| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/0003/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/03 |
| Огноо | 2024-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Хохирогч ,
Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболд,
Шүүгдэгч *******, Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн 2324000700092 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч * улсын иргэн, * төрсөн, * настай, эрэгтэй, *, *, мал малладаг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт * оршин суух хаягтай, ******* овогт *******гийн ******* /РД:*******/.
Шүүгдэгч * улсын иргэн, * төрсөн, * настай, эрэгтэй, *, * боловсролтой, *, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *оршин суух хаягтай, ******* овогт *******гийн ******* /РД:*******/.
Шүүгдэгч *******, Б.******* нар нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн Айргийн ар Дайнуурын худаг гэх газар хадлангийн газрын өвс хадлаа гэсэн шалтгаанаар хохирогч гийн биед бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр адуугаа тууж яваад хадлангийн газраа харсан чинь хүмүүс хадаж байсан. Маргааш нь сумын төв рүү хадуур авах гэж явсан. Мөн хадсан өвс ачаад өгөөч гэж хүн гуйсан. Маргааш өглөө нь дүүтэйгээ өвс хадсан. Хадсан өвсөө хүнээр ачуулж байсан. Би өвсөө хадаж байсан. Манай дүү дуугарахаар нь би хадуураа унтраасан. Тэгэхэд Б.******* ах хадуур булааж аваад над руу манай хадлангийн газрыг яагаад хадаад байгаа юм гэж хэлээд заамдсан. Би Б.******* ахад адилхан хадаад авчихдаг биз дээ гэж хэлсэн чинь хажуугаас ******* ах цохиод унагаасан. Дараа нь тэр хоёр зэрэг зодсон. Манай нутгийн эгч салгасан байсан. Бүх хүмүүс явсны дараа Б.******* ах намайг өшиглөсөн, хэл амаар доромжилсон...” гэв.
Шүүгдэгч *******, Б.******* нар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч *******, Б.******* нар нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн Айргийн ар Дайнуурын худаг гэх газар хадлангийн газрын өвс хадлаа гэсэн шалтгаанаар хохирогч гийн биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч нарын дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд эмчилгээний зардалд 2,318,804 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд 2,132,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 2,750,000 төгрөгийн хохирлыг тус тус барагдуулсан байна. Дээрх шүүгдэгч нарт холбогдох гэмт хэрэг нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдүүлэх дүгнэлтийг гаргаж байна. ...Шүүгдэгч *******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүхээс тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэж байна. Шүүгдэгч *******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй байна. Тийм учраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй байна. Тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар хохирогчид төлөх хохирол төлбөргүй байна. Тухайн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцож байна. 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр *******, Б.******* нар нь бүлэглэж гийн биед хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа. Тийм учраас тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Мөн шүүхэд шинээр гарган өгсөн 289,622 төгрөгийн хохирлыг гаргуулах саналтай байна. Мөн хор уршиг учирсан байгаа. Зуслангийн газраас гэрээ авч чадаагүй, малаа алдсан зэрэг хор уршиг байгаа учраас тэдгээрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. ...Шүүхээс шүүгдэгч *******, Б.******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Ялын тухайд прокурорын саналыг дэмжиж байна. 289,622 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энхболд шүүх хуралдаанд гаргасан
дүгнэлтдээ: “...Хууль зүйн туслалцааны төвийн ахлах улсын өмгөөлөгч С.Энхболд миний бие шүүгдэгч *******, Б.******* нартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу холбогдох эрүүгийн 2324000700092 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэх шүүх хуралдаанд оролцож байна. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм бурууд маргахгүй, хэргийг хэлэлцэх байр суурьтай оролцоно. Шүүгдэгч *******, Б.******* нар нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн “Айргийн ар Дайнуурын худаг” гэх газар хадлангийн газрын өвс хадлаа гэх шалтгаанаар хохирогч гийн биед халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зулай дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож прокуророос эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ердийн журмаар хянан хэлэлцүүлэхээр шилжүүлэн ирүүлжээ. Шүүгдэгч талаас гэм бурууд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байр суурьтай байна. Гэмт хэргийн улмаас учруулсан гэм хор хохирлын тухайд Б.Бат- Очир, Б.******* нар нь эмчилгээний зардалд 2,318,804 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,132,000 төгрөг, сэтгэцэд учирсан хохиролд 2,750,000 төгрөг буюу нийт 7,200,804 төгрөгийг төлсөн тул хохиролгүй гэж үзэх боломжтойг дурдах нь зүйтэй байна. Гэмт хэргийн ангиллын тухайд хөнгөн төрлийн ангилалд хамаарах тул гэм бурууг хэлэлцэх шатанд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзнэ. Шүүхэд шинээр баримтаар гарган өгсөн зардлыг төлөх байр суурьтай байна. ...Шүүгдэгч *******, Б.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулах боломжтой. Мал малладаг, амьжиргааны түвшингээс доогуур орлоготой, хөдөө орон нутагт байдаг зэргийг харгалзан торгох ял оногдуулах боломжтой. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулах боломжтой гэсэн дүгнэлт гаргаж байна...” гэв.
Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр сумын төв ороод хадууртаа ир аваад буцахдаа гуайн хүргэн ахтай уулзаад маргааш өвс ачаад өгөөч гэж хэлээд буцаж гэртээ харихдаа ахтай уулзаад маргааш өвс ачаад өгөөч гэхэд манайх өвсөө хадаж байгаа гэхээр нь би манай өвс бараг бэлэн болсон байгаа би өвсөө авчхаад танайд тусална гэж хэлэхэд ах зөвшөөрсөн. Маргааш 2023 оны 08 дугаар сарын 19-ний өглөө дүү г дагуулаад эхлээд өвс хадаж байгаа газраа очоод жаахан өвс хадаж байгаад ахынд очоод өвс ачаад өгөөч гэж хэлээд түрүүлээд өвсөн дээрээ очоод байж байхад ах араас эхнэр, хүргэн хоёрыг дагуулаад ирсэн. Би дүү гаар ачих өвсийг нь заалгаж өгөөд тэр гурав өвсөө ачиж эхлэхээр нь дүүгээ дагуулаад хадах гэж байсан газраа заалгаад хадаж эхлээд яг хэдэн цаг минут болсныг мэдэхгүй байна удаагүй байж байхад хүн дуугарах шиг болохоор нь би дүү дуугарч байгаа юм байна гэж бодоод хадуураа унтраагаад эргэж харахад ******* ах байхаар нь хадуураа толгойноосоо салгах гэж байхад надаас булаагаад авсан, тэр хадуур ахын хадуур байсан. Тэгээд ахын дүү яаж байна гэсэн би хашаагаа тойруулаад хадаж байна гэсэн чинь чиний хадах газар гэж юу байдгийн манайх олон жил эндээс өвс хадаж байгаа гэж хэлээд миний энгэрээс бариад авсан. Тэгтэл хажуу талаас ******* ах миний шанаа руу цохих үед би ухас хийгээд ******* ахыг бариад авсан чинь ******* ах чи хүнд хүрлээ гээд миний баруун талын шанаа хавьцаа 2 цохих үед би жаахан манараад хойшоогоо ухрахад ******* ах хүзүүнд байсан сахиуснаас хүчтэй урагшаа татахад би ******* ахын гэдэс хавьцаа цээж толгой бөхийхөд дээрээс тэр 2 цохиод байсан толгой, нуруу гээд бүсэлхийнээс дээш цохисон, хэдэн удааг мэдэхгүй байна тэр үед хэн хэлснийг нь би мэдэхгүй байна наад сохор пиздагийн нүүр рүү нь битгий цохиорой гай болно шүү гэж байсан. Зүүн хөлийн гуя дээр лав нэг удаа цохисон бололтой сүүлд харахад хөхөрчихсөн байсан. Тухайн үед ахын эхнэр та нар боль битгий зодолдоод бай, хэл амаараа учраа ол гээд хашхирсан чинь тэд нар больсон. Тэгээд ******* ах газар суугаад би урд нь хэвтээд та нар намайг нийлж зодсон шүү, би хадсан өвсөө ачаад явъя тэгвэл би цагдаа, шүүх гэхгүй ээ гэж хэлэхэд ******* ах чам шиг юм тэгэхгүй май чи гээд салаавч гаргаж бараг ам руу хийсэн. Тэгээд ******* ах энэ бол миний өвс чамайг хадсан байсан ч бид нар очоод ачаад явна шүү гэж байсан. Бид нарыг тэгж ярьж байхад ах ирээд миний хүүхдүүд нэг нутгийн хүмүүс хоорондоо зодолдоод яах вэ хэл амаараа учраа олоорой гэж хэлээд хадуураа аваад буцаад яваад өгсөн. ******* ах бид 2 хоорондоо жаахан маргалдаад ******* ах босохдоо ингээд хэвтэж байхгүй чи үхсэнээ хийж хүний өвс хадаж байдаг юм сохор пизда чинь гээд баруун талын нурууны дал хавьцаа нэг өшиглөөд тэгээд тэд нар яваад өгсөн тийм л юм болсон. ...Миний толгой эргээд байхаар нь гэртээ хариад эмч дуудаж үзүүлсэн. Эмч аймаг юм уу эсвэл Тосонцэнгэл сум руу явж эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй цус алдсан зүйл бол байхгүй байна гээд тариа болон дусал хийж өгсөн. ...Шарх сорви бол гайгүй, хүзүүнд байгаа, эрүүний зүүн талын шанаа хавьцаа хөндүүртэй, юм идэхээр өвдөөд байгаа. Толгойны арын дагз, нуруу, бөөр өвдөөд байгаа. Мөн зүрх салганаад даралт ихсээд бамбай овойгоод хавдсан юм шиг болсон. ...2018 билүү 2019 онд байхаа сайн мэдэхгүй байна өвснөөс болоод ******* ахтай муудалцаад намайг бас зодож байсан. Тэр үед бол цагдаа гэж яваагүй ээ эмчид үзүүлээд тэгээд л зүгээр болчихсон. Тэр үед бол намайг яг цохиогүй үснээс зулгаагаад өнгөрсөн. ...Миний бие толгой болон нурууны нугас дагаж өвдөөд ганцаараа явж чадахгүй заавал хажуугаасаа нэг хүнээр түшүүлж байгаа. Мөн сая Тосонцэнгэл сум руу явж байхдаа машинд бие муудаад зүрх салганаад 2 гар татаж Түдэвтэй сумын эмнэлэгт эмчилгээ хийлгээд гайгүй болохоор нь өнөөдөр Тосонцэнгэл сумын эмнэлэгт үзүүлэхээр ирсэн байгаа. Миний биед халдаж зодсон зүйлд бол гомдолтой байгаа эмчилгээ хийлгэж гарсан зардлаа нөхөн төлүүлэх хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 16-17 дугаар хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хохирогч ийн нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хугацаанд Эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдсэнээр нийт 2,132,000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авсан байна...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 26-27 дугаар хуудас/,
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Бид нар Асгат сумын төв дээр айлын найранд сууж байсан чинь ******* ах хөдөө гялс яваад ирье гэхээр нь миний эзэмшлийн автомашинаар , *******, , ******* бид 5 гараад Баянхайрхан сумын Айргийн ар гэх газар очсон. Бид нарыг очиход Бонго дээр өвс ачиж байсан бид нар машинаасаа буугаад яваад очиход гуай эхнэртэйгээ, хүргэнтэйгээ гурвуулаа өвс ачаад, хойд талд нь нэлээн зайтай өвс хадаж байсан. Наана нь нэг жаахан охин зогсож байсан. гуай дээр очоод ******* ах яагаад өвс ачаад байгаа юм бэ гэхэд гуай би мэдэхгүй шүү өвс ачаад өг гэхээр нь ачиж байна тэй очиж уулз гэж хэлсэн. Тэр үед ******* түрүүлээд лүү явсан, гуай араас нь , ******* нар уулзахаар явахад хэл амаараа учраа олоорой гэж байсан. Би гуайн хажууд зогсоод юм яриад үлдсэн, удаагүй байхад гуайн эхнэр тэнд зодолдоод байна гээд битгий зодолдоорой, учраа олоорой гээд хашхирч байсан. Би гуайтай юм ярьж байсан болохоор юу болсныг нь хараагүй яасан юм бол гээд яваад очиход зодолдоогүй салчихсан газар сууж байснаа хэвтээд өгсөн. Тэгснээ *******, ******* та 2 намайг нийлээд зодсон шүү гээд байсан намайг очсоны дараа ахиж зодоон болоогүй хоорондоо хэрэлдэж байгаад салсан. Тухайн үед чи намайг зодлоо та нар хадсан өвсөө надад бүгдийг нь ачуулбал би цагдаад хэлэхгүй, ахиж өвс ч хадахгүй гэж хэлж байсан. , *******, ******* нар тийм юм байхгүй чи зүгээр явчих энэ бол манай хадлангийн талбай гээд маргалдсан чинь гуай ирээд миний хүүхдүүд одоо зодоон хийгээд хэрэггүй хэл амаараа учраа ол гэж хэлээд цахилгаан хадуураа аваад буцаад машиндаа ороод суучихсан. гийн өвс хадаж байсан хадуур нь гуайн хадуур байсан юм байна лээ. Бид нар тэгээд машиндаа суугаад явахад гуай ч бас явж харагдсан ийм л юм болсон. ...*******, *******, , 4 л байсан. гуай эхнэртэйгээ, хүргэн , , би тэд нарын наад талд гийн дүү байсан. Хадлангийн өвснөөс болсон...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 30-32 дугаар хуудас/
-Гэрч Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байхад ээжтэйгээ 2-лаа ирээд манайх өвсөө хадчихлаа та ачаад өгөөч гэхээр нь би харин өвсөө хадаж байна гэсэн чинь манай өвсийг ачаад өгвөл танай хадланд би тусалъя гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. 2023 оны оны 08 дугаар сарын 19-ний өглөө манайд ирээд өвсөө ачъя гэхээр нь за гээд би эхнэртэйгээ бас хүргэн ийг дагуулаад араас нь очсон тэд нар түрүүлээд мотоциклтэй яваад өгсөн. Дайнуурын худаг гэх газар байдаг намаржаанд ойролцоогоор 10 цаг өнгөрч байхад очиход хадсан өвс байхаар нь танайх аль нь юм бэ гэхэд манайх хуваагаад авдаг юм гэхэд нь би ынхтой хувааж авдаг юм байна гэж ойлгоод өвс ач гэсэн газраас нь өвс ачиж эхлэхэд бид нараас нэлээн зайтай газар өвс хадаж эхэлсэн. Тэгээд байж байхад 11 цаг өнгөрөөд 12 цаг арай болоогүй байхад , *******, *******, бас нэг хүүхэн, танихгүй нэг залуу гээд тавуулаа машинтай ирээд бүгдээрээ буугаад шууд над дээр ирээд юун өвс хулгай хийгээд байгаа юм бэ гэж хэлэхээр нь би бүүр гайхаад үгүй та нар чинь хувааж авдаг гээ биз дээ намайг бол зүгээр өвс ачаад өг гэж хэлсэн. Ах нь бол мэдэхгүй байна та нар тэр Энхүвшинтэйгээ очиж учраа ол гэж хэлсэн чинь , *******, ******* 3 дээр очиж юм яриад байсан. Би тэр хооронд ачсан байсан өвсөө буцаагаад буулгаж байхад тэр хэд хоорондоо маргалдаж муудалцаад наана цаанаа ороод бужигналдаад байсан. Би ч бушуу өвсөө буулгаад дуусангуутаа яваад очсон тэр хэд нэлээн зайтай байсан болохоор хэн нь хэнийгээ цохисон талаар ах нь үнэндээ мэдэх юм алга яваад очиход бүх зүйл дуусчихсан хоорондоо эвлэрэх янзтай юм ярьж байхаар нь та нар үг хэлээрээ учраа ол нэг нутгийн улсууд байна гэж хэлээд би буцаж машин дээрээ ирээд эхнэр, хүргэн хоёрыг аваад буцаад машинтайгаа яваад өгсөн. Намайг явахад тэр хэд тэндээ үлдсэн. Намайг тэр хэд дээр очиход газар доошоо хараад хэвтэж байсан. Хоорондоо талбай болон өвсний талаар яриад байх шиг байсан би үгэнд дурлаагүй шууд хэлэх үгээ хэлчхээд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 35-36 дугаар хуудас/,
-Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэртээ байж байхад ээжтэйгээ цуг орж ирээд манай өвгөнд өвсөө хадчихлаа та ачаад өгөөч гэхэд хөгшин манайх өвсөө хадаж байгаа гэж хэлэхэд манай өвсийг ачаад өгвөл танай хадланд би тусалъя гэж байсан. Тэгээд 2023 оны 08 дугаар сарын 19-ний өглөө манай нөхөр, хүргэн, бид гурав Дайнуурын худаг гэх газар байдаг намаржаанд очиход хадсан өвс байхаар нь ачих өвсийг зааж өгөхөөр нь бид 3 машиндаа ачиж байхад , *******, *******, бас нэг хүүхэн, танихгүй нэг залуу гээд тавуулаа машинтай ирээд бүгдээрээ буугаад шууд бид нар дээр ирээд өвс яагаад хулгай хийгээд байгаа юм бэ гэж хэлэхэд манай хөгшин та нар чинь хувааж авдаг гээ биз дээ намайг бол зүгээр өвс ачаад өг гэж хэлсэн ах нь бол мэдэхгүй байна та нар тэр Энхүвшинтэйгээ очиж учраа ол гэж хэлсэн. , *******, ******* гурав тэй очиж уулзахаар явахад манай өвгөн наад өвсөө машинаас буулга гээд буулгаж байхад тэр хэд хоорондоо маргалдаж бужигналдаад байхаар нь би та нар битгий хэрэлдэж зодолдоорой гэж хашхирч хэлсэн ойртож очоогүй. Машинд ачсан өвсөө буулгаад дуусгаад манай хөгшин тэр хэд дээр очоод хүрээд ирсэн юу гэж ярьсныг нь бол мэдэхгүй байна. Буцаж машин дээрээ ирээд бид 2-ыг аваад буцаад машинтайгаа яваад өгсөн. Намайг нэг харахад газар доошоо хараад хэвтэж бид нарыг явахад босоод газар сууж харагдсан тэгээд л бид нар яваад өгсөн. ...Хоорондоо хадланг хуваарилсан байхад манайх руу орж хадсан гээд байх шиг байсан өөр зүйл бол сонсоогүй...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 39-40 дүгээр хуудас/,
-Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2023 оны 08 дугаар сарын 18-ны орой яг хэдэн цаг болж байсныг санахгүй байна сумын төв ороод машиндаа түлш аваад явж байхад замд ээжтэйгээ хамт тааралдаад маргааш манай өвөлжөөнөөс өвс ачаад өгөөч манайх хадчихсан бэлэн байгаа гэхээр нь за гээд гэхдээ өнөөдөр чадахгүй маргааш очъё гэж хэлээд салаад явсан. Өглөө хэдэн цагт гарснаа бол мэдэхгүй эртхэн гараад хадам ийнд очоод байж байхад ирээд явах уу гээд түрүүлээд яваад өгсөн би араас нь машинтайгаа хадам аав, ээжийг аваад Айргийн ар гэх газарт байрлах өвөлжөөн дээр нь ирсэн тэнд ийн өвөлжөөнөөс нь нэлээн урагшаа газарт эмэгтэй дүүтэйгээ цуг өвс хадаж байсан. Бид нарыг ирэхэд энэ өвсийг ачна гэж зааж өгөхөөр нь би хадам аав, ээж, гийн эмэгтэй дүүтэй цуг өвс ачсан. Бид нар лав 1 цаг гаран болсон байх ачаад байж байхад машинтай хүмүүс ирээд дотроос нь 5 хүн бууж ирсэн 4 эрэгтэй 1 эмэгтэй хүн байсан. Тэр дундаас нь миний таних ганц хүн байсан нь байсан. бид нар дээр ирээд та нар яагаад хүний өвсийг ачаад байгаа юм гээд уурлахаар нь хадам аав бид нар мэдэхгүй өвс ачаад өг гэхээр нь бид нар ирж өвсийг нь ачиж байна та нар гээс асуу гэсэн. Тухайн үед бид нараас нэлээн зайтай газар өвс хадаж байсан тэгээд ирсэн хүмүүс уулзах гээд явах үед бид нар ачиж байсан өвсөө машинаасаа буцаагаад буулгаж эхэлсэн. Би өвсөн дээрээ гараад буулгаж дуусгаад харахад гийн өвс хадаж байсан газарт дээшээ хараад хэвтэж байсан тойроод ирсэн хүмүүс болон манай хадам аав бас очсон байсан би юу болсон талаар огт хараагүй өвсөө буулгаад байж байсан юм тэгээд хадам аав буцаад хүрч ирээд эд нар хэл амаараа учраа олох юм шиг байна гээд явъя гээд бид 3 машинтайгаа яваад өгсөн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй. ...Хадам аав, ээж, гийн эмэгтэй дүү нь ирсэн хүмүүсийн зарим нь байсан байхаа сайн танихгүй болохоор хараагүй тэгээд хадам аав хэл амтай юм байна наад өвсөө хурдан буулга гэхээр нь шууд өвсөө буулгаад эхэлсэн бусад зүйлийг бол сайн анзаараагүй. ...Лав уулзахаар эхлээд явсан түүнээс хойш хэн очсон талаар хараагүй өвс буулгаж байсан. Би өвсөө буулгаж дуусгаад харахад газар дээшээ хараад хэвтэж байсан тэгээд миний хажууд хадам ээж, бас нэг залуу зогсож байсан. Бусад хүмүүс гийн хажууд байсан миний чих сайн сонсдоггүй болохоор хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдсан зүйлийг огт сонсоогүй надтай ойрхон жаахан чанга ярихгүй бол би сонсдоггүй би багаасаа сонсгол жаахан муу...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 53-54 дүгээр хуудас/,
-Насанд хүрээгүй гэрч Ж.гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 08 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн үед ах тэй цуг гэрээс гарч мотоциклтой хадлан дээрээ очиж өвс хадаж байгаад ахынд очиж хадсан өвсөө ачих талаар хэлээд түрүүлээд өвс дээрээ очиж ах өвсөө хадаж байхад араас ах, эхнэр, хүргэнийхээ хамт ирсэн. Ах тэд нарт ачих өвсийг нь зааж өгөөд цаана очиж өвсөө хадаж эхэлсэн. Би нөгөө хүмүүстэй цуг өвсөө ачиж бараг машин дүүрэх гэж байхад Өндөр ухаагаас 1 машин гараад ирсэн. Би ямар машин юм болдоо гэж бодож байхад өвс ачиж байсан бид нар дээр ирж зогсоод дотроос нь , *******, ******* ах нар 1 эмэгтэй хүн бас нэг эрэгтэй хүнтэй нийт 5 хүн бууж ирээд ах та нар яагаад хүний өвс ачаад байгаа юм буулга гэж хэлэхэд ах бид нар мэдэхгүй өвсийг нь ачиж өгөхөөр ирсэн гэж хэлсэн. ******* ах доошоо ах дээр очоод өвс хадаж байсан хадуурыг нь булааж аваад ахын толгой руу 1 удаа цохиод авсан. Тэгээд араас нь , ******* ах, хамт явж байсан эмэгтэй нь бас цуг ах руу явсан. Хамт явж байсан эмэгтэй нэлээн наад талд зогссон. ******* ах ахыг заамдаж авсан зогсож байхад нь ******* ах гэдэс рүү өвдөглөж доошоо тонгойход нь толгойн ар руу гараараа хэдэн удаа цохисныг нь бол тоолоогүй хэд хэд цохиод авсан. ******* хажуу талаас нь наадахаа алаад өг гэж байсан. Би араас нь гүйж очих гэж явж байхдаа чулуунд бүдрээд уначихсан тэгээд бичлэг хийж чадаагүй. ******* ах сохор пиздаг улам сохлоод хаячих гэж хэлж байхад нь ах боль гээд салгаж байсан. Би гар утсаа цүнхэнд хийчихсэн байсан болохоор авах гээд тонгойход ******* ах ахын толгой руу нь цохиж бас харагдсан. Цүнхээ ухаж байхад ах газар хажуу талаараа хэвтсэн байсан ар нуруу хавьцаа нь ******* хөлөөрөө 1 удаа өшиглөж харагдсан. Би утсаа гаргаж ирээд 3 секундийн бичлэг хийж чадсан. ах ирээд залуу хүүхдүүд байж хэл амаараа учраа ол битгий зодолдоод бай гэж хэлээд хадуураа аваад яваад өгсөн...******* ах гэдэс рүү нь өвдөглөж толгойны ар болон нуруу руу нь гараараа цохиод байсан. ******* ах нүүр лүү нь 1 удаа цохиод хоолойг нь шахаж заамдаж авахад хүзүүнд нь байсан сахиус хүзүүг нь улайлгаад арын хэсэгт нь жоохон цус гарсан байсан. Тэгээд тонгойсон байхад нь 1 удаа толгой руу гараараа цохисон мөн газар хэвтэж байх үед нь нуруу хавьцаа өшиглөж бас харагдсан...” гэсэн мэдүүлэг /ХХ-ийн 57-58 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 303 дугаартай "...1.2. Үзүүлэгч гийн биед тархи доргилт, хүзүү хэсэгт зулгаралт, толгойн орой, дагз хэсэгт хаван хавдар гэмтлүүд тогтоогдлоо. 3. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 6. Дүгнэлт гарах хугацаанд хэрэгт ач холбогдол бүхий шинээр нөхцөл байдал илрээгүй болно..." гэсэн дүгнэлт /ХХ-ийн 62-64 дүгээр хуудас/,
-Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 983 дугаартай "...1. Завхан аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 303 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. 2.3. гийн биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Дээрх гэмтэл нь хүний гараар үүсгэгдэх боломжтой. 6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдуулахгүй. 7. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 8. Хатуу мохоо зүйл гэдэг нь хурц ир үзүүртэй болон өндөр нам хэм, галт зэвсэг, хими, физикийн хүчин зүйлээс бусад зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж буй гэмтлийг хэлнэ..." гэсэн дүгнэлт /ХХ-ийн 70-72 дугаар хуудас/,
-Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 22/138 тоот албан бичиг, түүний хавсралт /ХХ-ийн 10-11 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *******, Б.******* нар нь 2023 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Баянхайрхан сумын Асгат багийн Айргийн ар Дайнуурын худаг гэх газар хадлангийн газрын өвс хадлаа гэсэн шалтгаанаар хохирогч гийн биед бүлэглэн халдаж эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүүнд зулгаралт, зулай, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.
Тодруулбал шүүгдэгч нарын үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.
Түүнчлэн шүүгдэгч *******, Б.******* нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх ба тэд өөрсдийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Мөн шүүгдэгч *******, Б.******* нар нь хохирогч д хохиролд 2,318,804 төгрөгийг, сэтгэцэд учирсан хор уршигт 2,750,000 төгрөгийг, эрүүл мэндийн даатгалын санд 2,132,000 төгрөгийг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн болох нь мөрдөгчийн тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, мөнгөн шилжүүлгийн баримтуудаар, шүүх хуралдааны явцад хохирогч д хохирол, хор уршигт 289,622 төгрөгийг төлсөн болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч *******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч нар өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтүүдэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.
Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар
зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаа дугаар зүйлийн 1-т “Иргэн бүр амьд явах эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.
Шүүгдэгч *******, Б.******* нар нь хүнийг зодох үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах боломжтой, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай боловч ухамсарласан үйлдлээрээ хор уршигт зориуд хүргэсэн байна.
Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан тул *******, Б.******* нарын үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан ба *******, Б.******* нарын үйлдэл нь нэг газар, орон байранд, нэг цаг хугацаанд, нэг шалтгаанаар, нэг этгээдийн эсрэг, нэг санаа зорилгоор халдаж үйлдэгдсэн байх тул тэднийг санаа зорилго, үйлдлээ нэгтгэж бүлэглэсэн гэж үзэх үндэслэлтэй юм.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, Б.******* нар нь өөрсдийн гаргаж буй үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, хохирогч гийн Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй дархан байх эрхийг нь зөрчиж, хүний эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр бүлэглэн халдсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч *******, Б.******* нарын дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******, Б.******* нарт холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******, Б.******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Иймээс шүүх шүүгдэгч *******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа эсэх, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан тул шүүгдэгч *******, Б.******* нарт хуулийн уг зохицуулалтын дагуу ял оногдуулах нь үндэслэлтэй юм.
Шүүгдэгч *******, Б.******* нарт ял шийтгэл оногдуулахад харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэхдээ шүүх шүүгдэгч *******, Б.******* нарт оногдуулах ялын төрөл, хэмжээ хязгаарыг тогтоохдоо тэдгээрийн гэмт үйлдлийнхээ улмаас бусдад учруулсан хохирлыг төлснийг болон хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, нөхцөл, үйлдлийн хэр хэмжээг харгалзаж, эрүүгийн хариуцлага нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан үзлээ.
Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч *******, Б.******* нарт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар, шүүгдэгч нарын өмгөөлөгч торгох ял оногдуулахаар дүгнэлт гаргасан ба шүүх шүүгдэгч нарт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгч нар анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн байхаас гадна ахуй амьдралын хувьд бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг, цаг уурын хүнд нөхцөл буюу өвлийн улиралд аж ахуйгаа эрхлэх ажилд биечлэн оролцох нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө өмчлөх эрх болон үндэсний баялаг хэмээн тунхаглагдсан мал сүргийн аюулгүй байдлыг хангахад нэмэр оролцоотой, ач холбогдолтой гэж шүүх үзсэн болно.
Тодруулбал, шүүгдэгч *******, Б.******* нарын гэмт хэрэг үйлдсэн шалтгаан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ахуй амьдралын нөхцөл зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан торгох ялыг гэмт үйлдэл, тэдгээрийн хохирол, хор уршгийн байдалд тохируулан оногдуулах нь шударга ёсны болон хууль ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзсэн болно.
Түүнчлэн шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан тэдэнд оногдуулах торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч *******, Б.******* нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба шүүхээс торгох ял оногдуулж буй учир тэдэнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.
Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг юм.
Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Шүүгдэгч *******, Б.******* нарын үйлдлийн улмаас хохирогч ий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба үүнтэй холбоотойгоор учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч *******, Б.******* нар нь мөнгөн хэлбэрээр хариуцан арилгасан байна.
Хохирогчийн өмгөөлөгч М.Гомборагчаа нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч нь энэ гэмт хэргийн хохирогч болсноор түүнд хор уршиг учирсан байгаа. Тодруулбал зуслангийн газраас гэрээ авч чадаагүй, малаа алдсан зэрэг хор уршиг байгаа. Эдгээрийг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх, мөн цаашид эмчилгээний зардал гарвал иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээлгэх саналтай...” гэсэн дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй гэж дүгнэлээ.
Учир нь хохирогч нь зуслангийн газраас гэрээ авч чадаагүй, малаа алдсан талаар баримт хэрэгт байхгүй, энэ байдал нь хохирогчийн хувийн зохион байгуулалт, тусдаа хуулиар зохицуулагдах, өөр этгээдэд холбогдох гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүд байж болох ба эдгээр асуудалтай холбогдох сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгч нар арилгасан байхаас гадна энэ хэргийн хохирол хор уршигт хамааралгүй болно. Мөн хохирогч нь цаашид эмчлүүлэх шаардлагатай талаар эмнэлгийн дүгнэлт гараагүй байна.
Шүүгдэгч нарын гэмт үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зардал гарсан талаар баримт хэрэгт авагдаагүй, хэн нэгэн этгээдээс энэ талаар зардал нэхэмжлээгүй учир тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шүүх үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******, ******* овогт *******гийн ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Б.******* нарыг тус бүр 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, Б.******* нарт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар *******, Б.******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нар нь шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах хохирол болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт өмнө нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН