Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/193

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч, шүүгч Х.Отгонжаргал даргалж,

Улсын яллагч: М.Мөнхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Билгүүн,

Шүүгдэгч: ********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ********* овгийн *********-н *********-д холбогдох 2326003000221 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.                                            

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *********нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар багийн нутаг Эргэн-Ус гэх газарт 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хохирогч ***********-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

              Гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч ********* нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар багийн нутаг Эргэн-Ус гэх газарт 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хохирогч ***********-г хэл амаар доромжиллоо гэдгээр шалтаглан нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж түүний эрүүл мэндэд доод эрүүний үүдэн баруун 11-р, зүүн 11,12-р шүднүүд булгарсан гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/, хохирогч ***********-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон дахин өгсөн “2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгаас Баруунбаян-Улаан сум руу явж байх замдаа Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 05 дугаар багийн Эргэн-Ус гэх газар найз ***********-той таараад 0,5 литрийн Хараа архи хувааж уугаад ***********-н гэрт нь орчихоод найз ********* ойрхон айлд буучихаад ирье гэхээр нь хамт явсан. Замдаа ********* хайгуулын гэрийг нь хардаг байсан юм цалингаа аваагүй аваадахъя гээд хайгуулын хүмүүс дээр очоод гэрт нь орсон. Би гадаа байж байсан. ********* ороод ир гэхээр нь ороход гэрт хүмүүс хоол унд идээд сууж байсан. Гэрийн зүүн урд талд сандал дээр 2 хүн сууж байхаар нь сандлыг нь хойш татаж суугаад “************-г ажиллуулчихаад цалинг нь өгөхгүй юм уу. Хужаа нарын гар хөл болчихоод” гэж хэлсэн. Өөр юм хэлээгүй. Миний баруун талд сууж байсан залуу босож ирээд миний урдуур гарах гэж байгаад миний үүдэн шүд рүү нэг удаа цохисон. Гэрээс гараад явах гэтэл миний шүд рүү цохисон залуу тохиролцъё гэхээр нь тэгье гэсэн. Өмнө нь шүд хөдөлдөггүй, цууралт байхгүй байсан. Үүдэн 3 шүдний нэг нь 2023 оны цагаан сараас өмнө хөдөлгөөнтэй байж байгаад өөрөө унасан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-9, 26-28 хуудас/,

            Гэрч ************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын 5 дугаар багийн нутагт малдаа явж байгаад замд Хүрэлсүхтэй таарсан. Тэгсэн чинь ********* өврөөсөө нэг шил архи гаргаад ирсэн. Тэр архийг нь хээр сууж байгаад хувааж уусан. Тэгээд манай гэрт очсон. Манай гэрт ээж ганцаараа байсан. Эргэн-Ус гэх газар алтны хайгуулын 4 гэр, 2 том машин, 6,7 хүмүүс байдаг юм. Наадам болох гээд хайгуулын газрын дарга нь намайг хэд хоног гэр хараад өг гэсэн. Тэгээд би 7 хоног гэрийг нь харж өгсөн. Надад 700.000 төгрөг өгнө гэж хэлсэн. Надад тухайн хайгуулын хүмүүс 300,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 400,000 төгрөг авах санаатай *************-н хамт очсон. Тэгээд би гэрт орсон чинь хайгуулын хүмүүс нь өдрийн хоол цайгаа идээд сууж байсан. Тэгээд би ************-г ороод ир гэсэн чинь ********* “та нар хаанахын гуйлгачингууд вэ” гээд хэрүүл гуйгаад байсан. Нэг танихгүй залуу босож ирээд нэг удаа цохисон чинь ********* сандал дээр сууж байгаад арагшаа саваад унасан. Босоод ирсэн чинь Хүрэлсүхийн үүдний доод талын 2 шүд байхгүй байсан. Шүдний буйлнаас нь бага зэрэг цус гарч байсан. Тэгээд нөгөө хүмүүст ********* миний хоёр шүд уначихсан байна гэсэн чинь тэр цохисон залуутай тохиролцоод байсан. Тэгээд 1.000.000 төгрөг өгнө гээд тохиролцсон юм. Тэгээд бид хоёр явсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,

            Гэрч **************-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын "Эргэнэ-Ус" гэх газарт алтны хайгуулын ажил дээр туслахаар ажиллаж байсан. Тухайн өдөр 13-14 цагийн орчимд өдрийн цайндаа орж байхад 2 танихгүй ах гэрт орж ирсэн хоол идээд сууж байсан. Хоол идээд сууж байсан ажилтныг сандал дээр сууж байхад нь сандлаас татаж босгоод сандалд нь суусан. Муу хужаагийн гар хөл эндээс зайл гээд хэл амаар доромжлохоор нь зөрүүлээд та одоо боль битгий хэл амаар доромжлоод байгаарай гэж хэлсэн. Тухайн үед хэл амаар доромжлоод байсан хүний хажууд манай ажилтан ********* сууж байгаад “та одоо юу гээд байгаа юм бэ? түрүүнээс хойш чимээгүй суулаа шүү дээ хоёулаа гараад үзчихье” гэсэн. Нөгөө ах тэгье гээд байсан. ********* гараараа нэг удаа цохиод авсан. Хаана нь цохисныг мэдээгүй. Цохиод авахаар нь бид нар салгасан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 хуудас/,

            Өвөрхангай аймаг дахь Шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 554 дугаартай “***********-н биед доод эрүүний үүдэн баруун 11-р, зүүн 11,12-р шүднүүд булгарсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд үүсгэгдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь үүсгэгдсэн цаг хугацаандаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 14-15 хуудас/,

            Хохирогч ***********-н “Ж.********* би 2023 оны 07 дугаар сарын 19-ны өдөр Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын Эргэнэ-Ус гэх газар бусдад зодуулсан. Эмчилгээний зардалд 1000000 төгрөг авсан тул надад гомдол санал, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Надад  сэтгэл санаад учирсан хохирол байхгүй” гэсэн хүсэлт,         

            Шүүгдэгч ************-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, төрөл садангийн лавлагаа  /хх-ийн 35-38 хуудас/,

            2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 43 хуудас/,

              2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2326003000221 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 45-46-р хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

              Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзэж байна.

              Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

          Шүүгдэгч *********нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

              Шүүгдэгч *********нь хохирогч ************-д эмчилгээний зардал 1,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч Ж.********* нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн тул шүүгдэгч ************-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

              Эрүүгийн хариуцлагын талаар:

            Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

              Иймд шүүгдэгч *********овгийн *********-н *********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *********нь ********************** оршин суудаг болох нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************-г 1 сарын хугацаагаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын ****************** дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч О.*********-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч *********нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ************-д эмчилгээний зардал 1,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болно” гэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд гомдол, эсэргүүцэл гаргахгүй” гэж тус тус хуульчилсан байх тул,

Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, 

Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *********овгийн *********-н ***********-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************-г нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************-г 1 сарын хугацаагаар өөрийн оршин суух Улаанбаатар хотын ************* дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч О.*********-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солих болохыг мэдэгдсүгэй.

            6. Шүүгдэгч *********нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ************-д эмчилгээний зардал 1,000,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурьдсугай.

    7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

     8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг  дурдсугай.  

      9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*********-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ, ШҮҮГЧ                      Х.ОТГОНЖАРГАЛ