Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/37

 

 

 

 

 

 

 

  2024        01          03                                    2024/ШЦТ/37  

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж, шүүгч С.Олзод, шүүгч Д.Шинэхүү нарын бүрэлдэхүүнтэй,

    шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин-Эрдэнэ,

    иргэдийн төлөөлөгч Т.Баасандэлгэр,

улсын яллагч М.Отгонжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ч********,

шүүгдэгч Т.Г********, түүний өмгөөлөгч С.Болорчулуун нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******** овогт ********-ийн ********-д холбогдох эрүүгийн 2206 00000 0847 дугаар хэргийг шүүх 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19** оны 9 дүгээр сарын 12-ны өдөр ******** хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******** мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, ганцаараа, ******** дүүргийн ** дугаар хороо ******** дугаар гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 20** оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.3, 126.2.4, 126.2.6-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 20** оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.3, 126.2.4-т зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолын зарим болох 1 жил 5 сарын нэмж нэгтгэн 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 5 дугаар сарын 28-ны өдрийн ** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 425 дугаар шүүгчийн захирамжаар 7 сар 9 хоногийн хугацааны өмнө тэнсэн суллагдсан, гавьяа шагналгүй,

******** овогтой ********-ийн ******** /РД: ********/.

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

         Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “********” нэртэй караокены нойлын өрөөнд иргэн ********-тай “эмэгтэй ариун цэврийн өрөө орлоо” гэх асуудлаас болж маргалдан улмаар *********-ийн цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

         Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******** мэдүүлэхдээ: “... Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** мэдүүлэхдээ: “... Тухайн өдөр шүүгдэгч яагаад халаасандаа хутгатай явж байсан бэ гэвэл хүн алах л санаа зорилготой байсан байх. Тэр үед нь миний хүүд гай нь таараад хажууд нь байсан байна. Гомдол саналынхаа талаар хэлэх гэхээр надад үнэхээр хэцүү байна. Тулгамдаад байна. Миний бодлоор шүүгдэгч нь хэзээ ч засрахгүй хүн байна. Тэрээр урьд 2-3 удаа ял шийтгэгдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан. Бүр шоронд ч орж байсан байна. Анх холбогдсон хэрэг нь хөнгөн байсан бол цаашлах тусмаа хэрэг нь бүр хүндэрч байна. Өөрөөр хэлбэл хулгайлах гэмт хэрэг, залилах гэмт хэрэгт холбогдсон байсан бол одоо хүн алж хэргээ бүр хүндрүүлж байна. Шүүгдэгч нь хүний алтан аминд халдсан хэр нь яагаад одоог хүртэл хохирогчийн ар гэр буюу бид нараас нэг удаа уучлалт гуйхгүй байгаа юм бэ. Хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл хэд хэдэн удаа бид урьдчилсан хэлэлцүүлэг гэх мэт хурлуудаар уулзсан. Гэтэл яагаад нэг удаа ч уучлалт хүсэхгүй байгаа юм бэ? Миний бие шүүгдэгчийн өмгөөлөгчид “хохирол төлбөр барагдуулах” талаар хэлэхэд түүний өмгөөлөгч “ар гэр байхгүй, ганцхан дүү нь байгаа” гэж хэлж байсан. Энэ хорвоо дээр гэр бүлгүй, орь ганцаараа байдаг хүн гэж хэзээ ч байхгүй. Шүүгдэгч нь хүний амь нас хохироосон хэр нь Монгол Улсын шүүх байгууллагаас “намайг хорихгүйгээр шалгаад өөр төрлийн буюу Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөөч” гээд хэлээд зогсож чаддаг байна аа. Болдог бол амийг нь амиар солимоор байна. Миний хүү тэнд хүйтэн шороонд булуулчихсан байж байхад энэ хүн татвар төлөгч нарын мөнгөөр хоол идэж амьдарч байх ёсгүй. Энэ нь хүн алсных нь шагнал юм уу. Миний бие одоо хэд наслах ч билээ, үлдсэн насаа амьдын тамд өнгөрөөж байна. Миний хүү бага насны буюу 5 настай охинтой. Түүнд би аавыг нь нас барсан гэж хэлж чадахгүй “хөдөө ажлаар явсан” хэмээн хэлсэн.    Саяхан түүний охин аавыгаа хэзээ ирэх талаар надаас асуусан. Охин нь аавыгаа асуух бүрд надад маш хэцүү байна. Шүүгдэгч бол хэзээ ч засрахгүй. Түүнийг болдог амь насыг нь таслаасай хэмээн хүсэж байна. Энэ хүн байхгүй болж байж нийгэм цэвэрлэгдэнэ. Түүнийг нийгмээс тусгаарласан хугацаа дууссан гэсэн хэдий ч гарч ирээд дахиад л гэмт хэрэг үйлдэж байна. Тэрээр шоронгоос гараад дахиад хэдэн гэр бүлийг хохироох бол, дахиад хэдэн хүнийг алах бол гэдгийг бодохоос ч аймар байна. Үнэхээр нээрээ болдог бол түүний амь насыг нь авах хүсэлтэй байна. Маш их гомдолтой байна...” гэжээ.

           Мөрдөн талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-22-35/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-36-41/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-42-46/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-54-56 дугаар тал/, хохирлын талаарх баримтууд, хохирлын тооцоо /1хх-59-96/, сиди дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-100-103/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********-ийн өгсөн мэдүүлэг /1хх-109-114/, гэрч ********-гийн өгсөн мэдүүлэг /1хх-116-120/, гэрч ********-гийн өгсөн мэдүүлэг /1хх-122-125/, гэрч Р.Өсөхтөрийн өгсөн мэдүүлэг /1хх-127-128/, гэрч ********-ийн өгсөн мэдүүлэг /1хх-130-132/, гэрч ********-гийн өгсөн мэдүүлэг /1 хх-134-135/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 897 дугаар дүгнэлт /1хх-183-186/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 1742 дугаар дүгнэлт /1хх-231-233/, Шүүх Сэтгэц эмгэг судлалын дүгнэлт /1 хх-241-242/, шүүгдэгч ********-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /2хх-11-12/, шүүгдэгч ********-ийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас  /2хх-116/ зэргийг шинжлэн судлав.

   Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

Гэм буруугийн талаар 

Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “********” нэртэй караокены нойлын өрөөнд иргэн ********-тай “эмэгтэй ариун цэврийн өрөө орлоо” гэх асуудлаас болж маргалдан улмаар ********-гийн цээжин тус газарт хутгалж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

            Хэргийн газар үзлэг хийсэн: “... “********” нэртэй караоке, буудлын хойд зүгт харсан хаалгаар ороход 1 давхарт тавилгын үйлдвэр, 2 давхарт  караоке байрладаг, 3 давхарт зочид буудлын зориулалттай өрөөнүүд байрладаг дотроо үйлчлүүлэгчтэй байлаа. 2 давхрын караокед орж үзлэг хийхэд хүрэн өнгийн төмөр хаалга онгорхой, дотор нь ороход текны арын ажилтан ******** гэх эмэгтэй үйлчлүүлж байсан хүмүүсээ гаргасан. Үзлэгийг нойлын өрөөнөөс эхлэн явуулахаар тогтов. Нойлын хүрэн өнгийн модон хаалгыг онгойлгож ороход өрөөний хаалганы зүгт толгой нь байрласан биеийн зүүн урд хэсгээр доош харж хэвтсэн эрэгтэй хүний цогцос байсныг тэмдэглэж үзлэг хийхэд цогцсын нүүр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, биеийн зүүн талаар шалан дээр дарж доошоо харж хэвтсэн, зүүн гар урагшаа шулуун байрласан, гарын сарвуу улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, баруун гар тохойгоор хагас нугалж цээжний дор дарагдсан байрлалтай, гарын сарвуу улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, 2 хөлөө нойлын зүгт буюу өрөөний баруун талын хананы зүгт шулуун жийсэн, өрөөний шалан дээр улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон,цогцсын бөгсөн биеийн ард, нойлын тусгаарласан хаалтын хэсгийн орох хэсгийн шалан дээр улаан хүрэн өнгийн зүйл тунаж тогтсон, цогцсын гадна өмсөж явсан хувцсанд үзлэг хийхэд цээжин хэсэгтээ хар өнгийн нимгэн цамцтай, цамцны хормой сөхөгдөж гэдэс хэвлий ил гарсан, нуруу ил гарсан хэсэгт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон, доогуураа хар өнгийн “Nike” гэсэн бичигтэй хар өнгийн бэлтгэлийн өмд, хөлдөө цагаан өнгийн оймс, хар өнгийн пүүзтэй байлаа. Караокены заалны 4 буланд камерын дуран байрлуулсан, заалны голд үүдний хэсэгт харсан камерын нийт 5 дуран байсан ба камерын хяналтын өрөөнд орж камерын хяналтын камерын N82098, DC12V гэсэн бичиглэлтэй хард дискийг 2 ширхэг залгуурын хамт хураан авч тусад нь нарийвчлан үзлэг хийхээр эд мөрийн баримтаар хураан авав...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-22-35/,

            Цогцост үзлэг хийсэн: “... 167 см урттай, эрэгтэй хүний цогцос. Гэмтэл өөрчлөлтүүд цээжний зүүн талд хөхний шугамаар 3,4 дүгээр хавирганы түвшинд 2х0.5 см зах ирмэг тэгш шархтай, шархны 7 цагийн түвшинд мохоо төгсгөлтэй, цагийн түвшинд хурц төгсгөлтэй, ташуу байрлалтай, зоонд хийж үзэхэд баруун доороос зүүн дээд чиглэлтэй байж болохоор байна...” гэх тэмдэглэл, үзлэгийн явцад  бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-36-41/,

            Хүний биед үзлэг хийсэн: “... ******** нь 172 см өндөр нуруутай, туранхай биетэй, толгойдоо хар өнгийн халимаг үстэй, хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн савхин хүрэмтэй, хар өнгийн цамцтай, хар өнгийн фудволктай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, саарал өнгийн дотуур өмдтэй, цагаан өнгийн оймстой, хар өнгийн гуталтай байв. Түүний өмсөж явсан хувцсыг түр хураан авахаар тогтов.

           ********-н гадуур хувцсыг тайлж биед нь үзлэг хийхээр тогтов. Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлын талаар 172 см өндөр нуруутай, толгойдоо хар өнгийн богино халимаг үстэй, туранхай биетэй, баруун талын шанаа, дух хэсгээр хөх өнгийн мэнгэтэй, баруун гарын бугалгын гадна хэсэгт хээ бүхий дүрслэлтэй, хар хөх өнгийн шивээстэй, баруун хөхний дээд хэсэгт “мөнх” гэсэн бичиглэлтэй угалзсан хээн дүрслэлтэй хар хөх өнгийн шивээстэй, зүүн хөхний дээд хэсэгт “итгэл” гэсэн бичиглэлтэй угалзсан хээн дүрслэлтэй хар хөх өнгийн шивээстэй, зүүн бугалгын гадна дээд хэсэгт барын толгой бүхий дүрслэлтэй, хар хөх өнгийн шивээстэй, хүзүүний баруун хэсэгт 0.2х1.8 см хэмжээтэй улайсан, зүүн мөрний урд хэсэгт 6х0.6 см хэмжээтэй улайсан зулгаралттай байна. Биед өөр ил харагдах шарх, сорвигүй байх тул үзлэгийн явцыг 10 кадр гэрэл зургийг Nikon D-3400 маркийн гэрэл зургийн аппаратаар бэхжүүлэн авав...”  гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-42-46/,

            Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /1хх-54-56/,

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** нь нийт 14.546.612 төгрөг нэхэмжилсэн талаарх хохирол төлбөрийн баримтууд /1хх-59-96/,

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ********-ийн өгсөн: “... 2022 оны 3 дугаар сарын 14-ний шөнө 4 цагийн орчим “Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс ярьж байна, та ********-ийн гэх хүнийг таних уу” гэж асуусан. Тэгэхээр нь “танина, манай том хүү байгаа” гэж хэлсэн чинь “танай хүү нас барсан байна, та Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс дээр ирж уулзах шаардлагатай байна” гэж хэлсэн. ********-ийн ******** 19** оны 8 дугаар сарын 19-ны өдөр ********  хотод төрсөн. Баянзүрх дүүргийн ** дүгээр дунд сургуулийг ********  онд төгссөн. Амь хохирогч барилгын ажил найзуудын хамт хийдэг байсан. 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 13 цагийн орчимд “хэд хоногийн өмнө танилцсан эмэгтэй хүрээд ир гэж байна” гээд гэрээсээ гарсан нэрийг бол санахгүй байна. Тэгээд орой 17 цагийн орчимд охинтой хамгийн сүүлд ярьсан байсан. Архаг хууч өвчин байхгүй. Бага зэрэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Манай хүү цэргийн алба хааж байгаагүй, ааш зангийн хувьд их уян, зөөлөн, дүү нараа загначихаад хатуудуулчихлаа гээд ард нь хайлж байдаг, найз нөхдийн дунд нэр хүндтэй, хэн ядарч байна түүнд очиж тусалдаг, хүнд их тусархуу, гэр бүлдээ халамжтай хүүхэд байсан. Ийм сайхан хүүгээ алдсандаа гомдолтой байна. Буяны ажил явдал, оршуулгын зардал нь ойролцоогоор 15 орчим сая төгрөг болсон бөгөөд холбогдох баримтууд нь надад байгаа ба би түүнийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1хх- 109-114/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********-н өгсөн: “... 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” караокед ажил дээрээ байхад 23 цагийн орчимд гаднаас нэг залуу нэг эмэгтэй хүнтэй орж ирээд манай караокены 2 номерын ширээн дээр суугаад сэнгүр нэртэй 0.5 литрийн шилтэй пиво, соёрхолт нэртэй архинаас 200 граммыг авсан. Тэгээд амь хохирогч намайг текен дээр зогсож байхад “нойлын цаас өгөөч, би найз охиндоо өгөх гэсэн юм” гээд нойлын өрөөнд нойлын цаас аваад орсон. Тэгээд удалгүй найз охин нь “эгчээ энийг хардаа” гээд нойлын өрөөнд ороход найз залуу нь доошоо харсан хэвтэж байсан. Тэгээд би нөхөр ********-ыг дуудаад “нойлын өрөөнд нэг хүн хэвтэж байна” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр ирээд цагдаа болон 103-д дуудлага өгсөн. Хамт ямар хүмүүс явсан талаар сайн мэдэхгүй байна. Амь хохирогч нойлын цаас аваад нойл орсны дараа бол араас нь 4 дүгээр ширээнд сууж байсан 4 залуугийн 2 залуу нь орж байсан. Ямар нэгэн чимээ шуугиан гарч зодоон болсон талаар бол би мэдэхгүй. Манай караокены зааланд бол ямар нэг зодоон цохион болсон зүйл огт байхгүй. 4 номерын ширээн дээр сууж байсан 4 залууг бол өмнө нь харж байгаагүй. Манай караокед орж ирж байгаагүй. Мөн амь хохирогчийг бас өмнө нь харж байгаагүй. Нойл орсон 2 залуу 30-35 орчим насны 170 см өндөртэй хар өнгийн хувцастай нэг залуу нь хүзүүн дээрээ шивээстэй байсан би харвал танина. Тухайн шөнө манай караокены өрөөнд хутгалуулж нас барсан залуу найз хүүхэнтэйгээ хамт ариун цэврийн өрөө ороод буцаж ганцаараа гарч ирээд надаас нойлын цаас аваад ариун цэврийн өрөө орох үед араас нь манай караокены 4 дугаартай ширээн дээр байсан хүмүүсийн 2 залуу нь гаднаас орж ирээд шууд ариун цэврийн өрөө рүү орж байсан. Ингээд би ойрхон ширээн дээр очоод цэвэрлэгээ хийж байх хооронд ариун цэврийн өрөө орсон нэг эмэгтэй над руу хүрч ирээд “ариун цэврийн өрөөнд нэг юм болсон байна хар даа” гэхээр нь яваад очих үед тэр эмэгтэйтэй хамт явж байсан залуу доошоо харсан байдалтай хажууд нь шалан дээр бага зэргийн цус болсон хэвтэж байхаар нь тэндээс гараад гал тогооны өрөө рүү очоод нөхөр ********-аа дуудаад ариун цэврийн өрөөнд байх залууг харуулахад манай нөхөр ******** тэр залууг цээж хэсгийг нь дээшээ эргүүлэн харуулахад хувцасных нь цээж хэсэг нь цус болсон, амьсгаатай байхаар нь манай нөхөр ******** 103-т дуудлага өгсөн. Ингээд би караокеноосоо гүйгээд гарах үед ариун цэврийн өрөө орсон хоёр залуугийн нэг нь ганцаараа зогсож байхаар нь би түүнд хандан “хамт явж байсан залуу чинь хаана байгаа юм бэ, тэр чинь ариун цэврийн өрөөнд хүн зодсон байна” гэж хэлээд буцаад караоке руугаа орох үед тэнд байсан хүмүүс бужигнаад эхэлсэн бөгөөд нэг мэдэхэд 2 дугаар ширээн дээр сууж байсан хамт явж байсан хүмүүс нь гараад явсан байсан. Тэр хоёр залуу ариун цэврийн өрөө рүү ороод нэг нь алга болохоор нь би байхгүй байсан. Хүнийг нь хүн зодчихоод зугтаад явсан гэж бодсон. Манай караокены ариун цэврийн өрөө дотроо эмэгтэй нэг, эрэгтэй нэг бие засах газартай бөгөөд тус тусдаа кабинтай, харин нэг угаалтууртай. Тэр залуу хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн савхитай 30 гаруй насны залуу байсан бөгөөд нүүрнийх нь нэг хэсэг нь хар өнгийн том мэнгэтэй байсан. Тэр залуу анх манай караокед орж ирэхдээ нүдэнд их хүйтэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-116-120/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********-ийн өгсөн: “... 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 23 цагийн орчимд найз ********-н хамт Дэнжийн мянгад найз ********-д ууж байгаад шууд энэ караокед ирсэн. Тэгээд караокед орж уугаад бид 2 соёрхолт нэртэй архинаас 100 грамм, сэнгүр нэртэй пивоноос 0,5 литрийн шилтэйг авсан. Тэгээд нойлын өрөөнд сууж байгаад ******** орж ирэхээр нь би нойлын цаас аваад ирээч гэж хэлсэн тэгээд надад нойлын цаас авч ирж өгсөн. Тэгээд би нойлоос гарсан чинь манай найз ******** нойлын өрөөний шалан дээр доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь баарны ресейпшнд “манай найз шалан дээр цус гарсан байдалтай хэвтэж байна” гэсэн чинь “сая нойлын өрөөнөөс 2 залуу гарсан” гэж хэлсэн. Хөгжим яваад чимээ шуугиан ихтэй байсан болохоор надад бас ямар нэг хэрүүл маргаан сонсогдоогүй. Амь хохирогч надад “нойл ороод нэг эмэгтэй хүнээс гал асуусан чинь найз залуу нь хардаж байна” гэж хэлж байсан. Тэрнээс бол караокед сууж байхдаа ямар нэг хүнтэй маргалдаж муудсан юм байхгүй. 2021 оны 7 дугаар сараас хойш таньдаг болсон овгийг нь мэдэхгүй байна. Нямаа гэдэг манай найз охин Отгонжаргалтай найзалдаг байсан...” гэх мэдүүлэг /1хх-122-125/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********-ийн өгсөн: “... Өчигдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд миний багын найз ********-ийн гэр болох Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15 хотхоны 3 дугаар байрны ** тоотод бид хоёр байж байхад ********-ийн найзууд болох ********, ******** гэдэг хоёр залуу орж ирээд. ******** гэдэг залуу 0.75 литрийн Хараа нэртэй 1 шил архи, 0.5 литрийн нэрийг нь мэдэхгүй 1 шил архи нийт 2 шил архи авч ирээд түүнээс нь манай найз ******** маргааш ажилтай гээд 2-3 удаа татсан. Харин ********  гэдэг залуу машинтай явж байсан болохоор уугаагүй ээ. Харин ******** гэдэг залуу бид хоёр уг хоёр шилтэй архийг хувааж уусан бөгөөд бид хоёр айхтар согтоогүй. Ингээд 21 цагийн орчимд бид дөрөв “********” захын урдхан талд байх нийтийн караокед ороод 0.5 литрийн хэмжээтэй 3 ширхэг Сэнгүр нэртэй пиво, 1 Pepsi ундаа, 100 граммын архи 2 ширхгийг аваад уусан ба үүнээс архи, пивыг нь манай найз ********, ******** бид гурав уусан бөгөөд ******** гэдэг залуу машин барьж байсан болохоор pepsi ундаа ууж байсан. Ингээд байж байтал гаднаас манай найз ********-ийн дүү нь гээд ******** гэдэг эмэгтэй ирсэн байсан. Ингээд байж байтал манай найз ********, ********-ийн хамт ширээнээс босож яваад удалгүй манай найз ******** ширээн дээр хүрч ирээд "гарцгаая энд зодоон болох гээд байна, ******** нойлын өрөөнд хүн цохиод унагаачихлаа" гэхээр нь бид нар нийтийн караокеноос гараад Амгалангийн орчимд нэгэн буудалд орсон. Ингээд тэр буудалд би, манай найз ********, ********, ********, ******** болон нийтийн караокед бид нартай танилцсан эмэгтэй бид зургаа 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво аваад уучихаад тэр буудалдаа манай найз ********, ******** нар үлдээд ********, ********, нийтийн караокед бид нартай танилцсан эмэгтэй бид дөрөв Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Ус-15 хотхоны 3 дугаар байрны 01 тоотод явж очоод унтах гээд байж байхад гаднаас цагдаа нар орж ирээд бид нар цагдаагийн хэлтэс дээр ирсэн. Тухайн үед нийтийн караокед байхад хүн амины хэрэг болсныг би мэдээгүй ээ. Би өчигдөр  дунд зэргийн согтолттой байсан болохоор нийтийн караокеноос гарсан болон зочид буудалд орсон цаг хугацааг нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Манай найз ******** бид хоёр багаасаа найзалсан найзууд бөгөөд сүүлийн жилүүдэд холбоогүй байж байгаад 2021 оны 9 дүгээр сараас холбогдож уулзалдах болсон бөгөөд манай найз ******** “Чойр”-ын хорих ангид ял эдэлж байсан ******** гэдэг залуу нь манай найзтай хамт шоронд ял эдэлж байсан гэж байсан. Би тухайн үед дунд зэргийн согтолттой болсон зүйлүүдийг хэвийн санаж байгаа бөгөөд хамт архи уусан бусад хүмүүс биеэ хэвийн авч явж байсан ба тасраад унасан хүн байхгүй...” гэх мэдүүлэг /1хх-127-128/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч *********-ийн өгсөн: “... Өчигдөр буюу 2022 оны 3 дугаар сарын 13-ны өдөр 18 цагийн орчимд Баянзүрх дүүргийн ** дугаар хороо орчимд *** хотхоны ** дугаар байранд манай гэрт манай найз ********, ******** бид гурав 0.75 литрийн Хараа нэртэй нэг шил архи болон 0.5 литрийн хэмжээтэй саарал шилтэй нэрийг нь мэдэхгүй нэг шил архи худалдан авч уусан ба энэ үед манай найз ******** манай гэрт ирсэн байсан бөгөөд ********машин барьж байсан учир архи уугаагүй. Ингээд орой 21 цаг орчимд **************** бид дөрөв цайз захын урд байрлах ********” нэртэй нийтийн караокед орсон. Ингээд байж байгаад Мандухай гэдэг танил дүүгээ би дуудахад Мандухай удалгүй ирсэн. Би караокеноос 100 граммын архи 2 удаа авч уусан бөгөөд бусад нь 0.5 литрийн хэмжээтэй 7-8 ширхэг шилтэй пиво авч ууж байсан. Ингээд ******** бид хоёр гадаа гарч тамхи татчихаад нойл орсон бөгөөд ариун цэврийн өрөөнд нэг залуу тэрнээс арай эгч нэг эмэгтэй хоёр байсан бөгөөд би нүүрээ угаагаад байж байтал манай найз тэр залуутай “эмэгтэй хүн бие засдаг өрөөнд бие заслаа” гээд маргаад тэр залуу нь ********-г хүзүүнээс нь гараараа боож байхаар нь би очоод ********-г тэр залуугаас нь салгаж аваад нойлын өрөөнөөс гарах үед ******** баруун гартаа хутга барьчихсан байсан. Ингээд би ********-г шатаар доош буулгаад “гараад байж бай” гэж хэлээд караокены нийтийн зааланд очоод хамт явж байсан хүмүүс дээр очоод “хэрүүл зодоон болох гээд байна гарцгаая” гээд надаас түрүүлээд ******** караокед танилцсан ******** гэдэг эмэгтэй нар түрүүлж гараад би араас нь гараах үед ариун цэврийн өрөөний үүдэнд хүмүүс шавсан, ********-тэй маргасан залуу доошоо суусан маягтай тонгойсон, шалан дээр цус болсныг хажуугаар нь өнгөрч яваад харчихаад коридорын цаад тамхи татдаг хэсэгт ганцаараа тамхи татаад байж байтал бармен хүүхэн нь над дээр ирээд “чамтай цуг явсан хүн мөн үү” гээд асуухад нь би хариуд нь “би яаж мэдэх юм” гэж хэлээд тэндээс гараад явсан. Ингээд би гадаа гараад замын хажуугаас такси барих гээд зам дагаад явж байтал ******** такси бариад намайг ирж авсан бөгөөд таксины дотор сууж явах үедээ ******** миний чихэнд “мань чинь шаачих шиг боллоо” гээд хэлсэн бөгөөд тэр таксинаасаа ******** бид хоёр Батлан хамгаалахын их сургуулийн урдаас явуулаад үргэлжлүүлэн ********-ын машинд суугаад бөөнөөрөө Амгалангийн “Их буудал” нэртэй зочид буудалд орсон. Уг зочид буудлын өрөөнд ******** караокед танилцсан Алтаа гэдэг эмэгтэй, ******* бид зургаа 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво хувааж уугаад, *******, Мандухай тэр хоёр тэр буудлын өрөөнд үлдээд ********  бид 4 манай гэр рүү явсан. Энэ үед шөнийн 4 цаг болж байсан ба гэртээ унтаж байхад гаднаас хаалга тогшоод цагдаа нар орж ирсэн. ********-ийн барьж явсан хутгыг би 5 хоногийн өмнө үнэртэй устай хамт бэлэглэсэн бөгөөд өчигдөр орой караокед байхдаа Мандухай, надад хандан “******** хутга халаасандаа хийчихээд яваад байна, та хутгыг нь авчихаач” гэж хэлэхээр нь би *******эс “хутгаа өгчих” гэхэд “зүгээрээ найз нь асуудалгүй” гэж хэлж байсан. Уг хутга нь гаднаа хуйтай хуй болон хутганы иш нь гоёлын тоногтой, нарийн гинжтэй бариул хэсэгтээ морины толгойн дүрстэй байгаа  бөгөөд уг хутга нь ер нь бол их чамин гоёлын хутга байсан. Бид хоёр 2016 онд “Чойр” дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар хорих ангид хамт ял эдэлж байхдаа танилцаж байсан...” гэх мэдүүлэг /1хх-130-132/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд ********-гийн өгсөн: “... 2022 оны 3 дугаар сарын 13-ны орой 23 цагийн орчимд над руу залгаад “завтай байгаа бол “********” караокед хүрээд ир” гэхээр нь би тухайн үед Сансарт найзтайгаа уулзаад байж байгаад ганцаараа “********” караокед очих үед ******** ах, ******** ах, ******** ах,********  ах дөрөв байсан бөгөөд би тэндээс нь нэг пиво уугаад бүжиглэж байсан ба тэнд байсан ******** гэдэг эмэгтэйтэй надтай хамт явж байсан ах нар танилцаад сүүлд нь танай ширээнд хамт сууж байсан бөгөөд энэ үед ******** ах ******** ах хоёр гарч ороод яваад байсан ба удалгүй ******** ах, ******** ах, ******** ах, ******** гэсэн хүүхэн бид дөрөв дээр ирээд “одоо эндээс гарцгаая хүмүүстэй муудалцаад зодоон болох гээд байна” гэсэн утгатай зүйл хэлэхээр нь бид нар караокеноос гарцгаагаад Амгаланд байх “********” гэдэг нэртэй зочид буудлын өрөөнд ороод 2.5 литрийн хэмжээтэй 2 ширхэг пиво хувааж уусан бөгөөд би согтоод унтсан байсан тэрнээс хойш юу болсныг тодорхой санахгүй байна. Би “********” караокед очихоос өмнө нэг найзтайгаа сансарт байрлах караокед очоод 0.5 литрийн хэмжээтэй сэнгүр нэртэй нэг шил пиво уусан. Би зочид буудал очоод пиво ууж байгаад согтоод унтаад өгсөн байсан бөгөөд ямар учраас цагдаагийн хэлтэст ирснээ мэдэхгүй. Би ******** ахтай 5 хоногийн өмнө танилцаж байсан бөгөөд ******** ахын  найз нь гэж байсан тэр өдрөө бид 3 караоке орж хамтдаа архи уугаад тэндээсээ ******** ахыг  таксинд суулгаж өгөөд Ганаа ах “бид 2 зочид буудал орчихоод би явлаа” гэх үед Ганаа ах надад хандан “дургүй хүргэж байж хутгалуулав, чамайг хутгалчихаад цонхоор гараад явчихна шүү” гэж хэлж байсан. Үүнээс хойш би түүнийг хутгатай явдаг юм байна гэж бодсон. 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө “********” караокед ******** ахад хутга байсныг бол хараагүй. Харин тухайн үед ******** ахад “Ганаа ах хутгатай явж байгаа юм биш биз та хутгыг нь авчихаач” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1хх-134-135/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 897 дугаартай дүгнэлтэд:

            1.********-ийн цогцост цээжний зүүн хэсэг буюу зүүн хөхний дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний зүүн хэсэг, үнхэлцэг болон зүрхний урд дээд хэсгийн зүрхний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт /100 гр/, зүрх чихэлдэлт /тампонд сердца/, цээжний баруун, зүүн хөндийн хурц цус алдалт /1600 мл/, үнхэлцгийн урд хана ба өвчүүний шарх орчмын булчингийн цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2.  Дээрх гэмтлүүдийн цээжний зүүн хэсэг буюу зүүн хөхний дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний зүүн хэсэг, үнхэлцэг болон зүрхний урд дээд хэсгийн зүрхний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралт /100 гр/ , зүрх чирэгдэлт, цээжний баруун, зүүн хөндийн хурц цус хуралт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, духанд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх цээжний зүүн хэсэг буюу зүүн хөхний дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний зүүн хэсэг, үнхэлцэг болон зүрхний урд дээд хэсгийн зүрхний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралт /100 гр/, зүрх чихэлдэлт, цээжний баруун, зүүн хөндийн хурц цус алдалт /1600 мл, үнхэлцгийн урд хана ба өвчүүний шарх орчмын булчингийн цус хуралт гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна, духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно.

            4. Талийгаач нь цээж, үнхэлцэг, зүрхний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдаж, зүрх чихэлдэлт болсны улмаас нас баржээ.

            5. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            6. Талийгаачийн ходоодонд 100 гр орчим шар ногоон салсархаг агууламжтай байна.

            7. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /1хх-183-186/,

            Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 489 дугаартай дүгнэлтэд:

            1.******** нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******** нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.    2. ******** нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна.

            3. ********нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            4. ******** нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1хх-241-242/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч ********-ийн яллагдагчаар өгсөн: “... Тэр орой буюу 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө манай найзууд болох ******** бид дөрөв Баянзүрх д үүрэгт байдаг “********” захын эсрэг талд байрлах “********” нэртэй үйлчилгээний төвийн хоёр давхарт байх караокед сууж байтал удалгүй гаднаас ********-ийн хуурай дүү ******** гэдэг эмэгтэй ирсэн бөгөөд бид нар архи, пивонууд захиалаад сууцгаасан. Тухайн үед би 4-5 хоног тасралтгүй архи уусан шарталттай байсан бөгөөд нэлээн сууж байгаад би тамхи татахаар гадагш гарчхаад буцаж караокед орж ирээд хамт явж байсан найзуудтайгаа юм ярьж сууж байгаад ариун цэврийн өрөөнд ганцаараа орсон. Энэ үед ариун цэврийн өрөөн дотор согтуу хүүхэн, залуу хоёр байсан бөгөөд наад талын ариун цэврийн кабин нь эрэгтэй, цаад талын кабин нь эмэгтэй хүн бие засдаг байсан бөгөөд тэр хоёр эмэгтэй, эрэгтэй хоёр зогсож байгаад эмэгтэй нь хүн бие засдаг байсан кабин руу ороход нь би эрэгтэй нойлын кабиныг нь харахад хүн байхгүй болохоор нь тэр залууд хандан “наана чинь эмэгтэй хүн суугаад бие засдаг шд ээ” гэхэд тэр залуу надад хандан “чи тэгээд яах гээд байгаа юм бэ, чи сууж шээдэг болмоор байгаа юм уу” гээд бид хоёр хоорондоо маргаад би түүнд “сул байгаа эрэгтэй нойл руу шээчихээд зайл” гэж хэлэхэд тэр залуу “чи намайг зайлах зайлахгүйг чи мэддэг юм уу” гээд зүүн талын шанаа руу хоёр удаа цохисон. Ингээд би түүнийг түлхээд өөрөөсөө холдуулахад над руу дахин дайраад намайг өмнөхөөсөө арай чангаар хоёр гараараа савхин хүрмийн захаас бариад боосон бөгөөд намайг нойлын хана руу шахахад “чи ингээд үхэж гай боллоо шдээ” гэж хэлэхээр нь надад ингэж үхдэг байх нь гэсэн санаа бодол толгойд гэнэт орж ирсэн бөгөөд энэ үед миний гэдсээр халуу дүүгээд нэг сонин болоод явчихаар нь миний өмсөж явсан савхин хүрмийн баруун талын халаасанд байсан хутгыг энэ залуу аваад миний гэдэс рүү дүрчихлээ гэж би бодоод баруун халаасандаа гараа хийхэд гарт хутга баригдахаар нь би баруун гараа гаргаж ирээд тэр залуугийн хоёр гарыг барьж байсан ба зүүн гарандаа дэм өгөх зорилгоор хутга барьсан баруун гараа дээш нь өргөсөн. Энэ үед тэр залуу намайг өөр рүүгээ татаад духаараа миний эрүү хавьцаа мөргөсөн. Тухай үед би мөргүүлээд өвдөлт мэдрээгүй бөгөөд тэр залуу намайг заамдаж хоолой боохоо болиод намайг тавих үед би чөлөөтэй амьсгалсан. Энэ үед гаднаас манай найз ******** орж ирээд намайг татаад “юу хийгээд согтуу хүмүүстэй маргаад байгаа юм бэ” гээд намайг ариун цэврийн өрөөнөөс дагуулаад бид хоёр тэндээс гарч явсан бөгөөд би “гарч агаар амьсгалаадахъя “ гээд баарнаас гадна гараад тамхи татаад хэсэг зогсож байтал, миний гар утас дуугарч ******** над руу залгаад “энүүгээр хэрүүл, зодоон болох гээд байна, чи наанаа байж бай, бид нар гараад очьё” гэхээр нь би зам дээрээс такси барьж зогсоогоод миний барьсан таксинд ******** хамт суугаад Ботаникийн цаана байх нэгэн зочид буудалд хамт явж байсан найзуудтайгаа очоод хоёр ортой өрөө авсан. Ингээд би буудлын хамт явж байсан найзуудтайгаа очоод хоёр ортой өрөө авсан. Ингээд би буудлын ариун цэврийн өрөөнд орж халуу дүүгээд байсан гэдсээ харахад зүгээр байсан бөгөөд харин өмдөндөө шээсэн байсан. Энэ талаар хамт явж байсан найзууддаа хэлээгүй бөгөөд харин өмдөндөө шээсэн байсан. Энэ талаар хамт явж байсан найзууддаа хэлээгүй бөгөөд караокеноос гараад таксинд суух үед миний доороос нойтон зүйл хайраад байсан нь би өмдөндөө шээсэн байснаа сүүлд нь мэдсэн  ...” гэх мэдүүлэг /2хх-11-12/,

 

Шүүгдэгч ********-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-116/ зэрэг нь бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ********-ийн зүгээс: “... амь хохирогчийн буруутай үйлдлийн улмаас сэтгэл санаа цочирдож, найзынхаа өгсөн бэлэг буюу хутгаар өөрийгөө хамгаалж цээжин дээрээ гаргах үед амь хохирогч шүүгдэгчийг мөргөх үедээ хутгалуулсан” гэх тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Болорчулууны зүгээс “... Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийе. Өөрийн үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэдгийг дараах тайлбараар үгүйсгэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” хэмээн заасан. Миний үйлчлүүлэгчийн үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй гэхдээ үүнийг гэмт хэрэгт тооцохгүй байх хэд хэдэн баримт хавтаст хэргийн материалд хавсаргагдсан. 1 дүгээр хавтаст хэргийн 21 дүгээр тал мөрдөгчийг томилсон тогтоолыг прокурорт танилцуулаагүй. Миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн нотлох баримтыг хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлээгүй. Хавтаст хэрэгт хавсаргагдсан нотлох баримт буюу хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээр амь хохирогчийн биед цээжин тус газар хутгалуулсан шарх байсан. Түүний биед өөр ямар нэгэн шарх байгаагүй бөгөөд үүнд дүгнэлт хийвэл миний үйлчлүүлэгч амь хохирогчийн биед ямар нэгэн байдлаар халдаагүй гэдэг нь тогтоогдож байна. Гэрчийн мэдүүлгээр зааланд ямар нэгэн маргаан зодоон болоогүй талаар мэдүүлсэн байдаг. Тухайн хэргийн гол шалтгаан нь амь хохирогч эмэгтэй ариун цэврийн өрөө орсон үүнээс болж тэд маргалдсан. Амь хохирогч нь миний үйлчлүүлэгчтэй маргалдсан, түүнийг боомилсны улмаас шүүгдэгч амь тавьж, өмдөндөө бие зассан байдаг. Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг ухамсарлах боломжгүй буюу сэтгэл санаа цочирдсоны улмаас хутга гаргаж ирж маргааны улмаас хутгалуулсан. Шүүгдэгч нь анхнаасаа амь хохирогчийг алах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Тэрээр хутгыг биедээ авч явсан нь буруу гэхдээ ямар нэгэн байдлаар хүний биед халдах санаа зорилго байгаагүй. Гэрч ********-ийн мэдүүлгээр тэд караокед ирэхээс өмнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, караокед ирсэн хойно дахин нэмж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Үүнийг нь шинжээчийн дүгнэлтээр талийгаач нь хүнд зэргийн согтолттой хэмээн гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчийн согтолт хэвийн байсан. Логикоороо хүнд зэргийн согтолттой хүн өөрийн үйлдлийг ухамсарлах боломжгүй. Хүнд зэргийн согтолттой хүн, хэвийн согтолттой хүнтэй харилцах харилцааны түвшин өөр. Миний үйлчлүүлэгч тухайн довтолгоог зогсоогоогүй бол өөрийн амь насаар ч хохирох эрсдэл байсан. Түүний довтолгоог зогсоогоогүй бол тэрээр шүүгдэгчийн ширээний ард зогсож байхыг ч үгүйсгэхгүй. Хэрэг гарсан цаг хугацаанд амь хохирогч, шүүгдэгч нарын хооронд маргаан гарсан. Гэрч ********-ийн мэдүүлгээр амь хохирогч, шүүгдэгч нар маргалдсан. Амь хохирогч шүүгдэгчийг боосон боолтын улмаас шүүгдэгчийн биед гэмтэл учирсан. Шинжээчийн дүгнэлтээр амь хохирогчийн дух, уруул хэсэгт шарх гарсан. Гэхдээ дээрх шарх нь ямар нэгэн гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй хэмээн дүгнэсэн. Харин шинжээч эмч Т.Чимэд-Очирийн дүгнэлтээр шүүгдэгчийн биед хөнгөн зэргийн гэмтэл гарсан байдаг. Амь хохирогчийн буруутай үйлдлийг шинжээчийн дүгнэлт нотолж байна. Амь хохирогч гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж шүүгдэгчид гэмтэл учруулсан. Мөн шинжээчийн дүгнэлтээр амь хохирогч нь хүнд зэргийн согтолттой байгааг тогтоосон. Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж дүгнэвэл шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх тайлбаруудыг тус тус гарган мэтгэлцэх боловч уг тогтоолын тодорхойлох хэсэг болох дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм бурууг хангалттай нотолсон гэж үзсэн тул хураангуйлан дараах байдлаар шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн дүгнэлтэд шүүх няцаалт өгсөн болно.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан тэднийг нягт нямбай хянасны үндсэн дээр гэмт хэргийг сэргээн дүрслэх замаар хэргийн болж өнгөрсөн жинхэнэ нөхцөл байдлыг бүрэн бодитой тогтоож энэ тухай хууль зүйн дүгнэлт гаргадаг.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд “...Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг аргагүй хамгаалалт гэж” хуульчилжээ. Аргагүй хамгаалалт нь бусдад гэм хор учруулдаг санаатай бөгөөд идэвхтэй үйлдэл учраас Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгтэй ижил хэдий ч бодит агуулгаараа өөрийн болон бусдын амь бие, эрүүл мэндийг гэмт халдлагаас хамгаалахын тулд хийгдсэн байдаг тул нийгэмд ашигтай үйлдэл юм. Гэмт этгээд хувь хүний амь нас, эрүүл мэндэд шууд бодитой аюул учруулна. Халдлага бодитой байх шинж нь халдлага нэгэнт эхэлсэн дуусаагүй, үргэлжилж байгаа эсхүл халдлага эхлэх гэж буй нь илэрхий байгаагаар илэрдэг. Нийгэмд аюултай халдлага, өөрөөр хэлбэл, хүч хэрэглэсэн довтолгоон эхэлсэн буюу эхлэх гэж байгаа нь тодорхой бодитой болсон тэр цаг үед аргагүй хамгаалалт хийгдсэн байх учиртай.  

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 13 дахь хэсгүүдэд заасан амьд явах, халдашгүй байх эрхээ эдлэх, үүнд халдсан довтолгоог няцаах, түүнээс хамгаалахад чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл тул хүн бүрийн заяамал эрх болох аргагүй хамгаалалт хийсэн явдлыг Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлд гэмт хэрэгт тооцохгүй байхаар хуульчлан тогтоожээ.

      Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг, хууль бус ба тулгасан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”,

      3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэжээ.

 

            Хүч хэрэглэсэн довтолгоон эхэлж буй нь хэн бүхэнд илэрхий болсон, аюултай шинжтэй, хариу хамгаалалт хийхгүй л бол эргэж буцашгүй, шууд аюул учрах нөхцөл байдалд аргагүй хамгаалалт хийгддэг бол ийм бодит аюул тулгараагүй тохиолдолд гэмт хэргийг үгүйсгэх энэхүү нөхцөл байдал үүсэхгүй билээ.

            Тодруулбал, гэмт халдлага нэгэнт эхэлсэн, аюул занал бодитой болж, хамгаалалтыг хойшлуулж болохгүй болсон буюу аргагүйдсэн тэр үед л аргагүй хамгаалалт хийгдсэн бол гэмт хэрэгт тооцдоггүй болно.

            Харин шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг “********” нэртэй караокены нойлын өрөөнд иргэн ********-тай “эмэгтэй ариун цэврийн өрөө орлоо” гэх асуудлаас болж маргалдан улмаар ********-гийн цээжин тус газарт хутгалж алсан болох нь:

            Хүний биед үзлэг хийсэн: “... ********-ийн гадуур хувцсыг тайлж биед нь үзлэг хийхээр тогтов. Үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдлын талаар: хүзүүний баруун хэсэгт 0.2х1.8 см хэмжээтэй улайсан, зүүн мөрний урд хэсэгт 6х0.6 см хэмжээтэй улайсан зулгаралттай байна. Биед өөр ил харагдах шарх, сорвигүй байх тул үзлэгийн явцыг 10 кадр гэрэл зургийг Nikon D-3400 маркийн гэрэл зургийн аппаратаар бэхжүүлэн авав...”  гэх тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт /1хх-42-46/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********-ийн өгсөн: “... Тухайн шөнө манай караокены өрөөнд хутгалуулж нас барсан залуу найз хүүхэнтэйгээ хамт ариун цэврийн өрөө ороод буцаж ганцаараа гарч ирээд надаас нойлын цаас аваад ариун цэврийн өрөө орох үед араас нь манай караокены 4 дугаартай ширээн дээр байсан хүмүүсийн 2 залуу нь гаднаас орж ирээд шууд ариун цэврийн өрөө рүү орж байсан. Ингээд би ойрхон ширээн дээр очоод цэвэрлэгээ хийж байх хооронд ариун цэврийн өрөө орсон нэг эмэгтэй над руу хүрч ирээд “ариун цэврийн өрөөнд нэг юм болсон байна хар даа” гэхээр нь яваад очих үед тэр эмэгтэйтэй хамт явж байсан залуу доошоо харсан байдалтай хажууд нь шалан дээр бага зэргийн цус болсон хэвтэж байхаар нь тэндээс гараад гал тогооны өрөө рүү очоод нөхөр ********-гаа дуудаад ариун цэврийн өрөөнд байх залууг харуулахад манай нөхөр ******** тэр залууг цээж хэсгийг нь дээшээ эргүүлэн харуулахад хувцасных нь цээж хэсэг нь цус болсон, амьсгаатай байхаар нь манай нөхөр ******** 103-т дуудлага өгсөн. Ингээд би караокеноосоо гүйгээд гарах үед ариун цэврийн өрөө орсон хоёр залуугийн нэг нь ганцаараа зогсож байхаар нь би түүнд хандан “хамт явж байсан залуу чинь хаана байгаа юм бэ?, тэр чинь ариун цэврийн өрөөнд хүн зодсон байна” гэж хэлээд буцаад караоке лугаа орох үед тэнд байсан хүмүүс бужигнаад эхэлсэн бөгөөд нэг мэдэхэд 2 дугаар ширээн дээр сууж байсан хамт явж байсан хүмүүс нь гараад явсан байсан. Тэр хоёр залуу ариун цэврийн өрөө рүү ороод нэг нь алга болохоор нь би байхгүй байсан хүнийг нь хүн зодчихоод зугтаад явсан гэж бодсон. Манай караокены ариун цэврийн өрөө дотроо эмэгтэй нэг, эрэгтэй нэг бие засах газартай бөгөөд тус тусдаа кабинтай, харин нэг угаалтууртай. Тэр залуу хар өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн савхитай 30 гаруй насны залуу байсан бөгөөд нүүрнийх нь нэг хэсэг нь хар өнгийн том мэнгэтэй байсан. Тэр залуу анх манай караокед орж ирэхдээ нүдэнд их хүйтэн байсан...” гэх мэдүүлэг /1хх-116-120/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********-гийн өгсөн: “...Тэгээд нойлын өрөөнд сууж байгаад Нямаа орж ирэхээр нь би нойлын цаас аваад ирээч гэж хэлсэн тэгээд надад нойлын цаас авч ирж өгсөн. Тэгээд би нойлоос гарсан чинь манай найз ******** нойлын өрөөний шалан дээр доошоо харсан байдалтай хэвтэж байхаар нь баарны ресейпшнд “манай найз шалан дээр цус гарсан байдалтай хэвтэж байна” гэсэн чинь “сая нойлын өрөөнөөс 2 залуу гарсан” гэж хэлсэн. Хөгжим яваад чимээ шуугиан ихтэй байсан болохоор надад бас ямар нэг хэрүүл маргаан сонсогдоогүй....” гэх мэдүүлэг /1хх-122-125/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********-ийн өгсөн: “....Ингээд байж байтал манай найз ********, ********-ийн хамт ширээнээс босож яваад удалгүй манай найз ******** ширээн дээр хүрч ирээд "гарцгаая энд зодоон болох гээд байна, ******** нойлын өрөөнд хүн цохиод унагаачихлаа" гэхээр нь бид нар нийтийн караокеноос гараад Амгалангийн орчимд нэгэн буудалд орсон....” гэх мэдүүлэг /1хх-127-128/,

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ********-ийн өгсөн: “.... Ингээд ******** бид хоёр гадаа гарч тамхи татчихаад нойл орсон бөгөөд ариун цэврийн өрөөнд нэг залуу тэрнээс арай эгч нэг эмэгтэй хоёр байсан бөгөөд би нүүрээ угаагаад байж байтал манай найз тэр залуутай “эмэгтэй хүн бие засдаг өрөөнд бие заслаа” гээд маргаад тэр залуу нь ********-ийг хүзүүнээс нь гараараа боож байхаар нь би очоод ********-ийг тэр залуугаас нь салгаж аваад нойлын өрөөнөөс гарах үед ******** баруун гартаа хутга барьчихсан байсан. Ингээд би ********-ийг шатаар доош буулгаад “гараад байж бай” гэж хэлээд караокены нийтийн зааланд очоод хамт явж байсан хүмүүс дээр очоод “хэрүүл зодоон болох гээд байна гарцгаая” гээд надаас түрүүлээд ******** караокед танилцсан Алтай гэдэг эмэгтэй нар түрүүлж гараад би араас нь гараах үед ариун цэврийн өрөөний үүдэнд хүмүүс шавсан, ******** маргасан залуу доошоо суусан маягтай тонгойсон, шалан дээр цус болсныг хажуугаар нь өнгөрч яваад харчхаад , коридорын цаад тамхи татдаг хэсэгт ганцаараа тамхи татаад байж байтал баармен хүүхэн нь над дээр ирээд “чамтай цуг явсан хүн мөн үү?” гээд асуухад нь би хариуд нь “би яаж мэдэх юм” гэж хэлээд тэндээс гараад явсан. Ингээд би гадаа гараад замын хажуугаас такси барих гээд зам дагаад явж байтал ******** такси бариад намайг ирж авсан бөгөөд таксины дотор сууж явах үедээ ******** миний чихэнд “мань чинь шаачих шиг боллоо” гээд хэлсэн бөгөөд тэр таксинаасаа ******** бид хоёр батлан хамгаалахын их сургуулийн урдаас явуулаад, үргэлжлүүлэн Олонбатын машинд суугаад бөөнөөрөө Амгалангийн “********” нэртэй зочид буудалд орсон...” гэх мэдүүлэг /1хх-130-132/,

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 897 дугаартай дүгнэлтэд:

            1. ********-ийн цогцост цээжний зүүн хэсэг буюу зүүн хөхний дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний зүүн хэсэг, үнхэлцэг болон зүрхний урд дээд хэсгийн зүрхний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралдалт /100 гр/, зүрх чихэлдэлт /тампонд сердца/, цээжний баруун, зүүн хөндийн хурц цус алдалт /1600 мл/, үнхэлцгийн урд хана ба өвчүүний шарх орчмын булчингийн цус хуралт, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2.  Дээрх гэмтлүүдийн цээжний зүүн хэсэг буюу зүүн хөхний дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний зүүн хэсэг, үнхэлцэг болон зүрхний урд дээд хэсгийн зүрхний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралт /100 гр/ , зүрх чирэгдэлт, цээжний баруун, зүүн хөндийн хурц цус хуралт гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, духанд зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх цээжний зүүн хэсэг буюу зүүн хөхний дээд хэсгээр цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, өвчүүний зүүн хэсэг, үнхэлцэг болон зүрхний урд дээд хэсгийн зүрхний зүүн хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх цус хуралт /100 гр/, зүрх чихэлдэлт, цээжний баруун, зүүн хөндийн хурц цус алдалт /1600 мл, үнхэлцгийн урд хана ба өвчүүний шарх орчмын булчингийн цус хуралт гэмтэл нь хүнд зэрэгт хамаарна, духанд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэмтэл болно.

            4. Талийгаач нь цээж, үнхэлцэг, зүрхний хөндийд нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас үнхэлцгийн хөндийд цус хуралдаж, зүрх чихэлдэлт болсны улмаас нас баржээ.

            5. Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

            6. Талийгаачийн ходоодонд 100 гр орчим шар ногоон салсархаг агууламжтай байна.

            7. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ...” гэх дүгнэлт /1хх-183-186/,

 

            Шүүх Сэтгэц эмгэг судлалын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 489 дугаартай дүгнэлтэд:

            1.********нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. ******** нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх эмнэлгийн бичиг баримт үгүй байна.    2. ******** нь өөрийн хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байна.

            3. ******** нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

            4. ******** нь хэрэг хариуцах чадвартай байна...” гэх дүгнэлт /1хх-241-242/,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн: Камерын бичлэгийн 00:31 дүгээр секундэд /баруун дээд буланд 2022-03-14, 00:33:21 гэж харагдана/ амь хохирогч ********, гэрч ********-ийн хамт ариун цэврийн өрөө рүү явах бөгөөд гэрч******** ганцаараа орно. Дүрс бичлэгийн 01:06 секунд дээр амь хохирогч Ч.Нямдаваа нь зөөгчөөс ариун цэврийн цаас авч гэрч ********-ийн араас орно. 01:08 секунд дээр гэрч ********, шүүгдэгч ******** нар нь ариун цэврийн өрөө рүү орж байна. Дүрс бичлэгийн 01:56 секунд дээр ариун цэврийн өрөөний хаалга хэсэг хугацаанд /1-2 секунд/ нээгдэж завсраар шүүгдэгчийг үл таних хүн татан оруулна. Дүрс бичлэгийн 02:08 секундэд шүүгдэгч ********-ийг гэрч ******** дагуулж гарч ирнэ. Ариун цэврийн өрөөний үүдэнд 5 орчим секунд болоод гэрч ******** ариун цэврийн өрөөний хаалгыг нээж харсны дараа тэд гарах хаалгаар гарч гүйнэ. Дүрс бичлэгийн 02:55 секундэд гэрч ******** ариун цэврийн өрөөнөөс гүйж гарч ирээд үйлчлэгч бүсгүйг дуудна...” /3 дугаар хх/ зэрэг болон бусад хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл, хүнийг санаатай алах гэмт хэргийн гол шинж нь өөрийн үйлдлийн учир холбогдол, нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж түүний улмаас нийгэмд аюултай хор уршиг учрах нь зайлшгүй, эсхүл учрах боломжтойг урьдчилан мэдсэн атлаа хүсэж үйлдсэн байдаг бөгөөд бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогч нас барсан байх, гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байдаг. Энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

         Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч ********-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Иймд шүүгдэгч ********-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

           Иргэдийн төлөөлөгч ********: “Гэм буруутай гэж үзэж байна” гэх дүгнэлт гаргасан болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн хувьд:

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  баталсан Шүүх шинжилгээний /шинэчилсэн найруулга/ тухай хуулийн Үзэл баримтлалын

Нэгд. Хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагын талаар “…Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж заасан бөгөөд хохиролд эдийн бус хохирлын нэг болох сэтгэцэд учирсан хор уршиг хамаарахаар заасан байна. Дээрх зүйлс нь эдийн засгийн эргэлтэд арилжааны зүйл болдоггүй тул энэ хохирлын хэмжээг хэрхэн тооцох, барагдуулах талаарх эрх зүйн зохицуулалт дутмаг байгаагаас гэмт хэргийн улмаас хохирсон иргэд өөрт учирсан хохирлоо бодитой, бүрэн төлүүлэх эрхээ эдэлж чадахгүй хохирсон хэвээр байна. Нэг талаас Монгол Улсад гэмт хэргийн улмаас хохирсон иргэдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо зөвхөн нотлох баримтад тулгуурлан эмчилгээ, оршуулга, тээврийн зардлын баримтыг харгалзан хохирлыг тооцож байна. Өөрөөр хэлбэл зөвхөн учирсан бодит хохирлыг шүүхээс тооцож байгаа бол эдийн бус хохирол болох сэтгэцэд учирсан хор уршгийг тодорхойлох, нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох нь тодорхойгүй байгаагаас нийтлэг байдлаараа хор уршгийг тооцолгүй орхигдуулж байна. …” гэж,

Хоёр. Хуулийн төслийн зорилго, ерөнхий бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээг “…Шүүх шинжилгээний тухай хуулийн төслийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны болон сэтгэцэд учирсан хор уршигт үнэлгээ тооцох, шинжилгээ хийх эрх олгох үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино…, …Сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлөх төлбөрийг тогтоох үнэлгээг шүүхээс хэрэглэхдээ сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох жишиг аргачлалыг баримтлах, уг аргачлалыг батлах субьектыг тодорхой болгоно…” гэж тус тус тодорхойлжээ.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “…Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино…” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “…Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Аравдугаар бүлэг /Хүний амьд явах эрхийн эсрэг/, …-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана…” гэж тус тус заажээ.

 

Шүүгдэгч ********-н үйлдэл нь 2022 оны 3 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө боловч Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “…Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө…” гэжээ.

 

Иймд тухайн гэм хорыг арилгахтай холбоотой харилцааг зохицуулсан хэм хэмжээ нь материаллаг бус процессын шинжтэй хэм хэмжээ байх тул амь хохирогчийн ар гэрт учирсан сэтгэцийн хор уршгийн хохирлыг барагдуулах үндэслэлтэй гэж шүүхээс үзлээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******** нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 14.546.612 төгрөгийн хохирол төлбөр, шүүхийн шатанд сэтгэл санаа хохирол төлбөр нэхэмжилснийг шүүгдэгч *******эс гаргуулж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Дугаар 25 тогтоолын 1 дүгээр хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж,

Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.2-т “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана.” гэж тус тус заажээ.

 

Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс хүн амын дундаж наслалтыг 67.5-аар тооцсон боловч Үндэсний статистикийн хорооны 2022 оны Хүн амын статистикийн үндсэн үзүүлэлтүүдийг тооцох аргачлалын тооцсон “Хүн амын дундаж наслалт”-д улсын хэмжээнд эрэгтэй хүний дундаж наслалтыг 67.3 нас гэж тооцжээ.

 

Иймд амь хохирогч ******** 19** оны 8 дугаар сарын 19-нд төрсөн буюу нас барахдаа ** настай байжээ. Үндэсний статистикийн хорооны дундаж наслалт 67.3-аас амь хохирогчийн насыг хасахад 35.5  болж байх тул дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг /660.000х5=3.330.000/ тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэхэд хохирогчид ашигтай байх тул уг аргачлалын дагуу шүүхээс хохирогч ********-гийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг  117.150.000 төгрөгөөр тогтоож шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч ********-ээс нийт 14.546.612+117.150.000=131.696.612 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч ********  нь дээр дурдагдаж буй хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй бөгөөд хохирол, төлбөр нөхөн төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулахгүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогч Ч.Нямдаваа нь бага насны охинтой гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мэдүүлэх боловч энэ тухай баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд цаашид холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

   Шүүх шүүгдэгч ******** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

  Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгч ********-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял шийтгэлийг оногдуулж, биечлүүлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгчид оногдуулсан хугацаатай хорих ялыг гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч ******** нь 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 663 цагдан хоригдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдэлсэн ялд оруулан  тооцох нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 1 ширхэг хутга, 1 ширхэг хар өнгийн цамц, 1 ширхэг хар өнгийн фудволк зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгав.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй. 

 

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч ******** овогт ********-ийн ********-ийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ********-д 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгч ********-д оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.     

 

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар ********-ийн цагдан нийт 663 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

         5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн сидиг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 1 ширхэг хутга, 1 ширхэг хар өнгийн цамц, 1 ширхэг хар өнгийн фудволк зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгасугай.

 

    6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ********-ээс 131.696.612  төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чулуунцэцэгт олгосугай.

 

          7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Чулуунцэцэг нь цаашид гарах эмчилгээний болон гэм хорын зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.

 

  8. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ********-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   10. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч ********-д авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                                   

 

                                    ДАРГАЛАГЧ,                           Э.ЧИНГИС

                           

                                     ШҮҮГЧИД                           С.ОЛЗОД  

                                                         

                                           Д.ШИНЭХҮҮ