газар, мөн хаягт орших, нэгж талбарын дугаартай, 573 м.кв эзэмших эрх бүхий газрыг тус тус барьцаалсан барьцааны гэрээг байгуулж, талууд гарын үсэг зуржээ.
Түүнчлэн хэрэгт 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Зээлийн батлан даалтын сан, ******* ХХК, Х.Б, Б.Д нарын хооронд 1090/18/01-03 тоот Батлан даалтын гурвалсан гэрээ, мөн өдөр нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Х.Б нарын хооронд 1090/18/01-02 тоот Батлан даалтын гэрээ байгуулагджээ. Эдгээр батлан даалтын гэрээнүүдээр зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч нар түүний өмнөөс зээлийн гэрээний үүрэгт батлан даалт гаргасан байна.
Иргэн ******* 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дээр дурдсан өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгүүдийг С ХХК нарын зээлийн барьцаанд барьцаалуулахыг зөвшөөрч Х.Бөд 3 жилийн хугацаатай итгэмжлэл олгомон, итгэмжлэлийн хугацаанд хөрөнгийг барьцаалжээ. Талуудын хооронд байгуулсан барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.3, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д нийцсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С ХХК, Х.Б, Б.Д нарт холбогдуулан үндсэн зээл 319,068,674 төгрөг, үндсэн хүү 126,027,954 төгрөг, зардал 96,500 төгрөг, /тооцооллоор 445,193,128 төгрөг боловч нэхэмжлэгч 445,193,108 төгрөг нэхэмжилсэн/ нийт 445,193,108 төгрөг гаргуулахаар шаардсан нь хэрэгт нотлох баримтаар авагдсан үндсэн зээл, хүүгийн төлбөрийн тооцооллын хүснэгттэй нийцсэн, хариуцагч нар нэхэмжлэгчийн тус дүн, тооцооллыг үгүйсгээгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тухай татгалзлаа нотолсон баримтыг шүүхэд гаргаагүй. Нэхэмжлэгч нотариатын зардалд 96,500 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтыг хуулийн шаардлага хангуулахаар зардал гаргасан нь зайлшгүй зардал хамаарна. Иймд нотариатын зардал 96,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д: Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж заасны дагуу зээлдэгч С ХХК, Х.Б, Б.Д нар хамтран үүрэг гүйцэтгэгч гэж үзнэ.
Иргэний хуулийн 206, 208 дугаар зүйлд зааснаар хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ зохих хугацаанд нь шударгаар биелүүлэх үүрэгтэй, зээлдэгч, барьцаалуулагч нар гэрээний үүргийг биелүүлээгүй нь үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргах гаргах эрхийг бий болгох учир нэхэмжлэгч зээлийн гэрээний 6.2.1-д зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т зааснаар хариуцагч нараас зээлийн болон барьцааны гэрээний үүргийг гүйцэтгүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагч С ХХК, Х.Б, Б.Д нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар харилцан тохиролцож байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч 445,193,108 төгрөг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д нийцэх тул хариуцагч С ХХК, Х.Б, Б.Д нараас дээрх мөнгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргасан.
Шүүх нэхэмжлэгчийн мөнгөн төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч, хариуцагч С ХХК, Х.Б нарын хооронд байгуулсан барьцааны гэрээ хүчин төгөлдөр учир хариуцагч С ХХК, Х.Б, Б.Д нар шүүхийн шийдвэрийг сайн дураа биелүүлээгүй бол иргэн *******ын өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д нийцнэ.
Хариуцагч С ХХК, Х.Б, Б.Д нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй явдал нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2-т заасны дагуу нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар шаардах эрхийг үүсгэх ба энэ нь барьцааны зүйлийн өмчлөгч *******т шууд чиглэдэг учир хариуцагч нар нэхэмжлэгчийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хариуцах үүрэгтэй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгийн өмчлөгч *******ын процессийн эрхийг хангаж гуравдагч этгээдээр оролцуулсан ба гуравдагч этгээдийг төлөөлөгч Л.Хишигжаргал оролцсон.
Иймд барьцаа хөрөнгө болох *******ын өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сумын *******,, тоотод оршин байх, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 220 м.кв талбай бүхий амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, мөн хаягт орших, эрхийн улсын бүртгэлийн дугаартай, 1402 дугаар байрны 01 тоотын 220 м.кв талбайтай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Дархан-Уул аймаг, *******д оршин байх, нэгж талбарын дугаартай, 556 м.кв талбайтай эзэмших эрх бүхий газар, мөн хаягт орших, нэгж талбарын дугаартай, 573 м.кв эзэмших эрх бүхий газрыг тус тус худалдан борлуулах замаар зээлийг төлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэрэгт нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн хооронд 2017 оны 09 дүгээр сарын 29-ны өдөр 08-01б/1038 тоот Батлан даалтын ерөнхий гэрээ, мөн 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч Зээлийн батлан даалтын сан, Х.Б, Б.Д нарын хооронд 1090/18/01-03 тоот Батлан даалтын гурвалсан гэрээ тус тус байгуулагджээ.
Дээрх гэрээг үндэслэн хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас хариуцагч С ХХК, Х.Б, Б.Д нарын нэхэмжлэгчид төлбөл зохих үндсэн зээлийн 60 хувь буюу 478,603,012 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасныг Зээлийн батлан даалтын сан эс зөвшөөрч, С ХХК, Х.Б, Б.Д нараас гэрээний үүргийг хангуулсны дараа, төлбөр үлдсэн нөхцөлд үлдсэн дүнгийн 60 хувийг нөхөн төлөх үүрэг хүлээсэн гэж тайлбарласан.
Гурван талд батлан даалтын гэрээний 1.1, 1.2-т зааснаас үзвэл хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь зээлдэгч буюу хариуцагч С ХХК, Х.Б, Б.Д нарыг зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж чадна гэж баталгаа гаргасан, хэрэв зээлдэгч нар гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийг хариуцагч нарын өмнөөс гүйцэтгэх, улмаар хариуцагч нарын өмнөөс зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчийн шаардах эрхийг нэхэмжлэгчээс шилжүүлэн авах эрхтэй байхаар тохиролцон тодорхойлжээ. Мөн гэрээний 2.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн хооронд 2017 онд байгуулсан 08-01б/1038 тоот Батлан даалтын ерөнхий гэрээний дагуу батлан даалтын үүргийг гүйцэтгэхээр тус тус заасныг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасны дагуу гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Эдгээрээс үзэхэд хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлд зааснаар хариуцагч С ХХК, Х.Б, Б.Д нарын зээлийн гэрээний үүрэгт батлан даалт гаргахдаа мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасны дагуу нөхөх хариуцлагыг хүлээхээр бус мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зааснаар зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчийн өмнө хамтран хариуцахаар тохиролцсон байна. Батлан даалтын ерөнхий гэрээг ******* ХХК, Зээлийн батлан даалтын сан нар 2017 онд байгуулж батлан даалтын ерөнхий нөхцөл, батлан даалтын дээд хязгаарын талаар тохирсон гэж үзэхээр, харин нэхэмжлэгч 2018 онд хариуцагч С ХХК, Х.Б, Б.Д нарт зээл олгосонтой холбоотой нарийвчилсан харилцаа буюу батлан даалтын гурвалсан гэрээг байгуулахдаа хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь дээрх ерөнхий гэрээний дагуу батлан даалтын дээд хязгаарын хүрээнд зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар заасан гэж үзэх үндэслэлтэй.
Иймд хариуцагч Зээлийн батлан даалтын сан нь Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.4-т зааснаар батлан даалтын гурвалсан гэрээний дагуу, батлан даалтын ерөнхий гэрээгээр тогтоосон дээд хязгаарын хэмжээнд хариуцагч С ХХК, Х.Б, Б.Д нарын зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгчийн өмнө хамтран хариуцах үүрэгтэй.
Батлан даалтын ерөнхий гэрээний 2.2 а-д төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл дүнгийн 30-с доошгүй, 60 хувиас дээшгүй дүнгээр ыатлан даалт гаргахаар зохицуулсан, хариуцагч Зээлийн батлан даалтын сан 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 1/477 тоот албан бичгээр нэхэмжлэгчид хандан нэхэмжлэгчийн хариуцагч нарт олгохоор шийдвэрлсэн 816,000,000 төгрөгийн зээлийн 60 хувь буюу 489,600,000 төгрөгөөс хэтрэхгүй хэмжээнд батлан даалт гаргах мэдэгдлийг хүргүүлж байжээ. Нэхэмжлэгч нь хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас хариуцвал зохих гэж тодорхойлсон 478,603,012 төгрөгийн хэмжээнд шаардлага гаргасан нь дээрх зөвшилцсөн дүн, батлан даалтын хэмжээнээс хэтрээгүй байна.
Иймд хариуцагч С ХХК, Х.Б, Б.Д нарын нэхэмжлэгчийн өмнө гүйцэтгээгүй зээлийн гэрээний үүргийн үндсэн зээл 797,671,680 төгрөгийн 60 хувь болох 478,603,012 төгрөгийг хариуцагч Зээлийн батлан даалтын санд хариуцуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж, хариуцагч Зээлийн батлан даалтын сангаас 478,603,012 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ