Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар   2023/ШЦТ/1450

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэлийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул

улсын яллагч Г.Янжиндулам,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн ******* овогт *******ийн *******эд холбогдох эрүүгийн 2308003411067 тоот 1/нэг/ хавтас хэргийг 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 13 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 2 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ихрийн хамт ******* аймгийн ******* сумын 1-р багийн******* ******* 2 дугаар гудамжны 1 тоотод оршин суух, ******* овогт *******ийн ******* /РД:*******/

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр ... дүүргийн ... дугаар хороо, ... ... дүгээр гудамж ... тоотод хохирогч Г.*******ийн гэрт байхдаа түүний эзэмшлийн ... банкны .... тоот данснаас банкны тоот данс руу 1.000.000 сая төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Б.******* нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн дугаар хороо, дүгээр гудамж тоотод хохирогч Г.*******ийн гэрт байхдаа түүний эзэмшлийн гар утсаар банкны тоот данснаас банкны тоот данс руу 1.000.000 сая төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ..” гэх мэдүүлэг,

2.Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.*******ийн өгсөн: “…2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дүүргийн дугаар хороо ы - тоот гэртээ байж байтал 18 цагийн үед зүс таних ******* гэх залуу манайд ирээд хоол унд идчихээд, нөхрийг маань хүлээгээд манайд байсан юм. Манай хоёр хүүхэд миний гар утсаар тоглоод байсан юм, тэгээд байж байхад ******* 2 хүүхдэд маань хандаж дата авъя гэхээр нь манай хүүхэд мобайл банкаар дата авсан юм. Тэр үед миний мобайл банкны кодыг цээжилээд авчихсан юм. ******* хүүхдээс маань ах нь нэг утсаар яръя гээд хүүхдээс маань аваад буцаагаад оролдож байгаад буцаагаад хүүхдэд маань өгсөн. Тэгээд удалгүй ******* явлаа гээд яваад өгсөн. Хүүхдүүд маань утсыг цэнэггүй болгочихсон, харин би ханиадтай байсан болохоороо ядараад унтаад өгсөн. Маргааш өглөө нь хүүхдээ эмэнд явуулах гээд мөнгө шилжүүлэх гэсэн боловч дансанд мөнгө байхгүй байсан. Интернэт банкаараа шалгаж үзэхэд тоот дансруу 00.000 төгрөг, 100.000 төгрөгөөр тус тус шилжүүлсэн байсан. Тухайн данс нь *******ийн нэр дээр байсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15 дахь хуудас/

3.Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Т.ийн өгсөн: “…2022 оны 12 дугаар сарын 23-ны орой ээж дүүгийн хамтаар байж байтал гаднаас танихгүй ах манайд орж ирээд ээжтэй юм ярьж байсан. Өөрийгөө ******* гэж байсан. Манайд хоол унд хийж идээд дүү бид хоёр утсаар тоглоод байж байтал нөгөө танихгүй ах бид хоёртоо цуг утсаар тоглож байсан. Утасны дата дуусаад ээжээс асуух гэтэл нөгөө танихгүй ах мобайл банкаар дата авчихдаг юм гэхээр нь би ээжийн мобайл банкны нууц үгийг мэддэг болохоор мобайл банкны нууц үгийг хийж дата авсан. Тэр ах хараад байж байсан. Би өөрөө дата авсан. Бид гурав шөнийн 03 цаг хүртэл ээжийн утсаар тоглосон ба ээж унтаж байсан. Тэр ах утсаа өгч бай найзруугаа баярлалаа гээд мессэж бичье гэхээр нь би утсаа өгсөн. Тэр ах утсаа нуугаад юм хийгээд байсан. Тэгээд ******* гэх ах би дүүгийндээ хонолоо гээд явсан. Ээж эмийн сан явуулдаг болохоор мобайл банкийг ээж надаа зааж өгсөн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-1 дэх хуудас/

4.Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч О.ын өгсөн: “…2022 оны 12 дугаар сарын 23-ны орой ээж, эгчийн хамт гэртээ байж байтал гаднаас гаднаас танихгүй ах манайд орж ирээд ээжтэй мюм яриад байсан. Өөрийгөө ******* гэж хэлж байсан. эгч бид хоёр ээжийн утсаар тоглож байтал дата дуусаад ээжид хэлэх гэтэл нөгөө мобайл банкаар дата авч болно гэж хэлсэн. Бид шөнө болтол утсаар тоглосон. Эгчээс утас Facebook орно гээд байгаа бололтой байсан. Тэр ах шөнө яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь  хуудас/

5.Мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.*******ийн өгсөн: “…2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр би хөдөө орон нутагт ажиллаж байгаад ирээд найз Гантөмөрийн гэрт очсон. Намайг очиход эхнэр *******, 2 хүүхдийн хамт байсан. Би тэднийд хоол идээд хүүхдүүд утсаар тоглож байсан. Орой болж унтаж амарцгаах гээд байж байтал том охин нь ээжийнхээ мобайл банкнаас нууц кодыг хийж дата авах үед мобайл банкных нь кодыг мэдэж авсан. Хүүхэд шөнө утсаа цэнэглэхээр нь Facebook орно гэж хэлээд архи уумаар санагдаад байсан болохоор нь мобайл банк руу нэвтэрч ороод 2222 гэх нууц кодыг хийж 100.000 төгрөг, 00.000 төгрөгийг өөрт нь хэлэлгүйгээр аваад, мөнгөө авангуутаа гараад явихсан юм. Од караоке орж архи уусан, буудалд орж 3 хоног архи ууж мөнгөө дуусгасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дэх хуудас/, 

6.Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол /хавтаст хэргийн 67-6 дэх хуудас/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/, эрэн сурвалжлалт зарлах тухай /хавтаст хэргийн -46 дугаар хуудас/, мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 47-51 дэх хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон улсын яллагчаас: “...Шүүгдэгч Б.******* нь *******ийн данснаас өөрийн данс руу 1,000,000 төгрөгийг хүч хэрэглэхгүй, хууль бусаар нууцаар шилжүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч *******ийн хувьд хохирол төлбөрийг нэхэмжилж байгаа, шүүгдэгч төлж барагдуулаагүй байх тул 1.000.000 төгрөгийг гаргуулах саналтай байна...” гэжээ.

Дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч Б.******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд хохирогчийн эрүүл мэнд, амь насанд халдахгүйгээр хохирогч болон бусдад мэдэгдэхгүй нууц, далд аргаар, бусдын эд хөрөнгийг авч өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг өөртөө үүсгэснээр төгс үйлдэгддэг. 

Монгол улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13-т “Монгол улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно...” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “ Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг байх бөгөөд өмчлөгчийн дээрх эрхийг зөрчиж, хохирогчийн эд хөрөнгө буюу дансан дахь мөнгийг өөртөө авах зорилгоор, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр хариу төлбөргүйгээр, нууц аргаар буюу өөрт нь мэдэгдэлгүй, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” хохирлын хэмжээ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хулгайлах “гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж  байна.

Түүнчлэн өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууцаар,  хууль бусаар авах идэвхтэй үйлдлээр илрэх ба амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг шунахай сэдлээр бусдын өмчлөлд халдаж байгаа нийгмийн хор аюул ихтэй гэмт хэрэг юм.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.   

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

Энэ гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон Г.*******т 1.000.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч хохирлын төлж барагдуулаагүй байна. Иймд шүүгдэгч Б.*******ээс 1.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.*******т олгохоор шийдвэрлэлээ.

Хоёр:Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд ял шийтгэл оногдуулах, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болгов.

Шүүх хуралд улсын яллагчаас: “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад хүндрүүлэх нөхцөл байдал болон хөнгөрүүлэх нөхцөл байдал байхгүй. Иймд шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасаж тооцуулах саналтай байна. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй...” гэв.

Шүүхээс шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, ингэхдээ эрүүгийн хариуцлагын нийтлэг зорилгыг хангах, түүнчлэн гэмт үйлдлийн шинж чанар болон ял шийтгэлийн хэр хэмжээ хоорондын харьцаагаар зүй зохистой  нийцсэн байх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн.

Шүүхээс шүүгдэгч Б.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Б.*******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны дүгээр сарын 27-ны өдрийн 2128 дугаартай захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, шүүгдэгч Б.******* хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул албадан ирүүлж, ирүүлсэн өдрөөс эхлэн урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэл цагдан хорьсон хоногийг  түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэйг дурдъя.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******эд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2308003411067 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч “хулгайлах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд 6  /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******эд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.*******ийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт /ес/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.******* нь түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6.Иргэний хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг, 510  дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******ээс 1.000.000 /нэг сая/ төгрөг гаргуулж хохирогч Г.*******т олгосугай.

7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар прокурор , дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11. дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХЦЭЦЭГ