| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2023/0078/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/03 |
| Огноо | 2023-12-25 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 25 өдөр
Дугаар 2024/ШЦТ/03
2023 оны 12 сарын 25-ны өдөр Дугаар 2024/ШЦТ/03 Даланзадгад сум
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун- даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Шүүгдэгч Ж.*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн *******гийн *******д холбогдох .............. тоот 8 хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
А..............................
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.******* нь Зэвсэгт хүчний ......... дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан "Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль тогтоомж, батлан хамгаалах бодлого, удирдлагын тушаал, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, хэрэгжилтийг хангах, шалгах, хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаар тайлбар гаргуулах”, мөн дүрмийн 71 дүгээр зүйлийн 71.6 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын хууль, бусад хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх” гэснийг, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэснийг тус тус зөрчиж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ........... регистрийн дугаартай “******* ******* *******” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3 сарын хугацаанд “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” гэрээг байгуулж, Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ......... дугаартай тушаал гаргаж, тус компанийн тоосгоны үйлдвэрийн ажилд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч нийт 16 цэргийн алба хаагчийг томилон ажиллуулж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ж.*******ыг яллах, өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Яллах дүгнэлт дээр болсон зүйлийн талаар бичигдсэн байна. Түрүүчийн шүүх хуралдаан дээр мөн хэлж байсан. Ангийн бие бүрэлдэхүүний ая тухтай ажиллах орчныг сайжруулахыг хичээж ажиллаж байсан. Цэргийн анги гэдэг номын танхимд суугаад байдаг хүмүүс биш. Байнгын дасгал хөдөлгөөн хийж байдаг. Үүнтэй холбоотойгоор ангийн эд зүйлд элэгдэл хорогдол гарч байгаа. Үүнийг нь засаж, янзлах хүсэлтэй байдаг ч цэргийн ангид батлагддаг төсөв гэж байдаггүй. Аймгаас мөн дэмжлэг үзүүлдэг ч хүрэлцдэггүй. Би 15 жилийн өмнө ажиллаж байсан. Буцаад ирэхэд аймаг их хэмжээгээр хөгжиж өнгө орсон байхад цэргийн анги хэвээрээ байсан. Энэ байдлыг өөд нь татах санаатай хичээсэн. Хичээж ажиллаж байсныг хамт олон минь харж байсан байх. Би тухайн үед өөрийнхөө хэмжээнд тушаал гаргаад холбогдох хүмүүст нь танилцуулаад явсан. Тухайн мөнгийг би өөртөө авах гээгүй ч холбогдох хууль дүрмийг зөрчсөн байсан. Үүнийг хүлээн зөвшөөрч байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтэдээ:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх тухай зохицуулалт байдаг. Миний үйлчлүүлэгчийн гэм буруутай үйлдэл нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэн гэж үзэж байгаа. Энэ зүйл хэсэг нь 5.400-27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай байгаа. Үйлчлүүлэгч минь өмнө нь хэлсэн байгаа. Би 18 наснаасаа эхлээд өнөөдрийг хүртэл цэргийн албанд тасралтгүй ажилласан, зэвсэгт хүчний салбарт ажиллаж байгаа хүмүүсээс хамгийн олон жилийн туршлагатай, мэргэшсэн хүмүүсийн нэг байгаа. Тийм учраас энэ хүнийг нийтийн албан тушаалтанд эргэн томилогдох эрхийг нь хасаж цаашдын ажиллаж хөдөлмөрлөх эрхийг нь хязгаарлах шаардлагагүй гэж харж байна. Үйлчлүүлэгч минь шүүх хуралдаанд болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад би Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан журмыг зөрчсөн нь миний алдаа байна. Энэ үйлдлийн зорилго нь Зэвсэгт хүчний ангийнхаа тохижилтын үйл ажиллагаанд зарцуулахыг зорьсон боловч энэ нь буруутай үйлдэл болчихлоо, үүн дээрээ уучлалт хүсэж байна гэдэг зүйлийг хэлсэн байгаа. Энэ хүний хувийн байдал болоод бусад нөхцөл байдлуудыг нь харгалзан үзээж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Нийтийн албан тушаалтанд томилогдох эрхийг хасах нь энэ хүний хувьд цаашдаа цэргийн ангид мэргэжлийн эрхийн чиглэлээр анги штаб удирдаад явдаггүй юм гээд зөвлөх чиг үүрэгтэйгээр энэ төрийн үйл ажиллагаанд оролцоод явах боломжтой байгаа. Энэ нөхцөлүүдийг нь нээлттэй үлдээнэ үү гэсэн санал хүсэлтэй байна гэв.
Гэрч У.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ангийн захирагчийн тушаалаар “*******” ХХК тоосгоны үйлдвэрт 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч ажиллахаар гэрээ хийсэн бөгөөд уг ажилд талийгаач гарсан юм. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус компанийн тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан. 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдөр талийгаачийг байлдагч А.*******, байлдагч У. нарын хамтаар ангийн байрлалд шилжүүлсэн. Би өөрөө тоосгоны үйлдвэр дээр дэд ахлагч Г.Золбоогийн хамтаар байлдагч нарын хамтаар байлдагч нарын хөдөлмөр аюулгүй байдал эрүүл ахуйг хариуцан ажиллаж байсан. Би ангийн захирагчийн аман тушаалаар “*******” ХХК-д ямар нэгэн байдлаар ажил зогссон тохиолдолд тус компанийн харьяа “ ” ХХК-д ажиллаж болно. Ажиллахдаа техник хэрэгсэлтэй ямар нэгэн байдлаар харьцахгүйгээр ажиллаж болно гэсэн үүрэг өгсөн байсан. 2022 оны 06 дугаар сарын сүүлээр “*******” тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжид эвдрэл гарсан учраас ажил зогссон. Тэгэхээр нь ХХК-ийн ийн талбайд суулгац суулгах, бортого савлах, зэрлэг зулгаах усалгаа хийх ажлуудыг нэг хоног хийлгэх үед талийгаач тэнд ажиллаж байсан. Би талийгаачаас хэзээ энд хэний тушаалаар ирсэн юм бэ гэхэд би штабын даргын тушаалаар энд ажиллаж байгаа гэж хэлсэн. Тэгээд би талийгаачийг тэнд ажиллаж байгааг мэдсэн. Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр байлдагч 1 ахлагчийн хамтаар ангийн байрлалд ирсэн. Намайг ирэхэд талийгаач нь ангид ирээгүй байсан. Талийгаачтай 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлийн хүмүүс нь аймгийн сумаас ирж уулзаж төрсөн өдрийг нь тэмдэглэж байсан. Өөр хүн ирж уулзаж байгаагүй. ..Ер нь гар утасгүй байсан бөгөөд ар гэрийнхэн нь ирж уулзаад явсны дараагаар ор дэрэнд гэнэтийн үзлэг хийхэд талийгаачийн гудасны завсраас утас гарч ирсэн. Түүнийг нь тодруулахад манай гэрийнхэн өгчихөөд явсан гэж хэлсэн. Би түүнийг нь хурааж аваад албаны өрөөнд хадгалсан гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 31-33 дахь тал/
Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 хугацаат цэргийн алба хаагчдыг 3 сарын хугацаатай ажилд гаргаж ажиллуулсан. Байлдагч нарын ажлын хөлс 60.100.000 төгрөгийг “******* ******* *******” ХХК-ийн захирал Бат бэлнээр авч ирж өгсөн. Зарим мөнгийг нь дансаар хийсэн. Бэлнээр авч ирж өгсөн мөнгийг нь кассад тушаасан. Энэ мөнгөний 9.333.000 төгрөгийг ажил хийсэн байлдагч нарын дансанд шилжүүлсэн 50.767.000 төгрөгийг ангийн тохижилтын ажилд зарцуулсан. Талийгаачийг гэрээгүйгээр ажилласан гэдгийг би мэдэхгүй. Манай ангийн дансанд талийгаач ажил хийсэн гэсэн мөнгө орж ирээгүй. 2022 оны 07 дугаар сарын сүүлээр Зэвсэгт хүчний жанжин штабын хяналт, шинжилгээ үнэлгээний газраас шалгалт ирж санхүүгийн иж бүрэн шалгалт хийсэн гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:...Ер нь хугацаат цэргийн алба хаагч ангиас гарсан тохиолдолд Штабын даргад мэдэгдэж зөвшөөрөл авч гарна. Ямар учраас ямар зорилгоор гарч байгааг нь штабын дарга мэддэг. Миний хувьд цэрэг гарч байгаа асуудалд оролцдоггүй учраас мэдэхгүй байна. Ангийн захирагчаас гадна Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 425 дугаар тушаалыг үндэслэл болгон ангийн захирагч тушаал гаргаж 15 цэрэг сарын хугацаатай тоосгоны үйлдвэрт ажиллуулахаар гэрээ байгуулсан. Хаанаас татагдсан болон ямар зүс царайтай байлдагч нарыг авч явсныг миний бие мэдээгүй. Ангийн захирагч тушаал гаргаж гэрээ байгуулж хугацаат цэргийн алба хаагч нарыг ажиллуулах эрх мэдэл бүхий албан тушаалтан мөн гэж үзэж байна. "******* ******* *******" ХХК-ийн тоосгоны үйлдвэр нь улсын бүтээн байгуулалтад хамаарахгүй ч байлдагч нарын хөдөлмөрлөж олсон мөнгөөр ангийн бүтээн байгуулалтын ажил хийдэг. Тухайн байлдагч нар нь хэдэн төгрөгийн орлого ангид оруулсан талаар миний бие мэдэхгүй байна. Харин тэр мөнгөөр ангид бүтээн байгуулалт хийсэн зүйл их байгаа. Миний бие захирагчийн өгсөн үүргийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалыг үндэслэн гэрээ байгуулсан гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач М.тэй нэг оны цэргүүд байгаа юм. 167 дугаар ангид ирээд танилцсан. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр уулзсан. Тухайн үед “******* ХХК”-ийн ны талбай буюу мод үржүүлэхийн 3-5 тоотод байх хашаанд би бусад цэргүүдийн хамт дэслэгч *******ар удирдуулан тоосгоны үйлдвэрээс ажиллахаар ирсэн байсан. Тэгээд бид нар гадаа талбайд бортог өрж байсан чинь талийгаач офиссийн барилгаас хог хаях гээд гарч ирж байсан, тухайн үед талийгаач бид нартай ирж уулзаагүй хог хаях гээд гарч ирээд хогоо хаячихаад буцаад явж байхад нь дэслэгч ******* дуудаад чи бүр хүний хүн болчихжээ ядаж дотроос ус гаргаад өгчихгүй гэж хэлсэн. Тухайн үед талийгаач дуу муутай болчихсон ажил ихтэй байна гэж байсан. Талийгаач өмнө нь бид нарыг ны талбай дээр очиход гадаа ажиллаж байдаг байсан, тухайн өдөр талийгаач гадаа ажиллаагүй дотор ажиллаж байсан. Талийгаач нийтэч, даруухан, үг ярианы хувьд ажил ихтэй бол нээх юм яриад байдаггүй. Ажил гайгүй бол ярьж хөөрөөд байдаг танихгүй хүнтэй бол нээх харилцаад байдаггүй байсан. Талийгаач өөрөө хэлэхдээ найз охин байхгүй гэж байсан. 06 сарын 15-ны өдөр шиг санаж байна. Би талийгаачаас тамхи татдаг байсан юм уу гэж асуухад талийгаач өмнө нь татдаг байсан цэрэгт ирээд тамхинаас гарчихсан. Цэрэгт ирэхээсээ өмнө нь нэг охинд сайн байсан юм тэгээд цэрэгт ирсэн дараагаа тэр охинтой холбогдоход тамхинаас гарчихвал би чамтай сууна гэсэн болохоор нь би тамхинаас гарсан. Тэгсэн чинь тэр охин өөр хүнтэй үерхчихсэн байна гэхдээ одоо яахав дээ нэгэнт тамхинаас гарчихсан юм чинь гэж ярьж байсан, тэгж хэлж байхдаа зүгээр инээгээд ярьж байсан. Хармагны үйлдвэрт ажиллахад тийм хүнд ажил байхгүй. Бортогонд шороо савлаад усалгаа хийнэ өөр ажил байхгүй. Цэргийн ангийн байрлалд дарамт шахалт бол байдаггүй. Хэвийн зүгээр байдаг цэргийн дүрмийн дагуу харилцдаг гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 37-38 дахь тал/
Гэрч Х. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач М.тэй нэг байранд хамт байсан. Найз нөхдийн харилцаатай. Би тоосгоны үйлдвэр дээр 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ажилласан. Түүнээс хойш уулзаагүй байж байгаад 06 дугаар сарын 20-ны үед ангийн байрлалд таарсан. Уулзаад нээх юм яриагүй. Мэндлээд өнгөрсөн. Сэтгэл зүйн хувьд хэвийн байсан. Талийгаач төлөв даруу, хэлэх үгээ шууд хэлдэг, танихгүй хүнтэй нээх юм яриад байдаггүй. Тоосгоны үйлдвэрт анх ажиллуулахдаа гэрээ байгуулсан гэж хэлж байсан яваандаа танилцуулна гэсэн боловч танилцуулаагүй. Тоосгоны үйлдвэрийн ажил зарим нь гайгүй зарим нь хэцүү ажил байдаг. Талийгаачийн ажиллаж байсан ажил амархан ажил байсан. Орой ажил дуусахад их ядардаг байсан. ******* компанийн ажилчид цэргүүдтэй дажгүй сайн харилцдаг байсан. Тухайн үед удирдаж байсан ******* заримдаа ажлаа хийсэнгүй хурдан ажлаа хий хүүрээ юугаа хийгээд наанаа суугаад байгаа юм гэх мэтээр харааж загнадаг, нэг удаа бид нарыг ажлаа хийгээгүй гээд угалник төмрөөр бөгс хэсэгт цохиж байсан, өөрөөр гар хүрч цохиж зодсон зүйл байхгүй. ...Та нарын цалин ангийн дансанд ордог гэж ******* хэлж байсан. Цэргийн ангийн байрлалд дарамт, шахалт байхгүй. Ахлагч дарга нартай цэргийн дүрмийн дагуу харилцдаг өөр харилцаа байдаггүй гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 40-41 дэх тал/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаачтай дотно найзалдаггүй. Гэхдээ найз нөхөд он жавууд байсан. Би тоосгоны үйлдвэрт 04 сарын 08-ны өдрөөс 06 сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Би тоосгоны үйлдвэрээс ангийн байрлалд шилжихэд талийгаач тоосгоны үйлдвэрт ажиллаад үлдсэн. Тэгээд 06 сарын 20-ны үед талийгаач ангийн байрлалд шилжиж ирсэн тэгэхэд хамгийн сүүлд уулзсан. Тэгээд удалгүй эргээд гадуур ажилд гарсан. Сүүлд уулзахад сэтгэл зүйн гайгүй л байх шиг байсан. Өөрөө эргээд ажилд гарахдаа дуртай байх шиг байсан. Ангийн байрлалд ирсэн дараагаа Баярмаа эгч намайг авна гэсэн гээд ярьж байсан. Сэтгэл зүйн хувьд ямар байсан талаар нь сайн мэдэхгүй байна, сайн тулж уулзаж ярилцаж амжаагүй. Талийгаач төлөв даруу, хэлэх үгээ шууд хэлдэг, танихгүй хүнтэй нээх юм яриад байдаггүй. Тоосгоны үйлдвэрийн ажлын орчин гайгүй. Галч нь цэргүүдтэй мөнгийг нь төлж байгаа юм чинь хийх ёстой гэсэн байрнаас харилцдаг. Бусад ажилчид сайн харилцаатай байдаг. Өдөрт хэдэн төгрөгийн цалин хөлстэй ажилладаг талаар огт мэдэхгүй. Ангийн цэргүүдийг төмөр зам, даш зам, тоосгоны үйлдвэр зэрэгт ажиллуулдаг байсан. Мөн шинээр баригдаж байгаа 15 давхар орон сууцны барилгын талбайд ажиллуулж байсан. Би 15 давхрын барилгын ажилд очиж байгаагүй. Тухайн үед ангийн байрлалд харуулын байр янзалж байсан. Цэргийн ангийн байрлалд дарамт шахалт байдаггүй гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 43-45 дахь тал/
Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Бид анх 04 сарын 08-ны өдөр дэслэгч *******тай 15 байлдагч “*******” тоосгоны үйлдвэрт ажиллахаар гэрээ байгуулан ангийн байрлалаас гарч тоосгоны үйлдвэр дээр очсон. Тэгээд тэнд ажилласан. Хааяа “ ”-ийн үйлдвэрт ажилладаг байсан. Би өөрийн хүсэлтээр 06 сарын 02-ны өдөр ангийн байрлалд ирсэн. Талийгаач болохоор 06 сарын 19-ний өглөө ангийн байрлалд ирсэн. Тэгээд талийгаач ирснийхээ маргааш нь баригдаж байгаа 15 давхар барилга дээр 06 сарын 20-ны өдөр бүтэн болон 06 сарын 21-ний өдөр тал ажилласан. Тэр ажиллаж байгааг нь ангийн удирдлагууд мэдээгүй. Тухайн өдрийн жижүүр ахлах ахлагч дур мэдэж авч явж, барилгын материал зөөлгөж ажиллуулсан гэж талийгаач надад өөрөө хэлсэн. Тэгээд 06 дугаар сарын 21-ний өглөө барилга дээр ажиллаж байхад нь хороо штабын дарга дэд хурандаа талийгаачийг хайгаад ахлах ахлагч од олж ир гэж хэлэхийг би станцаар сонссон. Тэгээд талийгаачийг нууцаар авч ирж оруулсан. Тэгээд штабын даргын өрөө рүү явснаас хойш эргэж ирээгүй. Тэгээд талийгаачийг хаана байгааг мэдэхгүй, цэргийн данс дээр хороо штабын даргын 1 цэрэг гэж явдаг байсан. Тэгээд хэд хоногийн дараа дэслэгч Мөнжинтулга ангиас ирж тоосгоны үйлдвэр дээр ажиллаж байгаа цэргүүдийнхээ хүнсийг аваад явахдаа надтай уулзаад " чинь дундын хашаан дээр ны үйлдвэр дээр ажиллаж байгаа юм байна" гэж хэлчихээд яваад өгсөн. Тэгээд тэрнээс хойш холбоогүй байсан. Талийгаачийг үхсэн гэдгийн 07 сарын 11-ний өдрөөс сонсож эхэлсэн. 2022 оны 07 сарын 12-ны өглөө дэд хурандаа Үүрцайх бүх цэргийг жагсаагаад "Цагдаагийн байгууллагаас та нараас мэдүүлэг авна, ангийн байрлалаас гарч ажилладаггүй гэж хэлээрэй, энэ анги 50 жил болж байна хэрэгт орооцолдмооргүй байна" гэж үүрэг тавьсан. Тэгээд ангийн бүрэлдэхүүн цуглаж эхэлсэн. Тэгээд жанжин штабаас шалгалт ирнэ гэсэн чинь дэд хурандаа Үүрцайх ангийн бүх бичиг баримтыг устгаж шинэчилсэн. Тэгээд 06 сарын 09-ний өдрөөс 19-ний хооронд 15 цэрэг ажилласан болгож өөрчилсөн. Тэгээд ******* дарга цагдаагийн байгууллагад бүгдийг нь үнэнээр нь хэлнэ, бичиг баримт устгахгүй гээд өнөөдөр бид нарыг дагуулаад цагдаа дээр ирсэн. Талийгаач танихгүй хүнтэй харьцдаггүй, хүнээс айдаггүй, шулуун зантай хүн байсан. Талийгаачид найз охин байгаагүй. Хармагны үйлдвэр дээр ганцаараа ажилладаг байсан. Талийгаач ямар ч хорт зуршил хэрэглэдэггүй байсан. Талийгаач хүний өөдөөс тэрсэлдээд байдаггүй хүн. Харин сүүлд төрсөн өдрөөр нь гэрийнхэн нь ирээд явсны дараа ******* дарга өөрт нь дургүй болсон байна гэж надад хэлж байсан. Хармагны үйлдвэр дээр байхад нь ******* дарга талийгаачийг чи энд их жаргалтай байна, өөрийгөө анги руу орно гэдгээ санаарай гэж хэлсэн гэсэн. Талийгаач анги болон бусад албан хаагч дунд нэр хүнтэй, үнэнч шударга залуу байсан гэжээ. /2-р хх-ийн 46-50 дахь тал/
Гэрч О. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай салааны байлдагч 04 сарын 08-ны өдрөөс эхлэн тоосгоны үйлдвэр дээр ажиллаж байсан. Энэ ажиллах хугацаанд ангийн байрлалаас гадна үйлдвэр дээр байрлаж байсан. Талийгаач 06 сарын 18-ны өдрөөс эхлээд ангийн байрлалд татагдсан. Би өөрөө тоосгоны үйлдвэр дээр үлдсэн. Тэгээд би 07 сарын 10-ны орой тоосгоны үйлдвэрээс ангийн байрлалд ирсэн чинь талийгаачийг “ хайрмаг”-ийн үйлдвэр рүү ирээд удаагүй байхад нь буцаагаад аваад явсан гэж бусад байлдагчаас сонссон. Би тоосгоны үйлдвэр дээр ажиллаж байхдаа талийгаач байлдагчтай хаан ны үйлдвэр дээр таардаг байсан. Тэгээд ангийн байрлалд байхад хуулийн офицер дэслэгч ирээд “д ямар нэг юм тохиолдсон юм шиг байна, байхгүй ч болсон байж мэдэх юм шиг байна, бэлтгэлтэй байгаарай” гэж надад хэлж байсан. Тэгээд ангийн байрлалд байхдаа г үхсэн гэдгийг батарейн захирагч дэслэгч *******ас сонссон. Тэгээд хамт ажил хийж байсан болохоор хуулийн офицер цагдаа дээр хүргэж өгсөн. Талийгаач аймгийн сумын сургуульд манай нөгөө ангид сурдаг байсан. Номхон, сийрэг, илүү зангүй, инээгээд явж байдаг байсан. Бид нарыг тоосгоны үйлдвэрт ажиллаж байх үед дэслэгч ******* хариуцан ажиллаж байсан. Бид нартай шаардлагаа тавиад ажил хийлгэдэг байсан. Цэргийн дүрмээр харилцдаг байсан. ...Тоосгоны үйлдвэрт ажиллаж байхад 06 дугаар сард шиг санаж байна. Дэслэгч Мөнжинтулга жоохон архи уучихсан ирээд талийгаач , - нарыг утас оруулж ирээд баригдсан чи цэргүүддээ хяналт тавиагүй байна ажлаа хийхгүй байна гээд миний дух руу гараа зангидаж байгаад хоёр удаа цохисон. Мөн 06 сард байх бид нарыг ажлаа хийхгүй байна гээд тэнд ажиллаж байсан бүх цэргүүдийн бөгс рүү нэг нэг удаа төмрөөр цохисон. Тухайн үед бэртэж гэмтсэн хүн байгаагүй. Хүн бэртэж гэмтэхээр сүртэй цохиж зодсон зүйл байхгүй. ******* хоёр захирах захирагдах зарчмаар харилцдаг байсан. ******* бусад цэргүүдийн адилаар харилцдаг байсан гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 51-58 дахь тал/
Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаачийг танина. 2021 оны 10 дугаар сард хугацаат цэргийн албанд татагдаж зэвсэгт хүчний ...... дугаар ангид хуваарилагдсан. Уг ангид ирээд талийгаачтай нэг салаанд орж танилцсан. Нэг нутаг усны он жав найзууд байсан. Нэг салаанд хамт байдаг болохоор нилээд ойр дотно байдаг нэг нэгнийхээ жаргал зовлон амьдрал ахуй гээд хамаг зүйлээ ярилцдаг. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл би “*******” ХХК-ийн тоосгон үйлдвэрт ажилласан. Намайг ажиллах хугацаанд тус ангийн цэргүүд ээлжлэн ирж ажилладаг байсан. Би 07 дугаар сарын 10-ны өдөр тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмж эвдэрсэн гээд Мод үржүүлэхийн 3-5 тоотод байдаг “******* ХХК”-ийн ны үйлдвэр дээр дэд түрүүч , байлдагч , , нарын хамт дэслэгч *******ар удирдуулан ажиллахаар очсон бид нарыг очиход талийгаач уг газарт ажиллаж байсан. Бид нар очоод гадаа талбайд ажилласан. Тэгээд ажиллаж байгаад би хайч авах гээд уг газарт байх офиссын барилгад ороход талийгаач юу гэдгийг нь мэдэхгүй үр маягийн зүйлийг жижиг саванд савлаад сууж байсан, тэгээд би талийгаачтай мэндлээд юу хийж байна дажгүй юу сонин юу байна гээд ярилцахад найз нь энийг савлаад байж байна гэж байсан. Тэгээд ойр зуурын юм ярилцсан. Тэгээд би анги дээр хэзээ очих юм бэ? бид нар анги дээр одоо очих гэж байгаа чи явах юм уу хамт явъя гэхэд арай болоогүй найз нь одоохондоо байж байна. эгч юу гэх юм бол мэдэхгүй байна, орой асууж үзнэ гэж байсан. Талийгаач төлөв даруу танихгүй хүнтэй нээх юм яриад байхгүй. Таньж мэддэг найз нөхөдтэйгөө нээлттэй чөлөөтэй ярилцдаг. Хүнд хэлнэ гэсэн зүйлээ шууд хэлдэг танихгүй хүн эвгүй харилцвал шууд хэлээд маргалдах магадлал ихтэй хүн байсан. Тухайн үед их даруухан сууж байсан. Би ер нь энд ямар байна хоол унд хэр байна гэхэд энд дажгүй байгаа эгчийн гэрт хамт байгаа гэж байсан. Тухайн үед сэтгэл санаагаар унасан уурлаж гомдсон зэрэг зүйлс анзаарагдаагүй байдгаараа л байсан. Талийгаач 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тоосгоны үйлдвэрт тэрэг чирэх ажилд ажилласан. Тэгээд 06 дугаар сарын 17, 18-ны үед анги руу оруулсан тэрнээс хойш хэзээ ны үйлдвэрт очиж ажилласныг мэдэхгүй байна. 06 дугаар сарын 13-ны өдөр талийгаачийн ар гэрийнхэн тоосгоны үйлдвэрт ирж уулзаж төрсөн өдрийн гэнэтийн бэлэг барьж байсан. Талийгаач төлөв даруу зантай, нийтэч ямар нэгэн зүйлд идэвхтэй хүнд хэлэх гэсэн зүйлээ шууд шулуун хэлдэг бие сэтгэл зүйн хувьд хэр барагтай зүйлд сэтгэлээр хурдан унаад байдаггүй. Юмыг их нихуур бодож дараа нь сэтгэл зүйн хямраад байдаг юм шиг л санагддаг. Надтай бол хамаг зүйлээ ярилцдаг байсан, шударга бус зүйлд их дургүй хүн байсан. ....2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Бат гэх хүн гэрээ байгуулсан гээд 15 цэрэг аваад тоосгоны үйлдвэр дээр очиж ажилласан. Бид нарыг гэрээтэй танилцуулна гэсэн боловч танилцуулаагүй. Гэрээн дээр өглөө 08 цагаас орой 20 цаг хүртэл ажиллана өдрийн 3 хоолтой эндээ байрлана өдрийн нормын ажлаа дуусгавал эрт амарч болно. Тоног төхөөрөмж эвдрэх бороо орсон бол амарна гэж хэлсэн. Гэхдээ ажил нь их хүнд орой ажлаас буухад их ядардаг. Тоног төхөөрөмж эвдрэхээр ын үйлдвэр дээр ажиллуулдаг хөдөлмөр хамгааллын тал дээр асуудал ихтэй тоног төхөөрөмж нь эвдрэхээр хатаагч яндангийн дундуур орж тэрэгтэй тоосгыг татаж авах зэргээс эхлээд асуудал ихтэй. Эхлээд шороог шигшдэг тэгээд шигшсэн шороог тоног төхөөрөмжийн хажууд зөөж аваачаад хэвлэгдэж гарч ирсэн тоосгыг авч тэргэн дээр өрөөд хатаагч зууханд хийдэг хатаагч зуухнаас гарч ирэхээр буюу тоосго шатаагчинд өрдөг, шатсаны дараа гаргаж өрдөг. Тухайн үед ямар нэгэн дарамт шахалт байхгүй. Дамжлага бүрд хуваагдаж зогсоод өөр өөрсдийн ажлаа хийдэг байсан. Цэргийн ангийн байрлалд бэлтгэл сургуулилтаа хийгээд байж байдаг гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 59-62 дахь тал/
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:...Анх 04 сарын 08-ны өдөр ангийн байрлалаас “*******” компани руу ангиас 15 байлдагч, 1 ахлагч, 1 офицер тоосгоны үйлдвэр рүү явсан. Тэгэхэд талийгаач их шударга, хүнд хэлэх юмаа хэлчихдэг хүн байсан. Тэгээд сар гарангийн дараа ажлаа эхэлсэн. Тэр үед талийгаач тэрэгчин хийдэг байсан. Орой эрт буугаад бид нар сагс, волейбол тоглодог байсан. Тэгээд 06 дугаар сарын 13-ны өдөр талийгаачийн төрсөн өдөр болоод ар гэрийнхэн нь ирээд төрсөн өдрөө тэмдэглээд талийгаачийн гэрийнхэн ын ам үзнэ гээд тэр орой нь авч яваад маргааш өглөө нь хүргэж ирсэн. ...Тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмж нь эвдрэхээр манай байлдагч нар ийн үйлдвэр рүү явж мод тарих ажил хийдэг байсан. Талийгаач их явж ажилладаг байсан. Тэгээд 06 сарын 18-ны өдөр талийгаачийг ангийн байрлалд очсон. Би 07 сарын 10-ны өдөр ангийн байрлалд ирээд талийгаачийг ангийн байрлалд ирээд удаагүй байхад нь 06 сарын 21-ний өдөр ахлах ахлагч гэх хүн талийгаачтай нийлээд 10 байлдагчийг талийгаачийн үхсэн гэх 15 давхар дээр дагуулж очиж барилгын материал зөөлгөсөн гэхийг салааныхаа байлдагч нараас сонссон. Тэгээд ны үйлдвэрийн захирал манай ангийн штабын дарга руу залгаж талийгаачийг авч ажиллуулмаар байна гэж хэлснийг салааныхаа цэргүүдээс сонссон. Бид хэд талийгаачийг ны үйлдвэр дээр ирснийг мэдээгүй байж байгаад сүүлд 07 дугаар сарын 01, 02-ны өдрийн үед мэдсэн. Тэгээд 07 дугаар сарын 10-ны өдөр бид хэдээр зэрлэг зулгаалуулчихаад орой нь ангийн байрлалд 19 цагийн үед ирсэн гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 63-67 дахь тал/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:...Анх 04 сарын 08-ны өдөр ангийн байрлалаас 15 байлдагч, салаан захирагчтай хамт тоосгоны үйлдвэр рүү явсан. Тэндээ байрлаж ажилласан. Би 07 сарын 10-ны өдөр тоосгоны үйлдвэрээс бүгд ангийн байрлал руу явсан. Талийгаач 06 сарын 19-ний өдөр ангийн байрлалд очсон. Тэгээд 07 сарын 10-ны өдөр очиход талийгаач байгаагүй. Тэгээд 07 сарын 11-ний өдөр дэд хурандаа Үүрцайх тоосгоны үйлдвэрт ажилласан 10 байлдагчийг 06 сарын 09-ний өдрөөс 06 сарын 19-ний өдөр хүртэл ажилласан гэж мэдүүлэг өг гэж хэлсэн. Тэгээд маргааш нь талийгаачийг үхсэн гэдгийг салаан захирагчаар сонссон гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 68-71 дэх тал/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаач тэй найзууд байгаа юм. Ярих юмаа яриад байж байдаг дажгүй сайн харилцаатай байсан. 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр талийгаачийн ажиллаж байсан. Хармагны үйлдвэрт ажиллахаар очих үед талийгаачтай уулзсан. Уулзахад талийгаач усалгаа хийж байсан. Би талийгаачтай ойр зуурын зүйл ярилцаад талийгаачийг ямар байгаа талаар асуухад энд гоё байна. Өөрөө хоол ундаа хийгээд идчихдэг. Дажгүй байгаа гэж ярьж байсан. Сэтгэл санааны хувьд хэвийн харилцдаг шигээ л харилцаж байсан. Ямар нэгэн зүйл анзаарагдаагүй. Өөрөө ч мөн янз бүрийн зүйл яриагүй. Талийгаач 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс байх ны талбайд ажиллах болсон. Тухайн Хармагны талбайд цэргийн ангиас ганцаараа ажиллаж байсан гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 72-75 дахь тал/
Гэрч О. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаачтай нээх дотно биш гэхдээ нэг салаанд хамт байсан болохоор нэгэнтэйгээ найз нөхдийн харилцаатай байсан. 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шиг санаж байна. , , , нарын хамт ны үйлдвэрт ирж ажиллах үед тэй таарсан. Тухайн үед мэндлээд энд хэр байна дажгүй юу гэхэд дажгүй байна. Ангиас ганцаараа болохоор жаахан тийм байна. Бусдаар гоё байна гэж байсан. Сэтгэл зүйн хувьд хэвийн байсан. Бид нарыг тоосгоны үйлдвэрт ажиллуулахад ямар гэрээ хийсэн эсэхийг сайн мэдэхгүй. Бид нарт тэр талаар огт хэлээгүй. Байрлаж амьдрах орчин маш муу хоол цай нь дажгүй. Ажлын орчин маш хүнд их ядардаг, маш халуун ажиллахад маш хүнд газар байдаг. Талийгаач тэрэгний хэсэгт ажилладаг байсан. Хатаагч ажиллуулахаар яг нүүрсний угаарт ажилладаг байсан. Хатаагч ажиллуулаагүй үед гайгүй байдаг. Хатаагчийг долоо хоногийн 3-4 хоногт ажиллуулдаг байсан. Амралтын өдөр гэж байдаггүй байсан. Тоног төхөөрөмж эвдрэхээр ийн талбайд ажилладаг байсан. Бид нар хэдэн төгрөгийн цалинтай ажилладаг талаар мэдэхгүй. Бид нарын хийсэн ажлын цалин ....... дугаар ангийн дансанд ордог байсан. Тухайн тоосгоны үйлдвэр хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгч гарын үсэг зуруулдаг байсан гэжээ..” /2 дугаар хавтаст хэргийн 76-79 дахь тал/
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Талийгаачтай ........ дугаар ангид анх ирээд танилцсан. Нэг салаан цэрэг байсан. 2022 оны 06 дугаар сарын сүүлээр тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаад анги дээр ирсэн. Талийгаач тоосгоны үйлдвэрт ажиллаж байгаад анги дээр ирэхдээ сэтгэл санааны хувьд нэг л сонин байсан. Бид нар юм яриад сууж байхад ганцаараа тээр цаана очиж суугаад гутлаа тослоод захны даавуугаа хадах зэрэг хувийн ажлаа амжуулаад суучихдаг. Оройн тоонд бүгд дуулаад алхаж байхад ганцаараа голд нь дуулалгүй алхаад явж байдаг болсон байсан. Өмнө нь тэгдэггүй байсан. Тоосгоны үйлдвэр рүү ажилд яахаас өмнө огт тамхи татдаггүй байсан харин ажилд яваад ирсэн дараагаа тахих татдаг болсон байсан. Би урд ажил дээр ямар байсан гайгүй юу ямар байсан гэж асуухад ажил гайгүй байсан, хариуцаж ажиллаж байсан ******* муухай харьцдаг байсан лайтай байсан гэж хэлж байсан. Мөн жагсаалд зогсож байгаад Мөнхжинтулгыг харчихаад энэ муу пиздааг хархаар уур хүрээд байх юм гэж хэлж байсан, тэгээд ирээд 2-3 хоног болсон хэд хоног гэдгийг нь сайн санахгүй байна. Тэгээд талийгаач М. эргээд ажилд гарсан тэрнээс хойш уулзаагүй. ******* г загнаж зоддог байсан зүйл байхгүй. Тоосгоны үйлдвэр рүү ажилд гарахаас өмнө хэн хэн нь хэвийн бусад цэргүүдийн адил харилцдаг байсан. Харин тоосгоны үйлдвэр рүү ажилд яваад ирснээс хойш талийгаач ротын захирагч *******д их дургүй хархаараа ундууцдаг болсон байсан. ...Талийгаач г тоосгоны үйлдвэрт ажиллаж байхад ******* гаднаас согтуу ирээд талийгаач болон -, нарыг зодож байсан гэж цэргүүд ярьж байсан. Тоосгоны үйлдвэрт ажиллаад ирсэн цэргүүд сэтгэл зүйн хувьд жоохон сонин болчихоод ирдэг байсан. Би 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоосгоны үйлдвэрт 7 хоног ажиллаад эргэж ангидаа ирсэн тэрнээс хойш ажиллаагүй. Тоосгоны үйлдвэр ангийн захирагчтай гэрээ хийсэн байсан. Намайг ажиллаж байх хугацаанд байрлаж байсан байр нь балгас шиг л юм байсан. Манай цэргүүд ажиллаж байхдаа засаж янзалсан гэж байсан. Намайг ажиллах хугацаанд ойр орчмыг нь цэвэрлээд шороо тоосыг нь гаргасан гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 80-83 дахь тал/
Гэрч Ж. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Бид нар анх 04 сарын 08-ны өдөр тоосгоны үйлдвэрт очсон. Тэгээд тэнд , гэдэг 2 хүн тоосгоны үйлдвэрт очсон. 07 сарын 10-ны өдөр ангийн байрлалд ирсэн. Талийгаачийг 06 сарын 18-ны өдөр ангийн байрлалд дуудсан. 06 сарын 22-ны өдөр ны үйлдвэр дээр таарсан. Тэрнээс хойш ны үйлдвэр дээр 2-3 удаа таарсан. 07 сарын 10-ны өдөр ангийн байрлалд ирсэн. Тэгээд 7сарын 12-ны орой талийгаачийг алга болсон гэхийг ангийн байрлалд сонссон. ...Талийгаачид дарамт шахалт үзүүлдэг байсан. Дэслэгч ******* ны үйлдвэр дээр байхад "Чи ганцаараа жаргаж байна уу" гэж шоглож ярьж байсан. Тоосгоны үйлдвэр дээр байхад талийгаачийн төрсөн өдөр болоод талийгаачийн аав, ээж ирээд явсны дараа дэслэгч ******* анги болон тоосгоны үйлдвэр дээр өрөө рүүгээ дагуулж ороод харааж загнаж байсан. Тэгээд сүүлдээ талийгаачийг бид хэдтэй байхад муухай харж явдаг, бид нарыг байхгүй байхад харааж зүхдэг байсан. Бас тоосгоны үйлдвэр дээр байхад шөнөөр бид нарыг бүгдийг нь ажиллуулдаг байсан гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 90-91 дэх тал/
Гэрч У. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:..Би анх 04 сарын 08-ны өдрөөс тоосгоны үйлдвэр дээр ажиллана гэж ангийн байрлалаас гарсан. Тэгээд 06 сарын 18-ны өдөр буцаж ангийн байрлалд ирсэн. Тэгээд 06 сарын 23-ны өдөр дахин тоосгоны үйлдвэр рүү яваад 07 дугаар сарын 10-ны өдөр ирсэн. Талийгаач 06 сарын 19-ний өдөр ******* бид 3 хамт ангийн байрлалд ирсэн. Тэгээд ******* бид хоёр анги дээр ажил хийж байхад талийгаачийг 15 давхар дээр ажил хийж байна гэж сонссон. Тэр үед талийгаач 1 бүтэн, 1 тал хоног ажилласан. Талийгаачийг эргүүл дуудаж байна гээд 15 давхраас буцаж ирээд дахиж анги дээр ирээгүй. Тэгээд би буцаад тоосгоны үйлдвэр дээр очиж ажиллахдаа ны үйлдвэр дээр талийгаачтай таарсан. Тэгээд хамгийн сүүлд 07 сарын 09-ний өдөр ны үйлдвэр дээр таарсан.... Талийгаач нийтэч хүн байсан. Салаан захирагчид дургүй байсан гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 92-95 дахь тал/
Гэрч Ө. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Бид анх 04 сарын 08-ны өдрөөс тоосгоны үйлдвэр дээр ажиллуулна гэж ангийн байрлалаас гарсан. Тэгээд би 04 сарын 14-ний өдөр буцаж ангийн байрлалд ирсэн. Тэгээд 05 сарын 02-ны өдөр Гашуунсухайтын төмөр зам дээр ажиллах гэж явсан. Тэгээд буцаад 07 сарын 02-ны өдөр ангид ирсэн. Талийгаач тоосгоны үйлдвэр дээр ажиллаж байгаад анги дээр ирээд барилга дээр 1 бүтэн 1 тал өдөр ажилласан гэж сонссон. Тэгээд ны үйлдвэр рүү явсан гэж манай салааныхан ярьж байсан. 07 сарын 10-ны өдөр манай бусад цэргүүд анги дээр бүгд ирсэн. Тэгэхэд талийгаачийг ны үйлдвэр дээр байгаа гэж байсан. ...Сүүлд тоосгоны үйлдвэр дээр байхад нь салаан захирагч загнасан гэж сонссон гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 96-99 дэх тал/
Гэрч Г.жаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:...Талийгаач 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тоосгоны үйлдвэрийн захирал ахтай хамт тоосгоны үйлдвэр дээр ирсэн. Ирээд та нараар юу байна гээд инээж хөхөрч элдэв зүйлс ярьж байгаад 10 орчим минут болоод тэгээд яваад өгсөн. Тэрнээс хойш уулзаагүй. Тухайн үед сэтгэл санааны хувьд хэвийн зүгээр байсан....Ажлын орчны хувьд бохир заваан хамгаалах хэрэгсэл бээлий өгдөггүй. Бээлийг өгөх болохоор урагдсан бээлий авч ирж байж шинээр ав гэж хэлдэг ажиллахад бол зүгээр газар амьдрах орчны хувьд нурсан балгас шиг байсан. Өдөрт хэдэн төгрөгийн цалин өгдөг талаар мэдэхгүй. Ангиас авдаг гэж сонссон гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 100-102 дахь тал/
Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Бид анх 04 сарын 08-ны өдрөөс 07 сарын 10-ны өдөр хүртэл ангийн байрлалаас гарч тоосгоны үйлдвэр дээр байрлаж ажилласан. Талийгаачийг 06 сарын 18-ны өдөр ангийн байрлал руу татсан. Тэгээд дараа нь 07 сарын 10-ны өдөр анги руу буцахаас өмнө ны талбай дээр талийгаачтай сүүлийн удаа таарсан гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 103-106 дахь тал/
Гэрч Ж.- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ:...Бид нарыг тоосгоны үйлдвэрт ажиллаж байх үед дэслэгч ******* хариуцан ажиллаж байсан. Уурлаж загнах үедээ уурлаж загнана. Энгийн үедээ энгийн инээж хөхрөөд байж байдаг. Байнга уурлаж загнаад байхгүй. ...Тоосгоны үйлдвэр дээр байхад талийгаач бид хоёр утастай байгаад баригдсан юм. Тэгээд дэслэгч ******* шөнө согтуу ирээд талийгаач бид хоёрыг надад хэлэлгүй миний зөвшөөрөлгүй утас авч ашигласан байна. Энэ үйлдэл тань цэргийн дүрэмд нийцэхгүй байна гэж хэлээд дэд түрүүч г дуудаж ажлаа хийхгүй байна. Цэргүүдэд хяналт тавихгүй байна гэж загнаад духан дундуур нь гараа зангидаж байгаад нэг цохиж авсан. Өөр бусад байдлаар бид нарын биед халдаагүй гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 107-109 дэх тал/
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Ж.*******ыг ангийн захирагч болсон гэдгээр нь мэдэхээс өмнө хамт ажиллаж байгаагүй, харьцаатай байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай" 01 дүгээр зарлигаар батлагдсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүчингүй болж шинэчлэгдсэн. Тоосгоны үйлдвэрт ажиллах гэдгээрээ дээрх журмын аж ахуйн ажил гэдэг төрөлд орж байгаа. Гэвч ажилд оролцуулахын тулд журмаараа тухайн аж ахуйн нэгж нь Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргаад түүний дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал гарч байж цэргийн алба хаагчид аж ахуйн ажилд оролцох ёстой. Тэгэхээр Ж.*******ын гаргасан А/153 дугаартай тушаал нь Зэвсэгт хүчний Жанжин штабаас зөвшөөрөлгүй дур мэдэж гаргасан тушаал байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журамд заасан байгаа. Аж ахуйн ажилд юу хамаарах вэ гэдгийг мөн заасан байдаг...” /2 дугаар хавтаст хэргийн 114-116 дахь тал/
Шүүгдэгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Прокурорын тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг зөвшөөрч байна....Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “******* ******* ******* “ ХХК-тай 3 сарын хугацаанд "Хугацаат цэрэг ажиллуулах тухай" гэрээг байгуулж, Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн захирагчийн тус өдрийн А/153 дугаартай тушаал гаргаж тоосгоны үйлдвэрийн ажилд цэргийн албан хаагчдыг томилон ажиллуулж хийх ёсгүй үйлдлийг хийж, "******* ******* *******" ХХК-д давуу байдал бий болгож Зэвсэгт хүчний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан "Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам" болон бусад хууль тогтоомжийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2021 оны 07 дугаар сард тус ангийн ангийн захирагчаар томилогдож, 1 жилийн хугацаанд ажилласан байна, ингээд намайг ангийг хүлээн авахад цаанаа нэг л гундуу, цэргийн албан хаагч нарын өнгө үзэмж муу, ажиллах нөхцөл муу байсан, цэргийн гол тогооны хувьд өнөө маргаашгүй таазнаасаа дарж унах магадлалтай, аймгийн Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлтийг гаргуулсан зэрэг арга хэмжээг авсан. Ковид-19 цар тахлын хүрээнд төсөв мөнгөний хувьд хүнд хэцүү байсан, би урд нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар 14 жил 7 сар ажиллаж байхдаа 250 сая төгрөгийн төсөвт өртөгтэй цэргийн штабын байр, хугацаат цэргийн албан хаагч нарын цэргийн байрны засварын ажлыг хийлгүүлж байсан. Тийм болохоор 2022 оны төсөв хэлэлцэх үеэр аймгийн удирдлагуудад танилцуулж хэлэлцүүлэн, 1,8 тэрбумын төсвөөр цэргийн ангийн гал тогоо бариулах ажлыг танилцуулж, шийдвэрлэж авсан, одоо тус ажил нь хийгдээд эхэлчихсэн, 2023 оны 08 дугаар сард ашиглалтад орохоор байгаа. Мөн 2023 онд Зэвсэгт хүчний ..... дугаар ангийн 50 жилийн ойн баяр болох бөгөөд тус ангийн захирагчаар нийт 17 хүн ажиллаж байсан ба би 17 дахь нь бөгөөд Өмнөговь аймгийн гаралтай хүн болохоор ангийнхаа 50 жилийн ойгоор цэргийн ангиа нэг сайхан болгочих санаатай, аймгийн аж ахуй нэгж байгууллагатай ярилцаж, цэрэг ажиллуулах гэрээг байгуулсан юм, тус цэрэг ажиллуулсан мөнгөөр цэргийн ангийн гадна талбай, хашаа, цэргийн албан хаагчдын гадна талбайн засвар, өрөө тасалгааны тохижилтын ажил, зочид буудал, цэргийн ангийн алдрын танхимын ажлын засварт хийлгүүлсэн байдаг гэжээ. /3 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал/
Шүүгдэгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ: ...2022 оны 07 дугаар сарын 03-ны өдөр нь амралтын өдөр буюу Ням гараг байсан, намайг Зэвсэгт хүчний ....... ангийн захирагчаар ажиллаж байх хугацаанд амралтын өдрүүдэд ангийн орлогч нараас над руу цэрэг гаргая гэх байдлаар утсаар ярьж, илтгэн зөвшөөрөл авч байсан удаа байхгүй. Харин ажлын өдрүүдэд орлогч нараас албан өрөөнд орж ирээд нийгмийн хариуцлагын хүрээнд цэргийн ангийн ойр орчмын тоос шороог цэвэрлэх байдлаар илтгэж байсан, тухай бүрд ангийн өнгө үзэмжийг сайн харагдуулах зорилгоор цэрэг гаргаж, хашаа хорооr цэвэрлүүлэхээр гаргаж байсан, гаргахдаа мөн л хариуцсан ахлагч, офицер цолтой албан хаагчийг гаргадаг гэжээ. /7 дугаар хавтаст хэргийн 114-115 дахь тал/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаартай “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ыг батлах тухай зарлиг, хавсралтын хамт /2 дугаар хавтаст хэргийн 117-121 дэх тал/
Зэвсэгт хүчний ........ дугаар ангийн захирагчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/153 дугаартай “Тоосгоны үйлдвэрийн ажилд цэргийн алба хаагчдыг томилох тухай” тушаал, хавсралтын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 229 дэх тал/
Зэвсэгт хүчний ....... дугаар ангийн оройн тооллогын 2022 оны 04, 05, 06, 07 сарын бүртгэл /Миномётын батарей/-ийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 230-239 дахь тал/
Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл “Зэвсэгт хүчний .....угаар ангийн кассын 2022 оны 04, 05, 06, 07 дугаар сарын орлого, зарлагын тайлан”-гийн хуулбар баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 240-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-21 дэх тал/
“******* ******* *******” ХХК-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/
Ж.*******ын иргэний үнэмлэхний лавлагаа / 3 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал/
Ж.*******ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 126 дахь тал/
Эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хавтаст хэргийн 128 дахь тал/
Монгол Улсын Батлан хамгаалан яам батлан хамгаалахын төв архивын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10739 дугаартай “Ж.*******ын ажилласан жилийн архивын лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 131 дэх тал/
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/915 дугаартай “Хурандаа Ж.*******ыг томилох, цалинжуулах тухай” тушаал /3 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал/
Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/1290 дугаартай “Хурандаа Ж.*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, чөлөөлөх, нэг удаагийн тэтгэмж олгох тухай” тушаал /3 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал/
Ж.*******ын албан тушаалын тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 134-140 дэх тал/
Батлан хамгаалахын сайд, Сангийн сайдын хамтарсан 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/39/28 дугаартай “Бүтээн байгуулалтын ажилд оролцуулах бие бүрэлдэхүүний ажлын хөлс, томилолтын зардал, техник хэрэгслийн ашиглалтын төлбөрийг тогтоох тухай” тушаал / 4 дүгээр хавтаст хэргийн 138 дахь тал/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай “Зэвсэгт хүчний Жанжин штабын дүрэм батлах тухай” зарлиг, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаар зарлигийн хавсралт / 4 дүгээр хавтаст хэргийн 139-145 дахь тал/
Дэслэгч генерал Д.Ганзоригийн 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн А/425 дугаартай “Аж ахуйн ажилд оролцох үеийн ажлын хөлсний хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тушаалын хуулбар / 4 дүгээр хавтаст хэргийн 146 дахь тал/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралт “Цэргийн дотоод албаны дүрэм” / 4 дүгээр хавтаст хэргийн 147-250, 5 дугаар хавтаст хэргийн 1-21 дэх тал/,
Зэвсэгт хүчний ....... дугаар ангийн захирагч Хурандаа Ж.*******, “******* ******* *******” ХХК нарын 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” гэрээний хуулбар /5 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал/
Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн захирагчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/153 дугаартай “Тоосгоны үйлдвэрийн ажилд цэргийн алба хаагчдыг томилох тухай” тушаал /5 дугаар хавтаст хэргийн 27 дахь тал/
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаартай зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам ” /5 дугаар хавтаст хэргийн 165-169 дэх тал/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Ж.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ж.*******д холбогдох хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2023/ШЦТ/.......... дугаартай цагаатгах тогтоолоор шийдвэрлэсэн ба Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2023/ДШМ/....... дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Шүүгдэгч Ж.*******ын гомдлын дагуу хэргийг хяналтын шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд Улсын дээд шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн ........ дугаартай тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцэхээс татгалзаж, тус шүүх хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Ж.*******д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ” гэж хуульчилсан байх тул шүүх шүүгдэгч Ж.*******ын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон бол” эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр гэмт хэргийн шинжийг тодорхойлон хуульчилжээ.
Өөрөөр хэлбэл эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байна.
Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “Нийтийн албан тушаалтан гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээдийг” гэж, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна.” гэж,
Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж тус тус заажээ.
Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 13 дугаар зүйл “Төрийн тусгай албан тушаал”, мөн зүйлийн 13.1-дэх хэсгийн 13.1.4 дэх заалтад “...зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдал, тагнуул, төрийн тусгай хамгаалалт...” гэж заасан ба ангийн захирагч нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д заасан албан тушаалтанд хамаарч байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.*******ыг дээр дурдсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан гэж үзэхээр байна.
Мөн Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д “давуу байдал гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгоно гэж заасан.
Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн тайлбар хэсэгт Энэ хуульд заасан "албан тушаалын байдал" гэдэгт эрх нөлөө хамаарна. Энэ хуульд заасан "урвуулан ашиглах" гэж албан үүрэг, албан тушаал, албан тушаалын байдлын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, эсхүл хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх, эрх мэдлээ хэтрүүлэхийг ойлгохоор хууль тогтоогчоос тайлбарласан.
Зэвсэгт хүчний ........ дугаар ангийн цэргийн албан хаагчид “******* ******* *******” ХХК-ийн тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан гэрч У.Мөнхжинтулгын “... 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэл ангийн захирагчийн тушаалаар “*******” ХХК тоосгоны үйлдвэрт 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч ажиллахаар гэрээ хийсэн бөгөөд уг ажилд талийгаач гарсан юм. 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл тус компанийн тоосгоны үйлдвэрт ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 31-33 дахь тал/
гэрч Т.гийн “...2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 15 хугацаат цэргийн алба хаагчдыг 3 сарын хугацаатай ажилд гаргаж ажиллуулсан. Байлдагч нарын ажлын хөлс 60.100.000 төгрөгийг “******* ******* *******” ХХК-ийн захирал Бат бэлнээр авч ирж өгсөн. Зарим мөнгийг нь дансаар хийсэн. Бэлнээр авч ирж өгсөн мөнгийг нь кассад тушаасан. Энэ мөнгөний 9.333.000 төгрөгийг ажил хийсэн байлдагч нарын дансанд шилжүүлсэн 50.767.000 төгрөгийг ангийн тохижилтын ажилд зарцуулсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал/, гэрч Б.гийн “...Ангийн захирагчаас гадна Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 425 дугаар тушаалыг үндэслэл болгон ангийн захирагч тушаал гаргаж 15 цэрэг сарын хугацаатай тоосгоны үйлдвэрт ажиллуулахаар гэрээ байгуулсан. "******* ******* *******" ХХК-ийн тоосгоны үйлдвэр нь улсын бүтээн байгуулалтад хамаарахгүй ч байлдагч нарын хөдөлмөрлөж олсон мөнгөөр ангийн бүтээн байгуулалтын ажил хийдэг. Тухайн байлдагч нар нь хэдэн төгрөгийн орлого ангид оруулсан талаар миний бие мэдэхгүй байна. Харин тэр мөнгөөр ангид бүтээн байгуулалт хийсэн зүйл их байгаа. Миний бие захирагчийн өгсөн үүргийн дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалыг үндэслэн гэрээ байгуулсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/, Гэрч Б.ийн “...Би тоосгоны үйлдвэрт 04 сарын 08-ны өдрөөс 06 сарын 02-ны өдрийг хүртэл ажиллаж байсан. Би тоосгоны үйлдвэрээс ангийн байрлалд шилжихэд талийгаач тоосгоны үйлдвэрт ажиллаад үлдсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 43-45 дахь тал/ Гэрч Т.ын “...Бид анх 04 сарын 08-ны өдөр дэслэгч *******тай 15 байлдагч “*******” тоосгоны үйлдвэрт ажиллахаар гэрээ байгуулан ангийн байрлалаас гарч тоосгоны үйлдвэр дээр очсон. Тэгээд тэнд ажилласан. Хааяа “ ”-ийн үйлдвэрт ажилладаг байсан. Би өөрийн хүсэлтээр 06 сарын 02-ны өдөр ангийн байрлалд ирсэн...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 46-50 дахь тал/, гэрч Г.Базарваанийн “...Анх 04 сарын 08-ны өдөр ангийн байрлалаас “*******” компани руу ангиас 15 байлдагч, 1 ахлагч, 1 офицер тоосгоны үйлдвэр рүү явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 63-67 дахь тал/, гэрч Б.ын “...Анх 04 сарын 08-ны өдөр ангийн байрлалаас 15 байлдагч, салаан захирагчтай хамт тоосгоны үйлдвэр рүү явсан. Тэндээ байрлаж ажилласан. Би 07 сарын 10-ны өдөр тоосгоны үйлдвэрээс бүгд ангийн байрлал руу явсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 68-71 дэх тал/, Гэрч Ө.ын “...Бид анх 04 сарын 08-ны өдрөөс тоосгоны үйлдвэр дээр ажиллуулна гэж ангийн байрлалаас гарсан. Тэгээд би 04 сарын 14-ний өдөр буцаж ангийн байрлалд ирсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 96-99 дэх тал/, гэрч Г.жаргалын “...Талийгаач 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр тоосгоны үйлдвэрийн захирал ахтай хамт тоосгоны үйлдвэр дээр ирсэн...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 100-102 дахь тал/, Гэрч Т.ын “...Бид анх 04 сарын 08-ны өдрөөс 07 сарын 10-ны өдөр хүртэл ангийн байрлалаас гарч тоосгоны үйлдвэр дээр байрлаж ажилласан. Талийгаачийг 06 сарын 18-ны өдөр ангийн байрлал руу татсан. Тэгээд дараа нь 07 сарын 10-ны өдөр анги руу буцахаас өмнө ны талбай дээр талийгаачтай сүүлийн удаа таарсан...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 103-106 дахь тал/ гэрч Ж.-Эрдэнийн “...Бид нарыг тоосгоны үйлдвэрт ажиллаж байх үед дэслэгч ******* хариуцан ажиллаж байсан. Уурлаж загнах үедээ уурлаж загнана. Энгийн үедээ энгийн инээж хөхрөөд байж байдаг. Байнга уурлаж загнаад байхгүй. ...Тоосгоны үйлдвэр дээр байхад талийгаач бид хоёр утастай байгаад баригдсан юм. Тэгээд дэслэгч ******* шөнө согтуу ирээд талийгаач бид хоёрыг надад хэлэлгүй миний зөвшөөрөлгүй утас авч ашигласан байна. Энэ үйлдэл тань цэргийн дүрэмд нийцэхгүй байна гэж хэлээд дэд түрүүч г дуудаж ажлаа хийхгүй байна. Цэргүүдэд хяналт тавихгүй байна гэж загнаад духан дундуур нь гараа зангидаж байгаад нэг цохиж авсан. Өөр бусад байдлаар бид нарын биед халдаагүй...” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 107-109 дэх тал/, Гэрч Г.гийн “...Ж.*******ыг ангийн захирагч болсон гэдгээр нь мэдэхээс өмнө хамт ажиллаж байгаагүй, харьцаатай байгаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай" 01 дүгээр зарлигаар батлагдсан Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам нь 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 208 дугаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар хүчингүй болж шинэчлэгдсэн. Тоосгоны үйлдвэрт ажиллах гэдгээрээ дээрх журмын аж ахуйн ажил гэдэг төрөлд орж байгаа. Гэвч ажилд оролцуулахын тулд журмаараа тухайн аж ахуйн нэгж нь Зэвсэгт хүчний Жанжин штабт хүсэлт гаргаад түүний дагуу Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал гарч байж цэргийн алба хаагчид аж ахуйн ажилд оролцох ёстой. Тэгэхээр Ж.*******ын гаргасан А/153 дугаартай тушаал нь Зэвсэгт хүчний Жанжин штабаас зөвшөөрөлгүй дур мэдэж гаргасан тушаал байна. Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журамд заасан байгаа. Аж ахуйн ажилд юу хамаарах вэ гэдгийг мөн заасан байдаг...” /2 дугаар хавтаст хэргийн 114-116 дахь тал/, шүүгдэгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолтой танилцлаа. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл заалтыг зөвшөөрч байна....Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “******* ******* ******* “ ХХК-тай 3 сарын хугацаанд "Хугацаат цэрэг ажиллуулах тухай" гэрээг байгуулж, Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн захирагчийн тус өдрийн А/153 дугаартай тушаал гаргаж тоосгоны үйлдвэрийн ажилд цэргийн албан хаагчдыг томилон ажиллуулж хийх ёсгүй үйлдлийг хийж, "******* ******* *******" ХХК-д давуу байдал бий болгож Зэвсэгт хүчний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан "Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам" болон бусад хууль тогтоомжийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2021 оны 07 дугаар сард тус ангийн ангийн захирагчаар томилогдож, 1 жилийн хугацаанд ажилласан байна, ингээд намайг ангийг хүлээн авахад цаанаа нэг л гундуу, цэргийн албан хаагч нарын өнгө үзэмж муу, ажиллах нөхцөл муу байсан, цэргийн гол тогооны хувьд өнөө маргаашгүй таазнаасаа дарж унах магадлалтай, аймгийн Мэргэжлийн хяналтын газраар дүгнэлтийг гаргуулсан зэрэг арга хэмжээг авсан. Ковид-19 цар тахлын хүрээнд төсөв мөнгөний хувьд хүнд хэцүү байсан, би урд нь Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын даргаар 14 жил 7 сар ажиллаж байхдаа 250 сая төгрөгийн төсөвт өртөгтэй цэргийн штабын байр, хугацаат цэргийн албан хаагч нарын цэргийн байрны засварын ажлыг хийлгүүлж байсан. Тийм болохоор 2022 оны төсөв хэлэлцэх үеэр аймгийн удирдлагуудад танилцуулж хэлэлцүүлэн, 1,8 тэрбумын төсвөөр цэргийн ангийн гал тогоо бариулах ажлыг танилцуулж, шийдвэрлэж авсан, одоо тус ажил нь хийгдээд эхэлчихсэн, 2023 оны 08 дугаар сард ашиглалтад орохоор байгаа. Мөн 2023 онд Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн 50 жилийн ойн баяр болох бөгөөд тус ангийн захирагчаар нийт 17 хүн ажиллаж байсан ба би 17 дахь нь бөгөөд Өмнөговь аймгийн гаралтай хүн болохоор ангийнхаа 50 жилийн ойгоор цэргийн ангиа нэг сайхан болгочих санаатай, аймгийн аж ахуй нэгж байгууллагатай ярилцаж, цэрэг ажиллуулах гэрээг байгуулсан юм, тус цэрэг ажиллуулсан мөнгөөр цэргийн ангийн гадна талбай, хашаа, цэргийн албан хаагчдын гадна талбайн засвар, өрөө тасалгааны тохижилтын ажил, зочид буудал, цэргийн ангийн алдрын танхимын ажлын засварт хийлгүүлсэн байдаг...” гэх мэдүүлэг /3 дугаар хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан "Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам"-д заасан барилгын салбарт хамаарч байгаа боловч шүүгдэгч Ж.******* нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан "Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам"-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт: "Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга журмын 2.1.2-т заасан аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна", мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт: "Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна" гэх заалтыг зөрчиж, Зэвсэгт хүчний ..... дугаар ангиас цэрэг ажиллуулах тухай хүсэлтийг Зэвсэгт хүчний Жанжин штабт хүргүүлээгүй, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалаас цэрэг ажиллуулах зөвшөөрөл олгогдоогүй байхад хийх ёсгүй үйлдлийг хийж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж буюу өөрт олгогдсон албаны эрх мэдлээ хэтрүүлэн "******* ******* *******" ХХК-тай гэрээ байгуулан тухайн аж ахуйн нэгжид давуу байдлыг бий болгосон нь хэрэгт цугларсан шүүгдэгч Ж.*******ын “...Миний бие 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр “******* ******* *******“ ХХК-тай 3 сарын хугацаанд "Хугацаат цэрэг ажиллуулах тухай" гэрээг байгуулж, Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн захирагчийн тус өдрийн А/153 дугаартай тушаал гаргаж тоосгоны үйлдвэрийн ажилд цэргийн албан хаагчдыг томилон ажиллуулж хийх ёсгүй үйлдлийг хийж, "******* ******* *******" ХХК-д давуу байдал бий болгож Зэвсэгт хүчний тухай хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан "Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам" болон бусад хууль тогтоомжийг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч байна” гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлгүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан "Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам /5 дугаар хавтаст хэргийн 165-169 дэх тал/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.******* нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах", 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэгт заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг,
Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь хэсэгт заасан "Ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх", мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2 дахь хэсэгт заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх” гэснийг,
Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт заасан “Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн зөвшөөрснөөр Засгийн газрын шийдвэрийн дагуу зэвсэгт хүчний бэлэн байдлыг алдагдуулахгүйгээр бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэснийг,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан “Цэргийн дотоод албаны дүрэм”-ийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан “Монгол Улсын хууль тогтоомж, батлан хамгаалах бодлого, удирдлагын тушаал, шийдвэрийг үйл ажиллагаандаа мөрдлөг болгох, хэрэгжилтийг хангах, шалгах, хууль тогтоомж, тушаал, шийдвэрийн талаар холбогдох байгууллага, албан тушаалтнаар тайлбар гаргуулах”, мөн дүрмийн 71 дүгээр зүйлийн 71.6 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн харилцаатай холбогдсон асуудлыг Хөдөлмөрийн тухай хууль, Монгол Улсын хууль, бусад хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэх” гэснийг,
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан “...Аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг оролцуулах асуудлыг Батлан хамгаалахын сайдад танилцуулан, Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчид хүсэлт гаргаж, жил бүр зөвшөөрөл авна”, мөн журмын 5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэгт заасан “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн зөвшөөрөл, Засгийн газрын шийдвэр, Батлан хамгаалахын сайдын тушаалыг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар бүтээн байгуулалтын болон аж ахуйн ажилд Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг томилон ажиллуулна” гэснийг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 3618226 регистрийн дугаартай “******* ******* *******” ХХК-тай 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 3 сарын хугацаанд “Хугацаат цэрэг ажиллуулах тухай” гэрээг байгуулж, Зэвсэгт хүчний ......... дугаар ангийн захирагчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/153 дугаартай тушаал гаргаж, тус компанийн тоосгоны үйлдвэрийн ажилд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч нийт 16 цэргийн алба хаагчийг томилон ажиллуулж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч У.Мөнхжинтулгын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 31-33 дахь тал, гэрч Т.гийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 34 дэх тал/, гэрч Б.гийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 35 дахь тал/, гэрч Х.ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 40-41 дэх тал/, гэрч Б.ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 43-45 дахь тал/, гэрч Т.ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 46-50 дахь тал/, гэрч О.гийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 51-58 дахь тал/, гэрч Э.ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 59-62 дахь тал/, гэрч Г.Базарваанийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 63-67 дахь тал/, гэрч Б.ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 68-71 дэх тал/, гэрч О.ийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 76-79 дэх тал/, гэрч Г.гийн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 114-116 дахь тал/, зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.******* болон 3618226 регистрийн дугаартай "******* ******* *******" ХХК-тай "Хугацаат цэрэг ажиллуулах тухай" гэрээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 227-228 дахь тал/, Зэвсэгт хүчний ........ дугаар ангийн захирагчийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/153 дугаартай тушаал, хавсралтын хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 229 дэх тал/, Зэвсэгт хүчний ....... дугаар ангийн оройн тооллогын 2022 оны 04, 05, 06, 07 сарын бүртгэл /Миномётын батарей/-ийн хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 230-239 дэх тал/, эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тэмдэглэл "Зэвсэгт хүчний ...... дугаар ангийн кассын 2022 оны 04, 05, 06, 07 дугаар сарын орлого, зарлагын тайлан"-гийн хуулбар баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 240-250 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-21 дэх тал/, "******* ******* *******" ХХК-ны хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал/, Ж.*******ын ажилласан жилийн лавлагаа, ажилд томилсон тухай тушаал, албан тушаалын тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 131-132, 134-140 дэх тал/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Тус гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн хангах ба гэмт буруутай этгээдийн зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт нийцэхгүй байдлаар үйлдэх, эсхүл хийх ёстой үйлдлийг албаны эрх ашигт нийцэхгүй байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй. Шүүгдэгч Ж.*******ын үйлдэлд 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/153 дугаартай тушаал гаргаж, “******* ******* *******” ХХК-ийн тоосгоны үйлдвэрийн ажилд 14 хугацаат цэргийн алба хаагч, 1 офицер, 1 ахлагч нийт 16 цэргийн алба хаагчийг томилон ажиллуулж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.*******ын хувийн байдлын тухайд 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны менежер, цэргийн команд, улс төрийн ажилтан мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үедээ Зэвсэгт хүчний ....... дугаар ангийн захирагч ажилтай байсан, Монгол улсын Ерөнхийлөгчийн гавьяаны одон, Улаан тугийн одон, Алтан гадас, Цэргийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 70, 80, 90, 100 жилийн ойн медаль, Их Монгол улс байгуулагдсаны ойн медалиар тус тус шагнагдаж байсан, ам бүл 2, эхнэрийн хамт, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 6 дугаар багийн Баыян булаг хорооллын 52-2 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь иргэний үнэмлэхний лавлагаа / 3 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал/,гэрлэсний бүртгэлийн лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 126 дахь тал/, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 127 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3 дугаар хавтаст хэргийн 128 дахь тал/, Монгол Улсын Батлан хамгаалан яам батлан хамгаалахын төв архивын 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 10739 дугаартай “Ж.*******ын ажилласан жилийн архивын лавлагаа /3 дугаар хавтаст хэргийн 131 дэх тал/, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/915 дугаартай “Хурандаа Ж.*******ыг томилох, цалинжуулах тухай” тушаал /3 дугаар хавтаст хэргийн 132 дахь тал/, Зэвсэгт хүчний жанжин штабын даргын 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б/1290 дугаартай “Хурандаа Ж.*******ыг цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгох, чөлөөлөх, нэг удаагийн тэтгэмж олгох тухай” тушаал /3 дугаар хавтаст хэргийн 133 дахь тал/, албан тушаалын тодорхойлолт /3 дугаар хавтаст хэргийн 134-140 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тодорхойлогдож байна.
Шүүгдэгч Ж.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Улсын яллагч шүүгдэгч Ж.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбат “...Миний үйлчлүүлэгчийн гэм буруутай үйлдэл нь 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр үйлдэгдсэн гэж үзэж байгаа. Энэ зүйл хэсэг нь 5.400-27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 1-5 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, 1-5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх хуулийн зохицуулалттай байгаа. ...Энэ хүний хувийн байдал болоод бусад нөхцөл байдлуудыг нь харгалзан үзээд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Нийтийн албан тушаалтанд томилогдох эрхийг хасах нь энэ хүний хувьд цаашдаа цэргийн ангид мэргэжлийн эрхийн чиглэлээр анги штаб удирдаад явдаггүй юм гээд зөвлөх чиг үүрэгтэйгээр энэ төрийн үйл ажиллагаанд оролцоод явах боломжтой байгаа. Энэ нөхцөлүүдийг нь нээлттэй үлдээж өгнө үү..” гэх агуулга бүхий санал, дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “ Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөн байсан хуулиар тодорхойлно.” гэж хууль үйлчлэх цаг хугацааг хуульчилсан.
Шүүгдэгч Ж.*******ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг 2022 оны 04 дүгээр сарын 08-наас 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэж тогтоосон байх тул шүүх гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг “2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн өөрчлөн найруулсан хуулиар шийдвэрлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэхээр байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Ж.*******ыг Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.6, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7, 37 дугаар зүйлийн 37.1.2, Зэвсэгт хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 17 дугаар зарлигаар батлагдсан "Цэргийн дотоод албаны дүрэм"-ийн 68 дугаар зүйлийн 68.1, 71 дүгээр зүйлийн 71.6, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны 208 дугаар зарлигаар батлагдсан "Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам"-ын 5 дугаар зүйлийн 5.2, 5.5 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчиж нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна гэж хуульчилсан.
Шүүгдэгч Ж.*******ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нийтийн албанд томилогдох эрхийг 2-5 жил хүртэл хугацаагаар хасахаар хуульчилсан байх тул “...шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхбатын шүүгдэгчийн нийтийн албан тушаалтанд томилогдох эрхийг хасахгүй байж өгнө үү...” гэх хүсэлтийг хүлээж авахгүй үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан “ Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ.” гэж хуульчилсан ба шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгч Ж.*******ын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй, 18 наснаасаа цэргийн байгууллагад тасралтгүй ажилласан гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.*******д хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор тогтоов.
Шүүгдэгч Ж.******* цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.******* нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг, тэнссэн хугацаанд болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан уг албадлагын арга хэмжээг хүчингүй болгох эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******д шүүхээс оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар нийтийн албанд томилогдох эрх хассан нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
5. Шүүгдэгч Ж.******* цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн болон хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш шүүгдэгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлт түдгэлзэж, шүүгдэгч Ж.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ