| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0368/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/380 |
| Огноо | 2023-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрмэнд |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/380
2023 10 26 2023/ШЦТ/380
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Т.Дэлгэрмэнд,
шүүгдэгч Г.М-, О.Г- нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2225006790396 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, аав, ээжийн хамт Орхон аймаг Баян-өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Д овогт Г-ийн М- /рд: хх0000000/,
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ний өдөр Булган аймаг Бугат суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “ххх” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 4, ээж, эмээ, ахын хамт Булган аймгийн Бугат сум 0 дүгээр баг “ххх” гэх газарт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Булган аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 88 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 торгох ялаар, Сонгино хайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 1133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Т овогт О- Г- /рд: ГБ97092111 /,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.М- нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 11-ний шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэр 6-20 дугаар байрны хажууд хохирогч Б.Ё-ыг “...чи манай ахтай зодолдъё гэлээ хоёулаа үзье” гэж маргаан үүсгэн түүний нүүрэн тус газар гараараа олон удаа цохиж газарт унаган, нуруу бөгс хэсэгт өшиглөж эрүүл мэндэд “Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан.,
Шүүгдэгч О.Г- нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 11-ний шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэр 6-20 дугаар байрны хажууд хохирогч Б.Ё-ыг “...чи намайг сая дуудсан уу би сая гараад ирлээ гэж хэлэн” түүний нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд “ 21-р шүдний цөгцний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Г.М- мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээж байна. Хохирогчид учирсан хохирлыг нэхвэл төлнө...” гэсэн мэдүүлэг,
- шүүгдэгч О.Г- мэдүүлсэн: “... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
- Хохирогч Б.Ё- мөрдөн шалгах ажиллагаанд: “...тухайн үед намхан нуруутай залууд зодуулаад хамраас цус гараад сууж байх үед шар куртиктэй залуу ирээд миний урдаас өшиглөсөн, миний биеийн аль хэсэгт өшиглөснийг санахгүй байна, би тухайн үед зодуулаад ухаан балартаж хамраас цус гараад сууж байсан, уг залуу өшиглөх үед би хойшоогоо унасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28х/,
- Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд: “...Г- бид хоёр анх буудлын цонхоор харах үед тэр хэд хоорондоо маргалдаж байсан, дараагаар нь бид хоёр буудлын гадна гарч ирэх үед М- нь Ё-ын хувцаснаас зүүн гараараа заамдаж бариад Г- хажууд нь очиж түүний цээж нь тус газар хөлөөрөө нэг удаа өшиглөсөн, дахиж зодож цохиогүй. Г- бид хоёр хажууд нь очих үед газарт суусан, гараараа түүний нүүрэн тус, толгой тус газруудад хэд хэдэн удаа цохисон, энэ үед О-, Ц хоёр очиж салгах үед Ё- газар суусан, энэ үед хамраас цус гарсан байдалтай сууж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31х/,
- Гэрч О.У мөрдөн шалгах ажиллагаанд: “...алхаж яваад Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Теди үйл үйлчилгээний төвийн хажуу талын буудлын гадна очоод Т- ах нэг буудал руу өрөө асуухаар орсон Б.Ё- ах бид хоёр Теди үйлчилгээний төвийн ар талд байх буудал руу орохоор явж байтал уг буудлын гадна үл таних 3 залуу зогсож байсан энэ үед Б.Ё- ах над руу хараад Т- яасан бэ? гэж асуугаад буцаж цаашаа хараад уг үл таних 3 залууг "үзчих үү? Зодолдъё” гээд байхаар нь би уг 3 залуугаас уучлалт гуйгаад манай ах согтчихсон байгаа юмаа гэж хэлсэн чинь Б.Ё- ах “тэр голын залуу хоёулаа зодолдъё, үзчих үү” гэж хэлсэн чинь уг залуу “орж унт” гэж хэлээд хамт байгаа хоёр залуутай хамт инээгээд зогсож байсан, Б.Ё- ах тамхи татъя гэхээр нь би энгэрийн карманаас тамхи гаргаад асааж өгсөн чинь тамхи татаад, шүлсээ хаяад зогсож байсан, энэ үед буудлын цонхоор үл таних залуу, буудлын гадна байгаа үл таних 3 залуутай “наа чинь юу юм бэ” гээд ярьж байсан чинь Б.Ё- ах буудлын цонхоор юм ярьж байсан залууг хараад “чи буугаад ир хоёулаа үзье” гэж хэлсэн чинь уг залуу “хоёр хөл дээрээ ч олигтой зогсож чадахгүй байж” гэх мэт зүйл ярьсан чинь Б.Ё- ах "зүгээр буугаад ир хоёулаа үзье" гэж хэлээд зогсож байтал, буудлын гадна зогсож байсан 3 залуугийн жижиг биетэй залуу нь "чи манай ахтай үзье гэлээ хоёулаа үзье" гээд гадна куртик, малгайгаа тайлсан чинь хажууд нь зогсож байсан залуу боль гэж хэлээд татаад байсан, би Б.Ё- ахыг дагуулаад цааш нь байрны тийш нь дагуулаад явж байтал бидний хойноос түрүүний жижиг биетэй залуу хөөе гэж дуудаад хүрч ирсэн, энэ үед Б.Ё- ах малгай, цүнхээ надад өгөөд уг жижиг биетэй залуутай барьцалдаж зодолдож эхэлсэн, уг жижиг биетэй залуу гараараа Б.Ё- ахыг хэд хэдэн удаа цохиж газарт унагааж байгаад хөлөөрөө нэг удаа өшиглөөд буцаад явчихсан, энэ үед Б.Ё- ах газраас босож ирээд "ах нь бүр онож цохисонгүй яая" гэж хэлээд нүүрээ дараад миний хажууд ирээд газарт суусан, энэ үед түүний хамраас цус гарч байсан, би Ё- ахын цүнх, малгайг нь авахаар цааш нь эргээд цүнх, малгайг аваад буцаад Ё ах руу явж байтал буудлын цонхоор юм ярьж байсан залуу нэг эмэгтэйн хамт Ё- ахын хажууд ирээд "чи намайг буугаад ир гэсэн үү ай" гэж хэлээд хөлөөрөө Ё-ын нүүр хэсэг рүү өшиглөсөн, тухайн үед Ё- ах гараараа нүүрээ дараад сууж байсан ба уг залууг өшиглөх үед гараараа хаагаад хойшоо унасан, уг өшиглөсөн гэх залууг хамт явж байгаа эмэгтэй болиоч гэж хэлээд татаад цааш нь аваад явсан. Хамгийн эхэлж жижиг биетэй залуу ирээд гараараа хэд хэдэн удаа цохиж газарт унагааж байгаад өшиглөсөн, дараа нь буудлын цонхоор юм ярьж байсан залуу ирээд нүүр хэсэг рүү хөлөөрөө өшиглөсөн, энэ үед Ё- гараараа хаах шиг болсон ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35х/,
- Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 771 дугаартай:
1.Б.Ё-ын биед баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, 21-р шүдний цөгцний хугарал, дээд доод уруул, баруун нүдний доод зовхинд зөөлөн эдэд цус хуралт хамрын нуруу, дух, баруун гарын сарвуунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Нэг цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтлүүд байна.
4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна.
5.Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт, 21-р шүдний цөгцний хугарал нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.
6.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 48-49х/,
- Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 790 дугаартай:
1.Г.М-ийн биед гэмтэл тогтоогдсонгүй” гэсэн дүгнэлт /хх-ийн 56-57х/,
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-21х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.М- нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 11-ний шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэр 6-20 дугаар байрны хажууд хохирогч Б.Ё-ыг “...чи манай ахтай зодолдъё гэлээ хоёулаа үзье” гэж маргаан үүсгэн түүний нүүрэн тус газар гараараа олон удаа цохиж газарт унаган, нуруу бөгс хэсэгт өшиглөж эрүүл мэндэд “Баруун нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын таславчийн муруйлт, тархи доргилт бүхий хөнгөн хохирол,
Шүүгдэгч О.Г- нь 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 11-ний шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэр 6-20 дугаар байрны хажууд хохирогч Б.Ё-ыг “...чи намайг сая дуудсан уу би сая гараад ирлээ гэж хэлэн” түүний нүүрэн тус газар өшиглөж эрүүл мэндэд “ 21-р шүдний цөгцний хугарал” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Шүүгдэгч Г.М-, О.Г- нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.М-, О.Г- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирол төлбөр төлөгдсөн хохирогч цаашид “...миний хамрын яс хугарч муруйсан...хагалгаанд орж чадаагүй, цаашид хагалгаанд орох тул хагалгааны зарлыг нэхэмжилнэ...” гэсэн бөгөөд шүүгдэгч Г.М- нь уг гэмтлийг учруулсан тул түүнээс хохирогч цаашид гарах эмчилгээний баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг тэдэнд оногдуулж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.М-, О.Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,
Эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сидиг хэрэг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дах хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Г-ийн М-, Т овогт О- Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-, О.Г- нарыг тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М-, О.Г- нарт тус бүр оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.М-, О.Г- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг “сиди”-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Хохирогч Б.Ё- нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-, О.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ