Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/29

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* ургийн овогт ******* ******* холбогдох эрүүгийн ........... тай хэргийг 2023 оны 12 сарын 28-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Энх-Амгалан, шүүгдэгч *******, хохирогч ******* нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга М.Солонго шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

*******, ******* оны ******* сарын *******,,,,, ,,, , , ,,, ******* ургийн овогт ******* (РД:ЦХ91*******16).

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2023 оны 8 сарын 17-ны өдрөөс -нд шилжих шөнө дүүргийн 15 , байрны тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр *******тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун дээд, доод зовхи, зүүн доод зовхинд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулж буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүний “өөрөө өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч *******аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“Бид гэрлэлтийн баталгаагүй ч 2020 оноос хамтран амьдарч байгаа. Дундаасаа 1 охинтой. Хэтэрхий их архи ууснаас болж маргаан гарсан. Тухайн үед хохирогч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хохирогчоос уучлалт гуйсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч *******гээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“Тухайн өдөр манай нөхөр архи ууж орж ирснээс болоод маргаан үүссэн. Одоо манай хүүхэд 01 нас 08 сартай. Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг,

 

Гурав. Эрүүгийн ............. тай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******гийн хохирогчоор өгсөн:

“...Би нөхөр Д.*******ай амьдраад 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хамтран амьдрах хугацаанд нэг хүүхэдтэй болсон. 2023 оны 8 сарын 17-ны өдрөөс -нд шилжих шөнө манай нөхөр найзуудтайгаа уулзахаар гарсан. Би нөхрөө тосоод Баянгол т байрлах Эргэн дурсахуйд шөнийн 01 цагийн үед очоод “юу хийж байгаа” талаар нь асуугаад нөхөртэйгөө уулзаж байхад манай нөхрийн араас эмэгтэйчүүд ирсэн ба тухайн үед ямар нэг маргалдсан зүйл болоогүй.

Нөхөр архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан болохоор намайг орхиод таксинд суугаад яваад өгсөн. Би гэртээ очтол манай нөхөр унтлагын өрөөндөө сэрүүн байсан ба гэрт манай нэг настай хүүхдээс өөр хүн байгаагүй. Би нөхөртөө хандаад “чи яагаад эмэгтэй хүмүүстэй явж байгаа юм бэ, арай хэтэрхий байгаа юм биш үү” гэж хэлтэл манай нөхөр уурлангуй байдлаар “би чиний яриаг сонсмооргүй байна, зөндөө тэвчлээ, чамд хамаагүй” гэж хэлээд босож ирээд, миний толгойн баруун хэсэг рүү гараа атгаж байгаад нэлээд олон удаа буюу 20 орчим цохисны дараа миний толгой маш их өвдөж, баруун, зүүн нүд хөхөрсөн. Дээд үүдэн шүдний нэг шүд хугарсан байсан.

Би шууд цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн -19 дэх тал),

 

2. Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11254 тай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлтэд:

1. *******гийн биед баруун дээд, доод зовхи, зүүн доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт (хэргийн 20-21 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******ын яллагдагчаар өгсөн:

“Би өөрийн найзуудтайгаа 2023 оны 08 сарын 17-ны өдрийн орой гадуур явж байгаад гэртээ орж ирээд унтлагын өрөөнд унтаж байхад манай эхнэр Уранзүү нь намайг түлхэж сэрээгээд, намайг “бааранд эмэгтэй хүмүүстэй хамт байлаа” гэж хардаж уурласан ба тухайн эмэгтэй хүмүүс нь манай найзуудтай хамт явж байсан хүмүүс байсан.

Тухайн үед би архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор жижиг асуудлаас болоод эхнэрийнхээ толгой хэсэг рүү 2, 3 удаа алгадсан. Би өмнө нь эхнэр Уранзүүгийн биед халдаж зодож, цохисон зүйл байхгүй. Би өөрөө архи согтууруулах ундаа нэг их хэрэглээд байдаггүй, архи уусан үедээ ямар нэгэн муу зан авир гаргадаггүй, агсам тавьдаггүй унтаад өгдөг. Харин тухайн өдөр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн өөрийн үйлдлийг хянах чадваргүй болсон байсан.

Уранзүү бид хоёр 2019 оноос хойш хамтран амьдарч байгаа ба 2022 оны 05 сарын 06-ны өдөр анхны хүүхдээ өлгийдөн аваад одоо дүүргийн ,- тоотод эхнэр, хүүхдийн хамт гурвуулаа амьдардаг. Манай эхнэр Уранзүүгийн үеэл ах Түшиг нь би эхнэртэйгээ маргалдахын өмнөх өдөр нь манай гэрт хоносон ба өглөө нь манай гэрээс явсан байсан. Эхнэр бид хоёрыг маргалддаг өдөр бид хоёроос өөр хүн байгаагүй.

Манай гэрт эхнэр, манай 1 настай хүүхдээс өөр хүн амьдардаггүй. Би өөрийн эхнэр Уранзүүгийн биед халдаж гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар хэргийг шуурхай шийдвэрлэж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хэргийн 34 дэх тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 37 дахь тал), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хэргийн 38 дахь тал), үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа (хэргийн 39 дэх тал), үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа (хэргийн 40 дэх тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа (хэргийн 41 дэх тал), татварын ерөнхий газрын тодорхойлолт (хэргийн 42 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 43 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруу болон хэргийн үйл баримтад маргаагүй, шүүгдэгчээс өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай гаргасан (хэргийн 52 дахь тал) хүсэлтийг прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 148 тай тогтоолоор хангаж шийдвэрлэн, Д.******* хүлээлгэвэл зохих эрүүгийн хариуцлагын саналыг танилцуулахад тэрээр хүлээн зөвшөөрч, ял тохирсноор прокуророос түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтайгаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долоо бүлэгт тухайлан заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-ны журам, зохицуулалтад нийцсэн, зөрчилгүй байна.

 

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн нд шүүгдэгч *******ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Дөрөв. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 8 сарын 17-ны өдрөөс -нд шилжих шөнө дүүргийн 15 , байрны тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр *******тэй маргалдаж,  улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “баруун дээд, доод зовхи, зүүн доод зовхинд цус хуралт”гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан

- хохирогч *******гийн: “...Би нөхөр Д.*******ай амьдраад 3 жил гаруй хугацаа өнгөрч байна. Хамтран амьдрах хугацаанд нэг хүүхэдтэй болсон. 2023 оны 8 сарын 17-ны өдрөөс -нд шилжих шөнө манай нөхөр найзуудтайгаа уулзахаар гарсан. Би нөхрөө тосоод Баянгол т байрлах Эргэн дурсахуйд шөнийн 01 цагийн үед очоод юу хийж байгаа талаар асуугаад нөхөртэйгөө уулзаж байхад манай нөхрийн ардаас эмэгтэйчүүд ирсэн ба тухайн үед ямар нэг маргалдсан зүйл болоогүй. Нөхөр архи согтууруулах ундааны зүйл их хэрэглэсэн байсан болохоор намайг орхиод таксинд суугаад яваад өгсөн. Би гэртээ очтол манай нөхөр унтлагын өрөөндөө сэрүүн байсан ба гэрт манай нэг настай хүүхдээс өөр хүн байгаагүй. Би нөхөртөө хандаад “чи яагаад эмэгтэй хүмүүстэй явж байгаа юм бэ, арай хэтэрхий байгаа юм биш үү” гэж хэлтэл манай нөхөр уурлангуй байдлаар “би чиний яриаг сонсмооргүй байна, зөндөө тэвчлээ, чамд хамаагүй” гэж хэлээд босож ирээд миний толгойн баруун хэсэг рүү гараа атгаж байгаад нэлээд олон удаа буюу 20 орчим цохисны дараа миний толгой маш их өвдөж, баруун, зүүн нүд хөхөрсөн. Дээд үүдэн шүдний нэг шүд хугарсан байсан. Би шууд цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд манай нөхрийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн -19 дэх тал),

- “*******гийн биед баруун дээд, доод зовхи, зүүн доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэсэн Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 11254 тай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт баримт  (хэргийн 20-21 дэх тал) болон шүүгдэгч *******ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 34 дэх тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 8 сарын 17-ны өдрөөс -нд шилжих шөнө дүүргийн 15 , байрны тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр *******тэй маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдсон бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

Хэргийн хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч гэр бүлийн амьдралаар хамтран амьдардаг, тэдний дундаас 2022 оны 5 сарын 06-ны өдөр охин төрсөн, үр хүүхэдтэй, эцэг, эх болохын хувьд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 зүйлд заасан уг хуулийн үйлчлэлд хамаарах “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай” этгээдүүд мөн юм.  

 

Нөгөөтээгүүр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай аливаа этгээд нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай бусад хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг “гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн Хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 зүйлийн 5 дахь хэсгийн 5.1.1-д тодорхойлж хуульчилсан. 

 

Шүүгдэгчийн дээрх гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд эрх зүйн дүгнэлт хийж, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргээр ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч *******ын гэмт үйлдэлд нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна.  

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч ******* нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бус аргаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний халдашгүй, чөлөөтэй байх эрх, эрх чөлөөг баталгаажуулсан бөгөөд хууль бусаар хүний эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан тохиолдолд Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан гэмт хэрэгт тооцож, хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

Иймд дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн  гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хэргийн хохирогч *******гийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар энэ хэргийн хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгт: “...Нэхэмжлэх зүйл байхгүй.” хэмээн мэдүүлж (хэргийн -19 дэх тал), баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.  

 

Иймд гэмт хэргийн хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзнэ.  

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч ******* нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгэгдэж байгаагүй талаар “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт хэргийн 43 дахь талд авагдсан тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарх гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.  

Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 зүйлд тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос санал болгож, шүүгдэгч *******ын хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял нь хуульд нийцсэн, “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор байх бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр, прокурорын гаргасан эрүүгийн хариуцлагын саналын нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******* 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй.   

 

Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.******* зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон    

                                                                    

                                                            ТОГТООХ нь:

 

1. ******* ургийн овогт ******* ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн тусгай ангийн *******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан *******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт ******* нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримт үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч ******* нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Д.******* урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.    

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД