Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/428

 

 

 

 

 

2023     12          01                                           2023/ШЦТ/428

                                                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Сүхбат,  

улсын яллагч Ж.Батбаатар,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Мөнх-Эрдэнэ,

шүүгдэгч Э.С-, Б.Г-, О.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2325000000535 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, эрэгтэй, 0 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэдэг, ам бүл 3, ээж дүүгийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 баг, 0-0 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Э-н С- /хх0000000/,

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Увс аймгийн Чандмань суманд төрсөн, эрэгтэй, 0 настай, тусгай дунд боловсролтой, автозасварчин мэргэжилтэй, хувиараа барилгын мужаан хийдэг, ам бүл 5, ээж, аав, ах, дүү нарын хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 баг, 0-0 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, З овогт О-ийн Б- /хх0000000000/

Монгол Улсын иргэн, 0 оны 0 дүгээр сарын 0-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхон суманд төрсөн, эрэгтэй, 0 настай, бүрэн дунд боловсролтой, Төмөр замын ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, “ххх” ХК-ийн “нярав” ажил хийдэг, ам бүл 6, ээж, аав, ах, 2 дүүгийн хамт Орхон аймаг, Баян-Өндөр сум, 0 баг 0-0 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, И овогт Б-н Г- /хх00000000/

 

Холбогдсон  хэргийн талаар:

Шүүгдэгч Э.С-, О.Б-, Б.Г- нар нь 2023 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин багт үйл ажиллагаа явуулдаг “Баян” худалдааны төвийн гадна талд хохирогч Э.Ч-тэй таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар нүүр хэсэгт нь цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь  “дух, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

     Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:

- шүүгдэгч Э.С-ын мэдүүлсэн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

- шүүгдэгч О.Баттулгын мэдүүлсэн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Г-ын “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:

  

- Хяналтын камерийн бичлэгүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-16х/,

 

- Хохирогч Г.Ч- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнийн 00 цаг нилээн өнгөрчихсөн байхад таксинд суух гээд 6-5 дугаар байрны орчмоос Баян худалдааны төв рүү ганцаараа алхаж явсан юм. Тэгээд Сонорхайрхан худалдааны төвийн орчимд зүс таних дүү Т, И нартай таарч бид 3 явганаар Баянгийн гадаа очсон. Тэгтэл Баянгийн гадаа нэг машинтай хэдэн залуус байсан бөгөөд тэд нар над руу том том дуугараад байсан. Би тэгэхээр нь зөрүүлээд маргалдсан. Тэгээд нэг залуу над руу дайрсан бөгөөд араас нь 2 залуу бас над руу дайрсан. Ингээд Баян, Төгөл хоёрын дунд шаттай хэсэгт очоод намайг зодсон юм. Тэгтэл шаг зардаг эгч нар салгасан. Тэгээд би дээгүүрх хувцасаа тайлж одоо зодолдоё гэтэл манай хуурай ах Ганжаргал ирсэн юм. Ах намайг хувцасаа өмс гэхээр нь би өмссөн бөгөөд тэгтэл удалгүй цагдаа ирсэн юм. Тухайн үед миний нүүр ам битүү цус болчихсон байсан. Би халамцуу байсан бөгөөд цагдаа дээр ирж драйгер үлээсэн юм. Би Тайванаа, Ирээдүй нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг мэдээгүй бөгөөд тэр 2 зодоонд оролцоогүй юм. Намайг надаас намхан 3 залуу л цохисон бөгөөд яг хэн нь яаж цохисныг мэдэхгүй байна. Би түрүүлж цохиулчихаад нүүрээ гараараа дарж хамгаалсан юм. Тайванаа, Ирээдүй нарыг би зодож байхыг хараагүй болохоор мэдэхгүй байна...Одоогоор шархны тос, өвчин намдаах эм авсаны төлбөр 40,000 төгрөгний зардал гарсан бөгөөд цаашид хамраа янзлуулах зардлаа нэхэмжилнэ... одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21, 23х/,

 

- Гэрч Д.Г- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнийн барагцаагаар 02 цаг өнгөрч байхад Төгөл худалдааны төвийн гадаа саарал өнгийн Кроун загварын машинтай найз Б-, С-, Г-, Э нарын хамт сууж байсан юм. Тэгтэл ард нэг машин ирж зогсоод доторхи хүмүүс нь орилоод байсан бөгөөд манай машинаас Б-, С-, Э- 3 буугаад тэдгээр хүмүүстэй маргалдаад байсан юм. Би тухайн үед гар утсаараа оролдож байсан бөгөөд тэгтэл тэнд байсан эгч нар “хүүе хүмүүс зодолдоод байна” гэхээр нь би машинаасаа ганцаараа бууж очиход хүмүүс салгачихсан байсан. Тэгтэл Б-, С-, Э- нар нь танихгүй 3 залуутай маргалдаад байсан бөгөөд тэр 3 залуугийн нэгнийх нь хамраас цус гарчихсан байсан. Тэгээд байж байтал цагдаа ирсэн юм. Би яг зодолдож байхыг нь хараагүй бөгөөд, би эрүүл бусад маань согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25х/,

 

- Гэрч Э- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 02 цагийн үед би, найз С-, Б-, Г-, О-, Г- нарын хамт Баян худалдааны төвийн гадна ирж зогссон юм. Тэгтэл нэг шаг зардаг эгч ирээд юм авах уу гэхээр нь 2 том пиво авъя гээд мөнгөө өгсөн. О- тэгээд пиво авах гээд машинаас буусан бөгөөд тэрээр буцаж ирээд буугаад ирээч гэж хэлсэн. Тэгээд С- буугаад араас би буусан юм. Мөн тухайн үед Б-, Г- нар машинаас нөгөө хаалгаар буучихсан байсан. Тэгтэл зүс үл таних нэг өндөр залуу нь хувцасаа тайлаад бид нар луу ирсэн бөгөөд араас нь тэр залуутай хамт явсан 3 залуу бууж ирсэн юм. Тэгээд тэр хувцасаа тайлсан залуу нь орилж байгаад С-ыг түлхсэн. С- тэгтэл хувцасаа тайлсан юм. Тэгтэл хар хувцастай залуу нь ийшээ харанхуй руу орчихъё гэж хэлсэн. Тэгэхээр нь би цамцаа тайлж хар өнгийн футболкатайгаа үлдсэн. Тэгээд бид нар харанхуй руу явж байтал хувцасаа тайлсан өндөр залуу нь Г-ын нүүр лүү гараараа 1 удаа цохисон юм. Б-, С- нар тэгээд өндөр залууг барьж авсан. Тэгтэл урт үстэй залуу нь С-ыг 1 удаа өшиглөсөн юм. Тэгэхээр нь би тэр урт үстэй залууг татаж аваад өшиглөтөл миний гутал сугараад би өшиглөж чадаагүй юм. Тэгтэл урт үстэй болон хар хувцастай залуу нар нь болъё, салцгаая гэж хэлсэн....Би хэн нэгнийг цохиж зодоогүй, харин хар хувцастай залууг хавсарч унагаасан. Бусдыг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 27-28х/,

 

- Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 891 дугаартай: “..Г.Ч-ийн биед дух, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Уг гэмтлүүд нь мороо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 40-41х/,

 

- Шүүгдэгч Б.Г- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...би тухайн үед намайг цохисон өндөр ахыг 1-2 удаа цохисон бөгөөд яг хаашаа нь цохисныг санахгүй байна. Намайг тэр өндөр ах миний нүүр рүү 2-3 удаа цохисон бөгөөд эхлээд нэг цохичихоод ахиад цаашаа авч явж цохисон юм. Надад ямар нэгэн гэмтэл шарх учраагүй тул би шүүх эмнэлэгт үзүүлээгүй юм...” гэсэг мэдүүлэг /хх-ийн 56х/,

 

- Шүүгдэгч О.Б- мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би тэр хувцсаа тайлсан залуугийн нүүр рүү гараараа 1 удаа, мөн хөлөөрөө 2 удаа өшиглөсөн юм. Би өөр хэн нэгнийг цохиж зодоогүй. ...Ч-ийг би болон Г-, С- нар зодож байна...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 67х/,

 

- Шүүгдэгч Э.С-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...би машинаас буухад гадаа Г- байсан. Ч- тэгээд “үзье, би Цагаанчулуутын тэр байна” гээд орилоод хувцсаа тайлсан. Тэгээд тэр үзье гэхээр нь би бас хувцасаа тайлсан юм. Ч- түрүүлж явахаар нь Ганбаатар, Б-, бид гурав араас нь явсан юм. Тэгтэл Ч- түрүүлээд Г-ыг нэг удаа цохисон. Араас нь тэгтэл Ч-ийн 2 найз нь орилж ирсэн бөгөөд Э- бид хоёр тэр хоёр найзтай нь цохилцсон юм. ...Ч-ийг нэг удаа элэгдсэн юм. ...Сүүлд Ч-ийг би, Б-, Г- бид 3 гараараа цохиж, мөн хөлөөрөө өшиглөж байна...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 78-79х/ болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч О.Б- Э.С-, Б.Г- нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Ч-тэй маргалдаж улмаар нүүр хэсэгт нь цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь  “дух, хамарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал, зүүн шуунд цус хуралт” бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.

 

          Шүүгдэгч О.Б- Э.С-, Б.Г- нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

          Шүүгдэгч О.Б- Э.С-, Б.Г- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн тул тэднийг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг шүүгдэгч нарт оногдуулж, тус бүр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.Б- Э.С-, Б.Г- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

   оногдуулсан торгох ялыг тус бүр 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

Шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг дурдаж,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч О.Б- Э.С-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч И овогт Э-ын С-, З овогт О-йн Б-, И овогт Б-ын Г- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-н С-, О-н Б-, Б-н Г- нарт таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.С-, О.Б-, Б.Г- нарт тус бүр оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.С-, О.Б-, Б.Г- нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөх зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерийн бичлэг 1 ширхэгийг хэрэгт хавсаргасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.С-, О.Б-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.НАРМАНДАХ