| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чимэдцэрэнгийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 181/2020/01896/И |
| Дугаар | 181/ШШ2020/02185 |
| Огноо | 2020-09-02 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2020/02185
| 2020 09 02 | 181/ШШ2020/02185 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш.Я-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: НШШГГ-т холбогдох
үнэлгээ болон хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Ч.Билгүүн нар оролцов
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 102/Ш32017/00358 дугаар захирамжаар Мижид ХХК, Ү.Уламбаяр нараас 141,872,337 төгрөг гаргуулж, Хас банк ХХК-д олгохоор захирамжилсан.
Хариуцагч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан иргэн Ш.Я гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25-ын 2 дугаар байрны 704 тоот, 37.83 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 180/17281130 тоот тушаалаар хураасан.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнэлгээчин томилсон, томилогдсон үнэлгээчин дээрх орон сууцны үнийг 68.145.200 төгрөгөөр тогтоосон. Үнэлгээчин томилох талаар болон үнэлгээний тайланг тухайн орон сууцны өмчлөгч Ш.Янадад огт мэдэгдээгүй.
Шийдвэр гүйцэтгэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Дараахь хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:, 55.2.2-т үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө, 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө. гэж заасныг тус тус ноцтой зөрчсөн тул барьцаа хөрөнгийг 68.145.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү.
Мөн дээрх хууль бус үнэлгээгээ үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас миний орон сууцыг анхны дуудлага худалдаанд оруулахад худалдан борлогдоогүй, дахин 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 2 дахь дуудлага худалдаанд оруулахад 48,000,000 төгрөгөөр борлогдсон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 4/18235 дугаар албан мэдэгдлээр 2020 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд барьцааг хөрөнгийг албадан дуудлага худалдааны ялагчид шилжүүлнэ гэх мэдэгдлийг өгсөн болно.
Иймд зах зээлийн үнээс хэт доогуур үнэлэгдсэн үнэлгээг үндэслэл болгон, мөн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчиж барьцаа хөрөнгийг битүүмжпэх, хураах, үнийн санал авах ажиллагааг өмчлөгчид мэдэгдэлгүй явуулж, албадан дуудлага худалдаанд миний хөрөнгийг оруулсан байх тул 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Ш.Ягийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25-ын 2 дугаар байрны 704 тоот, 37.83 м.кв талбай бүхий 1 өрөө орон сууцыг бусдад борлуулсан албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/00358 дугаартай шийдвэрээр Мижид ХХК, Ү.Уламбаяр нараас 141.872.337 төгрөгийг гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024324 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж 25/2 байрны 704 тоот орон сууцыг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 157/02 дугаар тогтоолоор битүүмжпэн, 2020 оны 2 дугаар сарын 13-ний өдрийн 180/17281130 дугаар тогтоолоор хураасан.
Төлбөр төлөгч нарт төлбөр авагч болон өмчлөгч Ш.Я д үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэлийг 2019 оны 4/5343, 4/5866 дугаар албан бичгээр мэдэгдэхэд Ү.Уламбаяр 120.000.000 төгрөгөөр үнэлсэн өмчлөгч Ш.Я д мэдэгдлийг хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй мөн төлбөр авагч Хас банк ХХК үнийн санал ирүүлээгүй, шинжээчээр үнэлүүлэх хүсэлт гаргасан.
Иймд 2020 оны 127 дугаар тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024324 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж 25/2 байрны 704 тоот орон сууцыг 68.145.200 төгрөгөөр үнэлэгдснийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд болон өмчлөгч нарт 2020 оны 4/7161, 4/7162 дугаар мэдэгдлийг биечлэн гардуулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан.
Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2020 оны 4/11179, 4/1177, 4/02 дугаар тогтоол, мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдэж, анхны албадан дуудлага худалдаанд ороход үнийн санал ирээгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах 5/01 дугаар тогтоол, 4/16072, 4/16073 дугаар мэдэглийг талуудад баталгаат шуудангаар хүгүүлсэн өмчлөгч Ш.Янь биеийн байдал муу гардан ирэх боломжгүй гэсэн тул тэмдэглэлээр баталгаажуулж мэдэгдэхэд хүргэн хүү Н.Бийг явуулж гардан авсан.
Хоёрдахь албадан дуудлага худалдаагаар эрхийн улсын бүртгэлийн Ү-2205024324 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 8 дугаар хороо 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж 25/2 байрны 704 тоот орон сууц нь 48.000.000 сая төгрөгөөр худалдан борлогдсон.
Ш.Я үнэлгээг хүчингүй болгуулах, хоёдахь албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 181/Ш32020/07454 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул үнэлгээтэй болон дуудлага худалдаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Ш.Я нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, хоёр дахь албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ мөн хуулийн 11.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж тус тус заажээ.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0358 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч Мижид ХХК, Ү.Уламбаяр нар нь нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжилсэн 141.872.337 төгрөгийг графикийн дагуу төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хариуцагч нар шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шийдвэрт заасан нэр бүхий барьцааны хөрөнгүүдээс шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг даалгаж шийдвэрлэсэн байна./хх-ийн 4-6-р хуудас/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх шийдвэр, тус шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж, мөн өдрийн 01032 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 17281130 дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх тухай тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлсэн байна. /х.х-ийн 22-29 -р хуудас/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас аас 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 157/02, 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17281130/02 тоот мэдэгдэлүүдээр ... шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардаж, тэмдэглэл үйлдэн, 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шийдвэрт заасан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэн Эд хөрөнгө битүүмжлэх тухай 157/02, дугаартай тогтоолыг үйлдэж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эд хөрөнгө хураах тухай 180/17281130 дугаартай тогтоолыг үйлдэж тус тус тэмдэглэл хөтөлжээ. /хх-ийн 29, 30, 32-41-р хуудас/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт битүүмжлэгдэн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Ш.Я гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж 25/2 байрны 704 тоот, 37,83 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнэлсэн үнийн саналаа ирүүлэх тухай 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 4/5343 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Ү.Уламбаярын гэрийн хаягаар, 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 4/5342 дугаартай мэдэгдлийг төлбөр төлөгч Мижид ХХК-ийн хаягаар, 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 4/5866 дугаартай мэдэгдлийн өмчлөгч Ш.Я гийн гэрийн хаягаар тус тус хүргүүлж,шийдвэр гүйцэтгэгч тэмдэгдлэл үйлджээ./хх-ийн 42-45-р хуудас/
Төлбөр төлөгч Ү.Уламбаяр нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж 25/2 байрны 704 тоот, 37,83 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 120.000.000 төгрөгөөр үнэлж үнийн саналаа ирүүлсэн байх бөгөөд төлбөр төлөгч Мижид ХХК, өмчлөгч Ш.Янараас үнийн санал ирүүлээгүй байна./хх-ийн 46-47-р хуудас/
Үнийн санал ирүүлэх тухай дээрх мэдэгдлүүдэд: Тогтоосон хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2.-т зааснаар хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох болохыг анхааруулж байсан байна.
Төлбөр авагч Хас банк ХХК нь төлбөр төлөгч нарын үнийн саналыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийг Шүүхийн шийдэр гүйцэтгэх газарт ирүүлсэн байна. /хх-ийн 48-р хуудас/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч буюу төлбөр төлөгч, үүрэг гүйцэтгүүлэгч буюу төлбөр авагч нар харилцан тохирч тогтооно гэсэн Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд , өмчлөгч нар харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 127 дугаартай Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл бүхий Хөрөнгө-Эстимейт ХХК-ийг шинжээчээр томилж шинжээчид эрх үүргийг нь тайлбарлан, хууль сануулсан байна./хх-ийн 49-64-р хуудас/
Хөрөнгө-Эстимейт ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 04-ний өдөр дүгнэлтээ гаргаж Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/2 дугаар байрны 704 тоот, 37,83 м.кв орон сууцыг 68.145.200 төгрөгөөр, үнэлсэн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирүүлжээ. /хх-ийн 51-р хуудас/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 4/7161 тоот мэдэгдэлээр Ү.Ут,
Мөн өдрийн 4/7162тоот мэдэгдэлээр Мижид ХХК-д
Өмчлөгч Ш.Я д нь өндөр настай хүн байдаг тул уг орон сууцны үнэлгээний тайланг шийдвэр гүйцэтгэгч Б.Оюунчимэг түүний гэрт нь өөрийн биеэр очиж танилцуулан, 4/7161 дугаартай мэдэгдлийг гардуулан өгч тэмдэглэл үйлджээ./хх-ийн 65-69-р хуудас/
Тус мэдэгдэлүүдээр төлбөр төлөгчийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас гомдол гараагүй тохиолдолд төлбөр төлөгч өөрийн эд хөрөнгийг шинжээчийн үнэлгээний үнээс багагүй үнээр 1 сарын хугацаанд бие даан худалдан борлуулах саналыг мэдэгдэл хүлээн авсанаас хойш ажлын 3 хоногийн дотор гаргах эрхтэйг мэдэгдсэн байна.
Хэрэгт цугларсан баримт болох эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан тогтоол, шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдэл, анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдэл болон зохигчдын тайлбар, мэдүүлгээс дүгнэж үзэхэд төлбөр төлөгчийн барьцаанд тавьсан үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр битүүмжилж, 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эд хөрөнгийг хураасан тогтоол гаргаж, төлбөрийг яаралтай төлөхийг удаа дараа шаардаж улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг шинжээчийн тогтоосон үнэ болох 68.145.200 төгрөгийн 70 хувиар тооцон 47.701.640 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох болохыг мэдэгдэж төлбөр төлөгч Мижид ХХК-д 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 4/1179 дугаартай мэдэгдэлээр, төлбөр төлөгч Ү.Уламбаяр,амчлөгч Ш.Янарт 2020 оны 04 дүгээрх сарын 02-ны өдрийн 4/1177 дугаартай мэдэгдэлээр тус тус мэдэгдэн уг мэдэгдлийг 2020 оны 4 дүгэр сарын 07-ны өдөр баталгаат шууданд хийсэн тухайгаа тэдний утсаар болон биечлэн мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн байна. /хх-ийн 73-77-р хуудас/
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т албадан дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дуудлага худалдаа явуулах тухайгаа нийтэд мэдээлнэ гэсний дагуу анхны албадан дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө буюу 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Өнөөдөр сонинд энэ тухай нийтэлсэн байна./хх-ийн 72-р хуудас/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын анхны албадан дуудлага худалдаа 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр болоход өмчлөгч Ш.Я гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/2 дугаар байрны 704 тоот, 37,83 м.кв орон сууцанд үнийн санал ирээгүй, худалдан борлогдоогүй байна. /хх-ийн 78,79-р хуудас/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5/01 дугаартай тогтоолоор 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр болох Хоёр дах албадан дуудлага худалдаа зарлагдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасны дагуу 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Өнөөдөр сонинд нийтлэгдсэн байна. /хх-ийн 80, 85-р хуудас/
Дээрх тогтоолыг төлбөр төлөгч Мижид ХХК, Ү.Уламбаяр, өмчлөгч Ш.Янарт 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16072, 4/16073 мэдэгдэлүүдээр тус тум хүргүүлж өмчлөгч Ш.Я гийн хүргэн хүү Т.Бат-Эрдэнэд гардуулан өгч тус тус тэмдэглэл үйлдсэн байна./хх-ийн 82-84-р хуудас/
Хоёр дах албадан дуудлага худалдаа 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10 цагт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зохион байгуулагдах болон Ш.Я гийн өмчлөлийн дээрх орон сууцыг үнэлсэн үнэлгээний 50 %-иар санал болгох доод үнийг тогтоохыг төлбөр төлөгч Ш.Я д мэдэгдсэн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16072 дугаартай мэдэгдэл болон 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 5/01 дугаартай тогтоолыг мэдэгдэж тэмдэглэл үйлджээ./хх-ийн 80, 81, 83, 84, 87, 88-р хуудас/
Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хоёр дах албадан дуудлага худалдаа 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр болж Ш.Я гийн өмчлөлийн Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/2 дугаар байрны 704 тоот, 37,83 м.кв талбайтай орон сууцыг дуудлага худалдаагаар худалдахад иргэн Т.Жавхлантөгс 48.000.000 төгрөгийн үнийн санал гаргаж тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан авах эрхтэй болжээ./хх-ийн 90-95-р хуудас/
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0358 дугаартай шүүгчийн захирамжаар Мижид ХХК, Ү.Уламбаяр нараас 141.872.337 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 867312 төгрөгийн хамт гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсний дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас явуулсан ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.,49 дүгээр зүйлийн 49.4.1., 55 дугаар зүйлийн 55.2.2., 56 дугаар зүйлийн 56.1., 62 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцжээ.
Нэхэмжлэгч Ш.Янь ...шинжээч Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Чингүнжавын гудамж, 25/2 дугаар байрны 704 тоот, 37,83 м.кв талбайтай орон сууцны үнэлгээн дээр талууд тохиролсон эсэх дээр дүгнэлт гаргах эрхтэй этгээд нь шийдвэр гүйцэтгэгч биш, хоёр дах дуудлоага худалдаа хууль зөрчсөн ... гэж маргаж байгаа боловч, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй гэж үзнэ.
Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0358 дугаартай шүүгчийн захирамжаар Мижид ХХК, Ү.Уламбаяр нараас 141.872.337 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 867312 төгрөгийн хамт гаргуулж Хас банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад төлбөр төлөгч болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэх үндэслэл, зохигчийн тайлбар, болон хэргийн үйл баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээ, хоёр дах албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Ш.Я гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.
Нэхэмжлэгч Ш.Я гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхжаргалд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 16.30 цагт болох шүүх хуралдааны товыг түүнийг хүрэлцэн ирэх хангалттай хугацааны өмнө буюу 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мэдэгдсэн бөгөөд түүний өмгөөлөгч, хариуцагчийн төлөөлөгч нар түүний эзгүйд шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасны дагуу нэхэмжлэгчийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг хийсэн болно. /хх-итрйн 106,107-р хуудас/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 156 дугаар зүйлийн 156.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.2-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7., 122 дугаар зүйлийн 122.5. дах хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 0358 дугаартай шийдвэрийн дагуу явагдсан ажиллагаа болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, хоёр дахь албадан дуудлага худалдаа зэргийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ИЧИНХОРЛОО