Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2021/ШЦТ/48

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Б.Сансарбаяр,

Шүүгдэгч Ц.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Гүнчинсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн 2124000590069 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч:  улсын иргэн,  суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , ам бүл-3 эцэг, эхийн хамт  оршин суугч, урьд ял шийтгэлгүй  регистрийн дугаартай ******* овогт ******* *******,

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ц.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг Хөгжил хорооллын 11-01 тоотод 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө иргэн ******* гэрт хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний цээжний зүүн хэсэгт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ц.******* нь 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Их-Уул сумын Баян-Ухаа багийн нутаг Хөгжил хорооллын 11-01 тоотод иргэн ******* гэрт хохирогч ******* хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүний цээжний зүүн хэсэгт хутгалсан гэх үйл баримт нь:

Хохирогч С.Пүрэвсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 23 цагийн үед Найдаагийн гэрт очсон тэнд миний үеийн хэдэн залуу нэг шил 0,5 литрийн Хараа нэртэй архи тойруулаад уугаад сууж байсан. Ахиад 0,75 литрийн Хараа нэртэй нэг архи гаргаж ирээд уугаад талдаа орж байтал гаднаас танихгүй 2 залуу орж ирсэн. Тэгтэл гаднаас орж ирсэн 2 залуугийн нэг нь над руу “чи хаанахын хүүхэд юм, энэ одоо хаанахын банди вэ” гэх зэргээр томроод байхаар нь би урдаас нь жаахан үг сөрж “би эндхийн хүүхэд байна, яах гэсэн юм” гэх зэргээр бид 2 жаахан маргалдсан. Тэгтэл тэр залуу миний зүүн нүд рүү гараа атгаж байгаад шууд цохичихсон. Тэгэхээр нь би тэр залууг бас буцааж цохиод бид 2 харилцан зодолдож байх хооронд нөгөө хамт тэнд орж ирсэн залуу нь намайг татаж салгаад орны тэр лүү болгож байгаад миний цээж рүү нэг үзүүртэй юмаар бүлчих шиг болсон. Би тэр үед намайг тэр залуу яг юугаар хатгаж бүлснийг нь мэдээгүй. Би тухайн үед гадуураа дээлтэй дотуураа ноосон цамцтай, пудволктой байхад тэр хувцаснуудыг нэвт хатгаад зүрхний доод хэсэгт өвдөж цус гарах шиг болохоор нь дээлийнхээ дотор тал руу гараа хийгээд үзэхэд миний цээжний зүүн талд хөх махны доод хэсэгт буюу зүрхний доод хэсэгт шууд юмаар хатгасан бололтой дээл, цамц бүгд нэвт цоорч урагдаад цээжнээс цус гарч гар цус болж гарч ирэхээр нь би нөгөө залууг “чи намайг бүлчихлээ шүү дээ, яаж байгаа юм бэ?” гэсэн чинь тэр залуу “би чамайг хутгаар бүлээгүй шүү, энэ түлхүүрээр бүлсэн шүү” гээд баруун гартаа барьсан мотоциклынхоо түлхүүрийг надад үзүүлсэн. Тэр үед миний хамарнаас бас цус гарсан  байсан. Нөгөө надтай эхлээд зодолддог залуу нь миний хамар луу цохичихсон юм...” гэсэн мэдүүлэг /хх 12-14/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Пүрэвсүрэн нэг их муухай харснаа ёжтой инээхээр нь би сууж байсан газраас нь хойш нь хөлөөрөө цээж рүү жийгээд унагачихсан чинь Пүрэвсүрэн босож ирээд  намайг заамдаж барьж аваад миний нүүр лүү гараараа нэг удаа цохиод авахаар нь би бас Пүрэвсүрэнгийн толгой руу гараараа цохиод бид 2 заамдалдаад зодоон эхлэх үед Буянгончиг, Найдандорж 2 Пүрэвсүрэн бид 2-ыг салгасан юм. Тэгээд салгаад байж байх үед гаднаас ******* орж ирээд Пүрэвсүрэнтэй муудалцаад тэр 2 барьцалдаж аваад бие биенийгээ 2-3 удаа цохиж хоорондоо зодолдсон юм. Тэгтэл Найдандорж, Буянгончиг 2 тэр 2-ын дундуур нь орж салгаад 2 талын орон дээр суулгатал Пүрэвсүрэн *******ыг чи намайг дүрчихлээ шүү дээ гэж хэлэхээр нь би ******* луу хартал ******* баруун гарынхаа салаанд мотоциклынхоо түлхүүрийг урагш үзүүрийг нь харуулаад бариад атгачихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 15-17/,

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...******* гэх залуу ганцаараа орж ирээд надаас тамхи асуухаар нь би байхгүй дуусчихлаа гэсэн чинь *******, Пүрэвсүрэн 2 хэн юм чи, би тэр байна энэ байна гээд муудалцаад ******* нь Пүрэвсүрэнгийн цээжрүү нь сууж байхад нь тийрээд унагачихсан чинь Пүрэвсүрэн босож ирээд ******* тэр 2 барьцалдаж аваад зодолдож эхэлсэн. Тэгээд тэр үед Найдандорж гаднаас орж ирж таараад бид 2 *******, Пүрэвсүрэн 2-ыг салгаад байж байтал ******* гаднаас орж ирээд *******ыг өмөөрөөд Пүрэвсүрэнг чи яагаад байгаа юм бэ? гээд тэр 2 муудалцаад бас зодолдсон юм. Тэгээд Найдандорж бид 2 тэр 2-ыг салгахад Пүрэвсүрэн нь *******ыг чи намайг дүрчихлээ шүү дээ гэж орилсон. Тэгтэл ******* би чамайг яагаа ч үгүй шүү миний гарт энэ мотоциклын түлхүүрийг харуулж байсан юм...” гэсэн /хх 18-20/.

Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө бараг үүр цайж байхад байх намайг унтаж байхад Буянгончиг намайг сэрээгээд “Пүрэвсүрэн хутгалуулаад ах эгч 2 нь ирээд эмнэлэг рүү аваад явчихлаа хоёулаа хойноос нь явъя” гэхээр нь сэрсэн  юм. Тэрнээс өмнөх юмыг нь би мэдэхгүй байгаа юм. Маргааш нь Буянгогчиг, Пүрэвсүрэн нараас сонсоход Пүрэвсүрэн, Сумъяа ах 2 хоорондоо зодоон хийгээд тэгээд Сумъяа ах Пүрэвсүрэнг хутгалчихсан гэж байсан...” /хх 21-23/

Гэрч мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...Би эхнэр С.Алтангэрэлийнхээ хамт Их-Уул сумын төвд эхнэрээ эмнэлэгт үзүүлэх зорилгоор хөдөөнөөс орж ирээд хадам аавындаа тэр шөнө унтаж байтал шөнийн 04 цаг өнгөрч байх үед байх цагийг нь сайн мэдэхгүй байна ахын хүү Пүрэвсүрэн над руу утасдаад “намайг Дэнж дээр буюу Хөгжил хорооллын 11-1 тоот хашаанаас ирээд аваадхаач намайг хүн хутгалчихлаа” гэж ярихаар нь би эхнэрийнхээ хамт босоод хувцсаа өмсөөд тэр гудамжийг хайж байгаад тэр гудамжны дээрээс нь доош нь уруудаад явж байтал тэр гудамжны үзүүрийн хашаан дотор хүмүүс чанга чанга дуугараад байхаар нь тэр хашаанд ортол ахын хүү Пүрэвсүрэн хэдэн залуучуудтай хашаан дотор нэг монгол гэрийн хажууханд юм яриад зогсож байсан. Тэгээд би Пүрэвсүрэнгээс “яасан ахын дүү зүгээр үү” гэж асуухад Пүрэвсүрэн нэг залууг заагаад “энэ намайг хутгалчихлаа гэж хэлэхээр нь хувцсыг тайлж үзэхэд түүний цээжнийх нь зүүн хэсэгт хөх махных нь доод талд жижиг онгорхой шархтай тэрнээс цус их гарч байхаар нь цагаан давуугаар боогоод эмнэлэг руу авч явсан. Эмнэлэгт уг шарханд 2 оёо тавьсан...” гэсэн мэдүүлэг /24-26/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Буянгончигийг татаад байхаар нь сэрсэн чинь Сүхбат, Мягмаржав 2 нөгөө талын орон дээр бас унтаж байхад нь Буянгончиг татаад сэрээж байсан юм. Тэгээд биднийг сэрхэд ******* ах ******* гэдэг нэг ахтай биднийг унтаж байх хооронд Найдандоржийн гэрт нь орж ирээд *******, Пүрэвсүрэн 2 хоорондоо зодолдоод ******* нь Пүрэвсүрэнг хутгалсан. Пүрэвсүрэнг үзүүлэхээр эмнэлэг рүү хүмүүс аваад явчихсан гээд араас нь бүгдээрээ эмнэлэг рүү явъя гэж Буянгончиг, Сүхбат, Мягмаржав бид 3-т хэлсэн юм...” гэсэн /27-29/ мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 Мөн шүүгдэгч Ц.*******ын “...Найдандоржийн хашааны гадаа очоод зогстол Найдандорж гараад ирэхээр нь ******* Найдандоржоос Буянгончиг байгаа юу гэж асуусан чинь байгаа гэсэн. ******* Найдандоржийн гэр лүү орсон, би гадна Найдандоржтой хамт үлдсэн. Гадаа байж байтал Найдандоржийн гэрт  түжигнээд эхэлсэн тэгэхээр нь Найдандорж бид 2 гэрт ортол *******ыг Буянгончиг тэвэрчихсэн Пүрэвсүрэн гэрийнх нь хойморт зогсож байсан. Тэгэхээр нь би Пүрэвсүрэнг “чи яагаад байгаа юм” гэж хэлээд очоод заамдаад бариад авсан, Пүрэвсүрэн намайг бас заамдаад бариад авсан. Пүрэвсүрэн бид 2 барьцалдаж аваад байж байтал Найдандож, Буянгончиг 2 салгасан. Би гарах гээд явж байтал ард нэг юм унах шиг болохоор би Пүрэвсүрэнг миний араас юм шидчихлээ гэж бодоод эргэж очоод барьж аваад орон дээр давхарлдаад би дээр нь унасан. Тэгтэл араас Найдандорж Буянгончиг 2 намайг татаж босготол Пүрэвсүрэн надад хандаж “чи  намайг дүрчихлээ шүү дээ ” гэж хэлсэн тэгэхээр нь би хариуд нь “би чамайг юугаар дүрсэн юм, би чамайг дүрсэн бол түлхүүрээр дүрсэн байгаа” гээд гартаа барьсан байсан мотоциклын түлхүүрээ үзүүлсэн. Тэгээд байж байтал гаднаас нэг эхнэр, нөхөр 2 орж ирээд Пүрэвсүрэнг эмнэлэг явсны дараа нь би Найдандоржийн гэрийн гадаа зогсож байтал миний өмсөж байсан дээлийн баруун гарын ханцуйн дотроос нэг хутга унахаар нь би айгаад хойд талын хашаа руу давуулаад шидсэн. Тэгээд би гэртээ харьсан. Маргааш нь 11 цагийн орчимд 2 цагдаа ирээд намайг аваад цагдаагийн хэсэг рүү явсан. Би тэр хутга хаанаас авсан талаараа мэдэхгүй байна. Хэрэг болсон өдрөөс хойш 2 хоногийн дараа цагдаагийн хэсэг дээр Найдандоржтой таарсан тэгэхэд Найдандорж “манай гэрт жижиг эрээн иштэй хутга алга болсон байна” гэж хэлсэн, тэгэхээр нь би орой нь хутга хаясан газраасаа очоод нөгөө хутгаа аваад хартал Найдандоржийн хэлээд байсан хутга мөн байсан. Би тэр хутгыг авч яваад өөр газар нууж байсан хэд хоногийн дараа хэсгийн төлөөлөгчид гаргаж өгсөн.  Би тухайн үед пиво уусан байсан, өөрийн үйлдлээ хянах чадвар бараг байгаагүй. Ухаан санаа орж гараад байсан.зарим зүйлээ санаад зарим зүйлээ санахгүй байна. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Пүрэвсүрэнд учруулсан хохирлоо бүгдийг нь барагдуулсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч С.Пүрэвсүрэнгийн цээжний зүүн хэсэгт хутгалсан гэх үйл баримтыг давхар нотолж байна дүгнэлээ.

Шүүгдэгч Ц.*******ын дээрх үйлдлийн улмаас хохирогч С.Пүрэвсүрэнд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болох нь:

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 219 дугаартай “...С.Пүрэвсүрэнгийн биед цээжний зүүн талд шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Учирсан цээжний зүүн талын шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа болон хавсарч Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. С.Пүрэвсүрэнгийн биед учирсан гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл байна.  Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. С.Пүрэвсүрэнгийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлүүд тул дангаараа болон хавсарч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 40/

Завхан аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 269 дугаартай “...С.Пүрэвсүрэнгийн биед учирсан цээжний зүүн талын шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн /хх 44/ дүгнэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.*******ын хохирогч С.Пүрэвсүрэнгийн цээжний зүүн хэсэгт хутгалсан үйлдэл нь хохирогчид учирсан ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн цээжний зүүн талын шарх гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Ц.*******ын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ц.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй болох нь “...Бид сайн дураараа эвлэрч учир зүйгээ олсон, одоо хохирлын талаар ямар нэгэн маргаангүй тул энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү....” гэсэн хохирогчийн хүсэлтээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа “...Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна...” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч гомдол саналгүй, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар иштэй, 18 сантиметрийн урттай 1 ширхэг хутгыг устгаж, “Мустанг-5” маркийн мотоциклын түлхүүрийг 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын дотор төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай. 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шар өнгийн хуванцар иштэй, 18 сантиметрийн урттай 1 ширхэг хутгыг устгаж, “Мустанг-5” маркийн мотоциклын түлхүүрийг 1 ширхгийг шүүгдэгчид буцаан олгосугай.

7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.ӨЛЗИЙХИШИГ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч гаргасан 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №000000219 дугаартай “...1. С.Пүрэвсүрэнгийн биед  цээжний зүүн талд шарх, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Учирсан цээжний зүүн талын шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 3. Учирсан гэмтлүүд нь дан дангаараа болон хавсарч Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. С.Пүрэвсүрэнгийн биед учирсан гэмтэл нь шинээр үүссэн гэмтэл байна.  Тухайн хэрэг болсон гэх цаг  хугацаанд үүссэн байх боломжтой. 5. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6. С.Пүрэвсүрэнгийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлүүд тул дангаараа болон хавсарч гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 40-р хуудас/

Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч нэмэлт шинжилгээ хийсэн 2021 оны 08 дугаар сарын 11-ний өдөр №000000269 дугаартай “...1.С.Пүрэвсүрэнгийн биед учирсан цээжний зүүн талын шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-дзааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүнэлт /хх-ийн 44-р хуудас/

Мөн шүүгдэгч Ц.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Найдандоржийн хашааны гадаа очоод зогссон, тэгтэл Найдандорж гараад ирэхээр нь ******* Найдандоржоос Буянгончиг байгаа юу гэж асуусан чинь байгаа гэсэн. Тэгээд ******* Найдандоржийн гэр лүү орсон, би гадна Найдандоржтой хамт үлдсэн. Тэгээд гадна байж байтал Найдандоржийн гэрт  түжигнээд эхэлсэн тэгэхээр нь Найдандорж бид 2 гэрт ортол *******ыг Буянгончиг  тэвэрчихсэн, Пүрэвсүрэн гэрийнх нь хойморт зогсож байсан. Тэгэхээр нь би Пүрэвсүрэнг “чи яагаад байгаа юм” гэж хэлээд очоод заамдаад бариад авсан, Пүрэвсүрэн намайг бас заамдаад бариад авсан. Пүрэвсүрэн бид 2 барьцалдаж аваад байж байтал Найдандож, Буянгончиг 2 салгасан тэгээд би гарах гээд явж байтал ард нэг юм унах шиг болсон тэгэхээр нь би Пүрэвсүрэнг миний араас юм шидчихлээ гэж бодоод эргэж очоод барьж аваад орон дээр давхарлдаад би дээр нь унасан. Тэгтэл араас Найдандорж Буянгончиг 2 намайг татаж босготол Пүрэвсүрэн надад хандаж “чи  намайг дүрчихлээ шүү дээ ” гэж хэлсэн тэгэхээр нь би хариуд нь “би чамайг юугаар дүрсэн юм, би чамайг дүрсэн бол түлхүүрээр дүрсэн байгаа” гээд гартаа барьсан байсан мотоциълийн түлхүүрээ үзүүлсэн. Тэгээд байж байтал гаднаас нэг эхнэр, нөхөр 2 орж ирээд Пүрэвсүрэнг эмнэлэг явсны дараа нь би Найдандоржийн гэрийн гадаа зогсож байтал миний өмсөж байсан дээлийн баруун гарын ханцуйн дотор нэг хутга байсан, тэгэхээр нь би айгаад хойд талын хашаа руу давуулаад шидсэн. Тэгээд би гэртээ харьсан.маргааш нь 11 цагийн орчимд 2 цагдаа ирээд намайг аваад цагдаагийн хэсэг рүү явсан. Би тэр хутга хаанаас авсан талаараа мэдэхгүй байна. Хэрэг болсон өдрөөс хойш 2 хоногийн дараа цагдаагийн хэсэг дээр Найдандоржтой таарсан тэгэхэд Найдандорж “манай гэрт жижиг эрээн иштэй хутга алга болсон байна” гэж хэлсэн, тэгэхээр нь би орой нь хутга хаясан газраасаа очоод нөгөө хутгаа аваад хартал Найдандоржийн хэлээд байсан хутга мөн байсан. Би тэр хутгыг  авч яваад өөр газар нууж байсан хэд хоногийн дараа хэсгийн төлөөлөгчид гаргаж өгсөн.  Би тухайн үед пиво уусан байсан, өөрийн үйлдлээ хянах чадвар бараг байгаагүй. Ухаан санаа орж гараад байсан.зарим зүйлээ санаад зарим зүйлээ санахгүй байна. Гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Пүрэвсүрэнд учруулсан хохирлоо бүгдийг нь барагдуулсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тохирч байх тул түүний мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлээд хохирогч М.Шүрээгийн нүүрэн тус газарт нь мөргөж, гараараа цохисон үйл баримтыг давхар нотолж байна дүгнэ