Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 04 өдөр

Дугаар 182/ШШ2020/01745

 

     2020       08          04

               182/ШШ2020/01745

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

         Нэхэмжлэгч: дүүрэг, дугаар хороо, хороолол, байр  тоот хаягт оршин суух, /регистрийн дугаар /, овогт П.Аийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: дүүрэг, дугаар хороо, хаягт байрлах, /улсын бүртгэлийн дугаар, регистрийн дугаар /, Г ХХК-д холбогдох

 

дүүрэг  хороо хороолол  гудамж  байр В1 давхарт байрлах 18 м.кв талбайтай 29 тоот автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч П.А, хариуцагчийн төлөөлөгч Д.Ц, өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дэлгэрмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч П.А шүүхэд болон төлөөлөгч П.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: Г ХХК-иас дүүргийн  хороо, хороолол   гудамж -30 тоот 75,9 м.кв байрыг худалдаж авахдаа тус байрны Б1 давхарт байрлах 18 м.кв 29 тоот авто зогсоолыг хамтад нь худалдаж авсан. Зогсоолын төлбөрийг байрны төлбөрт хамт тооцуулан Гэрэгэ костракшн ХХК-д 54,025,000 төгрөгийг урьдчилан бэлнээр өгч, үлдсэн 58,600,000 төгрөгийг Голомт банкны ипотекийн 8 хувийн зээлэнд хамруулан гаргаж өгч төлбөрийг бүрэн барагдуулсан. Тус байрны зогсоол нь 2017 оны 12 дугаар сард ашиглалтад орсон. Ашиглалтанд орсон цагаас эхлэн зогсоолын гэрчилгээг гаргуулахаар хөөцөлдсөн боловч тус компанийн байршил тодорхойгүй, холбогдох утас байхгүй, тухайн үед ажиллаж байсан ажилтнууд нь бүгд гарсан гэх мэт шалтгаанаар огт холбогдож чадаагүй. 2018 оны 06 дугаар сараас байрны СӨХ байгуулагдаж тус компанитай төлбөр тооцоо, хүлээлцэх олон ажлуудын араас явсны эцэст уг компанитай холбогдох утас байршлыг мэдэж, хэд хэдэн удаа уулзахад бичиг баримтаа бөөгнүүлж байна, банкны барьцаанаас одоо авлаа гэх мэтээр цаг алдаж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Г ХХК-иас дүүргийн  хороо, хороолол ,  гудамж,  байрны Б1 давхарт байрлах 18 м.кв 29 тоот авто машины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгзэ гаргуулж өгнө үү гэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд уг шаардлагыг Г ХХК-иас дүүргийн  хороо, хороолол , Г Лувсанцэвээний гудамж,  байрны Б1 давхарт байрлах 18 м.кв 29 тоот авто машины зогсоолын өмчлөгчөөр П.Аийг тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Д.Цэнд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Автозогсоолын төлбөр төлсөн баримтыг шүүж үзэх шаардлагатай, Голомт банкны барьцаанаас чөлөөлөх шийдвэр гараагүй тул автозогсоолыг өмчлөлд нь шилжүүлэх боломжгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй гэж үзлээ.

 

          Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Г ХХК-д холбогдуулан дүүрэг  хороо, хороолол   гудамж   байр В1 давхарт байрлах 18 м.кв  талбайтай 29 тоот автомашины зогсоолын өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г ХХК-иас дүүрэг  хороо хороолол   гудамж   байр В1 давхарт байрлах 18 м.кв  талбайтай 29 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр П.Аийг тогтоож,  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин “талуудын хооронд барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдан, тус гэрээний дагуу төлбөрийг бүрэн төлж барагдуулсан боловч ажил гүйцэтгэгч өнөөдрийг хүртэл автозогсоолыг өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлээгүй” гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, автозогсоолын төлбөр төлсөн баримтыг шүүж үзэх шаардлагатай, Голомт банкны барьцаанаас чөлөөлөх шийдвэр гараагүй тул автозогсоолыг өмчлөлд нь шилжүүлэх боломжгүй” гэж мэтгэлцэж байна.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.

 

Зохигчдын хооронд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр /дугааргүй/ Автозогсоол захиалгаар бариулах гэрээ байгуулагдаж гэрээнд гүйцэтгэгч талыг төлөөлж хуулийн мэргэжилтэн Р.Лхагвасүрэн, нягтлан бодогч И.Туул нар гарын үсэг зурсан байна. /хх-ийн 3-5 тал/

 

            Уг гэрээний дагуу гүйцэтгэгч Г ХХК нь дүүрэг  хороо, хороолол ,  гудамж,    байрны 29 тоот 18 м.кв талбайтай автомашины зогсоолын м.кв талбайн үнийг 1,000,000 төгрөгөөр тооцон 18,000,000 төгрөгөөр барьж гүйцэтгэн захиалагч буюу П.Аийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож, тус гэрээний 3.1 дэх заалтад “Автозогсоолын үнэ 18,000,000 төгрөг бөгөөд төлбөрийг бүрэн төлсөн болно” гэжээ.

 

          Гэвч нэхэмжлэгч П.А нь хариуцагч Г ХХК-д автозогсоолын үнийг орон сууцны төлбөрт багтааж төлсөн гэх тайлбар үндэслэлгүй байх ба Ус чандмань эрдэнэ СӨХ-ны  2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 1/21 тоот албан бичгээр “Тус байрны 30 тоотод оршин суудаг П.А нь 29 тоот зогсоолыг эзэмшдэг ба Сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан үеэс хойш СӨХ-ны төлбөр болон зогсоолын төлбөрийг төлдөг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарыг хүртэлх төлбөр төлсөн. Г ХХК нь өөрийн эзэмшлийн зарагдаагүй зогсоолыг тус компани түрээслүүлдэг болно” гэх албан бичиг, сар бүр зогсоолын төлбөрт 25,000 төгрөг төлсөн Хэрэглэгчийн төлбөрийн баримт /хх-ийн 35-39 тал/ зэргээс П.А нь түрээсийн төлбөр төлдөг гэж үзэхээр байна.

 

          Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

 

           Талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Автозогсоол захиалгаар бариулах гэрээ буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, тус гэрээний 2.1-т зааснаар автозогсоолыг 2017 оны 2 дугаар улиралд П.Ад хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй. Түүнчлэн худалдагч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар автозогсоолыг төдийгүй түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй. Хариуцагч Г ХХК нь дээрх үүргээ зохих ёсоор биелүүлснээр нэхэмжлэгч нь тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг эрх бүхий байгууллагад бүртгүүлж, өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжтой болох юм.

 

Гэвч нэхэмжлэгч П.А нь дүүрэг,  хороо, хороолол ,  гудамж,  байр В1 давхарт байрлах 18 м.кв  талбайтай 29 тоот автомашины зогсоолыг худалдан авсан, үнийг төлсөн гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дэх хэсэгт “Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заажээ.

 

Нэхэмжлэгч П.А нь 2020 оны  сарын 05-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “Г ХХК-иас дүүрэг,  хороо, хороолол ,  гудамж, -30 тоот орон сууцыг худалдан авахдаа тус байрны В1 давхарт байрлах 18 м.кв талбайтай 29 тоот автомашины зогсоолыг хамтад нь худалдан авсан. Зогсоолын төлбөрийг байрны төлбөрт хамт тооцуулан нийт 112,625,000 төгрөг, Г ХХК-д  54,025,000 төгрөгийн урьдчилгаа өгч үлдэх 58,600,000 төгрөгийг Голомт банкны зээлд хамруулан гаргаж өгч төлбөрийг бүрэн барагдуулсан” гэж бичсэн байх ба Орон сууц захиалгын гэрээний эрхийг шилжүүлэх 2017 оны 0 сарын 06-ны өдрийн гэрээнд “Эрх шилжүүлэгч Бат-Эрдэнэ нь Г ХХК-тай байгуулсан 2015 оны 100 тоот дүүрэг  хороо хороолол   байрны 30 тоот хаягт байрлах 75,7 м.кв 3 өрөө орон сууцны захиалгаар бариулах захиалагчийн эрх үүргээ хүлээн авагчид 112,625,000 төгрөгөөр тооцож эрхийг бүрэн шилжүүлж байна” гэж Эрх шилжүүлэгч тал Ц.Бат-Эрдэнэ, Эрх шилжүүлэн авагч тал П.А” гэж гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 1, 40 тал/

 

Үүнээс үзэхэд Эрх шилжүүлэгч тал Ц.Бат-Эрдэнэ нь  байрны 30 тоот хаягт байрлах 75,7 м.кв 3 өрөө орон сууцыг захиалгаар бариулах захиалагчийн эрх үүргээ хүлээн авагчид 112,625,000 төгрөгөөр тооцож П.Ад бүрэн шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч П.А нь зогсоолын төлбөрийг байрны төлбөрт хамт тооцуулан нийт 112,625,00 төгрөгийг Г ХХК-д бүрэн төлсөн гэх тайлбараа баримтаар нотолж чадаагүй, В1 давхарт байрлах 18 м.кв талбайтай 29 тоот автомашины зогсоолын үнийг төлсөн гэх баримтаа гаргаагүй. Өөрөөр хэлбэл эд хөрөнгийн үнийг төлснөөр өмчлөх эрх шилжих хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч Г ХХК-нд холбогдох дүүрэг,  хороо, хороолол ,  гудамж,  байр В1 давхарт байрлах 18 м.кв талбайтай 29 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр П.Аийг тогтоож,  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг даалгах нэхэмжлэгч П.А нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1,106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-нд холбогдох дүүрэг  хороо хороолол   гудамж   байр В1 давхарт байрлах 18 м.кв талбайтай 29 тоот автомашины зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох,  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулахад холбогдох баримт бичгийг улсын бүртгэлийн газарт хүргүүлэхийг даалгах тухай нэхэмжлэгч П.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,150 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Н.НАРАНГЭРЭЛ