Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 40

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Ө.Мөнхнавч

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо

                                Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн ... дугаарт хэргийн шүүгдэгч

 

А.А-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар / яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч А.А нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ... тоот хашаанд байсан У.Тын эзэмшилийн ... улсын дугаартай автомашины хоёр ширхэг аккумляторыг, мөн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хоёр ширхэг аккумляторыг тус тус хулгайлж иргэн У.Тт 460.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт:  Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч А.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017 оны 01 сарын 15-ны 23 цагийн үед .. тоотод байдаг ээж П.Аы гэрээс гараад хуучин гахайн байрны арын задгайд байдаг /тодорхой хаяг байхгүй/ гэрлүүгээ харих гээд ... -р гудамжаар явж байтал тэр гудамжны хамгийн баруун талын хашаанд дизель түлш зөөдөг улаан өнгийн ... гэсэн улсын дугаартай автомашин байхаар тэр автомашины аккумлятор нь байвал орж хулгайлж авъя гэж бодоод блокон хашааг даваад орсон. Ороод уг автомашины баруун талаар нь тойроод хартал холбоотой хоёр ширхэг аккумлятор байхаар авч явсан 12-н түлхүүрээр тайлж аваад гэрийнхээ гадаа байсан өөрийнхөө элентра маркийн автомашиныхаа |агажний саванд хийсэн. Өглөө нь босоод үзтэл тэр хоёр аккумлятор нь 100 ампертэй байсан. Дараа нь буюу 2017 оны 01 сарын 28-ны шөнө ээжийнхээсээ явж байгаад дахиад аккумлятортой болсон байж магадгүй байвал дахиад хулгайлж авъя гээд хашааг нь даваад ортол мөн хоёр ширхэг аккумлятор байхаар нь 12-н түлхүүрээр тайлж аваад явсан. Тэгээд 2017 оны 01 сарын 29-ны өдөр оройн 17 цагийн үед 6-н баатарын ард явж байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг / хх-24-25, 28-29/,

Хохирогч У.Тын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манайх хувиараа дизель түлш зөөдөг ... улсын дугаартай бага оворын жижиг автомашинтай. 2017 оны 01 сарын 15-ны шөнө ... тоотод байдаг хашаандаа машинаа тавьчихаад өглөө 10 цагийн үед босоод автомашинаа асаах гэтэл манай автомашины аккумлятор алга болчихсон байсан. Тэр үед манайхан хөдөө явах ажилтай байсан болохоор яараад цагдаад мэдэгдээгүй явчихсан. Дараа нь уг автомашинаа мөн гэрийнхээ хашаанд 2017 оны 01 сарын 28-ны шөнө хашаандаа тавьчихаад өглөө нь автомашинаа асаах гэсэн чинь мөн л хоёр ширхэг аккумляторыг хашаа давж ороод авчихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдээд тэр орой 17 цагийн үед хулгай хийсэн залууг олж авсан гэсэн мэдүүлэг / хх-8-9/,

Гэрч Г.Гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манайх хувиараа дизель түлш зөөдөг ... улсын дугаартай бага оворын жижиг автомашинтай. 2017 оны 01 сарын 15-ны шөнө ... тоотод байдаг хашаандаа машинаа тавьчихаад өглөө 10 цагийн үед босоод автомашинаа асаах гэтэл манай автомашины аккумлятор алга болчихсон байсан. Тухайн үед бид нар хөдөө яаралтай ажлаар явах байсан болохоор за яахавдээ гэж бодоод цагдаа хэлэлгүй явчихсан юм. Бид нар хөдөөнөөс ирээд нөгөө автомашинд байсан хоёр ширхэг аккумлятороо хийгээд ... улсын дугаартай автомашинаараа явж байгаад 2017 оны 01 сарын 28-ний шөнө хашаандаа тавиад хаалга үүдээ хаачихаад амарсан. Маргааш босоод машинаа асаах гэсэн боловч хоёр аккумлятор алга болчихсон байхаар нь цагдаад хандсан юм. Тэгээд тэр оройдоо 17 цагийн үед тэр хулгайчийг олж аваад 4 ширхэг аккумлятороо бүтнээр нь авсан гэсэн мэдүүлэг / хх-10-11/,

            Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт / хх-15, 17/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 30/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч А.А нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ... тоот хашаанд байсан У.Тын эзэмшилийн ... улсын дугаартай автомашины хоёр ширхэг аккумляторыг, мөн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хоёр ширхэг аккумляторыг тус тус хулгайлж иргэн У.Тт 460.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч А.Аын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017 оны 01 сарын 15-ны 23 цагийн үед .. тоотод байдаг ээж П.Аы гэрээс гараад хуучин гахайн байрны арын задгайд байдаг /тодорхой хаяг байхгүй/ гэрлүүгээ харих гээд ... -р гудамжаар явж байтал тэр гудамжны хамгийн баруун талын хашаанд дизель түлш зөөдөг улаан өнгийн ... гэсэн улсын дугаартай автомашин байхаар тэр автомашины аккумлятор нь байвал орж хулгайлж авъя гэж бодоод блокон хашааг даваад орсон. Ороод уг автомашины баруун талаар нь тойроод хартал холбоотой хоёр ширхэг аккумлятор байхаар авч явсан 12-н түлхүүрээр тайлж аваад гэрийнхээ гадаа байсан өөрийнхөө элентра маркийн автомашиныхаа |агажний саванд хийсэн. Өглөө нь босоод үзтэл тэр хоёр аккумлятор нь 100 ампертэй байсан. Дараа нь буюу 2017 оны 01 сарын 28-ны шөнө ээжийнхээсээ явж байгаад дахиад аккумлятортой болсон байж магадгүй байвал дахиад хулгайлж авъя гээд хашааг нь даваад ортол мөн хоёр ширхэг аккумлятор байхаар нь 12-н түлхүүрээр тайлж аваад явсан. Тэгээд 2017 оны 01 сарын 29-ны өдөр оройн 17 цагийн үед 6-н баатарын ард явж байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг, Хохирогч У.Тын хэрэг бүртгэлтэнд өгсөн: .... автомашинаа асаах гэтэл манай автомашины аккумлятор алга болчихсон байсан. Тэр үед манайхан хөдөө явах ажилтай байсан болохоор яараад цагдаад мэдэгдээгүй явчихсан. Дараа нь уг автомашинаа мөн гэрийнхээ хашаанд 2017 оны 01 сарын 28-ны шөнө хашаандаа тавьчихаад өглөө нь автомашинаа асаах гэсэн чинь мөн л хоёр ширхэг аккумляторыг хашаа давж ороод авчихсан байсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Гийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... автомашинаа асаах гэтэл манай автомашины аккумлятор алга болчихсон байсан. Тухайн үед бид нар хөдөө яаралтай ажлаар явах байсан болохоор за яахавдээ гэж бодоод цагдаа хэлэлгүй явчихсан юм. Бид нар хөдөөнөөс ирээд нөгөө автомашинд байсан хоёр ширхэг аккумлятороо хийгээд ... улсын дугаартай автомашинаараа явж байгаад 2017 оны 01 сарын 28-ний шөнө хашаандаа тавиад хаалга үүдээ хаачихаад амарсан. Маргааш босоод машинаа асаах гэсэн боловч хоёр аккумлятор алга болчихсон байхаар нь цагдаад хандсан юм. ... гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Аийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч У.Тын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан ба шүүхийн шатанд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн болохоо бичгээр илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Ат холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

           

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч А.Аыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар А.Ат холбогдох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

           3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Аийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          4.Шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.

 

           5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ат урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Н.АДЪЯА