Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1480

 

 

 

 

 

 

 

     2023       11          29                                    2023/ШЦТ/1480

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намуунзул,

Улсын яллагч Г.Билгүүжин,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А********,

Иргэний хариуцагч Д.Б********,

Иргэний хариуцагч Л.У********, түүний өмгөөлөгч Н.Баярсайхан,

Иргэний хариуцагч С.О********, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр,

Шүүгдэгч Б.Ү********, түүний өмгөөлөгч Г.Галсанпунцаг,

Шүүгдэгч Р.Б********, түүний өмгөөлөгч Д.Цэрэнханд,

Шүүгдэгч Ж.О********, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч ********-т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч ********-г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч ********-г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2017 01000 001 дугаартай хэргийг шүүх 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

 

1. Монгол Улсын иргэн, 19** оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ******** аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, дээд боловсролтой, ******** мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ******** даргаар ажиллаж байсан, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, 2 охины хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянзүрх дүүргийн **  дугаар хороо, * дугаар байрны *** тоотод түр оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ********, ******** овогтой ********-н ********.

 

2. Монгол Улсын иргэн, 19** оны 1 дүгээр сарын 3-ны өдөр ******** аймгийн ******** суманд төрсөн, ** настай, эмэгтэй, ******** боловсролтой, ******** мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ******** газарт зөвлөх ажилтай байсан, ам бүл 6, нөхөр, хүү, охин, бэр, ач нарын хамт Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ********, ******** овогтой ********-ийн ********.

 

3. Монгол Улсын иргэн, 19** оны 8 дугаар сарын 8-ны өдөр ******** аймгийн ********суманд төрсөн, ** настай, эрэгтэй, ******** боловсролтой, ******** мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Баянзүрх дүүргийн ******** нягтлан бодогчоор ажиллаж байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дугаар хороолол, ********-ын гудамжны ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, ** дүгээр хороолол ** байрны ** тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ********, ******** овогтой ********-ын ********.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

           Шүүгдэгч ******** нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан яллагдагч ********, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, ”********” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан яллагдагч ******** нартай урьдчилан үгсэн тохиролцон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах" гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “********” ХХК, “********” ХХК-ийг шууд шалгаруулж, “********” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг нийт 1.164.000.000 төгрөгийг,

********” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 сая төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөгийг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ******** нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч ********, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “********” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан шүүгдэгч ******** урьдчилан үгсэн тохиролцон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах” гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна.” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.” гэснийг;

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно.”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “********” ХХК, “********” ХХК-ийг шууд шалгаруулж, “********” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг, нийт 1.164.000,000 төгрөгийг,

********” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөгийг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгоход дэмжлэг үзүүлж, төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурсны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ******** нь “********” ХХК-ийн үүсгэн байгуулагч, /25 хувийн хувьцаа эзэмшигч байсан/ Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референтээр ажиллаж байхдаа, Баянзүрх дүүргийн   Хөдөлмөрийн   хэлтсийн   даргаар   ажиллаж   байсан шүүгдэгч ********, нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч ******** нартай  урьдчилан үгсэн тохиролцон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д "Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг;

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “********” ХХК-ийг шууд шалгаруулж, “********” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг, нийт 1.164.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.164.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүжилтийн мөнгийг зарцуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “... ********, ******** бид гурвыг үгсэн хуйвалдаж албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэрэгт яллаж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох ******** болон улсад ямар нэгэн хохирол учраагүй, барилга байгууламжууд нь ном журмын дагуу баригдаж ажил үйлчилгээ явагдаж байсан. Хамгийн чухал нь улсын комисс хүлээн авч амжаагүй. Тухайн үед манай байгууллагын санхүүд аудитын газраас шалгалт орж ирдэг байсан. “Энэ нь улсын их хурлын гишүүний тойрогтоо зарцуулах төсвийн мөнгө” гэж хэлж байсан ба энэ мөнгийг манай хэлтэс рүү оруулж биднийг өнөөдөр ийм байдалд оруулсан гэж бодож байна. Тухайн үед бид нар “энэ мөнгийг манайх авахгүй” гэдгээ ч хэлж байсан. Энэ мөнгө манай дансаар ороогүй, тусгай дансанд орсон. Манайх байгууллага мөнгө гарах эрх байдаггүй. Энэ мөнгийг дүүргийн төрийн сангийн дарга ********,  ******** нар нь цаагуураа ярилцаж энэ мөнгийг өөрсдөө гаргасан. Бид нарын гар утас руу өдөр шөнөгүй залгаж дарамталж байсны үндсэнд бид нараар гарын үсэг зуруулсан. ******** дарга өрөөндөө суулгаж байгаад “та нар гишүүний ажлыг хийлгэхгүй байна, гарын үсэг зурахгүй бол ажлаасаа гар” гэж хэлж байсан. Үүнийг ******** нотлох баримт болгон гар утсандаа бичсэн боловч гар утсаа алдчихсан юм. Хэрэв тухайн утсаа алга болгоогүй байсан бол бидний хувьд маш том баримт болох байсан. Бид гурав үгсэн хуйвалдсан зүйл огт байхгүй. Энэ гарын үсэг зурах байдлыг эсэргүүцэж байсан ч ажлаа өгч ажлаасаа гарч чадаагүй нь миний буруу болсон байна. Энэ хэрэг 7 жил үргэлжлээд явж байгаа бөгөөд бид ажил амьдралаараа хохирч байна. Тухайн үед бид нарыг “гишүүний ажлыг хийлгэхгүй удаашруулж байна, гарын үсгээ зурахгүй бол ажлаа өг” гэж хэлж дарамталсаар байгаад гарын үсэг зуруулж авсан. Энэ хэрэгт төсвийн мөнгийг гадагш гаргадаг төрийн санг татан оролцуулъя гэж хэлсэн боловч одоо хүртэл татаж шалгаагүй байна. ******** гишүүн тухайн үед бидэнд “та бүхэн тайван байгаарай, бүх асуудлыг прокурор дээр нь зохицуулж байгаа” гэж хэлж байсан. ******** гишүүний бие нь муудахад бид нарыг уулзуулахгүй байсан. Тэгээд гишүүнийг нас барахад энэ хэрэг хөдөлгөөнд орж ажиллагаанууд явагдсан. Энэ нь улс төр, тэр дундаа улсын их хурлын гишүүдийн хоорондын өс хонзонгийн асуудал юм. Үүнээс болж бид хэлмэгдэж байна. Би хэрэв хэлмэгдвэл энгийн төрийн алба хаагч улсын төрийн золиос хэрхэн яаж болдог талаар улс орон даяар зарлах болно...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “... Би ******** гишүүнийг 1999 оноос хойш 2019 он хүртэл улсын их хурлын гишүүнээр 4 удаа сонгогдоход хамтран ажиллаж байсан. ******** гишүүнтэй 20 жилийн хугацаанд түүний удирдлага дор өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн ажиллаж байсан гэдгийг хэлмээр байна. Үүнийг маань талийгаачийн дүү ********, бэр ******** нар нь мэдэж байгаа. Намайг энэ хэрэгт буруутгаж 2016 оноос шалгаж эхэлсэн. Мөрдөн шалгах ажиллагаанд улсын их хурлын гишүүн талийгаач 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр хүртэлх хугацаанд яллагдагчаар татагдаж хамт шалгагдаад явж байсан.   гишүүн хүнд өвчний улмаас 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Хавдар судлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед мөрдөгч гар утсаар ярьж талийгаачийн биеийн байдлыг үргэлж тодруулан асууж байсан. 2019 оны 6 дугаар сарын 4-ний өглөө түүний эгч ******** нь “ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ******** дарга ярьж байна, прокуророос тогтоол ирж байгаа гэнэ хоёулаа хамт гарч авъя” гэж надад хэлэхэд бид хоёр хамт гарж тогтоолыг талийгаачийн эгч нь гарын үсэг зурж авсан. 2019 оны 6 дугаар сарын 4-нд ерөнхийлөгчийн тамгын газрын дарга ********, тухайн үед засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга ******** нар ирээд талийгаачид тогтоолын талаар хэлэхэд эмч “энд ийм зүйл ярих тохиромжгүй, гадаад нөхцөл байдлыг ойлгохгүй байгаа шүү дээ” гэж хэлэхэд талийгаач насан өөд болж байсан харамсалтай зүйл болж байсан юм. Үүнийг би шүүх хуралдаанд хэлэх ёстой байх гэж бодож хэлж байгаа юм. Энэ хэрэгт намайг ********компанийн үүсгэн байгуулагч гэж дурдсан байна. 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдөр надад ******** 25 хувийн хувьцааг хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр  шилжүүлж өгсөн бөгөөд би тухайн компанийн үүсгэн байгуулагч нь биш. Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дарга ********, нягтлан ******** нартай үгсэн хуйвалдсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байна. Надад энэ хоёртой үгсэн хуйвалдах ямар ч шаардлага байхгүй. Тийм зүйл гэж байхгүй. Талийгаач надад “улсын их хурлын гишүүн сонгогдсон тойрогтоо өөрийнхөө мөнгөөр тухай ажлуудыг хийх гэж байгаа ******** рүү залгахад гар утсаа авахгүй байна чи очоод уулзаад ир” гэж хэлж байсан. Нэг удаа очиж уулзахад ********  “ийм зүйл байж болохгүй” гэж хэлсэн. Дараа нь дахин уулзахад “гишүүнд энэ болохгүй зүйлийн талаар хэлье” гээд ******** , ******** бид 3 хамт сууж байгаад ******** гишүүн рүү миний гар утсаар ярьж “энэ асуудал болохгүй юм байна” гэж хэлж байсан. Гишүүнд хэлсний дараа “бид гурвыг сайдтай очиж уулз” гэж хэлэхэд бид 3 сайдтай очиж уулзахад бид гурвыг “төрийн ажил, гишүүний ажилд саад учрууллаа, энэ ажлыг хийхгүй бол танай хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаа ******** гэх бүх хүмүүсийг халж ******** талын хүмүүсийг томилно” гэж загнасан. Надад хандаж “чи тэр дураараа даргадаа очиж хэлээрэй” гэж хэлсэн тул би ******** гишүүнд энэ талаар хэлж байсан. Энэ ажлыг яагаад надад даатгасан бэ гэхээр 2011 онд гишүүний бие хүнд өвдөж “би Монголд эмчлүүлмээргүй байна” гэж хэлэхэд нь би Орос улсын эмнэлэгтэй холбож өгч байсан. 2012 онд Баянзүрх дүүрэгт нөхөн сонгууль болж 2013 онд гишүүн тангараг өргөсөн. ******** гишүүн надад “би энэ дүүрэгт хийх ажил их байна, намаа ч сольчихлоо миний улс төрийн нөхцөл байдал хүнд байна, миний биеийн байдлын талаар чи сайн мэдэж байгаа, би чамд итгэж байна, чи энэ ажлыг хийчих, барилгын талаархи асуудлыг би зохицуулна” гэж хэлэхэд нь зөвшөөрсөн нь миний буруу. Намайг худалдан авах ажиллагааны хууль зөрчсөн гэх мэт хэд хэдэн үндэслэлээр надад яллах дүгнэлт үйлдсэн. Улсын төсвөөс ******** сайдын багцад байгаа төсвийн шийдвэр гаргах хүн нь сайд өөрөө юм. Миний өмгөөлөгчийн шүүхэд шинээр гаргаж өгсөн баримтад улсын их хурлын тэмдэглэл байгаа бөгөөд үүнд маш тодорхой зүйлс байсан. Төр хувийн хэвшлийн түншлэлээр ажил хийгдэнэ гэж сайдын төвлөрсөн багц руу шилжүүлнэ гэж хөрөнгө оруулалтын зардлуудыг сайдын багц руу шилжүүлж сайд тушаал гаргаж хийж байсан юм билээ. Тухайн үед ******** гишүүн байгаагүй бол энэ барилгаас юу ч баригдахгүй байсан. Барилгын суурь тавигдаж эхэлж байхад мэргэжлийн хяналтын байгууллага ирж шалгалт хийсэн. Энэ нь ард иргэдээ мэргэжилтэй ажилтай болгоё гэсэн гишүүний санаа байсан. Би хэргийн материалтай хэргийг шүүхэд ирэх хүртэл танилцаагүй байсан. Яагаад гэвэл талийгаач бид 2 нэг ашиг сонирхолтой тул дундаа нэг өмгөөлөгчтэй байсан ба яваандаа өмгөөлөгчгүйгээр хэсэг хугацааг өнгөрөөсөн. Дараа нь өмгөөлөгч авч өмгөөлөгчтэйгөө давж заалдах шатны шүүхийн шат хүртэл хамт явсан. Би ******** гишүүнтэй 20 жил ажиллаж байхдаа хувийн тэмдэглэл хөтөлж байсан боловч энэ хэрэгтэй холбоотой 2014, 2015 оны тэмдэглэлийг ******** гишүүн авлигатай тэмцэх газар шалгуулж байхдаа надаас аваад буцааж өгөөгүй. 2018 онд гишүүн бид хоёр Москва хотод гишүүнийг эмчлүүлж байхдаа гишүүн надад “миний хүүг л энэ хэрэгт дуудуулж болохгүй шүү” гэж  аминчлан гуйж захиж байсан. 1.164.000.000 төгрөгөөс 120.000.000 төгрөгийг Төрийн банкны “********” компанийн зээл рүү шилжүүлж байсан. Би одоо 52 настай 2007 онд Хэнтий аймагт ажлаар явж байгаад аваарт орсон ба нурууны өвчнөөс болж ажлаасаа гарсан. Өнөөдрийн шүүх хуралдаанд иргэний хариуцагчаар оролцож байгаа ******** 2 нь намайг гишүүнтэй 20 жил ажиллаж байсныг мэдэх хүмүүс бөгөөд үүнийг гэрчлэх байх. “********” компанийг гишүүний бэр ******** үүсгэн байгуулж байсан. Сонгинохайрхан дүүрэгт газар авах болсон учраас “********” компанийн нэр дээр авч болохгүй байна гэж хэлээд ********-д 25 хувь, ******** 50 хувь, надад 25 хувийн хувьцаа өгч хувьцаа эзэмшигч болгосон. Дараа нь буцаан авсан. Хүслээр болдог бол талийгаачаас хэргийн үнэн бодит байдлын талаар хэлүүлэх юм сан гэж бодож явдаг юм. 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр энэ хэргийг шүүгч гэм буруутайд тооцож хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож хохирлын хэмжээг тогтоож байсан. Давж Заалдах шатны шүүх хохирлын хэмжээнд өөрчлөлт оруулсан. 2020 оны 6 дугаар сарын 02-нд Улсын Дээд шүүх шинэ хуулиар энэ хэргийг сэргээн шалгасан. Зарим шүүх хуралд шүүн таслах ажиллагаанд бид нарыг саад учруулж байгаа мэтээр буруу ойлголт гарч байсан. Шалгагдаж байх 7 жилийн хугацаанд би эрүүл мэнд, бие сэтгэлээр хохирч байна. Энэ асуудалд холбогдсондоо маш их харамсаж байна. Би жирийн л нэг төрийн албан хаагч байсан. Би шүүхийн шийдвэрт хүндэтгэлтэй хандана, гэхдээ хэргийн нөхцөл байдал, оролцоо зэргийг олон талаас нь дүгнэж өгөөч гэж хүсэж байна. 4 халуун усны хувьд тухайн барилгууд албан ёсоор нээж үйл ажиллагаа явуулж тухайн хорооны иргэдэд үнэ төлбөргүй сургалт хийж үйлчилж байсан. Намайг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж энэ гэмт хэргийг зохион байгуулсан, гүйцэтгэсэн гэж яллаж байна. Би тухайн үед байнгын хороонд ажиллаж байсан ба ажлын чиг үүрэг маань байнгын хороогоор хэлэлцүүлэгдэж байгаа хуулийн төслийн хэлэлцүүлэгт бэлтгэл хангах, хуралдаан зохион байгуулах байсан. Миний ажил үүргийн хувьд Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байсан ******** нягтлан бодогч ******** нарт албан тушаалд нь хөндлөнгөөс нөлөөлөх ямар ч боломжгүй. Энэ 2 хүнтэй үгсэн хуйвалдах шаардлага байгаагүй. Миний хэлсэн асуудлыг энэ 2 хүн биелүүлэх боломжгүй байсан юм гэдгийг хэлмээр байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.********* мэдүүлэхдээ: “... Бүх хүмүүс өөрийгөө буруугүй гэж хамгаалж ярина. Би ч мөн өөрийгөө буруугүй гэж үзэж байна. Нягтлан бодогчдын нэг хөл нь наранд, нэг хөл нь нарсанд гэдэг үг байдаг. Би хоёрдугаар гарын үсэг зураагүй бол энэ хэрэг гарахгүй байсан. Би өмнөх мэдүүлгүүддээ ч гэсэн намайг сайдын өрөөнд дуудаж юу болсон талаар болон гар утасны бичлэгийг хэрхэн устгуулсан хэлсэн бөгөөд энэ нь хэргийн материалд байгаа юм. Намайг худалдан авах ажиллагааны хууль зөрчсөн гэж үзсэн байна. Худалдан авах ажиллагааг А3-ын гэрчилгээтэй хүмүүс мэддэг бөгөөд нягтлан бодогч хүн төсвийн тухай хууль, худалдан авах ажиллагааны тухай хуулийг нарийн мэдэх нөхцөл боломжгүй. Гэмт хэрэгт хамтран оролцсон болон үгсэн хуйвалдсан зүйл байхгүй. Намайг гэмт хэргийн гүйцэтгэгч гэж буруутгаж байгаа бөгөөд гүйцэтгэх албан тушаалтан нь удирдлагаас өгсөн үүрэг шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж үйлдсэн бол хамтран гүйцэтгэгчид тооцно гэж заасан байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл сайд өрөөндөө дуудаж оруулж ирж “төрийн ажил гацааж байна, үүрэг даалгавар биелүүл” гэж загнасан. Би эдгээр хуулиудыг мэдэхгүй учир тухайн хийж байгаа ажил нь зөв л юм байна даа гэж бодож байсан. Би хууль зөрчсөн зүйлгүй. ********* сайд өрөөндөө дуудаж загнасан тул би ажил, амьдралтайгаа үлдэхийн тулд тухайн үйлдлийг хийсэн. Тухайн үед шийдвэр гаргасан худалдан авах ажиллагааны хууль, төсвийн тухай хуулиудыг мэдэх ёстой тэр хүмүүс нь одоо байхгүй. Тэгээд би албан тушаалын эрхшээлд автсан гэдэг нь баримтуудаар тогтоогдоно. Хэргийн гол зохион байгуулагч нас барсан. Гэмт хэргийн хатгагч гэдэг хүн нь тухайн үед хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас “наад мөнгийг чинь гаргах гээд манайх руу ирлээ, танайх руу явуулна, харин танайх гаргаж болохгүй шүү” гэж хэлж уг мөнгийг зохион байгуулалттай явуулсан байсныг сүүлд ойлгосон. Хэргийг тоймлон хэлэхэд 2014 онд нэмэлт санхүүжилтийн дансаар энэ мөнгөнүүд гарсан. Манай байгууллагад жилд нийт 5-6 шалгалт ирдэг байсан. Энэ шалгалтаар хууль зөрчөөгүй байна улсын комисст хүлээн ав гэж хэлсэн. ********* гэдэг хүн өмчид бүртгэж, хүлээж ав гэж хэлээгүй гэх мэдүүлэг хавтаст хэрэгт байсан. Энэ хүн 9 дүгээр сард ажлаа аваад 2-3 сар болж байсан. Манай байгууллагад өмчдөө өг, дүүрэгт өг гэсэн аудитын дүгнэлтүүд олон байгаа. Засаг солигдож ********* гэх хүн сайд болж талийгаач гишүүнтэй эрх мэдэл булаацалдаж таарамжгүй харилцаатай байсан юм билээ. ********* сайд болсныхоо дараа өөрийн талын хүмүүсээ хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газарт ажилд оруулж, дарга, дотоод хяналтын ажилтнуудыг сольсон. Тухайн үед би ажлаа өгч гарах байсан. Гэхдээ хорооны мэргэжилтний ажлыг хийсэн. Хамгийн их хохирч байгаа хүн нь би шүү дээ. Эдгээр хэргүүдэд оролцож, үгсэн хуйвалдсан зүйл байхгүй. Удирдлагаас өгсөн үүрэг шийдвэрийг хууль бус болохыг мэдсээр байж би гүйлгээ хийгээгүй. Үүнд 3-4 компани сонгон шалгаруулалтад орж, хурлын шийдвэр, протокол гарсан тул үнэн зөв шийдвэр байна гэж бодож би гүйлгээ хийнэ шүү дээ, яагаад гэвэл би худалдан авах ажиллагааны тухай хууль мэддэггүй байсан. Төрийн сан ч биднээс татгалзаагүй. Энэ хэргийг харахад улс төрийн зохион байгуулалттай болж таарч байна. Би мэргэжлийн нягтлан бодогчийн хувьд тухайн материалд анхан шатны баримтууд маш сайн бүрдсэн гэж бодож байна. Би тухайн үед биднийг яаж дарамталж байсан талаар дараа дэлгэрэнгүй хэлнэ дээ гэж боддог байсан боловч биднээс маш хурдан байцаалт мэдүүлэг авсан. Би мэдүүлгээ дутуу хэлсэн харин худал мэдүүлээгүй. Энэ санхүүжилт маш ойрхон хурдан гарсан. Эхний санхүүжилт гарсны дараа дараагийн санхүүжилтийн баримт, гүйцэтгэлийн тайлангууд гарах ёстой байтал төрийн сангаас бидэнд “дараагийн санхүүжилтээ гаргаарай” гэж хэлж хурдан гарч байсан. Энэ хэргийн гол хүн нь байхгүй байна. “Үйлийн үр хаяг андуурдаггүй” гэдэг үг л миний санаанд орж, энэ үгэнд найдахаас өөр аргагүй байна. Тухайн үед гэр бүлээ тэжээн тэтгэхийн тулд ажилтай үлдэхийн тулд гарын үсэг зурсан нь буруу болсон байна. Манай хүүхэд гадаад улсад суралцдаг энэ хэргийн улмаас 7,8 жил хүүхэдтэй уулзаагүй байна. Бидэнд дээд албан тушаалтнуудаас дарамт шахалт ирж байсан. Би гар утсандаа бичлэг хийсэн ба энэ талаар ч хэлсэн боловч байгаагүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********* мэдүүлэхдээ: “... Би хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газарт хуулийн зөвлөхөөр ажилладаг. Ерөнхий газраас томилогдож энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Баянзүрх дүүргийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс нь засгийн газрын 2 тусгай санг хариуцдаг. Нэг нь хөдөлмөр хэлтсийг дэмжих сан, нөгөөх нь нийгмийн халамжийн сан юм. 2016 оноос өмнө Баянзүрх дүүрэгт хөдөлмөрийн хэлтэс, нийгмийн халамжийн хэлтэс гэж тусдаа байсан. 2016 оноос энэ 2 хэлтэс нэгдсэн юм. 2016 оны өмнөх хөдөлмөрийн хэлтэс нь хөдөлмөр хамгааллын сайдын удирдлага дор ажилладаг хэлтэс юм. Энэ хэлтсийн чиг үүрэг нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан гэх засгийн газрын тусгай сангийн хөрөнгийг тухайн жилд төсөвлөгдсөн хөрөнгийг 7-8 зориулалтаар зарцуулах үүрэгтэй. Дүүргийн хөдөлмөрийн хэлтэс барилгын гүйцэтгэгч компанитай гэрээ хийж барилга байгуулах чиг үүрэгтэй байгууллага биш. Сайдын багц санхүүжилт дүүргийн хөдөлмөрийн хэлтэст шилжиж барилгын компаниар дамжин асуудал үүссэнийг ойлгохгүй байна. Хөдөлмөрийн хэлтэс нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн тухайн жилд төсөвлөгдсөн хөрөнгийг хуульд заасан зориулалтаар гаргах үүрэгтэй. Төрийн сангийн гүйлгээ хариуцаж байсан ********* нь одоо үндэсний аудитын газрын даргаар ажиллаж байгаа. Сайдын багц санхүүжилтийг хөдөлмөрийн хэлтэс рүү шилжүүлэх ёсгүй. Энэ санхүүжилтийг хөдөлмөрийн хэлтэс зарцуулах үүрэггүй. Шүүгдэгч нар дарамтлуулсан талаар мэдүүлэг өгч байгаа хэдий ч хэрэгт авагдсан баримтгүй байна. Хуульд нийцээгүй шийдвэрийг биелүүлэхээс татгалзах эрх нь төрийн албан хаагчид эрхтэй шүү дээ. Чиг үүрэгт нь огт хамааралгүй санхүүжилт яамнаас орж ирэхэд нь барилгын компанитай гэрээ хийж зарцуулж дараа нь гарах үр дагаврыг бодоогүйг мэдэхгүй байна. Манай байгууллага 1.344.000.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Хөрөнгө зориулалтын бусаар гарсан гэдэгтэй саналт нийлж байна. 2016 оноос хойш нийгмийн халамжийн сан хөдөлмөрийн хэлтсүүд нэгдэж хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болсон. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар гэх засгийн газрын агентлагт харьяалагдаж, хяналт шалгалт хийгддэг болж манай хяналтаар тогтоогдсон зөрчил юм. Тухайн барилгууд нь айлын хашаанд, хүний газарт, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарах боломжгүй, ашиглах боломжгүй байсан тул тухайн барилгыг нурааж газар чөлөөлж өгөөч гэсэн саналтай байна. Улсын Дээд шүүхийн тогтоолд тухайн барилгыг хохиролд тооцуулан авахаар заасан байсан. Бидэнд тийм боломж байхгүй. Төсвийн байгууллагын тусгай сангийн хөрөнгийн авлагад үндсэн хөрөнгөөр бүртгэж авах боломж байхгүй. Тиймээс хохирлыг тэнцүү хувааж төлж барагдуулах ёстой гэж үзэж байна...” гэв.  

       

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч ********* мэдүүлэхдээ: “... 2014 оны 6 дугаар сард Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн хэлтэс байгуулагдсан ба иргэдэд хөдөлмөр эзэмшүүлэх сургалт явагдаж байхаар нь туслах ажилтнуудаа мэргэшүүлэх зорилгоор тухайн сургалтад суралцуулах гэж очиж уулзах гээд хүлээж сууж байхдаа халуун усны газрын барилгын төслийн зар байсан юм. Манай *********компани нь халуун ус, халаалт, бохир ус, цэвэрлэх байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага тул энэ төсөлд оролцох гээд 2014 оны 6 дугаар сард бичиг баримт материал бүрдүүлж өгч дараа сар буюу 7 дугаар сард манай компани 2 халуун усны төслийг авсан. Манай компанийн инженерүүд Герман улсад суралцаж төгссөн, бүтээгдэхүүнээ Герман улсаас авчирдаг, улсдаа халуун усны жишиг тогтооё чанартай материалаар хийе гэсэн зорилготой ажилласан. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооноос цааш 2 километрийн зайд байрлах халуун усны байршлыг судалж хогийн цэг байсан газрын хогийг цэвэрлэж газрыг нь тэгшлүүлж халуун усны байр барьсан. Нэг халуун усны байрыг 90.000.000 төгрөгийн өртөгтэй барилгын тусгай зөвшөөрөлтэй барилгын компаниар барилж бид өөрсдөө доторх халуун ус, цэвэрлэгээний түвшин өндөртэй цэвэрлэх байгууламж хийж өгсөн. Бид ажлаа хийж эхлэхдээ хөдөлмөрийн хэлтсийн дарга ********* гэдэг хүнтэй гэрээ байгуулсан ба “ажлын 30 хувийн гүйцэтгэлийг хийсний дараа үлдсэн санхүүжилтээ аваарай” гэж хэлэхэд бид өөрсдийн мөнгөөр тухайн барилгыг эхлүүлсэн. Ажлын 30 хувь явагдаж байхад бид хийсэн ажлынхаа товч тайлан гаргаж санхүүжилтээ авч байсан. Санхүүжилтээ бид цаг хугацаандаа авч халуун усны газраа гэрээний дагуу хугацаандаа хүлээлгэж өгсөн. Халуун усны хажуу талд тог татах гэж 16.000.000 төгрөг зарцуулсан. Мөн дараагийн халуун усны тог цахилгаанд 10.000.000 гаруй төгрөг зарцуулсан. Тухайн цахилгааны шонгийн гадуур хамгаалалтын тор татсан. Эдгээр цахилгааны асуудлууд бидний гэрээнд тусгагдсан санхүүжилтэд ороогүй. Бид өөрсдөө хийж өгсөн. Халуун усыг барихдаа стандартын дагуу хийсэн. Эдгээр халуун усны барилгуудыг улс хүлээн авахад асуудалгүй гэж үзэж байна. Халуун усны барилга байгуулагдсаны дараа ойролцоо хүүхдийн тоглоомын талбай барьсан байна лээ...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч ********* мэдүүлэхдээ: “... Миний бие 2016 оны 7 дугаар сард “*********” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тухайн үед компанийн ажлаа өгсөн. “Их өргөө” компани дампуурсан. 2017 онд Авлигатай тэмцэх газраас намайг шалгаж асуухад нь би 2014 оны энэ хэргийн тухай мэдсэн. Надаас тухайн үед ********* компани болон 120.000.000 төгрөгийн талаар асуусан. Тухайн үед л *********-ыг ********* компанитай юм байна гэдгийг мэдсэн. 2014 оны 7 дугаар сарын 21-нд “Хаан” банкнаас “Төрийн банк” руу 120.000.000 төгрөг орж 3 цагийн дараа өөр данс руу шилжсэн. Талийгаачаас би энэ мөнгөний талаар асуухад “бэр ********* маань машин авах гээд дансаар шилжүүлэн авсан юм” гэж хэлсэн. ********* 2017 онд нөхрөөсөө салахдаа машинаа аваад явсан байна лээ. Манайх 1993 оноос барилгын үйл ажиллагаа явуулдаг байсан. 300 айлын орон сууц барьж байсан. 2000 оноос манай эгч *********нь улс төрд орж барилгын ажлаа орхисон...” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч ********* мэдүүлэхдээ: “... Би нөхөртэйгөө 2006 онд танилцаж хамтран амьдраад 2008 онд хүү маань төрсөн. 2009 онд би ********* компанийг “*********” компанийн охин компаниар барилгын тусгай зөвшөөрөлтэйгөөр үүсгэн байгуулсан юм. Тухайн компанийг яах гэж байгуулсан бэ гэхээр талийгаач ********* аймгийн *********суманд “*********” бүтээн байгуулалт хийхээр болж миний нэр дээр компани байгуулсан юм. 2012 оны сонгуулийн дараа 2013 онд манай нөхөр Одын бие өвдсөн тул нөхөр хүүхдээ харж гэрээс гарах ямар ч нөхцөл боломжгүй болсон. Нөхөр маань сэтгэцийн өөрчлөлттэй оноштой байгаа. Талийгаач надад “Төр хувийн хэвшлийг төрийн байгууллагатай хамтарсан түншлэл байгуулахаар Баянзүрх дүүрэгт сургалтын төв барих гэсэн юм миний охин гэрээс гарах боломжгүй учраас ********* эгчдээ компанийн итгэмжлэх хийгээд өгчих” гэж хэлэхээр нь би итгэмжлэх хийж өгсөн. Түүнээс өмнө Сонгинохайрхан дүүрэгт газар авахаар болж *********, ********* эгч хоёрыг компанийн хувьцаа эзэмшигч болгосон. 2013, 2014 онд би гадуур гарах боломжгүй байсан учир тухайн жилүүдэд гэрээсээ гараагүй. Манай хүү аавынхаа хэвийн бус байдлын талаар надаас үргэлж асууж эхэлсэн тул 2015 оноос би нөхөртэйгөө хамт амьдрах боломжгүй болсон талаар талийгаачид хэлж нөхрөөсөө тухайн оны зунаас тусдаа амьдарсан. Би талийгаачид 2016 оны сонгуулийн ажилд нь тусалж өгье гэж хэлж 30 хоног ажилд нь тусалсан. Энэ сонгуулийн ажлын үеэр энэ сургалтын төвд нь 1 л удаа очиж үзсэн. Тухайн 3 давхар барилгад талх нарийн боовны цех, үсчин зэрэг үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. 2016 оны 9 дүгээр сард би нөхрөөсөө салах өргөдөл Баянзүрх дүүргийн Иргэний шүүхэд өгсөн боловч шийдвэрлээгүй тул 2018 онд оршин суух хаягаа 2018 онд Хан-Уул дүүрэгт шилжүүлэн нөхрөөсөө албан ёсоор шүүхээр орж салсан. 2016 онд Авлигатай тэмцэх газраас надтай холбогдож ирж мэдүүлэг өгөх хэрэгтэй талаар хэлэхэд нь би очиж уулзахад тухайн компанитай холбоотой юм надаас асуугаагүй. Харин ********* болон талийгаач нарыг ямар харилцаа холбоотой талаар асууж, гэрээнүүдийг харуулахад миний гарын үсэг биш байсан. Миний гарын үсэг биш байсан талаар тухайн ажилтанд хэлсэн. Талийгаач надаас “компаниа авъя” гэхээр нь 2017 онд нотариатаар орж эрх шилжүүлсэн. Энэ нь хэргийн материалд байгаагүй тул би нэмэлтээр авчирч өгсөн. 2014 онд хар өнгөтэй жи класс бенз загварын автомашиныг *********  нэр дээр “*********” компанид зээл үүсгэж авсан. Намайг нөхрөөсөө салахад талийгаач надаас 200.000.000 төгрөг нэхэмжилж байсан. Би ********* гэдэг компаниас ашиг орлого олсон зүйлгүй. 2017 оны зун Од надад “хоёулаа машинаа сольё” гэж хэлэхээр нь бид машинуудаа сольцгоосон. Анхны шүүх хуралдаанд би *********, ********* нарыг анх удаа харсан. Би Баянзүрх дүүрэгтэй холбоотой ажил огт хийдэггүй...” гэв.

 

Мөн талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудаас  Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдийн А/145 дугаартай “Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээ”-ний хөрөнгийг хуваарийг шинэчлэн батлах тухай /1хх-152-154/, А/146 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” тушаал /1хх-147-148/, төлбөрийн хүсэлт /1хх-149/, Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 дугаартай “Хөрөнгийн хуваарийг шинэчлэн батлах тухай” тушаал /1хх-152/, Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга *********-н 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай “Баянзүрх дүүрэгт ахуй үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” тушаал /дагалдах 1хх-12-14/, Баянзүрх дүүрэгт ахуй үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /дагалдах 1хх-15-17/, хамтран ажиллах гэрээ /дагалдах 1хх-18-22/, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, бусад санхүүгийн баримтууд /дагалдах 1хх-25-45/, “*********” ХХК-ийн захирал *********-аас *********-д тус компанийн “Хаан” банкин дахь 50206896*** тоот харилцах данснаас орлого, зарлагын гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах гэсэн эрх олгосон 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн болон 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэл /1хх-214-215/, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/1763 дугаартай “Баянзүрх дүүргийн 2 ,9, 11, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “*********” ХХК, “*********” ХХК-ийн захиалгатай баригдсан барилгад барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулаагүй болно” гэсэн албан бичиг, хавсралт /6хх-209-210/, Газар эзэмших эрхийн гэрчилгээ, хувийн хэрэг, Баянзүрх дүүргийн газрын албаны албан бичгүүд, холбогдох баримт /Зхх-56-89, 91-102/, “*********” ХХК болон “*********” ХХК-тай холбоотой баримтууд /1хх-53-54, 2хх-10-15, Зхх-164, 8хх-208, 10хх-97-163, 12хх-7, 11, 15/, /1хх-55, 7хх-124, 12хх-7, 11/, дансны хуулга /Зхх-113-121, 158-151/, “*********” ХХК болон “*********” компаниудыг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /11хх-174-174, 178/, “*********” ХХК, “*********” ХХК-ийн барьсан халуун усны цэг болон Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан барилгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-103-113, 114-117, 155-184, 185-193/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *********-ийн өгсөн мэдүүлэг /10хх-21-23/, гэрч Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн салбарын төсвийн нэгдсэн бодлого төлөвлөлт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан *********-гийн өгсөн мэдүүлэг /7хх-160-163/, гэрч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хяналт мониторингийн газрын Санхүүгийн хяналтын мэргэжилтэн *********-ын өгсөн мэдүүлэг /7хх-173-175/, гэрч УИХ-ын гишүүн *********-ы бие төлөөлөгч, туслахаар ажиллаж байсан *********-гийн өгсөн мэдүүлэг /7хх-176-178/, гэрч Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны иргэн *********-н өгсөн мэдүүлэг /7хх-179-180/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны иргэн гэрч, иргэний нэхэмжлэгч *********-ийн өгсөн мэдүүлэг /7хх-212-215, 11хх-185-187, 207-208/, Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны иргэн гэрч *********-ийн өгсөн мэдүүлэг /7хх-219-221, 11хх-214-215/, гэрч Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн Хөдөлмөр, эрхлэлтийн бодлого хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан *********-ийн өгсөн мэдүүлэг /7хх-245-247/, гэрч Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан *********-гийн өгсөн мэдүүлэг /7хх-164-166/, гэрч Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст даргын туслах, архив, бичиг хэргийн ажилтнаар ажиллаж байсан *********-ийн өгсөн мэдүүлэг /7хх-154-156/ иргэний хариуцагч *********-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /8хх-1-2/, гэрч “*********” ХХК-ийн захирал *********-ын өгсөн мэдүүлэг /8хх-5-6/, гэрч *********-ын өгсөн мэдүүлэг /8хх-7-8/, гэрч “*********” ХХК-д барилгын хийцийн инженер *********-ийн өгсөн мэдүүлэг /8хх-56-57/, гэрч Хөдөлмөрийн сайд байсан *********-ын өгсөн мэдүүлэг /10хх-154-156, 11хх-154/, гэрч *********-гийн өгсөн мэдүүлэг /7хх-222-224/, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны засаг дарга, гэрч *********-ийн өгсөн мэдүүлэг /7хх-238-239/, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны засаг дарга, гэрч *********-ы өгсөн мэдүүлэг /7хх-242-243/, *********-ын гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-31, 10хх-1-8/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний газрын Бичиг баримтын шинжилгээний лабораторийн эрхлэгч Х.Баярмаагийн гаргасан 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3433 дугаартай дүгнэлт /7хх-85-89/, шинжээчийн С.Наранцэцэгийн гаргасан 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт /9хх-89-93/, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын захиргаа, удирдлага, хамтын ажиллагааны газрын ахлах мэргэжилтэн О.Дөлгөөнтуул, кадастрын хэлтсийн мэргэжилтэн Э.Эрдэнэбаяр, геодези, зураг зүйн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнх-Од нарын гаргасан 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/55 дугаартай дүгнэлт /6хх-184-187/, “Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-317/023 дугаартай үнэлгээний тайлан /Зхх-219-250/, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэсүрэн, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ганбат, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагч Т.Эрдэнэболор нарын гаргасан 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 01/2017 дугаартай дүгнэлт /7хх-22-29/, шинжээч Б.Эрдэнэсүрэнгийн дүгнэлт /9хх-118-119/, шинжээчийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн В20-125 дугаартай дүгнэлт /13хх-224-250, 14хх-1-21/, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн шалгалтын тэмдэглэл /1хх-17-22/, Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 дугаартай “Хөрөнгийн хуваарийг шинэчлэн батлах тухай” тушаал /1хх-152/, “*********” ХХК-ийн харилцах данснаас орлого, зарлагын гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах тухай итгэмжлэл /1хх-214-215/, “Төрийн банк”-ны дансны хуулбар, мөнгөн шилжүүлэг /2хх-2/, Улсын Их хурлын гишүүн ********* -ны “улсын төсвийн тодотголд санал хүргүүлэх тухай” Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбатад явуулсан албан тоот /2хх-124/, Улсын Их хурлын гишүүн ********* -ны “улсын төсвийн тодотголд санал хүргүүлэх тухай” Монгол Улсын засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд *********-т явуулсан албан тоот /2хх-125-126/, Улсын Их хурлын гишүүн ********* -ны “улсын төсвийн тодотголд санал хүргүүлэх тухай” Монгол Улсын Ерөнхий сайд *********-т явуулсан албан бичиг /2хх-127/, Улсын Их хурлын гишүүн *********-ы “улсын төсвийн тодотголд санал хүргүүлэх тухай” Монгол Улсын засгийн газрын гишүүн, Эдийн засгийн Хөгжлийн сайд *********-т явуулсан албан тоот /2хх-128/, Улсын Их хурлын гишүүн *********-ы “Хүсэлт уламжлах тухай” Монгол Улсын засгийн газрын гишүүн, Хөдөлмөрийн сайд *********-т явуулсан албан тоот /2хх-129/, Улсын Их хурлын гишүүн *********-ы “Дэмжлэг хүсэх тухай” Улаанбаатар Цахилгаан Түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал *********-д явуулсан албан тоот /2хх-130/, Улсын Их хурлын гишүүн *********-ы “Хүсэлт гаргах тухай” ” Монгол Улсын Ерөнхий сайд *********-т явуулсан албан бичиг /2хх-132/, шүүгдэгч *********-ийн орон сууцны зээлийн гэрээний хуулбар /3хх-42/, зээлийн эргэн төлөлтийн хуваарь /3хх-48/, Орон сууц захиалах, гүйцэтгэх гэрээний хуулбар /3хх-51/, *********-ийн гэрч, иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг /7хх-189, 8хх-85/, гэрч *********-ийн өгсөн мэдүүлэг /8хх-45/, *********-ыг сэжигтнээр байцаасан тэмдэглэл /8хх-165-169/, шүүгдэгч *********-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /9хх-158/, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоол /9хх-166/, Авилгалтай Тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Монгол Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга *********-д явуулсан албан бичиг /11хх-10/, Монгол Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлгийн Авилгалтай Тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст явуулсан албан бичиг /11х-11/, шүүгдэгч *********-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-134/, шүүгдэгч *********-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-135/, шүүгдэгч *********-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-133/, Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /12хх-37/, *********-ы өвчний түүхийн хуулбар /12хх-111/, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 279 дугаартай тогтоол /13хх-185-194/,”*********” ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа /1хх-54/, *********-ын тээврийн хэрэгслийн лавлагааны хуулбар /1хх-143/, нэгжлэгийн явцад хураагдсан баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-197/, ” *********” ХХК-ийн хамтран ажиллах гэрээний хуулбар /2хх-3-6/, ” *********” ХХК-ийн дүрэм /2хх-10-15/, ” *********” ХХК болон “*********” СӨХ тэй байгуулсан гэрээний хуулбар /2хх-118/, “*********” ХХК “ажилд томилох тушаалын хуулбар /2хх-119-121/, ” *********” ХХК болон иргэн *********-тай байгуулсан барилгын ажлын зураг боловсруулах гэрээний хуулбар /2хх-135-138/, ” *********” ХХК болон Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга ********* нарын хооронд байгуулсан “Хамтран ажиллах гэрээ” /2хх-139-141/, ” *********” ХХК болон “*********” ХХК-ийн байгуулсан гэрээний хуулбар /2хх-175-176/, “Ворлд куайлати” ХХК болон *********” ХХК-ийн “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний хуулбар /2хх-178-182/, тодорхойлолт /2хх-183/, материал бэлтгэн нийлүүлэх гэрээ /2хх-184-208/, ” *********” ХХК-ийн “Хаан” банкны дансны хуулбар /3хх-157-161, 167-169/, Барилга хөгжлийн төвийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн дүгнэлт /4хх-199-250/, гэрч *********-гийн өгсөн мэдүүлэг /7хх-184-185/, ” *********” ХХК болон ********* нарын ажил гүйцэтгэх гэрээ /8хх-10-12/, гэрч *********-ийн өгсөн мэдүүлэг /8хх-36-39/, ” *********” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, хувьцаа эзэмшигчдийн шийдвэр, компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээ,эрх шилжүүлэх гэрээ, компанийн дүрэм, хуулийн эдгээдийн үүсгэн байгуулах баримт бичиг, улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл, мөнгөн шилжүүлэг /10хх-97-153/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 2-ны өдрийн 2153 дугаартай “Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг товлон зарлах тухай” шүүгчийн захирамж /11хх-174-175/, *********-ын гэрч, иргэний хариуцагчаар өгсөн мэдүүлэг /8хх-1-2, 11хх-178-181/, шинээр *********-ийн газрын шилжүүлэн авахтай холбоотой баримтын хуулбар 6 хуудас зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч ********* нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан яллагдагч Б.*********, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “*********” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан яллагдагч ********* нартай урьдчилан үгсэн тохиролцон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах" гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “*********” ХХК, “*********” ХХК-ийг шууд шалгаруулж, “*********” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг нийт 1.164.000.000 төгрөгийг,

*********” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 сая төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөгийг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ********* нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч *********, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “*********” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан шүүгдэгч ********* нартай урьдчилан үгсэн тохиролцон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах” гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна.” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.” гэснийг;

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно.”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “*********” ХХК, “*********” ХХК-ийг шууд шалгаруулж, “*********” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг, нийт 1.164.000,000 төгрөгийг,

*********” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөгийг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгоход дэмжлэг үзүүлж, төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурсны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч ********* нь “*********” ХХК-ийн үүсгэн байгуулагч, /25 хувийн хувьцаа эзэмшигч байсан/ Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референтээр ажиллаж байхдаа, Баянзүрх дүүргийн   Хөдөлмөрийн   хэлтсийн   даргаар   ажиллаж   байсан шүүгдэгч *********, нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч *********нартай  урьдчилан үгсэн тохиролцон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д "Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг;

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “*********” ХХК-ийг шууд шалгаруулж, “*********” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг, нийт 1.164.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.164.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүжилтийн мөнгийг зарцуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг тус тус үйлдсэн болох үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

Дээр дурдсан үйл баримт дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын 2016 оны 10 дугаар

сарын 17-ны өдрийн “ Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний

хэлтсээс ирүүлсэн хүсэлтийн дагуу хийсэн шалгалтын тэмдэглэл /1хх-17-22/,  

 

Барилга байгууламжид үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд

/1хх-86-102/,

            “*********” ХХК, “*********” ХХК-ийн барьсан халуун усны цэг болон Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан барилгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-103-113, 114-117, 155-184, 185-193/,

 

Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдийн А/145 дугаартай “Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээ”-ний хөрөнгийг хуваарийг шинэчлэн батлах тухай /1хх-152-154/, А/146 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” тушаал /1хх-147-148/, төлбөрийн хүсэлт /1хх-149/,

       

Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга *********-ийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай “Баянзүрх дүүрэгт ахуй үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” тушаал /Дагалдах 1хх-12-14/, Баянзүрх дүүрэгт ахуй үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /Дагалдах 1хх-15-17/, хамтран ажиллах гэрээ /Дагалдах 1хх-18-22/, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, бусад санхүүгийн баримтууд /Дагалдах 1хх-25-45/,

 

*********” ХХК-ийн захирал *********-аас *********-д “тус компанийн “Хаан” банкин дахь 50206896** тоот харилцах данснаас орлого, зарлагын гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах” гэсэн эрх олгосон 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн болон 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэл /1хх-214-215/,

 

Нэгжлэгийн явцад хураагдсан баримт бичигт үзлэг хийсэн, хураан авсан тухай тэмдэглэл /1хх-195-199, 2хх-18-19, 113/,

*********” ХХК-ийн үйлчилгээний барилгын зураг, төсөв /1хх-200-213/,

*********” ХХК-ийн дүрэм /2хх-10-15/,

Баянзүрх дүүргийн хороонд баригдах Халуун усны газрын төсөв /2хх-21-39/,

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан Сургалтын төвийн барилгын акт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, төсөв /2хх-40-78, 80-112/,

УИХ-ын гишүүн *********-гийн Сангийн яамны төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга *********-д явуулсан албан бичиг /2хх-124/,

УИХ-ын гишүүн *********-гийн Монгол Улсын Засгийн газрын Хөдөлмөрийн сайд *********-т явуулсан албан бичиг /2хх-125-126, 129/,

УИХ-ын гишүүн *********-гийн Монгол Улсын Ерөнхий сайд *********-т явуулсан албан бичиг /2хх-127, 132/,

УИХ-ын гишүүн *********-гийн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд *********-т явуулсан албан бичиг /2хх-128/, 

Хамтран ажиллах гэрээ, барилгын ажлын зураг боловсруулах гэрээ /2хх-135-154/,

Төлбөрийн баримтууд буюу банкны дансны хуулга /2хх-162-169/,

Барилгын ажил гүйцэтгэх гэрээ, техник хэрэгслийн түрээсийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ /2хх-175-211/,

 

*********” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 2, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэдэд халуун усаар үйлчлэх зориулалттайгаар барьсан 4 халуун усны цэгийн байрыг битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-212-224, 3хх-14, 104-111, 9хх-125-142, 10хх-14-21/,

 

Хөрөнгө үнэлгээний тайлан “...*********-ийн Баянгол дүүргийн *** дугаар хороо, ********* хотхоны 31-1-32 тоотын 4 өрөө байрны үнэ 159.000.000 төгрөг...”/2хх-225-239-250/,.. Нийслэлийн прокурорын газрын 2018 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол” .../10хх-16-17/, 

*********” хөрөнгө үнэлгээний тайлан “...*********-ийн орон сууц 2 ширхэг, автомашины граж 2 ширхэг...40 дүгээр байрны 61-3 тоот 3 өрөө орон сууц 79.8 мкв байрны үнэ 191.520.000 төгрөг, 40 дүгээр байрны 616 тоот 1 өрөө орон сууц 36.86 мкв байрны үнэ 88.464.000 төгрөг, 40 дүгээр байрны 11 тоот автомашины грашны 18 мкв 19.800.000 төгрөг нийт 299.784.000 төгрөг...” /3хх-15-33,... Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар /3хх-34-38/, Нийслэлийн прокурорын газрын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол...,

...Нийслэлийн прокурорын газрын “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол: “ ... *********-ийн өмчлөлийн Ү-220303317** бүхий бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн ** дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 61б тоот орон сууц, Ү-22030271** дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорийн 11 тоот автомашины гарааш, *********-гийн газар эзэмших эрхийн 0006313** дугаартай гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн Цайз 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 186483124590** дугаар бүхий 600 мкв газар зэргийг...” /10хх-127-141/,

 

Баянзүрх дүүргийн Өмч харилцааны албанд *********-гийн гаргасан өргөдлийн хуулбар ... *********-ийн эзэмшлийн газрыг шилжүүлэн авах тухай”, ... бусад хавсаргасан баримтууд,... иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, хувийн хэрэг /3хх-63-89, 95-102/,

 

Баянзүрх дүүргийн газрын албаны “2017 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 10/507 дугаартай албан бичиг “...Тус дүүргийн 9 дүгээр хороо, “Ээж хайрханы ** дугаар гудамжинд “*********” ХХК халуун усны барилга барьсан байна...Тухайн халуун усны барилгыг барих талаар “*********” ХХК болон дүүргийн засаг даргын тамгын газраас газрын албаны бичиг хэрэгт 2013, 2014 онуудад ирүүлсэн хүсэлт бүртгэгдээгүй байна...” /3хх-91/,     

 

Баянзүрх дүүргийн газрын албаны “2017 оны ** дугаар сарын 30-ны өдрийн 10/507 дугаартай албан бичиг “...*********-н эзэмшлийн газрын хувийн хэрэг, хавсаргасан баримтууд /3хх-94-102/,

 

*********-ийн эзэмшлийн Баянзүрх дүүргийн Цайз 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 133021/0279, 186483124590** дугаар бүхий 600 мкв газрыг битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл, кадастерын зураг /3хх-104-109/,

 

“Төрийн банк”-ны “*********” ХХК-ийн дансны хуулга /3хх-112-121/,

“Голомт” банкны “*********” ТББ-ийн дансны хуулга /3хх-123-140/,  

“Хаан” банкны “*********” ТББ-ийн дансны хуулга /3хх-142-155/,

“Хаан” банкны “*********” ХХК-ийн дансны хуулга /3хх-158-176/,

*********-ы “Төрийн банк”-ны дансны хуулга /3хх-183-189/, “Голомт” банкны дансны хуулга /4хх-1-22/,

*********-ын “Төрийн банк”-ны дансны хуулга /3хх-190-199/,

*********-гийн “Төрийн банк”-ны дансны хуулга /3хх-200-221/14, “Худалдаа хөгжлийн банк”-ны дансны хуулга /4хх-23-190/,

 

Барилга Хөгжлийн төвийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн дүгнэлтэд:

*********” ХХК-ийн Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан ахуйн үйлчилгээний төв /сургалтын төв/-ын ертөнцийн зүгээр зүүн талд дутуу баригдсан барилгын бодит өртөгийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр газар дээр нь хэмжилт, судалгаа хийж хийгдсэн ажлын тоо хэмжээг бодож барилын төсвийн “Estimator Pro” программ ашиглан төсөвт өртгийг тооцож гаргав. Бодит өртөг нь 34.660.854 төгрөг байна” ... гэх дүгнэлт, хавсралт баримтууд /4хх-199-200/,

 

Барилга Хөгжлийн төвийн шинжээчийн 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн дүгнэлтэд:

Баянзүрх дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн захиалгаар “*********” ХХК-ийн Баянзүрх дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан ахуйн үйлчилгээний төвийн зориулалтаар баригдсан барилгын бодит өртөгийг барилгын төсвийн “Estimator Pro” программ ашиглан барилгын зураг төслийн “*********” ХХК-ийн гүйцэтгэлийн зураг төсөл болон өөрсдийн газар нь хийсэн ажиглалт, хэмжилтийг үндэслэн төсөвт өртгийг тооцож гаргав. Бодит өртөг 761.892.465 төгрөг байна. 

Баянзүрх дүүргийн 2 дугаар хороонд баригдсан төсөвт өртөг 67.932.826 төгрөг

1* дүгээр хороонд баригдсан төсөвт өртөг 66.215.090 төгрөг

2* дугаар хороонд баригдсан төсөвт өртөг 69.282.787 төгрөг

2* дугаар хороонд баригдсан төсөвт өртөг 72.037.108 төгрөг төгрөг,

*********” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд баригдсан төсөвт өртөг 83.098.205 төгрөг

11 дүгээр хороонд баригдсан төсөвт өртөг 85.329.587 төгрөг болж байна”... гэх дүгнэлт, хавсралт баримтууд /4хх-201-5хх-83/,

 

            “*********” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан “ ... Шинжилгээний дүнгүүд нь зураг төсөлд заасан үзүүлэлтүүдээс өндөр байх тул энэхүү барилгын хийц нь барилгын даацын хувьд хангалттай гэсэн дүгнэлт өгч байна. Өөрөөр хэлбэл “*********” ХХК нь барилгын даац хүлээн авах бүтээцийг зураг төслийн дагуу гүйцэтгэсэн байна” ... гэх дүгнэлт, хавсралт /5хх-186-6хх-10/,

            “Кон инженерс” ХХК-ийн 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн тайлан “.../6хх-12-200/

 

“Ашид билгүүн” ХХК-ийн гаргасан 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн ТХҮ-317/023 дугаартай үнэлгээний тайлан /6хх-219-250, 7хх-1-4/,

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэсүрэн, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ганбат, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагч Т.Эрдэнэболор нарын гаргасан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/2017 дугаартай дүгнэлтэд: “...

“1/ Тус барилгын хийц бүтээцийг Кон Инженерс ХХК-ийн хийсэн хэмжилт гүйцэтгэлийн зураг, зургийн тайланд тодорхой тусгасан байна. Ахуйн үйлчилгээний барилга нь хуулийн дараах заалтуудыг зөрчиж баригдсан байна. Үүнд: Кон инженерс ХХК-ийн хийсэн хэмжилт гүйцэтгэлийн зургийн тайлангийн хуудас 3-д дурдсанаар ********* ХХК-ийн 3 давхар Ахуйн үйлчилгээний төвийн барилгын зоорин давхрын хэсэг болох суурь, ханыг ажлын зургийн дагуу угсарсан, цутгамал төмөр бетон хийцийн бат бэх нь ажлын зурагтай тохирч байгаа боловч ил, далд ажлын актуудыг үйлдэж баталгаажуулаагүй байна. мөн дүгнэлтэд 1, 2 дугаар давхрын гол дам нуруу, туслах дам нурууны огтлол зөрсөн, түүнд зохиогчийн гаргасан дүгнэлт, тооцоо байхгүй, сантехник, цахилгааны ажлыг зургийн дагуу хийсэн нь тодорхой бус гэж тэмдэглэсэн байна. Энэ нь зураг төсөл зохиогч нь Барилгын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь /барилгын ажлын явцад зохиогчийн хяналт тавих/ заалтыг шаардлагыг зөрчсөн байна. Барилгыг байнгын ашиглалтад хүлээлгэн өгөөгүй байхад ашигласан нь Барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь /барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно./ заалт зөрчсөн байна. Төсөл, судалгаа, зөвлөх үйлчилгээний Олно ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлтэд тус барилгын цутгамал төмөр бетон бүтээцүүдийн бетоны бах бэх нь зураг төсөлд заасан үзүүлэлтийг хангаж байгаа, бүтээцэд орсон арматурын тоо нь зураг төслийн тоотой тохирч байгаа, арматураа итгэмжлэгдсэн лабораторид өгч шинжлүүлсэн зэрэг нь Барилгын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1 дэх /стандарт, зураг төслийн чанарын шаардлагыг бүрэн хангасан байх/ заалтыг хангаж байна. Тус барилгыг цаашид ашиглалтад оруулах асуудлыг тухайн үед мөрдөгдөж байсан МУ-ын ЗГ-ын 2012.12.01-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралт “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн дагуу зохицуулдаг болно.

2/ Дуусаагүй барилгын тухай

Энэхүү барилгын одоогийн хийцлэл нь инженерийн тооцооны үндсэн дээр баригдсан гэхээр харагдаж байгаа бөгөөд тус барилгын батлагдаж хянагдсан ажлын зураг, ил, далд ажлын акт, холбогдох бичиг баримт нь байхгүй тул гүйцэтгэл нь барилгын норм нормативын дагуу баригдсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

3/ Халуун усны барилга

МУ-ын ЗГ-ын 2012.12.01-ний өдрийн 151 дүгээр тогтоолын хавсралт “Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах дүрэм”-ийн 3 дугаар хавсралтад зааснаар гуравдугаар ангиллын барилга байгууламж, 3.2-д хамаарч байгаа бөгөөд барилгын ажлын эхлүүлэх, үргэлжлүүлэх, зөвшөөрөл олгох, ашиглалтад оруулах үйл ажиллагааг захиалагч болон зөвлөх үйлчилгээ үзүүлсэн этгээд зохион байгуулж бүрэлдэхүүнд зураг төсөл зохиогч, архивын байгууллагын төлөөлөл, ашиглалт хариуцах байгууллагын төлөөлөл тус тус оролцохоор байна. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийн үндсэн дээр, батлагдаж хянагдсан ажлын зургийн дагуу угсрах шаардлагатай байсан ба ажлын зураггүйгээр, инженерийн бус хийцлэлтэйгээр, аж ахуйн аргаар, 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх /барилга байгууламж гэж/ заалтад дээрх барилга хамаарахгүй байгаа тул Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын норм ба дүрэм, стандартын дагуу барьсан эсэхийг тогтоох боломжгүй байна.

10/ Дээрх баригдсан барилгууд нь барилгуудыг барих тухайн үед мөрдөгдөж байсан 2008.02.05-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх /барилга байгууламж гэж барилгын норм, дүрмийн дагуу боловсруулж магадлал хийгдсэн зураг төслөөр тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийн барьсан орон сууц, олон нийт, иргэн болон үйлдвэрийн барилга, эрчим хүч, холбоо, зам гүүр, ус судаг, далан хаалт зэрэг байгууламж, инженерийн шугам сүлжээг/ заалтын шаардлагыг хангахгүй байна  ... Эдгээр давхацсан байдал нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дэх /Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна/ заалт, нийтийн эдэлбэрийн газарт хамаарч байгаа болон зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэн хашаа барьсан нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/ заалт, 27 дугаар зүйлийн 27.4 дэх /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтууд тус тус зөрчигдөж байна. Монгол улсын иргэн нь МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх /Иргэн өмчийн газраа зориулалтаар нь тодорхой хугацаагаар сум, дүүргийн Засаг даргын зөвшөөрлөөр бусдад эзэмшүүлж, ашиглуулж болно/ заалтын дагуу тухайн шатны сум, дүүргийн Засаг даргаас зөвшөөрөл авч бусдад өмчилсөн газраа ашиглуулах эрхтэй бөгөөд дээрх иргэд нь энэ хуулийн дагуу зөвшөөрөл авсан эсэх нь тодорхой бус байна. Тус дүүргийн ** дугаар хороо, Баруун Алтан Өлгийн **-р гудамжинд байрлах халуун усны барилга нь Нийслэлийн мэдээллийн санд эрх зүйн харилцаа үүсээгүй, * дүгээр хороо, Ээж хайрхны *** дугаар гудамжинд байрлах халуун усны, ** дүгээр хороо, Товчоо дэнжийн ** дугаар гудамжинд байрлах халуун усны барилгууд нь 2017.02.22-ны байдлаар нийтийн эзэмшлийн газарт хамаарч байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх /Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ/, 27 дугаар зүйлийн 27.4 дэх /Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно/ заалтуудыг тус тус зөрчиж байна ...” гэх дүгнэлт /7хх-22-29/,

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/55 дугаартай дүгнэлт, кадастрийн зургуудад:

1. Ажлын хэсгийн гишүүд 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн *, *, **, **, **, ** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах халуун усны гэх барилгуудад бодит байдлын хэмжилтийг хийж зурагжууллаа.

2. Ажпын хэсгийн хэмжилтийн үр дүнд хийгдсэн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн * дүгээр гудамжны *** тоот хаягт байрлах Халуун усны барилга нь нэгж талбарын 186443146854*** дугаартай газрыг өмчлөгч иргэн *********-ын газар бүрэн хэмжээгээр давхцуулан барьсан байна.

З. Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Дунд дарь эхийн **** тоот хаягт байрлах халуун усны барилга нь нэг талбарын 18644312799*** дугаар бүхий газрыг өмчлөгч иргэн *********-н газартай 37 м кв талбайгаар давхцаж байна.

4. Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Жаргалант 12а гудамж, **** тоот хаягт байрлах халуун усны газар нь нэгж талбарын 18647313985*** дугаартай газар өмчлөгч иргэн *********-ийн газартай 3 мкв талбайгаар давхцаж байна. Мөн иргэн *********нь өөрийн өмчилж буй газрыг баруун тийш 119 мкв талбайгаар тус тус сунгаж хашаалсан байна.

5. Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Баруун алтан өлгийн ** дугаар гудамжинд байрлах Халуун усны барилга нь Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн санд ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсээгүй газарт байрлалтай байна.

6. Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, Ээж хайрханы ** дугаар гудамжинд байрлах Халуун усны барилга болон газар нь нийтийн эзэмшлийн газарт хамаарч байна.

7. Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Товчоо дэнжийн ** дугаар гудамжинд байрлах Халуун усны барилга болон газар нь мөн нийтийн эзэмшлийн газарт хамаарч байна.

8. Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Цайз гудамжинд байрлах /Сургалтын төв/-ийн гэх барилга нь нэгж талбарын 18648312459*** дугаартай газрыг эзэмшигч иргэн *********–ийн газарт бүрэн хэмжээгээр давхцуулан барьсан байна...Мөн Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангаас нэгж талбарын 1864831245*** дугаартай газрыг судлан үзэхэд дүүргийн Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/148 дугаар захирамжаар 600 мкв талбайг иргэн *********-д эзэмшүүлж байсан байна.” /6хх-184-202, 9хх-89-9/ гэх дүгнэлт,

 

          Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн
шинжилгээний газрын шинжээчийн
2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 3433 дугаартай дүгнэлтэд: “...

          1. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай тушаалын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ********* гэсний урд зурагдсан гарын үсэг нь сэжигтэн *********-н гарын үсгийн загвартай тохирно.

          2. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014.07.10-ны өдрийн А/68 дугаартай тушаалын хавсралтыг хянасан ********* /нягтлан бодогч/ гэсний урд зурагтагдсан гарын үсэг нь сэжигтэн ********* гарын үсгийн загвартай тохирно.

          3. Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн “Хурлын тэмдэглэл”-ийн 3 дугаар хуудсанд Ажлын хэсгийн ахлагч ********* гэснийн дунд зурсан гарын үсэг нь гэрч ********* гэх гарын үсгийн загваруудтай тохирохгүй.

          4. Дээрх шинжилж буй уншиглах бүтэцтэй гарын үсэг нь сэжигтэн *********, *********, *********, ********* нарын бичгийн хэвийн загвартай тохирохгүй.

          5. Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн "Хурлын тэмдэглэл"-ийн 3 дугаар хуудсанд Ажлын хэсгийн гишүүн ********* гэсний дунд зурсан гарын үсэг нь сэжигтэн *********-ийн гарын үсгийн загвартай тохирно.

         6. Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн "Хурлын тэмдэглэл"-ийн 3 дугаар хуудсанд ********* гэсний дунд зурсан гарын үсэг нь сэжигтэн *********-ын гарын үсгийн загвартай тохирно.

         7. Баянзүрх Хөдөлмөрийн хэлтсийн дарга *********, "*********" ХХК-ийн захирал ********* нарын 2014.07.18-ны 12 дугаартай "Хамтран ажиллах гэрээ"-ний 2 дугаар хуудсанд ********* гэсний урд зурсан гарын үсэг сэжигтэн *********-ийн гарын үсгийн загвартай тохирно.

         8. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга *********, "*********" ХХК-ийн захирал ********* нарын 2014.07.18-ны "Хамтран ажиллах гэрээ"-ний 3 дугаар хуудсанд ********* гэсний урд зурсан гарын үсэг нь сэжигтэн *********-ийн гарын үсгийн загвартай тохирно.

        9. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс "*********" ХХК-д 582,000,000 төгрөг олгуулах тухай 2014 оны 7 дугаар сарын 17-ны №1, 381.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 8 дугаар сарын 15-ны №3, 201.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 9 дүгээр сарын 15-ны №6 дугаартай “Төлбөрийн хүсэлт” гэх баримтад *********, ********* гэсний урд зурсан гарын үсгүүд сэжигтэн *********, ********* нарын гарын үсгийн загвартай тус тус тохирно.

        10. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс “*********” ХХК-д 90.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 8 дугаар сарын 5-ны №2, мөн 90.000.000 төгрөг олгох тухай 2014 оны 9 дүгээр сарын 9-ний №5 дугаартай “Төлбөрийн хүсэлт” гэх баримтад *********, ********* гэсний урд зурсан гарын үсгүүд сэжигтэн *********, ********* нарын гарын үсгийн загвартай тус тус тохирно.”... /7хх-85-104/ гэх дүгнэлт,

 

          Аудитын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтэд:

1. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаар тушаалаар тус дүүрэгт Ахуй үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, уг төслийн нийт санхүүжилтийн 1.344.000.000 төгрөгийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарцуулах шийдвэр гарсан байна. Тус тушаалд “*********” ХХК-нд 1.164.000.000 төгрөгийн санхүүжилтээр төслийг гүйцэтгэх тооцоог хавсаргасан байна. Энэ дагуу “*********” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн *, **, **, ** дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ахуй үйлчилгээний цэг” барьж байгуулах, ** дүгээр хороонд “Худалдааны төв” байгуулах гэрээ хийгдсэн байна. “********* ХХК-ийн Хаан банк дахь 50206896** дугаартай харилцах дансанд 2014 оны 7 дугаар сарын 18-нд 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 18-нд 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 201.000.000 төгрөг буюу нийт 1.164.000.000 төгрөгийн санхүүжилт “Ахуйн үйлчилгээний цэг” гэсэн гүйлгээний утгаар орж ирсэн байна. “*********” ХХК нь дээрх санхүүжилтээс бэлэн мөнгөөр 728.365.000 төгрөг, шилжүүлгээр 435.645.000 төгрөг гаргасан байх боловч тус компаниас ирүүлсэн санхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны үндсэн баримтаар тооцоход 2014 онд 281.319.631 төгрөг, 2015 онд 31.229.020 төгрөг буюу нийт 312.548.651 төгрөгийг уг төсөлд зарцуулсан баримттай байна. “*********” ХХК нь санхүүгийн тайлан баланс шинжилгээнд ирүүлээгүй бөгөөд уг орлого, зарлагыг санхүүгийн тайланд тэнцэлд тусгаагүй байна. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаар тушаалаар тус дүүрэгт Ахуй үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, уг төслийн нийт санхүүжилтийн 1.344.000.000 төгрөгийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарцуулах шийдвэр гарсан байна. Тус тушаалд “***********” ХХК-нд 180.000.000 төгрөгийн санхүүжилтээр төслийг гүйцэтгэх тооцоо хавсаргасан байна. Энэ дагуу “***********” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9,11 дүгээр хороодод “Ахуйн үйлчилгээний цэг” байгуулах 12 дугаартай гэрээ хийгдсэн байна. “**********” ХХК-ийн Төрийн банк дахь 3465022434** дугаартай харилцах дансанд 2014 оны 8 дугаар сарын 5-нд 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 9-нд 90.000.000 төгрөг буюу нийт 180.000.000 төгрөгийн санхүүжилт “Ахуйн үйлчилгээний цэг” гэсэн гүйлгээний утгаар орж ирсэн байна. “***********” ХХК нь дээрхи санхүүжилтээс бэлэн мөнгөөр 124.400.000 төгрөг, шилжүүлгээр 55.600.000 төгрөг гаргасан ба үүнээс “***********” ХХК-нд халуун усны барилга барихад зориулж 2014 оны 8 дугаар сарын 5-нд бэлнээр Батхүүд гэж 10.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 30-нд ***********-ийн Хаан банк дахь 55600269** тоот харилцах дансанд 50.000.000 төгрөг шилжүүлсэн ба 2014 оны 9 дүгээр сарын 11-нд бэлнээр *********** гэж 50.000.000 төгрөг буюу нийт 90,000,000 төгрөг өгсөн баримттай байна. Иймд “***********” ХХК нь дээрх барилгаас бусад зардалд үлдсэн 90.000.000 төгрөгийг зарцуулсан байхаар байгаа боловч шинжилгээнд тус компаниас нийт 191.139.451 төгрөгийн зарлагын баримт ирүүлсэн болно. Энэ нь зарцуулвал зохих санхүүжилтийн дүнгээс 101.139.451 төгрөгөөр илүү баримттай байна. Харин энэхүү бараа материал худалдан авсан гэх нийт баримтаас 34.311.703 төгрөгийн баримтад “***********” ХХК-ний нэр бичигдсэн байх тул тус компаний баримт гэж үзэхээр байна. Бусад 156.827.748 төгрөгийн баримт дээр тус компаний нэр үгүй тул “*********” ХХК уг бараа материалыг худалдан авсан гэж шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. “*********” ХХК нь шинжилгээнд тайлан баланс ирүүлсэн бөгөөд уг орлого, зарлагыг санхүүгийн тайлан тэнцэлд тусгасан гэж үзэхээр байна.” /9хх-89-93/ гэх дүгнэлт,

Холбогдох дансны хуулга /9хх-94-117/, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********-н өгсөн: “... 2014 онд Төсвийн тухай хуулинд Хөдөлмөрийн сайдын багцад батлагдсан 1.344.000.000 төгрөгийг тухайн сайд нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд хуулийн дагуу зарцуулах эрхийг төсвийн менежер буюу Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга *********т шилжүүлж өгсөн байдаг. Тухайн компаниудаас 2014 онд санхүүжилт авсан хирнээ барьсан барилгуудаа манай хэлтэст хүлээлгэн өгөхөөр санал, хүсэлт гаргаж байсан удаа байхгүй ээ. Харин Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газраас манай хэлтэст хяналт шалгалт хийж 1.344.000.000 төгрөгийн санхүүжилт авсан боловч барилгаа хүлээлгэж өгөөгүй компаниудын зөрчлийг илрүүлж танай байгууллагад шалгуулахаар өгч тухайн асуудал хөндөгдөж тавигдсан. Танай байгууллагаас хяналт шалгалт хийснээс хойш уг барилгуудыг хүлээлгэн өгөх асуудал яригдаж эхэлснээс биш урьд нь манай хэлтэст хүлээлгэж өгөх асуудал яригддаггүй байсан. Манай хэлтсийн үйл ажиллагаа явуулж байсан байрны дээвэр нь цөмөрснөөс болоод мэргэжлийн хяналтын актаар үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Одоо манай байгууллага нь cap бүр 7 сая төгрөгийн түрээсийн төлбөртэй байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Хэрвээ санхүүжилт авсан компаниуд нь хууль тогтоомжийн дагуу барилгуудыг барьж ашиглалтанд оруулан хүлээлгэж өгсөн бол манай байгууллага түрээсийн төлбөр төлж улсаас нэмэлт санхүүжилт авах шаардлага гарахгүй байсан. Дээврийн асуудал яригдаж эхлэх үед “*********” ХХК-ийн барьсан 3 давхар байранд манай хэлтэс үйл ажиллагаагаа явуулах талаар яригдсан боловч улсын комисс хүлээж аваагүй гэдэг шалтгаанаар манайх түрээсийн байр руу орох болсон юм. Тийм учраас “*********” ХХК-ийг 3 давхар барилгыг улсын комисст хүлээлгэн өгсний дараа мөн манай хэлтэст шилжүүлж өгөхийг хүсэж байна. Хэрвээ 3 давхар барилгыг улсын комисс хүлээн авах боломжгүй болсон нөхцөлд “*********” ХХК-д олгосон санхүүжилтээ бүхэлд нь буцаан гаргуулахаар нэхэмжилж байна. Батлагдсан зураг төсөлгүй барьсан барилгыг улсын комисс хүлээн авах боломжгүй гэж үзвэл “*********” ХХК-аас санхүүжилт болох 1.164.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Тухайн компанийн бусдын өмчлөл эзэмшлийн газарт барьсан 4 халуун усны цэгүүдийг мөн зураг төсөлгүй барьсан учраас баталгаагүй гэж үзэж хүлээн авахаас татгалзаж байна. Халуун усны цэгүүдийн хувьд бүгд бусдын эзэмшлийн газар дээр баригдсан учраас газрын асуудал заавал яригдах болж байгаа юм. Мөн халуун усны цэгүүд нь усны чанар муу, цахилгааны төлбөр их гардаг чанар муутай барьснаас дотор нь үйл ажиллагаа явуулах боломжгүй гэж үзэж байгаа. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн үндсэн үйл ажиллагааны талаар би урьд нь тайлбарлаж ярьсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь халуун усны үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулах чиг үүрэггүй юм. Тиймээс учраас “*********” ХХК, “*********” ХХК-уудын барьсан халуун усны цэгүүдийг хүлээн авч халуун усаар иргэдэд үйлчлэх ямарч боломжгүй гэж ойлгож болно. Тийм учраас дээрхи компаниудад олгосон санхүүжилтүүдийг бүхэлд буцаан төлүүлэхээр байгууллагаа төлөөлөн нэхэмжилж байна. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Одоогийн байдлаар эдгээр компаниудаас хохиролд төлсөн мөнгө байхгүй...” /7хх-151-152, 10хх-21-23/ гэх мэдүүлэг,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ***************- ийн: “...Миний хувьд төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн биш, энэхүү ажлын хэсгийн гишүүнээр томилогдоогүй байсан учраас нарийн асуудлыг сайн мэдэхгүй байна. Би зөвхөн хурлын тэмдэглэл хөтлөх үүрэгтэйгээр тухайн хуралд орсон. ************* гишүүний бие төлөөлөгч нь гэх ************* гэдэг хүн хэд хэдэн удаа Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс дээр ирж уулзаж байсан. 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн тушаал гарахаас өмнө нь ирж уулзаж байсан санагдаж байна. Хамгийн анх Болороо нь даргатай уулзахаар ирэхэд нь би түүнээс ямар асуудлаар уулзах гэж ирсэн талаар асуухад “би төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх талаар уулзахаар явж байгаа юм” гэж хэлсэн байсан бөгөөд дараа нь ирэх бүртээ “би нөгөө асуудлаараа явж байгаа юм” гэж хэлдэг болсон. 2014 оны 7 сард ********* дарга өрөөнөөсөө гарч ирээд “хүн ирвэл намайг яам руу явсан гэж хэлээрэй, би *************-тай хамт явчихаад ирье” гэж хэлээд явсан бөгөөд буцаж ирээд “сайдад баахан загнуулж байгаад ирлээ” гэж хэлээд өрөө рүүгээ орж байсныг санаж байна. Би түүнийг ************* гишүүний туслах *************-ийн ярьж байсан төсөл хөтөлбөрийн асуудлаар сайдад дуудагдаж байгааг тухайн үед мэдэж байсан...” /7хх-154-156/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *************-ийн өгсөн: “... Хөдөлмөрийн сайдын 2014 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн А/146 дугаартай “эрх шилжүүлэх тухай” энэхүү тушаалыг боловсруулж батлуулсан. 2012 оны Засгийн газрын бүтцээр Хөдөлмөрийн яам шинэчлэн байгуулагдаж Хөдөлмөрийн салбар биеэ дааж үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Засгийн газрын тогтоолоор Хөдөлмөрийн сайдын эрхлэх асуудлын хүрээг тодорхойлсон бөгөөд үүнд Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих асуудал багтдаг. Энэ дагуу Монгол Улсыг 2014 оны Төсвийн тухай хуулиар Хөдөлмөрийн сайдын багцын Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний жагсаалтад Ахуйн үйлчилгээний салбарыг дэмжих чиглэлээр хөрөнгө тусгагдсан бөгөөд үүний нэг нь Баянзүрх дүүргийн 4, 5, 8, 12, 19, 23, 24 дүгээр хороодод ахуйн үйлчилгээний цэг байгуулахад 630.000 төгрөг, Хүнсний худалдааны төрөлжсөн төв байгуулахад 804.000 төгрөгийг тус тус баталж өгсөн байсан. Гэтэл 2014 оны Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл болон хүнсний худалдааны төрөлжсөн төв байгуулах арга хэмжээг Хөдөлмөрийн сайдын Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл арга хэмжээнээс хасаж сайдын төвлөрсөн арга хэмжээний төсөвт нэмж нийтдээ 7.4 тэрбум төгрөгийг төвлөрсөн арга хэмжээний төсвийг баталж өгсөн байдаг. Ингээд Хөдөлмөрийн сайдын багцад тусгагдсан Төвлөрсөн арга хэмжээний 7,4 тэрбум төгрөгийн төсвийг задалж Хөдөлмөрийн сайдын 2014.06.27-ны А/145 дугаартай “Хөрөнгийн хуваарийг шинэчлэн батлах тухай” тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөлд 1.344.000.000 төгрөг хуваарилагдсан. Санхүүжилтийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст шилжүүлсэн. Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төслийн санхүүжилтийн хэмжээ нь 1.344.000.000 төгрөгөөр хуваарилагдсан асуудал нь Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-ын шатанд хэлэлцэх үед шийдэгдсэн гэж ойлгосон. Улсын төсвийн хөрөнгийг зарцуулахдаа зориулалтыг нь өөрчилж зарцуулж болохгүй. Төсвийн тухай хуулиар хориглочихсон. Төвлөрсөн арга хэмжээний төсвийг зарцуулахдаа ямар зүйлд зарцуулж байгаагаас шалтгаалан зарцуулалт нь өөр өөр байдаг. Жишээ нь зарцуулж буй ажил нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан хөрөнгө оруулалт, засвар үйлчилгээ, шинээр барилга байгууламж барих шинж чанартай бол тухайн хуулийн дагуу зарцуулах ёстой байдаг. Төсвийн хөрөнгийг хувийн аж ахуйн нэгж байгууллага болон иргэний эзэмшил, өмчлөл байгаа газар болон хөрөнгөнд хөрөнгө оруулалт хэлбэрээр зарцуулж болохгүй...” /7хх-160-163/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *************-ийн өгсөн: “... Хурлын тэмдэглэлд зурагдсан асуудал болоогүй. Хурлын тэмдэглэл 4 аж ахуйн нэгж байгууллагаас төслийн материал ирсэн. Бас намайг үг хэлсэн мэтээр бичсэн байна. Энэ бүх асуудал болоогүй. Ажлын хэсгийн гишүүд огт хуралдаагүй төсөл хөтөлбөр сонгон шалгаруулах ажил хийж “*********” ХХК, “*********” ХХК-ийг шалгаруулсан зүйл огт байхгүй. Даргын туслах ************* нь надад энэ тэмдэглэлийг танилцуулж гарын үсэг зуруулсан санагдаж байна. Гэхдээ хэзээ гэдгийг санахгүй байна. Ер нь аливаа санхүүжилтийг шилжүүлэхдээ түүнтэй холбоотой материал, тендерийн материал эсхүл төслийн сонгон шалгаруулалтын материалуудыг үндэслэж төрийн сангаар мөнгө шилжүүлдэг. ********* дарга намайг өрөөндөө дуудаад “*********” ХХК, “*********” ХХК-нууд руу мөнгө шилжүүлэх гэж байна. Хийсэн ажлыг нь очоод үзээд шалгаад ир гэж явуулсан. Би энэ үед тухайн компаниуд халуун ус, ахуйн үйлчилгээний төв барьж байгааг мэдсэн. Намайг 6 халуун усны цэг, 1 үйлчилгээний төвийн барилгыг очиж үзэхээс өмнө “*********” ХХК, “*********” ХХК-нууд руу мөнгө шилжсэн байсан юм байна. Тэгээд 2 дахь санхүүжилтийг нь хийхээс өмнө шалгуулъя гэж шийдээд дотоод хяналт хариуцсан мэргэжилтэн Өрнөл бид хоёрыг очиж үзүүлсэн. Өрнөл бид хоёр “*********” ХХК-ний ажилтан *************, “*********” ХХК-ийн ажилчин гэх хүмүүстэй утсаар яриад барилгын ажлыг очиж үзэх талаар ярьсан бөгөөд биднийг хүлээж авч танилцуулах хүнийг зааж өгсөн барилгууд дээр нь очиж үзсэн. Бидэнд барилгын ажлын талаар танилцуулсан компанийн ажилчдын талаар бол мэдэхгүй байна. Биднийг очиж үзэхэд 6 халуун усны цэгийн ажил нь бүгд эхэлчихсэн. 50-90 хувийн гүйцэтгэлтэй явж байсан. Харин ахуй үйлчилгээний барилгын ажил эхлээд бетон цутгалын ажил хийгдэж байсан. Би нийт 2 удаа шалгалтаар явсан бөгөөд шалгалтаар явсан талаар тайлангаа Хөдөлмөрийн хэлтсийн даргад гаргаж өгсөн байгаа. Ажлын хэсгийн хурал огт болоогүй. Энэ тэмдэглэлд тусгагдсан миний хэлсэн гэх үгнүүдийг би огт хэрээгүй. Зохиогоод бичсэн байна. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс батлуулсан зураг төсөв байхгүй. “*********” ХХК, “*********” ХХК-нууд өөрсдөө төслөө бичиж ирээд түүнийхээ дагуу барилгын ажлыг гүйцэтгэсэн гэж ойлгосон...” /7хх-164-166/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *************-ын өгсөн: “... Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/146 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” тушаалаар 1.344.000.000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга *********т шилжүүлэх тушаал гарсан байсан. Ингээд Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс тухайн мөнгийг хэрхэн яаж ямар төсөл хөтөлбөрт зарцуулсан талаар шалгалтыг хийх зорилгоор тухайн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан *************-ыг дуудаж уулзан асуудлыг тодруулсан. Гэтэл тэрээр 804 сая төгрөгөөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт ахуйн үйлчилгээний зориулалттай төв баригдсан, 540 сая төгрөгөөр нэг бүр нь 90 сая төгрөгийн үнэтэй 6 халуун усны цэг баригдсан талаар хэлсэн. Тиймээс хийгдсэн ажлуудыг ямар бичиг баримтуудыг үндэслэн санхүүжүүлсэн эсэхийг тодруулах зорилгоор холбогдох бичиг баримтыг гаргаж өгөхийг шаардахад ************* нь Хөдөлмөрийн хэлтсийн дарга *********ийн “*************” ХХК, “*********” ХХК-тай байгуулсан хамтран ажиллах гэрээ, тухайн компанийн нэхэмжлэл, мөнгө шилжүүлсэн төлбөрийн хүсэлтүүд зэргээс өөр баримтуудыг үзүүлээгүй бөгөөд захиалагч тал буюу Хөдөлмөрийн хэлтсээс баталсан гүйцэтгэл, зураг, төсөвгүйгээр санхүүжилтүүдийг нь олгочихсон байсан. Санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэлийг үндэслэж олгох ёстой байтал нэхэмжлэлийн дагуу шууд олгосон байсан юм...” /7хх-173-175/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *************-гийн өгсөн: “... Би УИХ-ын гишүүн *************-ийн бие төлөөлөгч, туслахын албан тушаалд 2015 оны 2 дугаар сараас эхлэн 2016 оны 7 сар хүртэл ажилласан. УИХ-ын тамгын газраас цалинжиж ажилладаг байсан. ************* гишүүн нь УИХ-д Баянзүрх дүүргээс нэр дэвшиж сонгогдсон бөгөөд тухайн нутаг дэвсгэрт аливаа үйл ажиллагаа явуулахдаа “Өү Ти Ю” ХХК нэр дээр санхүүжилт авч тодорхой асуудал шийддэг байсан. ”*********” ХХК-ийн талаар мэднэ. Энэ компани нь *************-ийн хүү ***-ын эхнэр *************-ын нэр дээр бүртгэлтэй байдаг юм. Гэхдээ *************  нь тухай компанийн асуудалд огт оролцоод байдаггүй юм. Гэхдээ тухайн тамга, тэмдэг, гэрчилгээ ихэнхдээ ************* гишүүний туслах *************-д хадгалагддаг байсан. Ахуйн үйлчилгээний нэгдсэн төвийн барилга, 4 халуун усны барилгыг ********* нь нөхөртэйгөө нийлж байгаад барьсан. Миний бодлоор маш муу барьсан, нураад унах байх гэж боддог...” /7хх-176-178/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *************-н өгсөн: “... 2014 оны 6 сард ************* гишүүний туслах ************* гэдэг хүн над руу утсаар яриад “би  ************* гишүүний туслах байна. Баянзүрх дүүргийн 4 хороонд халуун ус барихаар болсон юм байна аа. Харин хүүхэд харах үйлчилгээний зориулалттай байр барихгүй болсон учраас халуун усны байр барьж өгье, танай газрыг очиж үзье, чи хашаагаа заагаад өг” гэж надад хэлсэн. Би түүнд хашаагаа зааж өгөхөд ************* нь нэрийг нь мэдэхгүй эрэгтэй хамт ирээд манай хашааг үзээд явсан. Үүнээс 7 орчим хоногийн дараа манай хашаанд 150 шуудай цемент буулгасан. 2-3 хоногийн дараа блок буулгасан. Ямар нэртэй хүмүүс буулгасныг санахгүй байна. Дараа нь гүний худаг ухах зориулалттай тоног төхөөрөмжтэй 4 хүн ирээд манай хашаанд гүний худаг ухаж өгсөн. Тэд нар газрын гүн рүү 84 метр хүртэл нь ухаж худаг гаргасан бөгөөд ус соруулах тоног төхөөрөмжүүдийг нь суурилуулж өгсөн. Ингээд “*********” ХХК-тай 4 газарт халуун ус барих гэрээ байгуулсан гэх 6-7 хүн манай хашаанд халуун усны байрыг 2014 оны 06 дугаар сараас барьж эхлээд 10 сарын үед дуусгасан. ************* гэдэг хүн нь манай хашаанд халуун усны байр бариад эхэлчихсэн газарт суурийн цутгалтын ажил хийгдэж байх үед нэг удаа ирж үзээд дахиж ирж уулзаагүй. Барилгын ажил хийгдэж байх үед нь би байнга харж ажиглаж, ямар материал ашиглаж байгааг бичиж тэмдэглэж авдаг байсан бөгөөд маш чанар муутай барьж байгаа талаар ************* утсаар ярьж хэлэх гээд удаа дараа залгасан боловч огт утсаа аваагүй. Би дараа нь тухайн барилгыг хүлээлгэж өгөхөөр хүмүүс ирэх байх, тууз хайчилж нээлт хийх байх гэж бодоод барьсан чигээр нь цоожтой байлгаад байсан боловч ямар ч хүн ирж хүлээлгэж өгөөгүй. Тэгээд дараа жилийн хавар нь халуун усны байрны дээврээс дотогшоогоо нэвт ус гоожоод байхаар нь 2015 оны 7 сард ээжийнхээ тэтгэврийг барьцаалан 3 сая төгрөгийн зээл аваад халуун усны байрны дээврийг засварлах, 4 ширхэг душны модон хаалгыг вакум хаалгаар солих душны шалны плитаг солих, фассадыг засах зэрэг ажлуудыг дуусгаад халуун усны зориулалтаар 2015 оны 10 сар хүртэл нийтдээ 3 сар орчим хугацаанд ажиллуулаад үйл ажиллагааг нь зогсоосон. Бидэнтэй гэрээ хэлцэл хийгээгүй. 2016 оны зун би  ************ нэг удаа утсаар яриад “халуун усны байрыг цаашдаа яах талаар асуухад ер нь бол халуун усны байр чинь танай өмч болсон шүү. Та нар болсон шүү. Тар нар ямар ч зориулалтаар ашиглаж болно шүү дээ” гэж хэлсэн. Би халуун усны байрыг өөрийнхөө газраас буулгуулахыг хүсэж байна...” /7хх-179-180/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч  *************  өгсөн: “... Миний нөхөр ************* нь өөрийнхөө өмчлөлийн хашаанд Халуун усны цэг бариулж, түүнийгээ ашиглах гэж хичээсэн боловч чанар муутай баригдсан, дээврээс нь ус гоождог байснаас халуун усны зориулалтаар ашиглаж чадаагүй. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа болохоор би нэхэмжлэл гаргаж байна. Гэхдээ хэчнээн төгрөг нэхэмжлэх эсэхээ нөхөртэйгөө холбогдож тодруулж байгаад нэмэлтээр гаргаж өгнө. Огт ашиглахгүй байгаа, ашиглах боломжгүй барилгыг ямар нэгэн үнээр хүлээж авах тийм боломжгүй ээ. Харин үнэ төлбөргүйгээр шилжүүлбэл хүлээж авч болно. Энэ халуун усны цэгийг бид өөрсдийнхөө хөрөнгөөр 2 давхар болгосон байгаа. 2 давхар болгосон шалтгаан нь бороо ус дээврээс нь гоожоод засварлах гэж 2 удаа оролдсон боловч болоогүй учраас 2 давхар болгосон юм. Нөхөр маань халуун усны зориулалтаар нь ашиглах гэж 5 сая төгрөгийн цалингийн зээл аваад одоо болтол төлж дуусаагүй л байгаа. Хэрвээ нэг давхрыг нураавал бид 2 давхарт гарсан зардлыг бусад зардлын хамт нэхэмжилж авна. Эсхүл 2 давхрыг яг байгаа чигээр нь доош нь буулгуулах шаардлага тавина. Би хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд оролцож нэхэмжлэлийн шаардлагын талаар мэдүүлэг өгнө...” гэх мэдүүлэг /11хх-182/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************* өгсөн: “... Тухайн газар нь Баянзүрх дүүргийн **  дүгээр хорооны нутаг дэвсгэр *** дугаар цэцэрлэгийн урд талд байрладаг. Би тухайн газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 1994 онд авсан... Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа ************* гишүүн надтай өөрөө ирж уулзаад “танай энэ газар дээр би барилга барьчихъя, та хажууд нь өөрийнхөө юмыг барь, би танд эхний ээлжинд 30 сая төгрөг өгье” гэхэд нь ер нь өөрөө барилга барьж чадахгүй юм чинь өгчихье гэж “тэг тэг” гээд хэлсэн. Тэр үед надад мөнгөний хэрэг байсан учраас өгье гэж шийдсэн. Ингээд 2-3 хоногийн дараа миний “Хаан” банкны данс руу 30 сая төгрөг шилжиж орж ирэхээр нь би эмчилгээндээ болон гадаадад сурч байсан хүүхдийхээ сургалтын төлбөрт өгсөн. Барилгын ажлыг 2014 оны 9 сараас эхэлж бариад дараа жил нь барьж дуусгасан. Би 660 м2  талбайтай газраа 150 сая төгрөгөөр зарахаар тохиролцож нийт 137 сая төгрөгийг *************-с газрын төлбөрт авсан. Үлдсэн 13 сая төгрөгөө *************, ************* нараас нэхэмжилж байна.” /7хх-189-192, 8хх-85-86/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************* өгсөн: “... Би урьд нь Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт хэсгийн ахлагчаар 8 жил ажилласан. УИХ-ын гишүүн ************* нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс 2012 онд УИХ-д нэр дэвшиж сонгогдсон бөгөөд сонгогдсон тойргийнхоор иргэдтэй уулзаж ярилцлага хийдэг байсан. ” ************* гишүүнтэй манай хашаанд халуун усны цэг барих асуудлыг дандаа л түүний иргэдтэй уулзах уулзалтын үеэр ярьдаг бөгөөд тэрээр “хэрвээ та хашаандаа халуун ус бариулахыг зөвшөөрч байгаа бол тухайн ажил нь төрөөс хийгдэж байгаа учраас түншлэлийн гэрээ байгуулна шүү”  гэж надад хэлж ярьдаг байсан. Би хашаандаа халуун усны цэг бариулбал манай хорооны иргэд уулын орой дээрээс төв зам руу гүйж халуун усанд орохгүй амар болох юм байна. Хорооныхоо иргэдэд хэрэгтэй гэж үзэж л хашаандаа бариулсан. Ингээд 2014 оны зунаас эхлэн манай хашаанд халуун усны цэг барих ажил хийгдэж эхэлсэн бөгөөд хамгийн эхлээд гүний худаг барихаар тоног төхөөрөмжтэй хүмүүс ирээд 100 гаруй метрийн гүнээс гүний худаг гаргаж өгсөн. Энэ үед ************* гишүүн туслахуудынхаа хамт ирж тухайн ажлыг хянаж шалгаад явж байсан. Халуун усны цэг барьж байх үед ************* гишүүний туслах ************* гэдэг хүн удаа дараа ирж ажлын явцыг хянаж шалгаж байсан. 2014 оны 11 сарын үед дууссан. Барьж дуусганыхаа дараа хүлээлгэн өгч, акт баримт бичиг үйлдэлгүй яваад өгсөн. Тухайн халуун усны цэгийн дээвэр нь хавтгай дээвэртэй байсан хийгдсэн болохоор дээврээс дотогшоо ус нэвтрээд байсан болохоор нь өөрийнх нь материалыг ашиглаад шувуун дээвэртэй болгож өөрчилсөн. Мөн цасны ус дотор тал руу нь нэвтрээд усанд ордог өрөөний хаалгануудыг нь муухай болгочихсон болохоор нь 4 ширхэг хаалгыг нь вакуум хаалга болгож сольсон. Мөн үүдний хэсэгт нь тоосгоор тамбар нэмж барьсан. Уг халуун усны байрны халаалтыг тогоор нь шийдчихсэн болохоор нь өвлийн нөхцөл их хэмжээний цахилгааны төлбөр гардаг. Хүмүүс үйлчлүүлэх нь бага байдаг учраас зардалдаа шатаад байдаг болохоор ажиллуулдаггүй. Харин дулааны улиралд байнга ажиллуулдаг байсан.   Ажиллуулахгүй байгаа. Гэрээ хийгдчихсэн зүйл байхгүй. Дараа нь засварлахад мөнгө гаргасан. Халуун усны цэгийг хөөсөн, шахмал блокоор бариад дотор нь хөөсөөр дулаалаад плита нааж барьсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Мэдээж би халуун усны цэг ажиллуулах гэж өөрөөсөө төлбөр мөнгө гаргасан. Гэхдээ өнгөрсөн хүний ясыг өндөлзүүлээд яахав. Одоо ч гэсэн гурвалсан гэрээ байгуулаад халуун усны цэгийг надад хүлээлгэж өгвөл цааш нь ашиглаад явахад бэлэн байна. Бас хэрвээ халуун усны цэгийг төлбөрийн нөхцөлтэйгээр өгвөл хүлээж авч болно. Арай л үнэтэй байна даа. Тэр дор нь мөнгөө төл гэвэл би төлж чадахгүй. Хэрвээ олон жилийн хугацаа өгөөд бага багаар төл гэвэл би төлөөд явж болно. Энэ халуун усны цэгийг нураалаа гээд авах юм юу ч олдохгүй. Улсын төсвөөр баригдсан барилга гээд нураалгая гэх сэтгэл надад үнэхээр алга...” /7хх-205-206/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************* өгсөн: “...Манай “*********” ХХК нь барилга байгууламжийн халаалт, халуун ус, бохирын шийдлийн чиглэлээр ажилладаг. Би тус компанид 2012 оноос хойш ажиллаж байна. “*********” ХХК-ийн захирал *************  нь “манай компани нь Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс зарлаж байгаа тендерт оролцохоор боллоо, бичиг баримтуулыг нь бүрдүүл” гэсэн. Би эко халуун усны цэг байгуулах тухай 90 сая төгрөгийн өртөгтэй төсөл бичиж, төсөвчин *************  гэдэг хүнээр төсөв хийлгээд төсөлдөө хавсаргаад тендерт оролцох хүсэлт, компанийн танилцуулга зэргийг өгсөн. Тэгээд хэд хоногийн дараа 2014 оны 7 сард наадмын дараа Хөдөлмөрийн хэлтсээс хүн яриад “танай компани тендерт яллаа, Баянзүрх дүүргийн 9, 11 дүгээр хороонд халуун усны цэг байгуулна шүү” гэж хэлсэн. Хөдөлмөрийн хэлтсээс санхүүжилт орж ирэхгүй хэсэг хугацаа өнгөрсөн бөгөөд энэ хооронд “Баянзүрх дүүргийн захиргаатай ярьж байгаад газрын асуудлаа шийдүүл” гэж Хөдөлмөрийн хэлтсээс хэлсэн. Би эхлээд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны засаг дарга ************* , 11 дүгээр хорооны засаг дарга ************* гэдэг хүмүүстэй уулзаж “боломжтой газраа үзүүлээч” гэхэд надад газруудаа үзүүлсэн бөгөөд чөлөөтэй байгаа газруудын байршлыг зааж өгсөн. Манай компани ************* захиралтай “*************” ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр сонгож гэрээ байгуулаад барилгын ажлыг эхлүүлсэн. Миний хувьд өдөр бүр 2-3 цагаар барилгын ажлын явцад хяналт тавьж байсан бөгөөд Баянзүрх дүүргийн 9, 11 дүгээр хорооны засаг даргын ажлын албанаас хүмүүс ирж хяналт тавьж байсан. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс хяналт тавьдаг зүйл байгаагүй. Халуун усны цэгүүдийг хүлээлгэж өгөхөд Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга, мэргэжилтэнгүүд, дүүргийн барилгын хэлтсээс 2 хүн, “*************” ХХК-ийн инженер, иргэдийн төлөөлөл, хэсгийн ахлагч нар ирсэн. Би компаниа төлөөж байсан.” /7хх-210-211/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд ************* гэрч, иргэний нэхэмжлэгчээр өгсөн: “... 2014 оны зун намайг Хамрын хийд рүү явах гэж байх үед Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны ажилчид болон ************* гишүүний туслахууд гэх хүмүүс манай гэрийн гадаа ирээд “таны гэр төв зам дагуу байрладаг юм байна, таны хашаанд халуун усны цэг барьж өгвөл хүлээж авах уу" гэж надаас асуусан юм. Би бол урьдчилан манайд халуун усны цэг барьж өгөөч гэж гуйж, хүсэлт тавьж байсан удаа байхгүй. Би тэдний саналыг сонсоод их баярлаад шууд хүлээж аваад “хашаандаа халуун усны цэг бариулъя” гэж хэлэхэд “тиймээ танайх болж байна, хашаа чинь том, зам дагуу юм байна” гэж хэлээд барихаар тохироод яваад өгсөн. Надтай гэрээ хэлцэл хийгээгүй. Тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа худаг ухах хүмүүс ирж манай хашаанд 65 метрийн гүнээс гүний худаг гаргаж өгсөн. Байшингийн суурин дээрээс хөөсөнцөртэй хөнгөн блокоор өрлөг хийж ханыг нь босгоод гадна талд дулаалгын хөөс хийж өгсөн. Дээврийг нь төмрөөр хийсэн. Тэр хүмүүсийг дотор талын заслын ажлаа хийж дуусаагүй байхад дээврээс нь борооны усны дусаал гоожоод байсан. Бас халуун усны цэгийн дотор талд хүн усанд орох душны өрөө гаргахдаа 5 өрөөтэй гаргах гээд байхаар нь “энэ өрөөнд чинь яаж хүн багтах юм бэ 4 өрөөтэй болгож өг” гэж хэл ам хийж байгаад 4 өрөөтэй болгуулсан. Би өөрийнхөө газар дээр бариулж байсан болохоор шаардлага тавихад намайг хэл амтай хүн байна гээд надтай ер нь харьцахаа больсон. Барилгын ажил явагдаж байхад  ************* гишүүний туслах ************* гэдэг хүн ажлын явцтай ирж танилцдаг байсан. Барилга барьж байсан хүмүүс нь халуун усны цэгийг барьж дуусгаад надад хүлээлгэж өгөх гэхээр нь “халуун усны цэгт модон хаалга хийдэггүй юм, хувцас солих өрөө нь байхгүй байна шүү дээ, дээврээс чинь ус гоожоод байна, би та нараас хүлээж авахгүй, хүлээлгэж өгөх комисс нь ирж хүлээж авдаг юм байгаа биз” гэж хэлээд хүлээж авалгүй цоожтой байлгаад байсан. Тэгээд 2015 оны хавар  ************* гишүүн над руу өөрөө утсаар яриад “танайхтай адилхан халуун ус 3 байгаа, тэд нар халуун усаа ажиллуулаад болоод байхад та ажиллуулахгүй байна, халуун усаа ажиллуул” гэж надад хэлсэн. Би хүлээж авахаас нааш ажиллуулахгүй гээд эсэргүүцсээр байгаад 2016 оны 06 cap хүргэсэн. Дээврийг нь засаад цоорсон паарнуудыг нь сольчихвол ажиллуулах боломжтой. Би ************* гишүүнд “та дээврийг нь засаад өгвөл би паарнуудыг сольж тавиад ажиллуулж болж байна” гэж 2-3 удаа хэлж байсан боловч “за за” гэж хэлдэг боловч одоо хүртэл сольж өгөөгүй байна. ************* гишүүнтэй 1 удаа Төрийн ордонд очиж уулзаж байсан. Барилгын ажил эхлэхээс өмнө байсан санагдаж байна. Намайг түүнтэй уулзахад “танай хашаанд халуун ус бариад өгье, та ажиллуулаад яваад байж чадах уу, төрд эргээд эргэн төлөлт хийнэ шүү” гэхээр нь “тиймээ, би ажиллуулаад яваад байж чадна эргэн төлөлтийг нь хийж чадна” гэж хэлж зөвшөөрсөн юм. Надад тухайн зардал гарсантай холбоотой санхүүгийн баримтууд байхгүй байна. Намайг халуун усны зориулалтаар ашиглаарай гэсэн боловч чанар муутай баригдсанаас үнэхээр ашиглах боломжгүй байсан. Би 3.500.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийж халуун усаар үйлчлэх зориулалтаар ашиглах гэж хичээсэн. Энэ цэгийг надад хүлээлгэж өгвөл би нэхэмжлэхгүй. Би энэ халуун усны цэгийг надад 20 гаруй сая төгрөгөөр худалдана гэвэл хүлээж авч болно. Хэргийн материалтай танилцахгүй. Шүүх хуралд оролцохгүй...” /7хх-212-215/, ... Миний нэхэмжлэлийн зүйл тодорхой. Талийгаач *********ы бие төлөөлөгч *************, түүний нөхөр  ************* нар нь миний өмчлөлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, ************* тоот хаягт байрлах хашаанд 1 давхар халуун усны цэг барьсан. Тухайн барилгыг ************* гэж дууддаг залууг хөлсөлж бариулсан. Намайг халуун усны зориулалттай ажиллуулаарай гэсэн боловч чанар муутай баригдсанаас үнэхээр ашиглах боломжгүй байсан. Би 3.500.000 төгрөгийн засвар үйлчилгээ хийж, халуун усаар ашиглах гэж хичээсэн. Гэтэл дээврээс нь ус гойжиж паарнууд нь хагарч, усыг тогоор ашигладаг учраас их хэмжээний зардал гардаг байснаас болоод ашиглаж чадаагүй. Одоо ашиглахгүй байгаа. Хэрвээ энэхүү цэгийг нурааж миний газрыг чөлөөлвөл буруутай этгээдүүдээс 3.500.000 төгрөгийг нэхэмжилж байна.” /7хх-212-215, 11х-186-187, 207-208/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд ************* гэрчээр өгсөн: “... ************* гишүүн бидний санаачлагыг дэмжиж байсан учраас туслах ************* явуулаад би түүнтэй хамт 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хашаа байшин зарна гэж зар тавьсан хүмүүсийн хашааг очиж үзэж явсан. Нийтийн эзэмшлийн газар байгаа эсэхийг шүүлгэхэд дэд бүтэц хөгжөөгүй жалганд байсан болохоор халуун бариад хүмүүс үйлчлүүлэхгүй гэж үзээд ер нь өөрийнхөө хашаанд бариулъя гэж шийдсэн. ************* гишүүний туслах ************* нь санхүүгээ хариуцдаг байсан болохоор илүү сайн мэдэж байгаа байх гэж бодож байна. Миний бодлоор халуун усны цэгийн байрыг маш муу барьсан бөгөөд дээврээс нь ус шүүрээд байсан болохоор дээврийн төмөр авч тавиад засварласан. Одоо дээврээс ус гоожих нь гайгүй байгаа. Анх тавьж өгсөн тоног төхөөрөмжүүд нь хятад улсад үйлдвэрлэсэн маш муу тоног төхөөрөмж тавьж өгсөн болохоор шаардлага хангахгүй байсан. ************* гишүүний туслах ************* уулзаж байсан. Тэрээр халуун ус барихтай холбоотой асуудал, санхүүг нь хариуцдаг байсан. ************* халуун усны цэг баригдаж байхад материал авчирч буулгадаг байсан. Би ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. ************* гуай ажлаа хийж яваад өнгөрсөн учраас түүний хойноос ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй. Харин газраа чөлөөлүүлмээр байна. Өнгөрсөн өвөл ажиллуулаагүй байсан чинь хамаг юм нь хөлдсөн. Сая дахиад л хамаг юмыг засаж сэлбэсэн байгаа. Одоо цаашдаа ажиллуулаад явахад бэлэн байна. Ажиллуулах зөвшөөрөл өгвөл ажиллуулж болно. Бид нар энэ халуун усны цэгийг худалдаж авахгүй. 52 сая төгрөг байтугай, 1 сая төгрөг ч байхгүй байна...” /7хх-219-221, 11хх-214-215/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ************* өгсөн: “...”Өв Хангамж” ХХК нь миний дээр бүртгэлтэй компани. ************* нь надад “танай компани тусгай зөвшөөрөлтэй биз дээ, би халуун усны цэг бариулмаар байна” гэж санал тавихаар нь би барилгын засал чимэглэл хийхэд шаардлагатай материалууд бэлэн байсан болохоор бариад өгье гэж шийдээд халуун усны цэгүүдийг барьж өгсөн. Халуун усны цэгийг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барьсан. Нэгийг нь Амгалангийн хорихын урд талд нөгөөдөхийг нь Шархаданд барьж өгсөн. Өвөрхангай аймгаас барилгын 2 бригад буюу 20 гаруй хүнээр 2 ажлыг зэрэг хийлгүүлсэн. Би халуун усны цэгийг бүх тоног төхөөрөмжтэй нь хамт барьж өгөхөд 60 сая төгрөг буюу нийт 120 сая төгрөгөөр барихаар тохиролцсон боловч *************  нь тоног төхөөрөмжийг нь өөрсдөө нийлүүлнэ гээд нийт үнийн дүнгээс тоног төхөөрөмжийн үнийг хасаж тооцсон. Өөрөөр хэлбэл *************  нь миний хувийн дансаар надад 50 гаруй сая төгрөгийн шилжүүлж өгсөн байгаа. Миний тооцоогоор 27 сая төгрөгийг ************* надад өгөх ёстой боловч “мөнгө орж ирэхгүй байна” гээд өгөхгүй байгаа. 120 сая төгрөгөөс 77 саяыг надад өгөөд үлдэгдэл 43 сая төгрөгийг нь өөрсдөө халуун усны цэгүүдэд суурилуулсан тоног төхөөрөмжийнхөө үнэнд суутгаж авсан. “Өв Техник” ХХК-аар гэрээ байгуулж барьсан. 2 халуун усны цэгийн барилгын ажлыг нийт 77 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн гэж ойлгож болно. ********* надад “халуун усны цэгүүд барих төслийн санхүүжилт авсан юм, 1 халуун усны цэгийн санхүүжилт нь 60 сая төгрөг байгаа юм” гэж хэлж байсан санагдаж байна. Батлагдсан зураг төсөв надад огт танилцуулаагүй. “*********” ХХК-ийн инженер нь надад гараар зурчихсан зураг өгсөн бөгөөд тэр зургийнх нь дагуу л барьж өгсөн. Батлагдсан зураг төсөв байгаагүй. “*********” ХХК-ийн инженер нь надад гараар зурсан зураг өгсөн бөгөөд тэр зургийнх нь дагуу барьж өгсөн.” /7хх-221-224/ гэх мэдүүлэг,  

Дансны хуулга /7хх-225-235/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Ганхуягийн өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны засаг даргаар 2013 оны 1 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэж ажилласан. ********* захиралтай “*********” ХХК нь Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Ээж хайрханы” 7 дугаар гудамжинд нийтийн эзэмшлийн газарт халуун усны цэг барьсан. Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооноос УИХ-д нэр дэвшиж сонгогдсон Батзандан нь халуун усны цэг байгуулах ажлыг санаачилж хөрөнгө мөнгийг нь шийдүүлсэн байх гэж би ойлгож явдаг. 2014 оны 7 сард байсан санагдаж байна. Батзандан гишүүн нь өөрийн бие төлөөлөгч Амарсайхан, Эрдэнэбат гэдэг хүмүүсээр дамжуулж надад “Хөдөлмөрийн сайдын багцад мөнгө суулгуулсан байгаа, танай хороонд халуун усны цэг бариулах гэж байна, тийм учраас газрын асуудлыг шийд, газраа бэлд” гэж хэлүүлсэн. ”*********” ХХК нь тухайн жилдээ халуун усны байрыг барьж дуусгасан бөгөөд захирал ********* нь “халуун усны цэгт суурилуулсан тоног төхөөрөмжүүдийг мэргэжлийн хүн ажиллуулахгүй бол болохгүй, бид нар өөрсдөө 3 жилийн хугацаанд хариуцаад явна” гэж хэлж байсан. Дараа нь манай хорооны нэг иргэн 1 жил гаруй хугацаанд халуун усны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад зогсоосон. “*********” ХХК нь халуун усны цэгийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэж өгөөгүй, цахилгааны өр төлбөрөө төлөөгүй гэсэн шалтгаантай байгаа учраас ажиллахгүй байгаа гэж ойлгож болно. Миний хувьд халуун усны цэг байгуулах газрын байршлыг зааж өгсөн, бичиг баримтыг бүрдүүлж газрын албанд өгсөнөөс өөр ажилд оролцоогүй.” /7хх-238-239/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********өгсөн: “...2014 оны 7 дугаар сарын үеэр Үндэсний байр наадмын өмнө нь байсан санагдаж байна. Би хөдөө амралтаараа явах гээд яаруу сандруу явж байхад ********* дарга өрөөндөө намайг дуудсан. Намайг түүний өрөө рүү яваад ороход *********, ********* нар сууж байсан бөгөөд ********* дарга бидэнд хандаа “Та нарыг ахуйн үйлчилгээний цэгүүд байгуулах төслийг сонгож ажлын хэсгийн гишүүдээр томилсон байгаа, та нар ширээн дээр байгаа төслүүдтэй танилцаарай, ********* гишүүний тойрогтоо зарцуулах мөнгө байгаа юм, энэ мөнгийг нь гаргахгүй бол болохгүй байна, та нар харьцуулаад хараарай” гэх утгатай зүйл ярьсан. Би хөдөө явах гэж яарч байсан болохоор түүний ярьсан зүйлийг сайн санахгүй байна. Мөнгөний тухай яриад байсан боловч би мөнгөн дүнг нь одоо сайн санахгүй байна. Тухайн үед ********* гишүүний мөнгийг өгөх, өгөхгүй тухай яригдаад байсан гэхдээ ямар учиртайг нь би сайн мэдэхгүй. Тэгээд Үндэсний баяр наадам болоод бүгд амарцгаасан бөгөөд би наадмын дараа ажилдаа орсоны дараа *********г над дээр ирээд “наадмын өмнө даргын өрөөнд хуралдсан тэмдэглэл шүү, гарын үсэг зурж өгөөрэй” гэхэд нь түүний тэмдэглэлийг сайн анзаарч харалгүй хальт уншаад гарын үсэг зурсан. Ийм л асуудал болсон.” /7хх-239-241, 8хх-3-4/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********* өгсөн: “...Би Баяанзүрх дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргаар 2014 оны 7 сараас эхэлж ажиллаж байна. 2014 оны 7, 8 сарын хавьцаа УИХ-ын гишүүн ********* бие төлөөлөгч *********  над руу утсаар яриад “танай хорооны нутаг дэвсгэрт халуун усны цэг барих гэж байна, болж өгвөл Ногоон зоорины орчим нутаг дэвсгэрт барьчихмаар байна, газар зааж өгөөч” гэж надад хэлсэн. Тэгээд газрын албанаас боломжтой газрыг нь асуугаад Амарсайхантай халуун усны цэг барих газрыг нь зааж өгөхөөр цаг тохирч тухайн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 7 дугаар хэсэг бюу Ногоон зоорины автобусны хойд талд 50 орчим метрийн зайд байсан. Би ********* халуун усны цэг барих газрыг нь зааж өгөөд бусад асуудалд нь оролцоогүй. Барилгын ажлыг “*********” ХХК хийж гүйцэтгэж байгаа гэдгийг нь сонсоод ажлын явцыг нь тухайн үед нь нэг удаа очиж үзэж байсан. 2014 оны 8 билүү 9 сард “*********” ХХК-ийн хүмүүс халуун усны цэгийн байрыг ашиглалтад оруулж дуусаад нээлтийн ажиллагаа зохион байгуулсан. Тэр үед Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга *********, Амарсайхан нар ирсэн байсан. Анх халуун усны байрыг очиж үзэхэд их цэвэрхэн, аятайхан барьсан байсан боловч зөөврийн усаар үйлчилдэг, бүх тоног төхөөрөмж нь цахилгаанаар ажилладаг нь дутагдалтай юм уу даа гэж би боддог. Халуун усны цэгийн байрыг 2014 онд барьж дуусгасан боловч одоог хүртэл дүүрэгт хүлээлгэж өгөөгүй байгаа. Халуун усны цэг нь сүүлийн хэдэн сарын хугацаанд л ажилласан. 2015, 2016 онд огт ажиллаагүй. Цахилгааны төлбөр нь 1 сая гаран төгрөг болсон болохоор төлбөрөө төлж чадахгүй зогссон гэж хүмүүсийн ярьж байхыг дам сонссон.” /7хх-242-244/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********* : “...2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн дарга С.*********ийн өрөөнд *********, нягтлан бодогч ********* бид нар дуудагдсан бөгөөд биднийг төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгээр томилсон гэж хэлсэн. ********* дарга нь “УИХ-ын гишүүн ********* нь Баянзүрх дүүргээс сонгогдсон бөгөөд тойрогтоо халуун усны цэгүүд байгуулах гэж байгаа юм байна, УИХ-ын гишүүний тойрогтоо хэрэгжүүлэхэд нь зориулж олгодог 1 тэрбум төгрөг нь манай хөдөлмөрийн хэлтэст тавигдсан байна. ********* сайд энэ төслийг яаралтай эхлүүл, төсөл хөтөлбөрийг нь яаралтай шалгаруул гээд байна. Та нар ********* гишүүний ирүүлсэн төсөлтэй танилцаарай” гэх утгатай зүйл ярьсан. Мөн тэрээр “би Сайдын өрөөнд дуудагдаж очоод ирлээ” гэж хэлж байсан. Миний хувьд ажлын хэсгийн даргаар томилогдсон бөгөөд ********* төслүүдийг танилцуулж дууссаны дараа “та нар төслийн материал авах талаараа зар тараасан юм уу, төсөл ирүүлсэн компаниудаа шалгах ёстой шүү” гэж хэлсэн.Тэгэхэд *********  нь “тиймээ зар тавьж компаниудаас төслийн материал ирүүлсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь “төсөл хэрэгжүүлэх компаниудаа сайн шалга, шалгалтын явцыг эргээд танилцуулаарай. би дэмжихгүй байна” гэж хэлээд миний хувьд хурлаас түрүүлээд гараад явсан бөгөөд хурлын ямар нэгэн шийдвэр гаргахад оролцоогүй. Намайг хурлыг орхиод гарахад бусад хүмүүс бүгдзэраэ үлдсэн бөгөөд бусад гишүүд ямар шийдвэр гаргасныг би мэдээгүй. Би тэмдэглэлтэй танилцлаа. Миний гарын үсэг биш байна.” /7хх-н 245-247/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********* өгсөн: “...Тиймээ би энэ барилгын ажлыг гүйцэтгэж байсан нь үнэн. Гэхдээ бүрэн дүүрэн дуусгаж чадаагүй хэрүүл уруултай салцгаасан. Би ********* гэдэг хүнтэй танилцахад надад санал тавьсан бөгөөд “би 1 давхартаа 8 нэрийн мини супермаркет ажиллаж болохоор зоорийн давхартайгаа нийлээд 3 давхар оффисын барилга бариулмаар байна” гэж хэлсэн. Одгэрэл ахын эхнэр ********* гэдэг хүн байсан бөгөөд тэрээр надад Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол *** дугаар цэцэрлэгийн яг урд талд газар үзүүлсэн. Барилга барихын тулд эхлээд газар шорооны ажил хийсэн бөгөөд газрын хөрс нь шаварлаг, хог ихтэй байсан болохоор маш их хэмжээний шороо зөөсөн бөгөөд эхлээд хийсэн залуучууд нь дутуу хийгээд явснаас болоод дахиад газар шорооны ажил хийх шаардлага гарч байсан санагдаж байна.  Хажуу талынх нь дутуу баригдсан барилгын суурийн ажлыг подвалийн давхартай нь барьж өгсөн. Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл байхгүй байсан. *********  ах надтай гэрээ байгуулахдаа “********* ХХК”-ний захирал гэж бичээд гарын үсэг зураад тамгаа дарж байсан. Би түүнийг захирал нь гэж ойлгодог. Нийт 90 орчим сая төгрөг авсан байсан...” /8хх-5-6/ гэх мэдүүлэг,

 

           Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********* өгсөн: “... 2014 оны 7 сард Үндэсний баяр наадмын дараа зарын дагуу Одгэрэл гэдэг хүн ярьсан юм. Тэрээр надтай “халуун усны зориулалттай 4 байр бариулмаар байна” гэж ярихад нь түүнтэй анх уулзсан. Тэрээр "халуун усны цэгийг блокоор барина, блокийг нь захиалчихсан байгаа болохоор удаж байж ирнэ, тиймээс эхлээд суурийг нь цутгаад араас нь өрлөгийг нь хийгээд явмаар байна” гэж ярьсан. Тэрээр надад анх ямар ч зураг төсөв өгөөгүй бөгөөд 4 халуун усны цэг, 4 бохирын цооног хийлгэнэ гэсэн болохоор нийтэд нь 42 сая төгрөгөөр хийж өгөхөөр тохиролцсон. ********* ах надад 37.5 сая төгрөг өгсөн. Үлдсэн 4.5 сая төгрөгөө өгөхгүй байгаа. ********* ах надтай ажил ярихаар ирэхдээ эхнэртэйгээ ирж байсан. Ажлын явцын дундуур ********* гэдэг хүн нь бас ирж байсан санагдаж байна. *********ахын надад гараараа зураад өгч байсан халуун усны цэгийн гар зураг бол байгаа...” /8хх-7-8/ гэх мэдүүлэг,

          Холбогдох баримтууд, дансны хуулга /8хх-9-22, 23-29/,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд ********* гэрчээр өгсөн: “... Миний санаж байгаагаар Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт халуун усны цэг байгуулах гэж байгаа гэж хэлээд худаг ухуулж байсныг санаж байна...6.400.000 төгрөгийг Р.*********гаас шилжүүлсэн...” /8хх-31/ гэх мэдүүлэг, 

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********* өгсөн: “... Ямарч  байсан 4 худаг ухсаны төлбөрт 27.120.000 төгрөгийг бэлнээр болон дансаар дамжуулан авсан..” /8хх-32-33/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********* өгсөн: “...Миний эхнэр Р.********* гэр бүлийн асуудалд ерөөсөө оролцдоггүй. Ажлынхаа л төлөө явдаг хүн. Ажил гэдэг нь түүний даргаар ажиллаж байсан ********* ч байж магадгүй. 2014 оны 6 сард ********* гишүүн над руу өөрөө ярьж утсаар уулзахыг хүсэж дуудсан. Намайг очиход эгч нь “Баянзүрх дүүргийн иргэд, ахмад настнуудад зориулж үйлчилгээний барилга барих гэсэн юм, би чамд 2 сая төгрөгийн цалин өгье, миний хувьд Хот төлөвлөлтийн их том төсөл авсан, олон барилга барина, чи энэ ажлыг сайн хийгээд өгвөл дараа нь аятайхан ажил өгье” гэж хэлж гуйсан. Би тухайн үед энэ ажлыг нь хийгээд өгвөл дараа нь гэрээ байгуулаад том хэмжээний төслийн ажиллаад оролцоод явах юм байна гэж бодоод зөвшөөрсөн. Надад тухайн үед ямар барилга барих талаар хийсэн зураг, төсөв байгаагүй учир *********гаас ямар зориулалттай хэчнээн давхар байшин барих талаар асууж тодруулж байгаад гараар зураг гаргаж байсан. Би ер нь ********* гишүүнтэй шууд харьцаж байгаагүй дандаа *********гаар дамжуулж харьцаж байсан. Би “Хаан” банкны 50079179** тоот дансаараа дамжуулж барилгын ажилд шаардлагатай бүтээгдэхүүний төлбөрийг төлдөг байсан. Бас уг данснаасаа мөнгө аваад цааш нь төлдөг байсан гэж ойлгож болно. Миний данс руу эхнэр Р.********* мөнгө шилжүүлдэг байсан...” /8хх-37-39/ гэх мэдүүлэг,   

           “Хаан” банкны дансны хуулга, зарлагын падаанууд /8хх-50-53/ 

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд ********* сэжигтнээр өгсөн: “...Ажлын хэсгийн хурлын тэмдэглэлтэй танилцаж гарын үсэг зурсан гэдгээ мэдсэн. Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл дээр зурагдсан ********* гэх гарын үсэг нь миний гарын үсэг мөн байсан. Би яагаад энэхүү хурлын тэмдэглэлд гарын үсэг зурж өгсөнө санахгүй байгаа. Урьд нь яамнаас мөнгө орж ирж байгаа ажлын хэсэг байгуулагдана гэж Хөдөлмөрийн хэлтэс дээр яриа гарч байсан. Би ямар ажлын хэсэг байгуулагдах гэж байгаа юм бэ гэж манайхнаас мэдэх хүн байхгүй байсан. Одоо бодоход намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа асуудал нь Хөдөлмөрийн яамнаас орж ирсэн мөнгөтэй холбоотой асуудал байсан байна гэдгийг ойлгож байна. Би тухайн үед ямар зүйл болсон талаар сайн мэдэхгүй санахгүй байна. Даргын туслах, нарийн бичиг Оюунтунгалаг аливаа баримт бичгүүд дээр гарын үсэг зуруулдаг. Би түүнийг надаар гарын үсэг зуруулсан байх гэж бодож байна...” /8хх-159-160/ гэх мэдүүлэг,

 

Аудитын шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 35 дугаартай дүгнэлтэд:

1. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаар тушаалаар тус дүүрэгт Ахуй үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, уг төслийн нийт санхүүжилтийн 1.344.000.000 төгрөгийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарцуулах шийдвэр гарсан байна. Тус тушаалд “*********” ХХК-нд 1.164.000.000 төгрөгийн санхүүжилтээр төслийг гүйцэтгэх тооцоог хавсаргасан байна. Энэ дагуу “*********” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 2, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Ахуй үйлчилгээний цэг” барьж байгуулах, 19 дүгээр хороонд “Худалдааны төв” байгуулах гэрээ хийгдсэн байна. “*********” ХХК-ийн Хаан банк дахь 50206896** дугаартай харилцах дансанд 2014 оны 7 дугаар сарын 18-нд 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 18-нд 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 201.000.000 төгрөг буюу нийт 1.164.000.000 төгрөгийн санхүүжилт “Ахуйн үйлчилгээний цэг” гэсэн гүйлгээний утгаар орж ирсэн байна. “*********” ХХК нь дээрх санхүүжилтээс бэлэн мөнгөөр 728.365.000 төгрөг, шилжүүлгээр 435.645.000 төгрөг гаргасан байх боловч тус компаниас ирүүлсэн санхүү нягтлан бодох бүртгэлийн анхан шатны үндсэн баримтаар тооцоход 2014 онд 281.319.631 төгрөг, 2015 онд 31.229.020 төгрөг буюу нийт 312.548.651 төгрөгийг уг төсөлд зарцуулсан баримттай байна. “*********” ХХК нь санхүүгийн тайлан баланс шинжилгээнд ирүүлээгүй бөгөөд уг орлого, зарлагыг санхүүгийн тайланд тэнцэлд тусгаагүй байна. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаар тушаалаар тус дүүрэгт Ахуй үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх, уг төслийн нийт санхүүжилтийн 1.344.000.000 төгрөгийг нээлттэй сонгон шалгаруулалтаар зарцуулах шийдвэр гарсан байна. Тус тушаалд “*********” ХХК-нд 180.000.000 төгрөгийн санхүүжилтээр төслийг гүйцэтгэх тооцоо хавсаргасан байна. Энэ дагуу “*********” ХХК-тай 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 9,11 дүгээр хороодод “Ахуйн үйлчилгээний цэг” байгуулах 12 дугаартай гэрээ хийгдсэн байна. “*********” ХХК-ийн Төрийн банк дахь 346502243407 дугаартай харилцах дансанд 2014 оны 8 дугаар сарын 5-нд 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 9-нд 90.000.000 төгрөг буюу нийт 180.000.000 төгрөгийн санхүүжилт “Ахуйн үйлчилгээний цэг” гэсэн гүйлгээний утгаар орж ирсэн байна. “*********” ХХК нь дээрхи санхүүжилтээс бэлэн мөнгөөр 124.400.000 төгрөг, шилжүүлгээр 55.600.000 төгрөг гаргасан ба үүнээс “Өв Техник” ХХК-нд халуун усны барилга барихад зориулж 2014 оны 8 дугаар сарын 5-нд бэлнээр Батхүүд гэж 10.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 30-нд Батхүүгийн Хаан банк дахь 55600269** тоот харилцах дансанд 50.000.000 төгрөг шилжүүлсэн ба 2014 оны 9 дүгээр сарын 11-нд бэлнээр Батхүүд гэж 50.000.000 төгрөг буюу нийт 90,000,000 төгрөг өгсөн баримттай байна. Иймд “*********” ХХК нь дээрх барилгаас бусад зардалд үлдсэн 90.000.000 төгрөгийг зарцуулсан байхаар байгаа боловч шинжилгээнд тус компаниас нийт 191.139.451 төгрөгийн зарлагын баримт ирүүлсэн болно. Энэ нь зарцуулвал зохих санхүүжилтийн дүнгээс 101.139.451 төгрөгөөр илүү баримттай байна. Харин энэхүү бараа материал худалдан авсан гэх нийт баримтаас 34.311.703 төгрөгийн баримтад “*********” ХХК-ний нэр бичигдсэн байх тул тус компаний баримт гэж үзэхээр байна. Бусад 156.827.748 төгрөгийн баримт дээр тус компаний нэр үгүй тул “*********” ХХК уг бараа материалыг худалдан авсан гэж шинжилгээгээр тогтоох боломжгүй байна. “*********” ХХК нь шинжилгээнд тайлан баланс ирүүлсэн бөгөөд уг орлого, зарлагыг санхүүгийн тайлан тэнцэлд тусгасан гэж үзэхээр байна.” /9хх-89-93/ гэх дүгнэлт,

Холбогдох дансны хуулга /9хх-94-117/, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шинжээч ********* өгсөн :  “... “*********” ХХК, “*********” ХХК-уудын барьсан халуун усны цэгүүд, ахуйн үйлчилгээний төвийн барилга, дутуу баригдсан барилга зэрэг нь Барилгын хөгжлийн төвийн магадлалын нэгдсэн дүгнэлтгүй, барилгын ажил эхлүүлэх үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас гаргуулж авахгүйгээр аж ахуйн аргаар барьсан учраас улсын комисс тухайн барилгууд дээр ажиллаж, ашиглалтад оруулахаар хүлээж авах ямар ч боломжгүй гэж үзэж байна. Тухайн урьдчилан тооцоолол хийлгүйгээр барьсан эдгээр барилгуудыг хүлээж авсны улмаас ямар нэгэн эвдрэл гэмтэл нуралт үүсэж, хувь хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учирч болзошгүй учраас ашиглалтад оруулах боломжгүй юм ... 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлагдсан Барилгын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт батлагдсан зураг төсөвтэй барилгын норм дүрмийн дагуу баригдсан барилгыг барилга байгууламж гэж үзнэ гэж заасан байдаг. “*********” ХХК-ний барьсан Ахуйн үйлчилгээний барилга нь батлагдсан зураг төсөвгүй баригдсан учраас тухайн барилгыг барилга байгууламж гэж үзэх боломжгүй байгаа юм. Тиймээс хэдий бетоны чанар байдал сайн хийгдсэн боловч анхнаасаа экспиртизээр батлагдаагүй зургаар барьсан барилгыг хүлээн авах боломжгүй. Зураг хийсэн компани нь алдаатай зураг хийсэн байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Тийм учраас л заавал хянуулж магадлалын нэгдсэн дүгнэлт гаргуулсан байхыг шаардаад байгаа юм. “*********” ХХК-ний хувьд Ахуйн үйлчилгээний барилгын зургийг анх зуруулсан боловч тухайн зургийнхаа дагуу бариагүй байсан учраас ********* ХХК-аар гүйцэтгэлийн зураг хийлгэсэн байсан. Тиймээс тухайн барилгын хувьд ашиглах ямар ч баталгаагүй байна гэж үзэхээр байна...” гэх мэдүүлэг /9хх-118-119/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батбаярын өгсөн: “... Хөдөлмөрийн сайд нь хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд 1.344.000.000 төгрөгийг захиран зарцуулах эрхийг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга *********т шилжүүлсэн. 2014 онд дарга ********* тухайн мөнгийг зарцуулахдаа Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Барилгын тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг зөрчиж “*********” ХХК, “*********” ХХК-уудыг нээлттэй тендер сонгон шалгаруулалтгүйгээр сонгож санхүүжилт олгосны улмаас тухайн асуудал үүсээд байна гэж ойлгож байна... “/10хх-156-158/ гэх мэдүүлэг, 

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********* өгсөн: “... Би Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын барилга байгууламжийн хяналтын хэлтэст ахлах мэргэжилтнээр ажилладаг. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч даргын тушаалаар комиссын бүрэлдэхүүнийг баталж Нийслэлийн хэмжээнд баригдсан барилга байгууламжийг ашиглалтад оруулах ажлыг хариуцаж явуулдаг. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл аваагүй...” /10хх-159-161/ гэх мэдүүлэг, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********* өгсөн: “...Улсын төсөв батлагдсанаар тухайн салбарын сайдын эрх мэдэл, хариуцлагын хүрээнд улсын төсвийн хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэйн хувьд хуулийн дагуу төсвийн хөрөнгийг хэрхэн яаж зарцуулах талаар судлан үзэж сайдын тушаал гаргаж хуваарилдаг. ********* гишүүн нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс УИХ-д нэр дэвшиж сонгогдсон хүний хувьд Сангийн яам, УИХ-д ахуйн үйлчилгээний төв байгуулах холбогдох саналаа ирүүлж хэлэлцээд төсөв нь батлагдсан. Миний хувьд ********* болон *********, түүний туслах нарыг байлцуулж байгаад *********т “хуулийн дагуу наад ажлаа хийж хэрэгжүүлж ажиллаарай” гэж үүрэг чиглэл өгсөн. Тэрнээс биш сайдын хувьд хууль зөрчиж, хэн нэгэнд ямар нэгэн давуу байдал олго, ямар нэгэн компани, хувь хүний нэрийг цохон хэлсэн зүйл огт байхгүй. Тухайн ажил нь УИХ-ын гишүүн *********ы өөрийнх нь санаачлан хэрэгжүүлж буй ажил байсан учраас санаачлан хэрэгжүүлж байгаа ажлыг нь хийхэд туслалцаа үзүүл, хуулийн дагуу ажилла гэсэн үүрэг чиглэл өгөөд гаргасан. Миний хувьд “*********” ХХК-ийн захирал Р.********* гэдэг хүнтэй уулзаагүй. Тухайн компанид, хүнд олго гэж нэр цохож хэлээгүй ээ. Би 2014 онд огцорчихсон учраас дараагийн сайдаар ажиллаж байсан албан тушаалтнуудын хариуцсан ажил байсан. ********* гишүүн надтай ийм асуудлаар огт яриагүй. Би *********т ч энэ талаар ямар нэгэн үүрэг чиглэл өгөөгүй.” /10хх-154-156/ гэх мэдүүлэг,

 

           Иргэний хариуцагч С.*********ийн өгсөн: “... Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсээс манай компанийн данс руу 180.000.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгөөр Баянзүрх дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр дээр нийтийн эзэмшлийн талбайд халуун усны 2 цэг барьсан байгаа. Тухайн барилгууд нь батлагдсан зураг төсөвгүй гэдэг шалтгаанаар улсын комисс хүлээж аваагүй байгаа...” гэх мэдүүлэг /11х-176-177/,  

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч ********* өгсөн: “...Миний нөхөр ********* нь өөрийнхөө өмчлөлийн хашаанд халуун усны цэг бариулж түүнийгээ ашиглах гэж хичээсэн боловч чанар муутай баригдсан дээврээс нь ус гоождог байснаас халуун усны зориулалтаар ашиглаж чадаагүй. Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа болохоор би нэхэмжлэл гаргаж байна. Гэхдээ хэчнээн төгрөг нэхэмжлэх эсэхээ нөхөртэйгөө холбогдож тодруулж байгаад нэмэлтээр гаргаж өгнө. Огт ашиглахгүй байгаа, ашиглах боломжгүй барилгыг ямар нэгэн үнээр хүлээж авах тийм боломжгүй. Харин үнэ төлбөргүйгээр шилжүүлбэл хүлээж авч болно. Энэ халуун усны цэгийг бид өөрсдийнхөө хөрөнгөөр 2 давхар болгосон. 2 давхар болгосон шалтгаан нь бороо ус дээврээс нь гоожоод засварлах гэж 2 удаа оролдсон боловч болоогүй учраас 2 давхар болгосон.  Нөхөр маань халуун усны зориулалтаар ашиглах гэж 5 сая төгрөгийн цалингийн зээл аваад одоо болтол төлж дуусаагүй л байгаа. Хэрвээ нэг давхрыг нь нураавал бид 2 давхарт гарсан зардлыг бусад зардлын хамт нэхэмжилж тавина. Би хэргийн материалтай танилцахгүй.” /11хх-182/ гэх мэдүүлэг,

 

Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн “эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол, тэмдэглэл /9хх-127-128, 129-130/,

Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /10хх-18-20/,

“*********” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэр /10хх-98/,

Эрүүгийн хэрэг тусгаарлах тухай тогтоол /10хх-230/,

Иргэний хариуцагч ********* өгсөн мэдүүлэг /11хх-181/,

*********ы “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол /12х-37/,

********* Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /12х-62/,

           Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдийн А/145 дугаартай “Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээ”-ний хөрөнгийг хуваарийг шинэчлэн батлах тухай /1хх-152-154/, А/146 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” тушаал /1хх-147-148/,

           Төлбөрийн хүсэлт /1хх-149/,

           Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 дугаартай “Хөрөнгийн хуваарийг шинэчлэн батлах тухай” тушаал /1хх-152/,

           Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга *********ийн 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай “Баянзүрх дүүрэгт ахуй үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” тушаал /дагалдах 1хх-12-14/,

           Баянзүрх дүүрэгт ахуй үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлын гүйцэтгэгч байгууллагыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /дагалдах 1хх-15-17/, хамтран ажиллах гэрээ /дагалдах 1хх-18-22/, төлбөрийн хүсэлт, нэхэмжлэх, бусад санхүүгийн баримтууд /дагалдах 1хх-25-45/,

           “*********” ХХК-ийн захирал *********-с Р.*********д тус компанийн “Хаан” банкин дахь 50206896**  тоот харилцах данснаас орлого, зарлагын гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах гэсэн эрх олгосон 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн болон 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн итгэмжлэл /1хх-214-215/,

           Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/1763 дугаартай “Баянзүрх дүүргийн 2 ,9, 11, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт “*********” ХХК, “*********” ХХК-ийн захиалгатай баригдсан барилгад барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгогдоогүй бөгөөд ашиглалтад оруулах үйл ажиллагааг зохион байгуулаагүй болно” гэсэн албан бичиг, хавсралт /6хх-209-210/,

           Газар эзэмших эрхийн гэрчилгээ, хувийн хэрэг, Баянзүрх дүүргийн газрын албаны албан бичгүүд, холбогдох баримт /Зхх-56-89, 91-102/,

            “*********” ХХК болон “*********” ХХК-тай холбоотой баримтууд /1хх-53-54, 2хх-10-15, Зхх-164, 8хх-208, 10хх-97-163, 12хх-7, 11, 15/, /1хх-55, 7хх-124, 12хх-7, 11/, дансны хуулга /Зхх-113-121, 158-151/,

            “*********” ХХК болон “*********” компаниудыг иргэний хариуцагчаар татах тухай тогтоол /11хх-174-174, 178/, “*********” ХХК, “*********” ХХК-ийн барьсан халуун усны цэг болон Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан барилгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-103-113, 114-117, 155-184, 185-193/,

            Шүүгдэгч Р.*********гийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-134/,

            Шүүгдэгч *********ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-135/,

            Шүүгдэгч Б.*********ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-133/ зэрэг болно.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  *********, Р.*********, Б.********* нарын зүгээс: “...гэмт хэргийг үйлдээгүй...” гэх тайлбар, өмгөөлөгч Г.Галсанпунцагийн зүгээс: “... Улсын их хурлын гишүүдэд тойрогт зарцуулах мөнгийг төсөвлөдөг байсан. Тухайн төсвийг өөрсдийн сонсгогдсон тойрог, аймаг сумдад хэрэгцээт төлөвлөгөөний дагуу зарцуулдаг. Үүний дагуу *********д хөдөлмөрийн яамны сайд Я.Санжмятав 1.300.000.000 төгрөг хуваарилсан байна. ********* тухайн мөнгийг дүүрэгтээ ахуйн үйлчилгээний төв байгуулж тодорхой ажил үйлчилгээ явуулах гэж байсан санаа нь зөв юм. Үйл ажиллагаа явуулж байсан талаар хурлын хэлэлцүүлгээр байна. Талийгаач Монгол ардын хувьсгалт намаас 4 дэх удаагаа сонгогдож байсан боловч Ардчилсан намд орсон. Би энэ явдлыг намаа сольсноос болсон гэж дүгнэж байна. Хэрэв намаа солиогүй бол ийм явдал болохгүй байхыг ч үгүйсгэхгүй юм. *********ыг нас барсан өдөр нь хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоол гарсан байна. Хэрэв *********ы холбогдсон хэрэг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болсон бол шүүгдэгч нарын энэ хэрэг мөн хэрэгсэхгүй болох үндэслэлтэй. Шүүгдэгч нар олон жил сэтгэл зүйн дарамттай тайван бус байдалтай байлаа шүү дээ. Цаашлаад тэдгээрийн ар гэрийнхэн нь шүүхийн шийдвэрийг сэтгэл зовнин хүлээж байна. Өмгөөлөгч бид нарын зүгээс шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсэж байна. *********ын хувьд Эрүүгийн хуулийн тайлбарт гүйцэтгэх ажилтан бол  албан тушаалын зэрэгт хамааруулна гэж тайлбарласан байна. Миний үйлчлүүлэгч хөдөлмөрийн сайд, даргын тушаал биелүүлж шахалтад орж гарын үсэг зурсан. ********* ашиг сонирхлын зөрчилгүй, хувь хүртсэн зүйлгүй учраас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна...”гэх тайлбар, өмгөөлөгч Д.Цэрэнхандын зүгээс: “... Хуульд гэмт хэргийн “зохион байгуулуулагч” гэдгийг тодорхой зааж өгсөн байна. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэхээр анхнаасаа сэдэж санаачилсан, түүнийг хэрэгжүүлэх боломж нөхцөлийг бүрдүүлэх талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж, удирдан чиглүүлэх ажлыг гардан хариуцаж төлөвлөгөө боловсруулах оролцогчдын үүргийг хуваарилах замаар хэргийг хэзээ хаана хэрхэн яаж үйлдэх, үйлдсэний дараа ул мөр арилгах зэрэг асуудлыг зохицуулагч этгээдийг ойлгоно гэж заасан. Гэмт хэргийн гүйцэтгэгч нь гэмт хэргийг санаатайгаар өөрөө гардан үйлдсэн этгээдийг хэлэх бөгөөд үйлдлийн арга хэрэгсэл, зэвсэг хэрэгслийг сонгосон байна гэж заасан. Гэтэл *********гийн гэмт хэргийн оролцсон оролцоо зохион байгуулсан үйлдлийг хэрэгт авагдсан баримтаар тогтоогоогүй...” гэх тайлбар, ... өмгөөлөгч Д.Энхбаатарын зүгээс: “ ...********* нь дээд албан тушаалтнаас үүрэг болгосон хууль бус үйлдлийг биелүүлэхгүй байх талаар удаа дараа эсэргүүцэж, татгалзаж байсан. Дээд албан тушаалтан байгууллагаас тухайн санхүүжилт мөнгийг гарга гэсэн шийдвэр гаргасан нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгээр нотлогддог учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэх тайлбар, дүгнэлт гэх тайлбаруудыг гарган маргаж мэтгэлцэх боловч шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгчдийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/146 дугаартай “Эрх шилжүүлэх тухай” тушаалаар “Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга *********т даалгажээ. Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 дугаартай “Баянзүрх дүүрэгт ахуйн үйлчилгээний цэг, худалдааны төв байгуулах төслийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах тухай” тушаалаар тус төслийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгө болох 1.344.000.000 төгрөгийг хэлтсийн нэмэлт санхүүжилтийн данс болох 2003374**  тоот данснаас гаргахыг нягтлан бодогч Б.*********ад даалгасан байна.

 

Мөн “*********” ХХК-ийн захирал ********* нь 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр Р.*********д тус компанийн 25 хувийн хувьцааг, 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн итгэмжлэлээр компанийн эзэмшлийн “Хаан” банкны 50206896** дугаартай данснаас орлого, зарлагын гүйлгээ хийх, төлөөлж гарын үсэг зурах эрхийг тус тус шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга ********* нь 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр “*********” ХХК-ийн захирал С.*********, “*********” ХХК-ийн захирал Л.Ундрах нартай тус тус хамтран ажиллах гэрээ байгуулж, “*********” ХХК-ийн “Хаан” банк дахь 50206896** дугаартай харилцах дансанд 2014 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 582.000.000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 381.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 201.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөг, “*********” ХХК-ийн “Төрийн банк” дахь 3465022434** дугаартай харилцах дансанд 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөгийн санхүүжилт хийгдсэн нь хэрэгт авагдсан аудитын шинжээчийн 35 дугаартай дүгнэлт болон гэрч, хохирогч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.

 

            Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д заасан “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д заасан "хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2- т заасан “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”,        13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэж тус тус заасныг зөрчиж, Баянзүрх дүүрэгт нэр бүхий иргэдийн газар дээр болон нийтийн эзэмшлийн газруудад давхардуулж тус тус 6 халуун усны цэг, ахуйн үйлчилгээний төв болон түүний хажууд дутуу баригдсан барилгуудыг барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх талаар зохих газраас зөвшөөрөл аваагүй, зураг төсөвгүй эхлүүлж, санхүүжилтийг олгохдоо гүйцэтгэлийг үндэслэж олгохгүй шууд нэхэмжлэлийн дагуу олгосныг албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх үндэслэлтэй.

 

          Эрүүгийн эрх зүйн ойлголтоор төрийн алба хаагчдаас төрийн байгууллагад удирдах, гүйцэтгэх албан тушаал хашиж, улмаар зохион байгуулах, захиргаа аж ахуйн чиг үүргийг хүлээсэн этгээдийг төрийн албан тушаалтан гэж үздэг. Төрийн алба, түүний албан тушаалтны эрх зүйн байдлыг хуулиар тодорхойлсон бөгөөд түүний мөн чанар нь ард түмэндээ хууль тогтоомжийн хүрээнд шударгаар үйлчилж, тэдний эрх ашгийн үүднээс чинь үнэнчээр зүтгэхэд оршино. Албан тушаалын гэмт хэргийн үйлдэл, эс үйлдэхүй нь холбогдох хуулийн заалт зөрчсөн байдаг төдийгүй уг этгээдийн эрхэлж буй албан ажлын ашиг сонирхлын эсрэг чиглэсэн үйлдэл үр дагаврын хоорондох шууд шалтгаант холбоотой байдаг. 

 

Мөн дээрх гэмт хэрэг нь хуулиар хамгаалагдсан нийгмийн ашиг сонирхлыг зөрчиж тодорхой материаллаг хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хор уршиг учруулдгаараа нийгмийн аюулын шинжээр их байдаг болно.

 

Шүүгдэгч *********, Р.*********, Б.********* нарын хувьд албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төрийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа төслийн үр шимийг хүртэгчийг сонгон шалгаруулалт явуулахгүйгээр сонгож буй нь холбогдох хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад оролцож, уг төслийн үр шим, өгөөжийг шударгаар хүртэх байсан бусад иргэд, аж ахуйн нэгжийн хууль ёсны ашиг сонирхол, түүнчлэн уг төсөл хэрэгжсэн газрын өмчлөгчид, дээрх харилцааг зохицуулахад чиглэсэн төрийн үйл ажиллагааны хууль ёсны байдал аль алинд нь хор уршиг учруулсан байх тул эрх мэдэл, албан тушаалын гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

           Иймд шүүгдэгч *********ийн Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргаар ажиллаж байхдаа тус хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байсан яллагдагч Б.*********, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт,” *********” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан яллагдагч Р.********* нартай урьдчилан үгсэн тохиролцон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах" гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг,

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “*********” ХХК, “*********” ХХК-ийг шууд шалгаруулж, “*********” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг нийт 1.164.000.000 төгрөгийг,

“*********” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 сая төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөгийг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг гардан гүйцэтгэсэн үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна. 

 

Шүүгдэгч Р.*********гийн “*********” ХХК-ийн үүсгэн байгуулагч, /25 хувийн хувьцаа эзэмшигч байсан/ Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референтээр ажиллаж байхдаа, Баянзүрх дүүргийн   Хөдөлмөрийн   хэлтсийн   даргаар   ажиллаж   байсан шүүгдэгч *********, нягтлан бодогчоор ажиллаж байсан шүүгдэгч Б.********* нартай  урьдчилан үгсэн тохиролцон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д "Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээг худалдан авах бол төсвөөс санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна” гэснийг;

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “*********” ХХК-ийг шууд шалгаруулж, “*********” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг, нийт 1.164.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгосны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.164.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг зохион байгуулсан, санхүүжилтийг мөнгийг зарцуулж, гүйцэтгэгчээр хамтран оролцсон үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна.

 

Мөн шүүгдэгч Б.*********ын Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа тус хэлтсийн даргаар ажиллаж байсан шүүгдэгч *********, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны референт, “*********” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 25 хувийн хувьцаа эзэмшигч байсан шүүгдэгч Р.********* нартай урьдчилан үгсэн тохиролцон, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “нээлттэй тендер шалгаруулалтын журам”-ын дагуу нээлттэй тендер зарлах” гэснийг,

Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалын хавсралтад Хөдөлмөрийн салбарын төвлөрсөн арга хэмжээний 2014 оны төсвийн хуваарьт “Ахуйн үйлчилгээний цэг байгуулах төсөл”-д 1.344.000.000 төгрөг төсөвлөгдсөн байхад Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн /хуучин нэрээр/ даргын 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн А/68 тоот тушаалаар Ахуйн үйлчилгээний цэг, Худалдааны төв байгуулах төсөл гэж 804.000 төгрөгийн санхүүжилтийн зориулалтыг өөрчилж, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, 47 дугаар зүйлийн 47.3-д “Энэ хуулийн 47.1.2, 47.1.6-д заасан орлогыг зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд зарцуулна.” гэснийг,

Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.4-д “хуульд өөрөөр заагаагүй бол бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх этгээдийг чөлөөт өрсөлдөөн, нээлттэй сонгон шалгаруулалтын аргаар сонгох”, 24 дүгээр зүйлийн 24.4-д “Төсвийн хөрөнгөөр бараа ажил санхүүжилт гаргахыг хориглоно”, 41 дүгээр зүйлийн 41.2.6-д “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээг худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх”, 47 дугаар зүйлийн 47.2-д “Нэмэлт төсөв, түүнтэй холбогдсон үйл ажиллагаа нь төсвийн нэгэн адил санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн тайлангийн бүрэлдэхүүн хэсэг байна.” гэснийг;

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно.”, 13.7-д “Анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно.” гэснийг тус тус зөрчиж, албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2014 онд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын багцад батлагдаж тус сайдын 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/145 тоот тушаалаар Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст эрх нь шилжсэн 1.344.000.000 төгрөгийн ажлын гүйцэтгэгчээр, нээлттэй сонгон шалгаруулалт зарлахгүйгээр “*********” ХХК, “*********” ХХК-ийг шууд шалгаруулж, “*********” ХХК-д давуу байдал бий болгож, 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 582.000.000 төгрөгийг, 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 381.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 201.000.000 төгрөгийг, нийт 1.164.000,000 төгрөгийг,

“*********” ХХК-д давуу байдал бий болгож 2014 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 90.000.000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 90.000.000 төгрөгийг, нийт 180.000.000 төгрөгийг санхүүжилт хэлбэрээр тус тус олгоход дэмжлэг үзүүлж, төлбөрийн хүсэлтэд 2 дугаар гарын үсэг зурсны улмаас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст их хэмжээний буюу 1.344.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байна.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч *********т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Р.*********г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.*********ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд “...үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж тодорхойлж өгчээ.

 

           Гэмт хэрэгт холбогдсон хүний эрх зүйн байдлыг аливаа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх нь Нэгдсэн Үндэстний байгууллагын ивээл дор 1966 онд батлагдсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлд заасан заалт болон Үндсэн хууль, үндэсний хууль тогтоомжид тусгалаа олсон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүний эрхийг хангахад чиглэсэн, хүнлэг энэрэнгүй үзэлд нийцсэн зарчим байдаг.

 

Буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрхзүйн байдлыг ямарваа хэлбэрээр дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээнүүд мөн адил багтдаг болно.

 

2002 оны Эрүүгийн хуульд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах” гэмт хэрэгт оногдуулах ял, эрүүгийн хариуцлага 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн төрөл, агуулга хүндэрсэн байна.

 

Иймд Прокуророос *********т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Р.*********г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.*********ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *********т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Р.*********г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.*********ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлсэн гэж үзнэ.

 

         Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд буюу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *********, Р.*********, Б.********* нарын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарчимд нийцүүлэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

 

Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 1.344.000.000 төгрөгийг нөхөн төлөх төлбөрийн асуудлыг шүүх дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй...”,

497.3.-д “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ...”,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус хуульчилжээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагчийн өмгөөлөгч Н.Баярсайханы зүгээс: “...Энэ үйл явдлыг хэрэг гэж үзвэл гол буруутан нь талийгаач юм. Энэ мөнгө нь улсын төсвийн төрийн сангаас орж ирсэн мөнгө юм. Хохирогчоор Баянзүрх дүүргийн Хөдөлмөрийн хэлтэс биш Төрийн сангаас төлөөлж хүн ирсэн бол зохистой байсан гэж бодож байна. Улсын яллагч шүүгдэгч нараас их хэмжээний хохирол гаргуулахаар тооцсон байна. Шүүгдэгч нар тухайн мөнгөнөөс аваагүй атал яагаад хохирол төлбөр төлөх болсон бэ. “*********” компанийн дансаар 1.164.000.000 төгрөг орж ирж, үүний 120.000.000 төгрөгийг “Их өргөө” компани хариуцах ёстой нь баримтаар нотлогдож байна. 137.000.000 төгрөгийг иргэн Т.Нямаа хариуцна, “*********” шинжээчийн дүгнэлтийн дагуу хохирол тооцож тухайн барилгуудыг төр буцаан авбал “*********” компани 881.518.862 төгрөг гаргахаар байна. Бүгдийг тооцож хасахад 25.481.138 төгрөг төлөхөөр байна. Улсын яллагч байшин барилгын талаар дурдсангүй, үүнийг тодорхой шийдэх ёстой байна. Тухайн барилгыг улс авч шийдвэрлэх боломжтой.  Прокурор төрийн нэрийн өмнөөс иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд энэ журмаар явбал хэрэгт холбоотой бүх хүмүүсээс хохирол гаргуулах бүрэн боломжтой. Энэ эрүүгийн хэрэгт хохирлыг бүрэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Шийдвэрлэвэл тухайн барилга баригдсан газрын эздийн Үндсэн хуулиар олгогдсон эрх ашиг хөндөгдөнө. Хохиролтой холбоотой асуудлыг нээлттэй үлдээж, Прокурор төрийн нэрийн өмнөөс иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж энэ хэргийн хохирлыг цогц утгаар тодорхойлж гаргуулах боломжтой гэж үзэж байна...” гэх дүгнэлт, ... өмгөөлөгч З.Цэнгэнбаярын зүгээс: “... Улсын яллагчаас гаргаж буй хохирлын талаарх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. ““*********” компани нь халуун усны газар барих сонгон шалгаруулалтад орж, тэнцэж, зохих эрх бүхий хүмүүстэй уулзаж, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны засаг дарга Ганхуяг, 11 дүгээр хорооны засаг дарга Эрдэнэсайхан нартай уулзаж нийтийн эзэмшлийн газарт 2 халуун усны газар барьсан. 2014 оны 7 дугаар сарын 18-нд ажил гүйцэтгэх гэрээ хийж миний үйлчлүүлэгч нь гүйцэтгэгч тал байсан ба ажлаа хийж дуусгаж хүлээлгэн өгсөн байна. Үүнийг 3 талт комисс хүлээн авсан. Гэмт хэргийн улмаас гүйцэтгэсэн эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцах болсонд эргэлзэж байна. Миний үйлчлүүлэгч халуун усны газар барьж гэрээний дагуу хугацаандаа хүүлээлгэн өгч комисс хүлээн авсан байхад хохирол учруулсан гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Үнэлгээний “Ашид билгүүн” компанийн 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дүгнэлт, мөн “Вендо” үнэлгээний компани 2020 оны 10 дугаар сарын 16-нд дүгнэлт гаргасан. Өмнө нь барилга хөгжлийн төвөөс Авлигатай тэмцэх газрын дагуу 2017 онд 3 комисс томилогдон Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны барилга 83.000.000 гаруй төгрөгөөр, тухайн дүүргийн 11 дүгээр хорооны халуун усны газар нь 85.000.000 гаруй төгрөгөөр барьсан талаар 5 дугаар хавтаст хэргийн 123-153, 154-184 дүгээр хуудсанд авагдсан байна. Тухайн байшинг Улсын дээд шүүхийн 2020 оны  279 дүгээр тогтоолын дагуу үнэлж улсын орлогод оруулж өгнө үү. Энэ 2 халуун ус нь ажиллах бүрэн боломжтой юм. Тухайн халуун усны газрыг барихдаа Герман улсын тоног төхөөрөмж бүтээгдэхүүнээр тоноглож чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэсэн байна. Барилга хөгжлийн төвөөс 2020 онд хийгдсэн үнэлгээ байгаа бөгөөд өнөөдөр бараа материалын үнэ тэр цагаас хойш 2-3 дахин нэмэгдсэн байна. Үүнээс харахад миний үйлчлүүлэгч төлбөр төлөхгүй, гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг дахин хэлмээр байна...” гэх дүгнэлт, ...иргэний хариуцагч С.*********ийн зүгээс: “...Тухайн барилгыг улс хүлээн авахад асуудалгүй бөгөөд биднийг хохиролгүй болгож өгнө үү. Намайг давуу байдал ашигласан гэж буруутгаж байна. Надад тийм зүйл байхгүй. Бүх бичиг баримтуудаа ном журмын дагуу бүрдүүлсэн...” гэх тайлбар, ...иргэний хариуцагч Л.Ундрахын зүгээс: “... Би тухайн компанитай ямар ч холбоогүй, энэ мөнгөнөөс авч өөртөө зарцуулсан ч зүйлгүй. Надад энэ их хохирол төлөх мөнгө байхгүй...” гэх тайлбаруудыг гарган мэтгэлцжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагч” гэж хуульчилжээ. Энэ хэрэгт “*********” ХХК, “*********” ХХК-уудийг иргэний хариуцагчаар тогтоож эрх үүргийг нь тайлбарлаж өгсөн.

 

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Жаргалант 12а гудамжны 137 тоотод байрлах халуун усны цэг, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 30 дугаар гудамжны 518 тоотод байрлах халуун усны цэг, Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Дарь-Эхийн 3 гудамжны 95 тоотод байрлах халуун усны цэг, Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Дунд дарь эхийн 4 дүгээр гудамжны 869 тоотод байрлах халуун усны цэг, Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны эцэс Ээж хайрхан 6 дугаар гудамжны 189 тоотод байрлах халуун усны цэг, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, Ногоон зооринд буюу Баянзүрх дүүргийн авто товчооны зүүн тийш 1-2 км зайд яваад ертөнцийн зүгээр хойд зүгт явах замд байрлах байрлах халуун усны цэг, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Газарчин дээд сургуулийн урд талд байрлах 3 давхар үйлчилгээний барилга зэргийг “Вендо” Хөрөнгө үнэлгээ тайлан хавтаст хэргийн /13хх-224-250, 14хх-1-20/ авагдсан байх боловч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд бүтцийн хяналтын хэлтсийн барилгын техникийн хяналтын улсын ахлах байцаагч Б.Эрдэнэсүрэн, барилгын техникийн хяналтын улсын байцаагч Т.Ганбат, байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын хэлтсийн улсын байцаагч Т.Эрдэнэболор нарын гаргасан 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01/2017 дугаартай дүгнэлт, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн А/55 дугаартай дүгнэлт, Үндсэн хөрөнгө бүртгэлд авах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйл зэргийг зөрчих учир боломжгүй.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 616 тоот орон сууц нь Р.*********, Б.Одгэрэл нарын өмчлөлийн /Зхх 37/, Ү-2203027176 дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорины 11 тоот автомашины граж нь Р.*********, Б.Одгэрэл, О.Анар-Од, О.Молор-Эрдэнэ нарын өмчлөлд тус тус байх тул Р.*********гийн хувьд ногдох хөрөнгөөс хохиролд тооцуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Түүнчлэн “*********” ХХК нь 1.164.000.000 төгрөгийн, “*********” ХХК нь 180.000.000 төгрөгийн санхүүжилт тус тус авсан нь тогтоогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар *********, Б.********* нар нь энэ гэмт хэргийн улмаас хувьдаа мөнгө авсан нөхцөл байдал тогтоогдоогүй боловч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ.” гэж заасан байх тул Б.*********, ********* нараас тус бүр 30.000.000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

Мөн “*********” ХХК нь 1.164.000.000 төгрөгийн санхүүжилтээс 312.548.651 төгрөгийг, “*********” ХХК нь 180.000.000 төгрөгийн санхүүжилтээс 90.000.000 төгрөгийг тус тус уг төсөлд зарцуулсан байх бөгөөд “*********” ХХК нь 191.139.451 төгрөгийн буюу 101.139.451 төгрөгийн зарлагын баримтыг гаргаж өгсөн ба эдгээр баримтаас 34.311.703 төгрөгийн баримт дээр тухайн компанийн нэр бичигдсэн байна. Харин бусад 156.827.748 төгрөгийн баримт дээр “*********” ХХК-ийн нэр бичигдээгүй тул компаниас бараа материал худалдан авсан гэж шинжилгээгээр тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан байх тул шүүгдэгч, иргэний хариуцагч нар улсад учруулсан хохирлыг төлүүлэх үндэслэлтэй.

 

Иймд “*********” ХХК-иас 833.000.000 төгрөг, шүүгдэгч Р.*********гаас 25 хувь буюу /1.164.000.000*0.25/=291.000.000 төгрөг, шүүгдэгч *********ээс 20.000.000 төгрөг, шүүгдэгч Б.*********аас 20.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг гаргуулах, “*********” ХХК-иас 160.000.000 төгрөг, шүүгдэгч *********ээс 10.000.000 төгрөг, шүүгдэгч Б.*********аас 10.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

  

          Хэрэгт битүүмжлэгдсэн үнэлгээ бүхий иргэн Ж.Мэд, Ц.Алтанцэцэг, Ж.Энхтулга, В.********* нарын өмчлөлийн хашаанд байгаа “*********” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 2, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа 4 ширхэг халуун усны цэг, “*********” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан 2 ширхэг халуун усны цэг, “*********” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа 3 давхар /зоорийн давхартай/ ахуйн үйлчилгээний төвийн барилга, дээрхи барилгын зүүн талд байрлах дутуу баригдсан барилга, Р.*********гийн өмчлөлийн Ү-22030331714 бүхий бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 61б тоот орон сууц, Ү-2203027176 дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорийн 11 тоот автомашины гарааш, Р.*********гийн газар эзэмших эрхийн 000631398 дугаартай гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн Цайз 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 18648312459048 дугаар бүхий 600 мкв газар зэргийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хариуцагч Т.Нямаа нь 137 төгрөгөөр газраа зарсан бөгөөд уг газар нь шүүгдэгч Р.*********гийн /газар эзэмших эрхийн 000631398 дугаартай гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн Цайз 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 18648312459048 дугаар бүхий 600 мкв газар/ өмчлөлд шилжсэн байх тул хохиролд тооцуулахаар, иргэний хариуцагч Д.Бадрах “Их өргөө” ХХК-д /10хх-230/ холбогдох хэргийг тусгаарласан бөгөөд 2014 оны 7 дугаар сарын 21-нд “Хаан” банкнаас “Төрийн банк” руу 120.000.000 төгрөг орж 3 цагийн дараа өөр данс руу шилжсэн болох нь тогтоогдож байх тул тэднээс төлбөр гаргуулах учиргүй байна.

 

Мөн иргэний нэхэмжлэгч ********* нар нь гэм хорын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр тогтов.

 

            Иргэний хариуцагч “*********” ХХК, “*********” ХХК нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч *********т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Р.*********г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.*********ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, уг ялыг биечлүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгч нарт оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4 дэх хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “*********” ХХК-ийн бараа материалын тайлан 2015 гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримт, бараа материалын тайлан 2014 гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримт, харилцах гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримтууд, “Монгол архитектур төлөвлөлт” ХХК-ийн боловсруулсан “*********” ХХК-ийн үйлчилгээний барилгын ажлын зураг, “Монгол архитектур төлөвлөлт” ХХК-ийн боловсруулсан халаалт агаар сэлгэлтийн зураг, “Хангайн нар” ХХК-ийн боловсруулсан зураг, “Ленд тест” ХХК-ийн боловсруулсан геологийн судалгааны дүгнэлт, “Кон Инженеринг” ХХК-ийн хэмжилт гүйцэтгэлийн зураг, үйлчилгээний барилгын ажлын төсөв, нэмэлт санхүүжилтийн тайлан, материал гэх бичиг бүхий бор өнгийн хавтастай баримт, “*********” ХХК-ийн халуун усны газартай холбоотой тайлан баримт гэх бичиг бүхий бор өнгийн хавтаст баримт, “Хүннү Дуурлиг нарс” ТББ, “Залуус сан” ТББ холбоотой баримт гэх бичигтэй бор өнгийн хавтастай баримт, “Бизнес инкубатор” сургалтын төвийн зардлын баримт гэх бичиг бүхий бор өнгийн хавтастай баримт зэргийг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж “Хүннү дуурлиг нарс” ТББ дугуй тамга 1 ширхэг, санхүүгийн тамга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц холбогдох байгууллагад нь буцаан олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгах нь зүйтэй байна.

 

          Шүүгдэгч *********, Р.*********, Б.********* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2, 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Прокуророос *********т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Р.*********г 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.*********ыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *********т 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Р.*********г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.*********ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тус тус өөрчлөн зүйлчилсүгэй.

 

2. Шүүгдэгч ********* овогтой *********-н *********ийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд,

           Шүүгдэгч ********* овогтой *********-ийн *********г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр оролцсон” гэм буруутайд,

Шүүгдэгч ********* овогтой *********-ын *********ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч *********т 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

Шүүгдэгч Р.*********г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.5 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

          Шүүгдэгч Б.*********ыг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.6 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *********т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.*********д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.*********ад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлтэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1 дэхь хэсэгт тус тус зааснаар “*********” ХХК-иас 833.000.000 төгрөг, шүүгдэгч Р.*********гаас 25 хувь буюу /1.164.000.000*0.25/=291.000.000 төгрөг, шүүгдэгч *********ээс 20.000.000 төгрөг, шүүгдэгч Б.*********аас 20.000.000 төгрөг, нийт 1.164.000.000 төгрөгийг гаргуулах,

           “*********” ХХК-иас 160.000.000 төгрөг, шүүгдэгч *********ээс 10.000.000 төгрөг, шүүгдэгч Б.*********аас 10.000.000 төгрөг, нийт 180.000.000 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

          6. Хэрэгт битүүмжлэгдсэн үнэлгээ бүхий иргэн ********* нарын өмчлөлийн хашаанд байгаа “*********” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 2, 19, 22, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгаа 4 ширхэг халуун усны цэг, “*********” ХХК-ийн Баянзүрх дүүргийн 9. 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьсан 2 ширхэг халуун усны цэг, “*********” ХХК-ийн барьсан Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа 3 давхар /зоорийн давхартай/ ахуйн үйлчилгээний төвийн барилга, дээрхи барилгын зүүн талд байрлах дутуу баригдсан барилга, Р.*********, Б.Одгэрэл нарын өмчлөлийн Ү-22030***** бүхий бүртгэлийн дугаартай Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байр 61б тоот орон сууцны Р.*********гийн хувьд ногдох хэсгээс, Р.*********, Б********* нарын өмчлөлийн Ү-22030**** дугаартай бүртгэлтэй Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, 13 Автозамчдын гудамжны 40 дүгээр байрны зоорийн 11 тоот автомашины гараажийн Р.*********гийн хувьд оногдох хэсгээс, Р.*********гийн газар эзэмших эрхийн 000631398 дугаартай гэрчилгээтэй Баянзүрх дүүргийн Цайз 19 дүгээр хороонд байрлах нэгж талбарын 1864831***** дугаар бүхий 600 мкв газар зэргийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

           7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “*********” ХХК-ийн бараа материалын тайлан 2015 гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримт, бараа материалын тайлан 2014 гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримт, харилцах гэх бичиг бүхий хавтастай санхүүгийн анхан шатны баримтууд, “*********” ХХК-ийн боловсруулсан “*********” ХХК-ийн үйлчилгээний барилгын ажлын зураг, “*********” ХХК-ийн боловсруулсан халаалт агаар сэлгэлтийн зураг, “*********” ХХК-ийн боловсруулсан зураг, “*********” ХХК-ийн боловсруулсан геологийн судалгааны дүгнэлт, “*********” ХХК-ийн хэмжилт гүйцэтгэлийн зураг, үйлчилгээний барилгын ажлын төсөв, нэмэлт санхүүжилтийн тайлан, материал гэх бичиг бүхий бор өнгийн хавтастай баримт, “*********” ХХК-ийн халуун усны газартай холбоотой тайлан баримт гэх бичиг бүхий бор өнгийн хавтаст баримт, “*********” ТББ, “*********” ТББ холбоотой баримт гэх бичигтэй бор өнгийн хавтастай баримт, “*********” сургалтын төвийн зардлын баримт гэх бичиг бүхий бор өнгийн хавтастай баримт зэргийг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, “*********” ТББ дугуй тамга 1 ширхэг, санхүүгийн тамга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц холбогдох байгууллагад буцаан олгохыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

8. Иргэний нэхэмжлэгч ********* нар нь гэм хорын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Иргэний хариуцагч “*********” ХХК, “*********” ХХК нь гэм буруутай этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

         10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, *********, Р.*********, Б.********* нарт урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, тэднийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

          

    11. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

      12. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *********, Р.*********, Б.********* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,