Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/831

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, Ерөнхий шүүгч Б.Батболор, шүүгч Д.Алтанжигүүр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ....... тай хэргийг 2023 оны 10 сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч С.Ууганбаяр, иргэдийн төлөөлөгч Б.Бадамсүрэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******, хохирогчийн өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Алтанцэцэг, Б.Отгончимэг, Г.Баяржаргал нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******,******* оны ******* сарын *******,,,,,,,, дүүргийн , лол ны дүүргийн , ллын ны ,,,, ******* овогт ******* ,  /РД:УУ90*******2035/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 сарын 21-ээс 22-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн ны нутаг дэвсгэр ллын 1******* ны тоотод амь хохирогч цээж хэсэгт нэг удаа хутгалж, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч *******оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би хийсэн үйлдэлдээ маргахгүй. 2023 оны 02 сарын 21-ний өдөр, шинийн нэгний өдөр байсан. Тухайн өдөр орой 6 цагийн үед аав, ээжийнхээсээ гарах замдаа талийгаачийн охинтой таарсан. Гэртээ харих замд талийгаач утсаар яриад “би танайд яваад очъё” гээд ирсэн. Талийгаач бид хоёр 19 цаг өнгөрөөгөөд 20 цагийн үед манай гэрт 1 шил архи хувааж уугаад дууссан. Талийгаач “дахиад нэгийг ууя” гэхэд нь би “манайд хүмүүс ирнэ, дахиж уухаар согтох байхаа” гэж хэлэхэд талийгаач “нэг юм чинь гайгүй байлгүй” гэж хэлээд дэлгүүр гарсан. Тэгэхэд нь би орж ирэхдээ нэг сүү аваад ороод ирээрэй гээд захисан. Тэгээд талийгаач дэлгүүрээс дахин нэг шил, мөн том сүү алга гээд жижиг ууттай сүү хоёрыг авч орж ирсэн. Талийгаачийн авчирсан архийг хоёулаа хувааж уугаад талд нь оруулаад байж байтал миний утсанд манай найз “танай урьд талын хотхонд айлд байна, одоо гарах гэж байна, буузаа тавиарай” гэсэн зурвас ирсэн.

Тэгээд би босоод буузаа тавиад, цайгаа чанах гээд нэг сүүг нь задалж хийхэд сүү нь арай бага юм шиг байхаар нь нөгөө сүүгээ задлах гэтэл талийгаач хажуугаас булаацалдаад яасан их сүү хийх гэж байгаа юм энэ тэр гээд, бид хоёр сүүгээ булаацалдаж байх хооронд  цай дэврээд асгарсан. Би талийгаачийг “тэнэг юм уу, хаашаа юм бэ” гээд шалаа арчаад байж байтал талийгаач “чи муу пизда, юу гээд байгаа юм бэ” гээд намайг цохиод авсан.

Тэгээд бид хоёр дээр дороо орж ноцолдож байгаад би талийгаачийг “болиоч” гэж хэлээд утсаа авч найз руугаа яриад “битгий ирээрэй, манайд агсам тавиад байна” гэж хэлээд эргээд харсан чинь талийгаач манай ширээн дээрх идээ цагааг буулгаж хаяад, би чам шиг муу шээсийг ална гэж доромжлоод байсан. Би тухайн үед талийгаачид “чи арай ч дээ, гэр орон түйвээгээд хаячлаа битээ юу гэж хэлэхийн бэ” гэсэн чинь “танай янхан, баруун солгойгүй эрчүүдийн дэвсгэр болсон хүүхэн” гэж доромжлоод байсан. Би тэр үед тайвширч чадахгүй үлдсэн тал шил архийг авч уусан.

Намайг уйлаад сууж байхад манай найз орж ирсэн, би тай уулзлаа гээд гаргаад явсан. Би талийгаачийнд очоод хаалгыг нь нүдэхэд талийгаач хаалгаа онгойлгоод цаашаа яваад өгсөн. Би гартаа хутга бариад зогсож байхад талийгаач “яасан золбин шээс минь” гээд дахиад хараагаад над руу тулаад ирсэн. Би зүүн гараараа тулаад түлхсэн чинь сандарсандаа хутгатай гараараа түлхчихсэн. Талийгаач өрөө рүүгээ гүйгээд орсон. Би араас нь очоод харсан чинь “яаж байгаа пизда вэ” гэсэн. Тэгсэн чинь цээжнээс нь цус гарч байсан. Би “утас чинь хаана байна түргэн дуудъя” гэж хэлээд том өрөөний ширээн дээрээс утас аваад гарч хаалганы кодыг нь хараад түргэн дуудаад орж ирсэн чинь  газар унасан байсан. Би дуудсан чинь чимээ гарахгүй байсан. Тэгээд нас барсныг нь мэ утсыг нь аваад цагдаа дуудсан. Би хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж байна. Талийгаачийн оршуулгын зардлын .0 сая төгрөгийг нөхөн төлсөн байгаа. Нэхэмжилж байгаа бүх хохирлыг төлж барагдуулах би бүх талаар хичээх болно. Намайг уучлаарай.”  гэсэн мэдүүлэг,   

 

2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“Би 2 хүүхэдтэй. Амь хохирогч маань миний том хүү байсан юм. Цайлган цагаан сэтгэлтэй, хүнд итгэмтгий, муу санаагүй, жоохон хөнгөн хүүхэд байсан. Архи согтууруулах ундааны зүйл бага зэрэг хэрэглэдэг байсан. Хэрэглэсэн үедээ зарим нэг тохиолдолд хүнтэй маргаж байсан гэж сонссон. Хүүгийн маань охин, миний ач охин одоо миний асрамж халамжид үлдсэн, асран хамгаалагчаар нь би тогтоогдсон. Ач охиныг маань сэтгэл зүйн байдал хүнд байгаа. Тийм учраас охиндоо их санаа зовж байна. Охины ээж нь хүүхдийг 2 настай байхад нь орхиод явсан, өөр хүнтэй сууж амьдрал зохиосон гэж сонссон. Ямар нэг харилцаа байдаггүй. Хүүгийн маань охин одоо 3 ангид суралцдаг, 8 настай. Мэдээж миний хүү амьд байсан бол охиныхоо амьдралыг аваад явах бүрэн боломжтой байсан. Одоо хүү маань босоод ирэхгүй учраас охин хүүхдэд нь сурч боловсрох, амьдрахад нь тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй. Талийгаачийн охин нь тэжээгчээ алдсаны тэтгэмж сар бүр 550.000 төгрөг олгохоор тогтоогдсон байгаа. Хүү маань манай “” ХХК нь гадаад худалдаа, хаяг, рекламын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, талийгаач 20 оноос 2023 он хүртэл 10 жил тус компанидаа тасралтгүй ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлж исэн. Сарын цалин 1.600.000 төгрөг байсан.

Хажуугаар автомашин худалдан борлуулдаг бизнес эрхэлдэг байсан юм. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү 74.2.520 төгрөг, амь хохирогчийн олох ёстой байсан орлогод 4*******.487.896 төгрөг, өөрийн сэтгэл санааны хохиролд 82.500.000 төгрөг, амь хохирогчийн насанд хүрээгүй хүүхдийн сэтгэл санааны хохиролд 165.000.000 төгрөг, нийт 734.140.216 төгрөгийг нэхэмжилж байна. Оршуулгын зардалд .902.042 төгрөгийг шүүгдэгч нөхөн төлсөн. Энэ хохирол нэхэмжилсэн 734.0 сая төгрөгийн үнийн дүнд орж тооцогдоогүй. Хохирол нэхэмжлэхтэй холбоотой хохирлын үнэлгээний тайлан баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн ........ тай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын Нэг хэлтсийн Шуурхай удирдлагын тасагт 2023 оны 02 сарын 22-ны өдрийн 00 цаг 42 минутад 95*******0108 ын утаснаас “Би хүн алчихлаа, найзыгаа хутгалчихлаа” гэх дуудлага, мэдээллийн хуудас (хэргийн 1-р хавтас 6 дахь тал),

2. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хан-Уул дүүргийн ны нутаг дэвсгэр ллын 1******* ны тоот/, (хэргийн 1-р хавтас 9- дахь тал),

3. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / дүүргийн ллын ны 196 тоот/, (хэргийн 1-р хавтас 20-25 дахь тал),

4. Хэргийн газрын үзлэгээр хураан авсан зарим эд зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол (хэргийн 1-р хавтас, 30-33, 35 дахь тал),

 

5. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл:

“Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай: “95*******0108 аас 2023 оны 02 сарын 22-ны 00 цаг 42 минутад би “”хүн алчихлаа найзыгаа хутгалчихлаа гэх гомдол мэдээлэлд хотхоны хяналтын камерт үзлэг хийхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

хотхоны камерын цагаар сэжигтэй этгээд 2023 оны 02 сарын 22-ны шөнийн 00 цаг 35 минутад хотхоны граашийн   хаалгаар орж, мөнгөлөг өнгийн Приус-30 маркийн машинаас бууж, ертөнцийн зүгээр зүүн тийш буюу 1******* ны чигтэй алхан 1******* ны 2 орцны лифтний үүдэнд 00 цаг 36 минутад 2 ын лифтэнд суун 4 тай тоог дарж, лифтнээс гарахдаа ямар нэгэн ороож боосон эд зүйлээ задлан зүүн гар тийшээ эргэн явж байгаа дүрс бичигдсэн байна.

Сэжигтэй этгээд нь 30-35 орчим насны 0 орчим өндөртэй, цайвар царайтай, дээгүүрээ хар өнгийн богино The North Face гэсэн бичигтэй хар өнгийн куртик, хар өнгийн хажуу талдаа карматай өмдтэй, хар өнгийн доогуураа цагаантай пүүз өмссөн. Дүрс бичлэгийн хяналтын камерын бичлэгт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй” гэсэн тэмдэглэл (хэргийн 1-р хавтас39-42 дахь тал),

 

6. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 1-р хавтас 16-19 дэх тал),

7. Цогцост хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний №650 тай дүгнэлт:

Шүүх эмнэлгийн шинжилгээний онош:

- Зүрх чихэгдэлт: Зүүн суганы шугамаар 3, 4-р хавирганы түвшинд зүүн доороос баруун дээш чиглэлтэй, арьс булчих, өөхөн эдийг хаваж  3, 4-р хавирганы завсар 3-р хавирганы өвчүүтэй нийлэх доод ирмэгийг зүсэж, зүүн уушгины дэлбэн /1,5 см/ нэвт хатгаж, үнхэлцэг хальсны зүүн /3,5 см шарх үүсгэн/, зүрхний зүүн ховдлын хананд /3.5 см/ зүрхний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндий дэх /300 мл/ шингэн болон цусан бүлэн. Уг шарх доод хэсэгт зах ирмэг тэгш арьсны зүсэгдсэн шарх, зулгаралт, доод уруулд шарх, цус хуралт, баруун хөлийн хурууны тайрагдалт /хуучин/, дунд зэргийн согтолт. 

Дүгнэлт:

1. Талийгаач цогцост хийсэн шинжилгээгээр дээрх оношинд дурдсан гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх зүүн суганы шугамаар 3, 4-р хавирганы түвшинд зүүн доороос баруун дээш чиглэлтэй, арьс булчин, өөхөн эдийг хаваж 3, 4-р хавирганы завсар 3-р хавирганы өвчүүтэй нийлэх доод ирмэгийг зүсэж, зүүн уушгины дэлбэн /1,5 см/ нэвт хатгаж, үнхэлцэг хальсны зүүн /3,5 см шарх үүсгэн/, зүрхний зүүн ховдлын хананд /3,5 см/ зүрхний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шарх. Үнхэлцэгийн хөндий дэх /300 мл/ шингэн болон цусан бүлэн. Уг шарх доод хэсэгт зах ирмэг тэгш арьсны зүсэгдсэн шарх, зулгаралт гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн гурван удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Доод уруулд шарх, цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Доод уруулд шарх, цус хуралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Талийгаач нь баруун хөлийн хурууг хуучин тайруулах мэс заслын эмчилгээ хийлгэжээ.

5. Талийгаач нь дээрх гэмтлийг авснаас хойш идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжгүй.

6. Талийгаач нь В /III/ бүлгийн цустай байжээ.

7. Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ.

8. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй.

9. 2023 оны 02 сарын 22-ны өдрийн 05 цаг 53 минутын цогцсын үзлэгээр талийгаач нь нас бараад 5-6 цаг орчим болсон гэжээ.

10. Талийгаач нь зүүн суганы шугамаар 3, 4-р хавирганы түвшинд зүүн доороос баруун дээш чиглэлтэй, арьс булчин, өөхөн эдийг хаваж 3, 4-р хавирганы завсар 3-р хавирганы өвчүүтэй нийлэх доод ирмэгийг зүсэж, зүүн уушгины дэлбэн /1,5 см/ нэвт хатгаж, үнхэлцэг хальсны зүүн /3,5 см шарх үүсгэн/, зүрхний зүүн ховдлын хананд /3,5 см/ зүрхний хөндий рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, Үнхэлцэгийн хөндий дэх /300 мл/ шингэн болон цусан бүлэн гэмтлийн улмаас зүрх чихэлдэж нас баржээ.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 105-109 дэх тал),

 

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт шинжээчээр ажилласан Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн өгсөн:

“...Цээжний хөндийд нэвтэрч зүрхний зүүн хөндий рүү хатгагдаж зүсэгдэн шарх нь талийгаачийг үхэлд хүргэсэн. Зүүн суганы урд хэсэгт байх хоёр шарх нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр арьсны өнгөц давхаргыг гэмтээсэн буюу цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх байсан. Тухайн хоёр шарх нь өнгөц шарх байсан учир гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

...Амь хохирогчийн биед 3.5 см шарх үүссэн. Зүрхний зүүн ховдлын хананд 3.5 см зүрхний хөндий рүү хатгагдаж, үнхэлцгийн хөндий дэх 300 мм шингэн болон цусан бүлэг гэмтлийн улмаас зүрх чихэлдэж нас барсан гэж дүгнэлт гаргасан байна. Амь хохирогчийн биед учирсан 3.5 см шархыг босоогоороо 1 удаа хатгагдаж нас барсан. Хэрэв хэвтээгээр байсан бол хэргийн газрын үзлэгийн 10, 11, 9 гэсэн аар тэмдэглэсэн үзүүлэлтийн ар, хөнжил, дэвсгэр даавуу цус мэт зүйл бохирлогдсон байх ёстой.

Хутга юм уу хурц үзүүртэй зүйлийг хатгаад авахад цус олгойдож гарах ёстой байдаг. ...Амь хохирогчийн биед учирсан 3,5 см шарх нь босоогоороо нэг удаа хатгагдаж нас барсан. Хэрэв хэвтээгээр байсан бол хэргийн газрын үзлэгийн 10, 11, 9 гэсэн аар тэмдэглэсэн гэрэл зургийн үзүүлэлтийн ор, хөнжил, дэвсгэр даавуу цус мэт зүйлээр бохирлогдсон байх ёстой.

Миний гаргасан дүгнэлтэд 3,5 см нэг удаа хатгаад үнхэлцгийн хөндий дэх 300 мл шингэн болон цус бүлэх гэмтлийн улмаас зүрх чихэлдэж нас барсан гэх дүгнэлт гарлаа. ... 3,5 см зүрхний хөндий рүү хатгагдаж зүрх чихэлдсэн учраас идэвхтэй үйлдэл хийх боломжгүй.  Ир үзүүртэй 2 удаагийн үйлчлэлээр арьсны өнгөн давхаргыг гэмтээсэн буюу цээжний хөндий рүү нэвтрээгүй шарх нь үхэлд хүргээгүй. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 178-179 дэх тал, 2-р хавтас 168-171 дэх тал),

 

9.  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 сарын 27-ны өдрийн Хүний биед хийсэн шинжээчийн 27 тай:

1. *******ын биед зүүн гарын чигчий хуруунд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 169-170 дахь тал),

 

10. Шинжээч эмч Д.Дунгаамаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“...Би өөрөө *******ын биед үзлэг хийсэн. *******ын биед учирсан нурууны зулгаралт гэмтэл нь мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн гарын чигчий хуруунд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тухайн гэмтлийг өөрөө өөртөө учруулж болно. Гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 173-174 дэх тал),

 

11. Нийслэлийн шинжилгээний газрын химийн шинжээчийн 2023 оны 03 сарын 03-ны өдрийн 18 тай:

1. Шинжилгээнд ирүүлсэн дээж хэмжээний хувьд хүрэлцэх тул шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн “ гэж хаягласан дээжид шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй. гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт  (хэргийн 1-р хавтас 149-0, 1 дэх тал),

 

. Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 346 тай:

1. ******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна.

2. ******* нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.

3. ******* нь өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож, удирдан жолоодох чадвартай байна.

4. ******* нь сэтгэцийн хувьд байна.

10. Д.******* эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 1-р хавтас 8-9 дэх тал),

 

. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр *******гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

“Амь хохирогчтой 2023 оны 02 сарын 20-ны өдөр буюу битүүний өдөр хүү маань миний амьдарч байгаа дүүрэг, хотхоны ны тоот гэрт маань ирээд, бид нар гэр бүлээрээ битүүлчхээд, 2023 оны 02 сарын 21-ний өглөө бид нар ээж дээрээ очих золгох гэсэн чинь хүү маань “би өвөө, эмээ дээрээ очихгүй, та нар явчих би орой очно” гэж хэлэхээр нь би нөхөр , охин , ач нарын хамтаар амь хохирогчийн өвөө, эмээ дээр нь очиж золгоод орой 19 цагийн орчимд бид нар гэртээ ирэхэд хүү маань гэрт байхгүй байсан. Тэгээд би амь хохирогч А.тай утсаар яриад “чи хаана байгаа юм, яагаад гэр цоожлоогүй явсан юм бэ? гэж асуусан чинь “би гэртээ байна, харин хаалга цоожлоогүй явсан байна” гэж хэлээд утсаа тасалсан.

Ингээд өнөөдөр өглөө буюу 2023 оны 02 сарын 22-ны өглөө 08 цагийн орчимд амь хохирогчийн найз утсаар яриад “эгчээ, А. орой над руу залгаад уулзах уу гэхээр нь би уулзахгүй, найз нь Хөвсгөл явна гэж хэлсэн чинь өөдгүй юм бэ? гээд уурлаад утсаа тасалсан. Тэгтэл шөнө 00 цаг өнгөрч байхад над руу хэд, хэдэн удаа залгаад сонин сонин мессеж бичсэн байхаар нь би өглөө “яасан юм” бол гээд гийн гар утас руу залгасан чинь өөр хүн аваад “ найз нь мөн үү” гэхээр нь би “мөн байна” гэж хэлсэн чинь ар гэрийнхэнтэй нь яаралтай холбогдох гэсэн юм гэж байна” эгчээ гээд надад хэлсэн.

Амь хохирогчийн найз , , гэх найз нарыг нь танина. Сүүлийн үед уулзаж байгаа найз нөхдийг нь танихгүй. Өчигдөр би дүү болон ачийн хамтаар дүүргийн нутаг дэвсгэрт лах ны орц руу орох гээд явж байсан чинь ач охин маань “ ах сайн уу” гээд яриад байсан. Тэгээд намайг харчхаад “сайн байна уу, ээж үү” гээд яриад байсан. Надад хэлэхдээ “ тэй цуг архи уугаад байсан” гэж хэлсэн. Одоо бодохоор гэдэг нь гэдэг залуу юм байна.

Амь хохирогч 20 оноос хойш архи уудаг байсан. Тэгэхдээ тааруулж уудаг байсан ч сүүлийн 3 жил гаран архи уугаад байдаг болсон. Би хүүдээ хандаж “чи битгий архи уугаад байгаа” гэж хэлээд, гэрт очиж очиж, гэрийг нь цэвэрлэж юмыг нь бэлдэж өгдөг байсан.

Хан-Уул дүүргийн ,- ллын 1******* ны тоотод хүү маань ганцаараа амьдардаг байсан. Уг ыг 2022 оны 8 сард худалдаж авч өгөөд өнөөдрийн хүртэл амьдарч байсан.

Миний хувьд гэдэг найзыг танихгүй, өчигдөр л таарсан залуу байх, хаана ямар ажил эрхэлдэг болохыг нь мэдэхгүй. Хүү маань архи уухаар тавьтаргүй зан ааштай, агсам. Би хүүгээ архи уухаар нь “чи нэг бол хүн ална, эсвэл хүнд алуулна, архи уухаа болио” гэж зөндөө хэлдэг байсан. Миний үгэнд орохгүй, би хүүдээ хандаж юм хэлэхээр уурлаад уцаарлаад байдаг байсан. Би маш их үглэдэг байсан. Гомдолтой байна, ямар учир шалтгааны улмаас миний хүүг алах болсныг сайтар шалгаж өгөөч гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг, (хэргийн 1-р хавтас 51-52 дахь тал),

 

- Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн дахин өгсөн:

“...Миний хүүгийн Хаан банкны 51740295 тоот дансыг үзэж шалгасан. Ямар учир шалтгааны улмаас үзсэн бэ? гэхээр миний хүү гар утсаа охиндоо өгсөн байсан. Тухайн гар утсаар нь би Хаан банк руу нь нэвтэрч орсон чинь 2022 оны 04 сарын 10-ны өдрөөс хойш 2023 оны 02 сарын 09-ний өдрийн хооронд авлага, өглөг үүссэн байсан.

 Би дансны хуулгыг нь үзсэн чинь 43.366.700 төгрөгийн авлагатай байсан байгаа юм. Энэ мөнгийг амь хохирогч яллагдагчаас авах ёстой байсан гэж харагдаж байгаа юм. Сүүлийн үед амь хохирогч нэг хүнээс мөнгө нэхээд, маш ууртай уцаартай “мөнгө өгөөч” гээд уурлаад байдаг байсан. Миний бодлоор яллагдагчаас мөнгө авах ёстой байсан гэж бодож байна.

Энэ асуудлыг амь хохирогчийн аав болон аавынх нь төрсөн дүү гэрчилж байгаа. Эдгээр хүмүүсийн хажууд бас ийм зүйл ярьж байсан. Яг хэнээс мөнгөө нэхээд байгааг мэдэхгүй байна. Би хүүгээсээ асууж байсан,  хэнээс юун мөнгөө нэхээд байгаа юм бэ? гэхээр “ээж, та битгий оролцоод бай, би өөрөө болгоно” гэж хэлдэг байсан.

2023 оны 02 сарын 22-ны өглөө би амь хохирогчийн гэр болох Хан-Уул дүүргийн 17 ны нутаг дэвсгэрт лах- ллын 1******* ны буюу 403 тоот гэрт нь орсон чинь үүдний хэсэг болон зочны өрөөнд ямар нэгэн зүйл болсон зүйл харагдахгүй байсан. Цааш яваад унтлагын өрөө рүү орсон чинь хананд нь гараар тулсан болов уу? гэх гарын мөр, нэг хэсэг газарт маш цус гарсан байдалтай байсан.

Цахилгаан шатанд хяналтын камертай 4 давхарт ямар нэгэн хяналтын камер байхгүй, амь хохирогчийн гэрт нь ямар нэгэн хяналтын камер байхгүй байсан. Амь хохирогчийн гэрийн хаалганы кодыг найз нар нь бүгд мэддэг. Би яаж мэдэж байна гэхээр 2022 оны 11 сард би амь хохирогчийн гэрт нь байж байсан чинь нэг найз нь хаалганы кодыг нь хийгээд шууд орж ирж байсан.

Амь хохирогч 8 настай охинтой. Гэр бүл байхгүй, охиныг 2 настай байхад нь салаад явсан байсан. Охин одоо миний асрамжид байгаа. Охины ээж өөр хүнтэй суусан учраас охиноо авах боломжгүй гэж хүсэлт өгөөд нотариатаар баталгаажуулсан учраас албан ёсоор би өөрийнхөө асрамжид авсан байгаа. Охиныг сэтгэл зүйч дээр үзүүлсэн чинь “маш их айсан, шокт  орсон байна” гэж байсан. Охин маань гэртээ байхдаа “, намайг алах юм шиг байна” гээд орилоод байсан. гэдэг нь яллагдагч ыг хэлж байгаа юм. Миний охин ыг урьд өмнө хэд, хэдэн удаа харж байсан, таньдаг юм байна лээ. Охины сэтгэл зүйн дүгнэлт нь удахгүй гарна гэсэн. Охин маань надад “эмээ, та болгоомжтой байгаарай, таныг алах байх” гээд байх болсон.

Шүүхийн Шинжилгээний тухайн хуулийн 40 зүйл дээр сэтгэл зүйд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох заалт орсон байгаа. Энэ заалтад МУ-ын Эрүүгийн хуулийн 10 зүйл хамаарсан байгаа урчаас миний зүгээс болон охин нарыг Сэтгэц судлалын үндэсний төвд үзүүлэх, үзүүлсэн дүгнэлтэд тулгуурлан хохирлын зэрэглэлээ тогтоолгох хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 56-58 дахь тал),

 

14. Хохирол нэхэмжлэхтэй холбоотой амь хохирогчийг оршуулахтай холбоотой гаргасан зардлын тооцоо баримтууд болон гэмт хэргийн хор уршиг нэхэмжлэхтэй холбоотой шүүх хуралдааны явцад хохирогчоос гаргасан “Итгэлт Эстимейт” ХХК-ийн гаргасан хүний амь насны хохирлын үнэлгээний тайлан, амь хохирогч  нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, *******гийн Хаан банкны дансны хуулга зэрэг баримтууд (хэргийн 2-р хавтас 28-75 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан),

 

. Шүүгдэгч, түүний ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид .902.042 төгрөг /хорин зургаан сая есөн зуун хоёр мянга дөчин хоёр/ хохиролд нөхөн төлсөн талаарх Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримт (хэргийн 2-р хавтас 195 дахь тал),

 

16.  Монголын Сэтгэлзүй, сэтгэц хэмжил зүйн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтний 2023 оны 4 сарын -ны өдрийн 23/0******* тай амь хохирогчийн насанд хүрээгүй охин Б.ын сэтгэлзүйн байдлын тодорхойлолтод тэмдэглэснээр:

Сэтгэл зүйн зөвлөгөөнд ирсэн шалтгаан: “ нь сэтгэл санаа тавгүй, тогтворгүй, уур бухимдалтай, ааштай болсон. Хичээл сурлагын дүн огцом буурсан. Хичээлээ хийх сонирхолгүй, гэрийн даалгавраа огтхон ч хийхгүй байгаа шалтгаанаар үнэлгээнд орохоор ирсэн” гэх,

Ерөнхий дүгнэлт/Оношилгоо:

Post traumatic Stress Discorder буюу Сэтгэл санааны гүн цочролоос үүссэн эмгэг үүссэн.

Цаашид авах арга хэмжээ ба Зөвлөмж

1. Охин хагас курсийн сэтгэл засалд явах шаардлагатай,

2. Сэтгэл засалд яваад зуны 3 сар амарч байгаад намар дахиад сэтгэл засалд явуулах,

3. Охинд сэтгэл санааны хямралаас гарахад нь дэмжих идэвхтэй үйлдлүүдэд хамруулах,

4. Түгшүүрт их ордог бол хүүхдийн барианд явуулах,

5. Шүүх хуралд охиныг оруулахгүй, бодит процессыг охинд сонсгож болохгүй. Энэ нь охины цочролыг улам нэмэгдүүлэх сөрөг үр дагавартай.

Сэтгэц засал ба Эмчилгээ: Танин мэдэхүйн ба зан үйлийн сэтгэл засал үргэлжлүүлэх шаардлагатай. Хүүхдэд огцом цочролд орсныг эмчлэхгүй бол цаашид үргэлжилсэн сэтгэл гутрал болох эрсдэлтэй. Тухайн сэтгэл гутралын шинж тэмдгүүд буурахгүй 2 долоо хоногоос дээш үргэлжилбэл сэтгэцийн эмчид үзүүлэн эмчийн эмчилгээг сэтгэл засалтай хавсруулах шаардлагатай тул сэтгэл засалчийн хяналтад 1 сар буюу түүнээс дээш хугацаатай байна.” гэсэн оношилгоо хийж, зөвлөмж албан хүсэлт.  (хэргийн 2-р хавтас 33-36 дахь тал),

 

17. Насанд хүрээгүй Б.ын төрсний гэрчилгээний хуулбар баримт, Асран хамгаалагч харгалзан дэмжигч тогтоосон дүүргийн Засаг даргын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн А/225 тай захирамж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс насанд хүрээгүй Б.ын асран хамгаалагчаар тогтоолгох гаргасан хүсэлт (хэргийн 2-р хавтас 37, 39 дэх тал)

 

. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Г.ий гэрчээр өгсөн:

“...2023 оны 02 сарын 21-ний орой 22 цаг 38 минутад амь хохирогч над руу утсаар яриад “уулзах уу” гэхээр нь би “өглөө хөдөө явах учраас уулзаж чадахгүй нь ээ, хөдөө явж ирчхээд уулзана” гэж хэлсэн. Тухайн үед амь хохирогч бага зэргийн согтолттой утсаар ярьж байсан. Ингээд би шөнө 03 цаг 30 минутад байх би босоод фейсбүүк үзэж байсан чинь амь хохирогч фейсбүүктэй байхаар нь би “яасан юу болсон, унтахгүй юу хийж байгаа юм” гэж бичсэн чинь ямар нэгэн хариу бичихгүй байсан. Би гэрээсээ гараад хөдөө Хөвсгөл аймаг явах гээд 08 цаг 10 минутад Урьхан цайны газарт очоод амь хохирогчийн гар утас руу залгасан чинь цагдаа нар утсыг нь аваад,  “ээж нь хэд орчим насны хүн байдаг вэ? өндөр настай юу” гэх мэтийн зүйл асуухаар нь би “яасан, юу болсон” гээд асуусан чинь “амь хохирогчийг хүнд зодуулсан байна” гэсэн утгатай зүйл ярих шиг болсон.

Тэгээд би ээж рүү нь “хэлээд өгье” гээд ээж рүү нь залгасан. Би амь хохирогчтой 2006 оноос хойш найзалж нөхөрлөж байгаа. Амь хохирогчтой нэг сурдаг байсан. Амь хохирогч охинтойгоо хамт Хан-Уул дүүргийн 17 ны нутаг дэвсгэрт лах- ллын анд амьдардаг байсан.

Амь хохирогч 1991 оны 03 сарын 11-ний өдөр хотод төрсөн айлын том хүүхэд, доороо нэг эмэгтэй дүүтэй, ээжтэйгээ амьдардаг байсан. Амь хохирогч ерөнхий боловсролын 1, суралцаж байсан ба “” нэртэй хувийн сурч байгаад 2008 онд сургуулиа төгсөөд сурахаар орсон боловч сургуулиасаа гарсан.

2011 онд амь хохирогч, бид 2 япон улс руу яваад 20 онд Монгол улсад ирээд хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан. Сүүлийн 3 жил амь хохирогч, бид 2 авто машин зардаг байсан. Сонгинохайрхан дүүргийн 22 товчоон дээр авто машин зардаг байсан. Бага сага сэлбэг зардаг байсан. ыг танина. Би нэг цэцэрлэгт хамт явдаг байсан. бид 2 дүүргийн ллын хүүхдүүд учраас бид нар бие биеэ танина. , амь хохирогч 2 нэг доор ллынх учраас бие биеэ таньдаг мэндийн зөрөөтэй байж байгаад сүүлийн 1 жил илүү дотно болж найз нөхөрлөж, хамт машин зардаг байсан. өөрийнхөө машиныг, амь хохирогч өөрийнхөө авто машиныг зардаг. Өөр, өөрийнхөө авто машиныг зардаг байсан.

Амь хохирогч хэн нэгэн хүнд өрний асуудал байхгүй. Харин ганц нэг хүнээс бол авлага байгаад байх шиг байсан. Амь хохирогчийн өөрийнх нь авто машин гэж байхгүй. Эхэндээ бол амь хохирогчийн нэр дээр авто машинууд орж ирдэг байж байгаад сүүлийн 8 сараас эхэлж би өөрийнхөө нэр дээр оруулж ирдэг байсан.

2022 онд, амь хохирогч өөрийнхөө амьдарч байсан ээжийнх нь нэр дээр байсан Хан-Уул дүүргийн 17 ны нутаг дэвсгэрт байх,- ллын ыг барьцаанд тавиад 200.000.000 төгрөг зээл авсан. Энэ мөнгөөр амь хохирогч бид 2 авто машин аваад зарж борлуулдаг байсан. Одоо энэ мөнгөнөөс 35.000.000 төгрөг төлөгдөөд, үлдсэн мөнгөнд нь авто машин аваад, машин нь одоо байгаа, би авто машиныг нь зарчих юм бол мөнгийг нь төлөөд ыг нь чөлөөлнө гэсэн үг.

Сүүлд хүмүүсээс сонссон чинь хамт архи ууж байгаад хоорондоо маргалдсан. Тэгээд амь хохирогч гэр лүүгээ харьсан чинь араас нь очсон юм шиг байгаа юм. Тэгээд л гэрт нь асуудал болсон байх гэж бодож байна. Бусдаар бол хоорондоо юм булаацалдаад л, хэн нэгэн хүндээ өр ширний асуудал байхгүй гэж бодож байна. Ямар нэгэн асуудал болохын бол надад хэлдэг юм. Тэгэхээр надад ямар нэгэн зүйл яриагүй учраас гайгүй байх гэж бодож байна.” гэх мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 63-64 тал),

 

19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:

“...2023 оны 02 сарын 21-ний өдөр, хүүхдүүдтэйгээ явж байхад 22 цаг 38 минутад найз над руу өөрийнхөө 91 аас залгаж яриад “найзынх нь гэрт хүн амьтан агсам согтуу тавиад, гэр орон буулгаад хаячихлаа,  найз дээрээ хүрээд ирэх үү” гэсэн. Тэгэхээр нь би ээж, дүү,, хүүхдүүдээ, ээжийн гэр болох дүүргийн хотхонд буулгачхаад ын дүүргийн лол давхар, тоотыг сайн санахгүй байна, гэр лүү 23 цаг 40 минутын үед байх ороход хаалгаа тайлж өгсөн. Гэртээ ганцаараа байсан бөгөөд “гуниглаж байна, гомдож байна” гээд жоохон уйлчихсан, шалан дээрээ суучихсан байсан ба том өрөөнийх нь ширээ, сандал нь хугарчихсан байдалтай байсан. Би “яачих ваа, яав ийв” гэхэд “машин зардаг найзтайгаа цуг хоёулаа байсан” гэсэн. Тэгээд нэг найз нь хүүхэдтэйгээ ирэх байсан юм шиг байна лээ. Тэр найз нь одоо ингээд гарлаа гэсэн юм шиг байгаа юм, ирэхээс өмнө цай чанаад, цайндаа сүү хийхэд нь жоохон цэхэр болчихоор нь дахиад сүү нэмж хийх гэж байхад нь нөгөө хамт байсан найз нь “хоёр сүү хийхгүй нэг сүү хий” гээд заамдаж авахаар нь тоглож байна гэж бодсон гэсэн, тэр хооронд нь цай нь дэвэрсэн гэсэн. Тэгээд маргалдаад цайгаа арчаад байж байхад найз нь хажуу талаас цохисон гэсэн. Тэгээд хоорондоо маргалдаад түр, тар болоод гэрээсээ хөөгөөд гаргасан гэж надад ярьсан.

Нөгөө найз руугаа фэйсбүүк хаягаар “”гэр орон ийм болгочихлоо” гээд зургаа явуулаад, арай ч дээ найзынхаа гэр орныг гэж хэлсэн гэсэн. Ямар учиртай юун хүн байсан юм гэхэд ллын найз гэсэн, нэрийг мэдэхгүй, цуг машин зардаг найз нь юм шиг байгаа юм.

Би ширээ сандлыг нь шкафных нь тэнд хураагаад, гэр орных нь юмыг жоохон цэгцэлж янзлаад байж байхад “маргалдсан найзтайгаа уулзана” гээд гарах гэхээр нь би “гарч яах гээд байгаа бэ, гарахгүй” гээд утсыг нь би авсан байсан. Тэгээд намайг утсыг нь авсныг мэдээгүй шууд гараад явсан. Эргэж орж ирээд утсаа хайхаар нь мэдэхгүй,  гэж хэлсэн чинь за, би тэгвэл явлаа шүү гээд гараад явахаар нь арай ч явчихгүй байлгүй дээ гэхэд лифт ирж байгаа чимээ гарахаар нь гэрийнх нь гэрлийг унтраагаад хувцсаа өмсөөд араас нь гарахад лифт нь доошоо явсан байсан. Лифт дуудаад доошоо буугаад гараад харахад байхгүй, хаашаа явсан нь мэдэгдэхгүй, хайгаад олдоогүй. Би нэлээн хайж байгаад буцаад гэр лүү нь очоод хаалгаа тогшиж байгаад өөрийнхөө утас руу залгах байлгүй дээ гэж бодоод 16 лолд байх ээжийнхээ гэрт дөнгөж орж ирээд,  утсаа цэнэглээд байж байхад Цагдаагаас залгаад Хан-Уул дүүргийн  1 н дээр хүрээд ир гэсэн.

гэрээсээ гарахдаа муудалцсан найзтайгаа уулзана гээд гарсан, хаашаа явах гэж байгааг нь мэдээгүй. Гэртээ муудалцсан найзыгаа ллынх, цуг машин зардаг гэж л байсан. Би нэрийг нь мэдэхгүй. Гэрээсээ гарахдаа хар өнгийн куртиктэй гарсан. нь  гэрээсээ гарахдаа хутга авч гарсан эсэхийг мэдэхгүй байна. 

ллын гэртээ ганцаараа амьдар байгаа. Эхнэр, охинтойгоо хамт амьдардаг байсан ба тусдаа амьдраад 2-3 сар болж байгаа байх. Машин оруулж ирж зардаг, 1000 машины зогсоол дээр машин зардаг. Шинийн нэгний өдөр гэр орон ийм болгочихлоо гээд гомдсон байсан. Өөр нэмж ярих зүйлгүй. Хэлсэн ярьсан бүгд үнэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 72-74 дэх тал),

 

20. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.******* гэрчээр өгсөн:

“...Би ын төрсөн эцэг нь байгаа юм. Миний бага хүү. Би 2 хүүтэй том хүүг маань бага хүүг маань гэдэг. ******* оны ******* сарын ******* бид 2-ын гэр дээр төрж өгссөн. Хүү маань цэцэрлэгт хүмүүжиж дунд сурч байгаад ахлах сураад сурч төгссөн. Хүү маань их байхдаа нэртэй бүжгийн хамтлаг байгуулж тухайн хамтлагийн ахлагчаар бүжиглэдэг байсан.

Хүү маань 20 онд Дариймаа гэдэг охинтой танилцаад нэг охинтой болсон охин нь одоо 3 настай. 2020 оноос хойш ллын ны 196 тоот 2 өрөө орон сууцыгийн нэр дээр 8 хувийн зээлд хамрагдаж тай болсон байдаг. Хүү маань маш тайван, дөлгөөн, хүнд их тусархаг, ямар нэгэн муухай ааш зан байхгүй. Хэр барагтаа хүнтэй муудалцаад байдаггүй. Хугацаат цэргийн алба хаагаагүй. Бүжиг гэж явсаар байгаад 5 удаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Би хүүгийнхээ найз нөхдийг танина. Найз нар нь бид 2-той тааралдахаар мэндийн зөрөөтэй байдаг. Хүү маань маш олон найз нөхөдтэй, их сургуулийн болон бүжгийн хамтлагийн найз нөхөд гээд маш олон найз нөхөдтэй. Би амь хохирогчийг танихгүй байгаад байгаа юм. Хүү маань надаа амь хохирогч г хэлж ярьж байсан. Манай найз ллын хүүхэд гэж хэлж байсан. Амь хохирогч тай хамтарч авто машин зардаг гэж хэлж байсан.

Би хүүгээ муу хүнтэй найзалж нөхөрлөж байгаа гэж боддоггүй. Хүү маань надаа илэн далангүй ярьдаг байсан. Хүү маань ямар нэгэн тогтсон ажил хийж байгаагүй, бүжгийн бэлтгэл гээд энд тэнд сургалт орж байна гэж ярьдаг байсан. Сүүлийн 2-3 жил авто машин зарж байгаа гэж хэлдэг байсан. Эхнэр нь одоогоор бол ажилгүй байгаа, урьд өмнө бол гоо сайхны газарт ажиллаж байгаад ажлаасаа гарсан гэж хэлж байсан. Амь хохирогч миний хажууд архи ууж байгаагүй. Хааяа нэг архи уусан үнэртэж байсан. Гэртээ орж ирэхээрээ согтуу бол шууд унтаад өгдөг. Хүүгээ архи уухаар ямар ааш авир гаргаж байсан талаар мэдэхгүй байна. Сонсож байгаагүй.

2023 оны 02 сарын 23-ны өдөр миний том хүү “гэртээ найзтайгаа архи ууж байгаад маргалдаад, гэдэг залуугийн гэрт нь очоод хутгалж алсан байна” гэж хэлж байсан. Хамт машин зардаг байсан залуу гэж хэлсэн. Би хүүгээсээ “чи яаж хэнээс мэдсэн юм” гэж асуусан чинь цагдаа дээр намайг дуудаад “дүү тань мөн үү” гээд хорих гэж байгаа талаар хэлсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 98-99 дэх тал),

 

21. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:

“...Миний хүү ************** оны ******* сарын *******. Хүү маань бага насаа цэцэрлэгт хүмүүжиж бага байхын бүжигт дуртай байнга бүжиглэж байдаг байсан. 1998 оноос 2006 оны хооронд Ерөнхий боловсролын сургуулийн 8 ангийг төгсөөд 2006-2008 оны хооронд үйлдвэрлэлийн сургуулийн лицей ангид элсэн орж төгсөөд тухайн сургуулиа төгсөөд, 2008 оноос 2010 оны хооронд тус сургуулийн нягтлан бодогчийн ангид сурч байгаад сургуулиа сольж, 2010-20 оны хооронд нийгмийн ажилтны ангид сурч төгссөн.

Хүү маань бага байхаас л бүжигт дуртай, хөгжим сонсдог хүүхэд байсан. Хүү маань 2010 онд “Стар” бүжгийн хамтлаг байгуулж, тухайн хамтлагтаа бүжиглэж дэлхийн аваргад 5 удаа явж байсан. Хүү маань хүнд их тусархаг, өмсөж байгаа хувцсаа тайлаад өгдөг. Хүнээс юм харамлаад байдаггүй. Тайван дөлгөөн зан ааштай найз нөхдийн дунд маш нэр хүндтэй, найз нарынхаа төлөө л гэсэн зантай сэтгэлтэй хүүхэд байсан.

Хүү маань 1 охинтой. Охин нь энэ жил 3 нас хүрэх гэж байгаа. Эхнэрийг нь Дариймаа гэдэг ллыг ны 196 тоотод амьдарч байсан. Эхнэр нь мөн “Стар” бүжгийн хамтлагт бүжиглэж байсан. Би хүүгийнхээ найз нөхдийг танина. Манай гэрээр орж гараад байдаг байсан. Амь хохирогчийг харвал таних байх, тухайн залууг манай ллын хүүхэд гэж байсан. Хүүгийн маань найз гэж байсан.

2023 оны 01 сараас хойш ганцаараа амьдарч байсан. Тухайн үед хүү маань амь хохирогч тай гэртээ байхдаа гарч архи уух гэж байхад нь нь гаргахгүй гэснээс болоодтэйгээ маргалдаад, нь охиноо аваад аав, ээж рүүгээ яваад, хүү маань хэсэг хугацаанд ганцаараа амьдарч байсан гэж бэрээсээ сонссон. Би амь хохирогчийн аав, ээжтэй нь уулзаж уучлалт гуймаар байна. Бид ямар нүүрээрээ уулзахаа мэдэхгүй байна. Бид нар маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 93-94 дэх тал),

 

22. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:

“...Би *******ыг 20 оноос хойш өнөөдрийг хүртэл мэднэ. Д.*******ой 2019 онд үерхэж найзлаад, 2020 онд хүүхэдтэй болоод, бид дүүргийн , ллын ны 196 тоотод амьдарч байсан. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Дундаасаа нэг охинтой, охин маань одоо 3 настай.

Нөхөр маань айлын бага хүү. Дээрээ нэг ахтай. Би нөхрийн хамт нэг хамтлагт бүжиглэж байхдаа танилцаж байсан. Нөхөр маань хүнд их тусархуу, төлөв даруу, сэргэлэн, нийтэч, хүнтэй маш амархан учраа олдог. Ааш зангийн хувьд бол янз бүрийн ширүүн догшин ааш авир гаргаад байдаггүй.

Би Д.*******ой 2022 оны сарын 01-ний өдрөөс хойш уулзаагүй. Шалтгаан нь гэх юм бол гэр бүлийн маргаанаас болоод би хүүхдээ аваад аав, ээжийнхээ гэр рүү явсан. Ингээд уулзахгүй байж байгаад 2023 оны 02 сарын эхээр нэг утсаар ярьж мессеж бичсэн. 2023 оны 02 сарын 21-22-нд шилжих шөнө болсон үйл явдлын талаар би ын төрсөн ах оос сонссон.

Амь хохирогч нь автомашин зардаг. 2022 оноос хойш манай нөхөртэй нэлээн сүрхий найз нөхөд болсон байсан. Амь хохирогч, манай нөхөр хоёрын хооронд өр зээлийн асуудал байхгүй. Хэрвээ ямар нэгэн өр төлбөрийн асуудал байсан бол надад хэлэх ёстой. Амь хохирогч өөрөө нэлээн архи уудаг. Архи уухаараа нөхрийг маань хэд хэдэн удаа дуудаад, “ирээд аваач, нэг бол машин бариад өгөөч” гэж хэлээд шөнө орой ярьдаг байсан.

Хааяа баяр ёслол болохоор хамт архи ууж байсан үе бий. ******* архи уухаараа тогтуун. Таагүй таарамжгүй хүнтэйгээ архи уух юм бол маргаан үүсгэх гээд байдаг, бусдаар бол ямар нэгэн ааш авир гаргаад байдаггүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 80- дэх тал),

 

23. Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай Прокурорын 2023 оны 5 сарын -ны өдрийн 06 тогтоол (хэргийн 2-р хавтас 98 дахь тал),

 

24. “Шинжилгээ буцаах тухай” Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 сарын -ны өдрийн /5960 тай албан бичиг (хэргийн 3-р хавтас 148 дахь тал),

 

25. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ын сэжигтнээр өгсөн:

“...2023 оны 02 сарын 21-ний өдөр цагийн орчимд би дүүргийн ны нутаг дэвсгэрт лах ны тоотод оршин суух аав ээжийнхээ гэрээс гараад цахилгаан шатанд суух гэж байсан чинь амь хохирогчийн төрсөн ээж болон охинтой таарсан чинь амь хохирогчийн охин нь намайг хараад, “сайн уу, ахаа” гэхээр нь би “сайн уу” гэж хэлсэн чинь амь хохирогчийн ээж нь “чи хэн билээ” гэхээр нь “би гийн найз нь байгаа юм” гэж хэлээд гараад явсан.

Би гадаа гараад амь хохирогч гийн гар утас руу залгаад, “би сая танай ээж, охинтой чинь аавынхаас гарч яваад таарсан” гэж хэлсэн чинь “өө тийм үү наана чинь манай хамаатных байдаг, би ээжийнд байна, хоёулаа таарах уу” гэж асуухаар нь “тэгье, би ганцаараа байгаа, чи манайд хүрээд ирээч” гэж хэлсэн. Тэгээд миний амьдарч байгаа дүүргийн ллын ны 196 тоот гэрт маань цаг өнгөрч байхад ирээд, бид хоёр юм яриад сууж байсан чинь амь хохирогч надаас” ганц юм уух уу”” гэхээр нь би тэгье” гэж хэлээд би хөргөгчөөс тал шил архи гаргаж ирээд, тухайн архийг бид 2 хувааж ууж дуусгасан. Дахин архи уухаар амь хохирогч би гарч нэг шил архи аваад ирье, гэж хэлэхээр нь би “чи орж ирэхдээ сүү аваад ирээрэй, найз, хүүхэдтэйгээ ирнэ” гэж хэлсэн. Тэгээд амь хохирогч гэрээс гараад дэлгүүр ороод удалгүй над руу залгаад “сүү байхгүй байна гээд, биеэ бодоорой гээд сүү байна гэхээр нь би “за за тэгвэл 2-ыг аваад, архиа авчихгүй юу” гэж хэлсэн.

Удалгүй амь хохирогч А. гэрт орж ирэхдээ нэг шил Соёрхолт нэртэй 1 литрийн архи, ундаа, хоёр сүүтэй орж ирсэн. Бид 2 архиа задлаад ууж байхдаа би хоол хийж байсан. Гэрт найз ирэх гэж байсан учраас хоол хийж байсан чинь найз “одоо очлоо шүү” гэж мессеж бичихээр нь би босоод буузаа тавьчхаад, цай чанаж байгаад сүү хийх гэж байсан чинь амь хохирогч “чи яасан их сүү хийдэг юм бэ? гэж хэлэхээр нь би “юу яриад байгаа юм бэ, сүү багадна” гэж хэлсэн чинь надаас сүүг булааж аваад, бид 2 маргалдаж байсан чинь цай маань дэвэрч асгарсан. Тэгээд би асгарсан цайгаа арчиж байхдаа “чи тэнэг юм уу яадаг пизда вэ, яагаад байгаа юм бэ, найз нөхөд ирэх гээд байх чинь яасан сонин пизда вэ” гэж хэлсэн.

Тэгсэн чинь А. гал тогооны өрөөнд зогсож байхдаа надад хандаж “чи муу юу гээд байгаа лалар вэ” гэж хэлэхээр нь би “чи юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд бид хоёр  толгойгоороо тулаад, өмсөж байсан хувцаснаасаа боолцоод байж байхад намайг цохих гэхэд нь би бултсан.

Тэгээд би хажуу тийш нь хавсарч унагаахад намайг түлхээд бид хоёр салахад би, амь хохирогчид хандаж “чи чинь яагаад байгаа лалар вэ” гэж хэлсэн чинь А. “яасан ч яадаг юм” гээд том өрөөнд байсан сандал аваад газар саваад, сандал хугалаад, ширээг хөлөөрэй жийгээд, хамаг юм унагахаар нь би гүйж очоод амь хохирогчийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохисон.

Тэгэхэд амь хохирогчийн амнаас нь цус гараад, амь хохирогч бид хоёр барьцалдаж аваад зууралдсан, би амь хохирогчийг доороо оруулж байгаад хүзүүг нь боогоод “чи одоо яагаад байгаа лалар вэ” гэж хэлсэн чинь амь хохирогч “за больцгооё, хөгшөөн тавьчих” гэж хэлэхээр нь би тавьсан. Тухайн үед амь хохирогч нүүрээ бариад ариун цэврийн өрөөнд ороод, нүүрээ угаагаад гарч ирэхээр нь би “чи миний гэрийг яаж байгаа юм бэ, би танай гэрийг хүндэлдэг, танай гэрийг би цэвэрлэдэг шүү” гэж хэлээд “чи одоо манай гэрээс яв” гэж хэлээд, гадуур хувцсыг нь авч өгөөд яв гэж хэлсэн чинь амь хохирогч нэг үг хэлэх гэж байхаар нь би түрүүлээд “танай гэрийг очиж самарна аа, чи адил нэг гэж бодоорой, эсвэл надаас төлбөрөө аваарай” гэж хэлээд гэрээсээ гаргаад хаалга хаасан.

Би гэртээ байж байхдаа гомдоод, уйлаад хана налаад сууж байсан чинь манай гэрийн хаалга тогшсон чинь амь хохирогч байсан. Би хаалгаа тайлаад “зайл” гэж хэлээд хаалга хаасан чинь миний гар утас руу залгаад, мессеж бичээд “найзыгаа уучлаарай” гэж, мөн юу ч санахгүй байна” гэхээр нь би “”чи 5 минутын өмнө болсон үйл явдлыг санахгүй байна” гэж юу байх вэ дээ, битгий жүжиглээд бай” гэж хэлээд утсаа тасалсан чинь над руу мессеж бичээд байхаар нь би амь хохирогчийн гар утас руу “адилтай бол адилтай, танай гэрийг чинь очиж самарна аа, харж байгаарай” гэж мессеж бичээд блок хийсэн.

Тэгээд манай гэрт ирнэ гэсэн найз руу залгаад, “манай гэрт ирээд гэр аймаар болгосон, надад хэцүү байна, манай гэрт ирээд хань болооч” гэж хэлсэн чинь найз маань “очиж чадахгүй нь ээ найз нь Яармагт явж байна” гэж хэлэхээр нь би найз Тамирын гар утас руу залгаад, “хаана байгаа юм хүрээд ир, надад хэцүү байна” гэж хэлсэн чинь 23 цагийн орчимд ганцаараа ирсэн.

Ирээд гэрийг маань хараад “юу болсон, яасан юм бэ” гэхээр нь би болсон үйл явдлыг нь хэлээд гэрийг маань ийм болгосон гээд уйлаад, амь хохирогчтой уугаад үлдсэн тал шил архи уугаад сууж байсан чинь гэр цэвэрлээд байж байхад нь би архи ганцаараа ууж дуусгачхаад д хандаж “би явлаа” гэж хэлсэн чинь “хаачих гэж байгаа юм” гэхээр нь би “гийн гэрт нь очно” гэж хэлсэн чинь “намайг юу яриад байгаа юм, явахгүй шүү” гэж хэлэхээр нь би “явна” гээд хувцсаа өмсөөд байж байхдаа гал тогооны өрөөний цахилгаан халаагчийн хажууд байсан хутганы комноос  “хар өнгийн бариултай,” цагаан цэгтэй хутга аваад гарах гэсэн чинь “гаргахгүй” гэхээр нь би тай зууралдаж байгаад, зугтаагаад гарч гүйсэн.

Гадаа гараад гэрийнхээ урд төв замаас такси бариад амь хохирогчийн гэр болох Хан-Уул дүүргийн ны нутаг дэвсгэрт лах- ллын 1******* ны тоот гэр лүү нь орохдоо авто машины гарааж руу ороод цахилгаан шатанд суугаад 4 давхарт гараад тоотын хонхыг нь дарсан чинь амь хохирогч өөрөө хаалгаа тайлж өгөөд, цааш явахаар нь би араас дагаж орсон. Тэгээд зочны өрөө, гал тогооны өрөөний гол хэсэгт А. над руу хараад зогсож байснаа, “яасан ал минь” гэж хэлэхээр нь би гэрээсээ авч явсан хутгаа өмдний халааснаас гаргасан чинь хараад “хөөе чи наадахаараа яах гэж байгаа юм, ал минь” гэж хэлэхээр нь би “чамайг яасан ч яадаг юм, танай гэрийг самрах гэж ирлээ” гэж хэлсэн чинь над руу дөхөөд сарваагаад дайрахаар нь би баруун гартаа барьж байсан хутгаар цээжин тус газар нэг хатгасан чинь зүүн хөхний хэсгийг гараараа дараад,  өөрийнхөө унтлагын өрөө лүү ороод “андаа яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд хатгасан газраас нь цус гараад, хана нь цус болсон.

Би зочны өрөө лүү нь ороод амь хохирогчийн гар утсыг нь аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би гартаа барьж байсан хутгаа газар хаяад, өмсөж байсан хувцсаа тайлаад, гараа ардаа бариад сууж байсан чинь яаралтай түргэн тусламжийн эмч орж ирээд үзээд “нас барсан байна” гэж хэлээд байж байсан чинь цагдаа нар орж ирээд үзлэг хийгээд намайг аваад явсан.

Би амь хохирогчтой 20 оноос хойш өнөөдрийг хүртэл найзалж нөхөрлөж байгаа. Амь хохирогч бид 2 дүүргийн лолд байдаг учраас таньдаг болсон. Амь хохирогчтой сүүлийн 2 жил маш дотно найзалж нөхөрлөж байгаа.

Би гэрээс гарахдаа хөх өнгийн жинсэн өмдтэй, хар куртиктэй  байсан. Би гэрээс хутга авч гарахдаа амь хохирогчийг айлгах гэж байсан ба надаас уучлалт гуйх байх гэж бодсон чинь над руу дайраад нөхцөл байдал маш хэцүү болсон. Намайг очиход амь хохирогч гэртээ ганцаараа байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 198-201 дэх тал),

 

- Мөн шүүгдэгчийн яллагдагчаар өгсөн:

“...Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцсан. Тогтоолтой санал нийлж байна.  хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Амь хохирогчийн ар гэрээс би уучлалт хүсмээр байна.

...Амь хохирогч бид хоёр бага байхын бие биеэ мэднэ. Намайг ороход манай нөгөө ангид сурч байсан. 2020 оноос дотно найз нөхдийн холбоотой болсон. Бид хоёр хамтарч бизнес хийнэ гэж ярьж байсан боловч  хамтарч бизнес хийгээгүй, хоёр тусдаа авто машин байсан. Бидний хооронд өр авлага, зээлийн асуудал огт байхгүй.

Амь насыг нь хохирооё гэсэн санаа зорилго, бодол үнэхээр байгаагүй. Шүүх эмнэлгийн дүгнэлттэй танилцсан, санал нийлж байна. Нийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, миний буруу. Амь хохирогчийн хохирлыг төлж барагдуулна. Ар гэрийнхэндээ хэлж байгаад хохилоо хурдан барагдуулна. Архи гэдэг зүйлээс болж найзыгаа хөнөөсөндөө маш их харамсаж байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 209-210, 211-217 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 239 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 1-р хавтас 243 дахь тал), Эрдэм сургуулийн бакалаврын дипломын хуулбар (хэргийн 2-р хавтас 3 дахь тал), Эрүүл мэнд, спортын яамны Спортын мастер цолны үнэмлэх (хэргийн 2-р хавтас 4 дэх тал), Эрүүл мэндийн салбарын хүндэт тэмдэг (хэргийн 2-р хавтас 5 дахь тал), Нийгмийн ардчилал Монголын Залуучуудын холбооны Алтан од медалийн үнэмлэх (хэргийн 2-р хавтас 6 дахь тал), Монгол Ардын Намын медалийн үнэмлэх (хэргийн 2-р хавтас 7 дахь тал), 1995.5.23-ны өдрийн Монголын теннисний холбооны үнэмлэх (хэргийн 2-р хавтас 8 дахь тал), Диплом, өргөмжлөл (хэргийн 2-р хавтас 10-19 дэх тал) зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч нар гаргасан байх тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж дүгнэн шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдан тогтоогдсон гэж дүгнэн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Гурав. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч *******, амь хохирогч А. нар нь 2023 оны 02 сарын 21-ний өдрийн орой 19 цагийн орчимд дүүргийн , ллын ны 196 тоот дахь *******ын гэрт  архидан согтуурч, “цайны сүү бага, их байна” гэх үл ялих зүйлээр маргаан үүсгэж, уг маргааны явцад амь хохирогч А. нь шүүгдэгчийн гэрийн ширээн дээрх идээ шүүсийг нурааж, тэдгээр нь харилцан заамдалцах, ноцолдох зэргээр зодолдсоны улмаас шүүгдэгч *******ын биед “...зүүн гарын чигчийн хуруунд зөөлөн эдийн няцрал, нуруунд зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан, улмаар шүүгдэгч нь амь хохирогчийг гэрээсээ гаргаж явуулснаар тэдний маргаан дуусгавар болж таслан зогсоогдсон үйл баримт тогтоогджээ. 

Шүүгдэгч болон амь хохирогч нарын хооронд үүссэн дээрх хэрүүл маргаан дуусгавар  болсны дараа мөн өдрийн шөнө 24 цагийн орчимд шүүгдэгч ******* нь амь хохирогчтой уулзана, айлгана гэх нэрийдлээрээ гэрээсээ хутга авч гаран, амь хохирогчийн гэр болох Хан-Уул дүүргийн ны нутаг дэвсгэр ллын 1******* ны тоот дахь гэрт нь очиж, түүний биед халдаж, зүүн суганы шугамаар 3, 4-р хавирганы түвшинд зүүн доороос баруун дээш чиглэлтэй, арьс булчин, өөхөн эдийг хавж 3, 4-р хавирганы завсар 3-р хавирганы өвчүүтэй нийлэх доод ирмэгийг зүсэж, зүүн уушгины дэлбэнд нэвт хатгаж, үнхэлцэг хальсны зүүн талд шарх үүсгэж, зүрхний зүүн ховдлын хананд, зүрхний хөндий рүү хутгалснаас амь хохирогч А. нь “үнхэлцгийн хөндий дэх /300 мл/ шингэн болон цусан бүлэн гэмтлээс үүдэлтэй зүрх чихэлдэж”  амь хохирсон  болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 зүйлд зааж хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийн үндсэн шинж нь хүний амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь хохирч, нас барсан байх шинжээр тодорхойлогдох юм. 

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй байх эрхтэй” гэж, мөн Иргэний болон улс төрийн эрхийн тухай Олон улсын пактын 6 зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн, энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй” гэж, Монгол улсын Үндсэн хуулийн арван хоёр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол улсын иргэн амьд явах эрхтэй” гэж тус тус зааж, Монгол улсын нэгдэн орсон Олон улсын эрх зүйн баримт бичиг болон Үндсэн хуулиар хүний амьд явах эрхийг баталгаажуулсан.

 

Хэргийн шүүгдэгч ******* нь амь хохирогч А.г хутгалсны улмаас амь хохирогчийн биед шинжээчийн 2023 оны 02 сарын -ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 650 тай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтлүүд үүссэн ба дээрх учирсан гэмтлийн “Үнхэлцгийн хөндий дэх /300 мл/ шингэн болон цусан бүлэн” гэмтлийн улмаас түүний зүрх чихэлдэж амь хохирсон ба шүүгдэгчийн гэмт үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч амь хохирсон үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан амьд явах эрхэд нь халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд тэрээр өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг агуулсан гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч ******* нь сэтгэцийн ямар нэг өвчин эмгэггүй, өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон удирдан жолоодох чадвартай, эрх зүйн бүрэн чадамжтай болох нь, мөн хэргийн хохирогч А. нь амь хохирох үедээ дунд зэргийн согтолттой байсан нь хэрэгт авагдсан Сэтгэцийн Эрүүл Мэндийн үндэсний төвийн эмч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 04 сарын 28-ны өдрийн 346 тай шинжээчийн дүгнэлт, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 650 тай дүгнэлт (хэргийн 1-р хавтас 1047-109 дахь тал) зэрэг баримтуудаар тус тус нотлогдсон байна.

 

Шүүгдэгч *******ын архидан согтуурсан үедээ бие махбодод гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, хутгалан түүний биед 2023 оны 02 сарын -ны өдрийн Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 650 тай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учруулж, “Үнхэлцгийн хөндий дэх /300 мл/ шингэн болон цусан бүлэн үүссэнээр зүрх чихэлдэж амь насыг нь хохироосон гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, үндэслэл бүхий байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, түүнд тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

Хэргийн шүүгдэгч ******* нь өөрийн гэм бурууг хүлээж, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар мараагүй бөгөөд шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчөөс “шүүгдэгч *******ыг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна.” гэсэн дүгнэлт гаргасныг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Түүнчлэн хэргийн 2 хавтас 98 дахь талд авагдсан прокурорын 2023 оны 05 сарын -ны өдрийн 06 тай тогтоолоор “2023 оны 02 сарын 21-ний өдрийн орой 19 цагийн орчимд дүүргийн , ллын ны 196 тоотод  шүүгдэгч *******, амь хохирогч А. нар нь архидан согтуурч, үл ялих зүйлээр шалтаглан маргалдан үүсгэж, уг маргааны явцад амь хохирогч А. нь шүүгдэгчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх үйлдэлд яллагдагчаар татагдвал зохих этгээд А. амь хохирсон үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдлыг журамласан зохицуулалтад нийцсэн, хуулийн үндэслэл бүхий байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж,

- мөн ... хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон энэ хуулийн 508.5-д зааснаас бусад гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” талаар Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 зүйлийн 505.1 дэх хэсэг, 508 зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус хуульчилж зохицуулсан.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийг оршуулах зан үйлтэй холбоотой баримттай гарсан зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн .902.042 /хорин зургаан сая есөн зуун хоёр мянга дөчин хоёр/ төгрөгийг шүүгдэгч, түүний ар гэрээс нөхөн төлж барагдуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг болон хэргийн 2 хавтас 9 дэх талд авагдсан Хаан банкны  2023 оны 5 сарын 23-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдсон байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гэмт хэргийн улмаар учирсан гэм хорын хохиролд тооцон:

1. Амь хохирогчийн бага насны хүүхэд болох Б.ын тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг амь насны үнэлгээний тайланд үндэслэн, талийгаачийн сарын орлого,  цалин хөдөлмөрийн хөлсний дунджийг тооцсон 1.322.490 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжид сард авч буй 550.000 хассан зөрүү 772.420 төгрөгийг хүүхдийг 16 нас хүртэл буюу 96 сараар тооцож бодон нийт 74.2.320 төгрөгийг,

2. Амь хохирогчийн олох байсан боломжит орлогыг /алдагдсан боломж/ амь насны үнэлгээний тайланд тусгасан тооцооллоор тооцож 4*******.487.896 төгрөг,

3. Амь хохирогчийн гэр бүлийн гишүүн буюу төрсөн эх *******гийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг нэг зуун тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 82.500.000 төгрөг,

4. Амь хохирогчийн бага насны хүүхэд Б.ын сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд сэтгэцэд учирсан хохирол, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож /550.000х300=165.000.000/ нийт 165.000.000 төгрөг,

5. Хохирлын үнэлгээний тайлан, дүгнэлт гаргахад нөхөн төлсөн үнэлгээний ажлын хөлс 5.000.000 төгрөг, нийт 734.140.216 /долоон зуун гучин дөрвөн сая нэг зуун дөчин мянга хоёр зуун арван зургаа/ төгрөгийг нөхөн төлүүлэх гомдлын шаардлага гаргаж, уг шаардлагын үндэслэлд хамаарах амь хохирогчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, насанд хүрээгүй Б.ын тэжээгчээ алдсаны тэтгэмжийг өөрийн Хаан банкны депозит дансаар шилжүүлэн авдаг хэмээн тайлбарлаж Хаан банкны дансны хуулга, асран хамгаалагчаар тогтоох тухай дүүргийн Засаг даргын захирамж, бизнесийн үнэлгээ, хөрөнгийн үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Итгэлт Эстимэйт” ХХК-ийн гаргасан “Хүний амь насны хохирлын үнэлгээний тайлан” баримт, үнэлгээний ажлын хөлс төлсөн талаарх бэлэн мөнгөний орлогын баримт зэргийг хэрэгт хавсаргуулахаар шүүхэд гаргаж өгсөн. /шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан./

 

Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлээс насанд хүрээгүй Б.ын тэжээгчээ алдсаны  тэтгэмжийн зөрүүд 19.581.696 төгрөг, мөн түүний сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрт 165.000.000 төгрөг, нийт 4.581.696 төгрөгийн шаардлагыг хангаж, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэсэн ба нэхэмжлэлээс үлдэх 549.558.520 төгрөгийн  шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.   

 

Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт баримтыг шүүх үнэлж, уг баримт дахь даатгуулагчийн сүүлийн сарын байдлаарх нийгмийн даатгалын шимтгэл төлсөн цалингийн дундаж 753.796 төгрөгөөс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн 550.000 төгрөгийг хассан зөрүү 203.796 төгрөг болох ба үүнийг тэтгэмж авагч Б. /20.04.05-нд төрсөн, 8 настай/ 16 нас хүртэл буюу 96 сараар тооцоход тэтгэмжийн зөрүү нь 19.581.696 /арван есөн сая таван зуун наян нэгэн мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөг болж байх уг төлбөрийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

 

Амь хохирогчийн бага насны хүүхэд Б. нь 20 оны 04 сарын 05-нд төрсөн, эцэг А., эх нар нь 2017 оноос салж тусдаа амьдарсан үеэс эцэг асрамжид, эмээ  *******гийн халамжид амьдарч, хүмүүжиж байгаа нь (хэргийн 1-р хавтас 236 дахь тал, 2-р хавтас 39 дэх тал) хэргийн баримтаар тогтоогдсон, төрсөн эцэг А. 2023 оны 02 сарын 22-ны өдөр нас барснаар түүний асран хамгаалагчаар эмээ *******г тогтоож шийдвэрлэсэн дүүргийн Засаг даргын 2023 оны 04 сарын 17-ны өдрийн А/225 тай захирамжтай байна.

 

Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.7 дахь заалтад  “бүтэн өнчин хүүхэд гэж  ...,гэр бүл салсны улмаас  асрамждаа авсан эх /эцэг/ нь  нас барсан хүртэлх насны хүүхдийг бүтэн өнчин хүүхэд” гэж тодорхойлж хуульчилсан тул Иргэний хуулийн 511 зүйлийн  511.4 дэх хэсэгт заасан “Гэмт хэргийн улмаас бүтэн өнчин болсон бага насны хүүхдийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг насанд хүрсэн хүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлж тогтооно” гэсний дагуу амь хохирогч охин 20 оны 4 сарын 05-ны өдөр төрсөн насанд хүрээгүй хүүхэд Б.ын сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 0 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн

төлбөрийг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 165.000.000 /нэг зуун жаран таван сая/ төгрөг гэж тогтоон, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь зүйтэй дүгнэв.   /550.000х0=82.500.000х2=165.000.000/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан амь хохирогчийн олох байсан боломжит орлого буюу алдагдсан боломж гэж хэрэгт гаргасан амь насны үнэлгээний тайланд тусгасан тооцооллоор тооцож гэм хорын хохиролд тооцож гаргуулна гэх шаардлагын тухайд: Энэ нь амь хохирогчийн эрхэлж байсан ажил үүрэг, хувийн байдалтай нь салшгүй холбоотой хөрөнгө орлого бөгөөд уг алдагдсан боломж, олох байсан гэх орлого нь амь хохирогчийн /өвлүүлэгчийн/ өвлөгдөх хөрөнгө, эд хөрөнгийн эрх болон Иргэний хуулийн 508 зүйлийн 508.1 дэх хэсэгт заасан өв залгамжлагчийн шаардах эрхэд тус тус хамаарахгүй тул гэм хор учруулсны нөхөн төлбөрт тооцож олгох хуулийн үндэслэлгүй гэж шүүх дүгнэн 4*******.487.896 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.  

 

Мөн амь хохирогчийн гэр бүлийн гишүүн буюу төрсөн эх *******гийн сэтгэцэд учирсан хохирлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг нэг зуун тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 82.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна гэх шаардлагын тухайд:

Амь хохирогч А. нь гэмт халдлагад өртөж нас барах үедээ буюу хэрэг учрал болсон 2023 оны 02 сарын 22-ний өдрийн байдлаар өөрийн эцэг, эхээс  тусдаа, Хан-Уул дүүргийн , ллын 1******* ны тоот хаягт 2022 оны 8 сараас хойш тусдаа, ганцаараа амьдарч байсан нь талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс мэдүүлсэн баримттай (хэргийн 1-р хавтас 51-52 дахь тал) байх тул түүний төрсөн эх *******г  гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд гэж  үзэх боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 508 зүйлийн 508.5 дахь хэсэгт зааснаар “Гэмт хэргийн  улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хуул ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаарах эрхтэй.” байна.

 

Иймд дээрх үндэслэлээр амь хохирогчийн төрсөн эх *******гээс өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлнэ хэмээн нэхэмжилсэн 82.500.000 төгрөгийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилж буй үнэлгээний ажлын хөлс 5.000.000 төгрөг нь хохирогч нь хэрэгт ач холбогдол бүхий баримт, мэдээлэл, бусад баримтыг гаргаж өгч хавтаст хэрэгт бэхжүүлэх, тусгуулах хуульд заасан эрхийн хүрээнд, өөрийн хүсэлтээр эрх бүхий үнэлгээний байгууллагад хандаж дүгнэлт гаргуулсан ажлын хөлс бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Дээрх байдлаар шүүх, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх тухай хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргасан гомдлын шаардлагыг хянан хэлэлцэж, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд нэхэмжилсэн 74.2.320 төгрөгөөс үлдэх 54.570.351 төгрөг, амь хохирогчийн олох байсан орлого алдагдсан боломжийн 4*******.487.896  төгрөг, үнэлгээний ажлын хөлс 5.000.000 төгрөг, амь хохирогчийн төрсөн эх *******гээс өөрийн сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд нэхэмжилсэн 82.500.000 төгрөг, нийт 549.558.247 /таван зуун дөчин есөн сая таван зуун тавин найман мянга хоёр  зуун дөчин долоо/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******оос  гэм хорын хохиролд нийт 1.581.696 /нэг зуун наян нэгэн сая таван зуун наян нэг мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн.   

 

Шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь хэргийн 1-р хавтас 243 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5, 6.6 зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч *******ыг “Хүнийг алсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор Д.******* /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 сарын 22-ны өдрөөс сэжигтнээр хойшлуулшгүйгээр 02 /хоёр/ хоног баривчлагдаж, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 02 сарын 24-ний өдрийн 55 тай захирамжаар 2023 оны  02 сарын 24-ний өдрөөс эхлэн яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, улмаар хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл яллагдагч, шүүгдэгчээр нийт 205 /хоёр зуун тав/ хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон нийт хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1, 2 дахь тус тус заасан журмын дагуу эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. (хэргийн 2-р хавтас 6, 9, 174-175, 176-177, 1, 4, 9, 193, хэргийн 3 хавтас 163-164 дахь тал)

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD хоёр ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлэн, энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 зүйлд заасныг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. ******* овогт ******* ыг Эрүүгийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.  

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.******* /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Д.******* оногдуулсан /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар *******ын цагдан хоригдсон нийт 205 /хоёр зуун тав/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 зүйлийн 508.1, 508.4 дэх хэсгийн 508.4.1 дэх заалт, 511 зүйлийн 511.4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон *******оос 4.581.696 /нэг зуун наян дөрвөн сая таван зуун наян нэгэн мянга зургаан зуун ерэн зургаа/ төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч дүүргийн , хотхон 860 тоотод оршин суух, /РД:, овгийн олгож, түүний нэхэмжлэлээс үлдэх 549.558.520 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD хоёр ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй..

 

7. Энэ хэрэгт *******ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2023 оны 11 сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  тайлбарласугай.

 

10. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.******* урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БАЗАРХАНД

                                 

                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.БАТБОЛОР

                                                                                                 

                                        ШҮҮГЧ                                               Д.АЛТАНЖИГҮҮР