Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 124/ШШ2020/0018

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Оюунгэрэл даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... баг ... тоотод оршин суугч, иргэн З овгийн С-ийн М,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын ... баг ... айлын ... тоотод оршин суугч, иргэн Х овгийн О-ийн Г нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох,

Гуравдагч этгээд: Увс аймгийн Улаангом сумын ... баг ... айлын ... тоотод оршин суугч, иргэн З овгийн С-ийн П

С.М-ын ... регистрийн дугаартай З овгийн С-ийн П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн /8-1 тоот хаягт байрлах/ 22 дугаар байрны 1,2,4,7,8,10,11 тоот орон сууцуудын Y-1520004455,Ү-1520004459, Y-1520004451, Y-1520004452, Y-1520004453, Y-1520004450, Y-1520003940 дугаартай бүртгэл, 000234562, 000234556, 000234558 /000539762/, 0002345559, 000234560, 000234557, 000234563 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай, О.Г-ын Улаангом сумын иргэн С.П-ын нэр дээр гаргасан Y-1520004456 дугаар бүхий байрны гэрчилгээг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.М түүний өмгөөлөгч Б.М, нэхэмжлэгч О.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, гуравдагч этгээд С.П, гэрч Ж.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.М шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: "Увс аймгийн Засаг даргын 2002 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/162 дугаар захирамжаар С.М надад Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн Нүд хоршооны зүүн талд 742 мкв хэмжээтэй газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн. Уг захирамжийн дагуу Увс аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас С.М надад дээрх газрыг эзэмших эрхийн гэрээ олгож, тус газрын мэргэжилтнээс С.М газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан. С.М би хууль ёсоор эзэмшиж буй дээрх газартаа 3 давхар орон сууцны барилга барихаар хөрөнгө оруулагч татах, барилгын зураг төсөл хийлгэх, төсөв зохиолгох, техникийн нөхцөл олгуулах, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, барилгыг барьж гүйцээн улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулах зэрэг ажлыг гүйцэтгэсэн. Уг барилгын ажилд С.М би С.П, Х.Нямсамбуу, Ц.Баясгалан нарын хүмүүсийг хөрөнгө оруулагчаар татан оролцуулж, тэдний мөнгөн хөрөнгийг барилгын ажилд оруулж, улсын комисст 2016 оны 04 дүгээр сарын 05-ний өдөр хүлээлгэн өгч, захиалагч нар захиалсан орон сууцандаа орж, эд хөрөнгөө улсын бүртгэлд бүртгүүлсэн. Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Бадрахын 22 дугаар байрны хөрөнгө оруулагч бид оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээгээр хэн нь ямар хэмжээний, хэдэн өрөө, хэдэн тоот байр авах талаар 2014 оноос хойш өмчлөлийн маргаан үүсэж, уг маргаан иргэний хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Иймд байхад Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Бат-Өлзий, Г.Б нар нь С.П-ын нэр дээр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 8-1 тоот хаягт, 90 хувийн гүйцэтгэлтэй барилгын 1,2,4,7,8,10,11 тоот гэсэн 7 улсын бүртгэл хийж 7 улсын бүртгэлийн гэрчилгээ олгож, орон сууцны зориулалттай газрын эзэмшигч, барилгын өмчлөгч С.М миний өмчлөх эрхийг зөрчсөнд гомдолтой байна. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч Ж.Бат-Өлзий, Г.Б нарын С.П-ын нэр дээр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 8-1 тоот гэсэн албан бус хаягаар хийсэн 7 үл хөдлөх хөрөнгийн бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээ нь дараах байдлаар Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Нэг: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Бадрахын 22 дугаар байрны барилгын ажил дуусаагүй, улсын комисст хүлээлгэн өгөөгүй, барилгыг ашиглалтад оруулаагүй байхад эд хөрөнгийн бүртгэл хийсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т заасан нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх заримд нийцэхгүй байна.

Хоёр: С.П нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч гэдгийг баттай нотлох баримт байхгүй, мэдүүлгийг хүлээн авахаас татгалзахаар байхад эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасныг зөрчиж байна.

Гурав: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн нутаг Бадрахын 22 дугаар байрны барилгын өмчлөлийн маргаантай, иргэний хэргийн шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй байхад хөрөнгө оруулагч С.М, Х.Нямсамбуу биднийг оролцуулж, тайлбарыг сонсохгүйгээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийсэн нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-т заасныг зөрчиж байна.

Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дээрх хууль бус бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээний улмаас нэхэмжлэгч С.М миний Үндсэн хуулиар баталгаажуулсан үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрх зөрчигдөж байх тул нэхэмжлэлийн шаардлыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү. гэжээ.

Нэхэмжлэгч О.Г шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие О.Г нь иргэн С.М-аас Улаангом сумын 3 дугаар баг Ө.Бадрахын 22 дугаар байрны 1 давхарт 6 тоот 26.4 мкв талбайтай 1 өрөө байр худалдан авч холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн Улсын бүртгэлийн хэлтэст хандаж, 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн Ү-1520005429 дугаар өмчлөх эрхийн гэрчилгээ авсан.

Гэтэл Улаангом сумын иргэн С.П нь улсын бүртгэлийн Ү-1520004456 дугаар бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй гэрчилгээг бусад этгээдэд танилцуулан миний өмчлөлийн дээрх байранд хамааруулан маргаан гаргасаар байгаа тул Улсын бүртгэлийн хэлтсээс С.П-ын нэр дээр гаргасан Ү-1520004456 дугаар бүхий байрны гэрчилгээг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож тухайн байрны хууль ёсны өмчлөгчийн эрхийг минь сэргээж өгнө үү гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С.П-ын өмчлөлд бүртгэгдсэн хөрөнгийн талаар тайлбар гаргаж байна.

Анх 2013 оны 10 сарын 03 өдөр С.М 864м кв хэмжээтэй 3 давхар нийтийн орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр анхны бүртгэл хийлгэсэн болно.

- 2013/10/20-ны өдөр М мэдүүлэг гарган баригдаж дуусаагүй барилгад 00200132 гэрчилгээний дугаартай /Ү1520003912/ улсын бүртгэлийн дугаартай 1 хүний өмчлөлийн бүртгэлд өөрчлөлт оруулж хамтран өмчлөгч нэмүүлэх хэлцлийн үндсэн дээр С.П өмчлөгчөөр нэмж 2 хүний дундын өмчлөлөөр уг барилга бүхэлдээ бүртгэгдсэн байна.

- 2013/11/01-ны өдөр С.П, С.М нар сайн дурын үндсэн дээр өөрийн биеэр ирж мэдүүлэг болон нотлох баримт гарган өгч өөрт ногдох хэсгээ бусдад бэлэглэх гэрээгээр / нотариатаар гэрчлүүлсэн гэрээ/ тус тусдаа бүртгүүлэхээр 531 мкв. ЗЗЗ м.кв-аар бүртгэлд хэмжээ өөрчлөлтийн бүртгэл хийгдсэн болно. Энэ үед ЭХӨЭТХЭХБЭУБТ хуулийн 14-р зүйлд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзсэний үндсэн дээр бүртгэлийг хийсэн болно. Мөн ЭХӨЭТХЭХБЭУБТ хуулийн 19-р зүйл 19.1.3, 19.2-р зүйлд зааснаар бүртгэл нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэлээр бүртгэл хийгдсэн.

- С.П нь 2014/11/12-ны өдөр мэдүүлэг гаргаж Ү1520003940 улсын бүртгэлийн дугаартай хөрөнгийн бүртгэлд бүртгэгдсэн нийт 333 мкв хэмжээтэй өмчлөх эрхийн гэрчилгээг хаалга тус бүрээр хэмжээ өөрчлөлтөөр салгаж бүртгэл хийлгэсэн /ЭХӨЭТХЭХБЭУБТ хуулийн 13 дугаар зүйл 13.4 зүйлд зааснаар/, ингэхдээ уг байрны орцоор ороод 1 давхарт баруун талаас М , зүүн талаас С.П нар нь 6 хаалгыг тус тус өөрийнхөөр дугаарлаж С. П-ын өмчлөлд 1 давхрын 01, 02, 04 тоотын /зүүн талаасаа/ мөн 2 давхрын 7, 8, 10,11 тоотыг бүртгэж өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байгаа, М-ын өмчлөлийн 531 мкв хэмжээтэй өмчлөлийн бүртгэлээс Шүүхийн шийдвэрийг үндэслэн 1 давхрын 01, 02 тоотыг салгаж төлбөр авагч этгээдүүдэд өмчлөх эрхийн бүртгэлийг бүртгэсэн, мөн 04 тоотыг М.Батболдын өмчлөлд мэдүүлэг, талуудын бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр өмчлөх эрхийн бүртгэлийг хийсэн болно. ЭХӨЭТХЭХБЭУБТ хуулийн 13-р зүйл 13. Зүйлд мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө. Эдгээр бүртгэлийг хийхдээ тухайн үед бүртгэлийг үнэн зөв гэж үзсэний үндсэн дээр хийсэн бөгөөд талуудын гаргаж өгсөн нотлох баримтыг бодитой, хуурамч болон хууран мэхлэх зорилгоор бусдын хөрөнгийг завших санаа зорилготой байна гэдгийг мэдэхгүйгээр цаасан нотлох баримт үндэслэн бүртгэлийг хийсэн болно.

Жич: 2016 онд манай хөрөнгийн тасгийн бүрэлдэхүүнээр , ШШГГ-ын шийдвэр гүйцэтгэгч нар газар дээр очиж үзэж 1 давхрын 6 хаалгыг 2 талаас тоолохгүй 1 талаас тоолж бүртгэлийг будлиантуулж төөрөгдүүлж болохгүй гэж зөвлөж явцгаасан. Ингээд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр 1 давхрын №1, №2, №4 тоот байрыг төлбөр авагч иргэнд шилжүүлэхийг зөвшөөрсөн С.П-ын зөвшөөрөл байгаа үүнийг хараад тухайн үед бид ойлгохдоо шүүх эрх ашиг хөндөгдөж болзошгүй иргэн гэдгээр С.П-аас тайлбар авч шийдвэрээ гаргасан гэж ойлгож байсан. Иргэн С.П өөрт 1, 2, 4 тоот гэрчилгээг өөртөө авчхаад 1, 2 тоот байрыг шилжүүлэхэд татгалзах зүйл байхгүй гэх зөвшөөрөл өгч байсан болно гэжээ.

Хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2014/11/04-ны С.П нь Увс аймгийн Увс аймгийн Улаангом сумыг 3-р баг 8-айл 1 тоот хаягт байрлалтай 21 мкв хэмжээтэй, орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлсэн байна. Энэ бүртгэлийг хийлгэхдээ мэдүүлэг, өөрийн өмчлөлийн хөрөнгө бүртгүүлэх тухай өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар , тухайн эд хөрөнгийн палан зураг, ШШГГ албан бичиг, гэрчилгээний хуулбар зэрэг нолох баримт гарган өгч хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна. /Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг/.

Иргэн өөрийн хөрөнгөө бүртгүүлэх эсэх нь сайн дурын үндсэн дээр хийгддэг ажиллагаа бөгөөд өмчлөгч нар манай байгууллагад ирэхдээ гарган өгсөн нотлох баримт, мэдүүлгийг үндэслэн бүртгэл хийгдэж өмчлөлийг тогтоодог юм. Өмчлөх эрхийг төрийн захиргааны байгууллага болон Шүүх өмчлөгчийг тогтоох бүрэн эрхтэй иймд тухайн үед иргэдийн гарган өгсөн нотлох баримт үндэслэн өмчлөлийг тогтоосон болно.

Нэхэмжлэгчийн шаардлагад байгаа 3-р баг Ө.Бадрахын хорооллын 22-р байрны 1 давхарт 6 тоот 26,4 м кв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхдээ мэдүүлэг, ХХАГ, иргэний үнэмлэхийн лавлагаа, өмнөх өмчлөгчийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, эд хөрөнгийн план зураг зэргийг үндэслэн олгосон өмчлөх эрхийн гэрчилгээ зэрэг хувийн хэрэгт авагдсан байна. Нотлох баримт гарган өгч хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн байна. Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна. / Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэг/ . Энэ 2 хөрөнгийн бүртгэлийг хянаж үзэхэд давхардсан байгаа нь тогтоогдож байгаа тул өмчлөгчийг шүүх эрх мэдлийн хүрээнд тогтоолгох нь зүйтэй байна гэжээ.

Гуравдагч этгээд С.П нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн иргэн С.П миний хамтарч зарсан байрны нийт 7 байрны ордерыг хүчингүй болгуулах талаар Увс аймгийн Иргэний бүртгэлийн газрыг шүүхэд өгсөн байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаар иргэн миний эрх ашиг хөндөгдөж байгаа тул намайг гуравдагч этгээдээр татан оролцуулсан учраас дараах тайлбарыг гаргаж байгаа.

Би иргэн С.М-тай хамтран ажиллах, өмчлөх талаар гэрээ хийж тус барилгыг барьсан. Нийт нэг давхартаа 4 анги бүхий цэцэрлэгтэй, 2, 3 давхартаа 10 айлын орон сууцтай барилга баригдсан. Бидний гэрээгээр хөрөнгөө адилхан оруулаад байр барьсан зардлаа хасаад үлдэгдэл байрыг тэнцүү хэмжээгээр хувааж авахаар тохирсон. Гэтэл М байр барьж эхэлсэн цагаас эхлэн заль мэх гаргаж анхнаасаа намайг хуурч мэхлэх зорилготой миний нэр төр мөнгө төгрөгийг ашиглах зорилготой байсан нь мэдэгдсэн. Би энэхүү байдлыг мэдэж орхих байсан боловч яалт ч үгүй хүний өөрийн 200 сая төгрөгийг энэ барилгад оруулсан болохоор одоо хүртэл зууралдсаар 7 жилийн нүүрийг үзэж байна.

М энэ байрыг барихад эхлээд 80 80 сая төгрөгөөр ажлаа эхлүүлнэ гэсэн боловч та мөнгөөрөө эхлүүлж бай. Би банкнаас төслийн мөнгө авах гэж байна гэж хэлээд надаар эхлүүлсэн. Би дээгүүр нь явж байгаа өндөр хүчдэлийг 7 сая төгрөгөөр буулгуулаад суурийг нь тавьж 1, 2 давхрыг бүрэн гүйцэт барьж бүх өрөөнүүдийг таслаад шавардлагыг нь хийлгэсэн. Энэ талаар М шүүхэд нэхэмжлэл гаргахдаа П зөвхөн 2 давхар хүртэл барьсан гэж бичсэн баримт байгаа. Миний мөнгө дуусаад М-ын мөнгө байхгүй болохоор банкнаас зээл авахаар 90% ийн гүйцэтгэлтэй 864 м/кв нэг ордер гаргуулж авсан Уг ордероо банканд тавиад барилгаа үргэлжлүүлэн барих зээл авах гэж М бид 2-ыг ХААН банканд очиход М тус байрны газрыг барьцаалаад 86 сая төгрөгийн зээл авсан, сар бүр 2500 000 төгрөгөөр төлөх гэрээтэй Хугацаа хожимдуулсаар байж банкны найдваргүй зээлдэгч болчихсон байсан. Банкны эдийн засагч Батзаяа чи ямар нүүрээрээ орж ирж байна. Олон ажилчдын цалин хасуулсан гэж М-ыг загнасан Би М-ын өрийг хариуцъя надад зээл гаргаад өгөөч гэхэд өргөдөл бичүүлж аваад найдваргүй зээлдэгчид зээл гаргах боломжгүй гэсэн хариу өгсөн. М надтай хийсэн гэрээгээр бол газрыг хамтран эзэмшигчээр гаргуулна гэсэн. Банканд өндөр зээлтэй байсан учраас газрын ордер гаргаж хамтран эзэмшигчээр гаргуулах боломж олгоогүй. Нэгэнт газар М-ын нэр дээр байгаа болохоор надад зээл гаргах боломжгүй гэж банкнаас мэдэгдсэн. Тус барилгад хүний өөрийн өчнөөн мөнгө оруулчихсан болохоор хувь хүмүүсээс хүүтэй мөнгө зээлдэж тухайн барилгыг бариулж дуусгасан. Харамсалтай нь М би бага мөнгө оруулсан 1, 3 давхрын заслыг би хийнэ. Та 2 давхрын засал хий гэсэн Заслын ажил дуусмагц барилгын ажлын тооцоо хийхгүйгээр 1,3 давхрыг цоожилж аваад айлууд оруулчихсан. Энэ барилгын суурь 1-2 давхрын өрлөг шавардлага,тасалгаа мөн 2 давхрын засал 3 давхрын тасалгаа дотор бүх шавардлагыг би хийлгүүлсэн 2 давхарт М нэг ширхэг ч хадаас хатгаагүй ийм байхад М яаж миний бүх байруудыг хүчингүй болгуулна гэж хэлж чадаж байна. Хэрвээ М өөрөө бүгдийг хийсэн бол 3 жил шүүхээс зугтаж байхаар шийдүүлчих л байсан Одоо захиргааны хэргээр энэ асуудлууд шийдэгдэж байгаа учраас өмчлөлийн талын маргааныг түдгэлзүүлсэн байгаа Тус байрны ашигтай талбай 666 м/кв бохир талбай 864 м/кв байсан Бид 2 нотариатч дээр очиж гэрчилгээ салгуулахдаа ашигтай талбай 666 м/кв-ыг 2 хувааж 333 м/кв -аар хувааж авсан. Мыг би ашигтай талбайгаар ордероо гаргуулж ав гэхэд дараа нь гаргуулна гээд байсан. Гэхдээ М-ын Улсын бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн захиалгаар барьсан орон сууцны жагсаалт дээр нийт байр 666 м/кв болох нь батлагдаж байгаа. Энэ жагсаалтаар М надад зөвхөн 2 давхрыг өгсөн бол бохироор 288 м/кв-ыг л салгах байсан Гэтэл 333 м/кв ашигтай талбайг хувааж авснаа одоо янз бүрээр тайлбарлаад яваад байгаа.

М энэ барилгыг надтай хамтарч барьчхаад Баясгалан гэдэг хүнийг 2013 оны 11 р сараас олж авсан Баясгалан тэр үед 10% ийн хүүтэй мөнгө зээлддэг хүн байсан Баясгалангаас мөнгө авч банкны хүүгээ төлж өвөлжчихөөд 2014 оны 5-р сард Баясгалангийн барьцаанд орж тус байр барьж байгаа газрыг Баясгаланд шилжүүлж өгсөн. Баясгалан мөнгө оруулж үргэлжлүүлэн барих гэж байгаа гэж надад хэлсэн боловч 2014 оны 11 сар хүртэл ямар ч мөнгө оруулахгүй байсан /учраас би Цэндсүрэн даргын захирамжийг хүчингүй болгуулах өргөдөл гаргасан. Давж заалдсаар яваад 2015 оны 5-р сар гэхэд дээд шүүхийн шийдвэр гарч Цэндсүрэнгийн захирамж хүчингүй болсон.Гэтэл М Баясгалан Мягмар П нарыг хөрөнгө оруулагч гэсэн байна. Баясгалан Мад л хөрөнгө оруулсан болохоос надад ямар нэгэн хөрөнгө оруулаагүй. Одоогоор энэ байрны 3 давхрын 3 байр, нэг давхрын 1 байр нийт 4 байрыг нь Баясгалан авчихсан. Нэг давхрын 2 байрыг нь Мягмар булаагаад авчихсан байгаа Мягмар энэ барилга эхлэхээс өмнө Мад 15 сая төгрөг зээлдүүлсэн байсан гэсэн Мөн Мөнбатад барилгын материалууд олж өгч байсан гэсэн Энэ нь надад ямар ч хамааралгүй Угаасаа М бид 2 гэрээний лагуу өөр өөрийн мөнгөө оруулах байсан. Баясгалан би энэ байрны хөрөнгө оруулагч гээд -адаас их хэмжээний мөнгө нэхэмжилж шүүхэд өгсөн Энэ шүүхийн шийдвэр дээр Баясгалан хэнд хөрөнгө оруулсан нь тодорхой байгаа.

М элдэв заль гаргаад байхаар нь би тус барилгын 50% буюу ЗЗЗ м/кв байраа 2 давхрын 5 байр, нэг давхрын 3 байр болгож 90% ийн гүйцэтгэлтэй 8 гэрчилгээг 2014 оны 11-р сарын 20-нд гаргуулж авсан. Уг 8 байрнаас 2 давхрын 5 байрыг зарж борлуулсан. Үлдэгдэл 3 байраа зарах гэсэн боловч М өнөөдөр хүртэл түрээслээд яваад байгаа Би нэг давхрын 3 байр илүү оруулсан 25000 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаад 3 жил болоход янз бүрийн шалтаг гаргаж шүүх хурал хийлгээгүй Эцэст нь тус хэрэг анхан шатанд нь буцсан байгаа. Би бүр аргаа бараад 2019 оны 5-р сард УБ хот явж Монголын хамгийн сайн өмгөөлөгч гэх Цэрэнжав өмгөөлөгчид хандсан. Тэр хүн чи 3 байрны ордероо барьчхаад өртэй гээд яваад байдаг. Танай шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар буруу ажилласан байна. Тэдэнд гомдол гарга гэсэн Энд ирээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Даваажав. Мягмаржав нарт хандахад миний нэг давхрын 3 байрны 2-ыг нь өөр хүнд шилжүүлсэн, 1-ийг нь 100% болгож ордер гаргаж өгсөн Тэр 2 ордер дээр давхцуулж гаргасан ордерыг хүчингүй болгуулах талаар явж байх энэ үед М миний 7 байрны ордерыг хүчингүй болгох талаар өргөдөл гаргасан байна. Би тэгээд юу ч үгүй хоцрох гэж үү. 2 давхрын 5 байрыг 5 хүнд зарчихсан байгаа Би 2 давхрын 5 байр, М 3 давхрын 5 байрыг авсан Нэг давхрын 6 байрыг гэрээний дагуу 2 хүний хуваарьт өмч болгоно гэж гэрээ байгуулсан. Би ямар нэгэн гэрээ зөрчөөгүй харин ч энэ зальтай хүнээс болж олон жил шүүх хуулиар явж эд материалын болон сэтгэл :анааны асар их хохирол амсаж байгаадаа маш их гомдолтой байна. Иймд Мын нэхэмжилсэн шаардлага тус бүрээр нь хариу тайлбар гаргав.

1. Барилгын зураг төсвийг М хийлгэсэн гэжээ. Уг зураг төсвийг би иргэн Баярхүүгийн ХХК-аар хийлгэж энэ зургийн дагуу барилга баригдсан Энэ талаар Баясгалан надаас барилга дууссаны дараа Дархан Дизайн ХХК-аар зураг хийлгэсэн зургийн үнийн 50% буюу 7 сая төгрөг Мөн экспедицээр батлуулсны үнэ 850000 төгрөг нэхэмжилсэн тэр шүүхийн хэлэлцүүлгээр П-ын анх хийлгэсэн зургаар уг барилга баригдсан нь тогтоогдож дээрх нэхэмжлэлийн шаардлага хангаагүй шүүхийн 2017 оны 1-р сарын 10-ны 37 тоот шүүхийн шийдвэр дээр тодорхой байгаа.

2. Баясгалан П нарыг хөрөнгө оруулагчаар татсан гэжээ. Би хамтран барилга барьсан хүн болохоос М-ын хөрөнгө оруулагч биш. Хамтран ажиллах өмчлөх гэрээ байгаа болохоос хөрөнгө оруулагч гэх ямар нэгэн гэрээ байхгүй болно.

3. Маргаан шийдвэрлэгдээгүй байтал Бат-Өлзий Б нар 90%-ийн гүйцэтгэлтэй 3 байрны ордер гаргаж өгчээ гэсэн байна. 2014 онд маргаан эхлээгүй, М-ын олон янзын заль мэх гараад эхэлчихсэн байсан үе. М анх эхэлж 2 байрны ордер салгуулж Баясгалан Хас банканд тавьсан байсныг мэдээд та нар яагаад дуусаагүй барилгын ордер салгаад байгаа юм бэ гэж Үл хөдлөх хөрөнгийн газарт очиход дуусаагүй байгаа боловч тухайн хүний өмч учраас салгаж болно гэсэн хуультай учраас бид ордер салгасан гэж хэлсэн. Тэгвэл би 8 байрны 333 м/кв ордер байна Үүнийг салгаж болох уу гэхэд салгаж болно гээд надаар бичиг баримтыг бэлтгүүлээд мөнгө төгрөгийг төлүүлээд албан ёсоор 8 ордер гаргаж өгсөн.

 

4. Албан бус хаягаар гэрчилгээ гарсан нь бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэжээ. Уг байр баригдаж байх хугацаанд хуучин хаягийн бүртгэлээр бүх зүйл явагдаж байсан. Мын салгасан байрнууд бас л энэ хаягтай байсан. Тус байр баригдаж гүйцээд 2016 онд 22-р байр гэж сумын засаг даргын захирамжаар нэрлэгдсэн

5. Тухайн байр П-ын өмч гэдгийг баттай нотлоогүй байхад мэдүүлгийг хүлээн авахаас татгалзах байсан гэнэ. М надад 864 м/кв дуусаагүй барилгын хамтран өмчлөгч мөн гэж нэмж оруулах хэлцэл байгуулсан мөн 910 дугаартай бэлэглэлийн гэрээ байгуулж надад 333 м/кв байрны өмчлөгч болгосон. Бэлэглэлийн гэрээ мөн хамтран ажиллах өмчлөх гэрээг хүчингүй болгох талаар шүүхэд хандсан шүүхээр М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаагүй шүүхийн шийдвэрүүдийг хавсаргав.

6.Увс Улаангом сум Бадрахын 22-р байрны өмчлөлийн маргаан шийдэгдээгүй байхад хөрөнгө оруулагч Нямсамбуу бид нарыг оролцуулахгүйгээр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийсэн нь хууль зөрчсөн гэжээ. Уг бүртгэлийг 2014 оны 11-р сарын 20-нд ямар ч маргаангүй үед хийсэн. Нямсамбуу Баясгалан нар Мын хөрөнгө оруулагч учраас М-ын хариуцах хэсгийн байранд хамааралтай болохоос миний байрнуудад ордер гаргах нь тэдэнд огт хамааралгүй. Барилга 2015 олны 12-р сард ашиглалтад ороход шүүхээр маргаан үүсээгүй байсан Өмчлөлийн талаар анхны маргааныг 2016 оны 6-р сард би анхан шатны шүүхэд хандсанаар маргаан үүсэж эхэлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд С.П нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Улаангом сумын иргэн О.Г шүүхэд нэхэмжлэл гаргахдаа П-ын нэр дээр байгаа V-1520004456 дугаартай байрны гэрчилгээг хууль бус болохыг тогтоолгож хүчингүй болгох нэхэмжлэл гаргасан байна. Уг бүртгэлийн дугаартай байр нь анх миний барьсан байр. Миний М-тай байгуулсан гэрээний дагуу миний эзэмших байр учраас би 2014 оны 10-р сард үл хөдлөх хөрөнгийн газарт бүртгүүлж гэрчилгээ гаргуулсан. Уг байр гэрчилгээтэй, би шүүхээр маргаантай байгаа үед М-тай хуйвалдаж миний байрны дугаарыг өөрчилж давхар гэрчилгээ гаргуулж авчхаад тус байрыг хууль бусаар авах гэж байгаа тул би зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Увс аймгийн захиргааны хэргийн шүүхэд 7 нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1 дэх шаардлагын хүрээнд: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн /8-1 тоот хаягт байрлах/ 22 дугаар байрны 90 хувийн гүйцэтгэлтэй 1 тоот 21 м/кв орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн Y-1520004455 дугаар бүхий бүртгэлтэй 00234562 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Шударгаар өмчлөх субъект нь О.Г хэдий боловч тухайн байрыг барьж ашиглалтад оруулсан хүний хувьд тайлбар гаргана.

2 дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн /8-1 тоот хаягт байрлах/ 22 дугаар байрны 90 хувийн гүйцэтгэлтэй 2 тоот 45 м/кв орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн Y-1500004459 дугаар бүхий бүртгэлтэй 00234556 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч бүртгэл хийхдээ нар буруу эргэж дугаарласнаар маргаан гарсан. Тухайн байрыг улсын комисс хүлээн авч улсын бүртгэлийн гэрчилгээ гаргахдаа энэ байранд Увс аймгийн Улаангом сумаас өгсөн хаягт үндэслэн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн 8-р байрны 1 тоот гэж бүртгэсэн мөн м/кв буруу бүртгэж, нар буруу дугаарлаж гэрчилгээ олгосон нь илт хууль бус гэж үзэж байна.

3 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн /8-1 тоот хаягт байрлах/ 22 дугаар байрны 90 хувийн гүйцэтгэлтэй 4 тоот 45 м/кв орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн Y-1500004451 дугаар бүхий бүртгэлтэй 00234558 /000539762/ дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Тухайн байр ашиглалтад ороод 187.4м/кв гэж Улсын бүртгэлийн хэлтсээс анхдагч бүртгэл хийлгэсэн. Бидний хувьд өмчлөлийн маргаантай учир иргэний хэргийн шүүхээр маргаанаа шийдвэрлүүлж байгаа. Уг маргаан эцлэгдэн шийдвэрлэгдэж байж албан ёсны гэрчилгээнээс салгаж бүртгүүлэхээр болсон боловч өнөөдрийн хүртэл шийдэгдээгүй байна. Нар зөв дугаарлаад Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн /8-1 тоот хаягт байрлах/ 22 дугаар байрны 3 тоот 38.7 м/кв байрыг нар буруу эргүүлэн тоолсон шалтгаанаар 4 тоот буюу 45 м/кв хаяг буруу бүртгэсэн тул хууль бус болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

4 дэх нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд: С.П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн /8-1 тоот хаягт байрлах/ 22 дугаар байрны 90 хувийн гүйцэтгэлтэй 7 тоот 45 м/кв орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн Y-1500004452 дугаар бүхий бүртгэлтэй 00234559 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага гаргасан. С.П-тай 2013 оноос хойш хамтран ажилласан. Тухайн үед С.П-тай хамтран өмчлөлд хамтран ажиллах бэлэглэлийн гэрээ байгуулсан боловч бэлэглэлийн гэрээгээр салгуулах шаардлага байгаагүй. С.П нь дутуу баригдсан барилгын санхүүжилт олж ирнэ гэж хууран мэхлэх замаар энэ байрны гэрчилгээг салгуулж авсан. Одоогийн байдлаар маргаан бүхий байранд эгчийнхэн дүү амьдарч байна. Тухайн байранд С.П хөрөнгө оруулж, урьдчилгаа төлбөр төлөөгүй учир үндэслэлгүй олж авсан боловч уг байрыг зарж мөнгөн хөрөнгө орж авсан байдаг. Иймд хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.

5 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд: С.П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн /8-1 тоот хаягт байрлах/ 22 дугаар байрны 90 хувийн гүйцэтгэлтэй 8 тоот 45 м/кв орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн Y-1500004453 дугаар бүхий бүртгэлтэй 00234560 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Барилга баригдах явцад би Тоосгон Уул ХХК-тай 30.000.000 төгрөгийн тоосго худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед С.П-ын зүгээс чиний газар дээр барилга баригдаж байгаа учир би тоосгоны мөнгийг төлнө гэж хэлээд бэлэглэлийн гэрээний нэхэмжлэлээс татгалзуулсан. Тухайн байрыг худалдан Тоосгон Уул ХХК-ийн захирал Алдарт 15.000.000 төлөөд үлдсэн байрны мөнгийг үндэслэлгүйгээр хувьдаа авсан учир мөн адил уг байрыг шударгаар олж аваагүй учир нэхэмжлэл гаргасан.

6 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд: С.П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн /8-1 тоот хаягт байрлах/ 22 дугаар байрны 90 хувийн гүйцэтгэлтэй 10 тоот 30 м/кв орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн Y-1500004450 дугаар бүхий бүртгэлтэй 00234557 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Энэ байранд 9 тоот байдаггүй. Давхар бүрд 5 айл байр ёстой байтал С.П-ын зүгээс өр төлбөр халхлах зорилгоор 9 тоот байрны аль нэг туслах ханийг нураах хэлбэрээр нэгтгэж 1 байр болгосон болов уу гэж үзэж байгаа. Маргаан бүхий байрны 10 тоот 30 м/кв орон сууцыг С.П хөрөнгө оруулна гэж гэрчилгээг зарж борлуулж олсон ашгаа хувьдаа зарцуулсан. Шударгаар уг байрыг олж аваагүй учир нэхэмжлэл гаргасан.

7 дахь нэхэмжлэлийн шаардлагыг хүрээнд: С.П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн /8-1 тоот хаягт байрлах/ 22 дугаар байрны 90 хувийн гүйцэтгэлтэй 11 тоот 57 м/кв орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн Y-1500003940 дугаар бүхий бүртгэлтэй 00234562 дугаар бүхий Улсын бүртгэлийн гэрчилгээ хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах шаардлага гаргасан. Уг байранд одоогоор С.П-ын охин амьдарч байна. Түүний охин энэ байранд ямар нэгэн хөрөнгө оруулаагүй учир үндэслэлгүйгээр охиныхоо нэр дээр шилжүүлсэн. С.П нь шударгаар энэ байрыг олж аваагүй учир нэхэмжлэл гаргасан. Нийт гаргасан 7 нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

Нэхэмжлэгч О.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Би тухайн байрны урьдчилгаа төлбөрийг төлж хохирсон иргэн байна. С.П-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Мад холбогдох шүүх хуралдаан 3 жилийн хугацаатай үргэлжилж байна. 2016 онд С.П шүүхэд 3 байрны гэрчилгээ гаргуулна гээд нэхэмжлэл гаргасан байтлаа 2014 онд гурван байрныхаа гэрчилгээ гаргуулж авсан байдаг. Шүүх хуралдаан 3 жилийн хугацаанд үргэлжлэх хугацаанд С.П-ыг худал мэдүүлэг гаргаж байна гэж үзэж байна. С.П-аас Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс болон Шүүхийн шийдвэр гүйцэх газарт Увс аймгийн Улаангом сумын Галданбошигтын 22-р байрны 1 давхрын 4 тоот байрыг иргэн О.Ганболдод өгөхөд миний зүгээс татгалзах зүйлгүй. /зөв талаас тоолоход 4 номер/ гэж бичиж өгсөн байна. Хэргийн материалд хавсаргасан байгаа баримт дотор нар буруу дугаарласан зүйл харагдахгүй байна. 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 38 дугаар тушаалаар баталсан Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журамд зааснаар улсын бүртгэгч нар анхан шатны баримтуудаа дээрх журмын дагуу хүлээн авч бүртгээгүй болох нь тогтоогдож байна. Хөрөнгө шилжүүлэхэд 4 талын фото зураг байх ёстой гэдэг журамтай боловч фото зураг хувийн хэрэгт байхгүй. Мөн тухайн байрны 2015 онд гарсан палан зургийн хувийн хэрэгт байхгүй. Иргэдийн гараар зурсан палан зургийг хувийн хэрэгт хавсаргасан байсан. Энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй хангахгүй байх тул Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Гуравдагч этгээд С.П нь шүүхийн удаа дараагийн тайлбарт маргаан бүхий байранд хөрөнгө оруулсан ба банкнаас зээл авсан гэдэг тайлбар гаргадаг. Энэ асуудлыг шалгуулах шаардлагатай байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас лавлагаа гаргуулмаар байна. Манай байранд амьдарч байгаа хүн хэлэхдээ С.П-т 12.000.000 төгрөг өгсөн гэдэг. Энэ нь байрны урьдчилгааны 30 хувиас их мөнгө юм. С.П нь хэдэн хүнээс энэ мэт мөнгийг авсан нь тодорхой бус байна. Ж.Мягмар гэж хүн маргаан бүхий байрнаас өөртөө болон хүүдээ 2 байр авч өгөх гээд урьдчилгаа өгч байр авсан. Олон хүнээс байрны урьдчилгаа аваад түүнийгээ уг байранд хөрөнгө оруулсан хүн гэж хэлж болохгүй. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь уг байрны материал бүрдүүлж авахдаа хуурамч дутуу баримт бүрдүүлж гэрчилгээ олгосон байна. Улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 942 дугаар Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбар хүргүүлэх тухай албан бичигт Y-1520003912 дугаартай хувийн хэргийн 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн мэдүүлэг нотлох баримтад барилгын хэмжээг нарийвчлан тогтоосон эд хөрөнгийн палан зураг, хүлээлцсэн акт байгаа нь хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болно гэж бичсэн байна. 2016 оны хувийн хэрэг бүрдүүлсэн баримтад үндэслэн шийдвэр гаргах нь зөв. Бүх баримт цугларсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ба 2016 оноос өмнөх хувийн хэрэгт цугларсан баримт алдаатай байсныг харуулж байна гэж үзэж байна. Улсын бүртгэлийн хэлтэст маргаантай асуудал гарсан тохиолдолд тасаг хэлтсийн даргад танилцуулан зөвлөл авч ажиллана. Шаардлагатай тохиолдолд тасаг хэлтсийн дарга нар Улсын ерөнхий бүртгэлийн хэлтэст танилцуулж заавал зөвлөмж шийдвэрлүүлэхээр заасан байдаг. Гэтэл алдаатай шийдвэр гарсныг мэдсэн байтлаа шүүхийн шат хүртэл явуулж байгаа нь учир дутагдалтай байна. 2014 онд маргаан бүхий барилга нь 40-50 хувийн гүйцэтгэлтэй байхад шалгалт хийж фото зураг аваагүй байтлаа 90 хувийн гүйцэтгэлтэй гэж гэрчилгээ олгож улсын бүртгэлд бүртгэсэн нь хууль зөрчсөн гэж үзэж байна. 2014 оны 1 номерын гэрчилгээ нь 90 хувийн гүйцэтгэлтэй гэж гарсан боловч барилга нь фото зурагт авагдсанаар 50-60 хувьтай байсан. Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлах утас болох 70113539 дугаар руу залгаж хуваарь гаргаж байгаа гэрчилгээ нь барилгын хэдэн хувьтай дүйцсэн байх ёстой талаар асуутал гэрчилгээ нь барилгын гүйцэтгэлийн хувьтай тэнцүү байх ёстой тул 50 хувийн гүйцэтгэлтэй барилгад 90 хувийн гэрчилгээ гаргаж болохгүй гэсэн хариу өгсөн. 2015 оны 2 дугаар сарын 02-ны өдөр М-ын нэр дээр 8-1 тоотын гэрчилгээ гарсан. Гэтэл 84 хувийн барилгын гүйцэтгэлтэй байранд гэрчилгээ гаргаж өгсөн байна. 2015 оны 2 дугаар сард 84 хувийн гүйцэтгэлтэй барилга 2014 онд 90 хувийн гүйцэтгэлтэй гэж гэрчилгээ гаргаж өгсөн нь учир дутагдалтай байна. Маргаан бүхий байрны хаяг авахгүйгээр газрын нэгж талбарын дугаар дээр байрны гэрчилгээ олгож байгаа нь хуульд нийцэхгүй байна. Хаяг байхгүй мөн барилгын гүйцэтгэл дутуу байхад 90 хувийн гэрчилгээ гаргасан. Мөн гар палан зураг ашиглаж гэрчилгээ олгосон гэх мэт алдаатай улсын бүртгэл хийгдсэн учир хууль бус гэж үзэж байна. Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.7 дугаар зүйлд дуусаагүй барилгын өмчлөх эрхийг анх удаа бүртгэж баталгаажуулахад эд хөрөнгө өмчлөх эрх түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг Улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд болон энэ журмын 4.3 дахь хэсэгт заасныг баримтлах бөгөөд нийт хэдэн м/кв болон хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгааг өмчлөгчөөр тодорхойлуулж бүртгүүлэх үеийн бодит гүйцэтгэлийг Улсын бүртгэлд тусгана гэж заасан байна. Энд зааснаар м/кв байхгүй. Фото зураг ч байхгүй. Өмчлөгчөөр тодорхойлуулсан зүйл байхгүй. Эд хөрөнгийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.11 дүгээр зүйлд шинээр баригдсан болон дуусаагүй орон сууц, барилга байшин гэх мэт газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг анх удаа бүртгэж баталгаажуулахад тухайн барилга байгууламжид эрх бүхий этгээдээс олгосон албан ёсны хаяг дугаар авсан байхыг шаардах бөгөөд түүний улсын бүртгэлд тусгана гэж заасан. Улсын бүргэгч гомдол маргаан шийдвэрлэхдээ ямар нэгэн дүгнэлт гаргаагүй. Мөн хуульд заасан албан үүргээ биелүүлээгүйгээс болж бусад хүмүүс хохирч байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь өмчлөгч иргэдийн нотлох баримтын үндсэн дээр бүртгэл хийдэг төрийн захиргааны байгуулга юм. Бүртгэл хийхдээ эд хөрөнгийн өмчлөх эрх түүнтэй холбоотой хууль журмыг чандлан сахиж ажлаа хийдэг. 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр С.М нь өөрийн өмчлөлдөө 864 м/кв хэмжээтэй 3 давхар нийтийн орон сууцны зориулалт бүхий барьж дуусаагүй барилгын хөдлөх эд хөрөнгийн анхны өмчлөгчөөр бүртгэл хийгдсэн. Мэдүүлэг болон бусад нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа. Уг барилгын 1 давхрын хэмжээс нь 12*24 м/кв гэж тусгагдсан. 12*24 м/кв буюу 288 м/кв нь 3 давхар буюу 864 м/кв нь С.М миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө гэж мэдүүлэг гаргасан. Мэдүүлэг гаргагч этгээд нь мэдүүлгийнхээ үнэн зөв болон гаргаж өгсөн нотлох баримтын үнэн зөвийг хуулийн өмнө хариуцлага хүлээдэг. 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр С.М нь мэдүүлэг гаргаж өгч 00200132 гэрчилгээтэй Y-1520003912 улсын бүртгэлийн дугаартай 1 хүний өмчлөлийн бүртгэлд өөрчлөлт оруулж, хамтран өмчлөл нэмүүлж хамтран ажиллах болон хамтран өмчлөх гэрээний үндсэн дээр С.П-ын оруулж 2 дундын өмчлөлийн барилга болсон. Гэрчлүүлсэн орон сууцны өмчлөлд хамтран өмчлөл нэмж оруулах хэлцэл болон хамтран өмчлөх гэрээний үндсэн дээр талуудын гаргаж өгсөн нотлох баримтад тулгуулан хамтран өмчлөгч нэмүүлэх бүртгэл хийсэн. Анх удаагийн бүртгэлд заавал газрын эрхийн асуудал яригддаг. Газрын эрх нь С.М-ын эзэмшилд бүртгэлтэй газрын кадастрын зураг, нэгж талбарын дугаар бүхий газрын гэрээ, гэрчилгээ болон газрын фото буюу палан зургийг хавсарган өмчлөгчийн тогтоох бүртгэл хийгдсэн. 2013 онд анхны бүртгэл хийгдэж байхад Улсын бүртгэл нь барилгын батлагдсан зураг төслийг аваагүй гэдэг боловч тухайн үед иргэн П, М нар нь удахгүй барилгын зураг ирнэ. Одоогийн байдлаар ийм палан зургаар явж байна гэх мэтээр өөрт байгаа зургийн нотлох баримтаар мэдүүлж байсан. Барилгын палан зураг гараагүйтэй холбогдуулан барилгын хаяг нь газрын гэрээ гэрчилгээний хаягтай адил бүртгэл хийгдсэн. Улсын бүртгэлийн газар нь бүртгэл буруу зөрүү хийсэн гэдэг маргаан гаргаад байгаа. Энэ нь хэн нэгэн улсын бүртгэгч санаа зорилго агуулж бүртгэл хийгээгүй гэдэг нь Авлигатай тэмцэх газраас тогтоогдсон. Иргэдээс ирсэн нотлох баримтад тулгуурлаж бүртгэл хийдэг. Аймгийн хэмжээнд 76.000 хүн амтай газарт 3 бүртгэгч ажиллаж байна. 2013 оны 12 дугаар сарын 01-ний өдөр С.П, С.М нар сайн дурын үндсэн дээр өөрийн биеэр ирж мэдүүлэг нотлох баримтаа гарган өгч өөрт ноогдох хөрөнгийг бусдад бэлэглэх гэрээгээр /нотариатаар гэрчлүүлж/ тус тусдаа бүртгүүлэхээр 864 м/кв-ыг 531 м/кв, 333 м/кв болгон салгалт хийж бүртгэл хийгдсэн. Салгалт хийх бүртгэл нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй гэж үзсэний үндсэн дээр бүртгэл хийсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүртгэлд нэмэлт өөрчлөлт оруулах үндэслэл бүрдсэн гэж үзэж уг бүртгэлийн хийсэн. Бүртгэл хийхэд татгалзах үндэслэлгүй тохиолдолд заавал бүртгэнэ. Татгалзах үндэслэл байхгүй байхад татгалзаж байгаа бол улсын бүртгэгч нар хуулийн өмнө хариуцлага хүлээдэг. Мөн хуулийн 4.2 дахь хэсэгт зааснаар өмчлөх эрхийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжиж байгаа тохиолдолд уг байрны тодорхой хэсгийг гэрээ хэлцлийн үндсэн дээр С.П-т шилжүүлэхэд С.М-ын бүрэн эрх нь хэсэгчлэн хуваагдаж бүртгэсэн. 2014 оны 11 дүгээр сард мэдүүлэг гаргаж Y-15200003940 улсын бүртгэлийн дугаарт хөрөнгийн бүртгэл бүртгэгдсэн нийт 333 м/кв хэмжээтэй өмчлөх эрхийн гэрчилгээг хаалга тус бүрээр салгаж бүртгэл хийгдсэн. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт зааснаар уг байр нь орцоор ороход баруун талаасаа С.М-ын зүүн талаасаа С.П гэдэг хаалга дугаарлалт хийсэн. Энэ үед шийдвэр гүйцэтгэлийн 3 дугаар баг хариуцсан шийдвэр гүйцэтгэгч нар манай эд хөрөнгийн бүртгэлийн тасгийнхан бүрэн бүрэлдэхүүнээрээ очиж газар дээр нь үзээд С.П, С.М нарыг байлцуулж байгаад харилцан ярилцсан. 1 давхрын баруун талаас зүүн талаас гэдэг дугаарлалт байхгүй. Бүртгэл будилаантуулж болохгүй гэдгийг зөвлөмж болгон өгсөн. 1 давхрын 1, 2, 4 гэсэн тоот нь шүүхийн шийдвэрийн үндсэн дээр С.М-ын бүртгэлд бүртгэгдсэн 531 м/кв-аас салгалт хийж бүртгэл хийгдсэн. 2, 3 давхар маргаангүй гэж үзээд 1 давхрыг шүүхийн шийдвэрийн үндсэн дээр мөн талуудын гарын үсгийн үндсэн дээр бүртгэл хийнэ гэж талуудтай тохиролцсон. Талуудын нотлох баримтаар гаргаж өгөөгүй дутуу хэсгийг улсын бүртгэлийн хэлтэс аваагүй мөн баруун зүүн талаас нь дугаарлахыг тогтоосон юм шиг бусдаас буруу хайж байгаад нь харамсаж байна. Тухайн үед С.П С.М нар нь 531 м/кв, 333 м/кв салгалт хийж бүртгэл хийж авч явахдаа бидэнд энэ гэрчилгээ өнөөдөр хэрэгтэй байна. Бидэнд барилгын батлагдсан зураг байхгүй учир гэрчилгээг банкны барьцаанд тавьж хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна гэж хэлж байсан тул бид байгаа нотлох баримтад тулгуурлаж хуулийн хүрээнд бүртгэл хийсэн. Зүүн талаас тоолж шүүхийн шийдвэрийн үндсэн дээр салгалт хийсэн 3 байранд маргаан байхгүй. Баруун талаас тоологдож байгаа С.П-ын өмчлөлийн 1, 2, 4 тоот байранд Г, Дамдинсүрэн нарын бүртгэлтэй давхцаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн үндсэн дээр 331 м/кв салгалт хийгдэж байх үед С.П-т мэдэгдэж албан ёсоор бүртгэл хийгдсэн. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай заалт байдаг. Бүртгэл хийх явцдаа хаяг тогтоож болно. Хаягийг өөрчилж болно гэж заасан байдаг. Маргаан бүхий байранд анх бүртгэл хийсэн хаяг олон дахин өөрчлөгдсөн. Барилга хүлээлцсэн акт болон нарийвчилсан зураг нь 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр бүртгэгдэж талууд хүлээлцэх акт үйлдэж нэмэлт нотлох баримтаар бүртгэгдсэн. Хуульд заасан гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр бүртгэл хийгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоно гэжээ.

Гуравдагч этгээд С.П шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: С.П миний бие 2013 оноос эхэлж С.М-тай хамтран Улаангом сумын 3-р багийн 8-1 тоотод орон сууц, цэцэрлэгийн зориулалт бүхий орон сууцыг хамтран ажиллах болон хамтран эзэмших, өмчлөх гэрээ байгуулж барьсан. 16 айлын орон сууц барьсан бөгөөд уг барилга 2015 оны 12 дугаар сард ашиглалтад орсон. Тухайн байрыг 2 хүн хамтарч барьсан учир хэн нь хэдэн орон сууц авах талаар маргаан гарч болзошгүй гэж үзээд эхэлж амаар тохиролцож гэрээ хийсэн боловч С.М бидний ярьж тохирсноор уг барилгын 1 давхарт цэцэрлэг байгуулах гэж байхад дур мэдэж айлууд оруулсан учир маргаан гарсан. Намайг С.М маш их гүтгэж байна. С.М тухайн барилгын газрыг банкны барьцаанд тавьж 80.000.000 төгрөгийн зээл авсан байсан тул С.М бид хоёр банкнаас зээл аваагүй. Тиймд би танил талаа ашиглан хүмүүсээс хүүтэй мөнгө зээл эхэлсэн. С.М тайлбартаа: 3 давхар барилгын 2 давхрыг П авах ёстой. Би 1, 2 давхрыг авах ёстой гэдэг тайлбар гаргаж байна. Уг байр 865 м/кв боловч ашигтай талбай нь 666 м/кв гэдгийг С.М өөрийн гараар бичиж өгсөн байдаг. Би уг байр барихад 250.000.000 төгрөг төлсөн мөн бусдад 10 хувийн хүү төлсөн байдаг. Хэлцэл гэрээнд П М нар хамран барилга баригдсан талаар тусгагдсан байгаа. Мөнбат иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дээрээ барилгын ажил дуусаагүй. Улсын комисст хүлээлгэн өгөөгүй байхад бүртгэл хийсэн талаар дурдсан байна. Тиймээ барилгын ажил дуусаагүй байсан. 2014 онд барилгын 2-3 газрыг таслаад Баясгалан Нямсамбуу нарт шилжүүлэн өгсөн. Шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдэж Улсын Дээд шүүхийн тогтоолоор С.М-ын Баясгалан, Нямсамбуу нарт газар шилжүүлсэн нь буруу болохыг тогтоосон. С.М энэ мэт луйвар олон хийсэн. Иргэний хэргийн шүүхэд С.П-тай хийсэн гэрээг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байсан. Дараа нь шүүх дээр нүүрэлдүүлэхэд С.М өөрийн нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. Дараа нь бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч 3 шатны шүүхээс бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан. Анх Баясгалан Нямсамбуу нарт салгалт хийж өгөхөд би Улсын бүртгэлийн газраас асуухад тэр хүний эрхийн асуудал гэсэн хариу өгсөн. Намайг бас С.М хохироож магадгүй юм байна гэж үзээд би өөрийн эзэмшлийн 333 м/кв тусдан бүртгүүлж авсан. Улсын бүртгэлийн хэлтэст бүрдүүлж өгсөн баримт дотор бүгд байгаа. Би барилгын зургийг хүртэл хавсаргаж өгсөн байдаг. Үд хөдлөх эд хөрөнгийн тухай хуульд бусдын газарт барилга барьж хуваан ашиглаж өмчилж болно гэсэн хуулийг үндэслэл болгож гэрээ хийж хамтран барьсан. Газрын гэрчилгээг банкны барьцаанд тавьсан байсан тул надад газар эзэмших эрх олдоогүй. Орон сууц барьсны дараа үл хөдлөх эд хөрөнгө эзэмших учир надад газар эзэмших эрх шаардлагагүй гэж үзээд би газар эзэмших эрхээс татгалзсан. Улсын Дээд шүүхээс 2 тоот гэрчилгээг хууль бус гэдгийг тогтоосон байдаг. Дуусаагүй барилга бүртгэж болохгүй гэсэн ямар нэгэн заалт байхгүй. Банкнаас зээл авах гэтэл барилгыг 384.000.000 төгрөгөөр барьсан гэсэн үнэлгээ гаргаж өгсөн. С.М нь гэрээний 3 шаардлагыг өөрөө эхэлж зөрчсөн. Барилгын анхны зургийг би улсын бүртгэлд өгсөн. 2015 оны 12 дугаар сард барилга ашиглалтад орсон. Улсын комисс байрыг хүлээн авах гэтэл С.М 6 сар алга болсон. Дахин шинээр барилгын зураг хийлгэх гэж байна гэсэн шалтгаанаар цаг хугацаа үрсэн. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Буруу зөрүү дугаарласан гэх үндэслэлээр бүртгэл хүчингүй болгох боломжгүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар С.Мтай хуйвалдаж энэ маргаан үүссэн тул Авлигатай тэмцэх газарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг шалгуулахаар өгсөн. Миний 2 давхрын 5 байр хүчинтэй байхад 1 давхрын 3 байр хүчингүй болно гэж байхгүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанаар захиргааны акт хуульд нийцсэн эсэх асуудал дээр дүгнэлт хийх ёстой байтал гуравдагч этгээд өмчлөлтэй холбоотой үндэслэлгүй тайлбар гаргаад байна. Иргэний хэргийн шүүхэд өмчлөлтэй холбоотой маргаан болон маргаан бүхий байрнаас хууль бус эзэмшигчээс чөлөөлөх гэх мэт маргаантай байсан. Нэхэмжлэгч С.М 7 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Уг нэхэмжлэлийг дэмжиж байна. Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийг бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн бүртгэл хийсэн гэж ойлгож байна. Чухам аль хувийн хэрэг нь нэг байр буюу 1 үл хөдлөх эд хөрөнгө дээр бүртгэсэн байгаа ялгааг харж үзсэн. 2-3 байранд давхцуулан бүртгэл хийгдсэн байгааг хэрэгт цугларсан нотлох баримтаас харагдаж байна. Уг нь үл хөдлөх эд хөрөнгө нь 1 хувийн хэрэг 1 бүртгэлтэй байх ёстой байтал давхцуулан 2 бүртгэл хийсэн байгаа нь Увс аймгийн Улсын бүртгэлийн буруутай үйл ажиллагаа юм. Улсын бүртгэлийн хэлтсийн гаргасан тайлбар нь мэдүүлэг гаргагч нь баримтын үнэн зөвийг хариуцах ёстой гэдэг байдлаар тайлбар гаргаж байна. Мэргэжлийн байгууллага нь мэргэжлийн байх ёстой. Мэргэжлийн биш учир алдаа гаргаж байна гэж үзэж байна. Орон сууцны дуусаагүй барилга буюу Улсын бүртгэлийн Y-15200003940 дугаартай бүртгэлийг 2013 оны 10 дугаар сарын 13-ны өдөр мэдүүлэг өгч бүртгүүлсэн байна. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь дуусаагүй 3 давхар барилгыг бүртгэхдээ алдах ёсгүй байсан. Бүртгэлийн алдааны эрх зүйн үр дагаврыг улсын бүртгэгч нар хариуцах болно. Мөн үүнээс үүссэн хохирол төлбөрийн асуудлыг хариуцах болно. Баригдаж дуусаагүй шинээр бие болсон хөрөнгийг Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13-р зүйлд зааснаар зохицуулж байна. Мөн Засгийн газрын тогтоолоор батлагдсан эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн журам гэж байдаг. Маргаан бүхий байрыг анх бүртгэсэн бүртгэл нь хуулиар тогтоосон зарчмыг хангаж байх ёстой байтал учир дутагдалтай бүртгэл хийгдсэн байна. 2009 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуульд зааснаар Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчим баримтална. Үүнд: Үнэн зөв бодит заавал биелэгдэх шинжтэй байна. Нотлох баримтад үндэслэн хуульд заасан журмын дагуу хөтөлнө. Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуульд зааснаар эд хөрөнгийн улсын бүртгэл үнэн зөв байна гэж зарчмыг тодорхойлсон байна. Гэтэл уг зарчимд маргаан бүхий байрны бүртгэл нийцэхгүй байна. 1-р маргаан бүхий байрны хаягийн асуудал эргэлзээтэй бүртгэсэн байна. 2-рт 864 м/кв буюу 70 хувийн гүйцэтгэлтэй гэдэг нь анхны бүртгэсэн баримтаар яаж бүртгэсэн нь тодорхойгүй байна. Мэдүүлэг бүрийг үнэн зөвөөр бүртгээд байж болохгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14-р зүйлд зааснаар мэдүүлэг хүлээн авахаас татгалзах эрх нь улсын бүртгэгчид байгаа. Уг барилга хэдэн хувьтай явж байгааг мэргэжлийн байгууллагад хандаад дүгнэлт гаргуулах бүрэн боломжтой байсан. Эхний улсын бүртгэл маргаантай хийгдсэн учир дараа дараагийн улсын бүртгэл маргаантай гарсан. Увс аймаг Улаангом сум 3-р баг 8-01 тоот гэж бүртгэл хийхдээ Увс аймгийн Улаангом сумаас хаягийн тодорхойлолт аваад бүртгэх боломжтой байсан. Хамтран өмчлөгч нэмж оролцуулах 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хэлцлийн дагуу 864 м/кв дуусаагүй барилга С.М, С.П нарын өмчлөлд бүртгэгдсэн улсын бүртгэл хийгдсэн. Хамтран өмчлөгч буюу 2 хүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг нэг нь нөгөөдөө бэлэглэлийн гэрээгээр бэлэглэж байгаа үйлдлийг улсын бүртгэгч нар мэргэжлийн түвшинд хандах ёстой байсан. Улсын бүртгэлийн гэрчилгээнд авагдсан 333 м/кв хэмжээг 7 болгон хуваасан байдаг. Хуваасан хэмжээг нэмээд үзвэл 333 м/кв хэмжээст хүрэхгүй байдаг. Улсын бүртгэлийн хэлтсээс үлдсэн хэсгийг асуумаар байна. Өмнөх бүртгэл алдаатай болохоор бусад бүртгэл алдаатай гарсан. Бэлэглэлийн гэрээд заасан барилгын хэмжээг зааж чадаагүй учир алдаатай болчихлоо гэж эргэлзээд Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт өгөхөөр Улсын бүртгэл авч хэлэлцээгүй байдаг. Талуудыг аль нэг нь эргэлзээтэй байгаа тохиолдолд бүртгэл хийхээс өмнө тодруулж болох байсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16-р зүйлийн 16.2 дахь хэсэгт зааснаар дуусаагүй барилга бүртгэсэн. Дууссаны дараа дахин бүртгэх асуудал гарч ирж байна. Хаягжилт асуудалтай мөн улсын комисс барилгыг хүлээн аваагүй байхад 2014 оны 11 дүгээр сард дахин 333 м/кв талбайг нар буруу эргэж салгаад салгаад бүртгэсэн байдаг. Мэргэжлийн байгууллагаас ашиглаж болно гэж зөвшөөрсний дараа салгаж бүртгэж хийж болох байсан. Улсын бүртгэл алдаатай байгааг нэхэмжлэгч мэдээд 2013, 2014, 2015 онуудад Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүсэлт өгч байсан болов төдийлөн арга хэмжээ авч байгаагүй. Маргаантай улсын бүртгэл хийхгүй гэж албан бичиг ирдэг боловч маргааш нь улсын бүртгэл хийгээд явсан байдаг. Удаа дараагийн үндэслэлгүй улсын бүртгэлээс болж байр худалдан авсан иргэд хохирогч байна. Дундын өмчлөлийн хөрөнгөөс салгаж бүртгэл хийх гэж байгаа тохиолдолд талуудын эрх ашгийг хамгаалж аль аль талаас асууж байж бүртгэл хийх ёстой байсан. 3 давхар хүн амьдрах зориулалт бүхий барилга нь их түвэгшилттэй барилгад орох байх. Их түвэгшилттэй барилгад Газрын алба болон Мэргэжлийн хяналтын газар хяналт тавьдаг. Мэргэжлийн байгууллага хяналт тавихын тулд барилгын зураг төсвийг шалгадаг. Энэ бүхнийг Улсын бүртгэлийн хэлтэс шалгах ёстой байсан. Хувийн хэрэгт авагдсан нотлох баримт нь улсын бүртгэлийн бүртгэлтэй таарахгүй байгаа нь учир дутагдалтай байна. Уг барилгыг олон хүний нэр дээр салгаж бүртгэл хийхэд улсын комиссын актад тулгуурлан бүртгэл хийх ёстой байдаг. Гэтэл улсын комисс хүлээн аваагүй барилгад салгаж бүртгэл хийж байгааг ойлгохгүй байна гэжээ.

Гэрч Ж.Бат-Өлзий шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Өмнө нь хийсэн бүртгэл дээр салгасан бүртгэл хийсэн санагдаж байна. Бүртгэл салгаж хийсэн учир барилга дээр очоогүй. Өмнөх бүртгэл хийхэд хэдэн хувийн гүйцэтгэлтэй барилга байсан талаар мэдэхгүй. Барилгын хувь тавихад өмчлөгчийн зүгээс бүртгэл хийлгэх хүсэлт ямар байсан талаар сайн санахгүй байна. Хүсэлтийг үндэслэн бүртгэл хийсэн байхаа. Өөрөө зохиож барилгын гүйцэтгэлийг тавиагүй байх. Хаягжилтыг Засаг захиргааны нэгжээс авдаг. Дугаарлалтыг нар зөв тойрч дугаарладаг. Гэрчилгээг салгахдаа талуудаас аль алинаас нь зөвшөөрөл авсан. 1 билүү 2 гэрчилгээг салгасан санагдаж байна. Миний санаж байгаагаар С.П охинтойгоо, С.М эхнэртэйгээ ирээд салгалт хийгдэж байсан. Салгалт хийхдээ гараар зураг зурж салгалт хийсэн. Мэдүүлгээр гаргасан нотлох баримтад тулгуурлан салгалт хийгдсэн. 333 м/кв 8 салгаж бүртгэл хийхдээ С.П-ын мэдүүлэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан нягтлан үзэхгүйгээр бүртгэл хийсэн. Яагаад салгах нь өмчлөгчийн өөрсдийн асуудал. Өмчлөгч өөрөө өргөдөл хүсэлт өгч гэрчилгээ салгуулж болно. Дуусаагүй барилга буюу барилгын хундам тавьсны дараагаар барилгын гэрчилгээ авч түүнийгээ эргэлтийн хөрөнгөд оруулах боломжтой байдаг. Заавал улсын комисс хүлээн авсны дараа салгалт гэрчилгээ хийх эрх зүйн зохицуулалт байгаагүй. Миний хувьд С.П-ын үл хөдлөх эд хөрөнгийг 8 салгах бүртгэлийг хийсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нь С.М нь .... регистрийн дугаартай З овгийн Сийн П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багийн /8-1 тоот хаягт байрлах/ 22 дугаар байрны 1,2,4,7,8,10,11 тоот орон сууцуудын эрхийн улсын бүртгэлийн Y-1520004455,Ү-1520004459, Y-1520004451, Y-1520004452, Y-1520004453, Y-1520004450, Y-1520003940 дугаартай бүртгэл, 000234562, 000234556, 000234558 /000539762/, 0002345559, 000234560, 000234557, 000234563 дугаартай үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг тус тус хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах тухай,

Нэхэмжлэгч О.Г нь Улаангом сумын иргэн С.П-ын нэр дээр гаргасан Y-1520004456 дугаартай бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн 000234556 тоот гэрчилгээг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах-ыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

Шүүхээс хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгчийн гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анх нэхэмжлэгч С.М нь 2013 оны 10 дугаар сарын 03-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад хандан Улаангом сумын 3-р багийн 8-1 тоотод байрлах 70 хувийн гүйцэтгэлтэй 12х24 хэмжээтэй, 3 давхар дуусаагүй барилгын өмчлөх эрхийг бүртгүүлэхээр өргөдөл, мэдүүлэг гаргасан байна.

Уг мэдүүлэг, өргөдөл, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, газрын кадастрын зураг, барилгын фото зураг зэрэг баримтуудыг үндэслэн 864 м.кв талбайтай дуусаагүй барилгын өмчлөх эрхийг улсын бүртгэлийн Y-1520003912 дугаарт бүртгэж, С.Мад үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000200132 тоот гэрчилгээ олгожээ.

Үүний дараа С.М ,С.П нар нь хамтран ажиллах болон хамтран өмчлөх гэрээ, орон сууцны өмчлөлд хамтран өмчлөгч нэмж оруулах гэрээ, хэлцлийг 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр нотариатаар гэрчлүүлэн батлуулсан байх ба уг гэрээ, хэлцлийг үндэслэн улсын бүртгэлийн байгууллага дуусаагүй 3 давхар барилгын хамтран өмчлөгчөөр С.П-ыг нэмж бүртгэн мөн өдрөө С.М,С.П нарт 65 хувийн гүйцэтгэлтэй 864 м.кв дуусаагүй барилгын өмчлөх эрхийн 000200486 тоот гэрчилгээ олгожээ.

Мөн түүнчлэн 2013 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр С.М, С.П нар нь харилцан тохиролцон бэлэглэлийн гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн байна. Энэхүү гэрээгээр 864 м.кв дуусаагүй барилгыг 2 хувааж 531 м.кв талбайтай хэсгийг С.М, 333 м.кв талбайтай хэсгийг С.П тус тус авахаар харилцан тохиролцсон байгаа боловч өөрт оногдох хэсгүүдээ зурагжуулж баталгаажуулаагүйгээс энэхүү маргаан үүссэн байна.

С.М нь Сум дундын 24 дүгээр шүүхэд хандан 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хамтран ажиллах болон хамтран эзэмших гэрээ, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах-аар С.П-т холбогдуулан нэхэмжлэл гаргасан байх бөгөөд шүүх уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 03/1216 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улмаар С.М нь иргэний хэргийн шүүхэд бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар дахин нэхэмжлэл гаргасан боловч шүүх Сум дундын 24 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 63/1216 тоот захирамж нь хүчин төгөлдөр байна гэж үзээд С.П-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Улсын бүртгэлийн байгууллага 2013 оны 11-р сарын 01-ний өдрийн С.П-ын мэдүүлэг, бэлэглэлийн гэрээг үндэслэн өмнөх С.М, С.П нарт олгосон 000200486 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг хүчингүй болгож, 864 м.кв дуусаагүй барилгыг оногдох хэсгээр нь салгаж, 531 м.кв талбайтай хэсгийг С.М-ын өмчлөлд үлдээн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520003912 дугаарт бүртгэн 000200494 тоот гэрчилгээ, мөн С.П-ыг нийтийн орон сууцны зориулалттай 333 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн Ү-1520003940 дугаарт бүртгэн 000200435 тоот гэрчилгээг тус тус олгосон байна.

Түүнчлэн гуравдагч этгээд С.П-ын 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 333 м.кв 8 айлын орон сууцууд 1 гэрчилгээтэй байгаа тул орон сууц тус бүрээр нь салгаж бүртгэх-ийг хүссэн өргөдөл, мэдүүлгийг үндэслэн Улсын бүртгэлийн байгууллага 2014 оны 11-р сарын 20-ны өдөр С.П-ын нэр дээр Улаангом сумын 3-р багийн нутаг дэвсгэрт байрлах 90 хувийн гүйцэтгэлтэй 16 айлын орон сууцны зориулалттай барилгын 1 давхрын 21 м.кв талбайтай, 1 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004455 дугаарт бүртгэж, 000234562 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 45 м.кв талбайтай 2 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004449 дугаарт бүртгэж, 000234556 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 45 м.кв талбайтай 4 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004451 дугаарт бүртгэж, 000234556 тоот гэрчилгээ, 2 давхрын 45 м.кв талбайтай 7 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004452 дугаарт бүртгэж, 000234559 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 45 м.кв талбайтай 8 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004453 дугаарт бүртгэж, 000234558 тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 45 м.кв талбайтай 9 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004454 дугаарт бүртгэж, тоот үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, 30 м.кв талбайтай, 10 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004450 дугаарт бүртгэж, 000234557 тоот гэрчилгээ, 57 м.кв талбайтай 11 тоот орон сууцыг эрхийн улсын бүртгэлийн Ү-1520003940 дугаарт бүртгэж, 000234563 тоот үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээг тус тус олгожээ.

С.П-ын бүртгэл салгах тухай өргөдөл, мэдүүлэгт хавсаргасан 16 айлын орон сууцны 1 болон 2 давхрын байгуулалтын зурагт 1 давхрын 1 тоотыг 25.91 м.кв, 2 тоотыг 41.57 м.кв, 4 тоотыг 39.4 м.кв, 2 давхрын 7 тоотыг 52.36, 8 тоотыг 40.77, 9 тоотыг 42.69 м.кв, 10 тоотыг 30.37 м.кв, 11 тоотыг 52.7 м.кв талбайтай гэж тус тус тодорхойлжээ. Зурагт тодорхойлсноор С.П-т олгосон 1 давхрын 3 айлын орон сууцны ашигтай цэвэр талбайн нийт хэмжээ 106.88 м.кв, 2 давхрын 5 айлын орон сууцны ашигтай цэвэр талбайн нийт хэмжээ 218.89 м.кв болж байна.

Гэтэл улсын бүртгэгч Ж.Бат-Өлзий эрхийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулж, дээр дурдсан маргаан бүхий бүртгэлүүдийг хийхдээ 1 давхарт нийт 111(21+45+45) м.кв талбай бүхий гурав, 2 давхарт нийт 222 (45+45+45+30+57) м.кв талбай бүхий тав бүгд 8 орон сууцны гэрчилгээг мэдүүлэг гаргагчийн өргөдөлд тодорхойлсноор барилгын байгуулалтын зургаас нь зөрүүтэй 333 м.кв талбайд бариулж олгожээ. Гэхдээ мэдүүлэг гаргагчийн өгсөн 1, 2 давхрын байгуулалтын зураг нь зураг төсөл боловсруулах эрх бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлж, экспертээр баталгаажуулсан нь тогтоогдохгүй байна.

Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1,37.1.3-д зааснаар барилгын захиалагч нь барилга байгууламжийн баримт бичгийг холбогдох хууль тогтоомж, норм нормативын шаардлагын дагуу бүрдүүлэх, барилга байгууламжийн техникийн нөхцөл, зураг төсөл боловсруулах,барилгын ажлын зөвшөөрлийг хуульд заасны дагуу авч, түүнд заасан нөхцөлийг биелүүлэх үүрэгтэй. Захиалагч нь мөн хуулийн 38, 39 дүгээр зүйлд зааснаар зураг төслийг эрх бүхий хуулийн этгээдээр гүйцэтгүүлж, эксперт хийлгэх үүрэгтэй байна.

2016 оны 3-р сарын 24-ний өдрийн Барилга байгууламжийг ашиглалтад оруулах тухай 01 тоот комиссын актад 16 айлын орон сууцны барилгын ажлыг 7 хүний бүрэлдэхүүнтэй улсын комисс хүлээн авсан талаар тэмдэглэгдсэн байх ба энэ бүрэлдэхүүнд захиалагч С.П, С.М нар болон гүйцэтгэгч байгууллага болох Бүтээмжит хийц ХХК-ийн төлөөлөл байлцсан байна.

Ийнхүү С.П-ын нэр дээр 1 давхрын гурав, 2 давхрын тав нийт найман орон сууцны гэрчилгээ олгогдсон байх ба үүнээс 7 орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нэхэмжлэгч С.М, Г нар хүчингүй болгуулахыг хүссэн байна.

Нэхэмжлэгч С.М нь С.П-т шилжүүлсэн дуусаагүй барилгын 333 м.кв талбайг бохир талбай гэж маргасан байх ба гуравдагч этгээд С.П нь 3 давхар барилгын 1 давхрын цэвэр талбай нь 222 м.кв байдаг учраас 333 м.кв талбайг ашигтай цэвэр талбай гэж үзсэн байна. Иймээс тэрээр 16 айлын орон сууцнаас 2 давхрын 5 орон сууц, 1 давхрын 3 орон сууцыг өмчлөх эрхтэй гэж тайлбар гаргасан байдаг.

Шүүх 16 айлын орон сууцны барилгын эрхий улсын бүртгэлтэй холбоотой 19 бүртгэлийн хувийн хэргийн материалд үзлэг хийж холбогдох баримтуудыг хуулбарлан авсан. Эдгээр баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд нарын тайлбараас үзэхэд өнөөдрийн байдлаар С.М нь 2016 онд ашиглалтад орсон 16 айлын орон сууцны барилгын 3 давхрын 5 айл болон 1 давхрын 5 айлын орон сууцыг гэрээгээр бусдад шилжүүлсэн, С.П нь 2 давхрын 5 айлын орон сууцыг мөн гэрээний дагуу бусдад шилжүүлж худалдсан байна.

С.П-ын нэр дээрх 1 давхрын 1 тоот орон сууц нь С.М-ын О.Г-д шилжүүлсэн 26.4 м.кв талбай бүхий 1 давхрын 6 тоот орон сууцтай, 2 тоот нь С.М-аас Д.Гэрэлмаа, Т.Дамдинсүрэн нарт шилжүүлсэн 5 тоот орон сууцтай, 4 тоот нь С.М-ын нэр дээрх 187.4м.кв талбай бүхий хэсэгтэй тус тус давхардуулж бүртгэсэн байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү давхардлыг хүлээн зөвшөөрч тайлбараа ирүүлсэн байна.

Улсын бүртгэлийн байгууллага С.Мад 1 давхрын 6 айлын орон байрны хаягийг гадна хаалгаар ороод зүүн гар талаас эхлэн дугаарлаж, харин С.Пт болохоор баруун гар талаас эхлэн дугаарлаж тус тус олгосон талаар хэргийн оролцогчид тайлбар гаргасан байдаг.

2014 оны 10 дугаар сарын 28-нд С.П-ын нэхэмжлэлтэй, Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт С.М гэрчээр оролцож ... 2013 оны 11-р сарын 1-нд надаас мөнгө олж ирэх зорилгоор 2 давхрын 5 байр, нэг давхарт нэг байр буюу нийт 333 м.кв бэлэглэлийн гэрээгээр авсан гэж мэдүүлжээ.

Мөн 2014 оны 11 сарын 13-ний өдөр аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандан С.М нь С.П-тай хамтран Улаангом сумын 3-р баг 8-1 тоот өөрийн эзэмшлийн газраа 16 айлын орон сууц барьсан. С.П-т 5 айлын орон сууц оногдох ёстой. Бэлэглэлийн гэрээгээр өгөгдсөн 333 м.кв талбай уг байрны бохир хэмжээс болно. Мөн бидний хооронд оруулсан хөрөнгө хувиасаа болоод шүүхэд маргаан үүссэн байгаа тул 16 айлын байранд өөрчлөлт бүртгэлийг шүүхийн шийдвэр гартал зогсоож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан нь эрхийн улсын бүртгэлийн Ү-1520003912 дугаартай хувийн хэрэгт авагджээ.

Дархан-Дизайн ХХК-ийн боловсруулсан 16 айлын орон сууцны зориулалттай барилгын зураг, төслөөс 1, 2, 3 давхрын байгуулалтын зургийг иргэний хэргийн материалаас хуулбарлан авсан бөгөөд уг зурагт барилгын урт өргөнийг /гадна ханын тэнхлэгээс тэнхлэг хоорондох зай/ 24мв12м гэж , талбайн хэмжээг /бохироор/ 864 м.кв /288х3/ гэж тус тус тодорхойлсон байна.

864 м.кв барилгын бохир талбайг 2 хэсэг хуваахад хуваагдсан 2 талбайг /531 333/ бохир гэж үзнэ. Энэ бол тодорхой ойлголт юм. Иймээс гуравдагч этгээдийн 333 м.кв талбай цэвэр ашигтай талбай юм гэх тайлбар үндэслэлгүй юм.

С.М-ын мэдүүлгээс үзэхэд 16 айлын орон сууцны барилгын 1 давхрын бохир талбай 288 м.кв гэж үзэхэд гуравдагч этгээд С.П-т нэг давхарт 45 м.кв/333-288/ бохир талбай бүхий хэсэг, 2 давхарт 288 м.кв бохир талбай бүхий хэсэг оногдохоор ойлгогдож байгаа тул нэхэмжлэгчийн мэдүүлгийг үндэслэлтэй байна гэж үзлээ.

Улсын бүртгэгч Ж.Бат-өлзий 2014 оны 11-р сарын 20-нд С.П-т 8 гэрчилгээ олгохоос өмнө нь С.М 2014 оны 11 сарын 13-ний өдөр 16 айлын орон сууцтай холбоотой бүртгэл хийхгүй байх тухай хүсэлт гаргасан байхад түүний хүсэл зоригийн илэрхийллийг тодруулж, харгалзаж үзэхгүйгээр, мөн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийхгүйгээр зөвхөн мэдүүлэг гаргагчийн хүсэл зоригийг үндэслэснээс алдаа гарч 16 айлын орон сууцны барилгын 333 м.кв талбайтай хэсгийн бүртгэл 531 м.кв талбайн хэсэгтэй давхардаж хийгдсэн байна.

Иймээс шүүх Улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан бүртгэл үнэн зөв байх зарчимд үндэслэгдээгүй, мэдүүлэгт хавсаргавал зохих хуульд заасан шаардлага хангасан барилгын палан зураг, оногдох хэсгийг тодорхойлсон зураг зэрэг баримтуудыг хавсаргаагүй байхад С.П-ын мэдүүлгийг хүлээн авч бүртгэл хийсэн нь мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 заалтыг зөрчсөн байна гэж дүгнэлээ.

1. Нэхэмжлэгч О.Г нь иргэн С.М-аас Улаангом сумын 3-р баг Бадрахын 22 дугаар байрны 1 давхрын 6 тоот 26.4 м.кв талбайтай байрыг 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлэн авч, эрхийн улсын бүртгэлийн Ү-1520005429 дугаарт бүртгүүлж , үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан байна. Тус орон сууцыг урьд нь 6 тоот гэж дугаарлан С.П-ын нэр дээр бүртгэсэн байжээ. Уг бүртгэл бэлэглэлийн гэрээг буруу тайлбарласныг үндэслэн хийгдсэн нь тогтоогдсон тул нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

2. Нэхэмжлэгч С.М нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад С.П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 8-1 тоот хаягт байрлах нэг давхрын 21 м.кв талбайтай 1 тоот орон сууцыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004455 дугаартай бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн 000234562 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэг дэх шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

3. С.П-ын нэр дээрх эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004459 дугаар бүхий 000234556 үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 8-1 тоот хаягт байрлах нэг давхрын 45 м.кв талбайтай 2 тоот орон сууцыг 5 тоот гэж дугаарлан С.М нь 2015 оны 09 дүгээр сарын 03-ний өдрийн барилгад хөрөнгө оруулах гэрээний дагуу өмчлөх эрхийг Х.Нямсамбууд, Нямсамбуу нь худалдах, худалдан авах гэрээгээр Д.Гэрэлмаа, Т.Дамдинсүрэн нарт тус тус шилжүүлсэн байна. Уг байрны бүртгэлтэй холбогдох маргааныг Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12-р сарын 04-ний өдөр шийдвэрлэсэн ба энэхүү анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Иймээс шүүх нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлийн 2 дахь шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4. С.П-ын нэр дээрх 1 давхрын 45 м.кв талбайтай 4 тоот орон сууцны Ү-1520004451 дугаартай бүртгэл, С.М-ын нэр дээрх Ү-1520003912 дугаартай бүртгэлтэй давхардаж хийгдсэн байх тул Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 15 дугаар зүйлийн 15.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлийн 3 дахь шаардлагыг хангах нь зүйтэй байна.

5. Харин 16 айл орон сууцны 2 давхрын 7,8,9,10,11 тоот байруудыг С.М нь 2014 онд байгуулагдсан бэлэглэлийн гэрээгээр С.П-т шилжүүлсэн нь нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбар, улсын эрхийн бүртгэлийн хувийн хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн 4, 5, 6, 7 дахь шаардлагуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

С.П-ын нэхэмжлэлтэй С.Мад холбогдох Хамтран барьсан барилгад гэрээний дагуу байр эзэмших, 420 м.кв газрыг хамтран эзэмшигчээр гаргуулах, хамтран ажиллах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 25.600.000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хамтран ажиллах, хамтран эзэмших, өмчлөх гэрээний үүргийн гүйцэтгэлд 246.700.000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг шийдвэрлэгдээгүй байх бөгөөд Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай захирамжаар түдгэлзүүлсэн байна.

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн ханган шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч О.Г, С.М нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13, 109.1 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 15 дугаар зүйлийн 15.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Г-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг тус тус хангаж, Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 8-1 тоотод байрлах барилгын 1 давхрын 21 м.кв, 45м.кв талбай бүхий 1 тоот болон 4 тоот байруудыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004456, Y-1500004451 дугаартай бүртгэл, үл хөдлөх эд хөрөнгийн 000234562, 000234558 /00539762/ тоот гэрчилгээнүүдийг хууль бус болохыг тогтоон тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч С.М-ын нэхэмжлэлийн үлдэх хэсгийг /4,5,6,7 дахь шаардлагуудыг/ хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М нь С.П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 8-1 тоот хаягт байрлах нэг давхрын 21 м.кв талбайтай 1 тоот байрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004456 дугаартай бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн 000234562 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 54 дүгээр зүйлийн 54.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.М-ын С.П-ын нэр дээрх Увс аймгийн Улаангом сумын 3-р багийн 8-1 тоот хаягт байрлах нэг давхрын 45 м.кв талбайтай 2 тоот байрыг бүртгэсэн эрхийн улсын бүртгэлийн Ү-1520004449 дугаартай бүртгэл, үл хөдлөх хөрөнгийн 000234556 тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.М, О.Г нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.М, О.Г нарт олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ОЮУНГЭРЭЛ