Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 23

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

            Нарийн бичгийн дарга: З.Өрнөл,

Улсын яллагч:  Ц.Ариунжаргал

Шүүгдэгчийн өмгөөлөгч: И.Оюунгэрэл

Шүүгдэгч: О.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ийн *******т холбогдох 201616000273 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

   Шүүгдэгч О.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Дэнж гэх газарт байрлах *******ы гэрт Э.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Э.*******ын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                       

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:        

Хохирогч Э.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Цогт-Овоо сумын төв Дэнж гэх газар 23 цагийн үед *******ыхаас хөдөө айлд хүргүүлэх гээд очсон. Тэнд ******* бас хоёр танихгүй залуутай хамт архи ууж байсан. Хажууд нь *******ы ээж болох ******* унтах гээд сууж байсан. Тэгээд би *******ыг хүргээд өгчих гэсэн чинь хамт байсан нэг танихгүй залуу миний толгойг цохьсон. Тэгснээ тэр залуу *******ыг өнөөдөр явуулахгүй гэж хэлээд инээлдээд байсан. Би тэд нартай хамт сууж байгаад нэг шил архи хувааж ууж дуусгаад *******ыг явъя гэсэн чинь ээж нь явуулахгүй орой болж байна маргааш өглөө яв гэхээр нь би ээжийг нь та явуулчихаач архи уулгах гээд байгаа юм уу яадаг хачин муу хөгшин бэ цаашаа хараад хөнжилөө нөмрөөд унт гэж хэлсэн чинь хажуугаас ******* гэдэг залуу намайг хөгшин настай хүнтэй муухай харьцаад уучлалт гуй гэж хэлсэн. Тэгэхээр нь би уучлаарай гэж хэлсэн чинь ******* намайг мөлхөж очоод уучлалт гуй гэж хэлэхээр нь би *******ыг цохьсон чинь бултаад миний толгой руу барьж байсан аягаараа цохьсон. Надад одоо гэмтэл шарх байхгүй. Надад 100.000 төгрөгний эмчилгээний зардал гарсан. ******* бэлнээр өгсөн. ******* бид хоёр харилцан тохиролцож гомдол саналгүй болсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

         Гэрч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 17-нд 19 цагийн үед гэрт ээж бид хоёр хамт байж байтал ******* согтуу тал шил архитай манайд орж ирээд ээж бид хоёрыг загинаад байсан. Тэгээд 21 цагийн үед ******* гаднаас согтуу орж ирээд шууд орон дээр унтсан. ******* архинаас аягал гэхээр нь *******, ******* нарт нэг нэг удаа архи хундагалаж өгсөн. Тэгээд тэр архи нь дууссан. ******* орж ирэхээр нь архи аягалж өгчихөөд байж байтал ******* намайг явъя намайг хөдөө хүргээд өгчих гэсэн чинь манай ээж явуулахгүй орой болж байна, маргааш өглөө яв гэсэн чинь та явуулчихаач, хүүгээ архи уулгах гээд байгаа юм уу, яадаг хачин муу хөгшин бэ, цаашаа хараад хөнжилөө нөмрөөд унт гэж хэлсэн чинь ******* *******ыг хөгшин хүнээс уучлалт гуй гээд уурласан ******* *******ыг цохьсон чинь ******* бултаад *******ын толгойд нь архи ууж байсан аягаараа цохьсон. Тэгээд *******ын толгойноос цус гарч байсан бид нар толгойг нь угаагаад байж байхад эмнэлэг ирээд дараа нь манай сумын цагдаа Цогнэмэх ирсэн. Бид нар цагдаад юу болсныг хэлэхэд Цогнэмэх *******ыг аваад аймаг руу явсан. ******* манай ээжийг доромжлоод байснаас болж муудалцсан. ******* цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ *******, ******* бид гурав лав дуудлага өгөөгүй. ******* *******ыг ганц л удаа аягаар толгойд нь цохьсон өөр цохьсон зүйл байхгүй. Бусдад зодуулсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна нүүр, нүднийх нь орчимд халцарсан байсан, өмнөх өдөр нь мотоцикльтой явж байгаад онхолдсон гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

             Гэрч Ш.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Цогт-Овоо сумын нутагт ******* гэх айлд очоод унтаж байгаад шөнө хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна сэрэхэд ******* ******* Эрхэм гурав архи уугаад сууж байсан. Тэгээд надад аяганд нэг хийж өгсөн тэрийг нь би уучихаад эргээд хэвтээд өгсөн удалгүй Эрхэм, ******* хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхдээ ******* Эрхэмд хандаж чи хөгшин хүнд агсан тавилаа гэж хэлж байсан. Тэгээд маргалдаад байхаар нь би тэр хоёрыг яах гэж ингэдэг юм гээд уурлахад Эрхэм уурлаад *******ыг гараараа цохих гэхэд ******* бултаад архи ууж байсан аягаараа Эрхэмийн толгой хэсэгт цохьсон тэгээд цагдаа дуудсан. Тухайн үед Эрхэмийн толгой хэсгээс цус гарсан өөр шинэ гэмтэл байхгүй байсан гэхдээ Эрхэм өмнө нь мотоцикльтой явж байгаад осолд орж гэмтэж байсан. Эрхэм хөгшин хүнд агсан тавьсан юм шиг байсан тэгээд ******* уурлаад байсан тэрнээс болж л маргалдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

          Гэрч Ц.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр 17-нд Цогт-Овоо суманд гэртээ хүү болох ******* бид хоёр хамт байж байтал ******* манайд орж ирээд манай хүүг авч явна гээд байхаар нь маргааш яваа одоо орой болсон байна гэсэн чинь намайг загинаад унт гэсэн. Тэгээд би унтаж байтал хүмүүс чанга чанга дугараад байсан. Нэг сэрээд харсан чинь манай сумын цагдаа хүү ороод ирчихсэн байж байсан. Миний чих хатуу болохоор болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

           Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №608 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:  *******ын биед тархины доргилт, зулайд хуйхны зүсэгдсэн шарх, 2 нүдний дээд болон доод зовхи, зүүн мөрний цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Хуйхны зүсэгдсэн шарх тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. *******ын КТГ шинжилгээнд дух, зүүн чамархайн суурь хэсгүүдэд 1см орчим хэмжээтэй уйланхайт голомтууд илэрсэн нь дээрх гэмтлүүдтэй холбоогүй хуучин эмгэг өөрчлөлт болно гэжээ. /хх-ийн 15-р хуудас/,

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №608 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:  Хуйхны зүсэгдсэн шарх тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хоёр нүдний дээд болон доод зовхи, зүүн мөрний цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тархины доргилт гэмтэл нь хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл болон бусад гэмтлүүдтэй хавсарч үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба гэмтэл тус бүрийн үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Мотоциклоос унах үед үүссэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. *******ын КТГ шинжилгээнд дух, зүүн чамархайн суурь хэсгүүдэд 1см орчим хэмжээтэй уйланхайт голомтууд илэрсэн нь дээрх гэмтлүүдтэй холбоогүй хуучин эмгэг өөрчлөлт болно гэжээ. /хх-ийн 52-р хуудас/,

         Сэтгэцийн гэм судлалын №47/16 магадлагаанд: Э.******* нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Э.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэжээ. /хх-ийн 18-р хуудас/,

         Хэрэг бүртгэлтийн шатанд О.*******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2016 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Цогт-Овоо сумын Дэнж гэх газар гэртээ байж байхад манай хажуу айлын хөгшин эмгэний гэрт чанга дуу чимээ гараад байсан.  Тэгээд би хажуу айлд орсон чинь хөгшин эмгэний хүү болох *******, *******, ******* гээд энэ гурван залуу Улаанбаатар архи ууж байсан. Тэгээд надад ууж байсан архинаасаа аягалаад хийж өгөхөөр нь уусан. Дахиад архи хийж өгөхөөр нь уучихаад байж байтал ******* гэрийн эзэн хөгшин эмгэнийг загинаад хөнжилөө нөмрөөд цаашаа хараад унт гээд загинаад байхаар нь *******ыг наад хүнээсээ уучлалт гуй гэсэн чинь ******* чи муу хаанаас ирсэн гөлөг вэ ална шүү чамайг, дуугуй далд ор гээд намайг цохихоор би бултаад өөрийнхөө архи ууж байсан аягаараа *******ын толгойнд нь цохьсон. Би урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Хөгшин хүнийг доромжлоод, намайг цохихоор нь уур хүрээд барьж байсан аягаар цохьсон. Сайн мэдэхгүй байна би аягаар нэг л цохьсон дахиж нэмж цохиогүй. Би нэлээн их согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 24-р хуудас/

         Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /ХХ-н 1-р хуудас/

         Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-н 2-р хуудас/

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгасан тогтоол /ХХ-н 3-р хуудас/

         Б.*******, Ш.*******, О.*******, Э.******* нараас авсан тайлбар

         Хураан авах тогтоол /ХХ-н 8-р хуудас/

         Хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-н 9-р хуудас/

         Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-н 10-р хуудас/ 

         Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 57-р хуудас/,

         Цагдаагийн газар мэдээлэл өгсөн дэвтрийн хуулбар /хх-ийн 58-р хуудас/,

         Хэрэг бүртгэгчийн тэмдэглэл /хх-ийн 59-р хуудас/ зэрэг болно.

         Шүүгдэгч О.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө 01 цагийн үед Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Дэнж гэх газарт байрлах *******ы гэрт Э.*******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар Э.*******ын биед санаатайгаар хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

       Хохирогч Э.*******ын:”...2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Цогт-Овоо сумын төв Дэнж гэх газар 23 цагийн үед *******ыхаас хөдөө айлд хүргүүлэх гээд очсон. Тэнд ******* бас хоёр танихгүй залуутай хамт архи ууж байсан. Хажууд нь *******ы ээж болох ******* унтах гээд сууж байсан. Тэгээд би *******ыг хүргээд өгчих гэсэн чинь хамт байсан нэг танихгүй залуу миний толгойг цохьсон. Тэгснээ тэр залуу *******ыг өнөөдөр явуулахгүй гэж хэлээд инээлдээд байсан. Би тэд нартай хамт сууж байгаад нэг шил архи хувааж ууж дуусгаад *******ыг явъя гэсэн чинь ээж нь явуулахгүй орой болж байна маргааш өглөө яв гэхээр нь би ээжийг нь та явуулчихаач архи уулгах гээд байгаа юм уу яадаг хачин муу хөгшин бэ цаашаа хараад хөнжилөө нөмрөөд унт гэж хэлсэн чинь хажуугаас ******* гэдэг залуу намайг хөгшин настай хүнтэй муухай харьцаад уучлалт гуй гэж хэлсэн. Тэгэхээр нь би уучлаарай гэж хэлсэн чинь ******* намайг мөлхөж очоод уучлалт гуй гэж хэлэхээр нь би *******ыг цохьсон чинь бултаад миний толгой руу барьж байсан аягаараа цохьсон. Надад одоо гэмтэл шарх байхгүй. Надад 100.000 төгрөгний эмчилгээний зардал гарсан. ******* бэлнээр өгсөн. ******* бид хоёр харилцан тохиролцож гомдол саналгүй болсон. Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-р хуудас/,

          Гэрч Б.*******ы:”...2016 оны 11 дүгээр сарын 17-нд 19 цагийн үед гэрт ээж бид хоёр хамт байж байтал ******* согтуу тал шил архитай манайд орж ирээд ээж бид хоёрыг загинаад байсан. Тэгээд 21 цагийн үед ******* гаднаас согтуу орж ирээд шууд орон дээр унтсан. ******* архинаас аягал гэхээр нь *******, ******* нарт нэг нэг удаа архи хундагалаж өгсөн. Тэгээд тэр архи нь дууссан. ******* орж ирэхээр нь архи аягалж өгчихөөд байж байтал ******* намайг явъя намайг хөдөө хүргээд өгчих гэсэн чинь манай ээж явуулахгүй орой болж байна, маргааш өглөө яв гэсэн чинь та явуулчихаач, хүүгээ архи уулгах гээд байгаа юм уу, яадаг хачин муу хөгшин бэ, цаашаа хараад хөнжилөө нөмрөөд унт гэж хэлсэн чинь ******* *******ыг хөгшин хүнээс уучлалт гуй гээд уурласан ******* *******ыг цохьсон чинь ******* бултаад *******ын толгойд нь архи ууж байсан аягаараа цохьсон. Тэгээд *******ын толгойноос цус гарч байсан бид нар толгойг нь угаагаад байж байхад эмнэлэг ирээд дараа нь манай сумын цагдаа Цогнэмэх ирсэн. Бид нар цагдаад юу болсныг хэлэхэд Цогнэмэх *******ыг аваад аймаг руу явсан. ******* манай ээжийг доромжлоод байснаас болж муудалцсан. ******* цагдаад дуудлага өгсөн юм шиг байна лээ *******, ******* бид гурав лав дуудлага өгөөгүй. ******* *******ыг ганц л удаа аягаар толгойд нь цохьсон өөр цохьсон зүйл байхгүй. Бусдад зодуулсан эсэхийг нь сайн мэдэхгүй байна нүүр, нүднийх нь орчимд халцарсан байсан, өмнөх өдөр нь мотоцикльтой явж байгаад онхолдсон гэж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р хуудас/,

             Гэрч Ш.*******ийн:”...2016 оны 11 дүгээр сарын 18-19-нд шилжих шөнө Цогт-Овоо сумын нутагт ******* гэх айлд очоод унтаж байгаад шөнө хэдэн цагт гэдгийг нь мэдэхгүй байна сэрэхэд ******* ******* Эрхэм гурав архи уугаад сууж байсан. Тэгээд надад аяганд нэг хийж өгсөн тэрийг нь би уучихаад эргээд хэвтээд өгсөн удалгүй Эрхэм, ******* хоёр хоорондоо маргалдаад эхэлсэн. Тэгэхдээ ******* Эрхэмд хандаж чи хөгшин хүнд агсан тавилаа гэж хэлж байсан. Тэгээд маргалдаад байхаар нь би тэр хоёрыг яах гэж ингэдэг юм гээд уурлахад Эрхэм уурлаад *******ыг гараараа цохих гэхэд ******* бултаад архи ууж байсан аягаараа Эрхэмийн толгой хэсэгт цохьсон тэгээд цагдаа дуудсан. Тухайн үед Эрхэмийн толгой хэсгээс цус гарсан өөр шинэ гэмтэл байхгүй байсан гэхдээ Эрхэм өмнө нь мотоцикльтой явж байгаад осолд орж гэмтэж байсан. Эрхэм хөгшин хүнд агсан тавьсан юм шиг байсан тэгээд ******* уурлаад байсан тэрнээс болж л маргалдсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

           Гэрч Ц.*******гийн:”... 2016 оны 11 дүгээр 17-нд Цогт-Овоо суманд гэртээ хүү болох ******* бид хоёр хамт байж байтал ******* манайд орж ирээд манай хүүг авч явна гээд байхаар нь маргааш яваа одоо орой болсон байна гэсэн чинь намайг загинаад унт гэсэн. Тэгээд би унтаж байтал хүмүүс чанга чанга дугараад байсан. Нэг сэрээд харсан чинь манай сумын цагдаа хүү ороод ирчихсэн байж байсан. Миний чих хатуу болохоор болсон явдлын талаар сайн мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 50-р хуудас/,

         Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №608 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:  *******ын биед тархины доргилт, зулайд хуйхны зүсэгдсэн шарх, 2 нүдний дээд болон доод зовхи, зүүн мөрний цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл үүсчээ. Хуйхны зүсэгдсэн шарх тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн бусад гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.  *******ын КТГ шинжилгээнд дух, зүүн чамархайн суурь хэсгүүдэд 1см орчим хэмжээтэй уйланхайт голомтууд илэрсэн нь дээрх гэмтлүүдтэй холбоогүй хуучин эмгэг өөрчлөлт болно гэжээ. /хх-ийн 15-р хуудас/,

        Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №608 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:  Хуйхны зүсэгдсэн шарх тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Хоёр нүдний дээд болон доод зовхи, зүүн мөрний цус хуралт, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тархины доргилт гэмтэл нь хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл болон бусад гэмтлүүдтэй хавсарч үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба гэмтэл тус бүрийн үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. Мотоциклоос унах үед үүссэн байх боломжтой. Уг гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. *******ын КТГ шинжилгээнд дух, зүүн чамархайн суурь хэсгүүдэд 1см орчим хэмжээтэй уйланхайт голомтууд илэрсэн нь дээрх гэмтлүүдтэй холбоогүй хуучин эмгэг өөрчлөлт болно гэжээ. /хх-ийн 52-р хуудас/,

         Сэтгэцийн гэм судлалын №47/16 магадлагаанд: Э.******* нь сэтгэцийн хувьд эрүүл болно. Э.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай гэжээ. /хх-ийн 18-р хуудас/,

         Хэрэг бүртгэлтийн шатанд О.*******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: 2016 оны 11 дүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Цогт-Овоо сумын Дэнж гэх газар гэртээ байж байхад манай хажуу айлын хөгшин эмгэний гэрт чанга дуу чимээ гараад байсан.  Тэгээд би хажуу айлд орсон чинь хөгшин эмгэний хүү болох *******, *******, ******* гээд энэ гурван залуу Улаанбаатар архи ууж байсан. Тэгээд надад ууж байсан архинаасаа аягалаад хийж өгөхөөр нь уусан. Дахиад архи хийж өгөхөөр нь уучихаад байж байтал ******* гэрийн эзэн хөгшин эмгэнийг загинаад хөнжилөө нөмрөөд цаашаа хараад унт гээд загинаад байхаар нь *******ыг наад хүнээсээ уучлалт гуй гэсэн чинь ******* чи муу хаанаас ирсэн гөлөг вэ ална шүү чамайг, дуугуй далд ор гээд намайг цохихоор би бултаад өөрийнхөө архи ууж байсан аягаараа *******ын толгойнд нь цохьсон. Би урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй. Хөгшин хүнийг доромжлоод, намайг цохихоор нь уур хүрээд барьж байсан аягаар цохьсон. Сайн мэдэхгүй байна би аягаар нэг л цохьсон дахиж нэмж цохиогүй. Би нэлээн их согтуу байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22, 24-р хуудас/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /ХХ-н 1-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /ХХ-н 2-р хуудас/ Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг шалгах хугацааг сунгасан тогтоол /ХХ-н 3-р хуудас/, Хураан авах тогтоол /ХХ-н 8-р хуудас/ Хураан авсан тухай тэмдэглэл /ХХ-н 9-р хуудас/ эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /ХХ-н 10-р хуудас/ эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 57-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч О.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

        Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

        Шүүгдэгч О.*******ын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн /хх-ийн 28-р хуудас/, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлсөн мөн хохирогч Э.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

         Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр О.*******ын үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэцгэн хээтэй шаазан аяганы хагархай 3 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

         Шүүгдэгч О.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь  зүйтэй  байна.    

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1, 208.1.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч О.*******ын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч О.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
  4. О.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаазан аяганы хагархай 3 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар О.*******т урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

            8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

      

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА