Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 24

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Нарийн бичгийн дарга:Б.Дугармаа,

Улсын яллагч:  Ц.Ариунжаргал

Шүүгдэгч: Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******гийн *******т холбогдох 201616000267 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 

    Шүүгдэгч  Ц.******* нь 2016 оны 11  дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Т.*******г зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

            Шүүгдэгч Ц.******* шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”... Хохирогч *******д модоор цацал хийснээ өгөх гэж очоод дөрвүүлээ нийлж 1 шил архи авч уусан.  Яриад сууж байсан чинь ******* бүжгэнд явна гэхээр нь хориод явуулахгүй гээд жаахан маргалдсан. *******, ******* 2 альбом үзэж байгаад маргалдаад байхаар нь болиулах гээд *******гийн толгой руу аягаар цохьсон чинь толгойноос нь цус гараад тогтохгүй байсан. Тэгээд ******* авгай руугаа яриад эмч дуудсан. Авгай нь ирээд эмнэлэг рүү аваад явсан. Араас нь эмнэлэг дээр очиход цэвэрлэгээ хийлгээд оёдол тавиулсан байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, иргэнийхээ эрх үүргийг бүрэн ойлгож байна

            Хохирогч Т.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө би гэртээ найз Анхбаяртай хамт байж байхад *******, ******* нар ирсэн. Тэгээд бид нар мөнгө нийлүүлж нэг шил архи авч уусан. Уг архиа уугаад сууж байхдаа би *******тэй зураг үзээд морь ярьсан. Тэгсэн ******* нь гэнэт миний толгой руу архины аягаар цохьсон. Тэгээд миний толгой хагарч толгойноос цус гараад эмнэлэг рүү хүргүүлсэн. Тэнд очоод толгойдоо 7 оёдол тавиулсан. Одоогийн байдлаар миний бие эдгэрсэн. Толгойн баруун дээд хэсэгт сорви үлдсэн байгаа. Өөр гэмтэл шарх байхгүй. Өмнө нь ер нь *******тай муудалцаж маргалдаж байгаагүй. Зүгээр л найзууд байгаа юм. ******* нь надад 11 дүгээр сарын 29-ний өдөр эмчилгээний мөнгө гэж 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би архи уугаагүй эрүүл гэртээ байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08, 60-р хуудас/,

            Гэрч М.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 19-ний орой намайг сумын төвийн соёлын төвд найзуудтай бүжгэнд явсан хойгуур манай нөхөр ******* нь гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд удалгүй 23 цаг өнгөрч байхад манай нөхөр надруу утсаар залгаад хүрээд ирээч гэсэн. Тэгээд би гэртээ очиход *******гийн толгой нь хагарчихсан нилээд их цус алдсан байсан. Тэгээд би эмнэлэг рүү яаралтай авч яваад цусыг нь цэвэрлүүлээд оёдол тавиулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,

            Гэрч Б.******* хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 19-ний орой *******тай хамт сумын төв рүү орж ирсэн. Тэгээд *******гийнд цацалын халбага өгсөн. Би *******тэй хамт нэг шил архи дэлгүүрээс авч ирээд *******, *******, Анхбаяр нартай хувааж уусан. Би *******тэй альбом үзээд морь ярьж байсан. Бид нар архиа ууж дуусаад зураг үзээд байж байхад ******* нь *******гийн толгой руу аягаар цохьсон. ******* нь *******д уурлаад цохьсон байх. Би *******тай хамт айлд очоод тал шил архи уусан байсан. Бид 2-г *******гийнд очиход *******, Анхбаяр нар жоохон халамцуу байсан. Маргалдаж муудалцаагүй. Өмнө нь маргалдаж муудалцсан эсэхийг мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

             Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 618 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэнд: *******гийн биед духны баруун дээд хэсгийн 2 зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 12-13-р хуудас/,

          Шүүгдэгч Ц.*******ын хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар байцаасан мэдүүлэгт:”...2016 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө *******тэй хамт *******гийн гэрт очсон. ******* гэртээ Анхбаяртай хамт халамцуу сууж байсан. ******* *******д модоор цацал хийсэн байсныгаа өгсөн. Тэнд байж байгаад бид нар мөнгө нийлүүлж 0,75 литрийн нэг шил архи хувааж уугаад байж байхдаа ******* *******тэй альбом үзээд морь ярьж байсан. ******* нь *******тэй муудалцаж байна гэж ойлгоод *******г архи ууж байсан жижиг цагаан аягаар толгой руу цохьсон. Тэгэхэд *******гийн толгой хагарсан цус гарсан. Тэгээд ******* эхнэрээ дуудсан. Тэгэхэд эхнэр нь ирээд эмнэлэг рүү авч явсан. ******* нь *******тэй морь яриад мөн биш гээд маргалдаад байсан. Намайг үл тоогоод өөдөөс сонин юм яриад дүргүй хүргээд байсан. Тэгээд байж байгаад *******тэй маргалдахаар нь би архи ууж байсан аягаараа толгой руу цохиж  *******г гэмтээсэн. Би *******тэй хамт айлд очоод тал шил архи хувааж уусан. Тэгээд *******гийнд очоод 0,75 литрийн багтаамжтай нэг шил архи бид 4 хувааж уугаад дуусч байсан. Би 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *******д эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг гэрт авч очиж өгсөн. Тухайн үед *******гийн эхнэр нь хамт байсан. Одоо бид 2-н дунд энэ хэргийн талаар ямар нэгэн маргаантай зүйл байхгүй бид 2 эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/,

            Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/,

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63-р хуудас/ ,

            Эвлэрлийн гэрээ /хх-ийн 33-р хуудас/,

           Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн 2010 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-67-р хуудас/ зэрэг болно.

   Шүүгдэгч  Ц.******* нь 2016 оны 11  дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд Т.*******г зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна Үүнд:

            Хохирогч Т.*******гийн:”...Уг архиа уугаад сууж байхдаа би *******тэй зураг үзээд морь ярьсан. Тэгсэн ******* нь гэнэт миний толгой руу архины аягаар цохьсон. Тэгээд миний толгой хагарч толгойноос цус гараад эмнэлэг рүү хүргүүлсэн. Тэнд очоод толгойдоо 7 оёдол тавиулсан. Одоогийн байдлаар миний бие эдгэрсэн. Толгойн баруун дээд хэсэгт сорви үлдсэн байгаа. Өөр гэмтэл шарх байхгүй. Өмнө нь ер нь *******тай муудалцаж маргалдаж байгаагүй. ******* нь надад 11 дүгээр сарын 29-ний өдөр эмчилгээний мөнгө гэж 200.000 төгрөг бэлнээр өгсөн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 08, 60-р хуудас/,

            Гэрч М.*******гийн:”...манай нөхөр над руу утсаар залгаад хүрээд ирээч гэсэн. Тэгээд би гэртээ очиход *******гиин толгой нь хагарчихсан нилээд их цус алдсан байсан. Эмнэлэг рүү яаралтай авч яваад цусыг нь цэвэрлүүлээд оёдол тавиулсан. Намайг гэртээ очиход манай нөхрийн найз болох *******, ******* нар хамт байж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 09-р хуудас/,

            Гэрч Б.*******ийн:”...Би *******тэй хамт нэг шил архи дэлгүүрээс авч ирээд *******, *******, Анхбаяр нартай хувааж уусан. Би *******тэй альбом үзээд морь ярьж байсан. Бид нар архиа ууж дуусаад зураг үзээд байж байхад ******* нь *******гийн толгой руу аягаар цохьсон. ******* нь *******д уурлаад цохьсон байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-р хуудас/,

             Өмнөговь аймгийн Шүхийн шинжилгээний албаны 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 618 дугаартай шинжээч эмчийн дүгнэлтэнд: Т.*******гийн биед духны баруун дээд хэсгийн 2 зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 12-13-р хуудас/,

          Шүүгдэгч Ц.*******ын хэрэг бүртгэлтийн шатанд сэжигтэн, яллагдагчаар байцаасан мэдүүлэгт:”...2016 оны 11 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө *******тэй хамт *******гийн гэрт очсон. ******* гэртээ Анхбаяртай хамт халамцуу сууж байсан. ******* *******д модоор цацал хийсэн байсныгаа өгсөн. Тэнд байж байгаад бид нар мөнгө нийлүүлж 0,75 литрийн нэг шил архи хувааж уугаад байж байхдаа ******* *******тэй альбом үзээд морь ярьж байсан. ******* нь *******тэй муудалцаж байна гэж ойлгоод *******г архи ууж байсан жижиг цагаан аягаар толгой руу цохьсон. Тэгэхэд *******гийн толгой хагарсан цус гарсан. Тэгээд ******* эхнэрээ дуудсан. Тэгэхэд эхнэр нь ирээд эмнэлэг рүү авч явсан. ******* нь *******тэй морь яриад мөн биш гээд маргалдаад байсан. Намайг үл тоогоод өөдөөс сонин юм яриад дүргүй хүргээд байсан. Тэгээд байж байгаад *******тэй маргалдахаар нь би архи ууж байсан аягаараа толгой руу цохиж  *******г гэмтээсэн. Би *******тэй хамт айлд очоод тал шил архи хувааж уусан. Тэгээд *******гийнд очоод 0,75 литрийн багтаамжтай нэг шил архи бид 4 хувааж уугаад дуусч байсан. Би 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр *******д эмчилгээний зардал болох 200.000 төгрөгийг гэрт авч очиж өгсөн. Тухайн үед *******гийн эхнэр нь хамт байсан. Одоо бид 2-н дунд энэ хэргийн талаар ямар нэгэн маргаантай зүйл байхгүй бид 2 эвлэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 03-р хуудас/, Эвлэрлийн гэрээ /хх-ийн 33-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон хэрэг бүртгэлт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.*******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. 

       Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан арга журмын дагуу авагдсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно. 

         Шүүгдэгч Ц.*******ын үйлдсэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх бөгөөд шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрөө төлж хохирогч Т.******* нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн болох нь хохирогч, шүүгдэгч нарын эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

         Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр Ц.*******ын үйлдсэн  гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

         Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй  байна.            

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Шүүгдэгч Бууч овгийн *******гийн *******ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.2, 208.1, 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр шүүгдэгч Ц.*******ын үйлдэлд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.*******ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 
  4. Ц.******* нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар Ц.*******т урьд авсан гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай. 

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэх болохыг мэдэгдсүгэй.

            7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Т.ДЭЛГЭРМАА