Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/25

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Б.Өлзийжаргал, шүүгдэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго нарыг оролцуулан, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой ******* ******* холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн 1991 оны 04 сарын 02-ний өдөр ******* аймгийн ******* ******* с*******,,,,,,,, дүүргийн , ,,, ******* овогтой ******* /РД:/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар ны нутаг дэвсгэрт байрлах “ ” хотхоны 2 дугаар орцны тоотод хохирогч танил этгээд болох согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргаан үүсгэж, түүний гуя хэсэгт хутгалах үйлдлээр баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, хамарт зулгаралт, уруулд язрал бүхий гэмтлүүд үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“Хохирогчийн хохирлыг барагдуулсан. Бид хосуудын харилцаатай байсан ба  одоогоор холбоотой байгаа. Хийсэн хэрэгтээ маш  их гэмшиж байна. Би өөртөө маш их бурууг өгч байгаа. Цаашдаа согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй, хоёр хүүхдийнхээ төлөө амьдарна.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн ........... дугаартай хэргээс:

 

1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хэргийн 8 дах тал),

 

2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, (хэргийн 33-34, 45-46 дахь тал),

 

3. Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хэргийн 11 дэх тал),

 

4. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 47-50 дахь тал),

 

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор өгсөн:

Би тухайн өдөр он жавуудтайгаа уулзаад Бичил лолд сууж байсан. Тэгтэл гэх над руу залгаад “гэр рүү хүргээд өг” гэх шалтгаанаар гэхн гэрт дуудсан. Би такси бариад 18 цагийн үед Хан-Уул дүүргийн хотхонд байрлах гэхн гэрт нь очсон. Очиход , 2 архи уугаад сууж байсан. Тэгээд надад ууж байсан архинаасаа уулгах гээд шахаад байсан.

Би тухайн архинаас нэг ч удаа уугаагүй. Тэгээд ойролцоогоор 1 цаг орчим болсон. Би одоо архи дарс уухгүй гэж хэлээд ******* “явъя, гэр рүү чинь хүргээд өгье” гэж нэлээн хэдэн удаа хэлсэн. Тэгэхэд гэх миний утсыг ширээн дээрээс аваад нуусан. Утсаа авах талаар хэлэхэд утас чинь байхгүй мэдэхгүй гэж худлаа хэлээд байсан.

Би удалгүй утсаа орхиод явах гэтэл миний өрөөсөн зүүн талын гутлыг нуучихсан байсан. Өөрийн эд зүйлсээ нэхэх үед гэх агсраад, шаазан цагаан өнгийн сэнжтэй аягыг аваад миний нүүр, толгой хэсэг рүү 4-өөс 5 удаа цохисон. Би биеэ хамгаалаад гэхн нүүр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон.

Тэгээд удаагүй байж байхад гэх хажуугаас ирээд, гар татаад хөдөлгөөнийг минь хориод байсан. гэх эгчтэй утсаа авъя гээд юм ярьж байхад миний баруун хөлийн гуя хэсэг рүү нэг удаа хутгалсан.

Тэгээд миний гуя халуу дүүгээд байхаар нь харсан чинь цус маш их хэмжээгээр гоожиж байсан. Би тэр үед түргэн дуудаач ээ гэж хэлсэн. Тэр хоёр “хохь чинь, яаж хутгалах аа мэднэ, битгий жүжээд бай, бос, цагдаагаар явбал чи дийлэхгүй шүү” гэх мэтээр доог тохуу хийж доромжлоод байсан. Хутгалуулсны дараа хэсэг зуур шоконд орсон. гэх “гэр орон бузарлалаа, чи наад цусаа цэвэрлэ” гэж хэлж байсан. Би босоод цусаа цэвэрлээд удаагүй сандал дээр сууж байхад цагдаа нар гаднаас орж ирсэн.

Цагдаа нарыг байхад хүртэл доромжилж янз бүрээр хэлж байсан. Нэлээн удаан байж байгаад түргэн ирээд намайг түргэний эмнэлэг рүү дагуулж яваад хөлийн хутгалуулсан гуя хэсэгт дотор гаднаа 2 оёдол тавиулсан. Булчин тасарсан гэх оноштой. Хамрын рентген зураг харуулсан. Эмч “хамар хугарсан байх магадлалтай байна шүү, томограф хийлгэх шаардлагатай” гэж хэлж байсан.

гэхг 2019 оноос хойш таньдаг болсон. Анх сонгуулийн ажлаар танилцаж байсан, дотно харилцаатай найз залуу, найз охины холбоотой байсан. Цуг амьдарч байгаагүй. Нөхөртэй, хоёр хүүхэдтэй, надаас 9 насаар эгч 1991 оны. Өөр янз бүрийн хамаарал байхгүй.

...Би өмнө нь той маргалдаж зодолдож байсан удаа байхгүй. зүрхний бронктой, архи уух дуртай, тамхи татдаг муу зуршилтай, их хартай, намайг харддаг. Сүүлийн үед “”гадаад явна гэж хэлсний дараанаас “чамайг явуулахгүй” гэж их дарамталдаг болсон. ...Ер нь намайг хардаад уурлаад байдаг.  

..." дуудаад байна, би оччихоод аваад гараад ирье гэж" ээжтэйгээ утсаар ярьсан. Ээж маань “яах гээд байгаа юм” гэж хэлж байсан. сэнжтэй аягаар нүүр болон толгой хэсэг рүү 4-өөс 5 удаа цохисон. эгч түлхэж бариад хуруугаараа хатгаад байсан. Сүүлд хажууд ирж суугаад, миний гараас бариад тавихгүй байсан. Тэр үед баруун гуя хэсэг рүү 1 удаа хутгалсан. ыг намайг аягаар цохиод байхаар нь өөрийгөө хамгаалж нэг удаа нүүр хэсэг рүү баруун гараараа цохисон.  Миний хувьд биед халдсан зүйл байхгүй. ... надад гэмтэл учруулсандаа маш их харамсаж байгаа. Одоо надад оос нэхэмжлэх зүйл үгүй. Түүний шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 14-19 дэх тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б. гэрчээр өгсөн:

“... Би эдгээр хүмүүстэй найзууд юмаа. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай гэрт бид хоёр 2 шил архи аваад ууж дуусгаагүй байсан. Тэгээд нь 18 цаг болж байх үед хаалга тогшоод байсан. Тэгээд хаалга онгойлгоход дайраад ороод ирсэн.

Тэгээд орж ирээд Удалгүй би жижиг өрөөндөө амарч байхад том өрөөнд "түс тас" хийх чимээгээр очиход ыг зодоод цус нөж болгосон байдалтай байсан. Тэгээд тэр хоёрт "та нар яаж байгаа юм бэ, айлд орж ирээд цус нөж болгоод, доромжиллоо, энэ цус нөжөө цэвэрлэ" гэхэд нь "би өөрөө цэвэрлэе" гэж хэлээд цэвэрлэсэн.

Тэгээд гэнэт "ёо ёо" гэж орилохоор нь харахад гуянаас цус гараад, өмд нь нэвтэрч байсан. намайг ", цагдаа дууд" гэсэн тул би дуудлага өгсөн. ийг хутгалсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 21 дэх хуудас),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:

“...А. нь миний отгон хүү юм. 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн үед над руу миний хүү А. залгаж холбогдоод “ гэх ирээд аваач, би согтуу байна" гэж байна гэсэн тул "би миний хүү битгий оч, өмнө нь чамайг яалаа”  гэхэд "зүгээр ээ ээж, би ыг аваад гараад явчихна, бүүр согтуу явж чадахгүй байна гэнэ" гэсэн. Тэгээд удалгүй над руу утсаар "такси бариад үүдэнд нь ирчихлээ” гэсэн тул би  "чи орж яах юм, өөрөө гараад ирнэ биз” гэхэд “согтуу байна" гэж хэлсэн. Тэгээд 18 цагаас хойш удаа дараа залгахад утас нь холбогдохгүй байсан.

Тэгээд миний хүү дугаараас 18-19 цагийн орчим над руу залгаад "Би цагдаагийн албан хаагч байна, хүү чинь хутгалуулсан байна" гэсэн тул би А тэнд очиход түргэн тусламж ирсэн, цагдаа нь миний хүүг түшсэн байдалтай байсан. Тэгээд түргэний машинтай хүүгээ аваад ГССҮТ-д очиж шархыг нь цэвэрлүүлж, дотор, гадна оёдол тавиулсан. Уг хэрэг болсон газар нь гэхн гэр бөгөөд уг нь миний хүү ийн танил ах гэх хүнийх нь найз нь гэсэн.

гэх миний хүү болон той энэ оны 08 дугаар сард танилцсан юм билээ. нь одоо гэр бүлтэй, гэх залуутай хамтран амьдардаг бөгөөд хүү, охин хоёртой. Өмнө нь гэх нөхөртэй байж байгаад салсан. Миний хүү, тэр хоёр бол гэр бүлээс гадуурх янаг амрагийн харилцаатай.

Яг үнэндээ би эд нарын харилцааг ойлгохгүй байгаа. Би хүүгээ эд нараас хол байгаасай гэж хүсэвч нас биед хүрсэн хүмүүсийг байнга хорьж цагдаж чаддаггүй. Би гэхд "энэ харилцаагаа зогсоо, чи өөрөө гэр бүлтэй, миний хүү бол чамаас есөн насаар дүү”  гэж олон удаа гуйж хэлж байсан. Тэр бүр л нь “би таны хүү ийг найз охинтой болохоор нь холдоод явчихна” гэх утга бүхий зүйлийг яриад байдаг.

Тэд 2020 оны сонгуулийн үеэр танилцаж, түүнээс хойш одоог хүртэл миний хүүтэй харилцаатай салж, нийлэх, хоорондоо бие биеэ  хардах зэргээр харилцаатай яваад байгаа. бол ер нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Өмнө нь бас ын анхны нөхөр нь миний хүүг дуудаж, үл ойлголцох асуудал үүсгээд хуулийн хариуцлага хүлээлгэж байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 23-24 дэх хуудас),

 

8. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 13223 дугаартай:

“1. биед баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, хамарт зулгаралт, уруулд язрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх баруун гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр бусад гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.  

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хэргийн 40-41 дэх тал),

 

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шөнө миний бага эрэгтэй дүү над руу залгаад “ эгч айлд архи уугаад, хүнд зодуулсан байна” гэхээр нь “хаана байгаа” газрыг нь асуугаад хотхонд байх найзынд нь очиход байгаагүй. Тэгээд Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэг хэлтэс дээр ирэхэд миний дүү нь хүн хутгалсан байсан. Тэгээд дүү ыг батлан дааж авч явж гэртээ харьсан. Тэр хутгалуулсан гэх залууг нь би сайн танихгүй. Би төрсөн дүү оос тэр хутгалуулсан гэх залуугийн талаар асуухад тодорхой зүйл хэлээгүй.

миний төрсөн дүү юм. Бага наснаас эцэг, эхийн гар дээр цуг өссөн. Их шударга, гэнэн цайлган зантай. Бусадтай амархан нөхөрлөж, хүний ая, эвийг олж чаддаг зантай. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй. Одоогоор дүүрэгт 2 хүүхдийн хамт амьдардаг. Өрх толгойлсон юм. Ар гэрээ хувиараа цахимаар бараа бүтээгдэхүүн борлуулах, такси дуудлагын компанид оператор хийх зэргээр ажиллаж, ахуй амьдралыг залгуулдаг. Миний дүү эрүүл мэндийн байдал тааруу. Зүрхний багтраа өвчтэй, тэр нь амьсгалыг нь боочих гээд байдаг. Эрүүл мэндээрээ групп тогтоолгохоор материал бүрдүүлж байгаа.” гэсэн мэдүүлэг (хэргийн 26 дахь хуудас),

 

10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн:

“...2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар 106а 2 дугаар орцны тоотод байх гэх найзындаа ирсэн. Тэгээд 2 шил 750 граммын архийг хуваагаад уусан. над руу удаа дараа залгасаар гэнэт хаалга нүдээд ороод ирсэн. Би тухайн үедээ юунаас болж маргаан үүссэнийг юу ч санахгүй байгаа.

тэй маргаан, үл ойлголцлоос болоод түүний биед халдаж хутгалсан. намайг зодсон талаар хэлсэн. Өөр зүйлийг тодорхой санахгүй байгаа. Бас ийн гуяны гадна хэсэгт хутгалсан талаар “намайг хутгалсан” гэж хэлсэн. Тэгээд би ийн гуянд хутгалсныхаа дараа “цагдаа дууд, цагдаа дууд” гэж орилоод байсан гэж хэлсэн.

Тэгээд эрүүлжүүлэх байранд ирснээ санаад байгаа. Тэгээд биеийн байдал нь тэнцэхгүй. Хамар нь хугаралттай гэмтэлд үзүүлж, эмчлүүл гээд эрүүлжүүлэхээс гаргасан. Миний хувьд одоогоор тухайн үеийн хавдар, хөхрөлт арилсан. тэй холбоотой гомдол санал гаргахгүй. Урд өгсөн мэдүүлэгтээ ч энэ талаар дурдсан. Цаашид би энэ хэргийг түргэн шийдвэрлүүлж, хохирол төлбөрийг барагдуулаад, ахиж эдгээр хүмүүстэй холбоо харилцаагүй байхаар шийдсэн. Би өөрөө улаан хоолойн багтрааны 1 зэрэглэлтэй учраас Улаанбаатар хотод утааны үеэр байж болдоггүй. Тиймээс хөдөө байх ёстой байдаг. Миний хувьд гэм буруугаа ухаарч байна. Уг үйл явдлаас хойш хохирогч тэй уулзсан. Цуг эмнэлгээр явж, эрүүл мэндийн байдалд нь санаа тавьж, асарч байгаа. Мөн эрүүл мэндийн гарсан зардал төлбөрийг нь тодорхой хэмжээгээр төлж барагдуулж байгаа. Миний хувьд эрүүл мэндийн асуудалтай шалтгаантай талаар тодорхойлолтыг гаргаж, материалд хавсаргасан.

Мөн 2 хүүхдийн хамт өрх толгойлж амьдардаг талаар ны тодорхойлолт гаргаж өгсөн байгаа. Иймд миний хувийн байдлыг харгалзан үзэж хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 32 дахь тал) болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Чингэлтэй дүүргийн 7 дугаар ны Засаг даргын тодорхойлолт (хэргийн 52 дахь тал), Эмнэлгээс гарах үеийн эпикриз (хэргийн 53-54 дэх тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 58 дахь тал), гэрлэсний бүртгэлгүй лавлагаа (хэргийн 59 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 60 дахь тал), оршин суугаа хаягийн лавлагаа (хэргийн 61 дэх тал), нийгмийн даатгал шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 62 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хэргийн 63 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 20 дугаар ны нутаг дэвсгэрт байрлах “ ” хотхоны 2 дугаар орцны тоотод хохирогч танил этгээд болох маргаан үүсгэж, түүний гуя хэсэгт хутгалж, “баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, хамарт зулгаралт, уруулд язрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дугаар зүйлд “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй дархан байх эрхийг баталгаажуулсан.

 

Хэргийн хохирогч эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...биед баруун гуянд хатгагдаж зүсэгдсэн шарх, хамарт зулгаралт, уруулд язрал” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч ******* түүний түүний гуя руу хутгалсан үйлдлийн улмаас үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон.  

 

Шүүгдэгч *******ын хүний халдашгүй дархан байдалд хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдлийг Хан-Уул дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэндэд, ..., санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч А. нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад нэхэмжлэх хохирол байхгүй” гэж хохирогчоор мэдүүлсэн мэдүүлэг баримттай байх тул эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх, шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж үзнэ. 

 

Шүүгдэгч ******* нь болох нь хэргийн 58 дахь талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгч *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч А. нь “гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал дүгнэлт зэргийг тус тус харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, түүний хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох  боломж зэргийг харгалзан торгох ялыг хэсэгчлэн төлж барагдуулах хугацаа тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн ажлын хэсэг 12 см, бариул хэсэг 9 см, нийт урт 21 см урттай хутга /шаргал бариултай/ нэг ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулж, энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон          

                                                            

ТОГТООХ нь:

 

1. ******* овогтой ******* ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 04 /дөрөв/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдон хураагдаж ирсэн ажлын хэсэг 12 см, бариул хэсэг 9 см, нийт урт 21 см урттай хутга /шаргал бариултай/ нэг ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар “Эд мөрийн баримт устгах” комисст шилжүүлсүгэй.

 

5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А. нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД.