Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1592

 

 

 

 

 

  2023        12          19                                  2023/ШЦТ/1592

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ

Улсын яллагч П.Даваасүрэн

Хохирогчийн өмгөөлөгч Н.Баярсайхан, Б.Зулбаяр

Шүүгдэгч С.З****** түүний өмгөөлөгч Э.Уянга

Шүүгдэгч Н.Б****** түүний өмгөөлөгч Н.Бат-Эрдэнэ

Шүүгдэгч Т.Э****** түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ****** овогт ****** -ийн ****** ,  ****** овогт ****** -ийн Зүчи, Боржигон овогт Наранболдын Батмөнх нарт холбогдох эрүүгийн “2106 02736 1812” дугаартай 4 хавтас хэргийг 2023 оны 11 дүгээр  сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 20** оны 6 дугаар сарын 24-ний өдөр ********* хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ ********* коллежид суралцдаг байсан гэх, ам бүл 2, ээжийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо *** дүгээр байрны ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

********* овогт *********-ийн ********* /РД:*********/.

2. Монгол Улсын иргэн, 20** оны 9 дүгээр сарын 9-ний өдөр ********* хотод төрсөн, **  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг үйлдэх үедээ *********сургуули йн сурагч, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо ********* хотхон *** дугаар байрны *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

********* овогт *********-ын ********* /РД:*********/.

3. Монгол Улсын иргэн, 20** оны 12 дугаар сарын 28-ны өдөр ********* аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг гарах үед *** дугаар сургуулийн сурагч байсан, ам бүл 3, аав, ээжийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

********* овогт *********-ийн ********* /РД:*********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********, *********, *********  нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны гадна саравчинд *********-ийн нүүр, хацар руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********* мэдүүлэхдээ “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянавал, шүүгдэгч *********, *********, ********* нар нь бүлэглэн 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дүгээр байрны гадна саравчинд *********-ийн нүүр, хацар руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 2-3 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 7-12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч *********-ийн өгсөн: “... Би 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн орж гүйчхээд 22 цагийн орчим байрны гадна найз ********* /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, *********, *********, ********* /бүтэн нэрийг нь мэдэхгүй/, *********, *********, *********, нарын хамт сууж байсан. Байрны хаалганы цаана хүүхдүүд бөөгнөрөөд байсан, бид нар тоохгүй сууж байхад тэр бужигнаж байсан газраас 10-15 орчим эрэгтэй хүүхдүүд бид нар дээр ирээд Түшиг гэж хүүхдийг асуусан. “Хаана байгаа юм бэ?, олоод өг” гэхээр нь бид нар “мэдэхгүй” гэсэн. Хамт байсан хүүхдүүд яваад *********, ********* бид нар үлдчихсэн байсан. Тэр хүүхдүүд дунд миний зүс таних ********* гэх хүүхэд байсан ба тэд нар “********* олж өг” гээд нэхээд байсан ба татаж байсан тамхины ишээ ********* над руу шидээд тэгээд тэнд хамт байсан хүүхдүүд нь над руу бүгд дайрсан. *********-тай хамт байсан үл таних 10 гаруй хүүхдүүд бүгд нийлээд намайг зодсон ба миний эрүү, толгой өвдөөд байгаа. Би сууж байсан болохоор толгойгоо хамгаалаад суусан. Тэд нарыг намайг зодож байхад байрны нэг ах бид нарыг хараад орилоод тэд нар зугтсан. Тэгээд тэр байрны ах гарч ирээд “зүгээр үү?” гээд бид нар гайхаад сууж байсан ба нөгөө ах орсны дараа атаман гэсэн үл таних 3 эрэгтэй нь буцаж ирээд “бид нартай нэг нэгээрээ зодолдох уу?” гэхээр нь бид гурав “үгүй” гэсэн. Тэгээд тэд нар “*********-гээ олоод байж байгаараа” гээд явсан. Би тэндээсээ шууд гэр лүүгээ орчихсон, миний толгой өвдөөд байсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 16-17 дугаар тал/,

Би 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Цэцэрлэгт хүрээлэнд өөрийн найз *********, ********* нарын хамт гүйчхээд өөрийн амьдарч байгаа Park view хотхонд байрлах сүүдрэвчинд тэдний хамт амьсгаагаа дараад сууж байтал манай байрны гадна талд бужигналдаад байсан хэсэг хүүхдүүд шууд над руу бөөнөөрөө хүрээд ирээд “чи хэн юм бэ?, чамайг хэн гэдэг юм бэ?” гэж намайг тойрч зогсоод, нэг нь намайг цохих гэж гараа далайж байгаад буцаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа буцаж ирэхдээ 2,3 нэмэгдээд 10 гаран хүүхэд болсон байсан. Тэд нар буцаж миний сууж байсан сүүдрэвчинд хүрч ирээд нэмэгдэж ирсэн 2,3 хүүхэд нь мөн “чамайг хэн гэдэг юм бэ?” гэхээр нь би өөрийгөө “*********” гэж танилцуулсан. Тэгсэн тэд нар бөөнөөрөө буцаж ирээд миний өмнө зогссон. Тэдний дунд тамхи татаж байсан хүүхэд над руу татаж байсан тамхиа шидээд миний зүүн шанаа тус газар нэг удаа гараараа цохисон. Тэр хүүхдүүдийн араас өөр нэг хүүхэд баруун гараараа миний зүүн шанаа тус газар 1 удаа цохихоор нь би түүнийг цааш нь түлхтэл араас нь нэг хүүхэд үснээс зулгааж байгаад толгой хэсэгт цохисон. Хэдэн удаа, юугаар цохисон талаар нь сайн санахгүй байна. Тэгсэн нэг ах дээрээс “хөөш та нар болиоч” гэтэл нөгөө хүүхдүүд гүйгээд явчихсан. Манай хоёр найзыг ч гэсэн цохисон юм шиг байна лээ. Гэхдээ хэн цохисон талаар хараагүй. Намайг зодсон гэх хүүхдүүдээс *********-ыг танина.  Би өнгөрсөн онд *** дугаар сургуульд шилжин ирэхэд *********-тай нэг анги болсон юм. Тэгээд би удаагүй буцаад шилжсэн болохоор *********-ыг таниад байгаа юм. Бусад хүүхдүүдийг бол танихгүй. Намайг ямар учраас зодох болсон талаар сайн мэдэхгүй байна. Эдгээр хүүхдүүдтэй урьд өр авлага өш хонзонгийн зүйл байхгүй. Надад учирсан гэмтлийг хэн учруулсан талаар сайн мэдэхгүй байна. Бүгд л намайг цохиж зодоод байсан. Би нүүрээ хамгаалаад доошоо тонгойсон болохоор хэн нь намайг цохиж зодоод байгааг сайн харж чадаагүй. Зодуулж байхад эрүүний яс таг гээд дугарч байсан. Гэхдээ хэзээ нь, хэний үйлчлэлээс гэдгийг нь санахгүй байна. Намайг зодсон хүүхдүүдээс согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Миний эрүүний яс салчихсан юм шиг санчигнаж дугараад байна. Толгой их өвддөг болсон. Биед таталт өгдөг болоод Манал оточ эмнэлэгт хэвтэж мэдрэлийн эмчийн хяналтад орсон. Эмчилгээнд гарсан зардлын баримт байгаа. Баримтаа авчирч өгнө. Хохирлоо барагдуулж авна, гомдолтой байна...” /1 дүгээр хх-ийн 22-23 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 7089 дүгээр:

1. *********-ийн биед эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн Хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хх-ийн 81-82 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********-ын өгсөн: “... Миний хүү *********  бусдад зодуулснаас хойш биеийн байдал улам дордож байгаа толгой нь байнга өвдөж байгаа эмчийн байнгын хяналтад байгаа одоо “Манал оточ” нэртэй мэдрэл, гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ухаан нь хааяа, хааяа орж гардаг болсон ухаан алдаж, унаж таталт өгдөг болсон. Эрүүний хугарсан яс боролж эдгээгүй байгаа тэрнээсээ болж буйлны үрэвсэл өндөртэй болсон гэж эмчийн оноштой болсон...” гэх мэдүүлэг /2 дугаар хх-ийн 11 дүгээр тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатар, С.Эрдэнэцэцэг, О.Оюунбаясгалан нарын 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 177 дугаар:

1.*********-ийн 2021 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хийлгэсэн толгойн компьютер томографын зураг дээр тархины эдэд гэмтлийн гаралтай  цус хуралт, няцрал зэрэг өөрчлөлтүүд илрээгүй, гавлын яс хугаралгүй, эрүүний ясны зүүн салаанд зөрөөгүй хугаралтай байсан ба тархины баруун дух дэлбэнд архаг өөрчлөлтүүд илрээгүй, гавлын яс хугаралгүй, эрүүний яс зүүн салаанд зөрөөгүй хугаралтай байсан ба тархины баруун дух дэлбэнд архаг өөрчлөлт буюу 0,9х0х4 см уйланхай илэрсэн байна. 2021 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн эмчийн үзлэгээр органик сэтгэл тогтворгүйтэх /сульдлын/ эмгэг гэсэн урьдчилсан онош тавигдсан, 2021 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “Рефлекс” эмнэлгийн мэдрэлийн эмчийн үзлэгээр булчингийн хүчлэх, чичирхийлэх таталт нь удамшлын, бодисын солилцооны, халдвар, харшлын өвчин /вирусийн халдвар, менингит, тархи болон түүний бүрхүүлийн үрэвсэл/, тархины бүтцийн өөрчлөлт бүхий өвчнүүд /тархины буглаа, уйланхай/, хордлого, гавал, тархины хүнд гэмтлийн дараах үлдэц, шалтгаан тодорхойгүй, сэтгэцийн гэмтэл, өөрчлөлтүүд зэрэг олон шалтгааны улмаас үүсэж болох бөгөөд ямар шалтгааны улмаас хэзээ үүссэн нь тодорхойгүй байгаа тул гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй байна. Иймд нарийн мэргэжлийн мэдрэл, сэтгэцийн эмч нарын үзлэг, шинжилгээгээр дээрх эмгэг өөрчлөлтүүдийн шалтгааныг тогтоолгох шаардлагатай байна.

2. Шинжээч эмч Ц.Нандинцэцэгийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гаргасан 7089 дүгээр дүгнэлтээр тогтоогдсон гэмтлийн зэрэг одоогоор өөрчлөлт орохгүй бөгөөд уг дүгнэлт нь үндэслэлтэй байна.

3. *********-ийн биед тухайн үед эрүүний ясны зүүн салааны хугарал гэмтэл учирсан бөгөөд уг гэмтэл нь эрүүний зүүн хэсэгт 1 удаа цохих үед үүсэх боломжтой.

4. Зулайн орой хуйх хэсгээр эмзэглэлтэй гэсэн нь үснээс зулгаах үед үүсэх боломжтой...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 122-128 дугаар тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатар, С.Эрдэнэцэцэг, О.Оюунбаясгалан нарын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 486 дугаар: “... ********* нь гэмтлийн дараах нийлмэл хэсэгчилсэн уналт, таталт, гэмтлийн дараах сэтгэл гутрал, зан төрхийн өөрчлөлт болон танин мэдэхүйн өөрчлөлттэй болсон нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нарын комиссын шийдвэр, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвийн сэтгэцийн эмчийн үзлэг, “Рефлекс” эмнэлгийн мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг, шинжилгээгээр тогтоогдсон байна. *********-ийн биед учирсан гэмтлийн дараах нийлмэл хэсэгчилсэн, уналт, таталт, гэмтлийн дараах сэтгэл гутрал, зан төрхийн өөрчлөлт болон танин мэдэхүйн өөрчлөлт нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.5-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 139-145 дугаар тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын:

1. Шинжээч эмч Г.Энхбаатар, С.Эрдэнэцэцэг, О.Оюунбаясгалан, СХД-н ЭМТ-н эмч нар, Сэтгэцийн эмгэг судлалын үндэсний төвийн сэтгэцийн эмч, Рефлекс эмнэлгийн мэдрэлийн нарийн мэргэжлийн эмч нарын сэтгэцийн дүгнэлт гаргах эрхтэй эсэхийг манай комисс тогтоох боломжгүй байна.

2. ********* нь одоогоор Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна. ********* нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх эмнэлгийн бичиг баримт байхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт дэх гэмтэл үүссэн эсэхийг манай комисс тогтоохгүй болно.

3. ********* нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна.

4. ********* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5. 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр гаргасан 486 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон *********-ийн биед учирсан “гэмтлийн дараах нийлмэл, хэсэгчилсэн уналт, таталт, гэмтлийн дараах сэтгэл гутрал, зан төрхийн өөрчлөлт болон танин мэдэхүйн өөрчлөлт бүхий гэмтэл” нь юунаас болж үүссэн эсэх, 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр зодуулснаас болж үүсэх боломжтой эсэхийг манай комисс тогтоох боломжгүй юм. ********* нь одоогоор сэтгэцийн хувьд тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэгтэй байна...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 152-166 дугаар тал/,

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч М.Энхбаяр, Ч.Эрдэмболор, Т.Сэлэнгэ, О.Нансалмаа, М.Аригуунтөгс нарын 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 672 дугаар:

1. Шинжээч Ц.Нандинцэцэгийн 2021 оны 8 дугаар сарын 9-ний өдрийн 7089 дүгээр дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 147 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна.

3. Шүүх сэтгэц эмгэг судлалын 701 дүгээр дүгнэлтэд ********* нь одоогоор сэтгэцийн хувьд “Тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг”-тэй байна гэснээс үзэхэд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэргийн материалаар нэмэлт шинжилгээ хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 486 дугаартай дүгнэлт үндэслэл муутай байна.

4. *********-ийн биед учирсан уналт, таталт, тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний зан ба төрхийн бусад органик эмгэг нь ямар шалтгааны улмаас хэзээ үүссэнийг шинжээч эмч нар тогтох боломжгүй байх ба *********-ийн 2021.8.3-ны толгойн КТГ-д тархины баруун духны дэлбэнгийн медиал хэсэгт 0.9х0.4 см уйланхайт өөрчлөлттэй байгаа нь 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр бусдад зодуулсан үйлдэлтэй хамааралгүй байна.

5. *********-ийн биед 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хийсэн тархины MRI -аар “тархины баруун духны дэлбэнгийн медиал хэсгийн гүний цагаан бодист уйланхайт өөрчлөлт” тогтоогдсон нь гэмтлийн гаралтай эсэхийг тогтоох боломжгүй ба энэ нь 2021 оны 8 дугаар сарын 2-нд бусдад зодуулсантай шалтгаант холбоогүй. Энэ өөрчлөлтөөс үүдэн гэмтлийн дараах хэсэгчилсэн уналт, таталт, тархины өвчин, гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний зан ба төрхийн бусад органик эмгэг үүсэх боломжтой эсэхийг тогтоох боломжгүй байна.

6. *********-ийн биед учирсан доод эрүүний зүүн нум хэсгийн шугаман хугарал гэмтэл нь нэг удаагийн цохилтоос үүсэх боломжтой.

7. Эрүүний хугарал нь шанааны зүүн талд цохисноос үүснэ...” гэх дүгнэлт /2 дугаар хх-ийн 173-179 дүгээр тал/,

Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон: “... 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ********* овогтой *********-т ердийн өвчний жагсаалтаар 60 хувиар 12 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв..” гэх акт /2 дугаар хх-ийн 182 дугаар тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3 дугаар хх-ийн 127-131 дүгээр тал/,

            2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 28 дугаар яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /4 дүгээр хх-ийн 13-16 дугаар тал/,

            2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 29 дүгээр яллагдагчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /4 дүгээр хх-ийн 31-32 дугаар тал/,

Шүүгдэгч *********-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 119 дүгээр тал/,

Шүүгдэгч *********-н нас тоолсон: “... гэмт хэрэг гарсан гэх 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 18 нас 1 сар 9 хоногтой байсан...” гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 120 дугаар тал/

Шүүгдэгч *********-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 155 дугаар тал/,

            Шүүгдэгч *********-ийн нас тоолсон: “... гэмт хэрэг гарсан гэх 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 16 нас 10 сар 24 хоногтой байсан...” гэх тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 156 дугаар тал/,

            Шүүгдэгч ********-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 210 дугаар тал/,

            Шүүгдэгч *********-ын нас тоолсон: “... гэмт хэрэг гарсан гэх 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 16 нас 7 сар 5 хоногтой байсан...” гэх тэмдэглэл / дүгээр хх-ийн 211 дүгээр тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч *********, *********, ********* нарын зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр мараагүй болно.

Гэмтлийн зэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн ангиллаар тогтоох бөгөөд дараах үндсэн шалгуур шинжээр гэмтлийн зэргийг тогтооно. Үүнд,

  • Амь насанд аюултай эсэх;
  • Эрүүл мэндийн байдлыг сарниулсан хугацаа;
  • Гэмтлээс үүссэн үлдэц уршиг байгаа эсэх;
  • Хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг үндсэн шалгууруудаар гэмтлийн зэргийг тогтоодог.

Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:

  • Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарна.

Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмтэл нь учирсан үедээ хүний амь насанд аюулгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан ноцтой үр дагаварт хүргэхгүй зэргээрээ хүнд гэмтэл учруулахаас ялгаатай ч нөгөөтээгүүр тухайн гэмтэл нь хохирогчийн хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулах буюу, эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулдаг.

Шүүгдэгч *********, *********, ********* нар нь хохирогч *********-ийн эрүүл мэндэд биед эрүү ясны далд хугарал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтлийг учруулсан байх бөгөөд энэ нь хохирогчийн хөдөлмөрийн ерөнхий чадварыг 15-35 хувь алдагдуулсан хүндэвтэр зэрэгт хамаарах нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч *********, *********, ********* нар нь ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр бүлэглэн хохирогч *********-ийн нүүр, хацар руу нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд Баянзүрх дүүргийн Прокурорын шүүгдэгч *********, *********, ********* нарын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.

Шүүх шүүгдэгч *********, *********, ********* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэхдээ гагцхүү хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар мэдүүлэгт үндэслэн мэтгэлцээний үндсэн дээр хөндлөнгийн байр сууринаас шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

Иймд шүүгдэгч *********, *********, ********* нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж тус тус заасны дагуу шүүгдэгч *********, *********, ********* нар нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч ******** нь 8.036.734 төгрөг нэхэмжилсэн бөгөөд *********, *********, ********* нар нь шүүхийн шатанд хохирогчид тус бүр 5.000.000 төгрөг төлж барагдуулсан тул тэднийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгч *********, *********, ********* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус бүр 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “... Миний үйлчлүүлэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...” гэх саналыг тус тус гаргасан шүүгдэгч нарын зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүгдэгч *********, *********, ********* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт “...Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн...” бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж тус тус заажээ.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, өмгөөлөгчийн санал зэргийг судалж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********, *********, ********* нарт 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “... 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах...” саналыг гаргасан.

Шүүх аливаа гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр төлөгдсөн эсэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тус зүйл хэсэгт заасан ялын төрлүүдээс сонгон оногдуулах бөгөөд тухайлан сонгон оногдуулж буй ял эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн хувийн байдалд хамгийн зүй зохистой байдлаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болдог.

 

Шүүхээс шүүгдэгч *********, *********, ********* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдний үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн шүүгдэгчийн нарын хувийн байдал зэргийг харгалзан үзсэний зэрэгцээ үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж буй байдал, амьдралын талаарх хүсэл зорилго, хандлага, хүмүүжил зэрэг онцгой нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

Бусад асуудлаар:

Шүүгдэгч *********, *********, ********* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэг хавсаргав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********, *********, ********* нарыг  “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********, *********, ********* нарыг тус бүр 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /Хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгуулийн ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********, *********, ********* нарт оногдуулсан 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /Хоёр сая долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.

4. Насанд хүрээгүй хохирогч **********  нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

            6. Шүүгдэгч *********, *********, ********* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.  

  7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********, ************  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгч ********  авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Э.ЧИНГИС