Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/22

 

 

 

Хан-Уул Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын *******-ны ******* хүлээн авч, энэ ******* хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч М.Алтанцэцэг, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгмаа нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

М*******,******* оны ******* дугаар сарын ******* ******* ,,,,,, , урьд:

Сонгинохайрхан шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн /2002 оны/ 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэг,, 2017 оны 10 сарын 31-ний өдрийн Багануур Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 419 дүгээр захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 12.1.4-т зааснаар хорих ялыг 12 жил хоногийн хорих ял болгон өөрчилснийг биеэр эдэлж байгаад ялын хугацаа дуусаж 2021 оны 03 сарын 04-ний ******* суллагдсан,  ******* ургийн овогт ******* /РД:УС63*******2119/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны ******* тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэр бүлийн харилцаатай байсан маргалдан дээр нь сууж байгаад хайчаар чихийг хайчилж зүүн чихний дэлбэнд шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн хөх, зүүн хавирганы нум хэсэгт зурагдсан зулгаралт зэрэг гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

                        

                                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч *******оос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“2023 оны 10 дугаар сарын 08-ны ******* өөрийн дотно харилцаатай байдаг хүн манайд ирсэн. Өөрөөсөө дүү нэг залуутай утсаар яриад байсан. Тэрийгээ манай хамаатны залуу , надад мөнгө өгөх ёстой гэж хэлсэн. Би итгэсэн. амьдрал зохионо гэж бодож байсан. Тэгсэн яриад байсан тэр залуу нь хамаатны залуу биш өөр хүн болж таарсан. Миний уур хүрсэн. Бид маргалдаж, над руу чичсэн.

Тухайн үед хохирогч миний төмсгөөс базаад байсан учраас би тавиулах гэж хичээсэн тэгээд ийм зүйл болчихсон. Би чихийг нь хайчилсан зүйл байхгүй. Тавь гээд шүдээрээ хазсан. Бид хоёр хамт амьдардаггүй, харин дотно эр, эмийн харилцаатай байсан. Манайхаар ирэн очин байдаг байсан.  Хохирогчийн биеийн байдал хэвийн байгаа. Тухайн үедээ эмчилгээний зардал гэж 420.000 төгрөг өгсөн. Хэрэг гарснаас хойш хохирогчтой уулзсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би саяхан тэтгэврээ тогтоолгосон.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр. Эрүүгийн ......... дугаартай хэргээс:

 

1. Дуудлагын лавлагааны хуудас (хэргийн 6 дахь тал),

 

2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 11-12 дахь тал),

 

3. Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 8-10 дахь тал)

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гийн хохирогчоор өгсөн:

“...Би 2023 оны 03 дугаар сард ******* гэх хүнтэй танилцсан бөгөөд тухайн хүнтэй, дотно харилцаатай байдаг болсон. Би хөдөө ажилдаг болохоор Улаанбаатар хотод ирээд хааяа уулздаг юм. Тухайн хүний төрсөн эгчийнх нь хүүхдийн гэр нь тоотод байдаг. Дүү нь хөдөө ажлаар явсан бөгөөд би 2 хоногийн өмнө хөдөө ажлаасаа Улаанбаатар хотод ирсэн.

2023 оны 10 дугаар сарын *******-ны ******* нийслэл нэртэй 2 литрийн 1 сав пиво хувааж уусан. Тэгээд орой нь бид хоёр дотно харилцаанд ороод унтаж амарсан. 2023 оны 10 дугаар сарын 08-ны өглөө сэрсэн чинь *******, “шараа тайлъя чи гараад дэлгүүрээс дахиад 1 пиво аваад ир” гэхэд 2 литрийн 1 сав пиво авч ирээд хувааж уусан юм. Тэгээд үргэлжлүүлээд ******* нь ******* “архи авъя” гээд, би дэлгүүр гараад хараа нэртэй 0.5 литрийн 1 шил архи, 2 литрийн 1 сав пиво зэргийг худалдаж аваад гэрт нь орсон. Ингээд бид хоёр архиа хувааж ууж байгаад нэлээн согтоцгоосон бөгөөд бид хоёр тодорхойгүй шалтгаанаар маргалдсан.

Гэтэл ******* уурлаад миний зүүн талын шанаа хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа хүчтэй цохисон. Би эсэргүүцээд, өөрийнх нүүр рүү цохисон чинь уурлаад, босож ирээд миний цээж, хэвлийн хэсэг рүү өшиглөж байгаад шууд дээрээс дарж унаад, гал тогооны хэсэгт байсан, хар өнгийн төмөр хайчаар миний зүүн талын чихний талыг тасалчихсан. Тэгэхээр нь би зөрүүлээд баруун талын гуянаас нь хазаад, би уйлсан чинь ******* намайг угаалгын өрөө рүүгээ чирч ороод, угааж цэвэрлээд байсан.

Би, цагдаагийн байгууллагад хандалгүйгээр хороололд байдаг хүүхдүүд дээрээ очоод цагдаагийн байгууллагад хандсан. ГССҮТ-д очиж оёдол тавиулсан. Миний зүүн талын чихний тал нь тасарчихсан, олдохгүй байгаа. Мөн миний зүүн талын шанаа, цээж, хэвлийн хэсгээр хөндүүртэй байгаа. Тухайн гэмтлүүдийг ******* учруулсан. Урьд нь намайг зодож байгаагүй.

...Би шинжээчийн дүгнэлтүүдтэй уншиж танилцлаа. Маргах зүйл байхгүй байна. Миний зүүн чихэнд учирсан шархыг хэрхэн учруулсан талаар анх мэдүүлэхдээ хайчаар учруулсан гэж мэдүүлсэн ба тухайн үед би нэлээн согтолттой, цочролд орсон байсан буруу ташаа мэдүүлэг өгсөн байна. Чихэнд учирсан гэмтлийг ******* нь шүдээрээ хазаж учруулсан юм. ийн биед учирсан хөлд учирсан гэмтлийг хэн учруулсны мэдэхгүй байна. Харин төмсөг болон гараас нь маажсан үйлдлийг би хийсэн. Би сэтгэл санааны хохирол болон төлбөр мөнгө нэхэмжлэхгүй. Миний эмнэлэгт хэвтсэн төлбөрийг ******* төлж барагдуулсан...” гэсэн мэдүүлэг (хэргийн 15, 17  дахь тал),

 

5. Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 сарын 10-ны ******* Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 12936 дугаартай:

“1. гийн биед зүүн чихний дэлбэнд шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн хөх, зүүн хавирганы нэм хэсэгт зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдээс шарх, зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй.

5. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой.” гэсэн дүгнэлт (хэргийн 28-29 дэх тал),

 

6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ч.Эрдэмболорын өгсөн:

“... Хохирогч гийн биед учирсан зүүн чихний дэлбэнд шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөх, зүүн хавирганы нум хэсэгт зурагдсан зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн чихний дэлбэнд учирсан шарх нь 2.6 см урт, зах ирмэг нь тэгш бус, шүдэлсэн мэт хэлбэртэй, нэвт шархтай байсан учраас хайчилсан байх боломжгүй, хазсан байх боломжтой байна.

*******ийн биед учирсан баруун чамархай, зүүн нүдний доод зовхи, зүүн гуя,  бугалга, гуя, зүүн хөмсөг, цээж, хэвлийн, зүүн шуу, гуя, баруун өвдөгт зулгаралт гэмтэл нь нийлээд болон тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин тавхайд цус хуралт, зүүн тавхайд зөөлөн эдийн зөөлөн эдийн гэмтэл няцрал гэмтлүүдтэй нийлж байж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн зүүн тавхайн зөөлөн эдийн няцрал, тавхайд цус хуралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа  гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч *******ийн яллагдагчаар өгсөн:

“...Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцсан, хүлээн зөвшөөрөхгүй байна. гийн биед учирсан хохирлыг миний бие хайчаар учруулаагүй, харин хазаж учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна.

 2023 оны 10 дугаар сарын 08-ны ******* би дотно харилцаатай хүн болох гийн хамт Сити тоот дахь гэртээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм. Тухайн үед орой болсон байсан бөгөөд цагийг нь нарийн сайн санахгүй байна, хоёулаа нүцгэн орондоо хэвтэж байгаад гийн гар утсыг нь үзсэн чинь өөр хүнтэй дотно харилцаатай байж болзошгүй зурвас байхаар нь би уурлаад, бид хоёр маргалдаад, ам зөрсөн юм.

Тэгсэн чинь шууд уурлаад, миний төмсгөөс базахаар нь зөрүүлээд тавиач гээд зүүн талын чихнээс нь хазсан юм. Тэгээд хазаад салсан чинь дахиад намайг самардаад, маажсан, зүүн хөлөөс хазахаар нь холдуулах гээд нүүр рүү нь алгадсан юм. Тэгээд хоёулаа салаад, би угаалгын өрөө рүү дагуулж ороод, нүүр гарыг нь угааж өгсөн, бөгөөд манай гэрээс гараад явсан. Сайхнаагийн чихийг хайчлаагүй, хазсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 78 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгүүлж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 56 дахь тал), нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 67 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 68 дахь тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хэргийн 69 дэх тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (хэргийн 70 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 71 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 72 дахь тал), хохирогч гийн бичгээр  гаргасан хүсэлт (хэргийн 79 дах тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх тэдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлж дүгнэн, прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч *******ийн гэм бурууг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

 

Гурав.  Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч *******, хохирогч нар нь 2023 оны 10 дугаар сарын 08-ны ******* Сити тоот дахь шүүгдэгчийн гэрт хамт архидан согтуурч, улмаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа шүүгдэгч нь үл ялих зүйлээр шалтаглан маргаан үсгэж, хохирогч гийн зүүн шанаа тус газарт алгадах, цээж, хэвлийн хэсэг рүү цохих, өшиглөх, чихнээс нь хазах зэргээр биед нь хүч хэрэглэн халдсаны улмаас түүний эрүүл мэндэд “зүүн чихний дэлбэнд шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн хөх, зүүн хавирганы нум хэсэгт зурагдсан зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Хэргийн хохирогч гийн эрүүл мэндэд учирсан Шинжээчийн 12880 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан “...зүүн чихний дэлбэнд шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн хөх, зүүн хавирганы нум хэсэгт зурагдсан зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Л.Даваадарж нь түүний зүүн шанаа тус газарт алгадах, цээж, хэвлийн хэсэг рүү цохих, өшиглөх, чихнээс нь хазах зэрэг хууль бус үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Түүнчлэн хохирогчийн биед учирсан дээрх гэмтлээс “зүүн чихний дэлбэнд шарх” гэмтлийг шүүгдэгч ******* нь хайчаар хайчилж учруулаагүй, харин шүдээрээ хазаж учруулсан талаар хохирогч мэдүүлсэн (хэргийн 17 дахь тал) баримттай байх ба түүний мэдүүлгийн эх сурвалж нь хэрэгт авагдсан шинжээчийн: “...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ” гэсэн дүгнэлт (хэргийн 29 дэх тал), шинжээч эмч Ч.Эрдэмболорын: “...хохирогч гийн биед учирсан зүүн чихний дэлбэнд шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд болон тусдаа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөх, зүүн хавирганы нум хэсэгт зурагдсан зулгаралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн чихний дэлбэнд учирсан шарх нь 2.6 см урт, зах ирмэг нь тэгш бус, шүдэлсэн мэт хэлбэртэй, нэвт шархтай байсан учраас хайчилсан байх боломжгүй, хазсан байх боломжтой байна.“ гэсэн мэдүүлэг (хэргийн 25-26 дахь тал) зэрэг баримтаар нотлогдсон байна.

 

Хан-Уул прокуророос шүүгдэгч *******ийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгий аргаар” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад тус тус заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санайтай учруулсан гэж дүгнэн, түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн.

 

Тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч нь “онц харгис хэрцгий” аргаар хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзэх гэм буруугийн /субьектив шинж/ болон хэлбэрийг агуулаагүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай хуулийн ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “онц харгис хэрцгий аргаар” гэсэн хүндрүүлэх шинжид хамаарах үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай үлдлээр халдаж, хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон хэдий ч уг үйлдлээ хэрэгжүүлэхдээ сонгосон аргынхаа харгис хэрцгий байдлыг ухамсарлаж, үр дагаврыг урьдчилан харж хүсэж үйлдсэн гэх нөхцөл байдал болон хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулж удаан хугацааны туршид онц хэрцгий авираар тамлан зовоосон, өвтгөн шаналгасан, тарчилгасан, учирсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон гэх зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй тул “онц харгис хэрцгий аргаар” үйлдсэн гэх хүндрүүлэх шинж үгүйсгэгдэж байна.

 

Шүүгдэгч *******, хохирогч нар нь хэрэг учрал гарсан тухайн  хугацаанд хамт амьдарч байсан, дотно харилцаатай болох нь тэдгээрийн мэдүүлэг баримтаар тогтоогдсон тул тэднийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” гэж үзнэ.

Шүүгдэгч *******, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргаан үсгэж, хохирогч гийн зүүн шанаа тус газарт алгадах, цээж, хэвлийн хэсэг рүү цохих, өшиглөх, чихнээс нь хазах зэргээр бие махбодийн хүчирхийлэл үйлдэж, биед “зүүн чихний дэлбэнд шарх, зүүн хацар, эрүүний зөөлөн эдийн няцрал, зүүн хөх, зүүн хавирганы нум хэсэгт зурагдсан зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм. 

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Иймд шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй дүгнэсэн.

 

Хэргийн шүүгдэгч ******* нь  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтад болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг тайлбар гаргасныг тэмдэглэх нь зүйтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж,

мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан. 

 

Хэргийн хохирогч гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь тухайн гэмт хэргийн шууд хохирол болох бөгөөд уг учирсан гэх гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан буюу гарах зайлшгүй бусад зардал нь хохирол учирсны улмаас шууд үүсэх гэмт хэргийн хор уршиг болох юм.

Хохирогч нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт бичгээр гаргасан хүсэлтэд: “...Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөрийг бүрэн барагдуулсан, бид хоёр хоорондоо эвлэрсэн тул ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” болохоо илэрхийлж (хэргийн 79 дэх тал) гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон баримт бүхий мөнгөн дүнгээр тооцсон нэхэмжлэл, шаардлага гаргаагүй байна.

 

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байсан тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 56 дахь тал), Сонгинохайрхан шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар (хэргийн 59-65 дахь тал) зэрэг баримтууд хэрэгт авагдсан ба Эрүүгийн хуулийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан тул шүүгдэгчийн урьд гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлж байсан нөхцөл байдал нь түүний эрх зүйн байдлыг дордуулах, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болохгүй юм.

 

Шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд тус тус тухайлан заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх санал зэргийг тус тус харгалзан, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгч Л.******* торгох ял шийтгэж, түүний  хөдөлмөр эрхлэлтийн байдал, орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлөх хугацаа тогтоож шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                         ТОГТООХ нь:

 

1. прокуророос ******* овогт ******* ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.7 дахь хэсгийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгий” аргаар үйлдсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

     2. ******* овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Л.******* 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар ******* нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 05 /тав/ сарын хугацаанд хугацаанд хэсэгчлэн төлж биелүүлэх хугацаа тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.  

 

7. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр

Болох хүртэлх хугацаанд Л.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                     С.БАЗАРХАНД