| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбилэгийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 172/2024/0003/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/06 |
| Огноо | 2024-01-02 |
| Зүйл хэсэг | 11.1.1, 11.6.1., |
| Улсын яллагч | О.Батнасан |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/06
2024 оны 01 сарын 02 өдөр 2024/ШЦТ/06 Даланзадгад сум
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ ба даргалж,
Улсын яллагч О.Батнасан,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүгдэгч Э.*******, өмгөөлөгч И.Оюунгэрэл,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч шүүгдэгч Б.*******, өмгөөлөгч Ц.Баярмаа,
Нарийн бичгийн дарга А.Золзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .........овгийн ............, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ................ нарт холбогдох .......... дугаартай хоёр хавтаст эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* овгийн *******ын ******* нь согтуугаар, 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* багийн ******* ******* гэх газарт иргэн ын гэрийн гадаа Э.*******той маргаж, улмаар түүний нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохиж, тархины доргилт гэмтэл санаатай учруулсан,
Шүүгдэгч Э.******* нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* багийн ******* ******* гэх газарт иргэн ын гэрийн гадаа Б.*******тай маргаж, улмаар түүний нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөж, духны хөндийн гадна ялтас, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун духны тархины дэлбэнд няцрал, хамрын нуруунд сорви бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд би 27-ны шөнө дүүгийнхээ найранд очсон. Тухайн үед би *******г таньдаггүй байсан. Найр хийж байгаа дүүгийн аав ээжийнд очиход баруун талын орон дээр нэг хүн унтаж байсан. Тэгээд босож ирээд худууд ирлээ, танилцъя гээд гар бариад танилцсан. Хамгийн сүүлд би ******* гэж нэрээ хэлээд дууссан цагаас эхлээд ямар сонин нэртэй хүмүүс вэ? гээд ******* хэлсэн. Тэгээд бид нар согтуу хүн байна, юунд маргах вэ? гээд зүгээр үлдээсэн. Маргааш нь буюу 28-нд сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралтай гээд аймаг руу ирээд 14-15 цагийн үед буцсан. Тэгэхэд найр эхэлсэн байсан. Би бэрийн том ах гэдэг утгаар дээшээ суусан. ******* орж ирээд хойгуур суулаа гээд эхэлсэн. Тэгээд найрлаад шөнө нь сөн нийлнэ гэдэгчлэн 2 талын сөнч тулгаад би нөгөө тал болох худын тал руу гарч суугаад сайхан худ ургууд боллоо гээд тулгаад сууж байхад сөнчөөс хундагатай архи аваад миний дээрээс асгахад нь би бултаад мөрөн дээр асгарсан. Тэгээд яах гээд байгаа юм, цаашаа гээд ор руу дараад хэвтүүлсэн байсан. Сүүлд нь ахыг гарахаар нь хойноос нь дагаж гараад тамхи татаад байж байхад бид хоёрын голоор ******* ороод ирсэн. Намайг чи муу бацаан, шалдан банди, манай буриадад найран дээр зодолдох асуудал байдаггүй, хутгаар бүлэх асуудал байдаг гэхээр нь танай халх буриадууд надад хамаагүй, цаашаа яв гэхэд намайг 2 цохихоор нь би энгэрээс нь барьж аваад дахиад цохихоор нь хойш нь дарсан. Би нүүр рүү нь өшиглөе гэж өшиглөөгүй. Өшиглөхөд нүүр рүү нь оносон байсан. Нүүр рүү нь өшиглөснөө хүлээн зөвшөөрөөд мэдүүлэг өгсөн байгаа. Анхнаасаа намайг өдөөгүй бол би танихгүй хүнийг зүгээр байж байхад нь ийм байдалд оруулах уу?. Тэгээд гинж байсныг аваад араас нь ороход хамар нь язраад цус гойжуулаад сууж байсан гэв.
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Э.*******ын биед хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Худлаа байна. Тухайн үед өөрөө байгаагүй. Хурим найр эхлэхэд ирсэн. Найран дээр байгаа гээд нээх уугаагүй, манай эхнэр хүний нутагт уугаад яах вэ? гээд байж байсан. Намайг архи барьж орж ирсэн, хутга барьсан гэж худлаа. Би гадаа шөнө 3 цагт унтаж байгаад гараад ерөөлчтэй зогсож байсан. Би хажуугаар нь гараад шээчхээд буцаад орох гээд эргээд харахад түлхсэн. Уруу газар байсан учраас би унасан. Намайг цохих нуу гэхэд цохисон. Тэгээд доошоо тонгойж байхад гинжнээс бариад өшиглөсөн. Би зургийг авсан байсан ч гаргаж өгч чадаагүй. Хөхөрсөн байсан. Тэгээд эмнэлэгт очсон гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би Ханбогд суманд ажиллаж байсан. Ажилдаа тухайн өдрөөс хойш явж чадаагүй. Учир нь цагдаагаас дуудаад байсан учраас нааш цаашаа явахад зардал мөнгө их гарахаар байсан. Байнга чөлөө аваад байсан учраас ирэх хэрэггүй гэж хэлж ажлаас халсан. Хэрвээ ийм зүйл болоогүй бол одоо хүртэл ажиллаад явж байгаа. Тархи хөдөлсөн байсан учраас бариач дээр очиж бариулаад зүгээр болсон. Одоо *******гаас тээврийн компанид ажиллаж байсан 11 дүгээр сараас ажилд орох хүртэлх цалингаа гаргуулмаар байна. Тухайн үед 2 сарын цалин нэхэмжилж байсан ч 3 сарын цалинг, цалингийн доод хэмжээгээр тооцож 1.650.000 төгрөг нэхэмжилж байна. Надад *******гаас төлсөн зүйл байхгүй гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гомдолтой байна. Тухайн үед цохиулаад хот руу явж 3.000.000 гаруй төгрөгөөр хамраа янзлуулсан. Миний хувьд хамар цуурч, дух цөмөрсөн. Хүнд гэмтэл гарсан гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******гийн мэдүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр манай эхнэрийн талын хамтааны хурим болоод би эхнэрийн хамт Өмнөговь аймгийн ******* овоо сумын ******* нэгдүгээр багт очсон. Тухайн өдөр хурим эхлээд найр болоод 2022 оны 10 дугаар сарын 29-ний 03 цагийн үед би гарч шээгээд орох гэтэл миний танихгүй 2 залуу зогсож байсан. Тэгэхээр нь зөрөх гэтэл тэр хоёр залуу намайг түлхэхээр нь би та хоёр хоёулаа намайг элбэж зодох гэж байна уу? гэтэл намайг нэг нь хамар руу нэг удаа цохиод миний толгой манарсан. Тэгээд би ухаан балартаад сэргээд гэр рүү гүйгээд орсон. Тэгээд гэр дотор ортол гэрт байсан хүмүүс хүн цохилоо барилаа гээд хэрүүл маргаан гарсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэг рүү шууд ирээд үзүүлтэл дух цөмрөн хамар бяцарсан байна гээд хэвтүүлсэн. Би тэр хоёр залууг одоо харвал танина. Надад нэхэмжлэлтэй холбоотой гаргаж өгөх баримт байгаа. Цуглуулж байгаад нэг мөсөн өгнө. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Хамар гэмтээсэнд гомдолтой байна. Би хохирлоо авбал шүүх хуралд суухгүй. Хохирол нөхөн төлөхгүй бол шүүх хуралд сууна....Тухайн үед найран дээр 2 хундага архи уусан. Эрүүл байсан. ******* болон нөгөө хүн хоёулаа согтуу байсан.... Найран дээр ерөөл уншиж байсан хүн анх миний хамар руу 1 удаа чулуугаар цохисон. Тэгээд доошоо тонгоогоод гэр рүү гүйж байхад ******* миний хүзүүний гинжнээс боогоод татаад араас өшиглөсөн. Миний баруун гуя руу өшиглөсөн. Найран дээр ерөөл уншиж байсан хүн миний хамар луу чулуугаар 1 удаа цохисон. Тухайн үед миний хамарнаас их хэмжээний цус гарсан хамар няцралттай болсон. Хамар янгинаж өвдөн, нүднээс нулимс гарсан. Би гэр рүү гүйж явахад миний хүзүүний гинжнээс арагшаа боож татаад миний баруун гуя руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд миний гинж 3 тасарсан. Тэгээд би гэр рүү хүн алах нь гэж гүйж орсон. Одоо толгой дух янгинаж өвдөөд, хамар битүүрээд нүднээс нулимс гараад байгаа. Одоогийн байдлаар 5.000.000 төгрөгийн хохирол учирсан. Холбоотой баримтуудаа гаргаж өгнө гэжээ./1 дүгээр хавтаст хэргийн 17-19 20-22 дэх тал/,
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* дахин өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн *******- ******* сум Ахар хоромсого гэх газар эхнэрийн эгчийн хүүхдийн хурим найранд байсан. Тэр өдрийн шөнө найрын гэрээс гарч гадаа бие засаад эргээд гэртээ ороход тухайн найрны гэрийн зүүн урд зүгт ойролцоо байсан гэрийн ойролцоо орж явахад тухайн үед гадаа зогсож байсан хоёр хүн намайг түлхээд би арагшаа ухарсан би тэр үед та хоёр хоёулаа элбэхнүүдээ гэж хэлтэл тэр хоёрын нэг нь миний нүүр хэсэгт гартаа чулуу атган цохисон би доошоо тонгойход гэр рүүгээ гүйсэн. Тэр үед цуг байсан залуу болох ******* миний хүзүүнд байсан гинжнээс татан боож нэг удаа өшиглөсөн тэрнээс салаад би гэр рүү намайг хүн цохичихлоо гэж хэлээд гэр рүү орсон. Тэгээд миний хамрын цохиулсан хэсгээс их хэмжээний цус гарсан бөгөөд тэнд байсан хадмууд болох эгч нар миний цусыг тогтоож өгсөн юм. Ямар нэгэн маргалдсан зүйл байгаагүй. ...Улаанбаатар хотод Бриллант гэх эмнэлэгт 2023 оны 03 сарын 08-ны өдрөөс 11-ний өдрүүдэд хамрын таславч тэгшлэх, самалдаг багасгах мэс засалд орсон энэ хагалгааны улмаас өдөр бүр тухайн хагалгаанд орсон эмнэлэгтээ очиж цэвэрлэгээ хийлгэх бөгөөд нэг сарын хугацаанд дэглэм барьж байгаа. Ойролцоогоор 8 сая орчим төгрөгийн зардал гарсан байгаа бөгөөд баримтыг нааж бүрдүүлээд гаргаж өгнө. Би эмчилгээний зардал нааш цааш явсан бензин тосны зардлыг гаргуулах буюу нэхэмжилнэ....Одоогоор хэрэгт гаргаж өгсөн хохирлын баримт дээр 6.378.545 төгрөг болсон. Одоо нэмж гаргаж өгөх хохирлын баримт байхгүй байна би баримтаа авч ирээгүй. Цаашид өмгөөлөгчдөө гаргаж өгнө би нарийн сайн тоог нь мэдэхүй байна өмгөөлөгчдөө гаргаж өгөх баримт эмчилгээнд зарцуулсан мөнгө 4 сая орчим болсон гэж бодож байна. Э.******* нь надад ямар нэгэн хохирол төлөөгүй байгаа гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 24, 2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал/
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******ын мэдүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө *******-******* сумд ******* гэх газар төрсөн дүү ын найр дээр байж байсан. Шөнийн 02 цагийн үед би гэрийн гадаа гэх ахтай тамхи татаад зогсож байсан. Тэгсэн ******* бид хоёр дээр иргэд аа муу балдан чи юу юм энэ тэр гээд буриадууд эвгүй шүү энэ тэр гээд байсан. Тэгэхээр нь би халх буриад ямар хамаа байсан юм гээд хэлсэн чинь миний зүүн талын чихний ар толгой руу гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь би энгэрээс нь бариад авсан. Тэгсэн дахиад 1 удаагаа цохих гэхэд нь би хойшоо бултсан. Тэгсэн хий цохиод унаж байхад нь өшиглөсөн. Тэгсэн нүүрэнд нь оносон. Тэгсэн хүзүүнд байсан гинж нь тасраад миний гарт байсан. Тэгсэн ******* 4 хөллөж унаад босоод найрын гэр рүү гүйгээд орсон. Тэгээд би тухайн гинжний тал байхгүй болсон байсан тул тухайн газраар хүнтэй хамт гэрэл тусгаад хайгаад олсон. Хайж олоод *******гийн эхнэрийн эгчид нь 2 хуваагдсан гэж хэлээд хүлээлгэж өгсөн. Би бага зэргийн согтуу байсан. *******г хэр согтолттой байсныг мэдэхгүй байна. Архи *******г хэр согтолттой байсныг мэдэхгүй байна архи уусан байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал/
Гэрч Д.ын мэдүүлэгт:...Би *******, ******* нарыг маргалдсаныг мэдэхгүй байгаа. Маргааш нь хүмүүс тэгж ярьж байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би багахан архи уухаараа ухаангүй болчихдог гэжээ. /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Насанд хүрээгүй гэрч М.ийн мэдүүлэгт:.. Тухайн найр болж байсан гэрийн гадаа вогоончигны урд *******, ******* нар маргалдаж байсан бөгөөд би тухайн үед уг вогоончигны шатан дээр ганцаараа зогсож байсан. ******* ах ******* ах хоёр маргалдаж байсан бөгөөд ******* ах ******* ахыг таны халх байна уу буриад байна уу надад хамаагүй шүү гэж хэлж байсан тэгсэн ******* ах ******* ахыг цохиж авч байсан тэгсэн ******* ах хойшоо ухраад байсан тэгээд ******* ах цохих гэж байхдаа хий цохиод урагшаа унаж байх үед нь ******* ах толгой нүүр хэсэгт нь нэг удаа өшиглөсөн тэгсэн ******* ах машин түшээд зогссон тэгэхээр нь би сандраад найр хийж байсан гэрийн хажуу талын гэрт орж хүнд хэлсэн тэгээд гараад ирэхэд ******* ах гадаа вогоончигны хажууд байсан бөгөөд ******* ах найр хийж байсан гэрт орсон. Хамрын цусыг нь хүмүүс цэвэрлэж байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/
Гэрч Л.ы мэдүүлэгт:...Тухайн найр болсон өдөр Б.******* нь орой шөнө найрны гэрт гаднаас цусаа гоожуулсан орж ирсэн. Намайг зодчихлоо гэж хэлээд орж ирсэн. Тэгээд цусыг нь цэвэрлэж байхад гаднаас Эрдэнэтуяагийн хүү болох ******* нь би өшиглөчихлөө гэснүү би цохичихлоо гэж байсан. Тэгээд тухайн найранд ерөөл айлдсан хүнийг гэрчилнэ гэж байсан гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 40-42 дахь тал/
Гэрч Н.ы мэдүүлэгт: Би тухайн үед *******г хүнтэй маргалдсаныг мэдэхгүй байна найрны шөнө гэрийн гаднаас ******* нь цусаа гоожуулсаар гаднаас гэрт орж ирсэн. Би тэгээд гэрт байсан хүмүүсийн бүртгэсэн тухайн үед эрэгтэй хүн цөөхөн байсан тэгээд би гэрээс гүйгээд гараад иртэл тухайн гэрийн ертөнцийн зүгээр баруун талаас манай машины цаанаас би нэг өшиглөсөн энэ гэрчилнэ гэж хэлсэн бөгөөд тухайн үед өндөр нам хоёр хүн байсан тэрний намхан нь тэгж хэлсэн бөгөөд монетэн гинж нь энэ гээд хоёр хуваагдсан гинж өгсөн тэгээд би эргээд гэр рүү гүйж ороод эгч д өгч байхад гаднаас тэр би зодсон гэсэн залуу гэрт орж ирсэн би тухайн үед тэр хүүг загнахад цуг явсан өндөр хүн болох гэрийн ерөөлч хүн юу ч дугарахгүй байж байгаад гэрийн зүүн талаар унтсан намхан залуу нь бол миний өөдөөс ******* юм хэлээгүй би өшиглөсөн ыг гэрчилнэ гэж хэлсэн гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дахь тал/
Гэрч Э.ын мэдүүлэгт: 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ирж үзүүлсэн бөгөөд тухайн үед чих хамар хоолойд үзлэг хийсэн. Хамрын үзлэгээр: Хамрын гадна хэлбэр зөв бус, хамрын таславч баруун тийш муруй, таславчийн баруун талд цустай, самалдаг хөөнгө салст улаан хуурай, зүүн талын доод, дунд самалдагт тавтай, цустай, нустай, дунд жимд ялгадасгүй байсан учир уух эмийн эмчилгээ болон хамрын хэсэг газрын эмчилгээ бичиж, зөвлөгөө өгөн 14 хоногийн дараа давтан үзүүлж, эмчилгээний дараа хамрын таславч тэгшлэх, хамрын самалдаг багасгах мэс засал хийхээр төлөвлөж, бүрдүүлж ирэх шинжилгээнүүдийг хавсаргаж явуулсан бөгөөд тухайн өвчтөн нь зовиураасаа болоод мэс засалд орох хүсэлтэй байгаагаа хэлсэн тухайн өвчтөний эмийн эмчилгээ хийгээд үр дүн өгөх нь бага байсан учраас цаашдаа хамрын мэс засал хийлгэх шаардлагатай шүү гэдгийг хэлж зөвлөгөө өгсөн бөгөөд Б.******* нь хамрын хагалгаанд орно боломжтой байна би эмчилгээгээ хийлэгчээд хагалгаа хийлгэе гэж хэлснээр өдрөө төлөвлөхөөр болсон. Тэгээд давтан үзлэгтээ ирж үзүүлэхдээ шинжилгээнүүдээ өгч хариугаа авч ирсэн бөгөөд тухайн цаг үеийн шалтгаанаас болоод хагалгааны хувиар зэргээс хамааран 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдөр хамрын таславч тэгшлэх, самалдаг багасгах мэс засал хийхээр төлөвлөн тухайн өдрөө хагалгаанд Бриллиант эмнэлгийн мэс заслын тасагт миний бие ахалсан бүрэлдэхүүнээр Б.*******гийн хамарт хагалгаar хийсэн. Тухайн үед надтай хамт хагалгаа хийсэн эмч нар одоогоор манай эмнэлэгт байхгүй. Оюунномин эмч суралцахаар Хавдар судлалын үндэсний төвийн толгой хүзүүний мэс тасагт олгох эмчээр суралцаж байгаа, Цэнд-Аюуш эмч Монгол япон эмнэлгийн чих хамар хоолойн мэс заслын эмч хийж байгаа бөгөөд бид 3 хагалгааг хийсэн гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 6-7 дахь тал/
Шүүгдэгч Б.******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2022 оны 10 дугаар сарын 28-ны шөнө Өмнөговь аймгийн *******- ******* суманд айлын найранд эхнэрийн хамт очсон. Тэгээд шөнө зохих хэмжээний архи уугаад унтсан тэгээд шөнийн 03 цагийн үед сэрээд бие засахаар гэрээс гарсан. Гараад бие засаад буцаад гэртээ орох гээд явж байхад 2 хүн байсан тэгээд хажуугаар нь зөрөх гэсэн чинь намайг тэр 2 хүн түлхсэн. Тэгэхээр нь арагшаа ухраад машин тулаад зогссон. Тэгээд та 2 намайг элбэхнүүдээ цохих гээд байгаа юм уу гэж хэлсэн. Тэгсэн өндөр залуу нь миний хамар руу 1 удаа чулуугаар цохисон. Тэгэхээр нь би доошоо тонгойгоод хүн аллаа гэж хэлээд гэр лүүгээ гүйсэн чинь ******* миний хүзүүнээс боогоод араас өшиглөсөн. Тэгээд би гэр рүүгээ гүйгээд орсон. Тэгээд цус тогтохгүй байсан түүнээс хойш юу болсон талаар надад мэдэх зүйл алга гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал/
Шүүгдэгч Э.******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн *******-******* сум ******* баг ******* гэх газарт айлын найран дээр Худ талын хүргэн гэх ******* гэх залуутай уулзсан. Тэгээд бид хоёр маргалдсан тэгээд намайг элдвээр хэлээд байсан. Тэгсэн миний зүүн талын чихний ар тал руу гараараа 2 удаа цохисон тэгэхээр би хойшоо ухарсан. Тэгсэн намайг хий цохиод газарт унасан тэгэхээр нь би толгой руу нь 1 удаа өшиглөсөн. Тэгсэн гэр рүүгээ гүйгээд орсон гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал/
Шүүгдэгч Э.******* яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэгтээ: Би одоогоор яг тодорхой эрхэлсэн ажилгүй байна. Өмнөговь аймаг *******-******* суманд үйл ажиллагаа явуулж байгаа ******* ХХК-нд ажилд орох анкет өгсний дагуу намайг ажилд авахаар дуудсан байгаа. Хувийн байдлын талаар гэвэл эхнэр хоёр хүүхэд гэрт байгаа. Би болсон асуудлын талаар урьд өгсөн мэдүүлэгтээ дэлгэрэнгүй ярьсан байгаа гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/
“Лазер Мед” эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн компьютерт томографын шинжилгээнд: Толгойны томограммуудад зүүн духны хөндийн гадна ялтас 2,6см өргөн хэсэгт, 0,3см хэмжээтэй цөмөрсөн хугаралтай, уг хугарал баруун духны хөндийн дотор ялтас руу үргэлжилсэн. Гавлын хөндийд жижиг хийтэй. Хамар яс бяцарсан хугаралтай. Хугарлын улмаас хамрын хэлбэр алдагдсан. Хамрын таславч хоёрлосон зөрөөтэй хугаралтай. Хамрын таславч мурийлттай. Этмойд хөндий, баруун гайморын хөндийд цустай. 2 нүдний ухархайн дотор хана этмойд хөндий рүү цөмөрсөн хуучин хугаралтай. Зүүн талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан, склеротик өөрчлөлттэй. Тархины баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн урд 0,5х0,8см хэмжээтэй/+61/HU нягтралтай цус хуралт няцралын голомттой. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Субарахноидал зайнууд өөрчлөлтгүй. Circummesencephalic. Suprasellar, Quadrigeminal, Sylvian цистернүүд нээлттэй. Ховдлуудын хэлбэр хэмжээс хэвийн. Голын бүрдэл хазайлтгүй. Духны урдуур, хамар. 2 нүдний эргэн тойрон зоолон эдэд хаван хавдартай. Зүүн нүдний өөхөн эслэгт хийтэй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дэх тал/
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.*******ын биед тархины доргилт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / 1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ........ дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.*******ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Урьд гаргасан №..... тоот хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний зовуурь хэсэгт толгой өвдөнө, хүзүү хөшнө гэсэн өгүүлэмжтэй мөн мэдрэлийн үзлэгийн хэсэгт нистагм (нүдний алимын чичирхийлэл) /+/, дагзны булчингийн хөшингө /+/ гэсэн шинжүүд илэрсэн байна. Үзлэгээр илэрсэн дээрх шинжүүд болон зовуурь нь тархи доргилт гэмтлийн үед гардаг шинжүүд тул дээрх дүгнэлт нь үндэслэлтэй байна гэжээ. /хавтаст хэргийн 65-66 дахь тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.*******гийн биед духны хөндийн гадна ялтас, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун духны тархины дэлбэнд няцрал, хамрын нуруунд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ...... дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “Б.*******гийн биед духны хөндийн өмнөд болон арын хананы хугарал, баруун хоншоор ясны өмнөд болон медиал хананы хугарал, баруун нүдний ухархайн доод хананы хугарал, хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, духны хөндийн цус хуралт, хамрын нуруунд шарх гэмтэл хамар ясны хугарал, таславчийн мурийлтыг засах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. 2.Б.*******гийн биед учирсан духны хөндийн өмнөд болон арын хананы хугарал, дэлбэнгийн тархины эдийн няцрал, духны хөндийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дангаараа амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Баруун хоншоор ясны хугарал, нүдний ухархайн доод хананы хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Хамар яс, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нурууны шарх нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх ба дангаараа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Урд гаргасан №15761 тоот дүгнэлтийг гаргах үед арын хананы хугарал, баруун хоншоор ясны өмнөд болон медиал хананы хугарал нь компьютерт томографын шинжилгээний хариунд тусгагдаагүй байжээ” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 11-14 дэх тал/
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ...... дугаартай 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтэд “Б.*******гийн биед духны хөндийн өмнөд болон арын хана дайрсан цөмөрсөн хугарал, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, 2 талын дух, элхэг, баруун хоншоорын хөндийн цус хуралт, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нуруунд шарх гэмтэл учирчээ 2.Б.*******гийн биед учирсан духны хөндийн өмнөд болон арын хана дайрсан цөмөрсөн хугарал, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, 2 талын дух, элхэг, баруун хоншоорын хөндийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дангаараа Хууль зүйн сайд. Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал дугаар А/216/422 гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны шарх гэмтэл нь дангаараа 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 3. Дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт шинжилгээ бүрэн хийгдсэн боловч толгойн томограммууд шинжилгээ зөрүүтэй уншигдсан тул хүний биед үзлэг хийсэн №15761 тоот дүгнэлтийн 6-р хариулттай санал нийлэхгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №561 дүгнэлттэй санал нэг байна. Дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт шинжилгээг бүрэн хийлгэж, дурс оношилгооны эмчээр нягталж уншуулсан байна” гэжээ. /2 дугаар хавтаст хэргийн 97-101 дэх тал/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/
Голомт банкны “Өмнөговь” бизнес төвийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолтод “Э.*******, Б.******* нар нь манай банкинд данс эзэмшдэггүй” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 79 дэх тал/
Капитрон банкны 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 22/471 дугаартай албан бичигт “Э.*******, Б.******* нар нь өнөөдрийн байдлаар харилцагчаар бүртгэлгүй ба харилцах, хадгаламж, зээлийн данс эзэмшдэггүй болно” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 80 дахь тал/
Капитрон банкны 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 5585/712 дугаартай албан бичигт ”Э.*******, ******* нар харилцах данстай” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 81 дэх тал/
Б.******* шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 85 дахь тал/
Б.******* гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 86 дахь тал/
Б.******* иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 87 дахь тал/
Б.******* иргэний үнэмлэхний лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 88 дахь тал/
Б.******* жолоочийн лавлагаа, мэдээлэл /1 дүгээр хавтаст хэргийн 89 дэх тал/
Б.******* үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа /1 дүгээр хавтаст хэргийн 90 дэх тал/
Б.******* нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа, тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 91 дэх тал/
Б.******* эрүүгийн хариуцлага хүлээж байгаа эсэх “Үгүй” гэх тодорхойлолт /1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь тал/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 98-101 дэх тал/
Амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 102-108 дахь тал/
“ЭМЖЖ” чих, хамар хоолойн эмнэлгийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хамар, дайвар хөндийн КТГ шинжилгээ, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 109-112 дахь тал/
Хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 116-117 дахь тал/
Э.*******ын иргэний үнэмлэхний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 118 дахь тал/
Б.******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 119 дэх тал/
Э.******* эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудаст “Үгүй” гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 120 дахь тал/
Б.Жавлангийн хохирол төлбөрийн талаарх баримтууд: 61.500 төгрөг, 115.620 төгрөг, 580.470 төгрөг 412.000 төгрөг, 2.310.190 төгрөг, 66.700 төгрөг, 1.465.550 төгрөг, 19.000 төгрөг, 81.760 төгрөг, 495.760 төгрөг, 283.600 төгрөг, 282.405 төгрөг, 135.200 төгрөг, 218.069 төгрөгийн /1 дүгээр хавтаст хэргийн 146-159 дэх тал//
Б.*******гийн өвчтөний түүх /1 дүгээр хавтаст хэргийн 206-249 дэх тал/,
Голомт банкны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн төлбөрийн баримтад “Э.*******оос Б.*******д 1.578.190 төгрөг” гэжээ.
“******* ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 308/20 дугаартай тодорхойлолтод “Э.******* нь тус компанид 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд ажилтны албан тушаалд ногдох нэг өдрийн үндсэн цалин 149.996 төгрөг болно” гэжээ.
Э.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаанд 2022 оны 10 сар, 2023 оны 07-11 сард төлсөн” гэжээ.
Голомт банкны 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн төлбөрийн баримтад “Э.*******оос Б.*******д 4.060.000 төгрөг төлсөн” гэжээ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн байцаалтын шатанд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Э.*******, Б.******* нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.*******, Б.******* нарын нийгэмд аюултай, гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б. ******* нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* багийн ******* ******* гэх газарт иргэн ын гэрийн гадаа Э.*******той маргаж, улмаар түүний нүүр хэсэг рүү нь хоёр удаа цохиж, тархины доргилт гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогч иргэний нэхэмжлэгч, Э.*******ын мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 28 дахь тал/, гэрч Д.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/, насанд хүрээгүй гэрч М.ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/, гэрч Л.ы мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-42 дахь тал/, гэрч Н.ы мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дахь тал/, гэрч Э.ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 6-7 дахь тал/, Э.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 218 дахь тал/, Э.*******ын яллагдагчаар дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.*******ын биед тархины доргилт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 528 дугаартай шинжээчийн “...Э.*******ын биед тархины доргилт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дэх тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 104 дугаартай шинжээчийн “ Э.*******ын биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Урьд гаргасан №528 тоот хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний зовуурь хэсэгт толгой өвдөнө, хүзүү хөшнө гэсэн өгүүлэмжтэй мөн мэдрэлийн үзлэгийн хэсэгт нистагм (нүдний алимын чичирхийлэл) /+/, дагзны булчингийн хөшингө /+/ гэсэн шинжүүд илэрсэн байна. Үзлэгээр илэрсэн дээрх шинжүүд болон зовуурь нь тархи доргилт гэмтлийн үед гардаг шинжүүд тул дээрх дүгнэлт нь үндэслэлтэй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 65-66 дахь тал/-ээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.******* нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* багийн ******* ******* гэх газарт иргэн ын гэрийн гадаа Б.*******тай маргаж, улмаар түүний нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөж, духны хөндийн гадна ялтас, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун духны тархины дэлбэнд няцрал, хамрын нуруунд сорви бүхий гэмтэл учруулсан болох нь хохирогч Б.*******гийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-19 20-22 дэх тал/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* дахин өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 24, 2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал/, гэрч Д.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/, насанд хүрээгүй гэрч М.ийн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал/, гэрч Л.ы мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 40-42 дахь тал/, гэрч Н.ы мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 45-47 дахь тал/, гэрч Э.ын мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 6-7 дахь тал/, шүүгдэгч Б.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 217-218 дахь тал/-ээр нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******гийн биед духны хөндийн гадна ялтас, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун духны тархины дэлбэнд няцрал, хамрын нуруунд сорви бүхий хүнд гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1101 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн “Б.*******гийн биед духны хөндийн өмнөд болон арын хана дайрсан цөмөрсөн хугарал, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, 2 талын дух, элхэг, баруун хоншоорын хөндийн цус хуралт, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, духны дэлбэнгийн тархины няцрал, 2 талын дух, элхэг, баруун хоншоорын хөндийн цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба дангаараа Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал дугаар А/216/422 гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.Хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны шарх гэмтэл нь дангаараа 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт шинжилгээ бүрэн хийгдсэн боловч толгойн томограммууд шинжилгээ зөрүүтэй уншигдсан тул хүний биед үзлэг хийсэн №15761 тоот дүгнэлтийн 6-р хариулттай санал хийлэхгүй байна. Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №561 дүгнэлттэй санал нэг байна. Дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт шинжилгээг бүрэн хийлгэж, дүрс оношилгооны эмчээр нягталж уншуулсан байна.” гэх дүгнэлтээр /2 дугаар хавтаст хэргийн 97-101 дэх тал/ нотлогдон тогтоогдож байна.
Тус хэрэгт хохирогч Б.*******гийн биед учирсан гэмтлийг тогтоосон 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ........ дугаартай, 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ........ дугаартай, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ...... дугаартай шинжээчийн 3 удаагийн дүгнэлтүүд,
Мөн хохирогч Э.*******ын биед учирсан гэмтлийг тогтоосон 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ...... дугаартай , 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 104 дугаартай дүгнэлтүүд тус тус нотлох баримтаар авагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ гэж хуульчилсан.
Шүүх хохирогч Б.*******гийн биед учирсан хүнд гэмтлийг тогтоосон ......., ..... дугаартай дүгнэлтүүдийг эс зөвшөөрч дахин Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1101 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг,
Хохирогч Э.*******ын биед учирсан хөнгөн гэмтлийг тогтоосон 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн ...... дугаартай шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн ..... дугаартай дүгнэлтийг тус тус үнэлж нотлох баримтаар тооцож шийдвэрлэлээ.
Учир нь: Дээрх нотлох баримтаар тооцож, шүүхийн шийдвэрийг үндэслэл болгосон шинжээчийн дүгнэлтүүд нь шүүгдэгч, хохирогч, оролцогч нарын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин гаргасан дүгнэлтүүд байх ба урьд гаргасан дүгнэлтүүд нь гэмтлийг дутуу тогтоосон, шинжилгээний хариу зөрүүтэй уншигдсан зэрэг эргэлзээ төрүүлэхүйц нөхцөл байдлыг тодруулсан дүгнэлт байна гэж үзсэн болно.
Шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг нь бусдын эрх, эрх чөлөө, бие махбодид хохирол учруулахад чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний биед хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл хохирогчийн биед учирсан хохирол гэмтлийн хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг. Шүүгдэгч Э.******* нь хохирогч Б.*******гийн бие эрх чөлөөнд халдаж нүүр, толгойн хэсэг рүү өшиглөсний улмаас духны хөндийн өмнөд болон арын хана дайрсан цөмөрсөн хугарал, духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, 2 талын дух, элхэг, баруун хоншоорын хөндийн цус хуралт, хоёр нүдний ухархайн дотор ханын хугарал, хамар ясны хугарал, духны дэлбэнгийн тархины няцрал, 2 талын дух, элхэг, баруун хоншоорын хөндийн цус хуралт бүхий хүнд, хөнгөн хохирол учруулсан нь , мөн шүүгдэгч Б.******* нь хохирогч Э.*******ын бие эрх чөлөөнд халдаж нүүрэн тус газарт 2 удаа цохиж тархины доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан ба шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь бие биедээ халдсан тохиолдолд хүний биед гэмтэл, хохирол учрах боломжтой гэдгийг ухамсарлаж,түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийн хуульд заасан үндэслэлийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Э.*******ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Б.*******гийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын тухайд .................... зэргээр,
Шүүгдэгч Э.*******ын хувийн байдлын тухайд ...............гэжээ зэргээр тус тус тогтоогдож байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, мөн 2 дахь хэсэгт “ Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” мөн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно гэж заасан.
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийг шүүгдэгч Э.*******оос гаргуулах, тус гэмт хэргийн улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан тул цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлыг иргэний журмаар нээлттэй үлдээж өгнө үү гэх санал, дүгнэлтийг гаргасан.
Шүүх хохирогч Б.******* нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролд нотлох баримттайгаар шүүгдэгч Э.*******оос 5.638.190 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд 1.578.190 төгрөгийг төлж, үлдэх 4.60.000 төгрөгийг шүүх хуралдааны явцад хуулийн дагуу завсарлага авч төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан Голомт банкны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн, 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн төлбөрийн баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэж, хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч тархины мэс засалд орсон нөхцөл байдлыг харгалзан цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.
Хохирогч Э.*******, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл нар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгч Б.*******гаас “...*******гийн үйлдэл холбогдлоос шалтгаалан энэ хэрэгт холбогдож ажлаа эрхэлж чадахгүй, өмнөх эрхэлж байсан ажлаасаа чөлөөний хугацаагаа сунгасаар байгаад халагдсан үйл баримт тогтоогддог. Тийм учраас ажилгүй байсан хугацааны 3 сарын цалин болох 1.650.000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэх нэхэмжлэл гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн.
Учир нь: Шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Гэмтлийн хөнгөн зэрэг нь гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан байхаар журамласан хэдий ч тус гэмт хэргийн улмаас хохирогч Э.******* ажлаасаа халагдаж 3 сарын хугацаанд ажилгүй байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг гарсан цаг хугацаанд хохирогч Э.******* нь Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг тээврийн “ ” ХХК-нд “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн” мэргэжилтнээр ажиллаж байсан болох нь хохирогч Э.*******ын “Би гэмт хэрэг гарах үед Ханбогд сумын тээврийн компанид ажиллаж байсан 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 01 дүгээр сарын 30-ны өдрийн буюу 3 сарын цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа. Эхлээд чөлөө авч толгойгоо бариулсан. Үргэлжлүүлээд байцаалт авахаар цагдаагаас байнга дуудаж байсан учраас ажилдаа явж чадахгүй ажлаасаа халагдсан” гэх тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаар лавлагаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Хохирогч Э.******* “....Тухайн үед би Ханбогд суманд ажиллаж байсан. Ажилдаа тухайн өдрөөс хойш явж чадаагүй. Учир нь цагдаагаас дуудаад байсан учраас нааш цаашаа явахад зардал мөнгө их гарахаар байсан. Байнга чөлөө аваад байж учраас удаан хугацаанд чөлөө авсан, ирэх хэрэггүй гэж хэлж байсан. Хэрвээ ийм зүйл болоогүй бол одоо хүртэл ажиллаад явж байгаа. Шүүгдэгч Б.*******гаас тээврийн компанид ажиллаж байсан 11 дүгээр сараас ажилд орох хүртэлх цалингаа гаргуулмаар байна. Тухайн үед 2 сарын цалин нэхэмжилж байсан ч 3 сарын цалингийн доод хэмжээгээр 1.650.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан.
Эрүүгийн хуулийн тайлбарт ...Гэмт хэргийн хор уршиг бол гэмт халдлагын улмаас нийгэм, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд учирсан гэм хор бөгөөд гэмт хэргийн онцгой үр дагавар юм.
“Хохирол гэдэг нь гэмт хэргийн улмаас үүсч буй алдагдал, гарз, сүйтгэл, хөнөөл бөгөөд “нөхөн төлөгдөх” шинжтэй байна. Хохирол нь а.тооцож хэмжиж болохуйц, б.эрх зүйн зөрчил, үр дагаврын шалтгаант холбоо ойрхон бөгөөд хүчтэй байх гэсэн шинжүүдтэй байна.
“...Гэм хор гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнд бий болсон эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус сөрөг үр дагавар” гэж тайлбарлажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын .... эрүүл мэнд….хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,
Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого...зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Б.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.******* 3 сарын хугацаанд ажилгүй байсан хор уршиг учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан “******* ” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 308/20 дугаартай тодорхойлолтод “Э.******* нь тус компанид 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн мэргэжилтэн албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд ажилтны албан тушаалд ногдох нэг өдрийн үндсэн цалин 149.996 төгрөг болно” гэжээ, Э.*******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаанд 2022 оны 10 сар, 2023 оны 07-11 сард төлсөн” гэжээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.*******гаас ажилгүй байсан 3 сарын хугацааны цалин 1.650.000 төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******д олгох шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Э.*******ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй,
Шүүгдэгч Б.*******гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэм хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүх шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэв.
Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэнд, бие махбодь, бэлгийн эрх чөлөөний халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хохирол учруулсан гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Э.*******, Б.******* нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарын яллагд дүгнэлтэд заасан дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн болно.
Улсын яллагч О.Батнасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Шүүгдэгч Э.*******, Б.******* нарын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул шүүгдэгч Э.*******, Б.******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт үйлдлийн шинж, арга хэлбэр зэрэг нөхцөл байдлыг харгалзан дараах ялын саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.******* нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн *******-******* сумын ******* багийн ******* ******* гэх газарт иргэн ын гэрийн гадаа Э.*******той маргаж улмаар түүний нүүр хэсэг рүү нь 2 удаа цохиж тархины доргилт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, шүүгдэгч Э.******* нь согтуугаар 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тухайн цаг хугацаанд тухайн газар оронд Б.*******тай маргаж улмаар нүүр хэсэг рүү нь нэг удаа өшиглөж духны хөндийн гадна ялтас, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун духны тархины дэлбэнд няцал, хамрын нуруунд сорви гэмтэл бүхий эрүүл мэнд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх ялыг тус тус гаргаж байна. Гэмт хэргийн улмаас Б.*******гийн эрүүл эрүүл мэндэд хүнд хохирол, Э.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Б.*******д нийт 5.638.190 төгрөгийн хохирлыг шүүхийн шатад Э.******* бүрэн төлж барагдуулсан, Э.*******оос нэхэмжилж байгаа 1.650.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Б.******* барагдуулаагүй байна. Шүүгдэгч нар баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, хөрөнгө орлого байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих, шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол гартал хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв.
Хохирогч, шүүгдэгч Б.*******гийн өмгөөлөгч Ц.Баярмаа эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Б.*******гийн үйлдлийг шүүхээс гэм буруутайд тооцож гэм буруугийн талаар шүүхээс дүгнэлт хийсэн. Үүнд өмгөөлөгчийн зүгээс дараах саналыг шүүх бүрэлдэхүүнд оруулж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн хүн, хуулийн этгээдийн тухайн зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Өмгөөлөгчийн зүгээс Б.*******д 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахгүйгээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял шийтгэлийг ноогдуулж өгнө үү гэсэн саналыг бүрэлдэхүүнд оруулж байна. 500 нэгжээр торгох ял шийтгэл ноогдуулах үндэслэл нь Б.*******гийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Торгох ялыг ноогдуулахад энэ хүн нийгэмшээд явах боломжтой. Урьд гэмт хэрэгт холбогдож байгаагүй, анх удаагаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэргийн 119 дүгээр хуудсанд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогддог. Мөн хавтаст хэргийн хүрээнд 85-115 дугаар хуудсанд авагдсан *******гийн хувийн байдалтай холбогдуулсан бичгийн нотлох баримтуудаар үйлдсэн хэрэгтээ харамсах, алдсан алдаагаа ухамсарлах төлөвшил байгаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Ажил амьдралын хувьд Улаанбаатар хотод оршин суух хаягтай боловч амьдрал ахуйгаа авч явах гээд Цагаанхаданд компанитай гэрээ байгуулаад хоол үйлдвэрлэлийн бизнес эрхэлдэг. Нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад эрхэлж байгаа бизнесийн үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөх нөхцөл байдал бий болж байгааг эрхэм шүүгч анхааран үзнэ үү. Мөн Б.*******гийн хувьд хүнд гэмтэл аваад хагалгаа хийлгэсэн байгаа. Нийтэд тустай ажлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэнэ гэсэн нэг заалт байдаг. Тухайн байршиж байгаа орон нутагт нийтэд тустай ажил хийлгэхийг гадаа цэвэрлэгээний ажил ихэвчлэн хийлгэдэг. Иймд нийтэд тустай ажил хийлгэх нь мэс заслын ажиллагаа болон хүнд гэмтэлтэй нь холбогдуулан сөргөөр нөлөөлөх үр дагавар бий болох учраас торгох ялаар сольж оногдуулж өгнө үү гэж хүсэж байна. Түүнд торгох ялыг оногдуулахад Цагаанхаданд хувийн бизнес эрхэлдэг учраас торгуулийг төлөх боломжтой гэж үзэж байгаа. Хэргийн хүрээнд зээлийн үйл ажиллагаа энэ хүнд байхгүй учраас хөдөлмөрлөж байгаа бизнесийн хувьд торгуулийн ял оногдуулаад нийгэмшүүлэх боломжтой гэж үзэж байна. Оногдуулсан торгуулийн ялыг Б.*******гийн зүгээс шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 сарын хугацаанд төлөх боломжтой учраас торгох шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.
Хохирогч, шүүгдэгч Э.*******ын өмгөөлөгч И.Оюунгэрэл эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: Манай үйлчлүүлэгч Э.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байгаа. Э.*******ын хувьд "******* " компанид ростерын ажил эрхэлдэг, тогтмол орлоготой, эхнэр, 4 настай, 5 настай 2 хүүхэдтэй, эхнэр нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй, гэрээр 2 хүүхдээ хараад байдаг. Залуу гэр бүлийн хувьд Э.******* ажил хөдөлмөр эрхэлж гэр бүлээ ахуй амьдралаа залгуулж авч явдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Э.******* нь өмнө нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 1.2-т зааснаар хохирол төлбөрөө сайн дураараа бүрэн төлж барагдуулсан, 1.4-т зааснаар хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг гарсан зэрэг эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэж шийтгэлийг оногдуулахыг хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хорих ялаас гадна торгох ял оногдуулахаар сонгох санкцтай хэрэг байгаа. Тийм учраас манай үйлчлүүлэгчийн хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, цалин орлоготой, мөн хохирол төлбөрөө төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг нь харгалзан үзээд 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс хүсэж байна. Торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү гэж хүсэж байна гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч И.Оюунгэрэл нарын шүүх хуралдаанд гаргасан “...торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү...” гэх санал, дүгнэлт, шүүгдэгч Э.*******ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Шүүгдэгч Б.*******д шүүхээс оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгаж шийдвэрлэв.
Иймд шүүх шүүгдэгч Э.*******ын гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирогчийн хохирол төлбөрөө барагдуулсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Э.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахаар,
Шүүгдэгч Б.*******гийн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг тус тус даалгаж торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2, 1.3 зүйлд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчим, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцнэ гэж дүгнэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.******* Brain 11 сарын 04 гэсэн бичигтэй цагаан өнгийн CD 1 ширхэг, УБ Сонгодо эмнэлэг UB songdo Brian bri 2023.02.06 нэр: javkhlan id 514698 гэх бичигтэй ногоон алаг өнгийн CD 1 ширхэг, Б.******* Need ct 2022.10.30 гэсэн бичигтэй princo budget гэх гэмтэлтэй DVD-R 1 ширхэг, Б.******* Х.Д ктү 2023.01.30 гэсэн бичигтэй CD 1 ширхэг нийт 4 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.*******, Э.******* нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.*******, Э.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Садага овгийн Эрдэнэтуяагийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******ыг 11.000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д шүүхээс оногдуулсан 11.000.000 /арван нэгэн сая/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.*******д шүүхээс оногдуулсан 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын дотор төлж барагдуулахыг даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******, Б.******* нарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд тус тус биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******гаас 1.650.000 /нэг сая зургаан зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
7. Шүүгдэгч Э.******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нийт 5.638.190 /таван сая зургаан зуун гучин найман мянга нэг зуун ер/ төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.*******д төлж барагдуулсан болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.******* цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Шүүгдэгч Э.*******, Б.******* нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.******* Brain 11 сарын 04 гэсэн бичигтэй цагаан өнгийн CD 1 ширхэг, УБ Сонгодо эмнэлэг UB songdo Brian bri 2023.02.06 нэр: javkhlan id 514698 гэх бичигтэй ногоон алаг өнгийн CD 1 ширхэг, Б.******* Need ct 2022.10.30 гэсэн бичигтэй princo budget гэх гэмтэлтэй DVD-R 1 ширхэг, Б.******* Х.Д ктү 2023.01.30 гэсэн бичигтэй CD 1 ширхэг нийт 4 ширхэг CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
11. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******, Б.******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч У овгийн У-ийн Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Т овгийн М-ын Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч У.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10,000 (Арван мянга) нэгж буюу 10,000,000 (Арван сая) төгрөгөөр торгох ял, шүүгдэгч М.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгж буюу 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-т оногдуулсан 500,000 (Таван зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 (Нэг) сарын хугацаанд, шүүгдэгч У.Т-д оногдуулсан 10,000,000 (Арван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 (Нэг) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгч У.Т, шүүгдэгч М.Н нарт сануулсугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч нар цагдан хоригдоогүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Энэ гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 3,351,900 (Гурван сая гурван зуун тавин нэгэн мянга есөн зуу) төгрөгийн хохирлыг төлөөлөх эрх бүхий этгээдээс холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Дээрх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсү
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 15761 дугаартай шинжээчийн “ Б.*******гийн биед духны хөндийн гадна ялтас, хамар ясны цөмөрсөн хугарал, баруун духны тархины дэлбэнд няцрал, хамрын нуруунд сорви гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтэл нь 2022 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
“Лазер Мед” эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн компьютерт томографын шинжилгээнд: Толгойны томограммуудад зүүн духны хөндийн гадна ялтас 2,6см өргөн хэсэгт, 0,3см хэмжээтэй цөмөрсөн хугаралтай, уг хугарал баруун духны хөндийн дотор ялтас руу үргэлжилсэн. Гавлын хөндийд жижиг хийтэй. Хамар яс бяцарсан хугаралтай. Хугарлын улмаас хамрын хэлбэр алдагдсан. Хамрын таславч хоёрлосон зөрөөтэй хугаралтай. Хамрын таславч муруйлттай. Этмойд хөндий, баруун гайморын хөндийд цустай. 2 нүдний ухархайн дотор хана этмойд хөндийрүү цөмөрсөн хуучин хугаралтай. Зүүн талын хөхлөг сэртэнгийн агааржилт буурсан, склеротик өөрчлөлттэй. Тархины баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнгийн урд 0,5х0,8см хэмжээтэй/+61/HU нягтралтай цус хуралт няцралын голомттой. Тархины бор ба цагаан эдийн ялгарал хэвийн. Субарахноидал зайнууд өөрчлөлтгүй. Circummesencephalic. Suprasellar, Quadrigeminal, Sylvian цистернүүд нээлттэй. Ховдлуудын хэлбэр хэмжээс хэвийн. Голын бүрдэл хазайлтгүй. Духны урдуур, хамар. 2 нүдний эргэн тойрон зоолон эдэд хаван хавдартай. Зүүн нүдний өөхөн эслэгт хийтэй гэжээ. /1 дүгээр хавтаст хэргийн 57-59 дэх тал/,
+