| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2023/0196/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/199 |
| Огноо | 2023-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ган-Эрдэнэ,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох 2326003210236 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр, Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 37 настай, эмэгтэй, дээд боловсролтой, газрын кадастр мэргэжилтэй, Өвөрхангай аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, ам бүл 4, нөхөр хүүхдийн хамт, Өвөрхангай аймгийн ******* сумын 13-р багийн 301-Б-603 тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, ******* овогт ******* ******* /РД: *******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 13 дугаар баг 301-Б-603 тоотод нөхөр ******* маргалдаж, улмаар түүний биед халдаж зүүн шуу, бугалга, хүзүү, шанаа, чихний омог, хүзүү, баруун мөр, шуу, зүүн хацар, эгэм, бугалга, бүсэлхий, зүүн хавирганы нум хэсэг, хэвлий, гуя хэсэгт зулгаралт бүхий гэмтлүүд учруулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/, хохирогч “...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хагас сайн өдөр байсан юм. Тухайн үед гэртээ зурагтаар бөх үзээд сууж байтал 10 настай охин зогьсоод байхаар нь би эхнэр Б.******* “охин зогьсоод байна” гэж хэлсэн. Тэгтэл эхнэр ******* намайг ганц хүүхдийнхээ зогьсоог гаргаж чадахгүй гээд уурласан. Тэгээд эхнэр ******* бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн. Би уурандаа эхнэр *******ийг пизда гээд хараачихсан юм. Намайг манай эхнэр ******* 2 удаа алгадсан, гэрт байсан гал тогооны ширээний сандлаар миний зүүн хөлийн гуя, нуруу хэсэг рүү 2 удаа цохисон, баруун мөр, гар, эгэм, бугалга зэрэг шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг үүсгэсэн. Харин тархи доргилт гэмтлийг манай эхнэр ******* үүсгээгүй гэж бодож байна. Учир нь 2023 оны 05 дугаар сард Өвөрхангай аймгийн Уянга сум руу хувийн ажлаар явж байгаад замд хүүхэд бөөлжөөд байхаар нь буулгаж бөөлжүүлчихээд машинд суух гэтэл хаалга саваад толгойгоо машины хаалганд цохичихсон юм. Тэгээд толгой өвдөөд байхаар нь ирээд Бүсийн оношилгоо эрүүл мэндийн төвд үзүүлээд хавантай байна гээд гадуур эмчилгээ хийлгэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Э.Намуунсолонгийн ”...2023 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр би ахын гэрт байсан. Амралтын өдөр байсан тул бүгдээрээ гэртээ байсан. Тэр өдөр бага дүү зогьсоод ах зурагт үзээд сууж байгаад дүү г зогьссон чинь уурлаад нөгөө өрөөнд байсан ******* эгч ахад шингэн юм өгчихвөл зогьсоо нь гарчихна шүү дээ гэхэд ах уурлаад байсан. ******* эгч, ах хоёр хэрэлдээд том өрөө рүү орсон. Дүү айгаад уйлаад байсан болохоор би унтлагын өрөө рүү дүүгээ аваад орсон. уйлаад байсан болохоор би унтлагын өрөөнөөс гарч ирээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37-р хуудас/, Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “...Үзүүлэгч биед учирсан тархи доргилтоос бусад гэмтэл нь хүний биеийн 1 хувиас илүү хэмжээтэй шарх зулгаралт гэмтлүүд тогтоогдсон ба Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/, 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн 499 дугаартай шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “1. Үзүүлэгч биед тархи доргилт, зүүн шуу, бугалга, хүзүү, шарх, шанаа, чихний омог, хүзүү, баруун мөр, шуу, зүүн хацар, эгэм, бугалга, бүсэлхий, зүүн хавирганы нум хэсэг, хэвлий, гуя хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. З.Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17-18-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч Өвөрхангай аймгийн прокурорын газарт гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, /хх-ийн 77-р хуудас/, Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт гаргасан “сэтгэцэд ямар нэгэн өөрчлөлт байхгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй” гэсэн хүсэлт /хх-ийн 73-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР