| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2024/0008/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/20 |
| Огноо | 2024-01-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0008/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,
Улсын яллагч Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор К.Нанжинханд,
Шинжээч ******* ,******* ,******* ,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч******* , түүний өмгөөлөгч П.Батжаргал ,
Шүүгдэгч******* , түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318002400595 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын-ны өдөр хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,******* РД:******* ,******* -ны өдөр хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн дугаар хэсгийн гудамжны тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 13-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн хэсгийн тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч түлхэж унагаах, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж хүзүү, зүүн мөр, зүүн далны хэсэгт зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын мэдүүлэхдээ: “...Би талийгаачийн биед учирсан шинэ зулгаралтуудыг учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Би талийгаачийн хүзүүнд үүссэн гурван зулгаралтыг анзаараагүй. Би түүнийг ганцаараа орон дээр өргөж тавьсан. Түүний өмдөндөө шээсэн байсан учир өмдийг нь угаалгын машинд хийсэн. Шээсэн гэдгийг нь орон дээр өргөж тавихдаа мэдсэн. Талийгаач тухайн үед миний өөдөөс дайраад байсан. Тэгэхээр нь дээр нь гараад хальт хоолой руу нь шахсан. Тухайн үед архи их уусан болохоор согтуу байсан. Хоёр суга руу нь гараа хийгээд өргөж орон дээр тавьсан юм. Талийгаач өмнө нь дагзандаа цус хуралттай үзүүлнэ гэж хэлдэг байсан. Мөн толгой нь өвддөг байсан. Сүүлийн үед зогьсуулаад байдаг байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ы мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгнө гээд би тухайн өдөр хөдөө ажиллаж байсан. Хагас сайн өдөр амь хохирогчийн хүүхэд Балдан нь над руу аав минь нас барсан юм шиг байна. Найзын минь дүү надад хэллээ та очоод хараад өгөөч гэж хэлсэн. Яваад очиход нас барсан байсан. Биеэр нь толбо гарсан байсан. Бие нь зулгаралттай байсан. Хэргийн материалтай сүүлд танилцсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр архины хордлогоор нас барсан гэж дүгнэсэн байсан. Архи уудаг байсан нь үнэн. Их хэмжээгээр архи уудаггүй байсан. Амь хохирогчийн согтуурлын хэмжээ 7.0 гарсан байсан. Энэ нь өндөр гарсан байгаад нь эргэлзээтэй байгаа. Хоолойноос нь шингэн зүйл гарсан гэдэг. Уушги нь толботой гарсан байсан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч ******* ,******* ,******* нарын мэдүүлэхдээ: “...Нас барсны улмаас булчингийн үйл ажиллагаа зогссонтой холбоотой амны булчин, шулууны гэдэсний хумигч булчин суларч хамраас шингэн, өтгөн зүйл гарах шинж тэмдэг гардаг. Механик амьсгал хураах, архины хордлогоос болж эдгээр шинж тэмдэг гардаг. Механик амьсгал бүтэлт биш гэж гаргасан. Шинж тэмдгийг нь тодорхой бичиж тайлбарласны үндсэн дээр талийгаач нь спиртийн цочмог хордлогоор нас барсан байна гэж дүгнэлт гаргасан. Өтгөн шингэний сүвээс шингэн гарах нь нас барсан хүн болгонд гардаг 4 шинж. Энэ нь амьсгал бүтэлтийн 1 шинж тэмдэг. Бусад шинж тэмдэг илрээгүй. Цусан хураа гэдэг цус хурахыг хэлж байгаа. Цус харвалт гэдэг нь цусны эргэлтийн хураагуур судасны давтамжтай үүсэж байгаа. Цусан хураа биш цус харвалт. Цус харвалт нь цус эргэлтийн хямралаас үүсэж байгаа. Спиртийн цочмог хордлогын үед гардаг бүх шинж тэмдэг талийгаачийн биеэс илэрсэн. Хүн нас барах үед цус эргэлтийн хямрал явагдах үед цус харвалт үүсдэг. 7 бүхэл гэдэг тоог химийн шинжээч гаргасан. Би химийн шинжээч биш. Хүнд зэргийн согтолтын хэмжээ байна гэж дүгнэсэн. Хүнд зэргийн согтолтын үед амьсгал зүрх судасны хэвийн байдал алдагдаж амьсгал цөөрөх эмнэл зүйн шинж тэмдэг илэрдэг. Хүн болгоны онцлогоос хамаардаг.” гэв.
Гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч******* нь 2023 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын баг хэсэг тоот гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч түлхэж унагаах хоолойг нь боох зэргээр биед нь халдаж хүзүү, зүүн мөр, зүүн далны хэсэгт зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна. Амь хохирогчийн үхлийн шалтгаантай*******ын үйлдэл хамааралтай эсэх талаарх эргэлзээгүй нөхцөл байдлыг тогтоохоор дахин шинжээч томилсон. Дүгнэлтээр*******ын үйлдэл хохирогчийг амь насаа алдсантай холбоогүй харин архины цочмог хордлогоор нас барсан гэж үзсэн.*******ын амь хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь үхлийн шалтгаантай холбоогүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан. гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна. Мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдал тогтоогдоогүй байна. Талийгаачийн амь насаа алдсантай холбоотой дүгнэлт гарсан байдаг. Өнөөдрийн шүүх хуралдаанд шинжээч нар нь өөрсдийнхөө гаргасан дүгнэлтийг хамгаалж оролцлоо. Хоёр асуудал гарч ирж байна. Нэгдүгээр цусан хурааны асуудал гарч ирж байна. Гэтэл цусан хураа биш цус харвалт гэж байна. Цус эргэлтийн алдагдлын улмаас үүссэн гэж байна. Шинжээч эргэлзээгүй дүгнэлт гаргах ёстой. Амь хохирогч нь шүүгдэгчийн багалзуурдаж байхад нь ухаан алдсан улмаар хоолойноос нь шингэн зүйл гарч өмдөндөө шээсэн гэж мэдүүлдэг. Эргэлзээ төрүүлж байна. Дахин шинжээч томилж шүүх хуралдааныг 60 хоногоор завсарлуулж өгнө үү. Сэжигтний мэдүүлэг давхар нотлох баримтаар нотлогдож байна. Нас барах үедээ өмдөндөө шээсэн гэдэг. Бүх шинж тэмдэг илэрдэг. Цусан хураа биш цус харвалт гэж хэлж байна. Цусан хурааны хэмжээ байдаг. Зургаар нэлээн том хэмжээтэй харагддаг. Юунаас болж үүссэнийг дахин шинжээч томилуулж дүгнэлт гаргуулах шаардлагатай. Давтан шинжээчийн дүгнэлт гаргаж өгнө үү.” гэв.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Амь хохирогч 2023 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө гэртээ нас барсан. Хамтран амьдрагч******* түлхэлцэх үйлдэл гаргасан. Улмаар амь хохирогчийн дээр нь гарч эрүүг нь шахсан гэдэг. Мэргэжлийн хүмүүс үхлийн шалтгааныг тогтоохоор дүгнэлт гаргасан байна. Дүгнэлтээр амь хохирогч архины хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогддог. Энэ нь архины хордлого болох нь олон шинжүүдээр тогтоогдсон талаар дүгнэлтээр тайлбарладаг.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Дахин шинжээч томилох шаардлагагүй.” гэв.
Шүүгдэгч******* болон түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нар нь гэмт хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч*******ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 09 дүгээр сарын 12-13-нд шилжих шөнө 01 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн хэсгийн тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч түлхэж унагаах, хоолойг нь боох зэргээр биед нь халдаж хүзүү, зүүн мөр, зүүн далны хэсэгт зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-7, 8-14 дэх тал/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-16, 17-18 дахь тал/,
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /19, 20-21 дэх тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч*******ы мөрдөн байцаалтад 2023 оны дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Өнөөдөр буюу 2023 оны дугаар сарын 13-ны өдрийн 12 цагийн үед миний гар утас руу ахын том хүү хотоос залгаж яриад та манай гэрт яаралтай яваад очооч. Гэрт аав нас барсан юм шиг байна гэж ярихаар нь би ахын гэрт буюу Дархан сумын баг, хороолол дугаар хэсгийн тоотод очиход цагдаа нар ирчихсэн хэргийн газрын хамгаалалт авчихсан үзлэг хийж байна гээд байж байсан. тэгээд цагдаа нарын ажил дууссаны дараагаар цагдаа нараас зөвшөөрөл авч байгаад ахынхаа монгол гэрт ороход ахыг маань гэрийн баруун талд байх орон дээр хөнжлөөр бүтээчихсэн байсан. Тэгээд би тухайн хөнжлийг сөхөж ахынхаа царайг харахад зүүн хөмсөг, зүүн хацар, баруун гарын шуу хэсэгт хуучин тав тогтсон зулгаралтууд байсан. Тэгээд би ахынхаа цогцсыг өлгийдөж боогоод эмнэлгийн яаралтай тусламжийн авто машинд ачиж өгөөд явуулсан. .... нь манай ахад сүүлийн үед анхаарал халамжгүй, хоол хүнсгүй байдаг болчихсон. Хөдөө гадаа яваад ирэхэд нь гэртээ хүмүүстэй архи уугаад сууж байдаг хүн байгаа юм. Яасан ч архинаас гаргаж чадаагүй юм. Манай ахийн эрх чөлөөнд эхнэр нь халдаад байхаар нь цагаан сарын өмнө Ховд аймаг руу хүртэл явуулж байсан. Тэгээд удаагүй гэртээ буцаж ирээд энэ хоёр хамтдаа архиа уугаад л байж байгаа хүмүүс.” Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2023 оны дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн үед хот Сонгинохайрхан дүүрэг гэх газар байрлах ногооны бөөний агуулах дээр ажилтай байхад манай ээжийн төрсөн дүү залгаад урьд шөнө өөд болчихсон байна. Та хүүхэд нь аваад Дархан-Уул аймагт яаралтай хүрээд ир гэж хэлэхээр нь би шууд Дархан-Уул аймаг руу гарсан. Би хамгийн сүүлд******* , хоёртой 2023 оны 07 дугаар сарын дундуур наадмын үеэр уулзсан бөгөөд хамгийн сүүлд хоёр хоногийн өмнө охин утсаар ярьсан. Миний мэдэхийн сүүлийн хоёр жилийн хугацаанд******* , нар нь нэлээн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болсноосоо хойш хоорондоо их маргалддаг болсон гэж сонсогдож байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “... болон түүний эхнэр нар нь Дархан сумын баг хэсэг хороололд байдаг. Миний гэр 9 дүгээр хэсэгт байдаг болохоор тэдний гэрээр өмнө нь орж гардаг байсан. Гэхдээ сүүлийн хоёр жил орчим тэдний гэрээр ороогүй байж байгаад өчигдөр манай найз гэж дууддаг хамт архи ууж яваад тэдний гэрээр орсон. Би өчигдөр 21 цагийн үед Дархан сумын баг хэсэгт найз гэрт байж байсан чинь ирээд намайг дагуулаад гарсан. Бид хоёр архи уух гэсэн чинь мөнгөгүй болохоор би гар утсаа барьцаанд тавья гээдгийн дэлгүүрт нэг шил 0,75 литрийн Хараа архинд тавиад хаана очиж архиа уух уу гэсэн чинь ахын гэрт очъё гэсэн. Ингээд бид хоёр ахын гэрт орчон чинь ах, эгч хоёр бас халамцуу байсан. Тэгээд бид дөрөв авсан Хараа нэртэй архиа хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусчхаад бид хоёр ахын гэрээс гараад гэр гэр лүү явсан. Би яг хэдэн цагт тэдний гэрт ороод хэдэн цагт тэднийхээс гарч явсан цагаа санахгүй байна. Ямар ч байсан харанхуй болчихсон байсан. Би гар утсаагийн дэлгүүр тавьчихсан болохоор утас байхгүй тул цаг харж чадаагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны дугаар сарын 13-ны өдөр мэдүүлсэн: “...Намайг Дархан сумын баг хэсэгт байрлах нэртэй хүнсний дэлгүүрт 17 цагийн үед зогсож байтал гаднаас уйлаад ороод ирсэн. Тэгэхээр нь би яасан гэсэн чинь тамхи байна уу гэж асуусан. Тэгэхээр нь би тамхи өгөөд бид хоёр дэлгүүрээс гараад хажуу талд байдаг автобусны буудал дээр тамхи татсан. Тэгсэн нөхөр согтуу байна. Намайг зодоод байхаар нь би гүйгээд гараад ирлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би жаахан тайвшруулж байгаад гэртээ оч гээд явуулсан. Тэгсэн шөнө миний дугаар руу 02 цагийн үед байхаа /цагийг нь сайн санахгүй байна/ийн дугаараас залгасан байсан. Тэгсэн миний утас унтраад би ярьж чадаагүй. Тэгээд өглөө нь 10 цагийн үед байхийн дугаараас дахиад залгахаар нь авсан чинь уйлаад та манай гэрт хүрээд ирээч сонин болчихлоо. Би ганцаараа айгаад байна гэхээр нь би очсон. Намайгийн гэрт орсон чинь гэрийнх нь зүүн талын орон дээр хөнжил дотроо хэвтэж байсан.ийн духан дээр гарынхаа алгаар хүрээд бие нь хүйтэн байна гэж хэлсэн. намайг очихоос өмнө эмнэлэгт дуудлага өгсөн байсан. Би хараад л нас барсан байж магадгүй гэж ойлгосон. Тэгээд түргэн тусламжийн эмч ирээдийн хөнжлийг сөхөж хараад энэ хүн чинь нас барсан байна. Шөнө нас барсан юм биш үү, удсан байна гэсэн. Эртхэн түргэн дуудахгүй яасан юм бэ гэж хэлээд утсаараа цагдаад дуудлага өгчхөөд явсан. надад өчигдөр над руу агсраад цохиод байхаар нь би гэр дотроо түлхэж унагаагаад хүзүү хоолой руу нь хоёр гараараа дарсан. Тэгээд орны урд хөдлөхгүй суугаад байхаар нь дээш өргөөд орон дээр хэвтүүлсэн. Би унтаж байна л гэж бодсон гэж хэлсэн. , хоёр архи уух хандлагатай. архи уухаараа зодоод байдаг гэсэн. Өмнө нь хэд хэдэн удаа цагдаа дуудаж бариулж байсан. Манай багийн цагдаа сайн мэднэ. Намайг гэрт нь орох үедийн биеийг хөнжлөөр хучсан байсан. Нүүр хэсэг нь ил гарсан байсан. Гэхдээ ямар нэгэн шарх байгаагүй. Би сайн ойртож хараагүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
Гэрч мөрдөн байцаалтад 2023 оны дугаар сарын 29-ний өдөр мэдүүлсэн: “...Би ахынд 2023 оны дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед хамт орж нэг шил хараа нэртэй 0,75 литрийн архийг , , хамт уучхаад унтсан. Тухайн үед ахын гэрээс бид хоёрыг гарахад 22 цаг өнгөрч байсан байх. худлаа ярьсан байна. Би өглөө нь хүмүүстэй архи уучхаад гэртээ унтаж байгаад орой 18 цагийн үед сэрээд хашааныхаа гадна тааралдаад архи авч ууя гэхээр нь дэлгүүрийн гадна хүлээгээд зогсож байхадай тааралдсан. Тэрнээс биш тэднийд ганцаараа архи авч орж уусан асуудал байхгүй. Би ахынхаас гарахад харьлаа гээд яваад өгөхөөр нь би гэр рүүгээ орох гэхэд эхнэр оруулахгүй байхаар нь би гэрт 23 цаг өнгөрч байхад очиж унтсан. ...Бид дөрөв архиа хувааж уугаад л бид хоёр тэднийхээс гараад явсан. Талийгаач хэн нэгэн хүнтэй маргалдаад байх хүн биш. Тэр хоёр бид хоёрыг байхад хоорондоо эвтэй зүгээр байсан. ах өглөө нь бид нартай архи уугаад сууж байхад Залуухай ах наадах шанаагаа яачихсан юм бэ гэхэд ах нь хэд хоногийн өмнө согтуу байхдаа нусаа нийх гэж байхдаа шургаж унаад зулгалчихсан гээд зүүн талын шанаа хэсэг нь тав тогтсон зулгарсан шархтай байсан. ,******* нар нь ерөнхийдөө нийлээд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд уугаад байдаг хүмүүс байгаа юм. Архи уучхаад хоорондоо маргалддаг юм шиг байна лээ.ын нүд байнга шахуу хөхөрчихсөн явж байдаг. нь ахыг ажилдаа явсны араар нь архи уучихдаг юм байна лээ. Тэгээд л хэрүүл маргаан гардаг гэж би ойлгодог. нь нөхрийнхөө цалин мөнгө буухаар нь ирж хэд хоног байж байгаад хөдөө яваад өгдөг гэсэн. Залуухай , ахын хамаатан болохоор тэр талаар сайн мэдэж байгаа байх. Талийгаач хувьд архи дарс уусан ч гэсэн ажил амьдралаа алддаггүй байсан. Хүрээлэнд ажиллаад заваараа хүмүүсийн машин тэрэг засаад мөнгө сайн олдог хүн байсан. нь ажил төрөл хийдэггүй. Гэр зуураа л байдаг юм.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Гэрч мөрдөн байцаалтад мэдүүлсэн: “...Намайг 2023 оны дугаар сарын 12-ны өглөө гэртээ унтаж байхад манай гэрт өглөө ах орж ирээд ахынх нь картыг эхнэр хөдөө аваад явчихсан байна. Ах нь данснаасаа мөнгө авах гэсэн юм. Чиний данс руу шилжүүлээд авчихъя гэж хэлсэн. Тэгэхээр нь Болдоо гэх ахыг машинтай нь дуудаад төв рүү , ах, Болдоо бид дөрөв яваад Хаан банкны төв дээр очоод Киоска машинаас иргэний үнэмлэхээ хийгээд мэддэг хүнээр нь заалгуулж байгаад миний тоот данс руу 100,000 төгрөгийг бэлнээр авсан. Тэгээд гэр рүүгээ явах замдаа дэлгүүрээс нэг шил хараа нэртэй 0,75 граммын архи, нэг ундаа, хоёр тамхи аваад манай гэрт ирсэн. Тэгээд манай гэрт нөгөө архиа уух гэж байхад гэх залуугийн ар гэрээс хүмүүс утасдаад байхаар нь бид нар далангийн ард очиж уусан. Тэгээд архи уугаад байж байхад ах эхнэр хөдөөгөөс ирж байгаа. Одоо ингэсгээд харихгүй бол болохгүй гээд байж байсан ба би түрүүлээд яваад өгсөн. Би өдөр Янжаа гэх хүний машин засварлаж өгөхөд 40,000 төгрөг өгсөн. Тэгээд нэлээн оройхон Мөнх-Эрдэнийн дэлгүүрээс архи авах гээд явж байхадтэй дэлгүүрийнх нь гадаа тааралдаад ганц юм ууя гэж ярилцсан. Тэгээд дэлгүүр дотор нь гэх танилтай таарсан. мөн л нэг шил архи аваад бид хоёр хоёр шил архитай гарч ирээд манай гэрт ирж миний авсан архийг уугаад сууж байгаад би муудаад унтаад өгсөн. Тэгээд өглөө 06 цаг өнгөрч байхад сэрэхэд манай гэрт , ах хоёр унтаж байхаар нь би тэр хоёрыг сэрээгээд дэлгүүр рүү алхаад Хос шагай дэлгүүрийн эсрэг талд байх гэрэлт наран нэртэй дэлгүүрээс 07 цагийн үед 0,75 граммын архи аваад буцаж явахад гэх машинтай ахтай тааралдаад гэртээ хүргүүлээд гэртээ ороод нөгөө архиа уучхаад байж байхад цагдаа нар орж ирээд аваад явсан. Тэгээд би хөдөө найзындаа очиж ажил хийхээр явсан. Хэд хоногийн дараа ирэхэд ахыг нас барсан гэж сонссон. ах эхнэртэйгээ нийлээд архи уучхаад байдаг. Мөн ахыг ажилдаа явсан хойгуур эхнэр нь архи уучхаад байдаг юм билээ. ах хөдөө аж ахуйн трактор, машин тэрэг засварладаг болохоор мөнгө нэлээн олдог юм. Тэгээд олсон хэдэн төгрөгөөрөө архи уугаад байдаг. Ерөнхийдөө архи нэлээн уудаг хүн байсан.ынх нь нүд ганц нэг удаа хөхөрчихсөн байдалтай явж харагддаг. Хоорондоо яг маргалдаж муудалцдаг талаар нь надад мэдэх зүйл байхгүй байна. Би ахын биеийг анзаарч хараагүй юм байна. Би ерөнхийдөө хүнийг ажиглаж анзаарч хараад байдаггүй. Тухай үед шарталттай бие нэлээн муу байсан болохоор нарийн сайн хэлж мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
Дархан-Уул аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны дугаар сарын 28-ны өдрийн 115 дугаартай: “...Талийгаачийн бие баруун доод шүдний булгарал, хүзүү, нуруу, зүүн далны хэсэг, зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн мөр, баруун шуунд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Хүзүү, зүүн мөр, зүүн далны хэсэгт зулгаралт, нуруунд цус хуралт, зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Мөн баруун доод шүдний булгарал, зүүн хөмсөг, зүүн хацар, баруун шуунд зулгаралт гэмтэл нь хуучин гэмтэл байх ба гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Их тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа гэмтэл нь өвчин болон гэмтлээс үүссэнийг тогтоох боломжгүй. Талийгаачид хийсэн шинжилгээгээр судас хатуурал, элэгний хатуурал, нойр булчирхайн архаг үрэвсэл, ходоодны цочмог үрэвсэл тогтоогдсон ба элэгний хатуурал өвчин нь үхэлд нөлөөлсөн байж болно. Талийгаачид хийсэн биологийн шинжилгээгээр BII дугаар бүлгийн цустай байна. Талийгаач нь эмнэлгийн яралтай анхан шатны тусламж үзүүлсэн ч амь аврагдах боломжгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 50-53, 54-57 дахь тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 892 дугаартай: “...Талийгаачийн цогцост хүзүү, нуруу, зүүн далны зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь шинэ, баруун доод 1-р шүдний булгарал, зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн мөр, баруун шууны тав тогтсон хуучин зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр амьд үед үүссэн ба үхэлд нөлөөлөөгүй, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн хүзүүний баруун хажуу хэсэгт гурван ширхэг зулгаралттай байна. Дархан-Уул аймгийн ШША-ны шинжээч Г.Ганпүрэвийн2023.08.28-ны өдрийн 115 дугаартай дүгнэлтийн нэмэлт шинжилгээний хариунд тархи-венийн цус зогсоншил, хаван, артериолсклероз гэж дурдагджээ. Талийгаачид тархины зүүн тал бөмбөлгийн зулай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цус хураа нь судас хатуурах өвчний улмаас буюу дахин эд эсийн шинжилгээгээр их тархины миелинолизис, артериослоксероз шинж илэрч байна. Гол судас цээж хэвлий хэсгээр цайвар шаргал өнгийн цөөн тооны хатуурлын товруутай гэсэн нь судас хатуурах өвчний нэг шинж. Талийгаачийн хоёр талын уушгины дэлбэн хооронд цэгчилсэн цус харвалт нь цочмог цус эргэлтийн алдагдлын илрэл юм. Спиртийн цочмог хордлогын шинж нь цусан дахь спиртийн агууламж -7.0%о промилли, мөн эд эсийн шинжилгээгээр тархи уушгины хаван, нойр булчирхайн тархмал үхжил, бөөрний сувганцрын үхжил, зүрхний булчингийн ширхгийн жигд ус будагдалт шинжүүдээр илэрч байгаа ба шинжилгээгээр тархины эд, бүхүүл хавагнасан, цус дүүрэлттэй, цагаан мөгөөрсөн хоолойд салч ихтэй, уушгины гялтан ба зүрхний гадаргууд цэгчилсэн цус харвалттай, уушги хавантай, цус дүүрэлттэй, нойр булчирхай тархмал харвалттай, ходоодны салст улайлттай байдаг. Механик амьсгал бүтэлт нь бүтэлтийн өмнөх үе, бүтэлтийн үе 5-н үе шаттай, амьсгал бүр мөсөн зогсох эдгээр үе шатууд нь нийт 5-7 мин үргэлжилдэг, гадна шинж нүдний эвэрлэгт цэгчилсэн цус харвалт, нүүр хөхрөх хүүрийн толбо тархмал хүрэн ягаан өнгөтэй, өтгөн шингэний сүвээс шингэн гарах, гялтан болон үнхэлцэгийн дор цэгчилсэн цус харвалт буюу /Тардьен толбо нь 2-3мм эхлээд шар будааны чинээ хэмжээтэй байх хүрэн улаан өнгөтэй хөхөлбөр туяатай, тод хил хязгаартай байдаг/, шинжилгээгээр гүрээний артерийн холбогдогч эд бамбай булчирхай, улаан хоолой, төвөнх, хүзүүний зөөлөн эд, булчин, арьсан доорх өөхлөгт цус хуралт үүсэх, мөн хэлэн доорхи яс, бамбай мөгөөрс, цагаан мөгөөрсөн хоолойг цагираг мөгөөрсүүд хугарсан байдаг. Эд эсийн шинжилгээгээр уушгинд цус харвалт, авчилт, цулцангийн хөндийд эпитель гуужилт, тархи-цус эргэлтийн хямрал тод, тархины венийн судаснууд хүчтэй тэлж цус дүүрнэ. Артерийн судаснууд нарийсаж цус багасна, жижиг голомлог цус харвалт, улаан эсүүд давхралдаж, 3, 4 дүгээр ховдлууд, тархины гүүр хэсэгт цус харвалт, зүрх, элэг, бөөрөнд венийн цус дүүрэлт, судасны ханийн хөөмөгшил үүснэ. Талийгаачид механик амьсгал бүтэлтийн шинжүүд илрээгүй ба эдгээрээс үндэслэн талийгаач нь спиртийн цочмог хордлогын улмаас нас баржээ. Талийгаачид шинжилгээгээр элэгний архаг үрэвсэл, хатуурал, ерөнхий судас хатуулаг архаг өвчин нь үхэлд нөлөөлсөн байж болно. Дархан-Уул аймгийн ШША-ны шинжээч эмч Г.Ганпүрэвийн 2023.08.28-ны өдрийн 115 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 66-71 дэх тал/,
****** мөрдөн байцаалтад 2023 оны дугаар сарын 13-ны өдөр сэжигтнээр, 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр яллагдагчаар мэдүүлсэн: “...Манай талийгаач нөхөр нь 2023 оны дугаар сарын- ны өдөр Үнэгээ гэх хуурай дүүгийнхээ гэрт очиж байж байгаад гэртээ ирэхдээ бага зэрэг архи уучихсан ирчхээд надтай хэрүүл маргаан хийгээд миний баруун гар, толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж зодсон. Тухайн өдөр бид хоёр гэртээ хоёулаа хамт байсан ба маргааш өдөр нь буюу 2023 оны дугаар сарын 09-нии өдрийн 11 цагийн орчимд манай аав , ээж , нагац ах нар 27 дугаар точка буюу Шийрийн бригадаас манай гэрт ирэхээр нь би тэр хэдийг дагаад хөдөө гэр рүү нь хамт явсан. Тухайн үед гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд би хөдөө аав, ээжийнхээ гэрт 3 хоноод 2023 оны дугаар сарын 12-ны өглөөний 11 цаг өнгөр байхад гэртээ замын унаанд дайгдаад ганцаараа ирэхэд гэртээ ганцаараа халамцуу байдалтай байж байсан. Тэгээд намайг гэртээ орж ирэхэд дэлгүүр ороод ганц юм аваад өгчих гээд гуйгаад байхаар нь “ ” гэх хүнсний дэлгүүр ороод тахины 3 мөч, 033 граммын “Хараа” нэртэй архи авч ирээд архийг ньд өгөөд тахианы мөчөөр нь хоол хийж өгсөн Тухайн үед би 0,33 граммын архинаас хувааж уугаад сууж байхад гэх залуу манай гэрт ганцаараа орж ирэхдээ Чанар гэх нэртэй 0,5 граммын архийг авч ирээд тухайн архийг нь бид гурвуулаа хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусчхаад гараад яваад өгсөн ба бид хоёр гэртээ унтаж амарсан ба би гэрийн хойморт байх буйдан дээр унтаад баруун тапын модон орон дээр унтсан Тэгээд би шөнийн 00 цагийн орчимд сэрчхээд дээгүүрээ хөнжил авч хөмөрчхөөд зурагтаа асаагаад үзэх санаатай хэвтэж байтал гаднаас орж ирсэн. Тэгээд чи юу хийж яваа юм бэ гэж асуухад би танай арын байшинд унтаж байгаад гарч ирж байна гэж хэлчхээд гэртээ харьж унтлаа гэж хэлээд манайхаас гараад явсан. Тэгэхээр би гарч биеэ засчхаад гэр рүүгээ орох гэж байхад хашааны хаалга нэг хүн цохиод байхаар нь хэн бэ гэж асуухад байна гэж хэлэхээр нь хашааны хаалгаа онгойлгож өгөхөд , хоёр нэг шил Хараа нэртэй 0,75 граммын архи барьчихсан орж зогсож байсан. Тэгээд манай гэрт орж ирээд сэрээгээд нөгөө архийг нь бид 4 хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусчхаад , хоёр манай гэрээс гараад явсан. Тухайн үед шөнийн 01 цаг өнгөрч байсан байх Тэр хоёрыг манай гэрээс гарч яваад удаагүй над руу согтуурхаад агсан тавиад над руу дайраад намайг нэг удаа гараараа миний зүүн гар руу цохихоор нь миний уур хүрээд би үүд хэсэг рүү түлхэхэд шалан дээр нуруугаараа уначхаад босож ирээд над руу дахиад дайраад байхаар нь би дахиад гэрийн баруун талд байх орны хажуу хэсэг руу түлхээд мөн л шалан дээр унагаасан. Тухайн үед түлхэж унагааж байхад толгойгоороо ямар нэгэн зүйл мөргөж унасан асуудал байхгүй. Тэгэхэд дахиад босож ирээд над руу дайраад байхаар нь дээр гарч сууж байгаад хоолойг хоёр гараараа дараад шахсан. Тэгэхэд миний өөдөөс эсэргүүцээд өөдөөс босож ирэх гээд байхаар нь би хоёр гарынхаа эрхий хуруугаараа эрүүний доод хэсэг рүү түлхэж дарсан. Тэгэхэд миний өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлэхгүй, хөдөлгөөнгүй болчхоод хэвтээд байсан. Тухайн үед биийн дээр гараад хоолойг нь гараараа 1-2 минутын хугацаанд багалзуурдаж дарсан. Тэгэхэд хөдөлгөөнгүй болчихсон. Тухайн үед 10 минутын дараагаарийн амнаас эвгүй үнэртэй шингэн зүйл гарахаар нь би тэр зүйлийг нь арчихад амьсгаатай байсан ба бие нь бүлээн байсан. Тэгэхээр нь би орон дээр өргөөд хэвтүүлэхэд хоолойн хэхэрч дуугарч байхаар нь хөнжлөөр нь хучаад унтуулчхаад өөрөө хойморийн орон дээрээ гараад унтааж өгсөн. Тэгээд өглөө 05 цаг өнгөрч байхад би сэрээд очиж харахад амьсгалахгүй байх шиг байхаар нь зүүн гарынх нь судсыг дарж үзэхэд судас нь цохилохгүй байсан. Тэгээд би нэлээн ажиглаад сууж байгаад би өөрөө дугаарынийн гар утаснаас 7037103 дугаарын утсанд манай нөхрийн бие сонин болчихлоо гэж хэлээд дуудлага өгсөн. Тэгээд яаралтай тусламжийн эмч ирж манай нөхөрийн биед үзлэг хийгээд энэ хүн нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд тухайн эмч Цагдаагийн газар руу дуудлага өгсөн. ... Миний биед өнгөрсөн шөнийн асуудлаас болж үүссэн учирсан гэмтэл бэртэл байхгүй. ... Намайг 2023 оны дугаар сарын 12-ны өдөр хөдөөгөөс ирэхэдийн зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн мөр, баруун гарын шууны гадна хэсэгт зулгаралтууд үүсээд тавлаад шархалчихсан байсан. Яагаад ингээд гэмтчихсэн юм бэ гэж асуухад согтуу явж байгаад шургаад уначихсан юм шиг байна лээ гэж хэлж байсан. Өнгөрсөн шөнийн хувьд надаас өөр хэн нэгэн хүнийн биед халдсан асуудал байхгүй. Бид хоёр архи уучихаараа л хэрэлдэж маргалдаад байдаг юм. Манай нөхөр заримдаа намайг хардаад надад гар хүрэх гээд байдаг юм. Бид хоёр сүүлийн 4-5 жилийн хугацаанд бид хоёр нийлээд архи уугаад байдаг болсон ба хоёулаа согтчихоороо хоорондоо маргалдаад хэрүүл гаргачхаад байдаг болсон юм. Би тухайн үедийн хоолойг хоёр гараараа дараад багалзуурдаж дарахад ухаан алдаад зүгээр хэвтээд байхаар 10 минут орчим харж байгаад амнаас нь гарсан шингэн зүйлийг нь арчаад шээстэй өмд болон дотуур хувцсыг нь солиод орон дээр гаргаж хэвтүүлчхээд өөрөө унтаад өгсөн. Тухайн үед тасарчихсан хүн шиг л унтаад байхаар нь архиндаа согтчихсон байх гэж бодоод л хөнжлөөр нь хуцаад хэвтүүлсэн. Тэгээд өглөө босоход хамаг бие нь хөрчихсөн бүлээн байсан ба сүүлдээ бие нь хөшөөд ирэхээр нь би дуудлага өгсөн. Өмнө нь нь ямар нэгэн байдлаар эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлээгүй. Эмнэлгийн байгууллагад дуудлага өгөөгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 95-99, 101 дэх тал/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нь шүүгдэгч*******ын үйлдлийн улмаас талийгаачийн амь нас хохирсон байж болзошгүй гэж мэтгэлцэж байгаа боловч анагаахын шинжлэх ухааны тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан Дархан-Уул аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтүүдээр талийгаач спиртийн цочмог хордлогын улмаас нас барсан болох нь тогтоогдсон, шинжээчийн дүгнэлтүүдийг үгүйсгэх, эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй, амь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь түүний нас барсантай шууд шалтгаант холбоогүй байна.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд хүзүү, нуруу, зүүн далны хэсэг, зүүн хөмсөг, зүүн хацар, зүүн мөр, баруун шуунд зулгаралт, нуруунд цус хуралт гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангажээ.
Шүүгдэгч*******ын талийгаачийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуульд тодорхойлж, хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч*******т холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.
Дээрх гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь хохиролтой баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч*******аас гаргуулах төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч*******ыг 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт аав, ээжтэйгээ хамт амьдарч байгаа учир Хонгор сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох саналтай байна.” гэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгчийн өмгөөлөгч гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь миний үйлчлүүлэгчид оновчгүй байна. Сэтгэцийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгааг анхаарч үзнэ үү.” гэв.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэх ба шүүгдэгч ****** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Шүүгдэгчийн эрүүл мэнд, ганц бие эх болох хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ял оногдуулах боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч*******т ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 5 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Боржигон овогтыныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР