Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 25

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга: Б.Дугармаа,  

Улсын яллагч:  Б.Болор-Эрдэнэ

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Т.*******

Шүүгдэгч: Ж.*******, Ж.*******, А.*******, Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******, Ж.*******, А.*******, Ц.******* нарт холбогдох 201616000270 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Монгол улсын иргэн, 

         Монгол улсын иргэн, 

          Монгол улсын иргэн, 

          Монгол улсын иргэн, 

          Шүүгдэгч Ж.*******, Ж.*******, А.*******, Ц.******* нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 3 тооны хар сүүлт зээрийг 21-36 ӨМЗ улсын дугаартай Даюун маркийн, 25-39 ӨМЗ улсын дугаартай Чансаа маркийн мотоциклиудаар хөөж Дорбинк маркийн галт зэвсгээр буудаж агнан, тээвэрлэн байгаль орчинд 5.400.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тодорхойлох нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Энэ хэрэг 2016 онд гарсан. Тухайн үед хохирол төлөгдсөн гэсэн. Шалгаж үзэхэд хохирлолд төлсөн мөнгө нь Гурвантэс сумын татварын дансанд орсон байсан. Уг нь байгаль хамгаалах санд орох ёстой байсан. Засгийн газрын 23-р тогтоолоор ховор ан амьтаны жагсаалтад ордог. Экологи эдийн засгийн үнэлгээ нь нугалаад 10.800.000 төгрөг болдог. Гурвантэс сумаас тус дансанд орсон мөнгийг төсөвтөө тусгаад үрчихсэн, буцааж гаргаж өгөхгүй гэсэн тайлбар албан бичгээр ирсэн. Хохирлын мөнгийг өөрийн байгууллагын дансанд хийлгэхээр энэ шүүх хуралд оролцож байна. Сумын төсөвт тусгагдаж орсон учраас шүүхээр л олж авах юм билээ. Уг нь би анх нэгэнт төрийн данс руу орсон учраас болох байх гэж бодоод хохирол барагдсан гэж хэлж байсан юм гэв.

       Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр Т.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульд зааж өгсөн. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслээд “Хар сүүлтийг хууль бусаар агнасан бол учирсан хохирлыг тухайн Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох ба Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ нь тухайн Хар сүүлт эр \ооно\-г нь 1.700.000 төгрөг, Эм хар сүүлтийг нь \шаргачин\-г 2.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд нөхөн төлбөрийг оруулна гэж заасан байдаг. Энэ Хар сүүлт нь амьтны аймгийн туруутаны ангид хамаардаг бөгөөд энэ нь ховор амьтны төрөлд багтдаг юм. Хар сүүлтийн \эр\ экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.700.000 төгрөг байдаг. Харин хар сүүлт \эм\ 2.000.000 төгрөг байдаг эдгээрийг хууль бусаар агнасан бол үнийн дүнгийг нь 2 дахин өсгөж буруутай этгээдээр төлүүлнэ гэж заасан байдаг юм. Манай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас санал явуулаад Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрлийг нь олгодог юм. Эдгээр хүмүүс Хар сүүлт зээр агнах зөвшөөрөл байгаагүй энэ хүн хууль бусаар ховор амьтан болох хар сүүлтийг агнаж байгальд хохирол учруулсан байна. Энэ мөнгө тушаасан данс бол манай орон нутгийн тусгай сан байгуулах үйл ажиллагааны данс байгаа юм. Өөрөөр хэлвэл манай дансанд орсон гэсэн үг тийм учир энэ хүмүүс манай хохирлыг бүрэн төлж барагдуулсан байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

     Гэрч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 03 дугаар сарын 14-нд Өмнөговь аймгийн Гурвантэс суман дээр өөрийн эзэмшлийн Даюун маркийн 21-36 ӨМЗ дугаартай мотоциклийг 500.000 төгрөгөөр Ц.*******од худалдсан юм. Би мотоциклио 2015 онд бүртгүүлж улсын дугаар авсан улсын дугаар нь 21-36 ӨМЗ гэсэн дугаартай мотоцикль байгаа юм. Би тухайн үед *******од мотоциклио зараад одоо болтол *******ын нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа. Энэ мотоцикль бол *******ын эзэмшлийнх болсон тул бүрэн зарцуулах эрхтэй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

    Гэрч Д.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 03 дугаар сард Чансаа маркийн 25-39 ӨМЗ дугаартай мотоциклийг нэг сая төгрөгөөр Ж.*******д худалдсан. Энэ мотоцикль одоо Гантулгын эзэмшлийн хөрөнгө болсон ******* өөрөө энэ мотоциклийг бүрэн зарцуулах эрхтэй. Энэ мотоциклийн холбогдох бичиг баримтыг нь үрэгдүүлчихсэн юм. Би мотоциклио 2015 онд бүртгүүлж улсын дугаар авсан улсын дугаар нь 25-39 ӨМЗ гэсэн дугаартай мотоцикль байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

        Гэрч М.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр арын 19-ний орой 19 цагийн үед хөдөө гэртээ малаа хотлуулчихаад байж байхад *******, *******, *******, ******* нар нь ирсэн. Тэгээд энэ дөрөв хоёр ооно, бор өнгийн хар сүүлт зээр, шаргачинг алчихсан мотоциклиороо аваад ирсэн. Тэгэхээр нь би тэд нарын алж ирсэн ооно, нэг шаргачин нарыг нь төхөөрч өгсөн. Нэг шаргачингийн махыг чанаж идсэн. Тэгээд *******, *******, *******, ******* нар тэр шөнөдөө Гурвантэс сум руу явахдаа энэ гурван ширхэг зээрийн арьсыг хөдөө аваачиж нуугаарай гэж хэлээд явцгаасан. Би маргааш өглөө нь малдаа явахдаа нөгөө гурван хар сүүлт зээрийн арьсыг нь хөдөө ууланд аваачиж булсан. Тэгээд намайг орой гэрт ирэхэд 2 ооны махыг *******, ******* хоёр сум руу аваад явсан байсан. Тэгээд гурван хоногийн дараа сумын цагдаагийн хүмүүс ирсэн. Тэгээд болсон зүйлийг үнэн зөвөөр ярьж нуусан арьсаа гаргаж өгсөн. Нэг мотоцикль улаан өнгийн нөгөө ява маркийн цэнхэр өнгийн мотоцикль байсан. Маргааш өдөр *******, ******* хоёр сум руу авч явсан байсан. Би Гантулгын малыг малладаг малчин нь байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

        Шүүгдэгч Ж.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 08 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг гэртээ байж байгаад ******* бид хоёр *******ын цэнхэр өнгийн ява маркийн мотоциклиор сумын баруун тийшээ тэмээ харах гэж явсан. Тэгээд замдаа *******, ******* хоёртой хөдөө таарсан. Тэр хоёр бас тэмээнд явж байна гээд хамт явахаар болсон. Тэгээд гэрт ирээд цай ууж жаахан дулаацаж байгаад би гэрт байсан буугаа авсан. Тэгтэл ******* наад буугаа надад өгчих замд чоно нохой таарч магадгүй нэг сумтай өгчих гэсэн. Би тэгээд *******д дорбинк маркийн буугаа нэг сумтай өгсөн. Тэгээд би *******ыг сундлаад, ******* *******г сундлаад манай гэрээс урагшаа Гүдгэр гэдэг газарлуу явцгаасан. Тэнд очиход баахан тэмээ байхаар нь хүрээд очсон манай тэмээ байсан. Бид нар сумруу буцаад шороон замаар яваад Гүдгэр гэх газарт *******, ******* хоёр бид хоёроос түрүүлээд явж байтал урдуур хэдэн хар сүүл зээр тэр хоёрын урдуур нь орсон. Тэгэхэд ******* нэг шаргачинг буудаж унагасан. Тэгтэл тэр зээрүүд бутраад явахаар нь нэг оононы араас нь ******* бид хоёр араас нь элдэж байгаад бахардуулж алсан. Тэгээд тэр зээрийг нь бид хоёр голоороо дүүрээд эргээд нөгөө газраа очиход тэнд *******, ******* хоёр нэг шаргачин, нэг ооно алчихан байсан. Тэгээд бид нар алсан зээрүүдээ бүтнээр нь авч яваад Эндэрт гэдэг Гантулгын өвөлжөөнд очиж тэнд Гантулгын гэрт нь байсан Баатарцогтоор янзлуулсан. Тэгээд тэндээ нэг шаргачингийн махыг нь чанаж идчихээд хоёр ширхэг оонын махыг нь Гантулгын хөдөө гэрт нь үлдээчихээд бид нар сумын төврүү явцгаасан. Тэгээд маргааш өдөр нь *******, ******* хоёр утсаар дуудаад хөдөөнөөс нөгөө хоёр ширхэг оонын махыг авчирсан ирж нэг ооны махыг ав гэхээр нь ******* бид хоёр очиж нэг ооны махыг аваад бид хоёр махыг нь хувааж авсан. ...Миний дорбинк маркийн буу бүртгэлгүй байсан. ...Надад сонсгосон ялыг би хүлээн зөвшөөрч байна. Бид нар учруулсан хохирол болох 10.800.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-87, 98-99-р хуудас/,

Шүүгдэгч А.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 04 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг гэртээ байж байхад ******* өөрийн эзэмшлийн ява маркийн мотоцикльтой ирсэн. Тэгээд бид хоёр сумаас зүүн зүгт байдаг Урт багийн нутаг руу тэмээ эрэх гэж явтал замд *******, ******* хоёртой таарсан. Тэгээд бид дөрвүүлээ хамтдаа яваад *******ын хөдөө гэрт очсон. Тэгээд би *******ын гэрт байсан дорбинк маркийн бууг нь *******оос гуйж авсан. Тэгээд бид нар цаашаа явж тэмээгээ хайж явж байгаад өдөр 14 цагийн үед тэмээгээ олсон. Буцаж яваад Гүдгэр гэх газрын хавьд гэнэт шороон замын урдуур 4-5 бор зээр \хар сүүлт\ таарахаар нь би нэг шаргачин зээрийг дорбинк маркийн буугаар нь буудсан. Тэгтэл нөгөө шаргачин газар унахад тэр зээрнүүд тал тал тийшээ бутраад явсан. Тэгтэл хоёр ооно салаад явахаар нь ******* бид хоёр араас туулгаад явж байтал нэг ооно нь бахардаад газар унасан. Тэгэхээр нь бид хоёр нөгөө зээрийг дундуураа хийгээд нөгөө газраа ирээд байж байтал *******, ******* хоёр дундуураа бас нэг ооно зээрийг хийчихсэн хүрч ирсэн. Тэгээд бид дөрөв алсан 3 зээрээ авч яваад Гантулгын хөдөө гэрт нь очоод тэнд байсан Баатарцогтоор янзлуулсан. Тэгээд тэндээ нэг шаргачингийн махыг нь чанаж идчихээд хоёр ширхэг оонын махыг нь Гантулгын хөдөө гэрт нь үлдээчихээд маргааш өдөр нь ******* бид хоёр нөгөө хоёр ширхэг оонын махыг Гурвантэс сумруу авч яваад *******, ******* хоёрыг дуудаад нэг оонын махыг нь өгсөн. Үлдсэн нэг оонын махыг нь ******* бид хоёр хувааж авсан. ******* бид хоёр хөдөө тэмээнд явсан байсан юм. Би тэмээ хайж явахдаа чоно нохой таарч магадгүй гэж бодоод *******ын бууг нь авч явсан. *******, ******* тэр зээрийг яаж алсныг хараагүй. Ямар ч байсан тэр хоёр мотоциклийн голоороо нэг ооно дүүрээд ирсэн. Би тухайн үед Гантулгын мотоцикльтой явж байсан.  Миний буудсан зээр шаргачин байсан нөгөө хоёр нь ооно байсан. ...Би надад сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Бид нар 3 ширхэг хар сүүлт зээрийн хохирол болох 10.800.000 төгрөгийг нь төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84, 95-96-р хуудас/,

Шүүгдэгч Ж.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 04 цагийн үед ява маркийн мотоциклиор явж *******г гэрээс нь аваад бид хоёр сумаас зүүн зүгт байдаг Гоёот багийн нутаг руу тэмээ эрэх гэж явсан. Тэгээд бид хоёр баруун голд явж байгаад *******, ******* хоёртой таарсан.  Тэгээд бид дөрвүүл хамтдаа яваад *******ын хөдөө гэрт очсон. Тэгээд бид нар цай уучихаад байж байтал ******* *******ын гэрт байсан дорбинк маркийн бууг нь *******оос гуйж аваад миний араар сундалсан. Тэгээд бид дөрвүүл цаашаа явж тэмээгээ хайж явж байгаад өдөр 14 цагийн үед тэмээгээ олсон. Тэгээд сум руу буцаад ******* бид хоёр *******, ******* тэр хоёроос түрүүлээд явж байтал шороон замын урдуур 4-5 бор зээр \хар сүүлт\ таарахаар нь ******* нэг шаргачин зээрийг миний ард сундалж яваад дорбинк маркийн буугаар нь буудсан. Тэгтэл нөгөө шаргачин газар унаад тэнд байсан зээрнүүд тал тал тийшээ бутраад явсан. Тэгтэл нэг ооно салаад явахаар нь ******* бид хоёр араас мотоциклиороо туулгаад 2-3 км элдэж байтал нөгөө ооно нь бахардаад газар унасан. Тэгээд бид хоёр нөгөө газраа ирээд байж байтал *******, ******* хоёр дундуураа бас нэг ооно зээрийг алчихсан дундуураа дүүрээд ирсэн. Тэгээд манай хөдөө гэрт очоод тэнд байсан манай туслах малчин Баатарцогтоор нөгөө алсан 3 зээрийг төхөөрч янзлуулсан. Тэгээд тэндээ бид нар нэг шаргачингийн махыг нь чанаж идчихээд хоёр ширхэг оонын махыг нь манай хөдөө гэрт уутанд хийж үлдээчихээд бид нар Гурвантэс сум руу явсан. Тэгээд маргааш өдөр нь ******* бид хоёр манай хөдөө гэрт очиж нөгөө хоёр ширхэг оонын махыг Гурвантэс сум руу авч яваад *******, ******* хоёрыг дуудаад нэг оонын махыг нь өгөөд үлдсэн нэг оонын махыг нь ******* бид хоёр хувааж авсан. ...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Нөхөн төлбөрт 10.800.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/,

Шүүгдэгч Ц.******* мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ:”...Би 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 08 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг гэртээ байж байгаад ******* бид хоёр миний цэнхэр өнгийн ява маркийн мотоциклиор сумын баруун гол руу явж тэмээ харах гэж явсан. Тэгээд тэмээ эрээд явж байгаад замдаа *******, ******* хоёртой хөдөө таараад хамтдаа тэмээнд явцгаая гэсэн. Тэгээд *******ын хөдөө гэрт ирээд цай ууж жаахан дулаацаж байгаад би гэрээс гараад араас ******* гэрээс гарч ирээд миний мотоциклийг унасан. Тэгээд би араар нь сундалсан. Гэрээс *******, ******* хоёр гарч ирээд ******* мотоциклио унаад араар нь ******* голоор нь дорбинк маркийн бууг бариад сууж байсан. Тэгээд бид дөрвүүл Гүдгэр гэдэг газарлуу явцгаасан. Тэгээд тэр тал хоолойд баахан тэмээ байхаар нь хүрээд очиход *******ын тэмээ байсан. Тэгээд сумруу буцаад шороон замаар явахад *******, ******* хоёр бид хоёроос түрүүлээд явж байтал урдуур 4-5 хар сүүлт зээр тэр хоёрын урдуур нь орсон. Тэгэхэд ******* нэг шаргачинг буудаж унагасан. Тэгтэл тэр зээрүүд бутрахад бид хоёрын өмнүүр нэг ооно гараад ирэхээр нь араас нь ******* бид хоёр элдэж байгаад ойролцоогоор 4-5 км явтал нөгөө зээр бахардаад унасан. Тэгээд бид хоёр мотоциклиосоо буугаад үзтэл тэр ооно үхчихсэн байсан. Тэгээд тэр зээрийг нь бид хоёр мотоциклийн голоороо дүүрээд эргээд нөгөө газраа очиход тэнд *******, ******* нэг шаргачин, нэг ооно алчихсан байсан. ...Гантулгын өвөлжөөнд очиж тэнд Гантулгын гэрт нь байсан Баатарцогтоор нөгөө алсан 3 зээрийг төхөөрч янзлуулсан. Тэгээд тэндээ нэг шаргачингийн махыг нь чанаж идчихээд хоёр ширхэг оонын махыг нь Гантулгын хөдөө гэрт нь үлдээчихээд бид нар сумын төврүү явцгаасан. Тэгээд маргааш өдөр нь *******, ******* хоёр утсаар намайг дуудаад хөдөөнөөс нөгөө хоёр ширхэг оонын махыг авчирсан ирж нэг ооны махыг ав гэхээр нь ******* бид хоёр очиж нэг оононы махыг аваад бид хоёр тэр оонын махыг нь хувааж авсан. ******* хэний бууг авсныг мэдэхгүй сүүлд нь сонсож байхад *******ын дорбинк маркийн бууг гуйж авсан гэж мэдсэн. ...Надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Хар сүүлт зээрийн хохирол болох 10.800.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90, 101-102-р хуудас/,

        Өмнөговь аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаартай сорилын дүнд: Тухайн 3 арьс нь амьтны арьс /хар сүүлт зээр/ нас гүйцсэн ооно эр 2 ширхэг, шаргачин 1 эм ширхэг байна. Шаргачин эм нь бөгсөн биед нь буудсан сумны нүхтэй, 2 эр нь буудагдаагүй өөр байдлаар алсан. Уламжлалт аргаар өвчиж төхөөрсөн. Арьсан дээр үүссэн цусны толбо нь буудагдаж үхсэний дараа үүссэн. 2 эр зээрийн арьсанд амьд үед ямар нэгэн шарх үүсээгүй, 1 эм зээрийн бөгсөн биеийн арьсанд бууны сумны 4-5 нүх, цоорхой үүссэн байсан. Арьснууд илжирч муудсан байсан гэжээ. /хх-ийн 63-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-11-р хуудас/,

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-17-р хуудас/,

Хураан авах тогтоол /хх-ийн 23-24-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27-р хуудас/,

Хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийж  хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-32-р хуудас/,

Хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийж  хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-37-р хуудас/,

Хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийж  хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40-р хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 41-р хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн ӨМА/50 дугаартай үнэлгээний дүгнэлтэнд: 21-36 ӨМЗ улсын дугаартай 2011 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюунг маркийн мотоцикль нь 2016 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 300.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.

Ашид билгүүн ХХК-ийн ӨМА/51 дугаартай үнэлгээний дүгнэлтэнд: 25-39 ӨМЗ улсын дугаартай 2010 онд БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Чансаа маркийн мотоцикль нь 2016 оны 12 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнийг 500.000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.

Шүүгдэгч Ж.*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108-р хуудас/,

 Шүүгдэгч Ц.*******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 111-р хуудас/,

Шүүгдэгч А.******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 115-р хуудас/,

Шүүгдэгч Ж.******* ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108-р хуудас/,

Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 46/306 дугаартай албан бичигт: Тус цагдаагийн газрын  болон цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд №А48644 төмөр, замагны дугаартай дорбинк маркийн галт зэвсэг бүртгэлгүй болохыг тодорхойлов. /хх-ийн 119-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын  1997 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 99 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 136-137-р хуудас/,

Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 138-139-р хуудас/

Өмнөговь аймаг дахь  сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 140-143-р хуудас/,

Хаан банкны Өмнөговь татварын хэлтсийн 5589165625 дугаартай дансанд *******оос торгуулийн мөнгө нэрээр 10.800.000 төгрөг хийсэн баримт /хх-ийн 148-р хуудас/,

Монгол улсын Засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай тогтоол, тогтоолын хавсралт /хх-ийн 149-151-р хуудас/ зэрэг болно.

           Шүүгдэгч Ж.*******, Ж.*******, А.*******, Ц.******* нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 3 тооны хар сүүлтий/ зээр/-ийг 21-36 ӨМЗ улсын дугаартай Даюун маркийн, 25-39 ӨМЗ улсын дугаартай Чансаа маркийн мотоциклиудаар хөөж амьсгал бахардуулах аргаар 2 хар сүүлтийг, Дорбинк маркийн галт зэвсгээр 1 хар сүүлтийг буудаж, улмаар 3 хар сүүлтийг агнан, байгаль орчинд 5.400.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

         Хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.*******гийн: ”...Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр хуульд зааж өгсөн. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийг үндэслээд “Хар сүүлтийг хууль бусаар агнасан бол учирсан хохирлыг тухайн Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоох ба Монгол улсын Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолын нэгдүгээр хавсралтаар Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээ нь тухайн Хар сүүлт эр \ооно\-г нь 1.700.000 төгрөг, Эм хар сүүлтийг нь \шаргачин\-г 2.000.000 төгрөгөөр үнэлсэн байдаг. Нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд нөхөн төлбөрийг оруулна гэж заасан байдаг. Энэ Хар сүүлт нь амьтны аймгийн туруутаны ангид хамаардаг бөгөөд энэ нь ховор амьтны төрөлд багтдаг юм. Хар сүүлтийн \эр\ экологи эдийн засгийн үнэлгээ нь 1.700.000 төгрөг байдаг. Харин хар сүүлт \эм\ 2.000.000 төгрөг байдаг эдгээрийг хууль бусаар агнасан бол үнийн дүнгийг нь 2 дахин өсгөж буруутай этгээдээр төлүүлнэ гэж заасан байдаг юм. Манай аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас санал явуулаад Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрлийг нь олгодог юм. Эдгээр хүмүүс Хар сүүлт зээр агнах зөвшөөрөл байгаагүй энэ хүн хууль бусаар ховор амьтан болох хар сүүлтийг агнаж байгальд хохирол учруулсан байна...гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

        Гэрч Д.*******гийн: ”...Би 2016 оны 03 дугаар сарын 14-нд Өмнөговь аймгийн Гурвантэс суман дээр өөрийн эзэмшлийн Даюун маркийн 21-36 ӨМЗ дугаартай мотоциклийг 500.000 төгрөгөөр Ц.*******од худалдсан юм. Би мотоциклио 2015 онд бүртгүүлж улсын дугаар авсан улсын дугаар нь 21-36 ӨМЗ гэсэн дугаартай мотоцикль байгаа юм. Би тухайн үед *******од мотоциклио зараад одоо болтол *******ын нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа. Энэ мотоцикль бол *******ын эзэмшлийнх болсон тул бүрэн зарцуулах эрхтэй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/,

          Гэрч Д.*******гийн: ”...Би 2016 оны 03 дугаар сард Чансаа маркийн 25-39 ӨМЗ дугаартай мотоциклийг нэг сая төгрөгөөр Ж.*******д худалдсан. Энэ мотоцикль одоо Гантулгын эзэмшлийн хөрөнгө болсон ******* өөрөө энэ мотоциклийг бүрэн зарцуулах эрхтэй. Энэ мотоциклийн холбогдох бичиг баримтыг үрэгдүүлчихсэн юм. Би мотоциклио 2015 онд бүртгүүлж улсын дугаар авсан улсын дугаар нь 25-39 ӨМЗ гэсэн дугаартай мотоцикль байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/,

        Гэрч М.*******ын: ”...2016 оны 11 дүгээр арын 19-ний орой 19 цагийн үед хөдөө гэртээ малаа хотлуулчихаад байж байхад *******, *******, *******, ******* нар нь ирсэн. Тэгээд энэ дөрөв хоёр ооно, бор өнгийн хар сүүлт зээр, шаргачинг алчихсан мотоциклиороо аваад ирсэн. Тэгэхээр нь би тэд нарын алж ирсэн ооно, нэг шаргачин нарыг нь төхөөрч өгсөн. Нэг шаргачингийн махыг чанаж идсэн. Тэгээд *******, *******, *******, ******* нар тэр шөнөдөө Гурвантэс сум руу явахдаа энэ гурван ширхэг зээрийн арьсыг хөдөө аваачиж нуугаарай гэж хэлээд явцгаасан. Би маргааш өглөө нь малдаа явахдаа нөгөө гурван хар сүүлт зээрийн арьсыг нь хөдөө ууланд аваачиж булсан. Тэгээд намайг орой гэрт ирэхэд 2 ооны махыг *******, ******* хоёр сум руу аваад явсан байсан. Тэгээд гурван хоногийн дараа сумын цагдаагийн хүмүүс ирсэн. Тэгээд болсон зүйлийг үнэн зөвөөр ярьж нуусан арьсаа гаргаж өгсөн. Нэг мотоцикль улаан өнгийн нөгөө ява маркийн цэнхэр өнгийн мотоцикль байсан. Маргааш өдөр *******, ******* хоёр сум руу авч явсан байсан. Би Гантулгын малыг малладаг малчин нь байгаа юм” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р хуудас/,

        Шүүгдэгч Ж.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт: ”...Би 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 08 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг гэртээ байж байгаад ******* бид хоёр *******ын цэнхэр өнгийн ява маркийн мотоциклиор сумын баруун тийшээ тэмээ харах гэж явсан. Тэгээд замдаа *******, ******* хоёртой хөдөө таарсан. Тэр хоёр бас тэмээнд явж байна гээд хамт явахаар болсон. Тэгээд гэрт ирээд цай ууж жаахан дулаацаж байгаад би гэрт байсан буугаа авсан. Тэгтэл ******* наад буугаа надад өгчих замд чоно нохой таарч магадгүй нэг сумтай өгчих гэсэн. Би тэгээд *******д дорбинк маркийн буугаа нэг сумтай өгсөн. Тэгээд би *******ыг сундлаад, ******* *******г сундлаад манай гэрээс урагшаа Гүдгэр гэдэг газарлуу явцгаасан. Тэнд очиход баахан тэмээ байхаар нь хүрээд очсон манай тэмээ байсан. Бид нар сумруу буцаад шороон замаар яваад Гүдгэр гэх газарт *******, ******* хоёр бид хоёроос түрүүлээд явж байтал урдуур хэдэн хар сүүл зээр тэр хоёрын урдуур нь орсон. Тэгэхэд ******* нэг шаргачинг буудаж унагасан. Тэгтэл тэр зээрүүд бутраад явахаар нь нэг оононы араас нь ******* бид хоёр араас нь элдэж байгаад бахардуулж алсан. Тэгээд тэр зээрийг нь бид хоёр голоороо дүүрээд эргээд нөгөө газраа очиход тэнд *******, ******* хоёр нэг шаргачин, нэг ооно алчихан байсан. Тэгээд бид нар алсан зээрүүдээ бүтнээр нь авч яваад Эндэрт гэдэг Гантулгын өвөлжөөнд очиж тэнд Гантулгын гэрт нь байсан Баатарцогтоор янзлуулсан. Тэгээд тэндээ нэг шаргачингийн махыг нь чанаж идчихээд хоёр ширхэг оонын махыг нь Гантулгын хөдөө гэрт нь үлдээчихээд бид нар сумын төврүү явцгаасан. Тэгээд маргааш өдөр нь *******, ******* хоёр утсаар дуудаад хөдөөнөөс нөгөө хоёр ширхэг оонын махыг авчирсан ирж нэг ооны махыг ав гэхээр нь ******* бид хоёр очиж нэг ооны махыг аваад бид хоёр махыг нь хувааж авсан. ...Миний дорбинк маркийн буу бүртгэлгүй байсан. Бид нар учруулсан хохирол болох 10.800.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-87, 98-99-р хуудас/,

               Шүүгдэгч А.*******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...Би 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 04 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг гэртээ байж байхад ******* өөрийн эзэмшлийн ява маркийн мотоцикльтой ирсэн. Тэгээд бид хоёр сумаас зүүн зүгт байдаг Урт багийн нутаг руу тэмээ эрэх гэж явтал замд *******, ******* хоёртой таарсан. Тэгээд бид дөрвүүлээ хамтдаа яваад *******ын хөдөө гэрт очсон. Тэгээд би *******ын гэрт байсан дорбинк маркийн бууг нь *******оос гуйж авсан. Тэгээд бид нар цаашаа явж тэмээгээ хайж явж байгаад өдөр 14 цагийн үед тэмээгээ олсон. Буцаж яваад Гүдгэр гэх газрын хавьд гэнэт шороон замын урдуур 4-5 бор зээр \хар сүүлт\ таарахаар нь би нэг шаргачин зээрийг дорбинк маркийн буугаар нь буудсан. Тэгтэл нөгөө шаргачин газар унахад тэр зээрнүүд тал тал тийшээ бутраад явсан. Тэгтэл хоёр ооно салаад явахаар нь ******* бид хоёр араас туулгаад явж байтал нэг ооно нь бахардаад газар унасан. Тэгэхээр нь бид хоёр нөгөө зээрийг дундуураа хийгээд нөгөө газраа ирээд байж байтал *******, ******* хоёр дундуураа бас нэг ооно зээрийг хийчихсэн хүрч ирсэн. Тэгээд бид дөрөв алсан 3 зээрээ авч яваад Гантулгын хөдөө гэрт нь очоод тэнд байсан Баатарцогтоор янзлуулсан. Тэгээд тэндээ нэг шаргачингийн махыг нь чанаж идчихээд хоёр ширхэг оонын махыг нь Гантулгын хөдөө гэрт нь үлдээчихээд маргааш өдөр нь ******* бид хоёр нөгөө хоёр ширхэг оонын махыг Гурвантэс сумруу авч яваад *******, ******* хоёрыг дуудаад нэг оонын махыг нь өгсөн. Үлдсэн нэг оонын махыг нь ******* бид хоёр хувааж авсан. ******* бид хоёр хөдөө тэмээнд явсан байсан юм. Би тэмээ хайж явахдаа чоно нохой таарч магадгүй гэж бодоод *******ын бууг нь авч явсан. *******, ******* тэр зээрийг яаж алсныг хараагүй. Ямар ч байсан тэр хоёр мотоциклийн голоороо нэг ооно дүүрээд ирсэн. Би тухайн үед Гантулгын мотоцикльтой явж байсан.  Миний буудсан зээр шаргачин байсан нөгөө хоёр нь ооно байсан. ...Бид нар 3 ширхэг хар сүүлт зээрийн хохирол болох 10.800.000 төгрөгийг нь төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-84, 95-96-р хуудас/,

         Шүүгдэгч Ж.Гантулгын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 04 цагийн үед ява маркийн мотоциклиор явж *******г гэрээс нь аваад бид хоёр сумаас зүүн зүгт байдаг Гоёот багийн нутаг руу тэмээ эрэх гэж явсан. Тэгээд бид хоёр баруун голд явж байгаад *******, ******* хоёртой таарсан.  Тэгээд бид дөрвүүл хамтдаа яваад *******ын хөдөө гэрт очсон. Тэгээд бид нар цай уучихаад байж байтал ******* *******ын гэрт байсан дорбинк маркийн бууг нь *******оос гуйж аваад миний араар сундалсан. Тэгээд бид дөрвүүл цаашаа явж тэмээгээ хайж явж байгаад өдөр 14 цагийн үед тэмээгээ олсон. Тэгээд сум руу буцаад ******* бид хоёр *******, ******* тэр хоёроос түрүүлээд явж байтал шороон замын урдуур 4-5 бор зээр \хар сүүлт\ таарахаар нь ******* нэг шаргачин зээрийг миний ард сундалж яваад дорбинк маркийн буугаар нь буудсан. Тэгтэл нөгөө шаргачин газар унаад тэнд байсан зээрнүүд тал тал тийшээ бутраад явсан. Тэгтэл нэг ооно салаад явахаар нь ******* бид хоёр араас мотоциклиороо туулгаад 2-3 км элдэж байтал нөгөө ооно нь бахардаад газар унасан. Тэгээд бид хоёр нөгөө газраа ирээд байж байтал *******, ******* хоёр дундуураа бас нэг ооно зээрийг алчихсан дундуураа дүүрээд ирсэн. Тэгээд манай хөдөө гэрт очоод тэнд байсан манай туслах малчин Баатарцогтоор нөгөө алсан 3 зээрийг төхөөрч янзлуулсан. Тэгээд тэндээ бид нар нэг шаргачингийн махыг нь чанаж идчихээд хоёр ширхэг оонын махыг нь манай хөдөө гэрт уутанд хийж үлдээчихээд бид нар Гурвантэс сум руу явсан. Тэгээд маргааш өдөр нь ******* бид хоёр манай хөдөө гэрт очиж нөгөө хоёр ширхэг оонын махыг Гурвантэс сум руу авч яваад *******, ******* хоёрыг дуудаад нэг оонын махыг нь өгөөд үлдсэн  нэг оонын махыг нь ******* бид хоёр хувааж авсан. ...Нөхөн төлбөрт 10.800.000 төгрөгийг төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 92-93-р хуудас/,

          Шүүгдэгч Ц.*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэгт:”...Би 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 08 цагийн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын төвд байдаг гэртээ байж байгаад ******* бид хоёр миний цэнхэр өнгийн ява маркийн мотоциклиор сумын баруун гол руу явж тэмээ харах гэж явсан. Тэгээд тэмээ эрээд явж байгаад замдаа *******, ******* хоёртой хөдөө таараад хамтдаа тэмээнд явцгаая гэсэн. Тэгээд *******ын хөдөө гэрт ирээд цай ууж жаахан дулаацаж байгаад би гэрээс гараад араас ******* гэрээс гарч ирээд миний мотоциклийг унасан. Тэгээд би араар нь сундалсан. Гэрээс *******, ******* хоёр гарч ирээд ******* мотоциклио унаад араар нь ******* голоор нь дорбинк маркийн бууг бариад сууж байсан. Тэгээд бид дөрвүүл Гүдгэр гэдэг газарлуу явцгаасан. Тэгээд тэр тал хоолойд баахан тэмээ байхаар нь хүрээд очиход *******ын тэмээ байсан. Тэгээд сумруу буцаад шороон замаар явахад *******, ******* хоёр бид хоёроос түрүүлээд явж байтал урдуур 4-5 хар сүүлт зээр тэр хоёрын урдуур нь орсон. Тэгэхэд ******* нэг шаргачинг буудаж унагасан. Тэгтэл тэр зээрүүд бутрахад бид хоёрын өмнүүр нэг ооно гараад ирэхээр нь араас нь ******* бид хоёр элдэж байгаад ойролцоогоор 4-5 км явтал нөгөө зээр бахардаад унасан. Тэгээд бид хоёр мотоциклиосоо буугаад үзтэл тэр ооно үхчихсэн байсан. Тэгээд тэр зээрийг нь бид хоёр мотоциклийн голоороо дүүрээд эргээд нөгөө газраа очиход тэнд *******, ******* нэг шаргачин, нэг ооно алчихсан байсан. ...Гантулгын өвөлжөөнд очиж тэнд Гантулгын гэрт нь байсан Баатарцогтоор нөгөө алсан 3 зээрийг төхөөрч янзлуулсан. Тэгээд тэндээ нэг шаргачингийн махыг нь чанаж идчихээд хоёр ширхэг оонын махыг нь Гантулгын хөдөө гэрт нь үлдээчихээд бид нар сумын төврүү явцгаасан. Тэгээд маргааш өдөр нь *******, ******* хоёр утсаар намайг дуудаад хөдөөнөөс нөгөө хоёр ширхэг оонын махыг авчирсан ирж нэг ооны махыг ав гэхээр нь ******* бид хоёр очиж нэг оононы махыг аваад бид хоёр тэр оонын махыг нь хувааж авсан. ******* хэний бууг авсныг мэдэхгүй сүүлд нь сонсож байхад *******ын дорбинк маркийн бууг гуйж авсан гэж мэдсэн. ...Хар сүүлт зээрийн хохирол болох 10.800.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 89-90, 101-102-р хуудас/,

        Өмнөговь аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаартай сорилын дүнд: Тухайн 3 арьс нь амьтны арьс /хар сүүлт зээр/ нас гүйцсэн ооно эр 2 ширхэг, шаргачин 1 эм ширхэг байна. Шаргачин эм нь бөгсөн биед нь буудсан сумны нүхтэй, 2 эр нь буудагдаагүй өөр байдлаар алсан. Уламжлалт аргаар өвчиж төхөөрсөн. Арьсан дээр үүссэн цусны толбо нь буудагдаж үхсэний дараа үүссэн. 2 эр зээрийн арьсанд амьд үед ямар нэгэн шарх үүсээгүй, 1 эм зээрийн бөгсөн биеийн арьсанд бууны сумны 4-5 нүх, цоорхой үүссэн байсан. Арьснууд илжирч муудсан байсан гэжээ. /хх-ийн 63-р хуудас/,

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 04-11-р хуудас/,

Үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-17-р хуудас/,

Хураан авах тогтоол /хх-ийн 23-24-р хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 25-27-р хуудас/,

Хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийж  хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 28-32-р хуудас/,

Хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийж  хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 33-37-р хуудас/,

Хураан авах тогтоол, эд зүйлд үзлэг хийж  хураан авах тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 38-40-р хуудас/,

           Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 41-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.*******, Ц.*******, А.*******, Ж.******* нарыг бүлэглэн ховор ан амьтаныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

         Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.*******, Ж.*******, А.*******, Ц.******* нарыг бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Урт багийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 3 тооны хар сүүлт зээрийг 21-36 ӨМЗ улсын дугаартай Даюун маркийн, 25-39 ӨМЗ улсын дугаартай Чансаа маркийн мотоциклиудаар хөөж, Дорбинк маркийн галт зэвсгээр буудаж агнан, тээвэрлэн байгаль орчинд 5.400.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, ялын шүүмжлэл явуулж байх боловч шүүгдэгч нарын “бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр ховор амьтан болох 3 тооны хар сүүлтийг тээвэрлэсэн” гэх үйлдэл холбогдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна. Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т зааснаар “ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, тэжээж гаршуулсан... үйлдлийг хуульчилсан бөгөөд энэ хэргийн хувьд ховор ан амьтанг агнаснаар гэмт хэрэг төгссөнд тооцогдохоор байна. Харин улсын яллагчийн яллаж буй “тээвэрлэсэн” гэх үйлдэл нь “тэдгээрийн түүхий эдийн зүйлийг хадгалсан.....тээвэрлэсэн” байх бие даасан гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байхаар хуульчилжээ. Иймд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан яллаж байна гэж үзэж, шүүгдэгч нарын дээрх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

           Шүүгдэгч нар нь “хар сүүлтий буюу зээр” агнасан болох нь Өмнөговь аймгийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторийн 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2 дугаартай сорилын дүнгээр ..Тухайн 3 арьс нь амьтны арьс /хар сүүлт зээр/ нас гүйцсэн ооно эр 2 ширхэг, шаргачин 1 эм ширхэг байна гэсэн дүгнэлт гарснаар /хх-ийн 63-р хуудас/ тогтоогдож байх бөгөөд хар сүүлтий буюу зээр нь ховор амьтан болох нь Монгол улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад: Ховор амьтны жагсаалт... 10. “Хар сүүлтий” гэснээр тогтоогдож байна.

          Хар сүүлтийн экологи-эдийн засгийн үнэлгээ нь Монгол улсын засгийн газрын 2011 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23 дугаартай тогтоолийн 1 дүгээр хавсралтад зааснаар ...хар сүүлтийн /gazellg subgutturosa/ эр нь 1.700.000, эм нь 2.000.000 төгрөг гэжээ. Иймд шүүгдэгч нарыг ховор амьтанг агнаж, байгаль орчинд 5.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

           Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч нар 5.400.000 төгрөгийг 2 дахин өсгөсөн дүнгээр буюу 10.800.000 төгрөгийг Амьтны аймагт учирсан нөхөн төлбөрт төлж, гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорыг арилгасан болох нь төлбөр төлсөн тухай баримтаар тогтоогдож байна.

         Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-т: Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна гэж заасан байна.

          Иймд шүүгдэгч нарын байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр болох 10.800.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын татварын хэлтсийн 5589165625 тоот данснаас гаргуулж, Өмнөговь аймгийн Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100110051407 тоот дансанд зөвтгөн шилжүүлж, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг барагдуулахыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Эрүүгийн хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т хоёр буюу түүнээс дээш этгээд урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч гэмт хэрэг үйлдэхдээ санаатай нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэгч гэнэ гэж заасан байх тул шүүгдэгч нар энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь тэдний мэдүүлгээр болон гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.  

          Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ж.*******, Ц.******* нарын эзэмшлийнх болох нь гэрч Д.*******гийн мэдүүлэг /хх-ийн 47-р хуудас/, гэрч Д.Булганцэрэгийн мэдүүлэг /хх-ийн 48-р хуудас/ зэргээр тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т “...гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн зэвсэг, тээврийн хэрэгслийг ...эд хөрөнгө хураах ялаас гадуур заавал хураана” гэж заасны дагуу шүүгдэгч Ж.*******, Ц.******* нарын эзэмшлийн 21-36 ӨМЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикль, 25-39 ӨМЗ улсын дугаартай Чансаа маркийн мотоциклуудыг, №00642872 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хурааж, улсын орлогод оруулах нь зүйтэй байна. Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Ж.*******ын эзэмшлийн дорбинк маркийн буу нь Цагдаагийн газрын  болон цагдаагийн байгууллагын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй болох нь тогтоогдож байх тул уг бууг хурааж Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Нийгмийн хэв журмыг хамгаалах тасагт шилжүүлэх нь зүйтэй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн хар сүүлт зээрийн 3 ширхэг толгойтой арьсыг цаашид ашиглаж болохгүй эд зүйл гэж үзэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

Шүүгдэгч А.******* нь 2009 онд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жил хянан харгалзахаар, мөн шүүгдэгч Ж.******* нь 2015 онд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн боловч Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлд заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-т заасан гэмт хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэрэгсэхгүй болгон тус тус шийдвэрлэсэн байх тул шүүгдэгч А.*******, Ж.******* нарыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуульд заасан үндэслэл тогтоогдож байна. Шүүгдэгч Ж.*******, Ц.******* нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 111, 117-р хуудас/,

          Шүүгдэгч Ж.*******, Ц.*******, А.*******, Ж.*******  нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

         Шүүгдэгч Ж.*******, Ц.*******, А.*******, Ж.******* нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17 дугаар зүйлийн 17.1.2 дахь хэсэгт заасан хүндэвтэр гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх тул шүүгдэгч нар анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргээс гадна шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч Ж.*******, Ц.*******, А.*******, Ж.******* нар нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

  1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1, 248.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.1.1 дэх хэсэгт зааснаар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.*******, Ц.*******, А.*******, Ж.******* нарын үйлдэлд  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргээс “шүүгдэгч нарыг бүлэглэн, ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн гэх” үйлдэл холбогдлыг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.
  2. *******, *******, *******, ******* нарыг бүлэглэн  ховор ан амьтанг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
  3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******т 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч А.*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.*******д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ц.*******од 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Ц.*******, А.*******, Ж.******* нарт оногдуулсан  хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
  5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1, 88.1.1, 88.1.3-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ж.*******, Ц.******* нарын эзэмшлийн 21-36 ӨМЗ улсын дугаартай Даюун маркийн мотоцикль, 25-39  ӨМЗ улсын дугаартай Чансаа маркийн мотоциклуудыг, №00642872 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт хурааж улсын орлогод оруулахыг, Ж.*******ийн эзэмшлийн дорбинк маркийн бууг хурааж Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Нийгмийн хэв журмын хамгаалах тасагт шилжүүлэхийг тус тус Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, хар сүүлтийн толгойтой 3 ширхэг арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
  6. Шүүгдэгч Ж.*******, Ц.*******, А.*******, Ж.******* нар нь бусдад төлөх төлбөр хохиролгүй, биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шүүгдэгч Ж.*******, Ц.*******, А.*******, Ж.******* нарын байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрт төлсөн 10.800.000 төгрөгийг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Татварын хэлтсийн 5589165625 тоот данснаас гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн 100110051407 тоот дансанд зөвтгөн шилжүүлж, байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөрийг барагдуулахыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
  8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Ц.*******, А.*******, Ж.******* нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Ж.*******ыг 1 /нэг/ жил 5 /тав/ сар, шүүгдэгч А.*******г 1 /нэг/ 5 /тав/ сар, шүүгдэгч Ц.*******, Ж.******* нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар  хянан харгалзахаар тогтоосугай.
  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Ц.*******, А.*******, Ж.******* нарын засрал хүмүүжилд хяналт тавих үүргийг Өмнөговь аймгийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг мэдэгдсүгэй.
  10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******, Ц.*******, А.*******, Ж.******* нарт урьд авсан бусдын батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлэх болохыг мэдэгдсүгэй.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, өмгөөлөгч, хохирогч нар  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Т.ДЭЛГЭРМАА