Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******, улсын яллагч Ховд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Э.Бадрал, шүүгдэгч *******, хохирогч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн ******* дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн ******* ургийн овогт *******ийн *******, ******* оны дүгээр сарын -ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл тав, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн сумын дугаар () багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: Ховд аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Э.Бадрал “шүүгдэгч ******* нь 23 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 09 цаг 30 минутын үед Ховд аймгийн Жаргалант сум Алаг толгой багийн нутаг дэвсгэр орон нутгийн зогсоолын орчимд хохирогч *******ыг “эгч тай бэлгийн харьцаанд орсон байж болзошгүй” гэх шалтгаанаар гараараа нүүрэн хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж “хамрын нуруунд цус хуралт, хавдар зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын дээд хэсэгт зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, хавдар, зүүн шанаа хэсэгт өнгөц зулгаралт” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдсон” гэж дүгнэн, түүнийг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дугаар хуудас), хохирогч *******ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 39 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас), гэрч ын мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас);

- Хохирогчийн өмгөөлөгч: Хохирогч *******ын гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 10- дүгээр хуудас), хохирогч *******ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 39 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас), хохирогч *******ын мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дугаар хуудас), хохирогч *******ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт (хавтаст хэргийн 78 дугаар хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан, шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлаагүй болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

2.1. Хохирогч *******ын “...23 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 10:00 цагийн үед аймгийн төвөөс сумд руу явдаг таксины зогсоол дээр байсан чинь залгаад “бензин чинь юу болсон, бензин хийж өгье” гэж хэлээд уулзахаар болсон. Бид хоёр орон нутгийн зогсоол дээр уулзахаар болоод байж байтал хоёр хүний хамт хүрээд ирсэн. тай хамт ирсэн хоёр хүн миний хоёр гараас бариад татаад нэг тийш нь чирсэн. Тэгэхэд ******* шууд цохиод эхэлсэн. Би *******д гар хүрээгүй. Нөгөө гэж хүн бөгс рүү минь бас өшиглөсөн. ******* намайг хашаанд хашиж цохиход би бултсан чинь хашаа цохиод гараа гэмтээсэн байсан. Миний хамраас цус гараад газар бас унагаасан. Газар унагаагаад дээрээс дарж аваад миний нүүрэн хэсэгт бас хэд хэдэн удаа цохисон. Миний дээрээс дараад цохиж байхад гэдэг ах нь ирж салгаад цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дугаар хуудас);

- Гэрч ын “...Би ын аавынх нь дүү болдог юм. *******ыг аас Ховд аймгийн төвд байгаа талаар дуулаад 23 оны 12 дугаар сарын 13-ны өглөө 09:00 цагийн үед хайж зах дээр очсон. ын утсаар залгуулаад ыг *******тай яриулсан чинь “орон нутгийн зогсоол дээр байна” гэхээр нь яваад очсон. Очиход ******* орон нутгийн зогсоол дээр автомашинаа үлдээгээд хойд талын хашаа руу явган явж байхаар нь дуудсан юм. Бид нарыг дуудсан чинь зогсоод тэнд уулзсан. Уулзаад би *******ыг “чи одоо өнгөрсөн жилээс хойш хүүхдийн /ын/ амьдралаар тоглолоо” энэ тэр гээд муудалцаад зогсож байгаад ******* бид хоёр *******ын гараас нь татаад “цагдаа дээр очъё” гэсэн чинь ******* “очихгүй, чадахгүй” гээд хойш нь чангаагаад байсан. Тэгэхээр нь би *******ын бөгс рүү нэг удаа өшиглөсөн. Манай дүү ******* хоёр ноцолдож байгаад автомашин болон хашаа хоёрын завсраар унасан. Унахаар нь би тойроод тэр хоёр дээр очсон чинь манай дүү ******* *******ын дээд талд, ******* *******ын доор нь орчихсон үсэдсэн байдалтай хэвтэж байсан. *******, ******* хоёрыг бид хоёр салгаад цагдаа дээр ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас);

- Шүүгдэгч *******ын дээрх мэдүүлгүүдээр давхар нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...23 оны 12 дугаар сарын 13-ны өглөө /цагийг нь сайн санахгүй байна/ ах бид хоёр ыг хайж явж байгаад модон овооны наад талд нэг айлаас олж авсан юм. Тэгээд яасан талаар асуусан чинь ******* намайг гэрээс авч явсан гэж хэлэхээр нь *******тай уулзахаар болоод аар утсаар яриулсан чинь “орон нутгийн зогсоол дээр байна” гэхээр нь бид гурав очсон. *******ыг цагдаа руу явъя гэж хэлсэн чинь үгүй гэж эсэргүүцээд маргалдаад байхаар нь би *******тай зодолдсон. Тухайн үед ах *******ын бөгс рүү нэг л удаа өшиглөсөн өөр байдлаар халдаагүй. Би хашаа цохиж гараа гэмтээсэн. ******* газар унахад би дарж авсан чинь миний үснээс зулгаахаар нь би нүүр лүү нь бас хоёр удаа цохисон. Тэгж байтал ах ирээд салгаад цагдаа дээр авч ирсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 75 дугаар хуудас) зэргээр шүүгдэгч ******* нь 23 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 09 цаг 30 минутын үед Ховд аймгийн Жаргалант сум Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байх орон нутгийн зогсоолын орчимд хохирогч *******ыг “сэтгэцийн өвчтэй эгч ыг уруу татлаа, авч явлаа” гэх шалтгаанаар гараараа нүүрэн хэсэгт нь олон удаа цохисон үйл баримт тогтоогдож байна.

2.2. Хохирогч *******ын биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 39 дугаартай “...*******ын биед хамрын нуруунд цус хуралт, хавдар зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын дээд хэсэгт зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, хавдар, зүүн шанаа хэсэгт өнгөц зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь үзлэг хийгдсэн өдрөөс өмнө 24 цагийн дотор үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас)-ийг дээр тогтоогдсон үйл баримтуудтай харьцуулан дүгнэвэл: Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд буюу шүүгдэгч хохирогч руу хүч хэрэглэн довтолсон олон удаагийн үйлдлийн улмаас учирчээ.

2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч ******* нь 23 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 09 цаг 30 минутын үед Ховд аймгийн Жаргалант сум Алагтолгой багийн нутаг дэвсгэрт байх орон нутгийн зогсоолын орчимд хохирогч *******ыг “сэтгэцийн өвчтэй эгч ыг уруу татлаа, авч явлаа” гэх шалтгаанаар гараараа нүүрэн хэсэгт нь олон удаа цохиж, хохирогчийн биед хамрын нуруунд цус хуралт, хавдар зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын дээд хэсэгт зүүн шанаа хэсгийг хамарсан цус хуралт, хавдар, зүүн шанаа хэсэгт өнгөц зулгаралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хуулийн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

2.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдэх ёстой буюу мэдсэн гэж үздэг. Тодруулбал шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж олон удаагийн үйлдлээр халдсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул шүүгдэгчийн үйлдэл уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

2.4. Шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Хохирогч ******* “...Өмнө нь өгсөн мэдүүлэгтээ учирсан хохирлуудаа хэлсэн байгаа. Нийт 1’596’000 төгрөгийн хохирол учирсан талаар би мэдүүлсэн. Гэхдээ тухайн үед би сэтгэл санааны хохирол учраагүй гэж мэдүүлсэн боловч одоо гомдолтой, сэтгэл санааны хувьд хохиролтой байгаа учир сэтгэл санааны хохирлоо нэхэмжилмээр байна” гэж мэдүүлсэн (хавтаст хэргийн 77 дугаар хуудас) боловч шүүхийн хэлэлцүүлэгт “эмчилгээний баримт байхгүй тул хохирол нэхэмжлэхгүй, харин өмгөөлөгчид төлсөн 1’000’000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэн” гэх агуулгатай тайлбар гаргажээ. Мөн түүний өмгөөлөгч “сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлээр буюу гэмт хэрэг үйлдэгдэж байх үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгийг, өмгөөлөгчид төлсөн 1’000’000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулна” гэх агуулгатай дүгнэлт гаргасан байна.

4.2. Мөрдөгч “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт” (хавтаст хэргийн 78 дугаар хуудас), “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас) зэргийг үйлдэж хэрэгт бэхжүүлжээ. Дээрх баримтууд нь Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журмын 2.1-т зааснаар шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэх боловч мөрдөгч тухайн хүснэгтэд заасан шалгуур үзүүлэлтийг тодруулаагүй байна.

Мөрдөгч уг баримтуудаар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг зөвхөн зүйлчлэлийг үндэслэн 2 дугаар зэрэглэлээр тогтоосон байх бөгөөд тухайн хүснэгтэд заасан “гэмт хэргийн улмаас стрессийн үед үзүүлэх хариу урвал хэвийн хэмжээнээс удаан үргэлжлэх”, “хэргийн нөхцөл байдалтай холбоотойгоор анхаарал төвлөрөлт муудах, ой тогтоолт хоёрдогчоор буурах, сэтгэхүйд илэрхий өөрчлөлт үгүй байх”, “ажил эрхлэх, сурах идэвх сонирхол буурах”, “дасан зохицохуйн хямрал үүсэх”, “сульдал, неврозын хам шинж илрэх, сэтгэлээр унах, түгших”, “хөнгөн зэргийн нойргүйдэл, амьсгал бачуурах, булчин чангарах зэрэг симпатик мэдрэлийн хөөрөл илрэх” зэрэг шалгуур үзүүлэлт тогтоогдсон эсэхийг шалгаагүй байна.

Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон баримт эргэлзээтэй байх тул хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэв.

4.3. Хохирогч 23 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 200’000 төгрөг, 23 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 500’000 төгрөг, 24 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 300’000 төгрөг буюу нийт 1’000’000 төгрөгийг өөрийн сонгож авсан өмгөөлөгчдөө төлсөн нь өмгөөлөгч *******ын Хаан банк дахь депозит дансны хуулга, хохирогч *******ын Хаан банк дахь депозит дансны хуулга болон Хаан банкны орлогын мэдүүлэг гэх баримтаар тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар өмгөөлөгчид төлөх зардал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаардаг. Мөн тус хуулийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тохиолдолд түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулахаар хуульчилжээ. Иймд шүүгдэгч *******аас 1’000’000 төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгохоор шийдвэрлэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 87 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 84 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар зэргээр шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Улсын яллагч “...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэх санал;

- Хохирогчийн өмгөөлөгч “...торгохоос өөр төрлийн буюу нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлэх” гэх санал;

- Хохирогч “...өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна” гэх санал;

- Шүүгдэгч “торгож өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгч *******д торгох ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ. Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй. Мөн тус зүйлийн 160.2 дахь хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаа дуусгавар болоход шүүгдэгч торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, шүүгдэгчийн саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болохоор журамласан.

Тодруулбал шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т зааснаар торгох ялыг 120 хоногийн хугацаанд төлөх боломжтой бөгөөд тус зүйлийн 160.3-т зааснаар уг хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан торгох ялыг хорих ялаар солих тухай сануулан тэмдэглэл үйлдэн гарын үсэг зуруулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлдэг журамтай бие даасан процесс болохыг дурдах нь зүйтэй.

3.2. Мөрдөгч 24 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шүүгдэгч *******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 73 дугаар хуудас) авсан байна. Шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

4. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500’000 (таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн .4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, .6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас 1’000’000 (нэг сая) төгрөгийг гаргуулан хохирогч *******д олгож, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн талаар гаргасан нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.МӨНХЗАЯА