Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 124/ШШ2020/0017

 

Эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би  иргэн Д.Гээс ирүүлсэн “Д.Г миний эзэмшлийн газартай Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын давхцуулан олгосон гэрээ, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй, Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч иргэн Д.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар багийн иргэн Д овогтой Г миний бие тус багийн нутаг Улаан уулын рашаан явах замын ар хэсэгт 2003 оноос хойш газар тариалан хувийн аж ахуй эрхлэн амьдарч байгаа билээ.

Миний бие өөрийн хувийн аж ахуй эрхлэхээс гадна 2010-2014 оны хооронд мөн газрын зэргэлдээ газарт байх ХТҮГ-ын чацаргана жимсний талбайн сахиул цэцэрлэгчээр ажиллаж байсан юм. Тиймээс тэр талбайн орчимд хэн хэний хэчнээн хэмжээний газар байдаг ямар чиглэлээр хэрхэн ашигладаг зэргийг миний бие сайн мэднэ. Энэ хугацаандаа 2005 онд тухайн үеийн Улаангом сумын захирагчийн албаны дарга менежер О гэдэг хүнээс ХТҮГ-ын жимсний талбайн доод талд 0,3га газрыг 2.500.000 төгрөгөөр худалдан авч уг талбайдаа мод үржүүлэх, үр тариалах, төмс хүнсний ногоо тариалах зэргээр тасралтгүй 10 жил ашиглаж байгаад 2015 онд Солонгос улс руу явах виз гарсан учир уг газрыг 11-р багийн иргэн Одонтуяад үлдээн эхнэрийн хамт Солонгос улс явсан.

Гэтэл 2016 онд дээрх газрыг тухайн үеийн ХТҮГ-ын дарга Уртнасан гэгч иргэн Одонтуяагаас дээрх газрыг манай байгууллагын газар хэмээн ажил алба танил талаараа сүр далайлган хууль бусаар авсан байна. Өөрөөр хэлбэл миний аж ахуй эрхэлж байгаад зарсан газрыг ХТҮГ-ын нэр дээр шилжүүлсэн байна.

Би уг газрыг О-аас худалдан авахад Засаг дарга хийж байсан Моломдагвын иргэн О-ийн эхнэр Буянжаргалд эзэмшүүлэхээр гаргасан захирамж байсан. Тухайн үед газраа өөрийн нэр дээр шилжүүлэх гэсэн боловч О гуай гэр бүлийн хамт Улаанбаатар хотод амьдардаг ирэх боломжгүй зэрэг шалтгаанаар бичиг баримтын бүрдүүлэлт хийж чадалгүй байсаар олон жил болсон.

Гэхдээ миний бие уг газрыг О-аас худалдаж авах үед хашаа хамгаалалт муутай үржил муу газар байсныг өөрийн хөрөнгөөр хашаа хамгаалалтыг нь шинэчилж 2 машин бууц асгаж хагалуулан бордож олон жил эзэмшиж ашигласан гэдгийг ХТҮГ-ын үе үеийн удирдлага ажилчид бүгд сайн мэднэ. Ер нь бусдын эзэмшиж ашиглаж үр шимийг нь хүртэж байсан хөрөнгөд хэн нэгэн албан тушаалтан ажил албаа ашиглан халдаж булааж авах нь хууль ёсонд хир нийцэх вэ? Иймд миний энэхүү маргааныг хүлээн авч хууль зүйн дагуу үнэн зөв шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаангом сумын 11 дүгээр багийн иргэн Д.Гийн Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-н газрын гэрчилгээг давхцуулан олгосон гэрээ гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагад хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

Улаангом сумын 11 дүгээр багийн нутагт байрших Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-ын эзэмшиж байсан газраас 0.3 га газрыг 2005 оны 05 сарын 16-ны өдрийн 71 дугаар захирамжаар Дэмчигийн Буянжаргалд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна, Д.Буянжаргалын нэр дээр ямар нэгэн газрын эзэмших гэрчилгээ олгож гэрээ байгуулж хүчин төгөлдөр болоогүй захирамж гарснаас хойш 15 жилийн хугацаанд гэрээ гэрчилгээ бичүүлж газраа баталгаажуулаагүй учир Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-н газрыг буцаан эзэмшүүлсэн байна.

Д.Буянжаргал нь өөрийн эзэмшлийн гэрчилгээ авч баталгаажаагүй төрийн өмчийн газрыг бусдад худалдан борлуулсан.

Нэхэмжлэл гаргасан Гийн нэр дээр газар эзэмших гэрчилгээ, захирамж гараагүй байгаа тул иргэн Д.Гийн газрыг давхцуулж олгосон зүйл байхгүй болно” гэжээ.

Гуравдагч этгээд Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Ганцог шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улаангом сумын 11-р баг Улаан уулын замын хойно байрлах 4200 м.кв талбай нь манай байгууллагын мод үржүүлгийн чиглэлээр ашиглагдаж байна. 2017 оноос тус 0.5 га газрыг Улаангом сумын Засаг даргын захирамжаар эзэмшсэн бөгөөд өнөөгийн байдлаар Улаангом тохижилт үйлчилгээ ОНТҮГ нь хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой мод үржүүлгийн чиглэлээр ашиглаж байна. Иймд Д.Гийн нэхэмжлэлийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү”гэжээ

Нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,гуравдагч этгээд нарын 2020 оны 10 сарын 02-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээнд:

1.Хариуцагчийн зүгээс иргэн Д.Гэд Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэр Улаан уул явах замын ард байрлах “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-ын эзэмшлийн талбайгаас 1500 м.кв газрыг нэхэмжлэгч Д.Гэд эзэмшүүлэх, “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-т газар эзэмшүүлсэн Улаангом сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/66 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж,  хэмжилт хийж кадастрын зурагт өөрчлөлт оруулж өгөх

2.Нэхэмжлэгч Д.Г нь Улаангом сумын Засаг даргын захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж,газар эзэмших гэрээг байгуулан хувийн хэргийн бүрдүүлэлт хийлгэж авах;

3.“Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-нь Улаангом сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/66 дугаар захирамжаар эзэмшүүлсэн газрын гэрчилгээ гаргуулж хувийн хэргийн бүрдүүлэлт хийлгэж авах,

Энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй бөгөөд энэхүү гэрээг үндэслэн хэргийн оролцогчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр харилцан тохиролцов. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Г нь Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдуулан “Д.Г миний эзэмшлийн газартай Увс аймгийн Улаангом сумын Хот тохижилт үйлчилгээний газрын давхцуулан олгосон гэрээ, гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Нэхэмжлэгч Д.Г нь тухайн маргаан бүхий газарт 0.3 га газрыг иргэн Д.Огаас шилжүүлэн авсан ба газар эзэмшүүлэх тухай захирамж түүний эхнэр Д.Буянжаргалын нэр дээр гарсан байсан талаар тайлбар гаргажээ.

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2005 оны 05 сарын 16-ны өдрийн 71 дугаартай захирамжаар Улаан уулын ар талд Д.Буянжаргалд 0,3 га газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан байх ба Д.Г, Д.О нар тухайн газар эзэмших эрхийг шилжүүлэхээр 2014 оны 03 сарын 18-ны өдөр Улаангом сумын Газрын албанд өргөдөл хүсэлтээ гаргаж байсан боловч захиргааны байгууллагаас хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй байна.

Шүүхэд Улаангом сумын 5-р багийн Засаг дарга иргэн Д.Г нь Улаан Уул явах замын ард талд олон жил мод үржүүлэх,хүнсний ногоо тариалах зэрэг үйл ажиллагаа явуулж байсан талаар тодорхойлсон,энэ талаар мөн гэрч С.Орсоо мэдүүлэг өгсөн байна.

Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/66 дугаартай захирамжаар Улаан уул явах замын ард байрлах 4517 м 2 газрыг жимс жимсгэний зориулалтаар Хот тохижилт үйлчилгээний газарт эзэмшүүлэхээр шийдвэрлэж,уг газрын кадастрын зургийг үйлдсэн байх боловч Хот тохижилт үйлчилгээний газраас уг газрыг эзэмших хүсэлт гаргасан баримтгүй, уг газрыг хуульд заасны дагуу эзэмшихээр гэрчилгээ олгогдоогүй, гэрээ байгуулагдаагүй байна.

Маргаан бүхий газарт үзлэг хийхэд нийт газрын нийт талбай 4517м 2 газар байсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 21.1.1 дэх хэсгүүдэд зааснаар хэргийн оролцогчид эвлэрэх эрхтэй байх бөгөөд  хуульд заасан эрхээ хэрэгжүүлж, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д заасны дагуу харилцан буулт хийж хариуцагчийн зүгээс иргэн Д.Г-ийн 1500 м.кв газрын хэмжилтийг дахин хийж өгөх, гуравдагч этгээдийн эзэмшлийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулах, хэргийн оролцогчид энэ асуудлаар дахин маргаан гаргахгүй байхаар эвлэрч гэрээ байгуулсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хариуцагч Улаангом сумын Засаг дарга  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.5-д заасан эвлэрэх эрхийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болд-Эрдэнэд олгосон болохыг тэмдэглэв.

Нэхэмжлэгч,хариуцагч,гуравдагч этгээд нар эвлэрэх замаар маргаанаа дуусгавар болгож байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г, хариуцагч Улаангом сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Болд-Эрдэнэ, гуравдагч этгээд “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-ын дарга Б.Ганцог нарын байгуулсан “Хариуцагчийн зүгээс иргэн Д.Гэд Улаангом сумын 11-р багийн нутаг дэвсгэр Улаан уул явах замын ард байрлах “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-ын эзэмшлийн талбайгаас 1500 мкв газрыг нэхэмжлэгч Д.Г-д эзэмшүүлэх, “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ-т газар эзэмшүүлсэн Улаангом сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/66 дугаар захирамжид өөрчлөлт оруулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулж,  хэмжилт хийж кадастрын зурагт өөрчлөлт оруулж өгөх” тухай эвлэрлийн гэрээг баталж, иргэн Д.Г-ийн нэхэмжлэлтэй Увс аймгийн Улаангом сумын Засаг даргад холбогдох /124/2020/0016/з индекстэй/ захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Г-ээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                       Д.АЛТАНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

УВС АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН

АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД

 

             2019.09.30                                                                                                  Улаанбаатар хот                             

                Тайлбар гаргах нь:                                  

 

А.Батцэнгэл миний бие барилгын зураг төслийн “Тоонот констракшн” ХХК-ний захирал, архитектороор ажилладаг бөгөөд манай компани 2018 онд Увс аймаг, Улаангом сумын 11-р хороонд баригдах “Төрийн банк”-ны салбарын барилгын зураг төслийн ажлыг давтан хэрэглэх зураг төслөөр холболт хийж боловсруулж, эскиз болон ажлын зургийг аймгийн ОБГазар, ГХБХБГазар, ерөнхий архитектортай тус тус зөвшилцсөн. Тухайн үед ажлын зураг төсөлд Мэргэжлийн хяналтын газрын эрүүл ахуйн урьдчилсан хяналт хийлгэж дүгнэлт гаргуулдаг журам хэрэгжиж эхлээгүй байсан. Барилгын   угсралтын ажил гүйцэтгэх тендер зарлагдаж 2018 оны 9-р сард суурийн ажлыг эхлүүлсэн.

Харин “Төрийн банк” өөрийн эзэмшлийн газар болон хажуу талын газрыг худалдан авч, нэгтгэж барихаар төлөвлөсөн ба газрын гэрчилгээ 2019 онд албажиж гарсаны дараа зураг төсөлд магадлал хийлгэхээр БХТ-д хандсан боловч заавал эрүүл ахуйн хяналт хийлгэж дүгнэлт гаргуулах шаардлагатай болсон тул зургийг хянуулахаар хүсэлт гаргасан.

Мэргэжлийн хяналтын газрын байцаагч Зөрчлийн тухай хуулиар торгууль ногдуулах шийтгэл авч зураг төсөлд хяналт хийж, дүгнэлт гаргах боломжтой гэсний дагуу шийтгүүлж, дүгнэлт гаргуулсан болно.

 

 

                       

Тайлбар бичсэн:                                           А.БАТЦЭНГЭЛ