| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2026/0384/З |
| Дугаар | 221/МА2026/0478 |
| Огноо | 2026-07-07 |
| Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 221/МА2026/0478
|
|
|
|
“И*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Одбаатар
Илтгэсэн Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч “И*******” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х***, Э.Т*******, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Б.М*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “И*******” ХХК
Хариуцагч “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК
Хариуцагч “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Үнэлгээний хороо
Гуравдагч этгээд “Б*******” ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга дуусгалын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” цахим тендерт нэхэмжлэгчийг шалгаруулахаас татгалзсан, гуравдагч этгээд “Б*******” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар зөвлөмжийг, захиалагч “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэгчид хүргүүлсэн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/231, гуравдагч этгээдэд хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мөн өдрийн 01-6/230 мэдэгдлүүдийг, түүнчлэн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ИНҮТ/ХО/20250101001, ИНҮТ/20250101001 тоот “Б*******” ХХК-тай байгуулсан “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгож, тендерийг дахин хянаж үнэлэхийг хариуцагч нарт даалгах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 516 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Д***
Хариуцагч “И*******” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х****, Э.Т****
Хариуцагч Үнэлгээний хорооны дарга Б.М*******
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.С****
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2026/0384/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “И*******” ХХК-иас “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК, Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга дуусгалын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерт нэхэмжлэгчийг шалгаруулахаас татгалзсан, гуравдагч этгээд “Б*******” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар зөвлөмжийг, захиалагч “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэгчид хүргүүлсэн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/231, гуравдагч этгээдэд хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мөн өдрийн 01-6/230 мэдэгдлүүдийг, түүнчлэн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ИНҮТ/ХО/20250101001, ИНҮТ/20250101001 тоот “Б*******” ХХК-тай байгуулсан “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгож, тендерийг дахин хянаж үнэлэхийг хариуцагч нарт даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 741 дүгээр шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1, 26.4.2, 26 дугаар зүйлийн 26.9 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “И*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/231 дугаартай мэдэгдлээр манай тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж, Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал тендерт “Б*******” ХХК-ийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж, 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/230 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдэл, “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн болон “Б*******” ХХК нарын хооронд байгуулсан 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ИНҮТ/ХО20250101001, ИНҮТ/20250101001 тоот “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал гүйцэтгэх гэрээ”-г тус тус хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, нэхэмжлэгч “И*******” ХХК-ийн тендерт ирүүлсэн материалыг дахин хянан үзэх, үнэлэх ажиллагаа явуулах, зохих шийдвэр гаргахыг хариуцагч нарт даалгаж” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч “И*******” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х***, Э.Т*******, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Б.М**** нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Үндэслэх нь хэсгийн 5-д "Хэрэгт авагдсан баримтуудаар "Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/685 дугаар тушаалаар захиалагчийн 2025 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан "Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/" гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог шинэчлэн байгуулж, тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолт, өгөгдлийн хүснэгтийг баталсан" гэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтын дагуу нээлттэй тендер шалгаруулалтын аргаар гүйцэтгэх захирлын 2025 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн А/685 дугаар тушаалын дагуу "Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерийг 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зарлаж, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нээсэн болно.
3.2.Үндэслэх нь хэсгийн 6-д "Үнэлгээний хороо 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр цахим тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, уг ажлын гүйцэтгэгчээр "Б*******” ХХК-ийг шалгаруулжээ" гэжээ.
Үнэлгээний хороо 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр цахим тендер шалгаруулалт зохион байгуулаагүй, Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн тендерийг үнэлгээний хороо 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дахин үнэлж хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогч буюу "Б*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх нь зүйтэй гэж үзэн захиалагчид 06 дугаартай зөвлөмж хүргүүлэн, 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/230 дугаартай мэдэгдлээр гэрээ байгуулсан тул Үнэлгээний хороо 2026 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр цахим тендер сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, уг ажлын гүйцэтгэгчээр "Б*******" ХХК-ийг шалгаруулжээ гэсэн нь зөрүүтэй.
3.3.Үндэслэх нь хэсгийн 7-д "Уг тендер шалгаруулалтад оролцсон "И*******" ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас гомдлыг хянаад 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн 03/1115 дугаартай албан бичгээр "Б*******" ХХК-иас цахим системээр 9737 УКА, 8813 УКН, 4534 УНА улсын дугаартай, өөрийн эзэмшлийн буулгагчийг санал болгосон байх бөгөөд 9737 УКА улсын дугаартай өөрөө буулгагчийн даац 3,565 кг, 4534 УНА улсын дугаартай ердийн тэвштэй автомашины даац 1,000 кг гэж "А*******” ТӨҮГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн байхад дээр дурдсан "2. Ачааны автомашин 5 тонн болон түүнээс дээш 2 ширхэг” гэсэн шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй... Тендер шалгаруулалтын тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье" гэжээ.
Гэрээ байгуулсан "Б*******" ХХК-ийн ачааны машины даац нь ажил гүйцэтгэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй тул хуулийн 26 дугаар зүйлийн 26.7.1 дэх заалтыг үндэслэн санал хураасан болно.
3.4.Үндэслэх нь хэсгийн 8-д "Үнэлгээний хороо дээрх албан бичгийн дагуу 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар дахин үнэлгээ хийсэн байна. Ингэхдээ "И*******” ХХК-ийн ирүүлсэн туслан гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрөл нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн шаардлага хангахгүй, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзаж, харин "Б*******" ХХК-ийн тендерийг шаардлага хангасан бөгөөд хамгийн бага үнийн санал ирүүлсэн гэж дахин шалгаруулжээ" гэжээ.
"И*******” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу шалгаруулалтын 2-т эрэмбэлэгдсэн нь дээрх хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт “үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу 71.4 хувийн саналаар эрэмбэлэгдсэн боловч "И*******" ХХК нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн шаардлага буюу ТШЗ 17.4 дэх хэсгийн 7-д БА-4.5 “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт эсхүл” гэсэн шаардлагыг хангахгүй байсан, туслан гүйцэтгэгчээр "Дэлгэрбэрс” ХХК-ийн ирүүлсэн тусгай зөвшөөрөл нь БА-3.5 байсан талаар Үнэлгээний хорооны хурлын зөвлөмжид тусгагдсан болно. Дээрх тусгай зөвшөөрөл нь ачааны машины даацаас илүү гүйцэтгэлд сөрөг нөлөөтэй тул Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн тендерийг Үнэлгээний хороо 2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр дахин үнэлж хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогч буюу "Б*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх нь зүйтэй гэж үзэн захиалагчид 06 дугаартай зөвлөмж хүргүүлэн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/230 дугаартай мэдэгдлээр гэрээ байгуулсан болно.
3.5.Үндэслэх нь хэсгийн 9-д "Тус шийдвэрийг "И*******" ХХК эс зөвшөөрч Сангийн яаманд дахин гомдол гаргасныг тус яам хянаад 2026 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 03/1473 дугаартай албан бичгээр.... ижил агуулгатай гомдлыг өмнө хянасан, өөр агуулгаар гаргасан гомдол нь гомдол гаргах хуулийн хугацаа хэтрүүлсэн" гэх үндэслэлээр хэлэлцээгүй буцаасан байна" гэжээ.
Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн тендерийг Үнэлгээний хороо 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дахин үнэлж хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогч буюу "Б*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх нь зүйтэй гэж үзэн захиалагчид 06 дугаартай зөвлөмж хүргүүлэн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/230 дугаартай мэдэгдлээр гэрээ байгуулсан болно.
3.6.Үндэслэх нь хэсгийн 10-д "Улмаар Үнэлгээний хорооноос 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр "Б*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг хэвээр үлдээх зөвлөмжийг захиалагчид хүргүүлж, “Иргэний нисэхийн үндэсний төв" ТӨХХК нь 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ИНУТ/ХО20250101001, ИНУТ/20250101001 дугаартай "Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал гүйцэтгэх гэрээ"-г байгуулсан үйл баримт тогтоогдов" гэжээ.
Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн тендерийг Үнэлгээний хороо 2026 оны 2 дугаар сарын 26- ны өдөр дахин үнэлж хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогч буюу "Б*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх нь зүйтэй гэж үзэн захиалагчид 06 дугаартай зөвлөмж хүргүүлэн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/230 дугаартай мэдэгдлээр гэрээ байгуулсан болно.
3.7.Үндэслэх нь хэсгийн 11-т "Нэхэмжлэгч дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч маргаж буй үндэслэлээ "Сангийн яамнаас гаргасан шийдвэрийг зөрчиж, хуулийн 26.7.1-д заасныг үндэслэн ачааны машины даац нь чанар болон гүйцэтгэлд нөлөө үзүүлэхгүй гэж үзэж "Б*******" ХХК-ийг шалгаруулсан нь хууль бус. ТШ316.1.3-т ачааны автомашин 5 тонн болон түүнээс дээш, 2 ширхэг байхаар тусгайлан шаардсан байхад хангаагүй этгээдийг шалгаруулсан. Манай компанийн хувьд ТШЗ 17.4-т заасан туслан гүйцэтгэгчийн материалыг ирүүлсэн бөгөөд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 36 дугаар тушаалтаар БА-3.1-БА-3.6-д заасан чиглэл нь БА-4 1-БА-4.6 заалттай адил өндөр төвөгшилтэй барилга байгууламжид хамаарахаар заасан байхад манай тендерийг хассан нь үндэслэлгүй" гэжээ.
ТШЗ 17.4 дэх хэсэгт “Уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана. Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэлтэй өөрийн зөвшөөрлийн талаар мэдээллийг бүрэн, үнэн зөв, хүчин төгөлдөр эсэхийг шалгах үүрэгтэй” гэж заасан. Нэхэмжлэгч “И*******" ХХК, туслан гүйцэтгэгч "Дэлгэрбэрс” ХХК нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан БА-4.5 “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт эсхүл” гэсэн тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй тул шаардлага хангахгүй.
3.8.Үндэслэх нь хэсгийн 12-д "Хариуцагч нараас "Сангийн яамнаас ирүүлсэн бичгийн дагуу тендерийг 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дахин үнэлж, цахим системээр оролцогчдод хүргүүлсэн. Нэхэмжлэгч нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.4-ийн 7-д заасан БА-4.5 "Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт эсхүл" гэсэн шаардлагыг хангаагүй, туслан гүйцэтгэгч "Дэлгэр бэрс" ХХК-ийн тусгай зөвшөөрөл нь БА-3.5 байсан тул татгалзсан. Энэхүү тусгай зөвшөөрлийн зөрчил ачааны машины даацаас илүү гүйцэтгэл, чанарт сөрөг нөлөөтэй гэж үзсэн" гэж тайлбарлан тус тус маргасан" гэжээ.
"И*******” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу 2-т эрэмбэлэгдсэн нь дээрх хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт заасан Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу 71.4 хувийн саналаар эрэмбийн 2-т эрэмбэлэгдсэн боловч "И*******" ХХК нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн шаардлага буюу ТШЗ 17.4 дэх хэсгийн 7-т БА-4.5 “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт эсхүл” гэсэн шаардлагыг хангахгүй байсан, туслан гүйцэтгэгч "Дэлгэрбэрс” ХХК-ийн ирүүлсэн тусгай зөвшөөрөл нь БА-3.5 байсан талаар Үнэлгээний хорооны хурлын зөвлөмжид тусгагдсан болно. Дээрх тусгай зөвшөөрөл нь ачааны машины даацаас илүү гүйцэтгэлд сөрөг нөлөөтэй тул Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн тендерийг Үнэлгээний хороо 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дахин үнэлж хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогч буюу "Б*******” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх нь зүйтэй гэж үзэн захиалагчид 06 дугаартай зөвлөмж хүргүүлэн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/230 дугаартай мэдэгдлээр гэрээ байгуулсан болно.
3.9.Үндэслэх нь хэсгийн 13-д "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.9-д "Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ", мөн зүйлийн 26.4-т "Захиалагч тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагын нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн гэж үзнэ”, мөн зүйлийн 26.4-т "Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ: 26.4.1 энэ хуулийн 15,16,17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх; 26.4.2 санал болгосон бараа, ажил, үйлчилгээ техникийн тодорхойлолтод нийцсэн байх; 26.4.4. тендер шалгаруулалтын баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага хангасан байх” гэж тус тус заасан" гэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйл Тендер хянан үзэх, 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ.”, 26.7.1-т “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөн нөлөө үзүүлэхгүй” гэсэн заалтын дагуу Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуульд нийцүүлэн хянан үзсэн болно.
3.10.Үндэслэх нь хэсгийн 14-д "Захиалагчаас баталсан тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгт ТШЗ 16.1-д Техникийн тодорхойлолтод нийцсэнийг нотлоход шаардах баримт бичиг: "Шаардана" гэж заасан бөгөөд 16.1.3-т ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн хүснэгтийн 2-т “Ачааны автомашин, 5 тонн болон түүнээс дээш, 2 ширхэг" байхаар тусгайлан шаардлага тавьжээ" гэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50.2.1-т тендер шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, тендер хүлээн авах гэсэн заалтын дагуу хуульд нийцүүлэн тендерийн баримт бичгийг боловсруулан төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлсэн болно.
3.11.Үндэслэх нь хэсгийн 15-д "Гуравдагч этгээд "Б*******” ХХК-иас уг шаардлагын дагуу цахим системээр 3892 ММА, 9737 УКА, 8813 УКН, 4534 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийн мэдээллийг илгээсэн болох нь tender.gov.mn цахим хуудасны хариуцагчийн эрхэд шүүхийн үзлэг хийж баталгаажуулсан баримтаар тогтоогдож байна" гэжээ.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан ирүүлсэн болно.
3.12.Үндэслэх нь хэсгийн 16-д "Дээрх автомашинуудаас 9737 УКА улсын дугаартай "Hino Ranger" маркийн автомашины даац 1 тонн байгаа нь тендерийн баримт бичгээр захиалагчийн шаардсан "5 тонн болон түүнээс дээш даацтай 2 ширхэг ачааны автомашин" гэх шаардлагыг хангахгүй байна" гэжээ.
"Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/ ажилд тээврийн хэрэгслийн даац нь хуулийн 26 дугаар зүйл тендер хянан үзэх, 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.7.1-т “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөн нөлөө үзүүлэхгүй” гэсэн заалтын дагуу хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт заасан Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн болно.
3.13.Үндэслэх нь хэсгийн 17-д "Үнэлгээний хороо нь "Б*******" ХХК-ийн ирүүлсэн даацын шаардлага хангахгүй автомашинуудыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7.1-д заасан "бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй" үнэлгээнд нөлөөлөхгүй алдаа гэж үзсэн нь үндэслэлгүй юм" гэжээ.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 26 дугаар зүйл Тендер хянан үзэх, 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.7.1-т “бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөн нөлөө үзүүлэхгүй” гэсэн заалтын дагуу хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт заасан Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн тул үндэслэлтэй юм.
3.14.Үндэслэх нь хэсгийн 18-д "Тухайлбал, тендерийн баримт бичигт тусгайлан заасан техник хэрэгслийн даацын үзүүлэлт нь тухайн барилгын дуусгал ажлыг хугацаанд нь, техникийн нөхцөл дагуу гүйцэтгэх чадавхыг илэрхийлэх үндсэн шаардлага тул үүнийг хангаагүй тохиолдолд тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй" гэжээ.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн 26 дугаар зүйл тендер хянан үзэх, 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.7.1-т бараа, ажил, үйлчилгээний хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөн нөлөө үзүүлэхгүй гэсэн заалтын дагуу хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт заасан Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэсэн.
3.15.Үндэслэх нь хэсгийн 19-д "Гуравдагч этгээд нь маягт 3 буюу "Үндсэн тоног, төхөөрөмж, техник хэрэгслийн мэдээлэл”-дээ 2810 УАВ улсын дугаартай, 11.5 тонн даацтай шаардлага хангасан автомашин зэрэг нийт 9 автомашин бүртгүүлсэн гэх боловч тэдгээрээс зөвхөн 4 автомашины мэдээллийг цахим системээр илгээж, бусдыг нь ирүүлээгүй байна" гэжээ.
Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан 4 автомашины мэдээллийг ирүүлсэн болно.
3.16.Үндэслэх нь хэсгийн 20-д "Тендерийн баримт бичгийн ТШЗ 19.1-д "... Оролцогч өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээний дагуу ашиглах машин механизм, тоног төхөөрөмжийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно" гэжээ.
ТШЗ 19.1 дэх хэсэгт заасан шаардлага буюу оролцогчийн үндсэн ажилтан, хөлсөөр ажиллах гэрээний дагуу ажиллах ажилтны мэдээллийг цахим систем дэх V бүлэгт заасан маягтаар зааварчилгааны дагуу санал болгоно. Цахим системээр санал болгоогүй тохиолдолд хянан үзэхгүй. Цахим системийн хэрэглэгчийн хөтөч цэсний нийлүүлэгчийн гарын авлага хэсгээс зааварчилгаатай танилцана уу гэсэн шаардлагын дагуу "Б*******" ХХК нь тендерийн материалыг ирүүлсэн болно.
3.17.Үндэслэх нь хэсгийн 21-д "Үүнээс үзэхэд гуравдагч этгээдийн "материалын шаардлага хангасан боловч цахим систем гацдаг үүний улмаас дутуу илгээгддэг" гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд Үнэлгээний хороо "Б*******" ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн гэж үнэлсэн нь хууль бус байна" гэжээ.
Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Төрийн болон болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн үнэлж хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтыг үндэслэн гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийг "Б*******" ХХК-д хүргүүлсэн болно.
3.18.Үндэслэх нь хэсгийн 22-д "Тендерийн баримт бичгийн ТШЗ 17.4-т Зөвшөөрөл эсхүл гэрчилгээ: "Шаардана" гэж зааж, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас олгодог: БА-4.5 "Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт эсхүл" гээд Эрчим хүчний яамны "0.4-15 кВ цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ"-ний зөвшөөрөлтэй байхыг шаарджээ" гэжээ.
ТШЗ 17.4 дэх хэсэгт дараах тусгай зөвшөөрлийг шаардсан БА-4.1 “Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил гадна фасад”. (БА-3.1 дүйцүүлэн тооцно), БА-6.1 “Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт, БА-6.2 “Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт”, БА-6.3 “Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангамжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт”, БА-6.4 “Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ, гал унтраах болон галын аюулын дохиоллын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт”, БА-8.1 “Барилга угсралтын ажлын Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны тохижилтийн ажил”, БА-4.5 “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт эсхүл Эрчим хүчний яамны: 0.4-15кВ Цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ” шаардсан болно.
3.19.Үндэслэх нь хэсгийн 23-т "Нэхэмжлэгч "И*******" ХХК нь уг тендерт оролцохдоо "Дэлгэр бэрс" ХХК-тай гадна цахилгааны ажлыг гүйцэтгүүлэхээр туслан гүйцэтгэх "ажил гүйцэтгэх гэрээ" байгуулж, тус компаний БУ17-877/23 дугаартай, БА-35, БА-6.3, БА-6.4 чиглэлийн тусгай зөвшөөрлийг хавсаргасан байна" гэжээ.
Уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана. Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэлтэй өөрийн зөвшөөрлийн талаар мэдээллийг бүрэн, үнэн зөв, хүчин төгөлдөр эсэхийг шалгах үүрэгтэй тул дээрх "И*******" ХХК, "Дэлгэр бэрс" ХХК-иуд тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй тул ТШЗ 17.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй.
3.20.Үндэслэх нь хэсгийн 24-д "Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 36 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан "Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих нөхцөл, шаардлага"-ын 3.2.2-т "Дунд, өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил. *БА-3.1-БА-3.6-д хамаарагдах заалт нь БА-4.1-БА-4.6-р заалттай адил буюу өндөр төвөгшилтэй барилга байгууламжид хамаарна” гэж заажээ" гэжээ.
Уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана. Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэлтэй өөрийн зөвшөөрлийн талаар мэдээллийг бүрэн, үнэн зөв, хүчин төгөлдөр эсэхийг шалгах үүрэгтэй тул дээрх "И*******" ХХК, "Дэлгэр бэрс" ХХК-иас тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй тул ТШЗ 17.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй.
3.21.Үндэслэх нь хэсгийн 25-д "Маргаан бүхий тендерийн зүйл нь "Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн дуусгал (дотор засал, холбогдох угсралт) ажил" байх тул туслан гүйцэтгэгчийн БА-3.5 заалт бүхий тусгай зөвшөөрөл нь тухайн тендерийн баримт бичгээр шаардсан БА-4.5 заалттай адил буюу өндөр төвөгшилтэй барилга байгууламжийн цахилгаан угсралтын ажилд хамаарахаар байна" гэжээ.
Уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана. Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэлтэй өөрийн зөвшөөрлийн талаар мэдээллийг бүрэн, үнэн зөв, хүчин төгөлдөр эсэхийг шалгах үүрэгтэй тул дээрх "И*******" ХХК, "Дэлгэр бэрс" ХХК нар нь тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй тул ТШЗ 17.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй.
3.22.Үндэслэх нь хэсгийн 26-д "Үнэлгээний хороо нь нэхэмжлэгчийн ирүүлсэн туслан гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын тушаал болон бодит нөхцөл байдалтай уялдуулан үнэлэлгүй, БА-4.5 шаардлагыг хангаагүй гэж татгалзсан нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчимд нийцээгүй" гэжээ.
Уг ажлыг гүйцэтгэхэд зайлшгүй шаардлагатай эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн мэдээллийг Худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана. Тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим системд бүртгэлтэй өөрийн зөвшөөрлийн талаар мэдээллийг бүрэн, үнэн зөв, хүчин төгөлдөр эсэхийг шалгах үүрэгтэй тул дээрх "И*******" ХХК, "Дэлгэр бэрс" ХХК нар нь тусгай зөвшөөрлийг ирүүлээгүй тул ТШЗ 17.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангахгүй тул хуульд нийцүүлэн үнэлсэнийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчимд нийцээгүй гэсэн нь үндэслэлгүй.
3.23.Үндэслэх нь хэсгийн 27-д "Мөн Үнэлгээний хорооны 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 06 дугаар хурлын тэмдэглэл (зөвлөмж)-ээс үзэхэд, гишүүд гуравдагч этгээд "Б*******” ХХК-ийн ирүүлсэн техникийн зөрчлийг (автомашины даац) "чанар, гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй" гэж зөвтгөсөн атлаа нэхэмжлэгч хуулийн этгээдийн туслан гүйцэтгэгчийн тусгай зөвшөөрлийг "шаардлага хангаагүй" гэж татгалзсан байна" гэжээ.
“И*******” ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасны дагуу 2-т эрэмбэлэгдсэн нь дээрх хуулийн 51 дүгээр зүйлийн 51.7 дахь хэсэгт заасан Үнэлгээний хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ гэж заасны дагуу 71.4 хувийн саналаар эрэмбийн 2-т эрэмбэлэгдсэн боловч “И*******" ХХК нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн шаардлага буюу ТШЗ 17.4 дэх хэсгийн 7-т заасан БА-4.5 “Цахилгаан дамжуулах шугам сүлжээ, дэд станц, түүний тоног төхөөрөмжийн угсралт эсхүл” гэсэн шаардлагыг хангахгүй, туслан гүйцэтгэгч "Дэлгэрбэрс" ХХК-ийн ирүүлсэн тусгай зөвшөөрөл нь БА-3.5 байсан талаар Үнэлгээний хорооны хурлын зөвлөмжид тусгагдсан болно. Дээрх тусгай зөвшөөрөл нь ачааны машины даацаас илүү гүйцэтгэлд сөрөг нөлөөтэй тул Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн тендерийг үнэлгээний хороо 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дахин үнэлж хамгийн бага үнийн санал ирүүлсэн оролцогч буюу "Б*******" ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл хүргүүлэх нь зүйтэй гэж үзэн захиалагчид 06 дугаартай зөвлөмж хүргүүлэн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/230 дугаартай мэдэгдлээр гэрээ байгуулсан болно.
3.24.Үндэслэх нь хэсгийн 28-д "Энэ нь Сангийн яамны "тендер хянан үзэх, үнэлэх ажиллагаа хуульд нийцүүлэн дахин хийх" тухай албан бичгийн агуулгыг бодитоор хэрэгжүүлээгүй, тендерт оролцогчдод тэгш бус байдал үүсгэсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байна" гэжээ.
Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн тендерийг 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдөр дахин үнэлсэн бөгөөд төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийт 4 оролцогчид мэдэгдлүүдийг хүргүүлсэн тул үндэслэлгүй.
3.25.Үндэслэх нь хэсгийн 29-д "Иймд Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж нь хууль бус байх бөгөөд түүнийг үндэслэн гарсан захиалагчийн татгалзсан мэдэгдэл, гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдэл, улмаар 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн "Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн дуусгал гүйцэтгэх гэрээ"-г тус тус хууль бус болохыг тогтоож хүчингүй болгох үндэслэлтэй" гэжээ.
Үнэлгээний хорооны хурал нь 100 хувийн ирцтэй хуралдсан бөгөөд хуулийн 51.7 дахь хэсэгт заасны дагуу олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэсэн тул Үнэлгээний хорооны шийдвэр, зөвлөмж түүнийг үндэслэн гарсан захиалагчийн татгалзсан мэдэгдэл, гэрээ байгуулах, эрх олгох тухай мэдэгдэл нь Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журмын 1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэсэн бөгөөд төрийн худалдан авах ажиллагааны цахим системд нийт 4 оролцогчид мэдэгдлүүдийг хүргүүлсэн тул хүчингүй болгох үндэслэлгүй.
3.26.Үндэслэх нь хэсгийн 30-д "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28, 50, 51 дүгээр зүйлд зааснаар тендерийг хянан үзэх, үнэлэх, шалгаруулах, эрх нь захиалагч болон тендерийн үнэлгээний хороонд хуулиар олгогджээ" гэжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх заалтын дагуу нээлттэй тендер шалгаруулалтын аргаар төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зарлаж, 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр нээсэн бөгөөд нийт 4 оролцогч үнийн санал ирүүлсэн.
"Б*******" ХХК нь тендерийн тендерийн хүчинтэй хугацааг ажлын 46 өдрийн хугацаанд хүчинтэй ирүүлсэн дуусах хугацаа /2026.04.02/-ны өдрөөр тасалбар болон тендерийн хүчинтэй хугацаа дууссан.
"И*******" ХХК нь тендерийн хүчинтэй хугацааг ажлын 45 өдрийн хугацаанд хүчинтэй ирүүлсэн дуусах хугацаа /2026.04.01/-ний өдрөөр тасалбар болон тендерийн хүчинтэй хугацаа дууссан.
"Мотоблок" ХХК нь тендерийн хүчинтэй хугацааг ажлын 90 өдрийн хугацаанд хүчинтэй ирүүлсэн дуусах хугацаа /2026.06.04/-ний өдөр хүртэл хүчинтэй.
"Моринсувд" ХХК нь тендерийн хүчинтэй хугацааг ажлын 30 өдрийн хугацаанд хүчинтэй ирүүлсэн дуусах хугацаа /2026.03.11/-ний өдрөөр тасалбар болон тендерийн хүчинтэй хугацаа дууссан тул Үнэлгээний хороо тендерийг дахин үнэлэх боломжгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2026/0516 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангав.
1.“Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-иас тендерт шалгарсан гуравдагч этгээд “Б*******” ХХК-тай 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ИНҮТ/ХО/20250101001, ИНҮТ/20250101001 тоот “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал гүйцэтгэх” гэрээ байгуулсан, шүүхийн мөн оны 5 дугаар сарын 19-ний өдрийн үзлэгээр барилгын А, Б, В, Г блокт дотор заслын ажил хийгдэж байгаа, тухайлбал А блокын хувьд хөргөлтийн ажлаас бусад ажлууд 10-14 хоногийн дотор дуусахаар, Б блокын хувьд цонх хаалга, шат довжоо, шал, холбоо дохиолол, агаар сорох, дулаан, ус хангамжийн ажил, В блокийн хувьд мөн цонх хаалга, дотор засал, интернет сүлжээ, бохир усны шугамын ажил, Г блокийн хувьд салхивч, галын дохиолол, хяналт ашиглалтын камерийн систем, гэрэлтүүлгийн ажил тус тус явагдаж байгааг, мөн эдгээр 4 блокийн гадна тоног төхөөрөмж, дэд өртөө, цахилгаан хангамжийн, кабель шугамын ажил дууссан, гуравдагч этгээдийн талбайн инженерээс нийт ажлын явц 2026.08.11-ний дотор бүрэн дуусахаар байгааг танилцуулсан талаар үзлэгийн тэмдэглэлд тусгасан, бодит нөхцөл байдлыг фото зургаар баталгаажуулжээ.
Мөн Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал ажлын гүйцэтгэх график болон санхүүжилтээр ажил гүйцэтгэх хугацааг 2026 оны 4 дүгээр сарын 11-нээс 7 дугаар сарын 7-ны хооронд хийхээр, дээрх гэрээний тусгай нөхцлийн ГЕН 4.1-т ажил дуусах хугацааг 2026.08.11-ний өдөр гэж заасан, үндсэндээ гэрээ байгуулснаас хойш 150 хоног буюу 5 сарын дотор барилга угсралтын дутуу ажлыг бүрэн дуусгахаар тохиролцсон, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас ажлын гүйцэтгэл 90 орчим хувьтай явагдаж байгаа талаар тайлбарласан зэргээс тус тус үзэхэд шүүх шийдвэр гаргахдаа эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэх шаардлагатай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж заасны дагуу шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр заавал биелэгдэх, хэрэгжих үр дагавартай байх ёстой.
2.Гэтэл шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахдаа үүнийг анхаарч үзээгүйгээс гадна нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь бүрэн үнэлээгүй, мөн давж заалдах гомдолд дурдсанчилан нэхэмжлэлийн шаардлагаас хальж дүгнэлт хийсэн, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс “…тендерээс татгалзсан, шалгаруулсан Үнэлгээний хорооны зөвлөмжийг, гуравдагч этгээдэд гэрээ байгуулах эрх олгосон, нэхэмжлэгчид тендерт шалгараагүй тухай захиалагчийн мэдэгдлүүдийг, гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг тус тус хүчингүй болгуулах, тендерийг дахин хянаж үнэлэхийг даалгах” шаардлага гаргасан байхад дээрх хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн …асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэснийг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлага, үр дагаврыг нэхэмжлэгчээс тодруулаагүй атлаа Тогтоох хэсэгт “…зохих шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасан” зэргээр шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.
3.Гуравдагч этгээд ТШЗ-ны 16.1-ийн 3-т заасан ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд авто ачигч /ковш/ 1 байх шаардлагыг 3892ММА улсын дугаартай өөрөө ачигч санал болгосноор хангасан, харин 5 тн болон түүнээс дээш хүчин чадалтай ачааны автомашин 2 байх шаардлагад нийт 3 буюу 8813УКН улсын дугаартай, 25.5 тн даацтай ачааны автомашин 1, нэхэмжлэлд болон Сангийн яамны 2026 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн “Гомдол хянасан тухай” 03/1115 дугаар албан бичигт дурдсан 9737УКА улсын дугаартай 3.56 тн даацтай автомашин 1, 4534УНА улсын дугаартай 1 тн даацтай автомашин 1-ийг тус тус санал болгосон, гэтэл шийдвэрийн Үндэслэх хэсгийн 15, 19-д “…улсын дугаар бүхий 4 автомашины мэдээллийг цахим системээр илгээсэн нь тогтоогдож байна…” гэсэн атлаа тэдгээрээс зөвхөн нэхэмжлэл, Сангийн яамны албан бичгийн хүрээнд даацын шаардлага хангахгүй дээрх 2 автомашины талаар дүгнэснээс бус 3 дахь санал болгосон 25.5 тн даацтай ачааны автомашиныг шаардлагад нийцсэн эсэхэд дүгнэлт өгсөнгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2026 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүгчийн туслахаас гуравдагч этгээдийн эзэмшилд бүртгэлтэй дээрхээс гадна 2810УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн үзүүлэлт, даацын мэдээллийг А*******ийн цахим системээс хуулбарлан, хэрэгт нотлох баримтаар авсан баримтаар уг автомашины даац 11.5 тн, хэдийгээр энэхүү автомашиныг цахимаар санал болгосон эсэх нь тодорхойгүй боловч шийдвэрт энэ талаар тусгасангүй.
Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-т “Захиалагч шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх доор дурдсан үндсэн шалгуурын аль нэгийг сонгон тендер шалгаруулалтын баримт бичигт заана”, 11.4.1-т “харьцуулах үнэ”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Захиалагч шаардлагад нийцсэн тендерийг энэ хуулийн 11.4-т заасан үнэлгээний үндсэн шалгуурын дагуу үнэлнэ”, 27.5-т “Тендерийг энэ хуулийн 11.4.1-д зааснаар үнэлэхэд харьцуулах үнийг, …өсөх дарааллаар эрэмбэлж, эхэнд эрэмбэлэгдсэн тендерийг хамгийн сайн тендер гэж үзнэ” гэж тус тус заасны дагуу гуравдагч этгээд “Б*******” ХХК-иас нэхэмжлэгч “И*******” ХХК-ийн 6.872.187.372 төгрөгөөс бага буюу 6.743.163.371 төгрөг санал болгосныг, нэгэнт гэрээ байгуулагдаж ажил дуусах шатандаа явааг, гэрээ дуусахад 1 сар орчмын хугацаа үлдсэн байгааг тус тус харгалзан, нийт 30 тн-ын даацтай 3 автомашин санал болгосон гуравдагч этгээдийн тендерийг үнийн саналаар эрэмбэлж, шалгаруулсан Үнэлгээний хорооны зөвлөмж, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон, тендерээс татгалзсан мэдэгдэл болон гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээг тус тус хууль бус гэж үзэхгүй.
4.ТШЗ-ын 17.4-т заасны дагуу тендерт оролцогчдоос Хот байгуулалт, орон сууцны яамнаас олгодог БА-4.1, БА.4.5, БА-6.1, БА-6.2, БА-6.3, БА-6.4, БА-8.1 гэсэн нийт 7 тусгай зөвшөөрөл шаардсан, Үнэлгээний хорооны анхны буюу 2026 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралд хорооны нарийн бичгээс “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал /Улаанбаатар Хан-Уул дүүрэг/ гүйцэтгэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерийг 2026 оны 1 дүгээр сарын 13-ний өдөр нээхэд …“И*******” ХХК-иас туслан гүйцэтгэгчээр “Төгс баялаг алтай”, “Дэлгэр бэрс”, “Ньюпрестиж констракшн” ХХК-иудын гэрээг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр дамжуулан ирүүлсэн байна”, түүнчлэн “Дэлгэр бэрс” ХХК-ийн БА-4.1, БА-6.4 тусгай зөвшөөрөл систем дээр байсан гэж танилцуулсан болох нь, гэвч Үнэлгээний хорооны бусад гишүүдээс тусгай зөвшөөрлийн зарим нь байхгүй байна гээд үнэлгээг цааш үргэлжлүүлэх санал гаргасан болох нь тус тус тэмдэглэлд тусгагдсан төдийгүй БА-4.5 тусгай зөвшөөрөл байхгүй, харин туслан гүйцэтгэгчид БА-3.5 тусгай зөвшөөрөл байсан гэсэн үндэслэлээр бүх гишүүдийн 100 хувийн саналаар нэхэмжлэгчийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн боловч хамгийн сайн тендер ирүүлээгүй гэсэн үндэслэлээр нийт оролцсон 4 компаниас 2-рт эрэмбэлэн тендерээс татгалзсан,
-2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дахин зохион байгуулсан Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд гишүүдээс нэхэмжлэгчтэй холбоотой өмнөх хуралд хэлэлцэгдсэн тусгай зөвшөөрлөөс өөр санал гараагүй, харин гуравдагч этгээдийн тухайд санал болгосон автомашины даац нь ажлын чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхгүй тул хамгийн бага үнийн санал өгснөөр шалгаруулсан өмнөх саналаа дэмжсэн байна.
Төрийн худалдан авах системээр дамжуулан ирүүлсэн “Их каркас констракшн” ХХК болон туслан гүйцэтгэгч нарын тусгай зөвшөөрлийн мэдээлэлд захиалагчаас шаардсан 7 зөвшөөрлөөс БА-4.5-ын талаарх мэдээлэл байхгүй, бусад нь хүчинтэй, харин шийдвэрт дүгнэсэнчилэн туслан гүйцэтгэгч “Дэлгэр бэрс” ХХК-д олгогдсон БА-3.5 тусгай зөвшөөрлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдын 2025 оны 36 дугаар тушаалаар батлагдсан “Барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын материалын үйлдвэрлэл, өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээний тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавих нөхцөл, шаардлага”-ын 3.2.2-т заасны дагуу БА-4.5-д хамааруулснаар нэхэмжлэгчийг тусгай зөвшөөрлийн шаардлагыг бүрэн хангаагүй гэж үзэхгүй, энэ нь ч захиалагчийн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/231 дугаар мэдэгдэлд нэхэмжлэгчийг шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн гэж үзсэнээр тогтоогдох бөгөөд гагцхүү Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасны дагуу харьцуулах үнийн хувьд гуравдагч этгээдийн санал болгосноос өндөр байсан тул 2-рт эзэмбэлэгджээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тендерийг дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах үндэслэлгүй, нөгөөтэйгүүр шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зөвхөн тендерийг дахин үнэлэхийг даалгаснаар нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргэхгүй, учир нь нэхэмжлэгчээс гэрээ байгуулахыг захиалагчид даалгах шаардлага гаргаагүй болно.
5.Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах ажиллагаа явуулахдаа Үнэлгээний хорооны “шийдвэр” гэдэгт зөвлөмжөөс өөр чухам ямар актыг хамааруулж байгааг тодруулаагүй атлаа Үнэлгээний хорооны нэхэмжлэгчийг тендерээс татгалзсан болон гуравдагч этгээдийг шалгаруулсан “шийдвэр”-ийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгосон нь ойлгомжгүй, өөрөөр хэлбэл Үнэлгээний хорооны “шийдвэр, зөвлөмж” гэсэн хоршоо хэллэг, нэр томъёо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд байхгүй.
Харин гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн дахин үнэлгээ хийсэн хурлын тэмдэглэлээс өөрөөр дээрх хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.3-т заасны дагуу захиалагчид зөвлөмж хүргүүлээгүй байх тул Үнэлгээний хороонд холбогдох шаардлагыг энэ хүрээнд ойлгож шийдвэрлэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4, 11.4.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.5 дахь хэсэгт заасныг баримтлан “Их каркас констракшн” ХХК-иас “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-ийн Үнэлгээний хороонд холбогдуулж гаргасан “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилга дуусгалын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендерт нэхэмжлэгчийг шалгаруулахаас татгалзсан, гуравдагч этгээд “Б*******” ХХК-ийг шалгаруулсан 2026 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 6 дугаар зөвлөмжийг, захиалагч “Иргэний нисэхийн үндэсний төв” ТӨХХК-д холбогдуулж гаргасан нэхэмжлэгчид хүргүүлсэн 2026 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 01-6/231, гуравдагч этгээдэд хүргүүлсэн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мөн өдрийн 01-6/230 мэдэгдлүүдийг, түүнчлэн 2026 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн ИНҮТ/ХО/20250101001, ИНҮТ/20250101001 тоот “Б*******” ХХК-тай байгуулсан “Бүсийн нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн барилгын дуусгал гүйцэтгэх гэрээ”-г тус тус хүчингүй болгож, тендерийг дахин хянаж үнэлэхийг хариуцагч нарт даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, хариуцагч “И*******” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүсэлт, Э.Т*******, хариуцагч Үнэлгээний хорооны дарга Б.М******* нарын давж заалдах гомдлыг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлий 48.3-т заасныг баримтлан хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН