Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 21

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

Улсын яллагч:  Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******д холбогдох 20171600002 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 

     Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Р.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                             

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:   

            Хохирогч Р.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 12 дугаар сарын 26-нд би охин, зээ хүүгийн хамт гэртээ шөнө 22 цагийн үед унтаж амрах гээд байж байхад манай гэрт ******* архи уучихсан нилээн согтуу ирсэн. Тэгээд охин ******* бид хоёрт агсан тавьсан. Намайг гарч бие засчихаад буцаад гэрт орж ирэхэд ******* манай охин *******тай хэрүүл хийгээд байхаар нь би охиноо салгаж авах гээд *******гийн араас гараараа татахад ******* миний хоолойг боож миний гар руу цохьсон. Тэр үед нь би чигээрээ зууралдаад хаалгаар чихцэлдээд *******г гэрээс гаргаад явуулсан юм. Тэгээд удаагүй байж байтал буцаж ирээд гэрийн хаалга нүдээд байхаар нь охин цагдаа дуудлаа шүү гэхэд ******* хаалга нүдэхээ болиод зугатаагаад явсан. Тэгээд манай охин цагдаад хандсан юм. Миний гар хөхөрч хавдсан одоо гайгүй эдгэрч байгаа. Манай охинтой гэр бүл болж 4,5 жил хамт амьдарч нэг хүүтэй болоод өнгөрсөн 2016 оны 03 сард шүүхээр гэр бүлээ цуцлуулсан юм. Намайг зодох үед ******* манай охин ******* түүний 2 настай хүү бид нараас өөр хүн байгаагүй. Хүүхэдтэйгээ уулзана гээд ирэхдээ дандаа согтуу ирдэг. Тэгээд л манай охин ******* болон надад агсан тавиад намайг зодсон юм ер нь их архи уудаг хүн байгаа юм. Тэгээд архи ууж согтохоороо амиа хорлоно үхнэ хатна гээд байдаг хүн. ******* урд өмнө нь надад агсан тавьж согтуугаар гар хүрч байсан гэхдээ би эмнэлэг цагдаад хандаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-06-р хуудас/,

         Гэрч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 22 цагийн үед гэртээ ээж *******, хүүхдийнхээ хамт байж байхад ******* манай гэрт согтуу ирсэн. Тэгээд ээж бид хоёрыг хэл амаар доромжлоод янз бүрээр хэлээд агсан тавиад та нарыг ална хядна гээд манай гэрийнхнийг заналхийлээд миний толгой руу гараараа 4, 5 удаа цохьсон. Тэр үед манай ээж намайг өмөөрөөд *******г гэрийн хаалгаар түлхээд гэрээс гаргах үед манай ээжийг гэрийн хаалгаар хавчуулсан. Тэгээд энгэрээс нь заамдаад хоолойг нь шахаж заамдаад байсан. Тэгэхээр нь би гэрийн хаалгыг цааш нь түлхээд *******г гэрээс гаргасан ******* чигээрээ зугатаад явчихсан юм. Тэгээд би ээжийгээ гэртээ оруулчихаад байж байхад ******* удаагүй буцаж ирээд гэрийн хаалга нүдэж балбаад гэрт орох гээд байхаар нь цагдаа дуудлаа шүү гэхэд ******* явчихсан юм. Тэгээд маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад салсан нөхөр ******* гэрт ахиж ирээд намайг элдвээр хэлж хэрүүл өдөж заналхийлж байгаад гэрээс гараад явсан юм тэгээд цагдаагийн багуулгад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №52 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Р.*******ийн биед тархи доргилт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 11-р хуудас/,

         Шүүгдэгч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 12 дугаар сард би Цагаан хадан дээр нүүрсний компанид ажиллаж байгаад аймгийн төвд ирээд ******* болон хүүхэдтэйгээ уулзаад хүүдээ гацуур авч өгсөн юм. ...Тэгээд манай эхнэр намайг өшиглөөд хөөгөөд, тэгээд бид хоёр зууралдсан тэр үед нь эхнэрээ толгой руу нь хоёр удаа алгадаж түлхсэн. Тэгсэн эхнэрийн ээж ******* намайг загнаад гэрээс хөөгөөд намайг түлхэж хөөж гэрээс гаргасан. Тэгээд би гэрээс гараад явсан юм. Түүнээс хойш 2016 оны 12 дугаар сарын 27-нд хүүтэйгээ уулзах гээд очиход манай эхнэр, хадам ээж ******* хоёулаа гэрээс хөөж зайл гэхээр нь би гараад явсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 23-24-р хуудас/,

           Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/,

           Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 254 дугаартай гэрлэлт цуцалсан шийдвэрийн хуулбар /хх-ийн 41-42-р хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшинг үнэлэх нь /хх-ийн 43-44-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 19 дүгээр шийтгэврийн хуулга /хх-ийн 45-р хуудас/,

Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ зэрэг болно.

Шүүгдэгч Б.******* нь 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Р.*******тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:       

           Хохирогч Р.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 12 дугаар сарын 26-нд би охин, зээ хүүгийн хамт гэртээ шөнө 22 цагийн үед унтаж амрах гээд байж байхад манай гэрт ******* архи уучихсан нилээн согтуу ирсэн. Тэгээд охин ******* бид хоёрт агсан тавьсан. Намайг гарч бие засчихаад буцаад гэрт орж ирэхэд ******* манай охин *******тай хэрүүл хийгээд байхаар нь би охиноо салгаж авах гээд *******гийн араас гараараа татахад ******* миний хоолойг боож миний гар руу цохьсон. Тэр үед нь би чигээрээ зууралдаад хаалгаар чихцэлдээд *******г гэрээс гаргаад явуулсан юм. Тэгээд удаагүй байж байтал буцаж ирээд гэрийн хаалга нүдээд байхаар нь охин цагдаа дуудлаа шүү гэхэд ******* хаалга нүдэхээ болиод зугатаагаад явсан. Тэгээд манай охин цагдаад хандсан юм. Миний гар хөхөрч хавдсан одоо гайгүй эдгэрч байгаа. Манай охинтой гэр бүл болж 4,5 жил хамт амьдарч нэг хүүтэй болоод өнгөрсөн 2016 оны 03 сард шүүхээр гэр бүлээ цуцлуулсан юм. Намайг зодох үед ******* манай охин ******* түүний 2 настай хүү бид нараас өөр хүн байгаагүй. Хүүхэдтэйгээ уулзана гээд ирэхдээ дандаа согтуу ирдэг. Тэгээд л манай охин ******* болон надад агсан тавиад намайг зодсон юм ер нь их архи уудаг хүн байгаа юм. Тэгээд архи ууж согтохоороо амиа хорлоно үхнэ хатна гээд байдаг хүн. ******* урд өмнө нь надад агсан тавьж согтуугаар гар хүрч байсан гэхдээ би эмнэлэг цагдаад хандаж байгаагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 05-06-р хуудас/,

         Гэрч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 12 дугаар сарын 26-ны шөнө 22 цагийн үед гэртээ ээж *******, хүүхдийнхээ хамт байж байхад ******* манай гэрт согтуу ирсэн. Тэгээд ээж бид хоёрыг хэл амаар доромжлоод янз бүрээр хэлээд агсан тавиад та нарыг ална хядна гээд манай гэрийнхнийг заналхийлээд миний толгой руу гараараа 4, 5 удаа цохьсон. Тэр үед манай ээж намайг өмөөрөөд *******г гэрийн хаалгаар түлхээд гэрээс гаргах үед манай ээжийг гэрийн хаалгаар хавчуулсан. Тэгээд энгэрээс нь заамдаад хоолойг нь шахаж заамдаад байсан. Тэгэхээр нь би гэрийн хаалгыг цааш нь түлхээд *******г гэрээс гаргасан ******* чигээрээ зугатаад явчихсан юм. Тэгээд би ээжийгээ гэртээ оруулчихаад байж байхад ******* удаагүй буцаж ирээд гэрийн хаалга нүдэж балбаад гэрт орох гээд байхаар нь цагдаа дуудлаа шүү гэхэд ******* явчихсан юм. Тэгээд маргааш өглөө нь 09 цаг өнгөрч байхад салсан нөхөр ******* гэрт ахиж ирээд намайг элдвээр хэлж хэрүүл өдөж заналхийлж байгаад гэрээс гараад явсан юм тэгээд цагдаагийн багуулгад хандсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-10-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №52 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Р.*******ийн биед тархи доргилт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэжээ. /хх-ийн 11-р хуудас/,

         Шүүгдэгч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 12 дугаар сард би Цагаан хадан дээр нүүрсний компанид ажиллаж байгаад аймгийн төвд ирээд ******* болон хүүхэдтэйгээ уулзаад хүүдээ гацуур авч өгсөн юм. ...Тэгээд манай эхнэр намайг өшиглөөд хөөгөөд, тэгээд бид хоёр зууралдсан тэр үед нь эхнэрээ толгой руу нь хоёр удаа алгадаж түлхсэн. Тэгсэн эхнэрийн ээж ******* намайг загнаад гэрээс хөөгөөд намайг түлхэж хөөж гэрээс гаргасан. Тэгээд би гэрээс гараад явсан юм. Түүнээс хойш 2016 оны 12 дугаар сарын 27-нд хүүтэйгээ уулзах гээд очиход манай эхнэр, хадам ээж ******* хоёулаа гэрээс хөөж зайл гэхээр нь би гараад явсан юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20, 23-24-р хуудас/, Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид аюул учруулах эрсдлийн түвшинг үнэлэх нь /хх-ийн 43-44-р хуудас/ Иргэд хоорондын эвлэрлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

         Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

           Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 27-р хуудас/,

         Хохирогч Р.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Иргэд хоорондын эвлэрлийн гэрээнд: Талууд энэхүү гэрээг тэгш эрхийн үндсэн дээр сайн дураараа эвлэрсэн болно” гэснээр мөн хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тус тус нотлогдож байна.

         Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Б.*******гийн үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.         

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1.  *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.*******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
  3. Б.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
  4.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Б.*******д урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

    

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА