Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 182/ШШ2020/01647

 

    2020       07          24

               182/ШШ2020/01647

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол, гудамж, байр тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар / овогт О.Тгийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, гудамж  тоот хаягт оршин суух /регистрийн дугаар / овогт С.Б-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Баяр, өмгөөлөгч О.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золбоо нар оролцов.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч О.Тгийн төлөөлөгч О.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: С.Б нь О.Тгийн өмчлөлийн Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байрлах нийт 722 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг О.Тгаас 135,000,000 төгрөгөөр худалдаж авахаар урьдчилгаанд 80,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлж дуусгахаар харилцан тохиролцож 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталгаа гаргасан. Урьдчилгаа төлбөрийг аваад үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг бүрэн шилжүүлсэн бөгөөд худалдан авагч С.Б нь 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 30,000,000 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 25,000,000 төгрөг төлөх байдлаар төлбөрийн график гаргасан боловч үлдэгдэл төлбөрийг төлөхгүй байна. О.Тгийн зүгээс графикт хугацаа өнгөрснөөс хойш үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан бөгөөд С.Б нь 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр дахин баталгаа гарган байрны үлдэгдэл мөнгийг 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 20,000,000 төгрөгийг, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг сар бүрийн 20-нд 5,000,000 төгрөгийг төлөхөөр дахин баталгаа гаргаж өгсөн боловч тохирсон хугацаандаа төлөөгүй. Иймд хариуцагч С.Боос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр болох 55,000,000 төгрөгийг гаргуулна. Татвараас зайлсхийх зорилготой 42,000,000 төгрөгийн гэрээ байгуулж 135,000,000 төгрөгөөр зарахаар тохиролцсон. Өөр гэрээ байгуулаагүй. О.Т нь Э ББСБ ХХК-тай тохиролцож Батмөнх овогтой Гансүх, Бөхгал овогтой Болормаа нарын зээлийг өмнөөс нь төлж үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлсэн боловч баримтгүй байна гэв.

 

Хариуцагч С.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 12 дугаар сард О.Тгаас Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байрлах нийт 722 м.кв талбай бүхий  амины орон сууцыг худалдан авсан. Уг газар нь Сүхбаатар дүүргийн Эрчим хүчинд 6,000,000 төгрөгийн өртэй, хөлдсөн байсан тул засвар үйлчилгээ хийж ашиглалтанд оруулсан. Тус орон сууц нь 21 өрөө бүхий нийтийн байр юм. Орлого хаагдсан тул 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нийт 22 удаагийн үйлдлээр буюу 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2,500,000 төгрөгөөр төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулж дуусгавар болгох хүсэлттэй байна гэжээ.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч О.Т нь хариуцагч С.Бод холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч С.Б нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч 55,000,000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр эвлэрэх хүсэлт гаргасан байна.   

                       

Нэхэмжлэгч О.Тгийн төлөөлөгч О.Б, хариуцагч С.Б нар шүүхэд болон шүүх хуралдааны үед “Бидний хооронд худалдах, худалдан авах гэрээ бичгээр огт байгуулагдаагүй бөгөөд амаар 135,000,000 төгрөг гэж тохиролцсон” гэх тайлбар гаргасан /хх-ийн 51 тал/ бөгөөд Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байрлах нийт 722 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай  үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байршилтай 556 м.кв газар нь хариуцагч С.Бын нэр дээр бүртгэгдсэн болох нь түүний шүүхэд ирүүлсэн Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаанаас харагдаж байна. /хх-ийн 17 тал/

 

Иймд шүүх талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээг батлах нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж болзошгүй тул дээрх үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргийг нотлох баримтаар шаардлагатай гэж үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэсэн.

 

Хэрэгт авагдсан Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байрлах 722 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх хөрөнгийн хувийн хэргээс үзэхэд Э ББСБ ХХК нь 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Батмөнх овогтой Гансүх, Бөхгал овогтой Болормаа нартай Зээлийн гэрээ байгуулж 160,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээл олгож, талууд 2017 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр БГ17/31 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулж Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байрлах нийт 722 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай  үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байршилтай 556 м.кв газар барьцаалж Улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хүчин төгөлдөр Зээлийн болон Зээлийн барьцааны гэрээ байгуулагдсан байжээ.

     

Э ББСБ ХХК-ийн захирал О.Т нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлийн үлдэгдэл төлбөрт тооцон шилжүүлэн авах гэрээ байгуулж дээрх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлсэн байна. /хх-ийн 129-140 тал/

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч О.Б, өмгөөлөгч О.М нар шүүх хуралдаанд “О.Т нь Э ББСБ ХХК-тай тохиролцож Батмөнх овогтой Гансүх, Бөхгал овогтой Болормаа нарын зээлийг өмнөөс нь төлж үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн нэр дээр шилжүүлсэн” гэх тайлбар гаргаж байгаа боловч энэ талаар баримтгүй, Э ББСБ ХХК-ийг төлөөлөх эрх олгогдоогүй, гүйцэтгэх захирал өөрчлөгдсөн байжээ.                                                                                                                                                                   

 

 Нэхэмжлэгч О.Т нь өөрийн нэр дээр шилжүүлсэн Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байрлах нийт 722 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байршилтай 556 м.кв газар зэргийг хариуцагч С.Бод 135,000,000 төгрөгөөр худалдах, урьдчилгаанд 80,000,000 төгрөгийг авах, үлдэгдэл 55,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардах эрх үүсээгүй.

 

Өөрөөр хэлбэл дээрх эд хөрөнгийг Э ББСБ ХХК-ийн барьцаа хөрөнгө гэж үзнэ.

 

Хариуцагч С.Б, нэхэмжлэгч О.Т нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байрлах нийт 722 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Чингэлтэй дүүргийн  дугаар хороо,  гудамжны  тоот хаягт байршилтай 556 м.кв газар зэргийг  42,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж Голомт банкнаас 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр О.Тгийн 2025108354 тоот дансанд 290,000,000 төгрөгийн орлого С.Б-с худалдан авах ОБ-н зээлийн төлбөр шилжүүлэв. 118,220,000 зарлага, орлого ЧМ58052461 гэж бичигдсэн байгаа нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн буюу үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

 

Гэвч талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцэл хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч О.Т нь хариуцагч С.Бод холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 55,000,000 төгрөгийг шаардах эрх үүсээгүй гэж үзэж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

 

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болох 55,000,000 төгрөгийг хариуцагч С.Б нь хэсэгчлэн хувааж сар болгоны 20-ны өдөр 2,500,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн. Хариуцагч С.Б нь 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн нийт 22 удаагийн үйлдлээр буюу 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 2,500,000 төгрөгөөр төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулж дуусгавар болгоно гэжээ. Дээрх эвлэрлийн гэрээг 2020 оны 05 дүгээр сарын 12-ны өдөр бичгээр шүүхэд ирүүлсэн боловч бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөж болзошгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дугаар зүйлийн 1.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.Бод холбогдох худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрт 55,000,000 төгрөг гаргуулах тухай О.Тгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 432,950 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дах хэсэгт зааснаар тус шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 182/ШЗ2020/05413 дугаар шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2 дах хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Н.НАРАНГЭРЭЛ