Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 124/ШШ2020/0021

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн ... суманд оршин суух иргэн Ш овгийн Ш-ийн Б,

Улаангом сумын ... багт оршин суух иргэн Т овгийн Д-ийн П,

Улаангом сумын ... багт оршин суух иргэн Т овгийн Ц-ийн А нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Увс аймгийн Сонгуулийн хороонд холбогдох,

            “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 10,21,22 дугаар тойрогт МАНаас нэр дэвшигч Р.Т, Ц.П, Т.Н нарыг бүртгэсэн шийдвэрээ сонгуулийн санал хураалтын дүн гарахаас өмнө хүчингүй болгоогүй Увс аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч Р.Т, Ц.П, Т.Н    нарыг тойрогтоо хамгийн олон сонгогчийн санал авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 10,21,22 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах “ тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.П, нэхэмжлэгч Ш.Б-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч аймгийн Сонгуулийн хорооны гишүүн Э.Н, гуравдагч этгээд Р.Тийн өмгөөлөгч Т.Уянга, гуравдагч этгээд Т.Н, Ц.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б, Ц.А, Д.П нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ш.Б, Д.П, Ц.А бид Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10, 21, 22 -р тойрогт Увс аймгийн АНаас нэр дэвшиж, өрсөлдсөн.

Увс аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолоор МАН-аас нэр дэвшигч Р-ийн Т, Ц-ний П, Т-ийн Н нарыг тойрогтоо хамгийн олон сонгогчийн санал авч, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх нэр дэвшигчид нь сонгуулийн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж хандив өгсөн, мөн сонгуулийн хуулиар нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангахгүй болох нь нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэр гарсны дараа олон нийтэд илэрхий болсон тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасны дагуу нэр дэвшигчийг хасах үндэслэл бий болсон. Гэтэл Увс аймгийн сонгуулийн хороо хуулиар хүлээсэн үүргээ эс биелүүлж, тэдгээр нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгоогүй хууль бус эс үйлдэхүй гаргасан. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 10-р тойрогт МАН-ын нэр дэвшигч Р-ийн Т нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсгийн заалтыг зөрчиж, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Намир бөхийн дэвжээнд 200,000 төгрөгийн мөнгөн хандив өгч ивээн тэтгэсэн болох нь нэр дэвшигчээр бүртгэхээс өмнө олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-ын нэр дэвшигч Ц-ний П нь Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 19-ны өдрийн 375 тоот шийдвэрээр "Д У" ХХК- д 85,000,000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг албадан биелүүлэхээр 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 963 тоот шүүгчийн захирамж гарсан боловч одоо хүртэл төлж барагдуулаагүй, өр төлбөртэй хэвээр болох нь нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гарсны дараа нийтэд илэрхий болсон. Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх хэсэгт заасан нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагыг зөрчсөн.

Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн 22 дугаар тойрогт МАН-ын нэр дэвшигч Т-ийн Н нь 2020 оны 6 дугаар сарын 24-нд УИХ-ын сонгуулийн үеэр бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдийг цуглуулан яриа ухуулга хийхдээ "Та нар одоо нэр дэвшигч БОАЖ-ын сайд Н.Цыг дэмж! Бид нар орон нутгийн сонгуулийн өмнө та нарт газар өгнө." гэж хууль бус амлалт өгсөн бичлэг Тариалан сумын фэйсбүүк хаягаар 2020 оны 06 сарын 21-ний өдөр нийтэд хүргэж сонгогч нарт нөлөөлсөн. Гэтэл 2020 оны 09 сарын 02-нд хуралдсан ИТХ-ын хуралдаанаар Т.Н-ийн амлалтыг биелүүлж 14/04 тогтоолоор Тариалан сумын нутаг дэвсгэрт бичил уурхай эрхлэгч нарт 158,44 га газар олгохоор болсон нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4-д заасныг зөрчсөн байх тул нэр дэвшигчээс хасах үндэслэл байна.

Иймд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10, 21, 22 дугаар тойрогт МАНаас нэр дэвшигч Р-ийн Т, Ц-ний П, Т-ийн Н нарыг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосон шийдвэрээ сонгуулийн санал хураалтын дүн гарахаас өмнө хүчингүй болгоогүй Увс аймгийн сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонгуулийн хууль зөрчсөн МАН-ын нэр дэвшигчдийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай "Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" тогтоолын МАН-аас нэр дэвшигч Р-ийн Т, Ц-ний П, Т-ийн Н нарыг тойрогтоо хамгийн олон сонгогчийн санал авч, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгож, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10, 21, 22 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Увс аймгийн сонгуулийн хороонд даалгаж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгч Д.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 21-р тойрогт Увс аймгийн АНаас нэр дэвшиж, өрсөлдсөн. Увс аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолоор МАН-аас нэр дэвшигч Ц-ний П-ыг тойрогтоо хамгийн олон сонгогчийн санал авч, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх нэр дэвшигч нь нэр дэвшигчид тавигдах хуулийн шаардлагыг зөрчсөн байхад нэр дэвшигчээр бүртгэсэн байгаа. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасны дагуу нэр дэвшигчийг хасах үндэслэл бий болсон. Гэтэл Увс аймгийн сонгуулийн хороо хуулиар хүлээсэн үүргээ эс биелүүлж, нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгоогүй хууль бус эс үйлдэхүй гаргасан. Тодруулбал, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-ын нэр дэвшигч Ц-ний П нь Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 19-ны өдрийн 375 тоот шийдвэрээр "Дэвшил Увс” ХХК-д 85,000,000 төгрөг төлөх үүрэгтэй бөгөөд уг шийдвэрийг албадан биелүүлэхээр 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 963 дугаар шүүгчийн захирамж гарсан боловч одоо хүртэл төлж барагдуулаагүй, өр төлбөртэй болох нь нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гарсны дараа нийтэд илэрхий болсон.

Энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх хэсэгт заасан нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагыг зөрчсөн. Нэгдүгээрт дээрх үйл баримтууд нь нийтэд илэрхий байна.

Хоёрдугаарт, доорх үйл баримтыг АНын Увс аймгийн намын хорооны хэрэг эрхлэх газраас Улс аймгийн сонгуулийн хороонд мэдэгдсээр байтал аймгийн сонгуулийн хороо сонгуулийн санал хураалтын дүн гарахаас өмнө дээрх нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгоогүй нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна банк бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх гэж заасны дагуу МАН-ын нэр дэвшигч Ц.П нь нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангахгүй болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжаар нотлогдсон.

 Сонгуулийн хорооны энэхүү эс үйлдэхүй нь тухайн зөрчил гаргасан МАН-ын нэр дэвшигчидтэй нэг тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн нэхэмжлэгч бидний сонгуульд шударгаар өрсөлдөх сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж чадаагүй явдалд гомдолтой байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэр дэвшигчийг бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдвол сонирхол бүхий этгээд тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрт хуульд заасан хугацаанд гомдол гаргасан эсэхээс үл хамааран сонгуулийн хороо өөрийн санаачилгаар санал хураалтын дүн гарахаас өмнө хэдийд ч тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэр дэвшигчийг хасах үүрэгтэй.

Гэвч, сонгуулийн хороо хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс санал хураалтын дүн гарсан тул нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй болсон байна. Харин хууль зөрчсөн нэр дэвшигчдийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг хүчингүй болгож, тухайн тойрогт дахин сонгууль явуулах зайлшгүй шаардлага үүсээд байна.

Увс аймгийн Сонгуулийн хороо нь хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтлан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж, санал хураалтын дүн гарахаас өмнө хууль зөрчсөн нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасаж болох байсан. Энэ нь нийтийн ашиг сонирхолд нийцэхээр байсан.

Учир нь, "сонгууль" бол нийтийн сайн 4сайхны төлөө үйл ажиллагаа юм. Хэрэв сонгуулийн хороо санал хураалтын дүнг гаргахаасаа өмнө хууль зөрчсөн нэр дэвшигчдийг хассан бол дахин сонгууль зохион байгуулах хэрэгцээ шаардлага үүсэхгүй байж болох байсан. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1. 74.2, 74.3-т зааснаар нэр дэвшигч хууль зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарахаас өмнө тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгох, санал хураалтын дүн гарсны дараа тогтоогдсон бол тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, дахин сонгууль явуулах гэсэн хоёр боломжийг хуульчилж өгсөн.

Эхний боломжийг аймгийн сонгуулийн хороо хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан тул, хоёр дахь боломжийг хэрэглэх сонголт үлдээд байна. Иймд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 21-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц-ний П-ыг нэр дэвшигчээр бүртгэж. үнэмлэх олгосон шийдвэрээ сонгуулийн санал хураалтын дүн гарахаас өмнө хүчингүй болгоогүй Увс аймгийн сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонгуулийн хууль зөрчсөн МАН-ын нэр дэвшигчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" тогтоолын МАН-аас нэр дэвшигч Ц-ний П-ыг тойрогтоо хамгийн олон сонгогчийн санал авч, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгож, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 21 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Увс аймгийн сонгуулийн хороонд даалгаж, нэхэмжлэгч нарын сонгогдох эрхийг зөрчсөн хууль бус шийдвэрийг хүчингүй өгнө үү” гэв.

 Нэхэмжлэгч Ш.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш овогтой Б нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Увс аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10-р тойрогт Увс аймгийн АНаас нэр дэвшиж, өрсөлдсөн. Увс аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" тогтоолоор МАН-аас нэр дэвшигч Р-ийн Т тойрогтоо хамгийн олон сонгогчийн санал авч, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь дээрх нэр дэвшигч нь сонгуулийн хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж хандив өгсөн нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэр гарсны дараа олон нийтэд илэрхий болсон тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т тус тус заасны дагуу нэр дэвшигчийг хасах үндэслэл бий болсон. Гэтэл Увс аймгийн сонгуулийн хороо хуулиар хүлээсэн үүргээ эс биелүүлж, тэдгээр нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэр хүчингүй болгоогүй хууль бус эс үйлдэхүй гаргасан.

Тодруулбал аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10-р тойрогт МАН-ын нэр дэвшигч Р-ийн Т нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсгийн заалтыг зөрчиж, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Намир” бөхийн дэвжээнд 200,000 төгрөгийн мөнгөн хандив өгч ивээн тэтгэсэн болох нь нэр дэвшигчээр бүртгэхээс өмнө олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн нь хасах үндэслэлтэй.

Нэгдүгээрт, дээрх үйл баримтууд нийтэд илэрхий байна. Хоёрдугаарт, дээрх үйл баримтыг АН-ын Увс аймгийн намын хорооны хэрэг эрхлэх газраас Увс аймгийн сонгуулийн хороонд мэдэгдсээр байтал аймгийн сонгуулийн хороо сонгуулийн санал хураалтын дүн гарахаас өмнө доорх эр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгоогүй нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй байна. Aймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 17.1-т “Орон нутгийн Хурлын ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, нөхөн, ээлжит бус сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан этгээд шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа сонгуулийн сурталчилгаа хийх, сонгогчдын саналыг татах зорилгоор болон дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.2 нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага цайллага. төлбөрт тааварт бооцоот тоглоом зохион байгуулах ивээн тэтгэх гэсэн заалтыг зөрчсөн байх тул Монгол Ардын нэр дэвшигч Р.Тийн үйлдэл нь сонгуулийн хуулиар хориглосон хууль бус сурталчилгаанд хамаарч байна. МАН-ын нэр дэвшигч Р.Т гаргасан үйлдэл хууль бус болох нь нийтэл илэрхий үйл баримтаар нотлогдсоор байтал аймгийн сонгуулийн хороо ямар нэгэн арга хэмжээ авч, таслан зогсоогоогүй байна. Энэ нь аймгийн сонгуулийн хороо орон нутгийн сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Сонгуулийн хорооны энэхүү эс үйлдэхүй тухайн зорчил гаргасан МАН-ын нэр дэвшигч Р.Т-тэй нэг тойрогт АН-аас нэр дэвшиж өрсөлдсөн нэхэмжлэгч Ш.Б-ийн сонгуульд шударгаар өрсөлдөх, сонгогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж чадаагүй явдалд гомдолтой байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэр дэвшигчийг бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдвол сонирхол бүхий этгээд тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрт хуульд заасан хугацаанд гомдол гаргасан эсэхээс үл хамааран сонгуулийн хороо өөрийн санаачилгаар санал хураалтын дүн гарахаас өмнө хэдийд ч тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэр хүчингүй болгож, нэр дэвшигчийг хасах үүрэгтэй. 74.2-т зааснаар нэр дэвшигч мөн хуулийн 47.1-т заасан хориглосон үйлдлийг гаргавал тухайн шатны сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасах үүрэгтэй байна.

Гэтэл, Увс аймгийн Сонгуулийн хороо нь сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн МАН-ын нэр дэвшигчдийг хасахгүйгээр санал хураалт явуулж, улмаар хууль зөрчсөн нэр дэвшигчдийн авсан саналыг хүчинтэйд тооцож, хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон нь хууль бус байна. Хууль зорчсон нэр дэвшигчдийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон энэхүү шийдвэр нь тус тойрогт АН-аас нэр дэвшигч нэхэмжлэгч Ш. Б-ийн Үндсэн хуулиар олгогдсон сонгогдох эрхийг ноцтой зөрчсөн хууль бус шийдвэр болсон гэж үзэж байна. Увс аймгийн сонгуулийн хороо хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж, санал хураалтын дүнг гаргахаасаа өмнө дээрх нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрт хүчингүй болгож, нэрсийн жагсаалтаас хасах ёстой байсан. Гэвч, сонгуулийн хороо хуулиар хориглосон үүрэг биелүүлээгүйгээс санал хураалтын дүн гарсан тул нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй болсон байна.

Харин хууль зөрчсөн нэр дэвшигчдийг хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тоосон тухай шийдвэрийг хүчингүй болгож, тухайн тойрогт дахин сонгууль явуулах зайлшгүй шаардлага үүссэн байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэний төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1. 7.4.2, 7.4.3-т зааснаар сонгууль зохион байгуулах төрийн байгууллага, албан тушаалтан сонгууль зохион байгуулахдаа хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтална гэж заасан. Увс аймгийн Сонгуулийн хороо нь хууль дээдлэх, ил тод байдлыг хангах, шударга ёсыг сахих зарчмыг баримтлан сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулж, санал хураалтын дүн гарахаас өмнө хууль зөрчсөн нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, эрсийн жагсаалтаас хасаж болох байсан. Энэ нь нийтийн ашиг сонирхолд ч нийцэхээр байсан. Учир нь сонгууль бол нийтийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа юм.

Харин сонгуулийн хороо санал хураалтын дүнг гаргахаасаа өмнө хууль зөрчсөн нэр дэвшигчдийг хассан бол дахин сонгууль зохион байгуулах хэрэг шаардлага үүсэхгүй байж болох байсан. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2. 74.3-т зааснаар нэр дэвшигч хууль зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарахаас өмнө тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгох, санал хураалтын дүн гарсны дараа тогтоогдсон бол тухайн этгээдийн Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, дахин сонгууль явуулах гэсэн хоёр боломжийг хуульчлан заасан. Эхний боломжийг аймгийн сонгуулийн хороо хэрэгжүүлээгүй эс үйлдэхүй гаргасан тул, хоёр дахь боломжийг хэрэглэх сонголт үлдээд байна. Иймд Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 21-р тойрогт МАНаас нэр дэвшигч Р-ийн Т-ийг нэр дэвшигчээр бүртгэж. үнэмлэх олгосон шийдвэрээ сонгуулийн санал хураалтын дүн гарахаас өмнө хүчингүй болгоогүй Увс аймгийн сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, сонгуулийн хууль зөрчсөн МАН-ын нэр дэвшигчийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай “Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай" тогтоолын МАН-аас нэр дэвшигч Р-ийн Т тойрогтоо хамгийн олон сонгогчийн санал авч, аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгож, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 10 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг Увс аймгийн сонгуулийн хороонд даалгаж өгнө үү. Нэхэмжлэгч нарын сонгогдох эрхийг зөрчсөн хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлнэ гэдэгт найдаж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т зааснаар Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь; сум, дүүргийн Хурлын сонгуулийн тухайд сум, дүүргийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байна гэж заасныг үзвэл Увс аймгийн сонгуулийн хороонд холбогдох асуудлыг шүүхэд шууд гаргах боломжтой байх тул энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү ” гэв.

Хариуцагч Увс аймгийн Сонгуулийн хорооноос шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймгийн Сонгуулийн хороо нь хуульд заасан чиг үүргийнхээ дагуу хуулийн хүрээнд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулсан.

  1. Аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Р-ийн Т нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.2 дахь хэсгийн заалтыг зөрчиж Намир бөхийн дэвжээнд 200.000 төгрөгийн хандив өгч ивээн тэтгэсэн тухай олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэл нь үнэн зөв эсэхийг аймгийн Сонгуулийн хороо шалган тогтоох чиг үүрэггүй, тогтоох боломж байдаггүй учраас АН-аас ирүүлсэн өргөдлийг үндэслэн дээрх хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасан үндэслэлээр нэр дэвшигчээс хасах боломжгүй. Уг заалтын үндсэн утга нь ...тогтоогдсон бол... гэснийг нотлох эрх бидэнд байхгүй.
  2. Аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 21 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Ций П нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх хэсэгт заасан нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагыг зөрчөөгүй. Улаангом сумын Засаг дарга, хариуцагчийн хувиар шүүхээс тогтоогдсон өр төлбөртэй болохыг Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 375 дугаартай шийдвэрт заасан байна. Ц.П-ын хувьд тухайн хувь хүн, хуулийн этгээдэд нь холбогдуулан шүүхээр тогтоогдсон өр төлбөр биш учраас дээр дурдсан нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.

3.Аймгийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн 22 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Т-ийн Н-д холбогдуулан аймгийн Сонгуулийн хороонд АН-ын зүгээс ямар нэгэн өргөдөл, гомдол гаргаж байгаагүй, хууль зөрчсөн аливаа амлалт өгч байсан талаарх мэдээллийг бид мэдээгүй. Энэ мэт олон нийтийн сүлжээнд тавигдсан тодорхойгүй мэдээ, мэдээлэлд үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах, хасах абсолют бүрэн эрх хуулиар олгогдоогүй. Орчин үед техник технологийн хөгжлийн эрчин үед юуг ч зохиомлоор, эвлүүлгийн аргаар өөрчилж болох зүйлс олон нийтийн сүлжээнд тавигдаж байгааг баримт болгон шийдвэр гаргах боломжгүй. Аймгийн сонгуулийн хорооны хувьд намуудаас болон бие даагчдаас нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн материал бүрийг нягтлан шалгаж, Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хулын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй учраас хуралдаанаараа хэлэлцэн нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг гаргаж хуулийн хүрээнд ажлаа зохион байгуулсан. Иймд эс үйлдэхүй гаргаж, хуулиар хүүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү”гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймгийн сонгуулийн хороо нь хуулийн хүрээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 10-р тойрогт МАН-ын нэр дэвшигч Р-ийн Т нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсгийн заалтыг зөрчиж, 2020 оны 07 дугаар сарын 05-ны өдөр “Намир” бөхийн дэвжээнд 200,000 төгрөгийн мөнгөн хандив өгч ивээн тэтгэсэн тухай олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээлэл нь үнэн зөв эсэхийг аймгийн сонгуулийн хороо шалган тогтоох чиг үүрэг байхгүй учир АНаас ирүүлсэн санал гомдлыг үндэслэн дээрх хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр нэр дэвшигчээс хасах боломжгүй. Уг заалтад шүүх тогтоох тухай утга байдаг тул түүнийг бид нотлох үүрэггүй учир нэр дэвшигчээс хасах боломжгүй.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 21-р тойрогт МАН-ын нэр дэвшигч Ций П нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1 дэх хэсэгт заасан нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагыг зөрчөөгүй. Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга хариуцагчийнхаа хувиар шүүхээс тогтоогдсон өр төлбөртэй болохыг Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 375 дугаартай шийдвэрт заасан байна гэдэг. Энэ нь хувь хүний нэр дэвшигчтэй холбоотой бус ажил албан тушаалын хувьд түүний ажлын албанд даалгасан шийдвэр байх тул Ц.Пыг шүүхээс тогтоосон өр төлбөртэй гэж үзэх үндэслэл байхгүй. Иймд нэр дэвшигч хуулиар тогтоосон тусгай шаардлагыг зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 22-р тойрогт МАН-ын нэр дэвшигч Т.Н-д холбогдуулан аймгийн сонгуулийн хороонд АН-ын зүгээс болон хэн нэгэн бие даан нэр дэвшигчдийн зүгээс өргөдөл гомдол гаргаж байгаагүй. Хууль зөрчсөн аливаа амлалт өгч байсан мэдээлэл бидэнд ирээгүй. Олон нийтийн сүлжээнд тавигдсан тодорхойгүй мэдээ мэдээлэлд үндэслэн нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах болон хасах хуулиар олгогдсон чиг үүрэг бидэнд байхгүй. Аймгийн сонгуулийн хорооны хувьд намуудаас болон бие даагч нар нэр дэвшигчээр бүртгүүлэхээр ирүүлсэн материал бүрийг нягтлан шалгаж Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй учир хуралдаанаар хэлэлцэж нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэр гаргаж хуулийн хүрээнд ажлыг зохион байгуулсан учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээд Р.Т шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар 10-р тойрог Өмнөговь суманд МАН-аас нэр дэвшин өрсөлдөж олонхын санал авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Тухайн тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Ш.Б нь 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Намир бөхийн дэвжээнд 200.000 төгрөгийн хандив өгч ивээн тэтгэсэн болох нь олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн хэмээн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие 2020 оны 1 сарын 01-ээс хойш сонгуулийн хуулийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаанд хандив тусламж үзүүлээгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие нь Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулиар 22-р тойрог Улаангом сумын 7-р багт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж олонхын санал авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсон. Тухайн тойрогт АН-аас нэр дэвшин өрсөлдсөн Ц.А нь 2020 оны 6 дугаар сарын 20-ны үед олон нийтийн цахим сүлжээгээр хуурамч хаягаас тавьсан яриаг шүүхэд өгч нэхэмжлэл гаргажээ. Энэ ярианы бичлэг нь тухайн үедээ цагдаагийн байгууллагад шалгагдаж хэрэгсэхгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Ц.П шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Улаангом сумын Гиваанбаатарын талбайн ажил гүйцэтгэх гэрээ анх 2015-06-17-нд байгуулагдсан, нийт төсөвт өртөг нь 330 сая, хуучин сумын Засаг дарга байсан О.Ганхуягтай "Д У" ХХК байгуулсан байна.Санхүүжилтийг төлөөд намайг ажил хүлээн авч байхад 85 сая төгрөг үлдсэн байсныг 2019-09-19-ны 375 тоот шийдвэр гаргасны дараа мэдсэн. Тэр үед санхүүгийн тайланд тусгагдаагүй байсан. Тухайн үедээ санхүүгийн тайланд тусгуулаад 12-р сард ИТХ-аараа шийдвэрлүүлж 2020 онд 45 сая төгрөг төлөхөөр шийдвэр гаргасан, үлдсэн 40 саяыг нь 2021 онд төсөвлөсөн. Одоо 2020 оны ОНХС-ийн үлдэгдэл 153 сая төгрөгийн санхүүжилт ирээгүй байна. Энэ мөнгөнөөс төлнө.

Сонгуулийн тухай Хуулийн-3.1.2-д нэр дэвшигч гэж 18 нас хүрсэн, энэ хуульд заасан журмын дагуу ИТХ-ын төлөөлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол улсын иргэнийг ойлгоно гэж хуульчилсан байдаг.

Хувь иргэн хүний хувьд надад хувьд оногдох өр төлбөр байхгүй гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албан ёсоор тогтоож өгсөн.

“Дэвшил Увс” ХХК-ийн өр Улаангом сумын ЗДТГ-тай холбоотой 2020 онд 45.000.000 төгрөг төлөхөөр төсөв төлөвлөгөөндөө тусгаад явж байгаа биелэлт тооцох хугацаа ч болоогүй.

Энэ байгууллагын Улаангом сумын Засаг даргын тамгын газрын өр нэр дэвшигч Пын эрх ашиг зөрчөөгүй.

Сонгуулийн хорооны тогтоол тодорхой цаг хугацаа, хүрээ хязгаарын дотор үйлчлээд дууссан төдийгүй аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдаанаар бидний эрхийг баталгаажуулсан.

Дахин сонгууль явуулахыг Аймгийн Сонгуулийн хороонд даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Сонгуулийн тухай Хуулийн дахин сонгууль гэдгийг шинээр явагдах сонгуулийг ойлгоно гэж хуульчилсан. Тийм асуудал энэ тойрогт байхгүй.

Аймгийн Сонгуулийн Хорооны тогтоол хуулийн дагуу гарч хүчин төгөлдөр болсон гэж үзэж байна. Шударга сонгогчдын шударга сонголтыг нэхэмжлэл гаргагчид хүлээн зөвшөөрөх ёстой. Энэ нэхэмжлэл үндэслэлгүй.

Тухайн өр төлбөр цаашид намайг Засаг даргаар байсан ч эс байсан ч үргэлжлэн төлөгдөх ёстой. Иймд хувь хүн Ций П миний асуудал / өр төлбөр/ гэж үзэхгүй байна” гэжээ.

Гуравдагч этгээд Т.Н, Ц.П нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч П-ын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ц.П нь хувь хүний зүгээс аймгийн сонгуульд өрсөлдсөн. Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газар болон “Дэвшил - Увс” ХХК хоёрын хооронд байгуулсан 2015 оны гэрээ байдаг. Энэ гэрээ анх байгуулагдах үед С.П сумын Засаг даргаар ажиллаж байгаагүй учир энэ гэрээг С.Птай холбож ойлгож болохгүй. Сонгуулийн тухай хуульд зааснаар тухайн нэр дэвшигчтэй холбоотой өр төлбөрийн асуудлыг тусгайлан заасан байдаг. С.П-ын хувьд хууль ёсны дагуу өр төлбөртэй гэсэн тогтоогдсон баримт байхгүй. С.П нь Сонгуулийн тухай хуульд зааснаар нэр дэвшигчид тавигдах шаардлагыг зөрчөөгүй гэж үзэж байна. “Дэвшил - Увс” ХХК-тай холбоотой өр авлагын баримт бичиг нь Төсвийн тухай хуульд зааснаар дараа жилийн төсөвт заагдаж төлөгдөж байгаа. 2015 онд төсөв захиран зарцуулагч Ганхуяг гэх хүн “Дэвшил Увс” ХХК-тай гэрээ байгуулсан, С.П энэ асуудалд хамааралгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Гуравдагч этгээд Н-ийн хувьд хуурамч хаягаас хуурамч нийтлэл нийтэлсэн болох нь тогтоогдсон учир хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг” гэв.

Гуравдагч этгээд Р.Тийн өмгөөлөгч Т.Уянга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс 3 нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагуудыг үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74.2-т зааснаар нэр дэвшигч мөн хуулийн 47.1.2-т заасан хориглосон үйлдэл хийсэн болох нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхыг шаардаж байгаа. Олон нийтийн цахим сүлжээнд үндэслэлгүй мэдээлэл нийтлэгдсэнээр тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэлгүй. Иймд аймгийн сонгуулийн хорооны хууль бус эс үйлдэхүй байхгүй гэж үзэж байна. 2 дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Увс аймгийн сонгуулийн хорооны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаар тогтоолын МАН-аас нэр дэвшигч Р.Т-ийг тойрогтоо хамгийн олон сонгогчийн санал авч аймгийн иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байсан. Мөн хуулийн 47.1.2-т заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон байхыг шаардаж байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 47.1.2 дахь хэсэгт заасан хориглосон үйлдэл хийсэн гэдэг нь нотлогдож тогтоогдохгүй байх тул 2 дахь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. 3 дахь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд аймгийн сонгуулийн хорооны хууль бус үйлдэл байхгүй учир аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул дахин сонгууль явуулахыг даалгах боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Б, Ц.А, Д.П нар шүүхэд “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 10,21,22 дугаар тойрогт МАНаас нэр дэвшигч Р.Т, Ц.П, Т.Н нарыг бүртгэсэн шийдвэрээ сонгуулийн санал хураалтын дүн гарахаас өмнө хүчингүй болгоогүй Увс аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч Р.Т, Ц.П, Т.Н    нарыг тойрогтоо хамгийн олон сонгогчийн санал авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 10,21,22 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэл, хариуцагч, гуравдагч этгээд нарын гаргасан тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч,өмгөөлөгчөөс гаргасан тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нараас шүүхэд гурван шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасны эхний нэхэмжлэлийн шаардлагаа “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 10,21,22 дугаар тойрогт МАНаас нэр дэвшигч Р.Т, Ц.П, Т.Н нарыг бүртгэсэн шийдвэрээ сонгуулийн санал хураалтын дүн гарахаас өмнө хүчингүй болгоогүй Увс аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.2-т “Сонгуулийн хороо шатлан захирагдах зарчмаар ажиллах бөгөөд сонгуулийн хороодын шийдвэртэй холбогдуулан энэ хуулийн 14.10-т заасан дээд шатны сонгуулийн хороонд гомдол гаргана” мөн зүйлийн 81.4-т Сонгуулийн хороодын шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор өргөдөл, гомдол, нэхэмжлэл гаргах бөгөөд хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдол, нэхэмжлэлийг хүлээн авахгүй байхаар,мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.10-т Аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн тухайд аймаг, нийслэлийн сонгуулийн хороо нь дээд шатны сонгуулийн хороо байхаар заажээ.

Нэхэмжлэгч нараас дээрх нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасан “хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” нэхэмжлэлд хамааруулан гаргасан байх ба энэ нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны явцад эсвэл урьдчилан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дуусгавар болсны дараа хэрэгжээд дуусан захиргааны акттай холбогдуулан гаргах нэхэмжлэлийн төрөл юм.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд нэр дэвшигч нартай холбоотой зөрчил нь нэр дэвшигчдийг бүртгэсэн шийдвэр гарсны дараа илэрхий болсон талаар дурдсан ба маргаан бүхий асуудлаар нэхэмжлэгч нар нь Увс аймгийн Сонгуулийн хороонд хандаж урьдчилан шийдвэрлүүлсэн байх, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор шүүхэд хандсан байх  нөхцөл тавигдаж байна.

Увс аймгийн АН-ын хорооноос нэр дэвшигч Р.Т, Ц.П нарын бүртгэлтэй холбогдуулан  2020 оны 09 сарын 23-ны өдөр гомдлыг гаргасан байх боловч хариу өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Увс аймгийн АН-ын хорооноос нэр дэвшигч Р.Т, Ц.П нарын бүртгэлтэй холбогдуулан гаргасан гомдлын үндэслэл нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан гомдлын үндэслэлтэй адил байх тул нэхэмжлэгч нараас аймгийн сонгуулийн хороонд хандсан байхыг шаардах шаардлагагүй гэж шүүхээс үзсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ аймгийн сонгуулийн хороо нь сонгуулийн дүн гарахаас өмнөх өдрийг хүртэл буюу 2020 оны 10 сарын 20-ны өдрийг хүртэл нэр дэвшигч нарыг бүртгэсэн бүртгэлээ хүчингүй болгох үүргээ биелүүлээгүй гэж буруутган нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсон, уг үндэслэлээ  нэхэмжлэлийн 2 дахь шаардлага болох “Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах“ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл  болгож маргасан зэрэг нөхцөлүүдийг харгалзан дээр дурдсан нэхэмжлэлийн тухайд урьдчилан шийдвэрлэх ажиллагааны болон хөөн хэлэлцэх хугацааны журмыг  хуулийн хүрээнд хангасан гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч нар нь Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолын холбогдох хэсэгт хуульд заасан хугацааны дотор гомдлоо гаргасан байна.

Нэхэмжлэгч нараас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “нэр дэвшигч Р.Т нь бусдад хандив өгсөн нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсгийг зөрчсөн,нэр дэвшигч Т.Н нь хууль бус амлалт өгч Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4 дэх хэсгүүдийг зөрчсөн,нэр дэвшигч Ц.П бусдад төлөх өр төлбөртэй байгаа нь Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1-д заасан шаардлагыг зөрчсөн байхад Сонгуулийн хороо хуульд заасан журмын дагуу ажиллаагүй“ гэж тодорхойлжээ.

Хариуцагчийн зүгээс “Нэр дэвшигч Р.Т нь хандив өгсөн гэх мэдээлэл болон Т.Н нь хууль бус амлалт өгсөн гэх мэдээллийг Сонгуулийн хороо шалган тогтоох эрхгүй байдаг, мөн Ц.Пын хувьд тухайн хувь хүнд холбогдуулан шүүхээр тогтоосон өр төлбөр  биш учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж тайлбартаа дурджээ.

Гуравдагч этгээд нарын хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж байр суурийг илэрхийлсэн болно.

1. “Нэр дэвшигч Ц.П нь Увс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 19-ний өдрийн 375 дугаартай шийдвэрээр “Д У” ХХК-д 85.000.000 төгрөг төлөх үүрэгтэй,одоо хүртэл өр төлбөрөө барагдуулаагүй тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1-д заасан нэр дэвшигчид тавих шаардлагыг зөрчсөн” гэх үндэслэлийн талаар:

Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолоор Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн байх ба 21-р тойрогт МАН-аас Ц.П, Н.Пүрэвдорж, АНаас Д.П, Б.Гомбосүрэн нарыг нэр дэвшигчээр бүртгэжээ.

Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хавсралтаар  21-р тойргийн хоёр мандатад МАН-аас нэр дэвшигч Ц.П, Н.Пүрэвдорж нарыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцжээ.

Увс аймаг дахь Сум  дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 19-ний өдрийн 375 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргаас/Засаг даргын тамгын газар / Гиваан баатрын талбайн ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 85.000.000 төгрөгийг 2020 оны 1 сарын 10-ны өдөр гэхэд “Д У” ХХК-д төлж барагдуулахаар тохиролцсон эвлэрлийг баталж шийдвэрлэсэн байна.

Уг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Увс аймгийн Улаангом сумын Засаг дарга Ц.П хариуцагчаар тайлбар гарган оролцсон байна.

Хариуцагч байгууллагаас төлбөрийг төлөөгүй тул Увс аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 21-ний өдрийн 1963 дугаартай шүүгчийн захирамжаар 375 дугаартай захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Улаангом сумын 11-р багт Гиваан баатрын талбайн ажил гүйцэтгэх тухай тендерийн хүрээнд “Д У” ХХК болон захиалагч Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын тамгын газрын хооронд 2015 оны 06 сарын 17-ны өдөр 330.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээг байгуулжээ.Гэрээнд  захиалагч талыг төлөөлөн Улаангом сумын ЗДТГ-ын мэргэжилтэн Д.Нансалжав гарын үсэг зурсан байх ба Улаангом сумын Засаг дарга О.Ганхуяг батлав гэсэн хэсэгт гарын үсэг зурсан байна.

Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1-д нэр дэвшигч нь банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүх болон арбитрын шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх шаардлагыг хангасан байхыг шаардаж, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлэхээр заажээ.

Нэр дэвшигч Ц.П нь Улаангом сумын Засаг даргын хувиар иргэний хэргийн хариуцагч захиргааны байгууллага болох Улаангом сумын Засаг даргын тамгын газрыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, шүүгчийн захирамжаар хариуцагч байгууллага 85.000.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр шийдвэрлэгдсэн, өр төлбөр төлөгдөөгүйн улмаас шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэхээр шийдвэрлэгдсэн нь иргэн Ц.П-аас гаргуулах өр төлбөрт хамааралгүй байна.

Өөрөөр хэлбэл нэр дэвшигч Ц.П нь Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3.1-д заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэхгүй болно.

Иймд Увс аймгийн Сонгуулийн хороог Ц.П-ыг нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрээ сонгуулийн санал хураалтын дүн гарахаас өмнө хүчингүй болгоогүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Мөн Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хавсралтын Ц.П-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, 21-р тойрогт дахин сонгууль явуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.

2. “Нэр дэвшигч Т.Н нь УИХ-ын сонгуулийн үеэр 2020 оны 06 сарын 24-ний өдөр бичил уурхайгаар ашигт малтмал олборлогч иргэдэд яриа хийхдээ “Та нар нэр дэвшигч БОАЖ-ын сайд Н.Ц-ыг дэмж. Бид орон нутгийн сонгуулийн өмнө та нарт газар өгнө” гэж хууль бус амлалт өгсөн” гэх үндэслэлийн талаар:

Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолын хавсралтаар Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн байх ба 22-р тойрогт МАН-аас Т.Н, Ө.Б, АНаас Ц.А, Д.Н нарыг нэр дэвшигчээр бүртгэжээ.

Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хавсралтаар  22-р тойргийн хоёр мандатад МАН-аас нэр дэвшигч Т.Н, Ө.Б нарыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцжээ.

Нэхэмжлэгчээс Т.Н-г Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.4-д заасныг зөрчсөн тул аймгийн Сонгуулийн хороо Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,74.3-д зааснаар ажил үүргээ гүйцэтгэх ёстой байсан гэж маргасан байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д аливаа этгээд нь мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүйгээр үзүүлэх, 47.1.4-д зааснаар ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийхийг хоригложээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “нэр дэвшигч энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо уг нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ”, мөн зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заажээ.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.1-д “Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор “бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдсан, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүйгээр үзүүлсэн”, мөн зүйлийн 16.4-д “ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулсан, хэлцэл хийсэн” бол торгох шийтгэл ногдуулахаар заасан байна.

Увс аймгийн АН-ын хорооноос Увс аймгийн Цагдаагийн газарт нэр дэвшигч Т.Н-г нэхэмжлэлд дурдсан зөрчлийг гаргасан талаарх гомдлыг гаргажээ.

Гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгаад мөрдөгчийн 2020 оны 08 сарын 17-ны өдрийн Зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба гомдол гаргагчид хариу мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 7-д дээрх зөрчлийг эрүүгийн хэргийн шүүх хянан шийдвэрлэх харьяаллыг тогтоож өгсөн тул сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн  зөрчил гаргасан нь эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон тохиолдолд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,74.3-д заасан үүргийг аймгийн Сонгуулийн хороо хүлээхээр байна.

Түүнчлэн нэр дэвшигч сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй байх тул дахин сонгуулийг явуулах нөхцөл үүсэхгүй юм.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 22 дугаар тойрогт МАНаас нэр дэвшигч Т.Н-г бүртгэсэн шийдвэрээ сонгуулийн санал хураалтын дүн гарахаас өмнө хүчингүй болгоогүй Увс аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч Т.Н-г тойрогтоо хамгийн олон сонгогчийн санал авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 22 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3. “Нэр дэвшигч Р.Т нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-д заасныг зөрчиж 2020 оны 07 сарын 05-ны өдөр Намир бөхийн дэвжээнд 200.000 төгрөгийн хандив өгч ивээн тэтгэсэн” гэх үндэслэлийн талаар:

Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 09 сарын 15-ны өдрийн 13 дугаартай тогтоолын хавсралтаар Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэсэн байх ба 10-р тойрогт МАН-аас Р.Т, Ц.Отгонцэцэг, АНаас Б.Коля, Ш.Б нарыг нэр дэвшигчээр бүртгэжээ.

Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолын хавсралтаар  10-р тойргийн хоёр мандатад МАН-аас нэр дэвшигч Р.Т, бие даагч Д.Даваасүрэн нарыг Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцжээ.

Нэхэмжлэгч Ш.Б нь нэр дэвшигч Р.Т-ийг  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-д заасныг зөрчиж 2020 оны 07 сарын 05-ны өдөр Намир бөхийн дэвжээнд 200.000 төгрөгийн хандив өгч ивээн тэтгэсэн байхад аймгийн Сонгуулийн хороо Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,74.3-д зааснаар ажил үүргээ гүйцэтгэх ёстой байсан гэж маргасан байна.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-д аливаа этгээд нь  “нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх”-ийг хоригложээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “нэр дэвшигч энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гаргахаас өмнө шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо уг нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ”, мөн зүйлийн 74.3-т “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ” гэж заажээ.

Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 16.2-д “Хүн, хуулийн этгээд нь ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, эсхүл нөхөн болон ээлжит бус сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, хонжворт сугалаа зохион байгуулсан, ивээн тэтгэсэн бол торгох шийтгэл ногдуулахаар заасан байна.

Увс аймгийн Увс аймгийн АН-ын хорооноос Увс аймгийн Цагдаагийн газарт нэр дэвшигч Р.Тт холбогдох зөрчлийн талаарх гомдлыг гаргасан байх бөгөөд Цагдаагийн байгууллагаас гомдол мэдээллийг гэмт хэргийн шинжтэй гэж үзэн Тагнуулын ерөнхий газрын Увс аймаг дахь газарт 2020 оны 10 сарын 26-ны өдөр гомдлыг шилжүүлсэн байна.

Мөн Увс аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Р.Тт холбогдох зөрчлийн  хэрэг хянан шийдвэрлэгдээгүй талаарх лавлагааг 2020 оны 10 сарын 27-ны өдрийн албан бичгээр ирүүлсэн болно.

Нэр дэвшигч нь сонгуулийн тухай хуулийг зөрчиж эрүүгийн хэрэг болон зөрчлийн хэргийг үйлдсэн нь эрүүгийн хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй байх тул  Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2,74.3-д заасан үүргийг аймгийн Сонгуулийн хороо хүлээх үндэслэлгүй ба дахин сонгуулийг явуулах нөхцөл үүсээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт МАНаас нэр дэвшигч Р.Т-ийг бүртгэсэн шийдвэрээ сонгуулийн санал хураалтын дүн гарахаас өмнө хүчингүй болгоогүй Увс аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч Р.Т-ийг тойрогтоо хамгийн олон сонгогчийн санал авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 10 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэр дэвшигчид холбогдох эрүүгийн болон зөрчлийн хэргийг хянан шалгах ажиллагаанд энэхүү шүүхийн шийдвэр нөлөөлөхгүй болохыг тэмдэглэв.

Аливаа этгээд нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн зөрчил гаргасан нь эрүүгийн хэргийн шүүхээр тогтоогдсон байх хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “нэр дэвшигч нар нь сонгуулийн хуулийг зөрчсөн зөрчил гаргасан нь нийтэд илэрхий болсон” гэж тайлбарласан нь үндэслэлгүй болохыг дурдав.

            Шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Аймаг,нийслэл,сум,дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч Ш.Б,Ц.А,Д.П нарын шүүхэд гаргасан “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 10,21,22 дугаар тойрогт МАНаас нэр дэвшигч Р.Т,Ц.П, Т.Н нарыг бүртгэсэн шийдвэрээ сонгуулийн санал хураалтын дүн гарахаас өмнө хүчингүй болгоогүй Увс аймгийн Сонгуулийн хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,Увс аймгийн Сонгуулийн хорооны 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 23 дугаартай “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолын МАН-аас нэр дэвшигч Р.Т,Ц.П, Т.Н    нарыг тойрогтоо хамгийн олон сонгогчийн санал авч аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон хэсгийг хүчингүй болгуулах, Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн 10,21,22 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг аймгийн Сонгуулийн хороонд даалгах “ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ