Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/71

 

 

 

 

 

 

 

 

2024         01         12                                          2024/ШЦТ/71

 

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Аюушжав даргалж, шүүх бүрэлдэхүүнд шүүгч М.Солонгоо, шүүгч Ч.Алдар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь, 

иргэдийн төлөөлөгч Э.Буд,

улсын яллагч Д.Аззаяа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,

шүүгдэгч З.З, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... овогт З.З-д холбогдох  эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1974 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, модон эдлэлийн технологич мэргэжилтэй, ам бүл 1, ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй,

....... овогт З.З /РД:********/.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч З.З нь 2023 оны 04 дүгээр сарын 26-наас 2023 оны 04 дүгээр сарын 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. орон сууцанд амь хохирогч Б.Л-г Д.Б-тай хардаж, улмаар нуруун тус газар нь хутгаар 1 удаа хутгалж амь хохирогчийн эрүүл мэндэд цээжний баруун ар хэсэгт далны шугамаар 8, 9 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины доод дэлбэнг гэмтээж хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж алсан, мөн 2023 оны 04 дүгээр сарын 26-наас 2023 оны 04 дүгээр сарын 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..................-д хохирогч Д.Б-г амь хохирогч Б.Л-тэй хардаж, улмаар хохирогчийн зүүн талын цээжин хэсэгт зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж хохирогчийн эрүүл мэндэд цээжний зүүн талыг нэвт хатгагдсан шарх, зүүн уушгины 3 дугаар сегмент, зүрхний баруун тосгуурыг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт, цээжний хөндийн цусан хураа /2.0л/, цус багадалт, зүүн 3 дугаар хавирганы хавирга мөгөөрсний хэсгийн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Шүүгдэгч З.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 04 дүгээр сарын 26-ны шөнө унтаж байхад талийгаач нэлээн хэдэн удаа над руу залгасан. Өмнө нь хоёр хоногийн өмнө ирээд надаас хэрүүл гуйгаад байсан тул утсыг нь аваагүй. Өглөө 7 өнгөрч байхад залгаад байхаар нь утсаа авсан. Тэгээд чамтай очиж уулзаж ярих хэрэг байна гэж хэлсэн. Тэгээд би Б-г дагуулж очно. Гэрээсээ хөөгдөөд орцондоо байна гэж хэлсэн. Би өмнөх өдөр нь нөхөрт нь хэлсэн тул санаа зовоод тэг тэг гэж хэлсэн. Тэгээд Б-г дагуулж ирээд чи Б-гийн нөхөрт нь намайг ярьсан байна. Б гэртээ орж чадахгүй хэцүү байна. Бид хоёр хоол унд идэж чадахгүй өлсөөд байна гэж хэлсэн. Архи уусан чинь бие өвдөөд байна. Утасны хугацаа дууссан чи мөнгө байвал өгөөч гэж хэлсэн. Надад тухайн үед мөнгө байхгүй байсан. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр мөнгө орсон биз дээ, чамд сар бүр мөнгө ордог биз дээ, чи мөнгөө авчих гэж хэлсэн. Бид нар банк руу тавуулаа хамт явсан. Явах замдаа талийгаачаас яагаад нөхөр хүүхэдтэй хүнийг аваад яваад байгаа юм. Нөхөр нь чамайг ална гээд яваад байна боль гэж хэлсэн. Гэтэл энэ хүн намайг мөнгөтэй болгож өгнө гэж хэлсэн. Хашаа байшинг зараад байртай болгож өгнө гэж хэлсэн. Ц гэдэг найзаас замын тендер нэрийдлээр 100 сая төгрөг аваад, чамд 50 сая төгрөг чамд өгнө гэж хэлсэн гэж хэлсэн. Би яагаад тийм юманд итгэж байгаа юм гэж хэлсэн. Би Ц-тэй утсаар ярьсан. Би юу хийчих вэ. Энэ хүн ямар учиртай юм. Наад хүнээ яагаад надад хэлэхгүй дагуулаад яваад байгаа юм гэж хэлсэн. Ба бид нар 17, 18 жилийн өмнө дотно үерхдэг байж байгаад гэр бүлтэй болоод уулзахаа больсон байсан. Тэгээд залилангийн юманд ороод яваад байгаа гэж сонссон. Наад асуудал чинь худлаа шүү гэж хэлсэн. Би Б-д би нөхөрт чинь хэлсэн. Чи яагаад хүн дагуулаад яваад байгаа юм. Нөхөр чинь  наад хүнийг чинь ална гээд явж байна. Б гэдэг эгч нь гэрт нь байхад хоёр шоронгийн царайтай хүн орж ирээд ална гэж дарамталсан гэж хэлсэн. Битгий наад хүнээ дагаад яваад бай гэж хэлэхэд за гэж хэлсэн. Талийгаачтай машинд ярьсан  юм гэвэл энэ. Б-тай хоёр хоногийн өмнө муудалцаад явсан. Намайг дэлгүүр орсон хойгуур Б, А гэдэг залуутай маргаад А гэдэг залуу Б-г түлхээд унагаасан. Тэгээд зүгээр үү гэж асуусан чинь гэдсээ бариад юм дуугарахгүй нүд нь хөдлөөд байсан. Би талийгаачийг загнасан. Нөхөр лүү нь утсаар ярьж, нөхрийг нь дуудъя гэхэд Б нөхөрт хэлж яах юм гэж хэлсэн. Би Б-д гэртээ харь гэж хэлсэн. Би тэр хүмүүст банкнаас 150,000 төгрөг авсан гэж хэлээд, банкнаас 200,000 төгрөг аваад, Б.д 50,000 төгрөг өгөөд хүүхдүүддээ эм тан, чихэр аваад гэртээ харь гэж хэлсэн. Бид бөөнөөрөө банкнаас гарч явахад замд хэрүүл болоогүй. Т-ийн хэлсэн зүйл бол аманд орсон, намайг гүтгэх хандлагатай зүйл мэдүүлсэн байсан. Т  талийгаачийг чи З-гаас салсан юм уу гэхэд үгүй бид хоёр үхтлээ салахгүй гэж хэлээд инээлдээд гэртээ орсон. Тэгээд нэг шил архи аваад гэртээ орсон. Б-г харих юм уу гэхэд жаахан сууж байгаад явъя гэсэн. Бид нар ороод 1 шил архи ууж, дуусгаад дахиад 1 шил архи авсан. Урьд өдөр нь талийгаач шөнөжингөө залгасан тул унтаагүй сэрүүн байгаад байсан. Би жил гаран архи амсаагүй байсан тул амархан согтсон байсан. Б  гэнэт цээжээр өвдөөд байна, даралт ихсээд байна гэхээр нь би гартаа байсан энергийн бугуйвчаа зүүж өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Б босож бүжиглээд байхаар нь “чиний бие өвдөөд байна гээд байсан яагаад ингээд байгаа юм” гэж хэлснээс болж маргасан. Би Б-г гэртээ харь нөхөр чинь намайг нийлж архи уулаа гээд бөөн юм болно гэхэд талийгаач яагаад хөөгөөд байгаа юм гэж дайраад тэр хоёр гараад явсан. Би өө за за та хоёр надаар бүр буудлын мөнгийг бэлдүүлж ордог болсон уу гээд буцаагаад 50,000 төгрөгөө Б-гаас авна гээд булаацалдсан. Тэгээд тэр хоёр гарч явсан. Би У-ыг гэр лүүгээ яваад ирснийг мэдээгүй. Тэр үед унтсан байж таараад байгаа юм. Тэгэхээр би 4-5 цагийн үед тасарсан байсан байх. Тэгээд сэрээд эргээд харсан чинь эрэгтэй хүн хэвтэж байхаар нь талийгаачийг гэж бодтол Т байсан. У Т-ийн найз тул намайг хардах байх, яагаад миний хажууд хэвтэж байгаа юм бол гээд босоод зүүн тийшээ харсан чинь Б, талийгаач хоёр нийлээд хэвтэж байсан. Эхлээд эмэгтэйг нь анх хараад таниагүй. Би итгэж ядаад, харах гээд гэрэл асаах гээд босоход алхаад удаагүй байсан. Би юм дуугарсан үгүйг нь сайн мэдэхгүй байгаа юм. Яаж доромжилж байна гээд хэлсэн байж магадгүй. Яагаад гэвэл тэр хоёр миний боссоныг мэдсэн байсан. Мэдээд салахдаа талийгаач зурагтын суурийг мөргөсөн. Би гэрэл асаах гэтэл тэр хоёр мэдээд хоёр тийш салсан байсан. Талийгаач зурагт руу хараад, Б эгц дээшээ харсан байсан. Би У-ыг гэж бодсон чинь Б-г таниад орилох гээд хоолой гарахгүй байсан. Тэгээд тэр хооронд юу болсныг мэдэхгүй гэрэл асаагаад харсан чинь Б-гийн энгэр дээр нь цусны 2, 3 толбо байсан. Тэгээд юун цус вэ гэсэн чинь Б чи сая хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Би юу яриад байгаа юм бэ надад хутга байхгүй байна гэхэд Т цаанаас эгчээ би танаас хар иштэй хутга авсан гэж хэлсэн. Би өөрийгөө гайхсан.  Талийгаач Б бид хоёр түрүүлж босож ирээд Баг ална шүү гэж хэлээгүй. Яагаад гэвэл би Б.гийн левчикэнд хатгасныг мэдээгүй тул сандраад яасан юм бэ би харъя гээд гараараа дарсан байхаар нь харсан чинь жижиг газар хатгасан, цус нь тогтсон байхаар нь яах уу эмч дуудах уу гэхэд Б яахын гэж хэлсэн. Тэгээд зогсож байтал талийгаач хажуугаас утсаар эгчтэйгээ намайг хутгалчихлаа ирж ав гээд яриад байсан. Би худлаа яриад байгаач чамайг хэн  хутгалсан юм. Юу яриад байгаа юм. Чи худлаа ярьж Б.г хаяж зугтаах гэж байна. Аягүй бол нөхрийг нь дууд, нэг бол чи хатгуулсан бол цагдаа, түргэн дууд гэж хэлсэн. Гэхдээ тэр үед дуудсан үгүйг мэдэхгүй байна. Т ширээний цаанаас бүдэг хэлж байсныг санаж байгаа. Би цагдаа дуудах хооронд талийгаачийг хаана хатгасан юм бэ гэхэд нуруу руу хатгасан гэж хэлэхээр нь харсан чинь зүсэгдсэн юм шиг  харагдахаар нь наадах чинь гайгүй байна, зүгээр зүсэгдсэн юм биш үү гэж хэлсэн. Б, Т хоёр бас хараад зүсэгдсэн юм биш үү гэж хэлж байсан. Би дуудлага дуудах уу гэсэн чинь  яах юм бэ гэж хэлсэн. Б.г зодох гээд дайрахаар нь би талийгаачийг тайвшруулсан. Талийгаач нэг уурлахаараа огцом уурладаг. Энэ гичий надад гай болчихлоо, наад чинь барьсан байсан биз дээ гээд Б руу дайраад байсан. Тэгэхээр нь би хутга надаас Т авсан гэж хэлсэн байж яагаад Б руу дайраад байгаа юм болоо гээд тухайн үед гайхсан. Маргааш өглөө цагдаа дээр мэдүүлгээ өгчхөөд гараа харсан чинь суганы хэсгээр хуруун ормоор хөхөрсөн байсан. Тэрийг сүүлд мэдсэн. Миний хоёр гарыг барьсан байсан гэж ойлгосон” гэв.

     Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэхдээ: “Би болсон хэргийн талаар мэдэхгүй. Энэ хүнийг мэдэхгүй. Манай дүү  надтай хамт амьдардаг байсан. Б гэдэг хүнийг ч мэдэхгүй. Манай гэрийн зүгээс гомдолтой байна. Сэтгэл зүйн хувьд хүнд байна. 30 нас хүрээгүй дүүгээ 50 гарсан хүний гарт алдсан учраас гомдолтой байна. Сэтгэл зүйн хувьд тогтворгүй байна. Энэ хүнээс сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна. Хийсэн үйлдэлд нь ялыг нь өгөөсэй хүсэж байна. Хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх хэрэгтэй. Хүн уусан байж болно. Гэхдээ архи уулаа гээд ийм харгис үйлдэл гаргахыг мэдэхгүй байна. Амьдралд хөл тавиагүй 30 гарсан дүүг минь алчхаад яагаад өөдөөс хараад ийм юм яриад сууж чадаж байна. ....би эцэг эхээс хоёулаа. Намайг хүнтэй суусан цагаас хойш 2012 оноос хойш хөдөөнөөс хотод ажил хийхээр ирээд манайд хамт амьдарсан. ...Б гээд байгаа хүн бол ээжийн дүү. Манай хашаанд тэр хоёр гэр бариад хамт амьдардаг байсан. ...надад хөдөө явлаа, ажил хийлээ гэж хэлээд хэд хоногоор явдаг байсан” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 8-9 дэх тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 11-22 дахь тал/,

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 23-26 дахь тал/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би талийгаач дүү Б.Л-г сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйлийг тогтмол хэрэглэж байсан болохоор битгий архи уугаад бай, ажил олж хий гэж хэлэхэд ойлголоо гэж хэлдэг байсан боловч архи уусан хэвээр байсан. Талийгаач дүү Б.Л нь ......... тоотод ээжийн төрсөн дүү Д.Б, /*****/ Б.Б /утасгүй хөгжлийн бэрхшээлтэй суумгай хүн байдаг/ нарын хамт оршин суудаг бөгөөд өчигдөр гэртээ ирж хоноогүй талаар Д.Б хэлсэн. Бид нарын хувьд талийгаач дүү Б.Л-г өчигдөр хаана ямар хүмүүстэй хамт байсан талаар мэдэхгүй байна. Талийгаач Б.Л-тэй хамгийн сүүлд уулзахад биед нь ямар нэгэн гэмтэл шарх ажиглагдаагүй. Б.Л-г өөрөөс эгч насны эмэгтэй хүнтэй уулзаж заримдаа хамт ирж хонож байгаа талаар Д.Б хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дахь тал/,

- хохирогч Д.Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн үед нэлээд согтчихсон байсан. Нэг шил архи уугаад сууж байхад Б.Л миний цамцыг тайлаад хөхнөөс бариад үнсэлцээд байж байхад З.З Т-гийн гэрт байсан хар иштэй хутгыг аваад Л-гийн ар хэсэг рүү хатгах шиг болсон. Над руу дайрч намайг газар унагаж цээж хэсэг рүү цохисон, хутгаар зүүн талын хөхний хэсэгт 1 хатгасан. Тэгэхээр нь З.З-д хандаж чи намайг хутгалчихлаа гэхэд яадаг юм, та хоёрыг нийлүүлээд алчихсан ч яадаг юм гээд бахираад орилоод байсан. ...Тэр үед Т З-гийн барьж байсан хутгыг булааж аваад цааш нь тавьж байсан. Тэгсэн миний хөхний даруулга цус болсон байсан бөгөөд би хөхний даруулгаараа цус гарч байсан хэсэгт дараад, шарх маань гайгүй юм шиг болохоор нь айлд албатай юм шиг ирчхээд цагдаа сэргийлэх гээд яахав гэж бодоод цагдаа дуудаагүй хэвтэж байсан. Тэр хугацаанд би жоохон шоконд орчихсон байсан. З.З Б.Л-г тэврээд хэвтэж байсан. Тэрхэн зуур би хэсэг унтчихсан байсан. Сэрээд харахад У бэлэн гоймон аваад ирчихсэн байсан бөгөөд Л-д гоймон өгөх гэсэн чинь царай нь сонин болчихсон байсан. У 103-т дуудлага өгөөд үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн. ...Би бол бодохдоо намайг Б.Л-тэй хардсанаас болсон байх Тэрнээс З.З бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 7-8 дахь тал/,

- Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгээд архиа дуусгаад 21 цагийн орчимд орон дээр Ба унтаж байсан. Харин Л газар завилаад сууж байхад З эгч Л-г Б.тай хардаад манай гэрийн шүүгээнээс хар өнгийн иштэй хутга аваад Б.гийн бие рүү 1-2 удаа хатгаад, Л-г сууж байхад нь дал хэсэг рүү нь араас нь хутгалсан. Тэгэхэд Л хойш хэвтчихсэн бөгөөд Б босч ирэхээр нь би З эгчээс хутгыг нь булааж аваад шүүгээн дээр тавьсан. Тэгэхэд Л юм ярьж байснаа миний бие муудаад байна, 103 юм уу цагдаа дуудчих гэж хэлэхэд З эгч Л-г наадах чинь худлаа маяглаад байгаа юм, зүгээр гээд Л-гийн гар утсыг аваад Л-г тэврээд хэвтээд байсан. Тэгэхээр нь би У руу залгаад хоёулаа уулзъя, хоол хийгээд өгөөч гэж хэлээд У-ыг тосож авахаар болоод Баянмонгол хорооллын автобусны буудал дээр уулзаад ТҮЦ-с бэлэн гоймон аваад гэр лүү орсон. Тэгээд гэр лүү ороход У ус буцалгаад Л-г босоод гоймон идчих гэж хэлэхэд Л-гийн өмд нь цус болчихсон байсан. Тэгэхэд У айгаад өөрийнхөө утаснаас цагдаа дуудсан. ...3 эгч зан байдлын хувьд уг нь гайгүй, харин Баг харахаараа миний уулздаг залуутай явалдлаа гээд уурлаад байдаг юм. Өчигдрийн хувьд ч гэсэн З эгч газраас шруп аваад энэ хоёрын дургүй хүргэх юм бол хоёуланг нь ална гэх мэт зүйл яриад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46 дахь тал/,

- Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгтэл 22 цаг 38  минутад Л-гийн утаснаас Т над руу залгаад Л, Б, З нар тасарчихлаа. Чи хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гарч алхаад Натураас урагш явж байхад Т өөдөөс ирж таарсан бөгөөд бид хоёр автобусны буудлын ТҮЦ-ээс 2 ширхэг бэлэн гоймон аваад 00 цагийн орчимд Т-гийн гэр лүү орсон. Тэднийд ороход Л газар 2 гараа алдлаад дээшээ харсан байдалтай, дээгүүрээ нүцгэн, доогуураа жинсэн өмдтэй хэвтэж байсан бөгөөд өмд нь цус болчихсон, Л-гийн дэргэд З эгч хэвтэж байсан. Харин Б буйдан дээр хэвтэж байсан. ...Би Л-г бэлэн гоймон идэх үү гэхэд юм дугарахгүй байхаар нь тасарчихсан байна гэж ойлгоод З эгч болон Б нараас юу болсон юм гэж асуухад надад тодорхой зүйл хэлээгүй бөгөөд би бодохдоо З эгч Л-тай хардаад хутгаар хатгачихсан юм болов уу гэж бодсон. Яагаад тэгж бодсон гэхээр бид нар өглөө Дүнжингарав худалдааны төв рүү алхаад явж байхад З эгч газраас урт шруп олоод халаасандаа хийсэн бөгөөд яах гэж байгаа юм гэж асуухад Л над руу дайраад байна, болохгүй бол уур хөдөлгөөд байвал хатгачихна гэж хэлж байсан тул тэгж ойлгосон. Тэгтэл Б.гийн хөхний даруулга нь цус болсон байхаар нь гадуураа юм өмсөөч гэж хэлээд тэр үед Л юм ярихгүй чимээгүй байгаад байхаар нь би түргэн дуудъя гээд өөрийнхөө утаснаас 103-руу залгаад Б.г яриулсан. Миний хоолой сөөгөөд дуу сул байсан учир маагаар яриулсан юм. Тухайн үед Т хаягаа хэлж өгөөд Б цааш дамжуулж хэлсэн бөгөөд эмч ирж үзээд нас бараад 1 цаг орчим болчихсон байна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа араас нь орж ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53 дахь тал/,

- Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө Б.Л гэрээсээ гараад эргэж ирээгүй бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийнхөө ****** дугаарын утсаар Б.Л-гийн ***** дугаарын утас залгахад утсаа огт авахгүй байсан. Тэгээд орой 22 цаг 30 минутын орчимд Л өөрийнхөө дугаараас миний утас руу залгаад эгчээ хүнд хутгалуулчихлаа гэхээр нь юу худлаа яриад муу ёрлоод байгаа юм бэ, чи эсвэл цагдаа дууд, би яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би буцаагаад утас руу нь 2-3 удаа залгасан боловч утсаа аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 63-64 дэх тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн .... дугаартай шинжээчийн: “1.Талийгаач Б.Л-гийн цогцост цээжний баруун ар хэсэгт, далны шугамаар, 8,9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун сарвууны 2-р хуруу, хоёр хөлийн шилбэнд зулгаралт, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүдээс цээжний баруун ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Цээжний баруун ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь нас барахын өмнө, зулгаралт нь 1-2 хоногийн дотор, цус хуралт 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүдээс цээжний баруун ар хэсэгт, далны шугамаар, 8,9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зулгаралт, цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.5.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Талийгаач нь цээжний баруун ар хэсэгт, далны шугамаар, 8,9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. 7.Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 4,4 промилли, ходоодны шингэнд промилли илэрсэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд илрээгүй байна. 8. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 9.Гуравдугаар бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /1хх-ийн 72-73 дахь тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн .....дугаартай шинжээчийн: “1.Д.Б-н биед цээжний зүүн талын нэвт хатгагдсан шарх, зүүн уушгины 3-р сегмент, зүрхний баруун тосгуурыг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт, цээжний хөндийн цусан хураа /2,0л/, цус багадалт, зүүн 3-р хавирганы хавирга мөгөөрсний хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 188-190 дэх тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын .... дугаартай: “1.3.3 нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.3.3ина нь өөрийн үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна. 3.З.З нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.3.3  нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /1хх-ийн 198-199 дэх тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Мөр судлалын лабораторийн ахлах шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ..... дугаартай: “1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн хөх ягаан өнгийн цамцанд үүссэн 20мм, хар хөх өмдөнд үүссэн 20мм, хар футболконд үүссэн 20мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. 3.Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно” гэх дүгнэлт /1хх-ийн 204-205 дахь тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн гарын мөрийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08- ны өдрийн ......... дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутга шинжилгээнд тэнцэнэ 2.Шинжилгээнд тэнцсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 216-217 дахь тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн .... дугаартай шинжээчийн “1.Гэмт хэргийн улмаас Д.Багийн сэтгэцэд гэмтэлтийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Д.Багийн сэтгэцэд үүссэн гэмтэлтийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт /2хх-н 225 дахь тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын ..... дугаартай “1.3.3  нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 2.3.3  нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж, баримт үгүй байна” гэх дүгнэлт /2хх-ийн 234 дэх тал/ зэрэг болно.

            Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.

 

Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаарх эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмын удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

Шүүгдэгч З.З нь 2023 оны 04 дүгээр сарын 26-наас 2023 оны 04 дүгээр сарын 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. орон сууцанд амь хохирогч Б.Л-г Д.Б.тай хардаж, улмаар нуруун тус газар нь хутгаар 1 удаа хутгалж амь хохирогчийн эрүүл мэндэд цээжний баруун ар хэсэгт далны шугамаар 8, 9 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины доод дэлбэнг гэмтээж хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж алсан, мөн тэр дороо хохирогч Д.Б.г амь хохирогч Б.Л-тэй хардаж, улмаар хохирогчийн зүүн талын цээжин хэсэгт зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж хохирогчийн эрүүл мэндэд цээжний зүүн талыг нэвт хатгагдсан шарх, зүүн уушгины 3 дугаар сегмент, зүрхний баруун тосгуурыг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт, цээжний хөндийн цусан хураа /2.0л/, цус багадалт, зүүн 3 дугаар хавирганы хавирга мөгөөрсний хэсгийн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 11-22 дахь тал/,

- цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 23-26 дахь тал/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би талийгаач дүү Б.Л-г сүүлийн үед архи согтууруулах ундааны зүйлийг тогтмол хэрэглэж байсан болохоор битгий архи уугаад бай, ажил олж хий гэж хэлэхэд ойлголоо гэж хэлдэг байсан боловч архи уусан хэвээр байсан. Талийгаач дүү Б.Л нь Сонгинохайрхан дүүргийн ....... тоотод ээжийн төрсөн дүү Д.Б , /*********/ Б.Б  /утасгүй хөгжлийн бэрхшээлтэй суумгай хүн байдаг/ нарын хамт оршин суудаг бөгөөд өчигдөр гэртээ ирж хоноогүй талаар Д.Б хэлсэн. Бид нарын хувьд талийгаач дүү Б.Л-г өчигдөр хаана ямар хүмүүстэй хамт байсан талаар мэдэхгүй байна. Талийгаач Б.Л-тэй хамгийн сүүлд уулзахад биед нь ямар нэгэн гэмтэл шарх ажиглагдаагүй. Б.Л-г өөрөөс эгч насны эмэгтэй хүнтэй уулзаж заримдаа хамт ирж хонож байгаа талаар Д.Б хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дахь тал/,

- хохирогч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тухайн үед нэлээд согтчихсон байсан. Нэг шил архи уугаад сууж байхад Б.Л миний цамцыг тайлаад хөхнөөс бариад үнсэлцээд байж байхад З.З Т-гийн гэрт байсан хар иштэй хутгыг аваад Л-гийн ар хэсэг рүү хатгах шиг болсон. Над руу дайрч намайг газар унагаж цээж хэсэг рүү цохисон, хутгаар зүүн талын хөхний хэсэгт 1 хатгасан. Тэгэхээр нь З.З-д хандаж чи намайг хутгалчихлаа гэхэд яадаг юм, та хоёрыг нийлүүлээд алчихсан ч яадаг юм гээд бахираад орилоод байсан. ...Тэр үед Т З-гийн барьж байсан хутгыг булааж аваад цааш нь тавьж байсан. Тэгсэн миний хөхний даруулга цус болсон байсан бөгөөд би хөхний даруулгаараа цус гарч байсан хэсэгт дараад, шарх маань гайгүй юм шиг болохоор нь айлд албатай юм шиг ирчхээд цагдаа сэргийлэх гээд яахав гэж бодоод цагдаа дуудаагүй хэвтэж байсан. Тэр хугацаанд би жоохон шоконд орчихсон байсан. З.З Б.Л-г тэврээд хэвтэж байсан. Тэрхэн зуур би хэсэг унтчихсан байсан. Сэрээд харахад У бэлэн гоймон аваад ирчихсэн байсан бөгөөд Л-д гоймон өгөх гэсэн чинь царай нь сонин болчихсон байсан. У 103т дуудлага өгөөд үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн. ...Би бол бодохдоо намайг Б.Л-тэй хардсанаас болсон байх Тэрнээс З.З бид хоёрын дунд ямар нэгэн өс хонзон өр авлага байхгүй...” гэх мэдүүлэг /2хх-ийн 7-8 дахь тал/,

- Гэрч Б.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгээд архиа дуусгаад 21 цагийн орчимд орон дээр Ба унтаж байсан. Харин Л газар завилаад сууж байхад З эгч Л-г Б.тай хардаад манай гэрийн шүүгээнээс хар өнгийн иштэй хутга аваад Б.гийн бие рүү 1-2 удаа хатгаад, Л-г сууж байхад нь дал хэсэг рүү нь араас нь хутгалсан. Тэгэхэд Л хойш хэвтчихсэн бөгөөд Б босч ирэхээр нь би З эгчээс хутгыг нь булааж аваад шүүгээн дээр тавьсан. Тэгэхэд Л юм ярьж байснаа миний бие муудаад байна, 103 юм уу цагдаа дуудчих гэж хэлэхэд З эгч Л-г наадах чинь худлаа маяглаад байгаа юм, зүгээр гээд Л-гийн гар утсыг аваад Л-г тэврээд хэвтээд байсан. Тэгэхээр нь би У руу залгаад хоёулаа уулзъя, хоол хийгээд өгөөч гэж хэлээд У-ыг тосож авахаар болоод Баянмонгол хорооллын автобусны буудал дээр уулзаад ТҮЦ-с бэлэн гоймон аваад гэр лүү орсон. Тэгээд гэр лүү ороход У ус буцалгаад Л-г босоод гоймон идчих гэж хэлэхэд Л-гийн өмд нь цус болчихсон байсан. Тэгэхэд У айгаад өөрийнхөө утаснаас цагдаа дуудсан. ...3 эгч зан байдлын хувьд уг нь гайгүй, харин Баг харахаараа миний уулздаг залуутай явалдлаа гээд уурлаад байдаг юм. Өчигдрийн хувьд ч гэсэн З эгч газраас шруп аваад энэ хоёрыг дургүй хүргэх юм бол хоёуланг нь ална гэх мэт зүйл яриад байсан...” гэх мэдүүлэг /1хх-ийн 46 дахь тал/,

- Гэрч Н.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэгтэл 22 цаг 38  минутад Л-гийн утаснаас Т над руу залгаад Л, Б, З нар тасарчихлаа. Чи хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гарч алхаад Натураас урагш явж байхад Т өөдөөс ирж таарсан бөгөөд бид хоёр автобусны буудлын ТҮЦ-ээс 2 ширхэг бэлэн гоймон аваад 00 цагийн орчимд Т-гийн гэр лүү орсон. Тэднийд ороход Л газар 2 гараа алдлаад дээшээ харсан байдалтай, дээгүүрээ нүцгэн, доогуураа жинсэн өмдтэй хэвтэж байсан бөгөөд өмд нь цус болчихсон, Л-гийн дэргэд З эгч хэвтэж байсан. Харин Ба буйдан дээр хэвтэж байсан. ...Би Л-г бэлэн гоймон идэх үү гэхэд юм дугарахгүй байхаар нь тасарчихсан байна гэж ойлгоод З эгч болон Ба нараас юу болсон юм гэж асуухад надад тодорхой зүйл хэлээгүй бөгөөд би бодохдоо З эгч Л-г Батай хардаад хутгаар хатгачихсан юм болов уу гэж бодсон. Яагаад тэгж бодсон гэхээр бид нар өглөө Дүнжингарав худалдааны төв рүү алхаад явж байхад З эгч газраас урт шруп олоод халаасандаа хийсэн бөгөөд яах гэж байгаа юм гэж асуухад Л над руу дайраад байна, болохгүй бол уур хөдөлгөөд байвал хатгачихна гэж хэлж байсан тул тэгж ойлгосон. Тэгтэл Багийн хөхний даруулга нь цус болсон байхаар нь гадуураа юм өмсөөч гэж хэлээд тэр үед Л юм ярихгүй чимээгүй байгаад байхаар нь би түргэн дуудъя гээд өөрийнхөө утаснаас 103-руу залгаад Баг яриулсан. Миний хоолой сөөгөөд дуу сул байсан учир маагаар яриулсан юм. Тухайн үед Т хаягаа хэлж өгөөд Ба цааш дамжуулж хэлсэн бөгөөд эмч ирж үзээд нас бараад 1 цаг орчим болчихсон байна шүү дээ гэж хэлсэн. Тэгэхэд цагдаа араас нь орж ирсэн...” гэх мэдүүлэг /1хх-ийн 53 дахь тал/,

- Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өглөө Б.Л гэрээсээ гараад эргэж ирээгүй бөгөөд 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр би өөрийнхөө ... дугаарын утсаар Б.Л-гийн ...... дугаарын утас залгахад утсаа огт авахгүй байсан. Тэгээд орой 22 цаг 30 минутын орчимд Л өөрийнхөө дугаараас миний утас руу залгаад эгчээ хүнд хутгалуулчихлаа гэхээр нь юу худлаа яриад муу ёрлоод байгаа юм бэ, чи эсвэл цагдаа дууд, би яваад очъё гэж хэлсэн. Тэгээд би буцаагаад утас руу нь 2-3 удаа залгасан боловч утсаа аваагүй...” гэх мэдүүлэг /1хх-ийн 63-64 дэх тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ..... дугаартай шинжээчийн: “1.Талийгаач Б.Л-гийн цогцост цээжний баруун ар хэсэгт, далны шугамаар, 8,9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун сарвууны 2-р хуруу, хоёр хөлийн шилбэнд зулгаралт, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүдээс цээжний баруун ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 3.Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Цээжний баруун ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь нас барахын өмнө, зулгаралт нь 1-2 хоногийн дотор, цус хуралт 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтлүүдээс цээжний баруун ар хэсэгт, далны шугамаар, 8,9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зулгаралт, цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.5.Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 6.Талийгаач нь цээжний баруун ар хэсэгт, далны шугамаар, 8,9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас баржээ. 7.Химийн шинжилгээгээр спиртийн зүйл цусанд 4,4 промилли, ходоодны шингэнд промилли илэрсэн, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис цусанд илрээгүй байна. 8. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. 9.Гуравдугаар бүлгийн цустай байна” гэх дүгнэлт /1хх-ийн 72-73 дахь тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаартай шинжээчийн: “1.Д.Б-н биед цээжний зүүн талын нэвт хатгагдсан шарх, зүүн уушгины 3-р сегмент, зүрхний баруун тосгуурыг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт, цээжний хөндийн цусан хураа /2,0л/, цус багадалт, зүүн 3-р хавирганы хавирга мөгөөрсний хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 188-190 дэх тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын .... дугаартай: “1.3.3 нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 2.3.3 нь өөрийн үйлдлийг зөв ойлгон мэдэж, удирдах чадвартай байна. 3.З.З нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна. 4.3.3 нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна” гэх дүгнэлт /1хх-ийн 198-199 дэх тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн Мөр судлалын лабораторийн ахлах шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн ....... дугаартай: “1.Шинжилгээнд ирүүлсэн хувцаснууд шинжилгээнд тэнцэж байна. 2.Шинжилгээнд ирүүлсэн хөх ягаан өнгийн цамцанд үүссэн 20мм, хар хөх өмдөнд үүссэн 20мм, хар футболконд үүссэн 20мм хэмжээтэй гэмтлүүд нь хурц ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэлт байна. 3.Шинжилгээ хийх явцад нэмэлтээр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй болно” гэх дүгнэлт /1хх-ийн 204-205 дахь тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын Криминалистикийн шинжилгээний хэлтсийн гарын мөрийн шинжилгээний шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 08- ны өдрийн ...дугаартай “1.Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн бариултай хутга шинжилгээнд тэнцэнэ 2.Шинжилгээнд тэнцсэн хутганы гадаргуугаас гарын мөр илрээгүй” гэх дүгнэлт /1хх-ийн 216-217 дахь тал/,

- Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн ... дугаартай шинжээчийн “1.Гэмт хэргийн улмаас Д.Б.гийн сэтгэцэд гэмтэлтийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Д.Б.гийн сэтгэцэд үүссэн гэмтэлтийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлт /2хх-н 225 дахь тал/,

- Шүүх сэтгэц эмгэг судлалын ..... дугаартай “1.3.3  нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байсан байна. 2.3.3  нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж, баримт үгүй байна” гэх дүгнэлт /2хх-ийн 234 дэх тал/ зэрэг бичмэл нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч, хохирогчийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Улсын яллагч гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аззаяа би Монгол улсын прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон шүүгдэгч З.З-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд оролцон дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч З.З нь 2023 оны 04 дүгээр сарын 26-наас 2023 оны 04 дүгээр сарын 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах .................. орон сууцанд амь хохирогч Б.Л-г Д.Б-тай хардаж, улмаар нуруун тус газар нь хутгаар 1 удаа хутгалж амь хохирогчийн эрүүл мэндэд цээжний баруун ар хэсэгт далны шугамаар 8, 9 дүгээр хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч баруун уушгины доод дэлбэнг гэмтээж хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулж алсан, мөн 2023 оны 04 дүгээр сарын 26-наас 2023 оны 04 дүгээр сарын 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..................од хохирогч Д.Б.г амь хохирогч Б.Л-тэй хардаж, улмаар хохирогчийн зүүн талын цээжин хэсэгт зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж хохирогчийн эрүүл мэндэд цээжний зүүн талыг нэвт хатгагдсан шарх, зүүн уушгины 3 дугаар сегмент, зүрхний баруун тосгуурыг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт, цээжний хөндийн цусан хураа /2.0л/, цус багадалт, зүүн 3 дугаар хавирганы хавирга мөгөөрсний хэсгийн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Л-гийн амь нас  хохирсон, мөн хохирогч Д.Б.гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж нь мөрдөн шалгах ажиллагаанд баримтаар 7,128,057 төгрөг, мөн сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн. Хохирогч Д.Ба 788,700 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч З.З хохирогч Д.Б.д 850.000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-д 7,128,057 төгрөгийг төлсөн байна. Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах чиг аргачлал батлах тухай тогтоолын 3.3 дугаар зүйлд хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511.5 дугаар зүйлд заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан нөхөн төлүүлэх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоохоор байх тул хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй 82,500,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Ж-д олгуулах саналтай байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Шүүгдэгч З.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч гэм буруу дээр маргахгүй байгаа гэж хэлж байна. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан. Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах жишиг аргачлал 2023 оны Дээд шүүхийн нийт шүүгчдийн тогтоолын дагуу шүүхээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний хохирлыг хохирогчийн  хууль ёсны төлөөлөгчид гаргуулж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг гэм буруутай эсэх дүгнэлтдээ: “Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас Т-гийн өгсөн мэдүүлгээр Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн дүгнэлтээр хутганы мөр доороос дээшээ чиглэлтэй гарсан байна. Т-гийн яриад байгаагаар Б унтаад бусад нь сууж байхад хутгалсан гэж мэдүүлж байгаа нь үгүйсгэгдэж байна. Д.Б, талийгаач хоёр хэрэг гарахаас 1-2 сарын өмнө танилцсан байдаг. 1-2 сарын өмнө дотно харилцаатай болсон гэдгийг мэдэж байсан гэдэг ташаа ойлгоод асуултад буруу хариулаад байна. Хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгүүдээр энэ хоёр хүний харилцаа хамаарал тодорхой харагдаж байна. З.З-гийн хувьд талийгаач, Б хоёрын дотно харилцаатай байсныг сүүлийн хоёр хоног буудалд хамт хоноод яваад байгааг хүмүүсээс хальт сонсож байсан. Мөнгө авах гээд явж байхдаа тэр хоёроос асуухад ямар нэгэн асуудал байхгүй гэж хэлсэн тул 16, 17 жил найзалсан найз охиндоо сүүлийн 4 жил дотно харилцаатай байсан найз залуугийнхаа үгэнд итгэж байсан. Хэрэг гарах хүртэлх хугацаанд. Тийм учраас тухайн хэрэг гарахад харсан зүйл нь З.З-гийн хувьд сэтгэл санааны хувьд хүнд цохилт болсон гэж үзэж байгаа. Хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас шүүгдэгчийн хувьд сэтгэл санааны хувьд магадгүй тухайн үед өөрт нь доромжлогдсон мэдрэмж авсан байна. Тийм учраас хэдийгээр Б.гийн хувьд хэрэг гарах үед хамт байсан хүмүүс нь чи ингэсэн гэж хэлсэн тул анхны мэдүүлгээсээ эхлээд би хутгалсан гэж хэлээд явж байгаа. Гэм буруу дээр маргаагүй. Харин тухайн үед З.З-гийн сэтгэл санаа ямар хэмжээнд алдагдсан бэ гэдэг дээр  улсын яллагчийн зүйлчлэл хэр оновчтой байна гэдэг дээр эргэлзээтэй байна. Улсын яллагчаас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 27-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ З.З талийгаач Л-г нуруун тус газар нь хутгаар нэг удаа хутгалж амь  насыг нь хохироосон үйлдэл нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.Б.д сэтгэл санаа цочрон давчдаж хүнд хохирол учруулсан гэдэг дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцож өгнө үү. Хохирол уршгийн тухайд оршуулгын зардалд талийгаачийн ар гэрт 7,128,057 төгрөгийн баримтаар гаргаж өгсөн. Шүүгдэгчийн зүгээс 7,500,000 төгрөг өгсөн. Хохирогч Д-гийн эмчилгээний зардалд баримтаар 788,750 төгрөг гарсан. Шүүгдэгчийн зүгээс 850,000 төгрөг төлсөн. Бодит гарсан зардлыг 100 хувь төлсөн байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-ын хувьд сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна. Иргэний хуулийн 508.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас нас барсан иргэний  хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүд нь сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй гэж байгаа. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд учирсан гэм хорыг арилгахаа хуульчилсан. Гэр бүлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “гэр бүлийн гишүүд гэж тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садны хүнийг хэлнэ гэж заасан. Хууль ёсны төлөөлөгч Б.Ж-д талийгаачтай хамт амьдарч байгаагүй тул сэтгэл санааны хохирлыг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Хохирогч Д.Б.гийн хувьд шинжээчийн .... дугаартай дүгнэлт 2хх-ийн 23 дугаар хуудас гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохирлын 3 дугаар зэрэгт хамаарсан гэж дүгнэсэн. Иймд Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн тогтоолын 3.8 дугаар хэсэгт “Хохирогчийн гэм буруутай байдлыг хувь хэмжээ тогтоохдоо харгалзах үзнэ” гэж заасан. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн гэм буруутай үйлдэл хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзэж байгаа тул 3 дугаар зэрэглэлийн доод хэмжээ буюу 9 хувиар тогтоож өгнө үү” гэв.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчилгүй, хуульд заасан шаардлагыг хангасан дээрх нотлох баримтууд нь нотолгооны ач холбогдолтой, хууль ёсны,  гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.” Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинжийг “хүнийг алсан бол...” гэж хуульчилсан бөгөөд хүнийг алах гэмт хэрэг нь хүн нас барснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Амь хохирогч Б.Л нь Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 1230 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Талийгаач Б.Л-гийн цогцост цээжний баруун ар хэсэгт, далны шугамаар, 8, 9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, баруун сарвууны 2-р хуруу, хоёр хөлийн шилбэнд зулгаралт, баруун, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүдээс цээжний баруун ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр, зулгаралт, цус хуралт нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь талийгаачийг амьд үед үүссэн байна. Цээжний баруун ар хэсгийн хатгагдаж зүсэгдсэн шарх нь нас барахын өмнө, зулгаралт нь 1-2 хоногийн дотор, цус хуралт 3-5 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдээс цээжний баруун ар хэсэгт, далны шугамаар, 8, 9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зулгаралт, цус хуралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь цээжний баруун ар хэсэгт, далны шугамаар, 8, 9-р хавирганы завсраар цээжний хөндий рүү нэвтэрч, баруун уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлийн улмаас цочмог цус алдаж нас барсан гэж гэж дүгнэгдсэн бөгөөд шүүгдэгч З.З нь  амь хохирогчийг хутгалсны улмаас нас барсан нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний явах 11 эрхэд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй, Б.Л-г хутгалсан гэм буруугийн санаатай үйлдэл, хохирогчид учирсан хохирол буюу амь насаа алдсан хоёр хоорондоо  шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч З.З-гийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Түүнчлэн шүүгдэгч З.З нь тухайн цаг үед буюу 2023 оны 04 дүгээр сарын 26-наас 2023 оны 04 дүгээр сарын 27-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ..................од хохирогч Д.Б.г амь хохирогч Б.Л-тэй хардаж, улмаар хохирогчийн зүүн талын цээжин хэсэгт зэвсэг буюу хутгаар 1 удаа хутгалж хохирогчийн эрүүл мэндэд цээжний зүүн талыг нэвт хатгагдсан шарх, зүүн уушгины 3 дугаар сегмент, зүрхний баруун тосгуурыг гэмтээсэн шарх, зүрх чихэлдэлт, цээжний хөндийн цусан хураа /2.0л/, цус багадалт, зүүн 3 дугаар хавирганы хавирга мөгөөрсний хэсгийн хугарал гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан үйлдэлдээ гэм буруугийн санаатай хэлбэртэй,түүний  хохирогч Б.г хутгалсан үйлдлийн улмаас хохирогчид биед нь хүнд хохирол учирсан хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймээс шүүгдэгч З.З-г Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг шүүхийн хэлэлцүүлэгт З.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ талийгаач Б.Л-г нуруун тус газар нь хутгаар нэг удаа хутгалж амь насыг нь хохироосон үйлдэл нь сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсаны улмаас үйлдсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хохирогч Д.Б-д сэтгэл санаа цочрон давчдаж хүнд хохирол учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж гэм буруутайд тооцож өгнө үү гэж мэтгэлцэж дүгнэлтээ гаргасан боловч шүүгдэгч нь хохирогч нарыг хоорондоо дотно харьцаатай болсон байсныг урьд нь мэдэж байсан, үүнд нь дургүйцлээ илэрхийлж байсан нь хэрэгт хуульд заасан журмаар бэхжигдсэн хөндлөнгийн гэрч Б.Т-гийн ...харин Д.Б-г харахаараа миний уулздаг залуутай явалдлаа гээд уурлаад байдаг юм. Өчигдрийн хувьд ч гэсэн З эгч газраас шруп аваад энэ хоёрыг дургүй хүргэх юм бол хоёуланг нь ална гэх мэт зүйл яриад байсан... гэх мэдүүлэг, Н.У-ын ...З.З эгч Б.Л-г Д.Б-тай хардаад хутгаар хатгачихсан юм болов уу гэж бодсон. Яагаад тэгж бодсон гэхээр бид нар өглөө Дүнжингарав худалдааны төв рүү алхаад явж байхад З.З эгч газраас урт шруп олоод халаасандаа хийсэн бөгөөд яах гэж байгаа юм гэж асуухад Л над руу дайраад байна, болохгүй бол уур хөдөлгөөд байвал хатгачихна гэж хэлж байсан... гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон байх ба яг тухайн цаг мөчид хохирогч нарын зүй бус үйлдлээс болж сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүнийг алсан, хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй.  Шинжээчийн дүгнэлтээр мөн ...3.3 нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан гэх шинж, баримт үгүй байна” гэж дүгнэгдсэн болно. Эдгээр баримтуудыг үгүйсгэсэн няцаасан, хууль бус гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүх бүрэлдэхүүн шүүгдэгчийг “Хүнийг алах” гэмт хэрэг болон “Хүний биед хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулийн 52 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны шүүх хэрэг маргааныг хамтран шийдвэрлэхдээ иргэдийн төлөөлөгчдийг хуульд заасан журмын дагуу оролцуулна” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох” гэж тус тус заажээ.

 

Гэм буруугийн талаарх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Э.Буд нь шүүгдэгч З.З-г гэм буруутай байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан “Гэм буруугийн зарчим”-ын дагуу шүүгдэгч З.З нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж,

мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

 

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүхээс шүүгдэгч З.З-гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч З.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугийн тал дээр маргаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн 15 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн метал бариултай 25.6 см урттай хутга 1 ширхгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулах, хэргийн газрын үзлэгээр хураан авсан амь хохирогч Л-гийн өмсөж явсан гэх ягаан өнгийн цамц, хар өнгийн цамц, хар өнгийн фудволк, саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур өмд, хүрэн өнгийн оймсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-д буцаан олгох, мөн шүүгдэгч З.З-гийн өмсөж байсан гэх ногоон өнгийн фудволк, хар өмд нэг ширхгийг шүүгдэгчид буцаан олгох саналтай байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.З-г Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн .... дугаартай захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Нийт 232 хоног цагдан хоригдсон бөгөөд эдлэх ялд нь оруулан тооцуулах, шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Намжилцогт эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлт сонслоо. Хохирогч талаас ямар нэгэн санал хэлэхгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Оюунчимэг эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “Шүүгдэгч З.З анхны мэдүүлгээс гэм буруугаа хүлээж, гэм буруу дээр маргаагүй. Хохирол төлбөрийг баримтаар 100 хувь төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэн улсын яллагчийн санал болгосон ялын саналыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч З.З-гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирогчийн буруутай үйлдэл байгаа эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөөс төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоон уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

.

Бусад асуудал:

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

 

508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй.” гэж,

 

508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэж,

 

511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж тус тус хуульчилсан.

 

Монгол улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын

3.8 дугаар зүйлд “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ”,

дөрөв дэх хэсэгт заасан нөхөн төлбөр тооцох аргачлал: гуравдугаар зэрэглэл: хүндэвтэр хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг. 9-15%, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл” гэж заажээ.

Шүүх Шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 212 дугаартай шинжээчийн “1.Гэмт хэргийн улмаас Д.Б-гийн сэтгэцэд гэмтэлтийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. 2.Д.Б-гийн сэтгэцэд үүссэн гэмтэлтийн дараах стресс, стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна. 3.Цаашид сэтгэл зүйн тусламж үйлчилгээнд хамрагдах шаардлагатай” гэх дүгнэлтийг  /2хх-ийн 225 дахь тал/ үндэслэн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан хохирогч Д.Б-д учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 8,580,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахаар, мөн амь хохирогч Б.Л-гийн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 660,000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 99,000,000 төгрөгийг гаргуулж олгохоор тус тус шийдвэрлэлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу төрсөн эгч Б.Ж нь эхээс эгч дүү хоёулаа, 2012 оноос хойш дүүтэйгээ хамт амьдарсан, бие биедээ тус дэм хань болж амьдарч байсан талаараа мэдүүлж байх бөгөөд хуульд заасан хохирол нэхэмжлэх эрх бүхий субъект мөн гэж дүгнэн түүний нэхэмжилсэн гэм хорын хохирлыг хуульд заасан журмаар гаргуулж олгох нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн метал бариултай 25.6 см 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч хүсэлт гаргасан тул эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Л-гийн өмсөж явсан гэх хөх ягаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон цамц, хар хөх өнгийн цамц, хар өнгийн футболк, саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур өмд, хүрэн өнгийн оймсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-д буцаан олгох, мөн З.З-гийн өмсөж байсан гэх ногоон өнгийн футболк, хар өмдийг шүүгдэгч З.З-д тус тус буцаан олгож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.З-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

 

Шүүгдэгч З.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 260 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч .... овогт З.З-г “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн,  “Зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Шүүгдэгч З.З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар З.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.З-д оногдуулсан 13 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.З-гийн урьд цагдан хоригдсон 260 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч З.З-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн метал бариултай 25.6 см 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт даалгаж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч хүсэлт гаргасан тул эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч Б.Л-гийн өмсөж явсан гэх хөх ягаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон цамц, хар хөх өнгийн цамц, хар өнгийн футболк, саарал өнгийн жинсэн өмд, саарал өнгийн дотуур өмд, хүрэн өнгийн оймсыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Ж-д буцаан олгох, мөн З.З-гийн өмсөж байсан гэх ногоон өнгийн футболк, хар өмдийг шүүгдэгч З.З-д тус тус буцаан олгосугай.

 

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5 дахь хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч З.З-гаас гэм хорын хохиролд 99,000,000 төгрөгийг гаргуулан хохирогч ......... тоотод оршин суух, ...... овогт Б.Ж /РД:*******/-д, гэм хорын хохиролд 8,580,000 төгрөгийг гаргуулан хохирогч Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо ...... тоотод оршин суух, ....... овогт Д.Б /РД:******/-д тус тус олгосугай.

 

9. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.З-гийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурьдсугай.

           10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.АЮУШЖАВ

 

                                         ШҮҮГЧИД                                    М.СОЛОНГОО

                                                                                                                    Ч.АЛДАР