| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 171/2023/0288/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/434 |
| Огноо | 2023-12-05 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2023/ШЦТ/434
2023 12 05 2023/ШЦТ/434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Нармандах даргалж, Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг, шүүгч Ц.Алтангадас нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин-Эрдэнэ,
улсын яллагч Ц.Лхамсүрэн,
хохирогч О.А-, Г.М-, Ж.М-, Б.Х-, Ц.М-, С.Б-,
иргэний нэхэмжлэгч Б.Б-, Б.Л-,
гэрч Д.Т-, Д.Т-, Б.Г-,
шүүгдэгч Г.Г-, түүний өмгөөлөгч Ц.Энхтуяа,
шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Ж.Мөнхсувд,
шүүгдэгч Д.А-, түүний өмгөөлөгч Р.Бямбажав нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар шүүгдэгч Г-н Г-,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахв хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ын М- нарт,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-гийн А-д тус тус яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2325000000207 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Увс аймаг Улаангом суманд төрсөн, эрэгтэй, 0 настай, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, урьд 6 удаагийн шийтгэлтэй,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 3 дугаар шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,
Сум дундын 22 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ялаар,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 118 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 хорих ялаар,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах ял оногдуулж, ял эдлэхээс чөлөөлсөн,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жил хорих ялаар,
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 169 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, М овогт Г-н Г- /РД; хх0000000000/,
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Төв аймаг Баянцогт суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух хаягтай, урьд 6 удаагийн шийтгэлтэй,
Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 01 хоног баривчлах ялаар,
Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар,
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийг ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар ялаас өршөөн хэлтрүүлсэн,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ялаар,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 369 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 4 сар 07 хоног хорих ялаар,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар 4 жил хорих ялаар тус тус шийтгүүлсэн, С овогт Б-ын М- /РД; хх0000000/,
Монгол Улсын иргэн, 0 оны 0 дугаар сарын 0-ны өдөр Сэлэнгэ аймаг 0- суманд төрсөн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, хивсний нэхэгч мэргэжилтэй, 0 настай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, К овогт Д-гийн А- /РД; хх000000/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Г- нь ганцаараа 2022 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Булган аймгийн Бүрэгхангай сумын 4-р баг 5 дугаар хороо Цагаан даваа гэх газар байрлах хохирогч Ц.М-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч Пилипис загварын 42 инчийн зурагт, GPX-5000 загварын металл илрүүлэгч, орос хромон гутал, эрэгтэй бүрх малгай 2 ширхэг, суран шинэ хазаар 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 9,435,233 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Г.Г-, Б.М- нар нь үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, Б.Х-ийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтэн орж, увс баяд эмээл 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг, дунд гарын халтар манан хөөрөг, бууз 8 кг, эмэгтэй хүний дээл 3 ширхэг зэрэг эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 5,533,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 0-0 тоотод оршин суух хохирогч О.А-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны хаалганы цоожийг хөшиж хууль бусаар нэвтэрч Елко загварын 55 инчийн зурагт, зурагтны удирдлага, Кен загварынг цохилттой дриль, гагнуурын аппарат, мөнгөн аяга 1 ширхэг, хүүхдийн цэнхэр өнгийн цүнх, цайвар өнгийн хоёр хүний хөнжил, эрээн өнгийн цэцэгтэй орны бүтээлэг, 20 кг үхрийн мах, мөнгөний гахайн дотор байсан бэлэн 300,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,150,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 04 дүгээр сарын 14-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 0-0 тоотод оршин суух Г.М-гийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байрны цонхоор нэвтрэн орж бурханы 6 ширхэг судар буюу Хүүхдийн банзрагч судар, Малын банзрагч судар /уг хоёр судар нь нэг баринтагтай/, Жадамба судар, Сундуй судар, Доржзодов судар, Загсүсэм судар, Арван хангал судар, 32 инчийн Хайер загварын зурагт 1 ширхэг, Рояал Салют виски 1 ширхэг, Валентайнес виски 1 ширхэг, Данзка архи 1 ширхэг, Россо вино 1 ширхэг, Алтай дарс 1 ширхэг, шампанск 1 ширхэг, Водка нэртэй архи 1 ширхэг, нүдний дуран, алтан ээмэг 1 хос, ээмэг, монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг, хонх очир, дом яс, юнивишний удирдлага, хадаг, мөнгөний гахайн дотор байсан бэлэн 200,000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 4,359,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Баянцагаан багийн нутаг дэвсгэр Шинэ тосгоны 0-0 тоотод оршин суух хохирогч Ж.М-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч, Скай ворк загварын 55 инчийн лсд зурагт 1 ширхэг, бага гарын хаш хөөрөг 1 ширхэг, мөнгөний гахайн дотор байсан 400.000 төгрөг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2,345,000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч С.Т-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан баг Шинэ хороо 0-0 тоот байшингийн цонхоор нэвтрэн орж 50 инчийн TCL загварын зурагт, зурагтны удирдлага, ДДШ төхөөрөмжийн удирдлага, мөнгөн аяга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,090,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.М- нь Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы 14-20 тоот хашаанаас 2022 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө С.Б-ын эзэмшлийн олмон тамгатай хүрэн зүсмийн нас бие гүйцсэн 1 тооны морийг хулгайлж, 1,100,000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч Д.А- нь Г.Г-, Б.М- нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох хохирогч Б.Х-ийн эзэмшлийн дунд гарын 1 ширхэг мөнгөн аягыг 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Төгөл худалдааны төвд байх Э ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт 110,000 төгрөгийн барьцаанд тавьсан, Г.Г-, Б.М- нарын хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон хохирогч Б.Х-ийн эзэмшлийн увс баяд хийцийн эмээлийг 2023 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр УлаанБ- Баянзүрх дүүрэг Нарантуул худалдааны төвд Х.У 500,000 төгрөгөөр худалдсан, хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө болох хохирогч О.А-гийн эзэмшлийн 1 ширхэг мөнгөн аяга, хохирогч Г.М-гийн эзэмшлийн алтан ээмэг 1 хос, 1 ширхэг монетон бөгжийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-22 дугаар байр 61 тоотод үйл ажиллагаа явуулдаг Торгон зул ХХК-ний барьцаалан зээлдүүлэх газарт 550,000 төгрөгөөр тус тус барьцаалж, мөнгийг өөрийн дансаараа авч ашиглан мөнгө угаах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт:
- шүүгдэгч Б.М-ийн мэдүүлсэн: “...Г.Г- гэдэг хүнтэй ямар ч хамааралгүй. Гэрт нь байсан нь үнэн. Ганцаараа эдгээр айлд орж юмыг нь авсан. Хулгай хийснээ ч Г.Г-, Д.А- нарт хэлээгүй. Би 2022 оны 12 сарын 25-нд самарт явсан. Өөрийнхөө шудрагаар олж авсан шарга хул, хонгор марьтой явж байсан. Хөвсгөлийн нэг ах хүүтэй унаж явсан хонгор мориороо сольж авсан. Би мөрдөгчид энэ талаараа хэлээд тэр хүнийг олоод өгөөч гэж хэлсэн гэтэл тоогоогүй. Би тэр хүрэн морийг хулгайлж аваагүй...” гэсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Г.Г-ын мэдүүлсэн: “...Би аль ч хэрэгт ямар ч хамааралгүй. Б.Мийг гэртээ байлгасан нь үнэн. Б.М-ийг манайд байх хугацаанд би хадам аав, ах эгчийнд байсан. Гэр маань хүйтэн байсан учраас хадамынд цуг байсан. Тэр үед их хэмжээгээр архи уусан. Цагдаа намайг барьдаг өдөр би Б.М-ийг гуталыг өмссөн байсан. Тэр өдөр эхнэртэйгээ мууталцаад гэрээсээ таавчигтай гарчихсан байсан. Б.М- миний гутлыг өмсчих гэхээр нь бакалыг нь өмссөн. 17 дугаар сургуулийн урд Тэгш буян билүү тэр дэлгүүрийн урд эхнэр бид хоёр явж байхад тэр металл хайгчийг нэг хүн 500,000 төгрөгөөр зарна гэхээр нь 200,000 төгрөг байна гээд 200,000 төгрөгөөр авсан. Тэгээд хотод зарсан нь үнэн. 2022 оны 4 сард Булган аймгийн Хутаг-Өндөр сум явж айлын ямаа самнасан. Бүрэгхангай гэж сум хаана байдгийг би мэдэхгүй...Насанмөнх гээд Бүрэгхангай айлд очиж ямаа самнасан...” гэсэн мэдүүлэг,
- шүүгдэгч Д.А-ын мэдүүлсэн: “...Намайг Б.М- тавиад өг гэхээр нь тавьсан нь үнэн. Эхлээд надаас гуйсан, дараа нь манай нөхөрөөс гуйсан. Өөрийнх нь гэж л бодсон. Хотод мөнгөн аяга 2 ширхэгээс дээш тавьсан. Яг хэдэн аяга тавьсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг болон прокурорын яллах дүгнэлтийн хавсралтад заасан:
1. Хохирогч Ц.М- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би Булган аймгийн Бүрэгхангай сумын 4-р баг 5 дугаар хороо Цагаан даваа гэх газарт оршин суудаг. Уг хаяг дээрээ байхгүй байж байгаад УлаанБ- хотоос 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд байшин гадна талаасаа болон хаалга, цонх хэвийн байсан. Ингээд тухайн өдрөө 15 цагийн үед Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт малын эмч Г- гэдэг хүний хамтаар малын вакцинд явсан. Малын вакцинд явахдаа сумын төвд байдаг Д-ын Төмөрөөгийн гэрээр орж УлаанБ- хотоос метал хайгч авчирсан байгаа шүү, надтай хэд хоног яваад өгөөрэй гэж хэлсэн. Хишиг-Өндөр сумаас 2022 оны 4 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн үед гэртээ Г-, Төмөрөөгийн ах Т- бид гурвыг ирэхэд байшин дотроос хар өнгийн 42 инчийн пилипис нэртэй зурагт 1 ширхэг, GPX-500 хүчин чадалтай цагаан өнгийн тавагтай, хар өнгийн рам төмөртэй, хар лентээр битүү ороосон метал хайгч 1 ширхэг, 38 размерийн эрэгтэй хүний хар өнгийн түрүүтэй орос хромон гутал 1 ширхэг, эрэгтэй хүний шар өнгийн шлифэн малгай 2 ширхэг, морины хазаар 2 ширхэг, нэг нь зэс амгаатай суран, нөгөө нь төмөр амгаатай суран хазаар байсан. Энэ 2 хазаар нь хоёулаа шинэ байсан. Манай байшин гадна талаасаа цоожтой байсан ба гадна талаас нь түлхүүрээр эргүүлж онгойлгож ороход эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй. Харин байшин дотор ороод унтлагын жижиг өрөөний вакум цонхны баруун талын салхивчны цонхыг гадна талаас нь онгойлгосон байсан. Мөн уг өрөөнд байсан чемодан, цаасан хайрцаганд байсан хувцаснуудыг гаргаж шалан дээгүүр хаясан байсан. Гал тогооны өрөөний тавиур дээр хоол хийхээр гаргаж тавьсан байсан 1 годгор борцны тал хэсэг, хөргөгчнөөс гялгар ууттай байсан 1 кг орчим үхрийн мах байсаныг авсан байсан. Ийм учир цагдаагийн байгууллагад хандаж байна... 2 ширхэг малгай маань байсан, металл илрүүлэгчээ авсан. Түрүүн өмгөөлөгч банкны дансны хуулгаас Насанмөнх гэж ямаа самнасан мөнгө шилжүүлсэн гээд байна. Бүрэгхангайд байдаг манай дүү юм шиг байна. Зар тавьж хүмүүсээр ямаагаа самнуулдаг...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 104-105х/,
-Гэрч Ч.Ц- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай хүү М- нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн УлаанБ- хотоос Булган аймгийн Бүрэгхангай сумын төвд буюу 4 дүгээр баг 5 дугаар хороонд байрлах өвлийн зориулалтай байшиндаа ирсэн. Малын эмч Г- Булган аймгийн Хишиг-Өндөр сумруу малын вакцинд яваад өгөөч гээд гуйхаар нь хамт явсан байсан. Ингэж явахдаа машин дотроосоо металл хайгчаа гэртээ үлдээгээд 2022 оны 4 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 04 цагийн үед буцаж гэртээ ирхэд нь хулгай орж гэрээс нь зурагт, металл хайгч, морины хазаар 2 ширхэг, эрэгтэй хүний хромон гутал 1 ширхэг, шлифэн малгай зэрэг эд зүйлс алдагдсан байна гэж надад мэдэгдсэн. М- Хишиг-Өндөр явахдаа Д-ын хүү Т-ийн гэрээр орж түүний ах Т-ыг машиндаа суулгахдаа Тд металл хайгч УлаанБ- хотоос авчирсан талаараа хэлсэн гэж байсан. Би М-ыг байхгүй үед нь гэрийг нь хардаг юм...” гэх мэдүүлэг /4хх-ийн 107х/,
-Гэрч Д.Т- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Намайг 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг 5 дугаар хороонд гэртээ байж байхад Сумын тамгын газарт ажилладаг Г-, М- нар нь Хишиг-Өндөр сум руу малын вакцинд явчихаад ирье гэж хэлээд бид гурав хамт Хишиг-Өндөр сумруу явсан. Хишиг-Өндөр сумаас Бүрэгхангай суманд буцаад 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө үүрээр 04 цагаас 05 цагийн хооронд ирсэн. Ирээд М- нь үүр цайж байна гурвуулаа манай гэрт хоноё гээд тэдний гэрт яваад ороход М- гэрт хулгай орсон байна. Зурагт алга болсон байна гээд буцаж байшингаас гараад хаалгаа буцааж цоожилсон юм... Намайг гэрт байж байхад М- ирсэн, тэгэхдээ металл хайгч авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /4хх-ийн 110х/,
-Гэрч Д.Т- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед намайг Булган аймгийн Бүрэгхангай сум 4 дүгээр багт гэрийнхээ хашаан дотор хувцсаа угааж дуусаад, хашааныхаа дотор хогийг цэвэрлэж байхад гаднаас Г-, М- нар нь манай гэрт ирсэн. Тэр үед манай ээж Г нь гэртээ хоол хийж байсан. М- ах манай гэрт орохоосоо өмнө надтай ах нь металл хайгч авсан хоёулаа алтанд явна шүү гэхээр нь би хариуд нь за за болно биз дээ гэж хэлсэн. Г-, М-, манай ах Т- нар нь хоол идчихээд Булган аймгийн Хишиг-Өндөр сумруу малын вакцин авчрана гээд явсан юм. 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ хувцасаа угаачихаад орой нь гэртээ хоолоо хийж идчихээд унтаж амарсан. Гэрээсээ гараагүй...Надад металл хайгч байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 113х/,
-Гэрч Т.Амгалан мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би УлаанБ- хот Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо 0 байр 0 тоотод Баянбулаг нэртэй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Манай барьцаалан зээлдүүлэх газарт 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 14 цаг 47 минутанд Г- овогтой Г-, хамтран зээлдэгч Д-гийн А- нэртэй хүмүүс цэнхэн өнгийн GPX-5000 загварын метал хайгч 1,000,000 төгрөгөнд барьцаанд 14 хоногийн хугацаатай тавиад Г.Г-ын 000000 дугаарын утас руу хугацаа нь дууссан талаар олон удаа залгасан утсаа авахгүй болохоор уг метал хайгчийг өөрийнхөө фэйсбүүк хаягаар метал хайгч группт байршуулаад 1,500,000 төгрөгөөр зарсан юм. Миний үеийн бололтой залуу байсан. Олон хүн залгаж асуусан болохоор дугаарыг нь санахгүй байна. 2022 оны 5 дугаар сарын 27-ны орой 21 цаг 55 минутын үед миний 0000 тоот данс руу 0000000 тоот данснаас 1,500,000 төгрөг орж ирсэн...” гэх мэдүүлэг /4хх-ийн 125-126х/,
-Гэрч болон иргэний нэхэмжлэгч Б.Л- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б- Төмөр Амгалан нэртэй фэйсбүүк хэрэглэгчээс метал хайгч зарна гэсэн зарын дагуу 00000 дугаарын утсаар холбогдож, барьцаалан зээлдүүлэх газарт очиж 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан. Би барьцаалан зээлдүүлэх газрын нэрийг нь санахгүй байна. Сайн ломбардны хажууд байдаг юм байна лээ. GPX-5000 загварын хуучин урд өмнө ашиглаж байсан, хөх өнгийн металл хайгч байсан. Цэнхэр өнгийн лентээр залгуур хэсгийг ороосон байсан. Төлбөрөө өөрийнхөө 5041220240 дугаарын данснаас 000000000 тоо А гэдэг хүний дансруу шилжүүлсэн... Баянзүрхийн товчоо гараад Ургах наран гэдэг газарт айлд байгаа. О гэдэг хүнд байгаа... Авсан металл хайгчийг маань авчихсан. Иймд би 1,500,000 төгрөгөөр гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг. /4хх-ийн 127х/,
-Хохирогч Ц.М-аас “...Өвлийн байшинд хулгай орж, эд зүйлс хулгайд алдагдсан байна.” гэсэн гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /4хх-ийн 88х/,
-хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 89-99х/,
-“Эд зүйл” эрэн сурвалжлах тухай тогтоол /4хх-ийн 108х/,
-“Баян булаг” барьцаат зээлийн гэрээ, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 131х/,
-Тольдох оюуны өгөөж ХХК-ний 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №22106 дугаартай “...Пилипис загварын 42 инчийн зурагт, GPX-5000 загварын металл илрүүлэгч, орос хромон гутал, эрэгтэй бүрх малгай, суран шинэ хазаар... нийт үнэлгээ 9,.435,233.33 төгрөг...” гэх үнэлгэний тайлан /4хх-ийн 149-157х/,
-Хохирогч Ц.М-аар металл хайгч багажийг таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4хх-ийн 158-164х/,
-С.О-ээс металл хайгчийг түр авах тэмдэглэл /4хх-ийн 118-121х/,
-Булган аймгийн Бүрэгхангай сум 4-р баг 5-р хорооны нутаг дэвсгэрт байх Ц.М-ын байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / 4хх-ийн 89-99х/,
- Хохирогч Б.Х- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа буугаад 09 цагийн орчим гэртээ ирэхэд манай унтлагын өрөөний цонх онгойчихсон унтлагын өрөөнд байдаг улбар шар өнгийн хээтэй авдарны цагаан өнгийн жижиг төмөр цоожийг эвдэж дотор нь байсан хувцаснуудыг гаргаж газар хаясан, тухайн авдар дээр байсан мөнгөн тоногтой, ногоон гөлөмтэй эмээл алга болсон байсан. Зочны өрөөний зурагтын тавиурны дотор байсан дунд гарын зургаан ширхэг мөнгөн аяга болон хажуу хэсэгт нь байсан халтар манан хөөрөг, гал тогооны өрөөнд байрлах хөлдөөгчинд байсан 8кг бууз зэрэг эд зүйл алга болчихсон байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн... Би эмээлээ...мөнгөн тоногтой эмээл гэж бодож явдаг байсан, эмээлийн бүүрэгийн хярыг хуванцар материалаар хийсэн байсан, эмээл дөрөө, дөрөөний сургүй, олом жирэм, тохомгүй байсан... Эмээлээ 2022 оны 8 дугаар сард Увс аймагт эмээл хийдэг хүнээс 1,800,000 төгргөөр авч байсан, мөнгөн аяганууд 10 гаруй жилийн өмнө хуримын бэлгэнд ирж байсан, халтар манан хөөрөг нь манай өвөөгийн хөөрөг байгаа юм...Би учирсан хохирлоо бүрэн барагдуулж аваагүй. Алга болсон эд зүйлээс 3 дээл, 1 хөөрөг, 2 мөнгөн аяга зэргийг хүлээн авсан. Одоо 4 мөнгөн аяга, 1 эмээл, буузны өртөгийг аваагүй. Манай гэрт 6 ширхэг мөнгөн аяга байсан гэдгийг манай хашаанд хамт байдаг хадам эгч Д.Отгонжаргал болон түүний нөхөр, мөн манай аав, ах, дүү нар мэднэ. Би эхнэртэйгээ 2012 онд хурим найраа хийж байсан. Тухайн үед хоёр талын аав, ээж, ах, дүү эхнэр хүүхэд бид гуравт мөнгөн аяга бэлэглэж байсан... 2 ширхэг аяга, 3 ширхэг дээл, хөөрөгөө авсан. Одоо эмээл, 4 ширхэг аяга, 8 кг бууз аваагүй. 6 ширхэг мөнгөн аяга байсан хурим хийхэд хоёр талаас өгсөн юм... ” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 145-146х, 5хх-ийн 105х/,
- Гэрч Х.Ууганзаяа мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагаас 11 цагийн орчим бор царайтай, зуйван нүүртэй дундаж нуруутай, туранхай 30 гаруй насны эрэгтэй хүн намайг лангууныхаа барааг дэлгэж янзалж байхад орж ирээд “эмээл авах уу” гэж асуусан тэгэхээр нь “ямар эмээл юм” гэж хэлээд эмээлийг нь үзэхэд гурван давхар хуванцар хяртай, хятад баавартай, хар булгааран гөлөмтэй Увс аймгийн баяд эмээл байсан, эмээл нь дөрөө сургүй, олом болон жирэм, тохомгүй байсан, эмээлийг авч ирсэн залуу “нэг сая төгрөгт өгнө” гэж хэлээд “авчих” гээд гуйгаад байсан. Би эмээлийг нэг сая төгрөгт авах гэсэн боловч эмээлийн хяр эмээлнээсээ хөндийрөөд ховхорчихсон, засвар орох эмээл байсан болохоор “авахгүй” гэхэд “би дүүдээ бэлдэж өгсөн юм, тэгтэл манай дүү уг эмээлийг авахгүй голоод байна, та авчихаач” гээд гуйгаад байсан. Би “засвартай эмээл авахгүй” гэхэд тухайн залуу “та ядаж 500.000 төгрөгт авчихаач, би дүүдээ шинэ эмээл бэлдэж өгөх гэж байгаа юм” гэхээр нь би эмээлийг 500.000 төгрөгт бодож авсан. Тухайн залуу мөнгөө данс руу шилжүүлж авч байсан, ямар данс руу шилжүүлүүлж авч байсныг би одоо санахгүй байна, би эмээлийг худалдаж авснаасаа хойш засаж янзлаагүй лангуун дээрээ 10 гаруй хоног байлгасан, тэгэхэд нэг хөгшин настай хүн ирээд “эмээл авья” гэхэд нь би тухайн эмээл дээр олом, жирэм, дөрөө болон дөрөө сур, хоёр тохомын хамт 900.000 төгрөгт зарж байсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 44х/,
- Гэрч Д.А- мөрдөн шалгах ажиллагаанд: “...би нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, харин Б.М-ийн талаар мэдэж байгаа зүйлээ хэлье, 2023 оны 4 дүгээр сарын эхээс хойш Б.М- манай гэрт янз, янзын байдлаар эд зүйлс авч ирээд нөхөр Г.Г- бид хоёрыг “барьцаанд тавиад өг”, “зараад өг” гэж гуйгаад байсан. 2023 оны 4 дүгээр сарын 07-ны орой манай гэрт ирэхдээ таван ширхэг мөнгөн аяга, бууз авч ирсэн, 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө Г.Г- бид хоёр Орхон аймаг Баян-Өндөр сум “Төгөл” худалдааны төвийн доод талын ломбарданд хоёр ширхэг мөнгөн аягыг 210.000 төгрөгөөр барьцаалаад зардал хийгээд хүү, Г.Г-, Б.М- нарын хамт УлаанБ- хот руу орой нь вагоноор явсан. Тэгээд бид нар УлаанБ- хот “Хархорин” захын ойролцоо буудалд ороод тэр хавьд байдаг ломбарданд миний нэрээр гурван мөнгөн аяга 180.000 төгрөгөөр тавиад бид хоёрыг буудалд үлдээсэн. Б.М- түрийтэй үстэй гуталтай байсан, 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш манай ахын пүүзэн гутлыг өмссөн, манай нөхөр бакал, пүүз өмсдөг. 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр манай гэрээс хурааж авсан эд зүйлсийг авч ирсэн, ер нь хулгайн эд зүйл гэдгийг сүүлдээ л мэдсэн, ...урьд нь бол “миний эд зүйлс” гэж хэлдэг байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 149х/,
- Иргэний нэхэмжлэгч Т.Цэнд мөрдөн шалгах ажиллагаанд: “...210,000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. 2023 оны 4 дүгээр сарын 08-ны үдээс өмнө Д.А- гэх эмэгтэй орж ирээд “мөнгөн аягаа барьцаанд тавих гэсэн юм, мөнгөний хэрэг болоод байна” гэж хэлээд нэг ширхэг дунд гарын мөнгөн аягыг 110,000 төгрөгт, үдээс хойш нь Г.Г- гэх залуу мөн манай ломбардад орж ирээд “мөнгөн аягаа барьцаанд тавих гэсэн юм” гэж хэлээд 100,000 төгрөгөөр нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга барьцаанд тавиад мөнгөө бэлнээр аваад явсан...Би тухайн мөнгөн аягануудыг өөрсдийнх нь аяга гэж ойлгосон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 152х/,
- Гэрч Д.О мөрдөн шалгах ажиллагаанд: “...Б.Х-ийн гэрт нь 5-6 мөнгөн аяга байдаг. Б.Х- манай дүү хоёр хуримаа хийж байсан. Тухайн үед хоёр талаас нь бэлэг болгож мөнгөн аяга өгч байсан. Б.Х-ийн мөнгөн аяганууд нь том өрөөнийх нь цонхон талын хойморт нь стинкний шилэн хаалгатай өндөр тавиурт байдаг байсан. Өнгөрсөн хавар намайг Дорнод аймагт гэрээгээр ажиллаж байхад манай гэрт хулгай ороод мөнгө аяга болон эмээл бусад зүйлийг алдчихлаа гэдгийг Б.Х- утсаар хэлж байсан. Манай гэрт халдлага өртөөгүй байсан. Тухайн үед цагдаад хандсан гэдгийг хэлж байсан...” гэх мэдүүлэг /5хх-ийн 112х/,
- Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3-100 тоот нь зээлийн гэр хорооллын зүүн хэсэгт байрлах тоглоомын талбайн ойролцоо хажуудаа хүрэн модон байшинтай, шавар цагаан өнгийн байшин байсан. Уг айл руу орохдоо ертөнцийн зүгээр баруун талын цонхыг түлхэж ортол цонхны доор шинэ цагийн Увс шахмал эмээл байсан, тэрийг аваад цаашаа яваад зурагтын хажуу талд байсан шүүгээний нүднээс таван ширхэг мөнгөн аяга, орсон цонхны доор байсан авдарны цоожийг эвдээд дотроос нь торгон даалинтай бараан өнгийн хөөргийг авсан, хөөрөгний хажууд эмэгтэй хүнийг гоёлын тэрлэг байсныг аваад цүнхэндээ хийсэн, гарахдаа хөлдөөгч дотор байсан буузыг аваад гарсан. ...ганцаараа явж хулгай хийсэн. Би уг айлаас алхаж явсаар байгаад энэлгийн хажуу талаас такси бариад Г-н Г-ын гэрт хулгайлсан эд зүйлсээ авч очсон, хулгайлсан эд зүйлээс таван ширхэг мөнгөн аяганы хоёр ширхэгийг нь Г- эхнэрийн хамт Орхон аймагт зарсан, хоёр аяга зарсан мөнгөөрөө Г-, түүний эхнэр, бид гурав УлаанБ- хот руу вагоноор явахдаа хулгайлсан эмээл, үлдсэн гурван мөнгөн аяга, хөөрөг зэргийг авч явсан. УлаанБ- хотод “Нарантуул” захад эмээл худалдан борлуулдаг эрэгтэй, эмэгтэй хүн байсан тэрэнд уг эмээлийг 500.000 төгрөгөөр зарсан, гурван мөнгөн аягыг Г- эхнэрийн хамт УлаанБ- хотод худалдан борлуулсан, хөөрөг нь үнэ хүрээгүй учраас Г-ын хадам аав буюу эхнэрийнхээ аавд Г- өөрөө өгчихсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 190-191х/,
“...2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн Г- надтай хамтран энэ хэрэгт оролцоогүй, тухайн айлаас хулгайлсан гэх эмээл нь мөнгөн тоногтой эмээл байгаагүй, дуураймал шинэ цагийн эмээл байсан, мөн зургаан ширхэг мөнгөн аяга байгаагүй, таван ширхэг мөнгөн аяга байсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 204х/,
- Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Б.М-тэй тийм газарт хулгай хийгээгүй, 2023 оны 4 дүгээр сарын эхээр гэртээ байж байсан чинь Б.М- орой харанхуй болж байхад орж ирэхдээ таван ширхэг мөнгөн аяга, Увс эмээл, тортой бууз, ногоон алаг дайлантай хөөрөг авч ирээд эхнэр бид хоёрыг “борлуулаад өг” гэхээр нь маргааш нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 09-нд эхнэр бид хоёр “Төгөл” худалдааны төвийн доод талын ломбарданд нэгийг нь эхнэрийн нэрээр 110,000 төгрөгөөр, нэгийг нь миний нэрээр 100,000 төгрөгөөр зараад мөнгөөр нь эхнэр хүүхэд Б.М-ийн хамт галт тэргээр тухайн орой нь УлаанБ- хот яваад 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өглөө хотод буугаад Нарантуул зах дээр эмээлийг 500,000 төгрөгөөр зараад үлдсэн гурван ширхэг мөнгөн аягыг Хархорин захын хажуу талын ломбардад 180,000 төгрөгөөр эхнэр Д.А-ын нэрээр барьцаанд тавиад буудалд хоноод галт тэргээр орой нь ирсэн. Би цагаан алаг пүүзтэй байсан ба муудчихаар нь УлаанБ- хотод хаяад бакалан гутал өмссөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 193-194х/,
- Д.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 207х/,
- Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх Шинжилгээний Хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн “Зураг №16 Байшингийн баруун хойд хэсэгт байх гутлын мөрийг харуулав.”, “Зураг №17 Байшингийн баруун хойд хэсэгт байх гутлын мөрийг харуулав.”, “Зураг №22 Гутлын улны мөрийг харуулав.” гэсэн тайлбартай гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй байна. “Зураг №20 Дээрх хэсэгт байх гутлын өлмий хэсгийн мөрийг харуулав.”, “Зураг №23 Гутлын улны мөрийг харуулав.” гэсэн тайлбартай гутлын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжлэгдэж буй “Зураг №20 Дээрх хэсэгт байх гутлын өлмий хэсгийн мөрийг харуулав.” гэсэн тайлбартай гутлын мөртэй баруун өлмий хэсгийн хээтэй хээний хэлбэр, хэмжээ, өлмийн хэсэгт үүссэн элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдээрээ, “Зураг №23 Гутлын улны мөрийг харуулав” гэсэн тайлбартай гутлын мөр нь зүүн улны хээтэй хээний хэлбэр, хэмжээ, өсгийн гадна хэсгийн элэгдэлт, дотор урд хэсгийн элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 180-182, 183-186х/,
-Хохирогч Б.Х-оос “...Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3-100 тоот манай гэрт хулгайч орж эд зүйл алдагдсан.” гэсэн гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /2хх-ийн 127, 129х/,
- Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3-100 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 130-131, 132-136х/,
- лууны дүрстэй даалин, ягаан өнгийн чулуун толгойтой, шаргал өнгийн металл нуухтай, бор өнгийн чулуун хөөрөг, дунд гарын хоёр ширхэг мөнгөн аягыг хохирогч Б.Х-т хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /2хх-ийн 139х/,
-Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төв “Энх нотод” барьцаалан зээлдүүлэх газар 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нийт 210,000 төгрөгөөр барьцаанд авсан гэх Д.А-ын нэрээр барьцаалсан бор өнгийн судалтай дунд гарын мөнгөн аяга, Г.Г-ын нэрээр барьцаалсан цулгуй мөнгөн аяга зэргийг хураан авсан тухай тэмдэглэл /2хх-ийн 142х/,
- мөнгөн аяга барьцаалсан тухай 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 150, 146 дугаартай, “Барьцаалан зээлдүүлэх гэрээ” /2хх-ийн 153, 154х/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-ОРХ/6418 дугаартай; “...дунд гарын зургаан ширхэг мөнгөн аяга 6 x 290,000 = 1,740,000 төгрөг, дунд гарын халтар манан хөөрөг 3,000,000 төгрөг, бууз 8кг x 8500 = 68,000 төгрөг, эмэгтэй хүний гоёлын тэрлэг 75,000 төгрөг, эмэгтэй хүний гоёлын дээлний бүс 40,000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /2 дахь хавтаст хэргийн 165-167х/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-ОРХ/6418-01 дугаартай; “...Увс баяд эмээл 1,000,000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 171-173х/,
-Яллагдагч Д.А-ын Хаан банкны 5097045374 дугаартай дансанд 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 500,000 төгрөг “emeel” гэсэн утгатай орлогоор шилжиж орсныг нотлох дансны хуулга /1хх-ийн 98-102х/,
-Хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн үнэлгээчний “...дунд гарын 6 ширхэг мөнгөн аяга, дунд гарын халтар манан хөөрөг 1 ширхэг бууз 8 кг, эмэгтэй хүний гоёлын монгол дээл 1 ширхэг, Увс баяд эмээл 1 ширхэг нийт 5,533,000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан /5хх-ийн 151-154х/,
- Хохирогч О.А- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 14 цаг өнгөрч байхад нөхөр, хоёр хүүхдийн хамтаар гэрээсээ гараад 4 дүгээр сарын 15-ны 00 цаг өнгөрч байх үед Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 17-28 тоот гэртээ иртэл байшингийн үүдний хаалганы цоожийг хөшиж эвдээд байшин дотор байсан 55 инч “Еlко” загварын зурагт, удирдлагын хамт, гагнуурын аппарат 1ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хөргөгчний хөлдөөх хэсгийн гурван шургуулганд байсан үхрийн шулсан цул мах, хүүхдийн хэрэглэж байсан цүнх 1 ширхэг, улаан эрээн өнгийн цэцэгтэй шаргал орны хуучин бүтээлэг, хуучин хэрэглэж байсан цагаан өнгийн хоёр хүний хөнжил, том өрөөний стенк дээр байсан мөнгөний гахайг хагалж дотор нь байсан бэлэн мөнгийг хулгайлсан байсан. ...мөнгөний гахайн дотор 2020 оноос хойш мөнгө хийж, хадгалж байсан хамгийн багадаа 300,000 төгрөг баталгаатай байсан...хөргөгчинд хамгийн багадаа 20кг мах байсан... Миний бие “Торгон зул” барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг Мөрөндалай гэх эмэгтэйгээс хулгайд алдсан нэг ширхэг дунд гарын мөнгөн аягыг 70,000 төгрөгийн төлбөр төлж буцаан авсан...Би мөнгөний гахай, гахайн дотор байсан мөнгө, мөнгөн аягаа ломбарднаас авч байсан 70,000 төгрөг болсон, 20 кг үхрийн махны үнэ зэргийг аваагүй. Бусад эд зүйлийг хүлээн авсан..цул махны үнэ, мөнгөний гахайд дор хаяж 300,000 төгрөг байсан, барьцаанд тавьсан мөнгөн аягаа 70,000 төгрөг өгөөд авсан. Эдгээрийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 37, 212х, 5хх-ийн 212х/,
-Гэрч Ц.Мөрөндалай мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие Уурхайчин баг 3-22-61 тоотод барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг, 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Д-гийн А- гэх 00000 регистрийн дугаартай эмэгтэй манай ломбардад нэг хос алтан ээмэг, нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэг ширхэг монетон бөгж зэрэг эд зүйлийг нэг сарын хугацаатай барьцаалж, 550,000 төгрөг авсан байна. Тухайн эд зүйлүүд надад одоо байгаа, Барьцааны зээлийн гэрээ надад байгаа хэрэгт гаргаж өгөхөд миний зүгээс татгалзах зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 202х/,
-Монетон гинж, мөнгөн аяга, алтан ээмэг барьцаалсан тухай “Торгон зул” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 9016 дугаартай, “Барьцаалан зээлдүүлэх гэрээ” болон эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 203, 204х/,
-Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...тухайн айл маань хамгийн захын, хажуу талд нь том жалгатай байсан, хашааг нь давж ороод гарашаас нь хадаасны лоом аваад тэрүүгээр нь байшингийн хаалгыг эвдээд дотогш орчихсон. Уг айлаас том зурагт байсныг аваад ягаан өнгийн хөнжил дотор нь ороогоод шүүгээнээс нь гудас аваад хамт ороосон, ...цохилттой дрилл, гагнуурын аппарат зэргийг авсан. Тухайн айлаас мах болон мөнгөн аяга аваагүй, хулгайлсан эд зүйлээ Г-ын гэрт аваачиж тавьсан. Би хулгай хийхдээ ганцаараа явсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 190-191х/,
“...2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн, Г- надтай хамтран энэ хэрэгт хамтран оролцоогүй. Баянцагаан багийн 6-29 тоотод хийсэн үзлэгээр хураан авсан гурван гутал бүгдээрээ миний гуталнууд юм.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 200х/,
- Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “...М- 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш гурван зурагт, гагнуурын аппарат, цохилттой дрилл манай гэрт авч ирсэн, тэгээд би хулгай хийснийг нь мэдсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 193-194х/,
-Хохирогч О.А-гийн “...манай гэрт хулгай орсон байна.” гэсэн гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 13х/,
-2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 17-28 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15-17, 18-20х/,
-хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /гараар бичсэнийг компьютерээр шивсэн/ /5хх-ийн 181-183х/,
-2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 6-29 тоот /Г.Г-ын хадам ээжийн гэр/ орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 21-22, 23-27х/,
-2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хохирогч О.А-д “Elko” загварын 55 инч “Elko” загварын зурагт, зурагтын удирдлага, “Ken” загварын цохилттой дрилл, БНХАУ-д үйлдвэрлэсэн улбар шаргал өнгийн гагнуурын аппарат, хүүхдийн цэнхэр өнгийн цүнх, цайван өнгийн хоёр хүний хөнжил, эрээн өнгийн цэцэгтэй шаргал өнгийн орны бүтээлэг зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх-ийн 33х/,
-2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 6-29 тоотод хийсэн үзлэгээр хураан авсан хар саарал өнгийн, эсгий, урт түрийтэй нэг хос гутал, хар өнгийн нэг хос пүүз, Г.Г-оос хураан авсан хар өнгийн, урт түрийтэй бакалан нэг хос гутлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 34х/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-ОРХ/6506 дугаартай; “...гагнуурын аппарат 250,000 төгрөг, “Кеn” брэндийн цохилттой дрилл 180,000 төгрөг, үхрийн мах 20кг 270,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 250,000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 48-50х/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-ОРХ/6506-01 дугаартай; “...55 инч “Elko” загварын зурагт 800,000 төгрөг, зурагтын удирдлага 20,000 төгрөг, хүүхдийн хэрэглэж байсан хичээлийн цүнх /хуучин/ 20,000 төгрөг, мөнгөний гахай 8,000 төгрөг, орны бүтээлэг /хуучин/ 30,000 төгрөг, хоёр хүний хөнжил /хуучин/ 40,000 төгрөг, төмөр цоожны цүү 10,000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /1хх-ийн 55-57х/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх Шинжилгээний Хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ.
2.Шинжлэгдэж буй гэрэл зургийн үзүүлэлтийн “Зураг №4. Гутлын мөрийг харуулав.” гэсэн тайлбартай мөр харьцуулах шинжилгээнд ирүүлсэн эсгий түрийтэй гутлын зүүн улны хээний мөртэй хэмжээ, хэлбэр, өсгийн нумарсан хэсгийн өнцөг, өлмийн хээний элэгдэлт, өсгий, өлмийн завсрын хээ зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна.
3.Шинжлэгдэж буй гэрэл зургийн үзүүлэлтийн “Зураг №5. Гутлын мөрийг харуулав.” гэсэн тайлбартай баруун гутлын улны мөр харьцуулах загвараар ирүүлсэн пүүз загварын баруун улны хээний туршилтын мөртэй хэмжээ, хэлбэр, өсгийн элементүүдэд үүссэн элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдээрээ тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 69-71, 72-75х/,
-Хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн үнэлгээчний “...Элко загварын 55 инчийн зурагт, удирдлагын хамт 800,000 төгрөг, Кен загварын гагнуурын аппарат 220,000 төгрөг, Кен загварын цохилттай дриль 150,000 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 280,000 төгрөг, үхрийн цул мах 20 кг 270,000 төгрөг, хүүхдийн цүнх, 20,000 төгрөг, мөнгөний гахай 30,000 төгрөг, орны бүтээлэг 30,000 төгрөг, 2 хүний хөнжил 40,000 төгрөг, төмөр цоожны цүү 10,000 төгрөг, нийт 1,850,000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан /5хх-ийн 130-133х/,
- Хохирогч Г.М- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2023 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 0-0 тоот манай гэрээс зургаан баринтагтай 7 нэр төрлийн судар, очир, хонх, нэг нүдний ягаан болортой герман дуран, 32 инч “Наiег” зурагт, “Univision” удирдлага, хадагтай хонины дом яс, “Royal Salute” виски, “Ballantine`s” виски, “Danzka” архи, “Monte Rosso” вино, “Алтай” дарс, Шампанск, “Экс” архи, 4.2гр алтан ээмэг нэг хос, 8гр монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Мөн мөнгөний гахайг хагалж дотор нь байсан мөнгийг нь авсан байсан, хамгийн багадаа л 200,000 төгрөг байсан...Миний бие “Торгон зул” барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг Мөрөндалай гэх эмэгтэйгээс хулгайд алдагдсан нэг хос алтан ээмэг, нэг ширхэг монетон бөгжийг 480,000 төгрөгийн төлбөрийг төлж буцаан авсан...Би учирсан хохирлоо бүрэн барагдуулж аваагүй. Одоо монетон 1 хос ээмэг, мөнгөн 1 хос ээмэг, алга болсон архи мөнгө зэргийг аваагүй. Бусад зүйлийг биет байдлаар нь хүлээн авсан. Харин зурагтаа би өөрөө Завхан аймаг руу хамаатан Баднаанямбуу гэх хүнд өгсөн. Манай гэрт хулгай орсны улмаас миний сэтгэцэд хор хохирол учраагүй учраас сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгох шаардлага байхгүй... 7 ширхэг архи, 480,000 төгрөг, монетон 1 хос ээмэг, зурагтны удирдлага, гахайн дотор байсан 200,000 төгрөгийг аваагүй. Манайх луу нэг хүн ороогүй. Нэг хүн ороод тэр өндөрөөс эд зүйлүүдийг авах боломжгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 62, 63х, 64х, 5хх-ийн 107х/,
-Гэрч Ц.Мөрөндалай мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие Уурхайчин баг 3-22-61 тоотод барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг, 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Д-гийн А- гэх регистрийн дугаартай эмэгтэй манай ломбардад нэг хос алтан ээмэг, нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэг ширхэг монетон бөгж зэрэг эд зүйлийг нэг сарын хугацаатай барьцаалж, 550,000 төгрөг авсан байна. Тухайн эд зүйлүүд надад одоо байгаа, Барьцааны зээлийн гэрээ надад байгаа хэрэгт гаргаж өгөхөд миний зүгээс татгалзах зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 202х/,
-Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 10-даар санагдаж байна, Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 0-0 тоот антены хоёр дахь айл байсан санагдаж байна, хашааны хаалга нь гүйдэг хаалга байсан, тэрүүгээр нь үсрээд даваад орсон, байшин руу дөхөж очоод цонхыг нь түлхээд Г-н Г-ын хамт уг байшин руу орсон, 32 инч хар өнгийн “Samsung” загварын зурагт, авдар дотроос 6-7 ширхэг судар, хонх, модон тамхины гаанс шиг зүйл авсан, виски байсныг бүгдийг аваад цүнхэлсэн тухайн үедээ яараад тоолж чадаагүй. Том өрөөний зурагтын ойролцоо ээмэг, бөгжний хоёр сав байсан аваад үзтэл дотор нь ээмэг, бөгж байсан, хөргөгч дотор байсан махнаас хоёр торыг, гал тогооны шүүгээн дотор байсан нэг ширхэг мөнгөн аяга зэргийг авсан. Би гэр дотор орж цонхоор Г-од хулгайлсан эд зүйлсийг дамжуулан өгсөн. ...зурагтыг Г-ын эхнэрийнх нь гэрт тавьчихсан ашиглаж байгаа, архи, вискийг Г- бид хоёр уугаад дуусгасан, харин бурхны судар, хонх, дамар зэргүүд нь Г-ын гэрт нь байгаа, махаар нь хоол хийгээд идчихсэн, нэг ширхэг мөнгөн аяга, хоёр хос ээмгийг Г- эхнэрийн хамт Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт аваачиж тавьсан. Тухайн үед би Г-ын эхнэрийнх нь утас руу залгаад хулгай хийх гэж байгаа газраа зааж өгөөд “манай ахын гэр байгаа юм, гэрээс нь ойр зуурын зүйл аваад гараад ирье” гэж хэлсэн юм, Г- “ямар учиртай эд зүйлс юм” гэж асуусан, би “санаа зоволтгүй, манай ахын гэр байгаа юм” гэж хэлсэн. ...Бурхны судар, 32 инч “Samsung” загварын зурагт, архи, виски, мах зэргийг авахдаа би Г-ыг дуудаад “манай ахын гэр, санаа зоволтгүй, би гэрийн түлхүүрийг нь хаячихсан” гэж худал хэлээд хулгайлсан эд зүйлээ Г-оор зөөлгөн хамт авч явсан, би хийсэн үйлдлээ зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 190-191х/,
“...2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би энэ хэргийг ганцаараа үйлдсэн Г- надтай хамтран энэ хэрэгт оролцоогүй, Г-ын эхнэр А-д нэг ширхэг шаргал өнгийн бөгжийг өгсөн.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 112х/,
Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 0-0 тоот газар би хамт яваагүй, гэртээ согтуу байж байсан чинь Б.М- орой 23 цагийн орчим орж ирэхдээ жижиг хар зурагт, олон судар, архи, виски, бондгор махтай орж ирсэн, “эд зүйлийг зараад өг” гэхээр нь зурагтыг нь манай хадам аав М-ийн гэр зурагтгүй байхаар нь түр хугацаанд тавьсан, архи, виски, махыг нь хэрэглэж дуусгасан, судар нь одоо манай гэрт байгаа...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 193-194х/,
“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй. Би хулгайн хэрэг болсон гэх өдрүүдэд хадам ээж Сэлэнгээгийн гэр болох Баянцагаан баг 6-29 тоотод байсан, ямар нэгэн байдлаар орж, гарсан хөдөлгөөн хийгээгүй, архи уугаад л хадам ээжийндээ байгаад байсан, ямар нэгэн гэмт хэрэг үйлдээгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 110х/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-ОРХ/6486 дугаартай; “...“Хүүхдийн банзрагч” судар 80,000 төгрөг, “Малын банзрагч” судар 80,000 төгрөг, “Жадамба” судар 150,000 төгрөг, “Сундуй” судар 200,000 төгрөг, “Доржзодов” судар 30,000 төгрөг, “Загсүсэм” судар 40,000 төгрөг, “Арван хангал” судар 80,000 төгрөг, “Royal Salute” виски 637,000 төгрөг, “Ballantine`s” виски 131,000 төгрөг, “Danzka” архи 60,000 төгрөг, “Monte Rosso” вино 30,000 төгрөг, “Алтай” дарс 23,000 төгрөг, Шампанск 15,000 төгрөг, “Экс” архи 21,000 төгрөг, нүдний дуран 220,000 төгрөг, алтан ээмэг 882,000 төгрөг, монетон ээмэг 650,000 төгрөг, монетон бөгж 390,000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 71-74х/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-ОРХ/6506-01 дугаартай; “...32 инч “Haier” загварын зурагт 250,000 төгрөг, “Univision” удирдлага 15,000 төгрөг, хадаг 5000 төгрөг, очир, хонх 150,000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 77-79х/,
-Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх Шинжилгээний Хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтийн “Зураг №6”-д байх гутлын мөр болон сэжигтэн Г.Г- (), Б.М- () нараас хураан авсан гутлууд шинжилгээнд тэнцэнэ. “Зураг №5”-д байх гутлын мөр шинжилгээнд тэнцэхгүй байна.
2.Шинжилгээнд тэнцсэн гэрэл зургийн үзүүлэлтийн “Зураг №6 Сумаар заасан хэсэгт байх гутлын мөрийг харуулав.” гэсэн тайлбартай баруун өмсгөлтэй гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн сэжигтэн Б.М- ()-ийн гутлын баруун улны хээтэй тохирч байна.
3.Шинжилгээнд тэнцсэн гэрэл зургийн үзүүлэлтийн “Зураг №6”-д байх гутлын мөр нь харьцуулах загвараар ирүүлсэн сэжигтэн Б.М- ()-ийн гутлын баруун улны хээтэй хээний хэлбэр, хэмжээ, хээний завсар орсон гадны биетийн байрлалын мөр, өсгийн элэгдэлт зэрэг шинж тэмдгүүдийн цогц байдлаар тохирч байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 87-89, 90-92х/,
-Монетон гинж, мөнгөн аяга, алтан ээмэг барьцаалсан тухай “Торгон зул” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 9016 дугаартай, “Барьцаалан зээлдүүлэх гэрээ” болон эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 203, 204х/,
-Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 147 дугаартай:
1.Б-ын М-ийн баруун хөлийн хурууны зах ирмэгээс өсгийн зах ирмэг хүртэл 25.4 см хэмжээтэй, өлмийн өргөн 9.5 см хэмжээтэй, зүүн хөлийн хөлийн хурууны зах ирмэгээс өсгийн зах ирмэг хүртэл 25.4 см хэмжээтэй, өлмийн өргөн 9 см хэмжээтэй байна. Г-н Г-ын баруун хөлийн хурууны зах ирмэгээс өсгийн зах ирмэг хүртэл 23.3 см хэмжээтэй, өлмийн өргөн 8.6 см хэмжээтэй, зүүн хөлийн хөлийн хурууны зах ирмэгээс өсгийн зах ирмэг хүртэл 23 см хэмжэзтэй өлмийн өргөн 8.8 см хэмжээтэй байна.
2.Б-ын М- ЕU 40-41 размерийн гутал өмсдөг, Гэзэггэйн Г- ЕU 37-38 размерийн гутал өмсдөг байж болно...” гэсэн дүгнэлт /5хх-ийн 160-166х/,
-Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн 1 гэж дугаарласан түрийтэй, хар өнгийн гутал нь 37-38 размер, 2 гэж дугаарласан өвлийн түрийтэй гутал нь 40-41 размер, 3 гэж дугаарласан пүүз төрлийн гутал нь 39-40 размерын өмсгөлтэй байна...” гэсэн дүгнэлт /5хх-ийн 171-175х/,
-Хохирогч Т.М-гийн “...Манай байшинд хулгай орсон байна.” гэсэн гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /2хх-ийн 50х/,
-Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 0-0 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 52-54х/, хэргийн газарт үзлэгт нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-ийн 116-118х/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /гараар бичсэнийг компьютерээр шивэв/ /5хх-ийн 184-185х/,
-2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хохирогч Г.М-д “Haier” загварын 32 инч хар өнгийн хүрээтэй зурагт, зургаа боодол буюу “Хүүхдийн банзрагч”, “Малын банзрагч”, “Жадамба”, “Сундуй” “Доржзодов”, Загарзүсэм”, “Арван хангал” судрууд, хадганд боосон очир, хонх, хадганд боосон дом яс, нэг ширхэг сур зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2хх-ийн 58 дахь тал/,
-Хар өнгийн гэртэй нэг нүдний дуранг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /3хх-ийн 184х/,
-Хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн үнэлгээчний “....Хайер 32 инчийн зурагт, Банзрагч судар, малын Банзрагч судар, Жадамба судар, Дорж зодов судар, Загдзүсэм судар, Арван хангал судар, Рояал Салют виски, Валентайнес виски Данзка архи, Россо вино, Алтай дарс, шампанск, Водка архи, нүдний дуран, алтан ээмэг, монетон ээмэг, монетон бөгж, юнивишний удирдлага, хадаг, очир хонх хос, мөнгөний шаазан гахай, нийт 4,159,000 төгрөг гэсэн үнэлгээний тайлан...” /5хх-ийн 137-140х/,
- Хохирогч Ж.М- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн орчим гэрээсээ гарч яваад 21 цаг 10 минутын орчим хоёр хүүхдээ аваад гэртээ ирээд гэрийн хаалгаа онгойлгоод гэрлээ асаагаад харахад манай зочны өрөөний баруун талын хана хэсэгт байрлах тавилганы хаалгануудыг онгойлгочихсон гол хэсэгт нь ханандаа байрлуулчихсан байсан 55 инч “Skyworth” гэх бичиглэлтэй, LCD зурагт байхгүй болчихсон, тухайн тавилганы хамгийн дээд хэсэгт нь байрлах мөнгөний гахайг газар унагаагаад хагалж, дотор нь байсан 400,000 гаруй төгрөг, мөн тухайн шүүгээний 4 дэх тавцан дээр байсан саарал өнгийн даалинтай цагаан хаш хөөрөг зэрэг эд зүйл алга болчихсон байхаар нь ард талын унтлагын өрөөлүүгээ орж үзэхэд цонх нь онгойчихсон байсан... Манай зурагтыг хулгайлсан хүмүүс зурагтын дэлгэцийг эвдсэн байсан, зурагт засварын газраас асуухад дахин ашиглах боломжгүй, шинэ зурагтны үнээр янзална... 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр би өмнө хэрэглэж байсан мөнгөний гахайгаа солиод урьд байсан мөнгөнөөс нь 100,000 төгрөгийг дараагийн шинэ мөнгөний гахайндаа хийгээд охиныхоо үсний найр хүртэл өөрийнхөө эхнэрийнхээ цалингаас мөн хүүхдүүдийнхээ сар шинийн баярын бэлэгний мөнгийг хуримтлуулж байсан...Би хохирлоо бүрэн аваагүй. Надад хүлээлгэн өгсөн зурагт нь дэлгэц нь хагарсан байсан. Дахин ашиглах боломжгүй болсон байсан. Би тухайн үед аавынхаа гэрээс 2 хүүхдээ аваад удаагүй иртэл манай гэрт хулгай орсон байсан. Буцаж гараад гудамжинд тоглоомын манай хойд талын Г- шаравтар царайтай эрээн куртиктэй залуутай явж байсан. Тэр хоёр баахан бэлэн хоол 3-4 хайрцаг тамхи, хиам ундаа ус барьчихсан байсан. Би тэр хоёроос асуух гэмтэл намайг хараад шууд л зугтаасан. Тэр хоёртой бас нэг эмэгтэй явж байсан. Тухайн эмэгтэй Г-ын эхнэр А- байсан... хүүхдүүдээ аваад гэртээ ирэхэд гэрт хулгай орчихсон байсан. Би хашааны гадаа гарахад энэ гурав бас нэг хүүхэн энэ хэд архи дарс пиво, хүнсний зүйлүүд авчихсан инээлдчихсэн ирж явсан тэгээд намайг хараад М-, Г- хоёр зугтчихсан. Би тухайн үед цагдаад хэлээд энэ хэдийн орсон хүнсний дэлгүүр ороход худалдагч нь энэ хэдийн юм авсан мөнгийг ялгасан нугалчихсан гахайнаас авсан мөнгөөр юм авсан бололтой байсан. Тухайн үед цагдаа дэлгүүрийн бичлэг тэр мөнгөнүүдийг харсан... Би алга болсон зүйлээс зурагтыг маань өгсөн. Эвдэрчихсэн учраас үнийг нь нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 235х, 237х, 5хх-ийн 169х /,
-Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ тосгоны 0-0 тоот айл нь Г-ын урд талын айл байсан, цагаан өнгийн шавар байшин байсан, би цонхыг нь түлхээд орсон, тухайн айлаас 55 инч зурагт чулуун саарал өнгийн хөөрөг, зурагтын дээр нь зааны хошуу шиг зүйл байхаар нь аваад хагалтал 100 гаран мянган төгрөг байсан, хулгайлсан эд зүйлээ Г-ын гэрт аваачаад тавьсан. Би уг айл руу ганцаараа орсон, Г- эхнэрийн хамт дэлгүүр дээр байсан санагдаж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 190-191х/,
“...Баянцагаан багийн 0-0 тоотоос хулгай хийсэн 55 инч “Skyworth” зурагтыг Г-ын гэрээс цагдаа нар хурааж авах үед тухайн зурагт ажиллаж байсан, ...би тухайн зурагтыг хагалж гэмтээгээгүй, хохирлыг төлөхгүй, хэн гэж цагдаа эвдсэнийг нь хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 200х/,
“...2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн айлын байшингийн цонхоор ороод дотор нь байсан зурагт, зурагын хажуу талын ханын стенк дотор байсан даалинтай цагаан өнгийн хөөрөг, мөн мөнгөний гахайг хагалж дотор нь байсан 115,000 төгрөгийг хулгайлж авсан, өөр ямар нэгэн эд зүйл хулгайлж аваагүй, тухайн үед Г.Г-ын гэрт орохдоо эхнэр нь болох А-д 115,000 төгрөгийг “хүнээс авсан” гэж худлаа хэлээд А-, Г- хоёрын гэрийн ойролцоо дэлгүүрийнх нь өрийг дарж өгсөн. Би уг хэргийг ганцаараа үйлдсэн, өөр ямар нэгэн хүн хамтран оролцоогүй.” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 24х/,
-Хохирогч Ж.М-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ тосгоны 0-0 тоот манай гэрт 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хулгайч орж эд зүйл авсан байна.” гэсэн гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, өргөдөл /2хх-ийн 220х, 222х/,
-2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ тосгоны 0-0 тоотод хэргийн газрыг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 223-224, 225-227х/,
-2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ тосгоны 6-4 тоотод хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-ийн 228-229, 230х/,
-Хар өнгийн 55 инч “Skyworth” загварын, доогуураа саарал өнгийн хүрээтэй, зурагтыг асааж үзэхэд урд дэлгэц нь дотор талдаа судал гүйсэн, хагарсан байсныг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, хохирогч Ж.М-т хүлээлгэн өгсөн тухай мөрдөгч М.Доржтовуугийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2хх-ийн 231, 232х/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/6476 дугаартай; “...“Skyworth” загварын 55 инч зурагт 1,500,000 төгрөг, бага гарын хаш хөөрөг 800,000 төгрөг, мөнгөний гахай 15,000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 242-244х/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-ОРХ/6476-01 дугаартай; “...хөөрөгний дайлан 10,000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 248-250х/,
-Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /5хх-ийн 102-103х/,
-Хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн үнэлгээчний “...Скай ворк загварын 55 инчийн лсд зурагт 1 ширхэг, бага гарын хаш хөөрөг 1,945,000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан / 5хх-ийн 144-147х/,
- Хохирогч С.Т- мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хороо 0-0 тоот гэртээ ирэхэд унтлагын өрөөний вакум цонх онгорхой байсан, би гэрлүүгээ ороход гэрийн эд зүйлийг онгичсон байдалтай байсан ба 50 инч “TCL” брендийн зурагт, бага гарын мөнгөн аяга байхгүй байсан учраас Цагдаагийн байгууллагад хандаж байна.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 250х/,
“...Мөнгөн аяга гал тогоо зочны өрөө хоёрыг заагласан текин дээр байсан юм, тухайн мөнгөн аягыг өдөр тутмын хэрэглээндээ хэрэглэдэг учраас ямар нэгэн шүүгээ стинкэнд хийгээгүй байсан. 50 инч “TCL” загварын зурагт удирдлагын хамтаар, мөн “DDSH” төхөөрөмжийн хар удирдлагыг буцаан авсан.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 2х/,
Б.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Баянцагаан баг Шинэ хороо 0-0 тоот хаягийг би мэдэхгүй байна, ногоон өнгийн гүйдэг хаалгатай, саарал блокон хашаатай улаан тоосгон байшин байсан, уг байшингийн цонхоор ороод дотроос нь 50 инч “TCL” загварын зурагт байсныг аваад гарсан, удирдлага нь олдохгүй байсан, мөнгөн аягыг аваагүй тийм зүйл байгаагүй, ...зурагтыг аваад Г-ын гэрт тавьсан, цагдаагийн газраас хураагаад аваад явсан.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 190-191х/,
“...2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би тухайн айлаас 50 инч “TCL” загварын зурагт хулгайлсан, өөр ямар нэгэн эд зүйл хулгайлаагүй, уг хэргийг би ганцаараа үйлдсэн, өөр ямар нэгэн хүн хамтран оролцоогүй.” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 38х/,
-Гэрч А.Жамбалдорж мөрдөн шалгах ажиллагаанд: “...2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэр Гокын цагаан хаалга өнгөрөөд Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй явсан дулааны шугам дагаад явж байх үед олж тогтоон баривчилсан юм. Эрэн сурвалжилж олж тогтоох ажиллагаанд манай тасгийн алба хаагчид болох эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бат-Отгон, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Түмэндэмбэрэл, М.Ганчагт, Ц.Батзориг, М.Доржтовуу эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Пүрэвдорж нар оролцсон. Энэ талаар хэрэгт илтгэх хуудас бичиж хавсаргасан. Г.Г-, Б.М- нарыг Говил багийн нутаг дэвсгэрээс баривчлах үед Б.М- дээгүүрээ шаргал өнгийн куртиктэй, жинсэн өмдтэй, доогуураа ул нь цагаан хар өнгийн пүүзтэй, Г.Г- нь гадуураа улаан хүрэн өнгийн юүдэнтэй куртиктэй, доогуураа эрээн өнгийн өмдтэй /десант/, бакалан гуталтай байсан...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 115х/,
-Хохирогч С.Т-ийн “...Баянцагаан баг Шинэ хороо 0-0 тоот байшинд хулгай орсон байна.” гэсэн гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1хх-ийн 235х/,
-2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хороо 0-0 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 237, 238-241х/,
-2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 6-29 тоот /Г.Г-ын хадам ээжийн гэр/ хашаанд байх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 242-243, 244х/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/6477 дугаартай; “...“TCL” загварын 50 инч зурагт 1,200,000 төгрөг, мөнгөн аяга 116,900 төгрөг, нийт 1,316,900 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 9-11х/,
-“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-ОРХ/6477-01 дугаартай; “...“TCL” загварын зурагтын удирдлага 20,000 төгрөг, “DDISH” төхөөрөмжийн удирдлага 10,000 төгрөг, нийт 30,000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /2хх-ийн 16-18х/,
-Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 6-29 тоот хашаанд байх тээврийн хэрэгслийн доороос хураан авсан, хар өнгийн “ТСL” загварын зурагтыг удирдлагын хамт, мөн “DDSH” төхөөрөмжийн удирдлага зэрэг эд зүйлсийг хохирогч С.Т-өд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 245, 246х/,
-Хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн үнэлгээчний “....TCL загварын 50 инчийн зурагт, удирдлагын хамт, ДДЭШ төхөөрөмжийн гар удирдлага, бага гарын мөнгөн аяга зэрэг нийт 1,090,000 төгрөг...” гэсэн үнэлгээний тайлан /5хх-ийн 123-126х/,
- Хохирогч С.Б- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 14-20 тоот хашаанаас хүрэн зүстэй морио хулгайд алдсан юм. Тухайн үедээ морь маань туранхай байсан. Морь алга болох үед манай хашааны араар морьтой хүн өнгийж хараад яваад байсан. Тэгээд би тухайн үед хажуу айлынхаа хүнээс энэ хэн гэдэг хүн бэ гэхэд наадах чинь Увс Дэлгэр гэдэг хүн наадах чинь морь малтай хүн байгаа юм малаа харж яваан байлгүй гэж хэлж байсан. Түүнээс хойш сураг тавьж явсаар Булган аймгийн Хангал суманд айлын адуунд байгааг нь олж мэдээд цагдаад хандаж байгаа юм. Хүрэн зүстэй, нас гүйцсэн морь, баруун хаан гуяндаа хилэн тамгатай адуу байсан. Би 2022 оны 8 дугаар сард махны ченж хийдэг Батаа гэдэг хүнээс 1.5 сая төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед хүүхэд самарт явахад цагаалганы морь хэрэгтэй байна гэхээр нь худалдан авч байсан... Манайх хашаанаас морио алдахаас өмнө /яг сайн өдрийг санахгүй байна/ 3-4 хоногийн өмнө хажуу намайг жорлон орчихоод гараад явж байхад манай хашааны араар нэг морьтой хүн өнгийгөөд явсан юм. Тэгээд би морио алдсан өдрөө хажуу айлын Хэнзээ гэдэг хүнд морио алдсан талаараа хэлээд морь алга болохоос 3-4 хоногийн өмнө манай хашаан дээгүүр нэг морьтой хүн өнгийгөөд явсан тэр хүнийг таних уу? мэдэх үү гэхэд Увс Дэлгэр гэдэг юм харин танай хашаан дээгүүр өнгийж хараад явсан юм манайхны урд руу малтай байдаг айл малаа харж явсан байлгүй гэж хэлээд бид яриа өндөрлөсөн. 2022 оны 9 дүгээр сарын сүүлээр байх /яг сайн өдрийг нь санахгүй байна/ морио махны ченж хийдэг Батаа гэдэг хүнээс 1,5 сая төгрөгөөр худалдаж аваад манай хүү 10 дугаар сарын эхээр Булган аймгийн Хангал сумын Бүрэнгийн нуруу гэх газар луу самарт яваад 11 дүгээр эхээр морьтойгоо ирээд хэд хонож байгаад хашаанаасаа хулгайд алдсан. Миний сэтгэл санаанд учирсан хохирол байхгүй. Миний морийг худалдаж авсан Б.Б- гэдэг хүнээс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хангал сумаас очиж хүлээж авсан учраас надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 6х, 8х/,
-Гэрч Б.Г- мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд: “...2023 оны 2 дугаар сарын эхээр байх /яг сайн өдрийг нь санахгүй байна/ манайд М- хүрэн зүстэй морь унаж ирсэн юм. Тэгээд хэлэхдээ манай ахын морь байгаа юм ах самарт явж байгаад ядраачихсан гээд ах энэ адууг зараад өгчих гээд манай нөхөр бид хоёрт хэлэхээр за хүн амьтнаас асууя гэсэн. Тухайн үед манай аав БолБ- бид хоёр үхэр унах номхон адуу сураглаж байгаарай худалдаж авмаар байна гэж байсан учраас аавдаа нөгөө М-ийн унаж ирсэн хүрэн морийг хэлэхэд аав боссдоо хэлээд худалдаж авсан юм. Манай нөхөр Даваадорж бид хоёр М-ийн зараад өг гэсэн адууг л зарсан юм түүнээс өөрсдийн адуу малаа худалдан борлуулаагүй. Би М-эд аав адууг чинь авна гэнээ мөнгө төгрөгийг нь яаж авах юм бэ гэхэд М- надад данс байхгүй та аваад өгчих би ахад мөнгийг нь өгчихнө гэхээр би өөрийн дансаараа 1,300,000 төгрөг авсан. Тэгээд Эрдэнэт орж ирээд Вансэмбэрүү дэлгүүрийн АТМ-аас бэлнээр 1,300,000 төгрөг аваад М-эд бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 14х/,
-Гэрч болон иргэний нэхэмжлэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Манай малыг малладаг туслах малчин хийж байсан БолдБ- нь над руу утсаар яриад цас их унасан мотоциклиор малд явах аргагүй болсон морь авмаар байна гэхээр нь та наагуураа номхон морь мал худалдах хүн мэдэж байхгүй юу би мөнгийг нь өгнө хэлсэн юм. Тэгтэл 2023 оны 2 дугаар сарын 05-ны үед байх /өдрийг нь санахгүй байна/ утсаар яриад манай хүргэн Даваадоржид хүрэн морь байна гэсний дагуу маргааш нь БолдБ-ын хамт хүргэн Даваадоржийнд нь морио үзэхээр очиход гэрт нь хүн байгаагүй хүрэн морь нь аргамжаатай байсан учраас үзчихээд би БолдБ-т та авбал ав уналага эдэлгээ даах юм уу та малд явах юм чинь гэхэд авъя гэсэн, тэгээд эзэд нь байхгүй учраас морийг үзчихээд яваад өгсөн. Тэгээд 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр БолдБ- над руу утсаар яриад тэр морийг авъя би очоод авчина мөнгийг нь өгөөрэй гэсэн. Маргааш нь БолдБ-ын Г- гэж хүүхэн манай эхнэр лүү залгаад 5120038781 тоот данс руу адууны үнэ болох 1,300,000 төгрөгөө хийгээд гэж хэлэхээр нь 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр мөнгийг шилжүүлсэн. Түүнээс хойш одоог хүртэл унаж эдлээд одоог хүртэл манай адуунд байна. Би нас, им, тамгыг нь мэдэхгүй байна...Г-д 1,600,000 төгрөгийг шилжүүлж худалдаж авсан. Ган-Эрдэний нөхөр Даваадоржоос авсан. 1,300,000 төгрөг биш 1,600,000 төгрөгөөр авсан шиг санагдаж байна. Эхнэрийн дансаар Г- лүү шилжүүлсэн, дансны хуулгыг хэрэгт өгсөн...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 12х/,
-Гэрч Ж.БолдБ- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 2 дугаар сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ охин Г-тэй утсаар яриад мал ахуй ямар байгаа талаар асуугаад мөн наагуур чинь зарах уналгын морь байна уу манай босс Б- надад морь авч өгнө гээд байна гэхэд манай нэг зарах морь байна гэхээр номхон юм уу гэхэд номхон гэхээр нь би босс Б-өөс асуугаад хариу хэлье гэсэн. Тэгээд би босс Б-өд манай хүргэнийд нэг номхон морь байна гэхэд за би үзье гээд 2-3 хоногийн дараа ирж үзээд надад уг морийг авч өгөхөөр болоод түүнээс хэд хоногийн дараа авсан юм. Яг надад зарахдаа манай хүргэн болон охин хэн гэдэг хүний морь зарж байгаа талаар нэр бол хэлээгүй. Харин манай хүргэн Даваадорж манай дүүгийн морь байгаа юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 16х/,
-Гэрч В.Хэнзээ мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би Увс Дэлгэр зүсээр бол танина. Түүнээс өөрөөр сайн танихгүй. Манай гудамжаар өөрийнхөө үхэр тугалыг туугаад явж байдаг юм. Тэгж л Увс Дэлгэр гэдэг хүнийг зүс танина. Би тэр хүнтэй уулзаж, үг сольж яваагүй. 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр би яагаад өдрийг нь сайн санаж байна гэхээр би тэр өдөр ээлжнээс буугаад гэртээ амарч байсан. Тэгээд хашаагаа цэвэрлээд байж байхад Б- гуай нойлоос гарч явахдаа надаас энэ манай хашаан дээгүүр өнгийгээд байгаа хүн хэн бэ гэхэд Увс Дэлгэр гэж хүн байна гэж тугал, үхрээ харж яваа байх гэж хэлсэн. Тэр өдөр гадаа гэгээтэй 11-12 цаг болж байсан...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 18х/,
-Иргэний нэхэмжлэгч Б.Б- мөрдөн шалгах ажиллагаанд: “...Би 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр морь худалдаж авсан 1,300,000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /5хх-ийн 20х/,
-Хохирогч С.Б-ын “...2022 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө хашаанаасаа хүрэн морио хулгайд алдсан.” гэсэн гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл /5хх-ийн 1, 3х/,
-Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн TXY-OPX/6942 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “... нас гүйцсэн 1 тооны морь 1,100,000 төгрөгийн үнэлгээтэй...” гэсэн үнэлгээний тайлан /5хх-ийн 23-26х/,
-Шүүгдэгч Г.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 84х/,
- Шүүгдэгч Б.М-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 85х/,
- Шүүгдэгч Д.А-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2хх-ийн 212х/,
- Шүүгдэгч Д.А-ын хаан банкны дансны хуулга /4хх-ийн 170-178х/,
-2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүү Г.Амарсайханы төрсний гэрчилгээний хуулбар /2хх-ийн 213х/ зэрэг болон шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч болон хохирогчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Г-, Б.М-, Д.А- нарыг гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч: Шүүгдэгч Г-н Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б-ын М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахв хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Д-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох саналыг гаргасан,
Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ц.Энхтуяа: “...Г.Г-ын үйлдэл нотлогдоогүй, эргэлзээтэй хэрэгсэхгүй болгох...” гэсэн,
Шүүгдэгч Б.Мэнхдэлгэрэхийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд: “...Б.М- 5 удаагийн үйлдлийг ганцаараа орсон гэж хүлээн зөвшөөрдөг... хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралынхаа эх үүсвэр болгосон гэж үзэх боломжгүй, санаа зорилго байхгүй архи дарс уугаад яваад байдаг, удаан хугацаанд үргэлжлээгүй... Б-ын морийг хулгай хийсэн тогтоогдоогүй эргэлзээтэй тул хэрэгсэхгүй болгох...” гэсэн,
Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч Р.Бямбажав: “...хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй, захиран зарцуулаагүй, худалдан борлуулсан болох нь тогтоогдоогүй... хэрэгсэхгүй болгох...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг болон хохирогч хохирогч Ц.М-ын “...Би Булган аймгийн Бүрэгхангай сумын 4-р баг 5 дугаар хороо Цагаан даваа гэх газарт оршин суудаг. Уг хаяг дээрээ байхгүй байж байгаад УлаанБ- хотоос 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн үед гэртээ ирсэн. Гэрт ирэхэд байшин гадна талаасаа болон хаалга, цонх хэвийн байсан. Ингээд тухайн өдрөө 15 цагийн үед Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг даргын тамгын газарт малын эмч Г- гэдэг хүний хамтаар малын вакцинд явсан... Хишиг-Өндөр сумаас 2022 оны 04 дүгээр сарын 17-ноос 18-нд шилжих шөнө үүрээр 04 цагийн үед гэртээ Г-, Төмөрөөгийн ах Т- бид гурвыг ирэхэд байшин дотроос хар өнгийн 42 инчийн пилипис нэртэй зурагт 1 ширхэг, GPX-500 хүчин чадалтай цагаан өнгийн тавагтай, хар өнгийн рам төмөртэй, хар лентээр битүү ороосон метал хайгч 1 ширхэг, 38 размерийн эрэгтэй хүний хар өнгийн түрүүтэй орос хромон гутал 1 ширхэг, эрэгтэй хүний шар өнгийн шлифэн малгай 2 ширхэг, морины хазаар 2 ширхэг, нэг нь зэс амгаатай суран, нөгөө нь төмөр амгаатай суран хазаар байсан. Энэ 2 хазаар нь хоёулаа шинэ байсан. Манай байшин гадна талаасаа цоожтой байсан ба гадна талаас нь түлхүүрээр эргүүлж онгойлгож ороход эвдэрч хэмхэрсэн зүйл байгаагүй. Харин байшин дотор ороод унтлагын жижиг өрөөний вакум цонхны баруун талын салхивчны цонхыг гадна талаас нь онгойлгосон байсан... Түрүүн өмгөөлөгч банкны дансны хуулгаас Насанмөнх гэж ямаа самнасан мөнгө шилжүүлсэн гээд байна. Бүрэгхангайд байдаг манай дүү юм шиг байна. Зар тавьж хүмүүсээр ямаагаа самнуулдаг...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ч.Ц-ийн “...Манай хүү М- нь 2022 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 14 цагийн УлаанБ- хотоос Булган аймгийн Бүрэгхангай сумын төвд буюу 4 дүгээр баг 5 дугаар хороонд байрлах өвлийн зориулалтай байшиндаа ирсэн. Малын эмч Г- Булган аймгийн Хишиг-Өндөр сумруу малын вакцинд яваад өгөөч гээд гуйхаар нь хамт явсан байсан. Ингэж явахдаа машин дотроосоо металл хайгчаа гэртээ үлдээгээд 2022 оны 04 дүгээр сарын 17-оос 18-нд шилжих шөнө 04 цагийн үед буцаж гэртээ ирхэд нь хулгай орж гэрээс нь зурагт, металл хайгч, морины хазаар 2 ширхэг, эрэгтэй хүний хромон гутал 1 ширхэг, шлифэн малгай зэрэг эд зүйлс алдагдсан байна гэж надад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг
гэрч Д.Т-ын “...Намайг 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед Булган аймгийн Бүрэгхангай сумын 4 дүгээр баг 5 дугаар хороонд гэртээ байж байхад Сумын тамгын газарт ажилладаг Г-, М- нар нь Хишиг-Өндөр сумруу малын вакцинд явчихаад ирье гэж хэлээд бид гурав хамт Хишиг-Өндөр сумруу явсан. Хишиг-Өндөр сумаас Бүрэгхангай суманд буцаад 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өглөө үүрээр 04 цагаас 05 цагийн хооронд ирсэн. Ирээд М- нь үүр цайж байна гурвуулаа манай гэрт хоноё гээд тэдний гэрт яваад орход М- гэрт хулгай орсон байна. Зурагт алга болсон байна гээд буцаж байшингаас гараад хаалгаа буцааж цоожилсон юм...” гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Т-ын “...2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 15 цагийн үед намайг Булган аймгийн Бүрэгхангай сум 4 дүгээр багт гэрийнхээ хашаан дотор хувцсаа угааж дуусаад, хашааныхаа дотор хогийг цэвэрлэж байхад гаднаас Г-, М- нар нь манай гэрт ирсэн. Тэр үед манай ээж Ганхүү нь гэртээ хоол хийж байсан. М- ах манай гэрт орхоосоо өмнө надтай ах нь металл хайгч авсан хоёулаа алтанд явна шүү гэхээр нь би хариуд нь за за болно биз дээ гэж хэлсэн. Г-, М-, манай ах Т- нар нь хоол идчихээд Булган аймгийн Хишиг-Өндөр сумруу малын вакцин авчрана гээд явсан юм. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ хувцасаа угаачихаад орой нь гэртээ хоолоо хийж идчихээд унтаж амарсан. Гэрээсээ гараагүй...” гэсэн мэдүүлэг,
гэрч Т.Амгалангийн “...Би УлаанБ- хот Сонгинохайрхан дүүрэг 19-р хороо 8А байр 03 тоотод Баянбулаг нэртэй барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг. Манай барьцаалан зээлдүүлэх газарт 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 14 цаг 47 минутанд Г- овогтой Г-, хамтран зээлдэгч Д-гийн А- нэртэй хүмүүс цэнхэн өнгийн GPX-5000 загварын металл хайгч 1,000,000 төгрөгөнд барьцаанд 14 хоногийн хугацаатай тавиад Г.Г-ын 99969507 дугаарын утас руу хугацаа нь дууссан талаар олон удаа залгасан утсаа авахгүй болохоор уг металл хайгчийг өөрийнхөө фэйсбүүк хаягаар металл хайгч группт байршуулаад 1,500,000 төгрөгөөр зарсан юм. Миний үеийн бололтой залуу байсан. Олон хүн залгаж асуусан болохоор дугаарыг нь санахгүй байна. 2022 оны 5 дугаар сарын 27-ны орой 21 цаг 55 минутын үед миний 5017081714 тоот данс руу 5041220240 тоот данснаас 1,500,000 төгрөг орж ирсэн...” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Л-ийн: “...2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б- Т А нэртэй фэйсбүүк хэрэглэгчээс металл хайгч зарна гэсэн зарын дагуу 96119715 дугаарын утсаар холбогдож, барьцаалан зээлдүүлэх газарт очиж 1,500,000 төгрөгөөр худалдаж авсан... GPX-5000 загварын хуучин урд өмнө ашиглаж байсан, хөх өнгийн метал хайгч байсан. Цэнхэр өнгийн лентээр залгуур хэсгийг ороосон байсан...” гэсэн мэдүүлэг,
хохирогч Ц.М-ын гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,
гэрэл зургийн үзүүлэлт, “Баян булаг” Барьцаат зээлийн гэрээ, гэрэл зургийн үзүүлэлт, Тольдох оюуны өгөөж ХХК-ний 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №22106 дугаартай үнэлгэний тайлан, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, С.О-ээс металл хайгчийг түр авах тэмдэглэл,
Булган аймгийн Бүрэгхангай сум 4-р баг 5-р хорооны нутаг дэвсгэрт байх Ц.М-ын байшинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Шүүгдэгч Д.А-ын хаан банкны дансны хуулга,
Хохирогч Б.Х-ийн “...Би 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр ажлаасаа буугаад 09 цагийн орчим гэртээ ирэхэд манай унтлагын өрөөний цонх онгойчихсон унтлагын өрөөнд байдаг улбар шар өнгийн хээтэй авдарны цагаан өнгийн жижиг төмөр цоожийг эвдэж дотор нь байсан хувцаснуудыг гаргаж газар хаясан, тухайн авдар дээр байсан мөнгөн тоногтой, ногоон гөлөмтэй эмээл алга болсон байсан. Зочны өрөөний зурагтын тавиурны дотор байсан дунд гарын зургаан ширхэг мөнгөн аяга болон хажуу хэсэгт нь байсан халтар манан хөөрөг, гал тогооны өрөөнд байрлах хөлдөөгчинд байсан 8кг бууз зэрэг эд зүйл алга болчихсон байхаар нь би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Эмээлээ 2022 оны 8 дугаар сард Увс аймагт эмээл хийдэг хүнээс 1,800,000 төгргөөр авч байсан, мөнгөн аяганууд 10 гаруй жилийн өмнө хуримын бэлгэнд ирж байсан, халтар манан хөөрөг нь манай өвөөгийн хөөрөг байгаа юм... Алга болсон эд зүйлээс 3 дээл, 1 хөөрөг, 2 мөнгөн аяга зэргийг хүлээн авсан. Одоо 4 мөнгөн аяга, 1 эмээл, буузны өртөгийг аваагүй...” гэсэн мэдүүлэг,
гэрч Х.У-ийн “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний өглөө 09 цагаас 11 цагийн орчим бор царайтай, зуйван нүүртэй дундаж нуруутай, туранхай 30 гаруй насны эрэгтэй хүн намайг лангууныхаа барааг дэлгэж янзалж байхад орж ирээд “эмээл авах уу” гэж асуусан тэгэхээр нь “ямар эмээл юм” гэж хэлээд эмээлийг нь үзэхэд гурван давхар хуванцар хяртай, хятад баавартай, хар булгааран гөлөмтэй Увс аймгийн баяд эмээл байсан, эмээл нь дөрөө сургүй, олом болон жирэм, тохомгүй байсан, эмээлийг авч ирсэн залуу “нэг сая төгрөгт өгнө” гэж хэлээд “авчих” гээд гуйгаад байсан. Би эмээлийг нэг сая төгрөгт авах гэсэн боловч эмээлийн хяр эмээлнээсээ хөндийрөөд ховхорчихсон, засвар орох эмээл байсан болохоор “авахгүй” гэхэд “би дүүдээ бэлдэж өгсөн юм, тэгтэл манай дүү уг эмээлийг авахгүй голоод байна, та авчихаач” гээд гуйгаад байсан. Би “засвартай эмээл авахгүй” гэхэд тухайн залуу “та ядаж 500,000 төгрөгт авчихаач, би дүүдээ шинэ эмээл бэлдэж өгөх гэж байгаа юм” гэхээр нь би эмээлийг 500,000 төгрөгт бодож авсан. Тухайн залуу мөнгөө данс руу шилжүүлж авч байсан, ямар данс руу шилжүүлүүлж авч байсныг би одоо санахгүй байна, би эмээлийг худалдаж авснаасаа хойш засаж янзлаагүй лангуун дээрээ 10 гаруй хоног байлгасан, тэгэхэд нэг хөгшин настай хүн ирээд “эмээл авья” гэхэд нь би тухайн эмээл дээр олом, жирэм, дөрөө болон дөрөө сур, хоёр тохомын хамт 900,000 төгрөгт зарж байсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Д.А-ын “...би нөхрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй, харин Б.М-ийн талаар мэдэж байгаа зүйлээ хэлье, 2023 оны 4 дүгээр сарын эхээс хойш Б.М- манай гэрт янз, янзын байдлаар эд зүйлс авч ирээд нөхөр Г.Г- бид хоёрыг “барьцаанд тавиад өг”, “зараад өг” гэж гуйгаад байсан. 2023 оны 4 дүгээр сарын 07-ны орой манай гэрт ирэхдээ таван ширхэг мөнгөн аяга, бууз авч ирсэн, 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өглөө Г.Г- бид хоёр Орхон аймаг Баян-Өндөр сум “Төгөл” худалдааны төвийн доод талын ломбарданд хоёр ширхэг мөнгөн аягыг 210,000 төгрөгөөр барьцаалаад зардал хийгээд хүү, Г.Г-, Б.М- нарын хамт УлаанБ- хот руу орой нь вагоноор явсан. Тэгээд бид нар УлаанБ- хот “Хархорин” захын ойролцоо буудалд ороод тэр хавьд байдаг ломбарданд миний нэрээр гурван мөнгөн аяга 180,000 төгрөгөөр тавиад бид хоёрыг буудалд үлдээсэн...” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч Т.Цэндийн “...2023 оны 4 дүгээр сарын 08-ны үдээс өмнө Д.А- гэх эмэгтэй орж ирээд “мөнгөн аягаа барьцаанд тавих гэсэн юм, мөнгөний хэрэг болоод байна” гэж хэлээд нэг ширхэг дунд гарын мөнгөн аягыг 110,000 төгрөгт, үдээс хойш нь Г.Г- гэх залуу мөн манай ломбардад орж ирээд “мөнгөн аягаа барьцаанд тавих гэсэн юм” гэж хэлээд 100,000 төгрөгөөр нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга барьцаанд тавиад мөнгөө бэлнээр аваад явсан...Би тухайн мөнгөн аягануудыг өөрсдийнх нь аяга гэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг,
гэрч Д.О-ын “...Б.Х-ийн гэрт нь 5-6 мөнгөн аяга байдаг. Б.Х- манай дүү хоёр хуримаа хийж байсан. Тухайн үед хоёр талаас нь бэлэг болгож мөнгөн аяга өгч байсан. Б.Х-ийн мөнгөн аяганууд нь том өрөөнийх нь цонхон талын хойморт нь стинкний шилэн хаалгатай өндөр тавиурт байдаг байсан. Өнгөрсөн хавар намайг Дорнод аймагт гэрээгээр ажиллаж байхад манай гэрт хулгай ороод мөнгө аяга болон эмээл бусад зүйлийг алдчихлаа гэдгийг Б.Х- утсаар хэлж байсан. Манай гэрт халдлага өртөөгүй байсан. Тухайн үед цагдаад хандсан гэдгийг хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх Шинжилгээний Хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 73 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3-100 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, лууны дүрстэй даалин, ягаан өнгийн чулуун толгойтой, шаргал өнгийн металл нуухтай, бор өнгийн чулуун хөөрөг, дунд гарын хоёр ширхэг мөнгөн аягыг хохирогч Б.Х-т хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төгөл” худалдааны төв “Энх нотод” барьцаалан зээлдүүлэх газар 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нийт 210,000 төгрөгөөр барьцаанд авсан гэх Д.А-ын нэрээр барьцаалсан бор өнгийн судалтай дунд гарын мөнгөн аяга, Г.Г-ын нэрээр барьцаалсан цулгуй мөнгөн аяга зэргийг хураан авсан тухай тэмдэглэл,
2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 150, 146 дугаартай, “Барьцаалан зээлдүүлэх гэрээ”, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн ТХҮ-ОРХ/6418 дугаартай үнэлгээний тайлан, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-ОРХ/6418-01 дугаартай үнэлгээний тайлан, Яллагдагч Д.А-ын Хаан банкны 0000000 дугаартай дансны хуулга, Хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн үнэлгээчний үнэлгээний тайлан,
Хохирогч О.А-гийн “...2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 14 цаг өнгөрч байхад нөхөр, хоёр хүүхдийн хамтаар гэрээсээ гараад 4 дүгээр сарын 15-ны 00 цаг өнгөрч байх үед Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 17-28 тоот гэртээ иртэл байшингийн үүдний хаалганы цоожийг хөшиж эвдээд байшин дотор байсан 55 инч “Еlко” загварын зурагт, удирдлагын хамт, гагнуурын аппарат 1ширхэг, цохилттой дрилл 1 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, хөргөгчний хөлдөөх хэсгийн гурван шургуулганд байсан үхрийн шулсан цул мах, хүүхдийн хэрэглэж байсан цүнх 1 ширхэг, улаан эрээн өнгийн цэцэгтэй шаргал орны хуучин бүтээлэг, хуучин хэрэглэж байсан цагаан өнгийн хоёр хүний хөнжил, том өрөөний стенк дээр байсан мөнгөний гахайг хагалж дотор нь байсан бэлэн мөнгийг хулгайлсан байсан. ...мөнгөний гахайн дотор 2020 оноос хойш мөнгө хийж, хадгалж байсан хамгийн багадаа 300.000 төгрөг баталгаатай байсан. ...хөргөгчинд хамгийн багадаа 20кг цул мах байсан...Миний бие “Торгон зул” барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг Мөрөндалай гэх эмэгтэйгээс хулгайд алдсан нэг ширхэг дунд гарын мөнгөн аягыг 70,000 төгрөгийн төлбөр төлж буцаан авсан...Би мөнгөний гахай, гахайн дотор байсан мөнгө, мөнгөн аягаа ломбарднаас авч байсан 70,000 төгрөг болсон, 20 кг үхрийн махны үнэ зэргийг аваагүй. Бусад эд зүйлийг хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ц.Мөрөндалайн “...Миний бие Уурхайчин баг 3-22-61 тоотод барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг, 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Д-гийн А- гэх МК91080202 регистрийн дугаартай эмэгтэй манай ломбардад нэг хос алтан ээмэг, нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэг ширхэг монетон бөгж зэрэг эд зүйлийг нэг сарын хугацаатай барьцаалж, 550,000 төгрөг авсан байна. Тухайн эд зүйлүүд надад одоо байгаа, барьцааны зээлийн гэрээ надад байгаа хэрэгт гаргаж өгөхөд миний зүгээс татгалзах зүйлгүй.” гэсэн мэдүүлэг,
“Торгон зул” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 9016 дугаартай, “Барьцаалан зээлдүүлэх гэрээ” болон эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд,
2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 17-28 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,
2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 6-29 тоот орон байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
2023 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хохирогч О.А-д “Elko” загварын 55 инч “Elko” загварын зурагт, зурагтын удирдлага, “Ken” загварын цохилттой дрилл, БНХАУ-д үйлдвэрлэсэн улбар шаргал өнгийн гагнуурын аппарат, хүүхдийн цэнхэр өнгийн цүнх, цайван өнгийн хоёр хүний хөнжил, эрээн өнгийн цэцэгтэй шаргал өнгийн орны бүтээлэг зэргийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,
2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 6-29 тоотод хийсэн үзлэгээр хураан авсан хар саарал өнгийн, эсгий, урт түрийтэй нэг хос гутал, хар өнгийн нэг хос пүүз, Г.Г-оос хураан авсан хар өнгийн, урт түрийтэй бакалан нэг хос гутлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ТХҮ-ОРХ/6506 дугаартай үнэлгээний тайлан, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-ОРХ/6506-01 дугаартай үнэлгээний тайлан, Орхон аймгийн Шүүх Шинжилгээний Хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 89 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн үнэлгээчний үнэлгээний тайлан,
Хохирогч Г.М-гийн “...2023 оны 4 дүгээр сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 0-0 тоот манай гэрээс зургаан баринтагтай 7 нэр төрлийн судар, очир, хонх, нэг нүдний ягаан болортой герман дуран, 32 инч “Наiег” зурагт, “Univision” удирдлага, хадагтай хонины дом яс, “Royal Salute” виски, “Ballantine`s” виски, “Danzka” архи, “Monte Rosso” вино, “Алтай” дарс, Шампанск, “Экс” архи, 4.2гр алтан ээмэг нэг хос, 8гр монетон ээмэг, бөгж зэрэг эд зүйл хулгайд алдагдсан. Мөн мөнгөний гахайг хагалж дотор нь байсан мөнгийг нь авсан байсан, хамгийн багадаа л 200.000 төгрөг байсан...Миний бие “Торгон зул” барьцаалан зээлдүүлэх газрыг ажиллуулдаг Мөрөндалай гэх эмэгтэйгээс хулгайд алдагдсан нэг хос алтан ээмэг, нэг ширхэг монетон бөгжийг 480,000 төгрөгийн төлбөрийг төлж буцаан авсан... Одоо монетон 1 хос ээмэг, мөнгөн 1 хос ээмэг, алга болсон архи мөнгө зэргийг аваагүй. Бусад зүйлийг биет байдлаар нь хүлээн авсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ц.М “...Миний бие Уурхайчин баг 3-22-61 тоотод барьцаалан зээлдүүлэх газар ажиллуулдаг, 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Д-гийн А- гэх 00 регистрийн дугаартай эмэгтэй манай ломбардад нэг хос алтан ээмэг, нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга, нэг ширхэг монетон бөгж зэрэг эд зүйлийг нэг сарын хугацаатай барьцаалж, 550,000 төгрөг авсан байна. Тухайн эд зүйлүүд надад одоо байгаа, Барьцааны зээлийн гэрээ надад байгаа хэрэгт гаргаж өгөхөд миний зүгээс татгалзах зүйлгүй...” гэсэн мэдүүлэг,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн ТХҮ-ОРХ/6486 дугаартай үнэлгээний тайлан, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-ОРХ/6506-01 дугаартай үнэлгээний тайлан, Орхон аймгийн Шүүх Шинжилгээний Хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 72 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
“Торгон зул” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 9016 дугаартай, “Барьцаалан зээлдүүлэх гэрээ” болон эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Орхон аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 147 дугаартай дүгнэлт,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 146 дугаартай дүгнэлт,
Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг баг 0-0 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт үзлэгт нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,
хохирогч Г.М-д эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, Хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн үнэлгээчний үнэлгээний тайлан,
хохирогч Ж.М-ын “...Би 2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 19 цагийн орчим гэрээсээ гарч яваад 21 цаг 10 минутын орчим хоёр хүүхдээ аваад гэртээ ирээд гэрийн хаалгаа онгойлгоод гэрлээ асаагаад харахад манай зочны өрөөний баруун талын хана хэсэгт байрлах тавилганы хаалгануудыг онгойлгочихсон гол хэсэгт нь ханандаа байрлуулчихсан байсан 55 инч “Skyworth” гэх бичиглэлтэй, LCD зурагт байхгүй болчихсон, тухайн тавилганы хамгийн дээд хэсэгт нь байрлах мөнгөний гахайг газар унагаагаад хагалж, дотор нь байсан 400,000 гаруй төгрөг, мөн тухайн шүүгээний 4 дэх тавцан дээр байсан саарал өнгийн даалинтай цагаан хаш хөөрөг зэрэг эд зүйл алга болчихсон байхаар нь ард талын унтлагын өрөө лүүгээ орж үзэхэд цонх нь онгойчихсон байсан...Манай зурагтыг хулгайлсан хүмүүс зурагтын дэлгэцийг эвдсэн байсан, зурагт засварын газраас асуухад дахин ашиглах боломжгүй, шинэ зурагтны үнээр янзална гэсэн. 2023 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр би өмнө хэрэглэж байсан мөнгөний гахайгаа солиод урьд байсан мөнгөнөөс нь 100,000 төгрөгийг дараагийн шинэ мөнгөний гахайндаа хийгээд охиныхоо үсний найр хүртэл өөрийнхөө эхнэрийнхээ цалингаас мөн хүүхдүүдийнхээ сар шинийн баярын бэлэгний мөнгийг хуримтлуулж байсан... манай хойд талын Г- шаравтар царайтай эрээн куртиктэй залуутай явж байсан. Тэр хоёр баахан бэлэн хоол 3-4 хайрцаг тамхи, хиам ундаа ус барьчихсан байсан. Би тэр хоёроос асуух гэтэл намайг хараад шууд л зугтаасан. Тэр хоёртой бас нэг эмэгтэй явж байсан. Тухайн эмэгтэй Г-ын эхнэр А- байсан...” гэсэн мэдүүлэг,
2023 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ тосгоны 0-0 тоотод хэргийн газрыг үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ тосгоны 6-4 тоотод хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл,
хохирогч Ж.М-т эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/6476 дугаартай үнэлгээний тайлан, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-ОРХ/6476-01 дугаартай үнэлгээний тайлан,
Мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл,
Хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн үнэлгээчний үнэлгээний тайлан,
Хохирогч С.Т-ийн “...2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хороо 0-0 тоот гэртээ ирэхэд унтлагын өрөөний вакум цонх онгорхой байсан, би гэрлүүгээ ороход гэрийн эд зүйлийг онгичсон байдалтай байсан ба 50 инч “TCL” брендийн зурагт, бага гарын мөнгөн аяга байхгүй байсан... 50 инч “TCL” загварын зурагт удирдлагын хамтаар, мөн “DDSH” төхөөрөмжийн хар удирдлагыг буцаан авсан.” гэсэн мэдүүлэг,
гэрч А.Ж-ийн “...2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Говил багийн нутаг дэвсгэр Гокын цагаан хаалга өнгөрөөд Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ертөнцийн зүгээр хойшоо чиглэлтэй явсан дулааны шугам дагаад явж байх үед олж тогтоон баривчилсан юм. Эрэн сурвалжилж олж тогтоох ажиллагаанд манай тасгийн алба хаагчид болох эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад Б.Бат-Отгон, эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Түмэндэмбэрэл, М.Ганчагт, Ц.Батзориг, М.Доржтовуу эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Пүрэвдорж нар оролцсон. Энэ талаар хэрэгт илтгэх хуудас бичиж хавсаргасан. Г.Г-, Б.М- нарыг Говил багийн нутаг дэвсгэрээс баривчлах үед Б.М- дээгүүрээ шаргал өнгийн куртиктэй, жинсэн өмдтэй, доогуураа ул нь цагаан хар өнгийн пүүзтэй, Г.Г- нь гадуураа улаан хүрэн өнгийн юүдэнтэй куртиктэй, доогуураа эрээн өнгийн өмдтэй /десант/, бакалан гуталтай байсан....” гэсэн мэдүүлэг,
2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг Шинэ хороо 0-0 тоот хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 6-29 тоот хашаанд байх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн ТХҮ-ОРХ/6477 дугаартай үнэлгээний тайлан, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн ТХҮ-ОРХ/6477-01 дугаартай үнэлгээний тайлан,
Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг 0-0 тоот хашаанд байх тээврийн хэрэгслийн доороос хураан авсан, хар өнгийн “ТСL” загварын зурагтыг удирдлагын хамт, мөн “DDSH” төхөөрөмжийн удирдлага зэрэг эд зүйлсийг хохирогч С.Т-өд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,
хөрөнгийн үнэлгээний мэргэшсэн үнэлгээчний үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г- нь ганцаараа болон шүүгдэгч Б.М-тэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж 6 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Б.М- нь Г.Г-той бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Д.А- нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, ашиглаж мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн болох нь хангалттай нотлогдож байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч Г.Г- нь бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй, шүүгдэгч Б.М- ганцаараа үйлдсэн гэх боловч дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.
Хууль зүйн хувьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Түүнчлэн хүн байнга амьдрах орон байранд хүн байнга, эсхүл түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр зэргийг хамааруулан ойлгоно. Тодруулбал хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгч нарын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон байх ба, хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь хууль бусаар нэвтэрсэн гэж үзэх үндэслэл болно. Мөн хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах гэх зэрэг бусад байдлаар орсон бол хууль бусаар нэвтэрсэн гэж үзэж, хохирлын хэмжээнээс үл хамаарч хүндрүүлсэн шинжээр хэргийг зүйлчилнэ.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Г.Г- нь хулгайлах гэмт хэргийг 2022 оны 04 сарын 17-ны өдрөөс 2023 оны 04 сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 6 удаагийн үйлдлээр ганцаараа болон шүүгдэгч Б.М-тэй бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 24,912,233 төгрөгийн,
Шүүгдэгч Б.М- нь хулгайлах гэмт хэргийг 2023 оны 04 сарын 07-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд 5 удаагийн үйлдлээр шүүгдэгч Г.Г-той бүлэглэн хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон, хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад нийт 15,477,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон.
“Байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэсэн гэмт хэргийн обьектив талын шинж нь зөвхөн хоол унд, гэр бүлдээ зарцуулсан байхаар хязгаарлагдахгүй бөгөөд тухайн гэмт этгээдийн хувьд өөрийн хүсэл сонирхлоо хэрэгжүүлсэн, амьдралын хэв маяг (зугаа цэнгэл)-аас үүдэлтэй хэрэгцээнд зарцуулсан байхыг хамааруулж үзнэ. Тодруулбал: амьдралын эх үүсвэр болгосон гэдэг нь амьдрах байр, идэх хоол, өмсөх хувцсаар хязгаарлагдахгүй, мөн тогтвортой гэсэн хууль зүйн шинжийг шаардахгүй бөгөөд гэмт этгээдийн хувьд тухайн цаг мөчид өөрийн хүсэл, дур сонирхлоос үүдэлтэй хэрэгцээгээ хангасан бүхий л бодит нөхцөлийг хамааруулж ойлгоно. Шүүгдэгч Г.Г-, Б.М- нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлж, улмаар уг хөрөнгийг худалдан борлуулах, ломбарданд тавих замаар мөнгө болгож, уг мөнгөөр хоол хүнс, архи дарс авч уух гэх зэргээр өөрийн амьдралын хэрэгцээнд зарцуулсан байх ба, хулгайлах гэмт хэргийг идэвхтэй үйлдлээр, шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор бусдын өмчлөх эрх, эд хөрөнгөд халдсан байх тул тэднийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн, өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн болох нь тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй гэж дүгнэв.
Иймд шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мөнгө угаах” гэдэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан эзэмшсэн, ашигласныг, эсхүл түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлснийг, эсхүл түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсныг ойлгох ба шүүгдэгч Д.А-ын үйлдэл нь тухайн гэмт хэргийн шинжийг хангасан байна. Тодруулбал шүүгдэгч Д.А- нь гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгө гэдгийг лавтай сайн мэдсэн буюу шүүгдэгч Г.Г-, Б.М- нарын хулгай хийдэг гэдгийг мэдсээр байж зориуд хулгайлж авчирсан эд зүйл, мах, бууз, бэлэн мөнгийг нь ломбарданд тавьж өөрийн дансанд мөнгийг шилжүүлэн авах, хэрэгцээндээ хэрэглэх зэргээр авч өөрийн мэдэл эзэмшилд оруулан ашигласан байх ба өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзэх тул шүүгдэгч Д.А-ын үйлдэл нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч, хохирогч, өөрийнх нь мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.М- нь хохирогч С.Б-ын олмон тамгатай хүрэн зүсмийн 1 тооны морийг хулгайлсан болох нь хохирогч С.Б-ын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 13-14-нд шилжих Орхон аймгийн Баян-Өндөр сумын Даваат баг Манханы 14-20 тоот хашаанаас хүрэн зүстэй морио хулгайд алдсан юм. Тухайн үедээ морь маань туранхай байсан. Морь алга болох үед манай хашааны араар морьтой хүн өнгийж хараад яваад байсан. Тэгээд би тухайн үед хажуу айлынхаа хүнээс энэ хэн гэдэг хүн бэ гэхэд наадах чинь Увс Дэлгэр гэдэг хүн наадах чинь морь малтай хүн байгаа юм малаа харж яваан байлгүй гэж хэлж байсан. Түүнээс хойш сураг тавьж явсаар Булган аймгийн Хангал суманд айлын адуунд байгааг нь олж мэдээд цагдаад хандаж байгаа юм. Хүрэн зүстэй, нас гүйцсэн морь, баруун хаан гуяндаа хилэн тамгатай адуу байсан. Би 2022 оны 8 дугаар сард махны ченж хийдэг Батаа гэдэг хүнээс 1,5 сая төгрөгөөр худалдан авч байсан. Тухайн үед хүүхэд самарт явахад цагаалганы морь хэрэгтэй байна гэхээр нь худалдан авч байсан...хашаанаасаа хулгайд алдсан. Миний морийг худалдаж авсан Б.Б- гэдэг хүнээс 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Хангал сумаас очиж хүлээж авсан учраас надад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Г-ийн “...2023 оны 2 дугаар сарын эхээр байх /яг сайн өдрийг нь санахгүй байна/ манайд М- хүрэн зүстэй морь унаж ирсэн юм. Тэгээд хэлэхдээ манай ахын морь байгаа юм ах самарт явж байгаад ядраачихсан гээд ах энэ адууг зараад өгчих гээд манай нөхөр бид хоёрт хэлэхээр за хүн амьтнаас асууя гэсэн. Тухайн үед манай аав БолБ- бид хоёр үхэр унах номхон адуу сураглаж байгаарай худалдаж авмаар байна гэж байсан учраас аавдаа нөгөө М-ийн унаж ирсэн хүрэн морийг хэлэхэд аав боссдоо хэлээд худалдаж авсан юм. Манай нөхөр Даваадорж бид хоёр М-ийн зараад өг гэсэн адууг л зарсан юм түүнээс өөрсдийн адуу малаа худалдан борлуулаагүй. Би М-эд аав адууг чинь авна гэнээ мөнгө төгрөгийг нь яаж авах юм бэ гэхэд М- надад данс байхгүй та аваад өгчих би ахад мөнгийг нь өгчихнө гэхээр би өөрийн дансаараа 1,300,000 төгрөг авсан. Тэгээд Эрдэнэт орж ирээд Вансэмбэрүү дэлгүүрийн АТМ-аас бэлнээр 1,300,000 төгрөг аваад М-эд бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг,
гэрч Б.Б-ийн “...Манай малыг малладаг туслах малчин хийж байсан БолдБ- нь над руу утсаар яриад цас их унасан мотоциклиор малд явах аргагүй болсон морь авмаар байна гэхээр нь та наагуураа номхон морь мал худалдах хүн мэдэж байхгүй юу би мөнгийг нь өгнө хэлж хэлсэн юм. Тэгтэл 2023 оны 2 дугаар сарын 05-ны үед байх /өдрийг нь санахгүй байна/ утсаар яриад манай хүргэн Даваадоржид хүрэн морь байна гэсний дагуу маргааш нь БолдБ-ын хамт хүргэн Д-ийнд нь морио үзэхээр очиход гэрт нь хүн байгаагүй хүрэн морь нь аргамжаатай байсан учраас үзчихээд би БолдБ-т та авбал ав уналага эдэлгээ даах юм уу та малд явах юм чинь гэхэд авъя гэсэн, тэгээд эзэд нь байхгүй учраас морийг үзчихээд яваад өгсөн. Тэгээд 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр БолдБ- над руу утсаар яриад тэр морийг авъя би очоод авчина мөнгийг нь өгөөрэй гэсэн. Маргааш нь ББ-ын Г- гэж хүүхэн манай эхнэр лүү залгаад 5120038781 тоот данс руу адууны үнэ болох 1,300,000 төгрөгөө хийгээд гэж хэлэхээр нь 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдөр мөнгийг шилжүүлсэн. Түүнээс хойш одоог хүртэл унаж эдлээд одоог хүртэл манай адуунд байна. Би нас, им, тамгыг нь мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг,
гэрч Ж.ББ-ын: “...Би 2023 оны 2 дугаар сарын эхээр /өдрийг нь санахгүй байна/ охин Г-тэй утсаар яриад мал ахуй ямар байгаа талаар асуугаад мөн наагуур чинь зарах уналгын морь байна уу манай босс Б- надад морь авч өгнө гээд байна гэхэд манайд нэг зарах морь байна гэхээр номхон юм уу гэхэд номхон гэхээр нь би босс Б-өөс асуугаад хариу хэлье гэсэн. Тэгээд би босс Б-өд манай хүргэнийд нэг номхон морь байна гэхэд за би үзье гээд 2-3 хоногийн дараа ирж үзээд надад уг морийг авч өгөхөөр болоод түүнээс хэд хоногийн дараа авсан юм. Яг надад зарахдаа манай хүргэн болон охин хэн гэдэг хүний морь зарж байгаа талаар нэр бол хэлээгүй. Харин манай хүргэн Д манай дүүгийн морь байгаа юм гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг,
Ашид билгүүн ХХК-ний 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн TXY-OPX/6942 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
“Мал хулгайлах” гэмт хэрэг нь бусдын малыг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг гэмт хэрэг юм.
Шүүгдэгч Б.М- нь хохирогч С.Б-ын 1 тооны морийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар буюу тухайн малын эзэн өмчлөгчид мэдэгдэхгүйгээр хашаанаас нь хулгайлан авч, бусдад 1,300,000 төгрөгөөр зарж, захиран зарцуулсан үйлдэл нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.
Шүүгдэгч Б.М- нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэйг ухамсарлаж байсан ч түүнийг хүсэж үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Б.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж заасныг үндэслэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож, гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч нараас гаргуулах нь зөрчигдсөн эрхийг сэргээх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дүгнээд шүүгдэгч Г.Г-оос 1,749,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.М-д, 320,000 төгрөгийг гаргуулан хохирогч О.А-д, 887,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.М-д, 1,172,500 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.М-т, 1,114,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Х-т, 65,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Т-өд, 1,500,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Л-ид, 105,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Цэндэд,
шүүгдэгч Б.М-ээс 320,000 төгрөгийг гаргуулан хохирогч О.А-д, 887,000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.М-д, 1,172,500 төгрөгийг гаргуулан хохирогч Ж.М-т, 1,114,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Х-т, 65,000 төгрөгийг гаргуулан хохирогч С.Т-өд, 105,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Т.Цэндэд, 1,300,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Б-өд тус тус олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгч Д.А-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас: “...шүүгдэгч Г.Г-од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Д-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч Г.Г-од оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.М-эд оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх...” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Г-ын өмгөөлөгч Ц.Энхтуяа: “...Г.Г-од холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах байр суурьтай байсан учраас эрүүгийн хариуцлагын талаар саналгүй” гэсэн,
Шүүгдэгч Б.М-ийн өмгөөлөгч Ж.Мөнхсувд: “...Б.М-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх...” гэсэн,
Шүүгдэгч Д.А-ын өмгөөлөгч Р.Бямбажав: “...санал байхгүй...” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Г.Г-, Б.М-, Д.А- нарыг гэм буруутай гэж шүүх дүгнэсэн тул ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэргийг шинжлэн судалж хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Г.Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Б.М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Д-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан 4 жил хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, шүүгдэгч Г.Г-, Б.М- нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэх нь тэдний гэм бурууд тохирсон гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч Г.Г-, Б.М-, Д.А- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч Г.Г-ын цагдан хоригдсон 231 хоног, шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 408 хоногийн хугацааг эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Г-, Б.М-, Д.А- нарын эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.А- нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бакал гутал 1 хос, саарал өнгийн эсгий түрийтэй хар гутал 1 хос, хар өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М-д овогт Г-н Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч С овогт Б-ын М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр бусадтай бүлэглэж хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэргийг,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч К овогт Д-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Г-н Г-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Б-ын М-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
шүүгдэгч Д-гийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-т зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 165 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар оногдуулсан 4 жил хугацаагаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 11 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-од оногдуулсан 7 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.М-эд оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-ын цагдан хоригдсон 231 хоногийг, шүүгдэгч Б.М-ийн цагдан хоригдсон 408 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
7. Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Д.А- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бакал гутал 1 хос, саарал өнгийн эсгий түрийтэй хар гутал 1 хос, хар өнгийн пүүз 1 хос зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Г.Г-оос 1,749,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө овогт Ц-ийн М- //-д, 320,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б овогт О-ийн А-д, 887,000 төгрөгийг гаргуулан хохирогч Т овогт Г-н М- //-д, 1,172,500 төгрөгийг гаргуулан хохирогч М овогт Ж-ы М- //-т, 1,114,000 төгрөгийг гаргуулан хохирогч, Ө овогт Б-н Х- //-т, 65,000 төгрөгийг гаргуулан хохирогч, Б овогт С-ын Т- //-д, 1,500,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч, Б овогт Б-н Л- //-д, 105,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч, О овогт Т-ын Ц-д,
шүүгдэгч Б.М-ээс 320,000 төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум 0 багийн 0 тоотод оршин суух, Б овогт О-йн А-д, 887,000 төгрөгийг гаргуулан хохирогч Орхон аймаг Баян-Өндөр сум 0 баг 0-0 тоотод оршин суух, Т овогт Г-н М-д, 1,172,500 төгрөгийг гаргуулан хохирогч М овогт Ж-ы М-т, 1,114,000 төгрөгийг гаргуулан хохирогч Ө овогт Б-н Х-т, 65,000 төгрөгийг гаргуулан хохирогч Б овогт С-ын Т--д, 105,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч О овогт Т-ын Ц -д, 1,300,000 төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч, Г овогт Б-ын Б- д тус тус олгосугай.
10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-, Б.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
11. Энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь тогтоолыг өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ
ШҮҮГЧИД Д.АРИУНЦЭЦЭГ
Ц.АЛТАНГАДАС