| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэхбатын.Наранжаргал |
| Хэргийн индекс | 188/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/70 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 11.4.2.2., 11.6.1., 11.6.2., 11.7.1.1., |
| Улсын яллагч | Г.Янжиндулам |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул,
улсын яллагч Г.Янжиндулам,
хохирогч *******,
шүүгдэгч ********* нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* холбогдох эрүүгийн 2308 02742 1780 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******** оны 07 дугаар сарын 03-ны өдөр Төв аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, Баянгол ****** дугаар гудамж **** тоотод оршин суух,
Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1998 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 123 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар, 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд багтаан 2 жил хорих ял,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 41 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, урьд эдлээгүй үлдсэн 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, 2 жил, 3 сарын хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 315 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, *********,*********,******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******** нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч ********* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүгдэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн үед архинаас болж зодолдсон нь үнэн. Сүүлийн 2 зодуулсан үйлдлийг зөвшөөрөхгүй. Учир нь би хөдөө байсан. Түлсэн үйлдлийн хувьд ******** өөрөө хулдаасан дээр явж байгаа хальтираад зуух руу унасан. Би 2023 оны 5 дугаар сард зүүн талын хацрыг нь хардаж уурлаад хазсан нь үнэн. Надад сүхээр зодсон зүйл байхгүй. Харин хохирогч ********* зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...Анх нийлснээсээ хойш намайг олон удаа зодсон. Намайг 3 дугаар сарын 10-ны өдөр, 06 сарын 20-нд бас зодсон. 2023 оны 7 сард төрсөн өдрөөрөө хөдөө явсан нь худлаа. Хөвсгөл аймаг руу яваад 08 дугаар сарын 16-ны өдөр ирсэн. 09 дүгээр сарын 03-ны өдөр архи уугаад мөн зодсон. Энэ бүх хугацаанд ******** надтай цуг байгаагүй гэж худлаа. Хэрэг шүүхэд шилжсэнээс хойш 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр шүүх хуралдаанд явахаас өмнө мөн миний нүд рүү цохиж хөхрүүлсэн. Энэ талаар цагдаад хандаагүй. Би энэ хүнээс айж байна хамт баймааргүй байна. Намайг байнга зодож, бусадтай хий хардаж, хүнтэй ч яриулдаггүй, өөр хэн нэгэн хүн надтай дугарахаар намайг чи муу энэ хүнтэй хэзээ яасан гээд хардаж байнга зоддог. Энэ хүнээс айж байна. Намайг сүхний ар талаар цохиж хавирга хугалсан. Гэрээс гаргаж өөрийн гэртээ очих гэхээр явуулдаггүй. Зодох болгонд нь өөрийнх нь талд оруулж, зодохыг нь болиулдаг...сая мэдүүлгээс нь харахад намайг өөрөө хэлэх байх гээд байнга тэгээд байгаа нь надаар худлаа хэлүүлэх гээд байгаа юм. Яагаад гэвэл намайг удаа дараа зодоогүй гээд худлаа хэлээд өгөөч гээд гуйгаад байсан...” гэв.
Улсын яллагчаас хохирогч ******* мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 8-10, 26-32, 138-140 дэх тал), хохирогч ******* мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дэх тал), гэрч ****** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-36, 142-143 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 38, 145 дахь тал), гэрч ******** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дахь тал), гэрч ****** мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 44-45 дахь тал), иргэний нэхэмжлэгч ********* мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 1-6 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11455 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12477 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 153-155 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8211 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 197-198 дахь тал), шинжээч эмч ******* мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 57-58 дахь тал), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 182-184 дэх тал), шүүгдэгч ***** яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 66-68, 163-165 дахь тал), ял шалгах хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 71 дэх тал), шийтгэх тогтоолын хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 73-78 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 94 дэх тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 95 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 96 дахь тал), цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн мэдээлэл (1 дүгээр хавтаст хэргийн 113-114 дэх тал), гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 120-125 дахь тал), хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт (1 дүгээр хавтаст хэргийн 238 дахь тал), шүүгдэгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулсныг хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 226-232 дахь тал) зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, хохирогч нар “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хоёр. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь 2023 оны 09 дүгээр сарын хоёр үйлдлийг би учруулаагүй гэж маргаж, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сараас хойш ******* хамтран амьдрах хугацаандаа 2023 оны 03, 05, 06 дугаар саруудад нүүр, толгой, цээж хэсэгт гараараа болон бусад эд зүйлээр цохиж зодон, хацрыг нь хазаж, улмаар 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***** дугаар хороо Баянгол ***** тоотод байх гэртээ хамтран амьдрагч ****** хэл амаар доромжлон, баруун хавирга, гуя, мөр, толгой, нуруу хэсэгт олон удаа сүхний ишээр цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, баруун 10-р хавирганы хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, баруун хацар, зовхи, ташаа, зүүн хацар, бугалга, хэвлийд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, үсний халцрал, хүзүү, цээжинд зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
2023 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, ******* тоотод гэртээ хамтран амьдрагч ****** бусадтай хардан уурлаж, нүүр болон толгой хэсэгт нь гараараа цохиж зодон, халуун пийшин рүү түлхэж эрүүл мэндэд нь биеийн нийт гадаргуугийн 15-18 хувийг хамарсан цээж хэвлий хэсгийн 1-р зэргийн түлэгдэлт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж, хамт амьдрах 9 сарын хугацаанд 4-5 удаа хамтран амьдрагч ******* зодсон,
Мөн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Махын 16 дугаар байрны гадна хохирогч ******* маргалдаж, түүний баруун бугалга, гуя руу тус бүр 1 удаа хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь баруун бугалга, гуянд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдлоо.
Шүүгдэгч ******* гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хамтран амьдрагч ****** эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулж, байнга зодсон үйл баримт нь:
Хохирогч ******* “...******* 2023 оны 01 дүгээр сарын 17-ний өдрөөс хойш хамт амьдарсан. ********* нь хамт амьдарч байхдаа 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш намайг байнгын хүчирхийлж, миний биед гар хүрч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэрэглээгүй байх үедээ байнгын зоддог. Намайг байнгын зодож цохидог байсан учир он, сар, өдрөө нарийн мэдэхгүй байна. ...2023 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод ирчихээд 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр буцаад Өмнөдэлгэр суманд очоод гэртээ ********хамт хоносон. Өглөө нь буюу 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр намайг хотод ямар юмтайгаа уулзаж байгаад ирсэн юм гэж хэлээд хардаад малын тэжээл хутгадаг бүдүүн модоор зүүн гарны булчин хэсэг рүү 3 удаа цохиж зодоод мөн зүүн гараа атгаж байгаад цээж хэсэг рүү 2 удаа цохисон. Ер нь бол өдөр болгон намайг гэрээсээ гаргадаггүй, намайг ээж рүүгээ явах гэж байна, ээжтэйгээ битгий уулз гээд хориглодог. ...Миний биений 50 хувь нь ******* зодуулсны улмаас үүссэн шарх, сорвитой байгаа...******** 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод орж ирээд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр уулзаад хамт явж байхдаа 23 цагийн үед “чи намайг байхгүй хооронд хаана хэнтэй юу хийсэн” гэж хэлж, намайг хүмүүстэй хардаж сэрдэж, үг хэлээр доромжилж эхэлсэн “би тухайн үед тийм юм болоогүй би юу гэж өөр хүнтэй уулзаад явах вэ дээ” гэхэд учир зүггүй над руу дайрч миний нүүр, толгой тархи руу гараараа цохиж эхэлсэн. ****** болихгүй байхаар нь “би тийм ээ би чамайг байхгүй байхад өөр хүнтэй байсан нь үнэн” гэж хэлэхэд намайг зодохоо больсон. Энэ явдлаас хойш хэд хэдэн удаа намайг мөн адил хүмүүстэй хардаж сэрдэж цохидог байсан боловч би сар өдрийг нь сайн мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 2023 оны 06 дугаар сарын сүүлээр ******* өөрийн гэр Сонгинохайрхан дүүрэг ******* дугаар хороо Баянголын ********* тоотод байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа намайг учир шалтгаангүй хардаж хүргэн дүү нартай минь хүртэл холбож, ээжийг минь үгээр доромжилж надтай хэрэлдэж эхэлсэн. Би тухайн үед ээжийгээ өмөөрч хэрэлдэхэд ******* миний толгой руу цохиж, зүүн талын хацрыг хазаж, зүүн талын хавирга руу гэртээ байсан жижиг сүхний ар талаар 3-4 удаа цохисон, миний толгойноос цус гоожиход ******* намайг зодохоо болиод унтаад өгсөн. Би тухайн үед өөрийн зүүн талын хавиргыг хугарсан талаар мэдээгүй. Маргааш өдрөөс нь эхэлж миний зүүн талын хавирга хавиар өвдөж, амьсгаа авч чадахгүй, явж чадахгүй байхаар нь өөрийн зүүн талын хавиргыг хугарсан байна гэж бодож байхад ******** миний зовуурийг хараад, тэмтэрч дарж үзээд чиний хавирга хугарсан юм шиг байна гэсэн. Би тухайн үед миний хавиргыг хугалсан гэдгийг ээждээ, болон таньдаг хүмүүс, цагдаад хэлээгүй дуугүй өнгөрсөн. Наадам дөхөөд гэртээ очиход ээж чи чинь яасан юм бэ наад нүүр амаа яасан юм гээд байхаар нь би ****** намайг зодож цохидог талаар юу ч хэлэлгүй өөрийн биеэ ээжийндээ 3 хонохдоо эмчилж байх үед ***** ээжийн гэрт ирж надтай уулзахдаа би чамайг дахиж зодож цохихгүй, уучлаарай гээд гуйгаад байсан учир би ***** уучилж тэдний гэр лүү хамт явсан. Ингээд хамт амьдарч байхад мөн адил миний биед гар хүрдэг байсан ч нээх гар хөл хугалаагүй учир би цагдаад хэлдэггүй байсан. Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо, ***** тоот гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр харанхуй болсон байхад согтуу байхдаа чамайг алсан байхад 16 жил суугаад гараад ирнэ яадаг юм гэж хэлж, тухайн үед хэлэх хэлэхгүй үгээр намайг доромжилж, учиргүй хүнтэй хардаж, ээжийг минь хэлэх хэлэхгүй үгээр доромжилж гэрт байсан сүхийг авч миний баруун талын хавирга руу сүхний ар хэсгээр 3,4 удаа цохиж толгой, нүүр лүү гараараа атгаж цохиж эхэлсэн би тухайн үед өөрийгөө хамгаалах гэхэд ******* дийлж чадахгүй байсан юм, уучлал гуйхад намайг үргэлжлүүлж амыг чинь задална, ална тална гээд зогсохгүй байхаар нь би ********* амыг дагуулж ээжийгээ муулж байж өөрийгөө зодуулахаа больсон. Ингээд би өвчиндөө биеэ дааж чадахгүй байсан учир ***** гэрт унтаад өгсөн. Маргааш өглөө нь ээжрүүгээ явах гэхэд намайг гэрээсээ гаргаагүй надтай хамт намайг цаг хором бүр харж цагдаад байсан. 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр *******өөрийнхөө солих хувцас, ***** бичиг баримтыг ээжийн гэрээс аваад ирье гэхэд ***** хамт явна гэсээр байгаад хамт явсан. Ингээд Сонгинохайрхан дүүрэг **** дугаар хороо Баянголын ***** тоотод очоод ******** ээж ******* оролгүй хашааны гадна үлдэж би ээжийнхээ гэрт орсон. Би ээжийн гэрт ороод ээждээ бүх үнэн учраа хэлж ******** намайг, яаж хардаж сэрдэж, үг хэлээр доромжилж, байнгын хүчирхийлж, миний биед гар хүрч, миний биеийг сүхний ар хэсэг, мод зэрэг эд өөрт нь харагдсан зүйлээр цохиж, хазаж намайг зовоодог талаар хэлсэн. ...******* хэрүүл эхлээд нүүр, толгой руу гараараа цохиод байхаар нь би тэсэлгүй орноосоо босоход гэрт байсан халуун пийшин рүү намайг биеийн зүүн хэсгээр түлхэж унагаасан...***** намайг пийшин дээр түлхэж унагаасан гэж цагдаад хэлж болохгүй шүү, ээжийгээ түлхсэн гэж хэлээрэй гээд гуйгаад байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 8-10, 26-32, 138-140 дэх тал),
гэрч ******* “...би Сонгинохайрхан дүүргийн **** дугаар хороо Баянголын ***** тоот гэртээ 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр үдээс хойш зурагт үзээд сууж байхад манай охин ****** нүүр ам нь хөх няц болсон байдалтай орж ирсэн бөгөөд би яасан юм бэ миний охин гэж асуухад ***** надад хандан ээжээ гадаа ****** байгаа, би ****** бичиг баримтыг авах гэж ирсэн гэж худлаа хэлж ирсэн юм. *****надтай хамт амьдарснаас хойш намайг байнгын зодож цохиж, хүчирхийлдэг байнгын дарамталж ганцаараа байх гэхээр байлгадаггүй байсан юм, би *******намайг зодсон, цохисон талаар цагдаа сэргийлэх, эмнэлэгт ч хүртэл хандаагүй. Би ****** байнга зодуулж цохиулсаар байгаад тэсэхгүй тань дээр ирсэн бөгөөд би ***** арай гэж чиний бичиг баримтыг гэрээс авна мөн өөрийн хувцсаа авахаар ирсэн гэж худлаа яриад хамт гэртээ ирлээ одоо ****** манай хашааны гадаа байгаа гэж надад хэлэхээр нь би бухимдаж, уур хүрч хашааны гадна байсан ****** гэрээсээ хөөж явуулах санаатай гэрээсээ гараад гудамжинд явж байсан танихгүй эрэгтэй хүнээс тусламж гуйж арай гэж ***** гэрээсээ хөөж холдуулсан. Ингээд гэртээ ороод охиноо тайвшруулж болсон явдлыг асуухад миний охин ***** надад ээжээ ****** намайг байнга хүнтэй хардан, гэртээ хоёулаа байхдаа байнгын зодож цохидог бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 03-ний өдөр согтуу байхдаа гэртээ байсан сүхний ар хэсгээр биеийн баруун талын хавирга руу цохисон, одоо миний хавирга маш их өвдөж байна бараг хугарсан байх гэж хэлсэн...Тэгтэл 2023 оны 09 дүгээр сарын 20-ний өдөр хэсгийн ахлагч ******* над руу залган охиноо аваарай, өглөө гэхэд тэсэхгүй байх гэж хэлүүлж байна гэхээр нь би Болорын гэрт зээ охины хамт очсон. ****** гэрт ороход гэр нь тог үгүй, хүйтэн байсан. Гэрийн хойморт ******* хоёр өөд өөдөөсөө хараад хэвтэж байсан бөгөөд охины минь нүүр нэлэнхийдээ цус болсон байдалтай ****** цохих гээд гараараа далайж байсан. Тухайн үед зээ охины уур хүрээд ****** хэд хэд гараараа цохиж авахад ****** ухасхийгээд гэрээс гүйж гараад дүү ******* дуудсан бөгөөд тухайн үед манай зээ охин бид хоёр, ******* дүү ****** түүний нөхөртэй хагаралдаж байхад цагдаа нар ирж бид нарыг салгасан. Тэр үед ***** аваад зугтаад яваад өгсөн байсан. ********* хамт амьдарснаас хойш байнгын нүүр ам нь хавдсан, хөх няц болсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 34-36, 142-143 дахь тал),
гэрч ******* “...****** нь байнгын зодуулсан, цохиулсан нүүр ам нь цус болсон байдалтай байсан. 2023 оны 09 дүгээр сарын дундуур ****** хамт ажил хийхээр гэрт нь ороход ****** орон дээрээ гэдсээ гаргасан...айхтар түлэгдсэн хажууд нь ******* байж байсан. Юу болсон талаар асуухад ****** ээж нь түлхээд ****** зуухан дээр унасан гэж хэлсэн Би итгэлгүй цагдаад дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 39 дэх тал),
гэрч ******* “...******** хэд хэдэн удаа зодуулсан байдалтай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал),
гэрч ****** “...********** байнга зоддог талаар дүү Энхцэцэг нь байнга хэлдэг...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 45 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 11455 дугаартай ******* биед бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, баруун 10-р хавирганы хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, баруун хацар, зовхи, ташаа, зүүн зүүн хацар, бугалга, хэвлийд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, үсний халцрал, хүзүү, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 12477 дугаартай “...******** биед биеийн нийт гадаргуугийн 15-18%-г хамарсан цээж хэвлий хэсгийн 1-р зэргийн түлэгдэлт, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо. Дээрх биеийн нийт гадаргуугийн 15-18%-г хамарсан цээж хэвлий хэсгийн 1-р зэргийн түлэгдэлт, гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх биеийн нийт гадаргуугийн 15-18%-г хамарсан цээж хэвлий хэсгийн 1-р зэргийн түлэгдэлт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх эдгэрэлт эмчилгээнээс хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 153-155 дахь тал),
гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 120-125 дахь тал), хамтарсан багийн хорооны хурлын тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 126-127 дахь тал), “...бие нь түлэгдэж, зодуулсан байна гэх...” гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 134 дэх тал), “...хамаг биеийг нь шатааж түлээд зодсон байна...” гэх шуурхай удирлагын тасаг, дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 135 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Мөн шүүгдэгч ********* эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь:
хохирогч ******* “...би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өглөө би шөнийн захын орчим дэлгүүрээс 2 шил архи аваад явж байтал ***** гэх найз ах маань намайг мөнгөтэй байгааг мэдээд хойноос хүзүүн дээр дараад шалаад дагаад байхаар нь би “би чамд өргүй шүү, би өөрийнхөө мөнгөөр өөрийнхөө юмыг авч уух гэж байна” гээд муудалцсан. Тэгээд би ****** гэх найз болон *******нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ****** дугаар хороо Махны **** дугаар байрны ойролцоо тухайн архиа уугаад сууж байтал 20 цагийн орчим ********* ах хар өнгийн паск зүүчихсэн согтуу над руу хүрч ирээд паскнаасаа гэнэт хутга гаргаж ирээд “чи яасан их юмаа харамладаг юм” гээд миний баруун талын гарын бугалга руу 1 удаа, баруун гуя руу жижигхэн хутгаар 1 удаа тус тус хутгалчихаад зугтаачихсан. Тэгээд би өмдөө тайлаад цус алдаад байж байтал ******** гэх нэг танил маань ирээд утсаараа 103 дуудсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 188-189 дэх тал),
гэрч ********* “...Би 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 20 цаг 30 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо МАХ-ын 16 дугаар байрны гадаа таньдаг хүн болох ******** болон нэрийг нь мэдэхгүй хүн бид гурав хоорондоо юм ярьж сууж байгаад ******** орилоод хэрүүл хийх гээд байхаар нь би босож яваад 27 дугаар хорооны чиглэлд алхаж байтал өөдөөс зүс таних ах ******** нь гартаа шар иштэй хутга барьчихсан “******* хаана байна хутгална аа” гээд нилээн ууртай явж байсан ба тэгээд удаа ч үгүй ******** ах над дээр хүрч ирснээ ******* 2-3 удаа хутгалчихлаа гэж хэлээд хар хурдаараа зугтаад алга болсон...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 191-192 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 8211 дугаартай “...******* биед баруун бугалга, гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 197-198 дахь тал),
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 182-184 дэх тал), “...бусдад хутгалуулсан...” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 179 дахь тал), “...2 удаа хутгалуулсан...” гэх шуурхай удирлагын тасаг, дуудлага лавлагааны хуудас (1 дүгээр хавтаст хэргийн 180 дахь тал), шүүгдэгч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар мөн нотлогджээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй бөгөөд тэрээр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан (1 дүгээр хавтаст хэргийн 238 дахь тал) боловч шүүх хуралдаанд “...2023 оны 05 дугаар сард хацар хазсанаас өөр цохиж зодсон зүйл байхгүй, удаа дараа цохиж зоддоггүй, 9 дүгээр сард болсон хоёр үйлдэл надад хамааралгүй...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг өгч гэм буруугийн хувьд өөр байр суурь илэрхийлсэн.
Хохирогч ****** эрүүл мэндэд учирсан хөнгөн, хүндэвтэр хохирол, бусад хохирлууд нь шүүгдэгч ******* үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоотой болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй субьект болох хохирогч ******* мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тогтвортой мэдүүлэг, гэрч ********,*******,*******,******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь бусад хэрэгт цугларсан нотлох баримтаар давхар нотлогдоогүй, хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч нь өөр хүнтэй хамт байсан, өөр этгээд түүнд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүний мэдүүлэг нь дангаараа шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй байна.
Шүүгдэгч нь бусдын бие махдодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед удаа дараа халдаж, идэвхтэй үйлдлээрээ зориуд хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 1.1-т зааснаар Гэр бүлийн хүчирхийлэл гэдэгт энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу “...хамтран амьдрагч...” нь тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор заасан.
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан...нь байнгын шинжтэй” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд дээрх үйлдэл тус бүрийн улмаас ямар нэгэн хохирол, гэмтэл учирсан байхыг шаардахгүй.
Байнга гэдгийг гурав ба түүнээс дээш удаа гэсэн тооны давтамжаар тодорхойлохоос гадна үйлдлүүдийн хоорон дахь хугацааны шалгуурыг Зөрчлийн тухай хуульд тогтоосон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа тасарсан эсэхийг мөн тооцох нь зүйтэй.
Тодруулбал, шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сараас хойш 9 сарын хугацаанд 4 удаа хамтран амьдрагч ********* бие махбодид халдсан байх тул түүний үйлдэл хооронд 6 сарын хөөн хэлэлцэх хугацаа тасраагүй гэж үзнэ.
Шүүгдэгч ********* хамтран амьдрах хугацаандаа биед нь байнга халддаг болох нь хохирогчийн “...намайг байнга цохиж зоддог учир он, сар, өдрөө нарийн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг, гэрч ****** “...****** хамт амьдарснаас хойш байнгын нүүр, ам нь хавдсан, хөх няц болсон байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэрч ****** “...******** нь байнгын зодуулсан, цохиулсан нүүр ам нь цус болсон байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч ****** “...******* хэд хэдэн удаа зодуулсан байдалтай харагдаж байсан...” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал), хэсгийн ахлагч, гэрч ******** “...****,******** байнга зоддог талаар дүү ******* нь байнга хэлдэг...” гэсэн мэдүүлгээс дүгнэвэл ******* хохирогчийн биед хүч хэрэглэн халддаг хууль бус үйлдэл нь дахин давтагдах шинжтэй, нэг талын давамгайлсан харилцаа буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Мөн хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******** нь хамтран амьдрагч ******** бие махбодид олон удаагийн давтамжтай халдсан идэвхтэй үйлдлийн улмаас “бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, баруун 10-р хавирганы хугарал, дээд уруулд зөөлөн эдийн няцрал, салстад няцарсан шарх, баруун хацар, зовхи, ташаа, зүүн зүүн хацар, бугалга, хэвлийд цус хуралт, зулайн хуйханд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, үсний халцрал, хүзүү, цээжинд зулгаралт” бүхий олон тооны хугарал, няцрал бүхий гэмтэл учруулсан нь өвтгөн шаналгаагүй, тарчилган зовоогоогүй, гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгоогүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул прокуророос “онц харгис хэрцгий аргаар” гэж хүндрүүлэн зүйлчилсэн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэлгүй.
Шүүгдэгч ****** гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээс гадна хохирогч ****** бие махбодид санаатайгаар хутга хэрэглэн гуя, бугалга хэсэгт нь хатгаж, хөнгөн хохирол учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчийн мэдүүлэг, гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл өгсөн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн яллагдагчаар хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хөдөлбөргүй тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эрүүл мэндэд халдсан бие даасан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулсан бол давхар зүйлчлэх ба эдгээр үйлдлүүдийн аль нэгэнд нь хариуцлага хүлээсэн эсэх нь Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэхгүй.
Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэн шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал
Хохирогч *********,******* нар нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн, хүндэвтэр хохиролтой холбоотой эмчилгээний зардлын баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй, хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “...гомдолтой ч нэхэмжлэх зүйл байхгүй...”, хохирогч ******** “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй” (1 дүгээр хавтаст хэргийн 201, 240 дэх тал) гэсэн тайлбар гаргажээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан.
Хохирогч ****** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 240,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарсныг иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч ******** холбогдох баримтуудыг (2 дугаар хавтаст хэргийн 1-6 дахь тал) бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжилсэн байна.
Иймд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ****** 240,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож шийдвэрлэв.
Хохирогч ***,*** нар нь өөрийн эрүүл мэндэд учирсан хөнгөн, хүндэвтэр хохиролтой холбоотой эмчилгээний зардлын баримт шүүхэд гаргаж ирүүлээгүй нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нэхэмжлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй тул нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч ******** жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ******* “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хорих хугацаагаар хорих ял, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарах ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялуудыг нэмж нэгтгэн нийт 4 жил 9 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”, шүүгдэгч “...хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэх санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, 11.4 дүгээр 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдэлд дүгнэлт хийгээгүй, гэм буруугийн талаар маргаж, хохирогчийг мэдүүлгээсээ буцахыг шаардах байдлаар хүчирхийллийн хэлбэрийг үргэлжлүүлсээр байгаа нь түүний хувийн байдлыг илтгэх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүнийг төлж барагдуулах, хохирогчийн зөрчигдсөн эрхийг сэргээх талаар ямар нэг санал санаачилга гаргаагүй, бусдын бие мах бодид онц харгис хэрцгийгээр, хутга ашиглан халдсан үйлдлийн арга нь түүний нийгэмд аюултай зан төлвийн бодит илрэл гэж дүгнэн түүнд хорих ялыг сонгон оногдуулах нь эрүүгийн хариуцлагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч ********* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Иймд шүүгдэгч ******* гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, үйлдэлдээ хандсан хандлага, үйлдлийн арга, хэлбэр, давтамж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялуудыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх хорих ялыг хугацааг 3 (гурав) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүхээс хорих ялын хэмжээг тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүх өмнө ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, эрх зүйн байдлыг дордуулах нөхцөл байдал болгон дүгнээгүй болно.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Хавтаст хэрэгт хохирогч ******* Гэмтэл согог судлалын үндэсний төвөөр үйлчлүүлсэн эрүүл мэндийн үзлэгийн си ди хавсаргагдсан бөгөөд үүнийг эд мөрийн баримтаар тооцох тогтоол гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж хэрэг хянан шийдвэрлэх хүрээ хязгаарыг тодорхой заасан.
Тодруулбал, хохирогч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хэрэг шүүхэд шилжсэний дараа буюу 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр мөн л зодож нүд хөхрүүлсэн, мэдүүлгээ өөрчилж өг гээд гэрт хариулахгүй байнга дагуулж яваад байгаа...” талаар мэдүүлсэн бөгөөд энэ талаар эрх бүхий байгууллагад хандаж тусад нь шалгуулах эрх нь нээлттэй, энэ хэргийг хянан шийдвэрлэх нь түүний дээрх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгчид хорих ял оногдуулсан тул урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******,*******,********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн,
11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
11.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн,
11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 (хоёр) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 (дөрөв) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 11.4 дүгээр 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх хорих ялыг 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******** оногдуулсан 3 (гурав) жил, 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
5. Хохирогч ********,************ нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч ********** 240,000 (хоёр зуун дөчин мянга) төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ********* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, эдлэх хорих ялыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
9. Шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************ авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЖАРГАЛ
|
|
|
|
|
|
|
|