Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 40

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд:  Улсын яллагч Ө.Мөнхнавч

                                    Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо

                                Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газраас;

 

Эрүүгийн 201710000050 дугаарт хэргийн шүүгдэгч

 

Монгол улсын иргэн, 1995 оны 07 сарын 18-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Дорноговь аймгийн Сайншанд сум 3 дугаар баг Мааньзавын 7-70 а тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Янжинхийхэн овогт Амарсайханы Алтанхуяг / ЕЮ95071834 /-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар / яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/

 

Шүүгдэгч А.Алтанхуяг нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сум 1-р Данзанваанчигийн 7-50 тоот хашаанд байсан У.Төмөрбаатарын эзэмшилийн 09-62 ДГО улсын дугаартай автомашины хоёр ширхэг аккумляторыг, мөн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хоёр ширхэг аккумляторыг тус тус хулгайлж иргэн У.Төмөрбаатарт 460.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.Алтанхуяг шүүхийн хэлэлцүүлэгт:  Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч А.Алтанхуягын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017 оны 01 сарын 15-ны 23 цагийн үед Мааньзавын 7-70 тоотод байдаг ээж П.Амарсайханы гэрээс гараад хуучин гахайн байрны арын задгайд байдаг /тодорхой хаяг байхгүй/ гэрлүүгээ харих гээд Данзанванчигийн 7-р гудамжаар явж байтал тэр гудамжны хамгийн баруун талын хашаанд дизель түлш зөөдөг улаан өнгийн 09-62 ДГО гэсэн улсын дугаартай автомашин байхаар тэр автомашины аккумлятор нь байвал орж хулгайлж авъя гэж бодоод блокон хашааг даваад орсон. Ороод уг автомашины баруун талаар нь тойроод хартал холбоотой хоёр ширхэг аккумлятор байхаар авч явсан 12-н түлхүүрээр тайлж аваад гэрийнхээ гадаа байсан өөрийнхөө элентра маркийн автомашиныхаа |агажний саванд хийсэн. Өглөө нь босоод үзтэл тэр хоёр аккумлятор нь 100 ампертэй байсан. Дараа нь буюу 2017 оны 01 сарын 28-ны шөнө ээжийнхээсээ явж байгаад дахиад аккумлятортой болсон байж магадгүй байвал дахиад хулгайлж авъя гээд хашааг нь даваад ортол мөн хоёр ширхэг аккумлятор байхаар нь 12-н түлхүүрээр тайлж аваад явсан. Тэгээд 2017 оны 01 сарын 29-ны өдөр оройн 17 цагийн үед 6-н баатарын ард явж байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг / хх-24-25, 28-29/,

Хохирогч У.Төмөрбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манайх хувиараа дизель түлш зөөдөг 09-62 ДГО улсын дугаартай бага оворын жижиг автомашинтай. 2017 оны 01 сарын 15-ны шөнө Данзанваанчигийн 7- 50 тоотод байдаг хашаандаа машинаа тавьчихаад өглөө 10 цагийн үед босоод автомашинаа асаах гэтэл манай автомашины аккумлятор алга болчихсон байсан. Тэр үед манайхан хөдөө явах ажилтай байсан болохоор яараад цагдаад мэдэгдээгүй явчихсан. Дараа нь уг автомашинаа мөн гэрийнхээ хашаанд 2017 оны 01 сарын 28-ны шөнө хашаандаа тавьчихаад өглөө нь автомашинаа асаах гэсэн чинь мөн л хоёр ширхэг аккумляторыг хашаа давж ороод авчихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдээд тэр орой 17 цагийн үед хулгай хийсэн залууг олж авсан гэсэн мэдүүлэг / хх-8-9/,

Гэрч Г.Ганчимэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: Манайх хувиараа дизель түлш зөөдөг 09-62 ДГО улсын дугаартай бага оворын жижиг автомашинтай. 2017 оны 01 сарын 15-ны шөнө Данзанваанчигийн 7- 50 тоотод байдаг хашаандаа машинаа тавьчихаад өглөө 10 цагийн үед босоод автомашинаа асаах гэтэл манай автомашины аккумлятор алга болчихсон байсан. Тухайн үед бид нар хөдөө яаралтай ажлаар явах байсан болохоор за яахавдээ гэж бодоод цагдаа хэлэлгүй явчихсан юм. Бид нар хөдөөнөөс ирээд нөгөө автомашинд байсан хоёр ширхэг аккумлятороо хийгээд 09-62 ДГО улсын дугаартай автомашинаараа явж байгаад 2017 оны 01 сарын 28-ний шөнө хашаандаа тавиад хаалга үүдээ хаачихаад амарсан. Маргааш босоод машинаа асаах гэсэн боловч хоёр аккумлятор алга болчихсон байхаар нь цагдаад хандсан юм. Тэгээд тэр оройдоо 17 цагийн үед тэр хулгайчийг олж аваад 4 ширхэг аккумлятороо бүтнээр нь авсан гэсэн мэдүүлэг / хх-10-11/,

            Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт / хх-15, 17/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 30/ зэрэг болно.  

 

Шүүгдэгч А.Алтанхуяг нь 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Дорноговь аймаг Сайншанд сум 1-р Данзанваанчигийн 7-50 тоот хашаанд байсан У.Төмөрбаатарын эзэмшилийн 09-62 ДГО улсын дугаартай автомашины хоёр ширхэг аккумляторыг, мөн 2017 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хоёр ширхэг аккумляторыг тус тус хулгайлж иргэн У.Төмөрбаатарт 460.000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж бүхэлд нь үнэлсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч А.Алтанхуягын хэрэг бүртгэлтэнд өгсөн: Би 2017 оны 01 сарын 15-ны 23 цагийн үед Мааньзавын 7-70 тоотод байдаг ээж П.Амарсайханы гэрээс гараад хуучин гахайн байрны арын задгайд байдаг /тодорхой хаяг байхгүй/ гэрлүүгээ харих гээд Данзанванчигийн 7-р гудамжаар явж байтал тэр гудамжны хамгийн баруун талын хашаанд дизель түлш зөөдөг улаан өнгийн 09-62 ДГО гэсэн улсын дугаартай автомашин байхаар тэр автомашины аккумлятор нь байвал орж хулгайлж авъя гэж бодоод блокон хашааг даваад орсон. Ороод уг автомашины баруун талаар нь тойроод хартал холбоотой хоёр ширхэг аккумлятор байхаар авч явсан 12-н түлхүүрээр тайлж аваад гэрийнхээ гадаа байсан өөрийнхөө элентра маркийн автомашиныхаа |агажний саванд хийсэн. Өглөө нь босоод үзтэл тэр хоёр аккумлятор нь 100 ампертэй байсан. Дараа нь буюу 2017 оны 01 сарын 28-ны шөнө ээжийнхээсээ явж байгаад дахиад аккумлятортой болсон байж магадгүй байвал дахиад хулгайлж авъя гээд хашааг нь даваад ортол мөн хоёр ширхэг аккумлятор байхаар нь 12-н түлхүүрээр тайлж аваад явсан. Тэгээд 2017 оны 01 сарын 29-ны өдөр оройн 17 цагийн үед 6-н баатарын ард явж байгаад цагдаад баригдсан гэсэн мэдүүлэг гэсэн мэдүүлэг, Хохирогч У.Төмөрбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн: .... автомашинаа асаах гэтэл манай автомашины аккумлятор алга болчихсон байсан. Тэр үед манайхан хөдөө явах ажилтай байсан болохоор яараад цагдаад мэдэгдээгүй явчихсан. Дараа нь уг автомашинаа мөн гэрийнхээ хашаанд 2017 оны 01 сарын 28-ны шөнө хашаандаа тавьчихаад өглөө нь автомашинаа асаах гэсэн чинь мөн л хоёр ширхэг аккумляторыг хашаа давж ороод авчихсан байсан. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Ганчимэгийн хэрэг бүртгэлтэнд өгсөн: ... автомашинаа асаах гэтэл манай автомашины аккумлятор алга болчихсон байсан. Тухайн үед бид нар хөдөө яаралтай ажлаар явах байсан болохоор за яахавдээ гэж бодоод цагдаа хэлэлгүй явчихсан юм. Бид нар хөдөөнөөс ирээд нөгөө автомашинд байсан хоёр ширхэг аккумлятороо хийгээд 09-62 ДГО улсын дугаартай автомашинаараа явж байгаад 2017 оны 01 сарын 28-ний шөнө хашаандаа тавиад хаалга үүдээ хаачихаад амарсан. Маргааш босоод машинаа асаах гэсэн боловч хоёр аккумлятор алга болчихсон байхаар нь цагдаад хандсан юм. ... гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Алтанхуягийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирогч У.Төмөрбаатарын хэрэг бүртгэлтэнд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан ба шүүхийн шатанд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дурын үндсэн дээр өөрийн хүсэл зоригийн илэрхийллээр эвлэрсэн болохоо бичгээр илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтанхуягт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурьдах нь зүйтэй гэж үзлээ.

           

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286 дугаар зүйл, 290 дугаар зүйлийн 290.3 дахь хэсэг, 294-298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1.Шүүгдэгч Янжинхийхэн овогт Амарсайханы Алтанхуягыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Янжинхийхэн овогт Амарсайханы Алтанхуягт холбогдох Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

  

           3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Алтанхуягийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

          4.Шүүгдэгч А.Алтанхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй болохыг дурдсугай.

 

           5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Алтанхуягт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                            Н.АДЪЯА