Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/133

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Н.Нандин-Эрдэнэ, шүүгдэгч  Э.**********, нарийн бичгийн дарга О.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч ********** овогт **********ийн **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2210031800065 дугаартай хэргийг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, ********** ХХК-д механик, засварчнаар ажилладаг, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, ********** 2 дугаар гудамжны 98 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, ********** овогт **********ийн ********** /РД: **********/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Э.********** нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 58 дугаар байрны 3 тоотод эхнэр А.**********тай маргалдан гар руу нь цохисны улмаас баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:

 

          Шүүгдэгч Э.**********: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч А.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, 58-3 тоот гэртээ хүүхдийнхээ өрөөнд бие өвдөөд хэвтэж байхад ...манай нөхөр Э.********** гахайн мах шарж өгөөд хоолоо ид гэж хэлсэн, тэгэхэд би хоол идэх боломжгүй байна гэхэд манай нөхөр хоол ид, яагаад иддэггүй юм пизда минь гэхэд би идэхгүй, жоохон байж байгаад больё гэхэд манай нөхөр хөнжил гудас татаад хүчээр босгох гэж оролдсон. ...21 цагийн орчим манай нөхөр Э.********** согтуу орж ирээд чи бас л хэвтэж байна уу, айлын эхнэрүүд ажил төрөл хийгээд үр хүүхдээ салхилуулаад байхад гэж хэлээд гар болон гуя руу хэд хэдэн удаа цохиод байсан. Тэгэхээр нь би босоход чиний гэдсэнд хятадын хүүхэд байна уу, солонгосын хүүхэд байна уу, хүүхэд чинь одоо хаана байна гэж хэлээд дайраад бид хоёр зууралдаж байхад манай том хүү ********** болиоч та нар гээд салгах гэж оролдсон. ...Би ор руу очоод суухад манай нөхөр ********** намайг хувцаснаас чирээд багалзуурдаад миний хувцаснуудыг урсан. ...********** хажуу талаас өшиглөхөд хоёр давхар орны дээд давхрын орны нүүрэн хэсэг модыг дагзаараа мөргөөд би уйлаад орон дээр суусан. ...Маргааш нь ...босооч чи, худлаа баашилж хэвтээд байх юм хар пизда минь, үнэхээр өвдөөд байгаа бол эмнэлэг яваач, эсвэл ажилдаа яваач гөлөг минь гээд дал, гарын бугалга руу хоёр удаа цохиод байхаар нь би чи яваад өгөөч, тайван байлгаад өгөөч, яагаад ингээд дарамтлаад байдаг юм бэ гэж хэлэхэд манай нөхөр ********** дарамтлаад байна гэж шааж байна гээд хараал хэлээд байсан... ” /хавтас хэргийн 11-12 дахь тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Л.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...22 цагийн үед аав гэртээ буцаж ор ирэхдээ жаахан архи уусан байдалтай байсан, ээжийн хэвтэж байгаа өрөө рүү очоод яагаад эмээ уугаагүй юм бэ гэж хэлэх нь сонсогдож байсан, би дүүтэйгээ хамт том өрөөнд зурагт үзээд сууж байсан. Удалгүй ээж, аав хоёр маргалдаад ээж аав руу дайраад байхаар нь аав ээжийг цохих шиг болоход би гүйж очоод аав ээж хоёрыг салгахад ээж уйлаад ор руугаа суухад аав ширээн дээр байсан аягыг аваад газар руу шидэж хагалсан... ” /хавтас хэргийн 20 дахь тал/ гэсэн,

 

Насанд хүрээгүй гэрч Л.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...аав эмийн сангаас эм авч өгснийг ээж уугаагүй байсан, 17 цагийн үед аав, ах хоёр гэртээ ирсэн, тэгэхдээ ах куртик авсан талаар надад хэлсэн, аав ээжийг эмээ уугаагүй яагаад хэвтэж байгаа юм гэхэд ээж дуугарахгүй агаа бид хоёрын өрөөнд хэвтэж байсан, би ахтайгаа хамт том өрөөнд байхад аав, ээж хоёр ах бид хоёрын өрөөнд маргалдаад байсан...” /хавтас хэргийн 21 дэх тал/ гэсэн,

 

Шинжээч Ц.Ганболд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...А.**********гийн биед баруун бугалгад цус хуралт нь удаан хугацаанд атгаснаас үүсэх боломжтой...” /хавтас хэргийн 26 дахь тал/ гэсэн,

 

Шүүгдэгч Э.********** мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэрийнхээ хоол унд, гэр орны ажлаа эхнэрээ Солонгос явсны дараа ч хийдэг байсан, одоо ч хийж байгаа, ...манай эхнэр гэр орондоо, хүүхдүүддээ цаг зав гаргаж эхийн хайр халамж үзүүлдэг болохоор би жаахан бухимдалтай байдаг, хүн өөрийнх нь төлөө эм тан авч өгөөд байхад уухгүй, амарч байгаа үедээ хүүхдүүддээ хоол ч хийгээд өгөхгүй их сонин зантай...” /хавтас хэргийн 63 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн №16144 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. А.**********гийн биед баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ.

3. А.**********гийн биед учирсан гэмтэл нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үүссэн.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна...” /хавтас 24-25 дахь тал/ гэсэн дүгнэлт,

- Өргөдөл /хавтас хэргийн 5 дахь тал/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 7-8 дахь тал/,

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 31 дэх тал/,

- Шүүгдэгч Э.**********гийн хувийн байдалтай холбоотойгоор байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтас хэргийн 32 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хавтас хэргийн 34 дэх тал/, ажлын газрын тодорхойлолт /хавтас хэргийн 37 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 40 дэх тал/ зэрэг болно.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч Э.********** нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний шөнө 22 цагийн орчим Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 58 дугаар байрны 3 тоотод эхнэр А.**********тай маргалдан гар руу нь цохисны улмаас баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч А.**********гийн: “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гэртээ хүүхдийнхээ өрөөнд бие өвдөөд хэвтэж байхад ...манай нөхөр Э.********** гахайн мах шарж өгөөд хоолоо ид гэж хэлсэн, тэгэхэд би хоол идэх боломжгүй байна гэхэд манай нөхөр хоол ид, яагаад иддэггүй юм пизда минь гэхэд би идэхгүй, жоохон байж байгаад больё гэхэд манай нөхөр хөнжил гудас татаад хүчээр босгох гэж оролдсон. ...21 цагийн орчим манай нөхөр Э.********** согтуу орж ирээд чи бас л хэвтэж байна уу, айлын эхнэрүүд ажил төрөл хийгээд үр хүүхдээ салхилуулаад байхад гэж хэлээд гар болон гуя руу хэд хэдэн удаа цохиод байсан. Тэгэхээр нь би босоход чиний гэдсэнд хятадын хүүхэд байна уу, солонгосын хүүхэд байна уу, хүүхэд чинь одоо хаана байна гэж хэлээд дайраад бид хоёр зууралдаж байхад манай том хүү ********** болиоч та нар гээд салгах гэж оролдсон. ...Би ор руу очоод суухад манай нөхөр ********** намайг хувцаснаас чирээд багалзуурдаад миний хувцаснуудыг урсан. ...********** хажуу талаас өшиглөхөд хоёр давхар орны дээд давхрын орны нүүрэн хэсэг модыг дагзаараа мөргөөд би уйлаад орон дээр суусан. ...Маргааш нь ...босооч чи, худлаа баашилж хэвтээд байхын хар пизда минь үнэхээр өвдөөд байгаа бол эмнэлэг яваач, эсвэл ажилдаа яваач гөлөг минь гээд дал, гарын бугалга руу хоёр удаа цохиод байхаар нь би чи яваад өгөөч, тайван байлгаад өгөөч, яагаад ингээд дарамтлаад байдаг юм бэ, гэж хэлэхэд манай нөхөр ********** дарамтлаад байна гэж шааж байна гээд хараал хэлээд байсан...” /хавтас хэргийн 11-12 дахь тал/ гэсэн, насанд хүрээгүй гэрч Л.**********ын: “...2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ...22 цагийн үед аав гэртээ буцаж ор ирэхдээ жаахан архи уусан байдалтай байсан, ээжийн хэвтэж байгаа өрөө рүү очоод яагаад эмээ уугаагүй юм бэ гэж хэлэх нь сонсогдож байсан, би дүүтэйгээ хамт том өрөөнд зурагт үзээд сууж байсан. Удалгүй ээж, аав хоёр маргалдаад ээж аав руу дайраад, аав ээжийг цохих шиг болоход би гүйж очоод аав ээж хоёрыг салгахад ээж уйлаад ор руугаа суухад аав ширээн дээр байсан аягыг аваад газар руу шидэж хагалсан. ... ” /хавтас хэргийн 20 дахь тал/ гэсэн, шинжээч Ц.Ганболдын: “...А.**********гийн биед баруун бугалгад цус хуралт нь удаан хугацаанд атгаснаас үүсэх боломжтой...” /хавтас хэргийн 26 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны №16144 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: А.**********гийн биед баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. А.**********гийн биед учирсан гэмтэл нь 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр үүссэн. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна...” /хавтас 24-25 дахь тал/ гэсэн дүгнэлт,  Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 7-8 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Хохирогч А.**********гийн эрүүл мэндэд учирсан “...баруун бугалгад цус хуралт...” бүхий хөнгөн гэмтэл нь шүүгдэгч Э.**********гийн түүнийг зодсон идэвхтэй үйлдлийн улмаас үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч  Э.**********гийн хохирогч А.**********гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж заажээ. Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэж “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн 3 дугаар зүйлд эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч …этгээдийг ойлгох ба Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие мах бодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч, хохирогч нар нь 2009 онд гэрлэлтээ батлуулсан, дундаасаа 2 хүүхэдтэй болох нь шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэрлэлийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдох бөгөөд шүүгдэгч Э.**********гийн эхнэр А.**********гийн биед хүч хэрэглэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт зааснаар 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.

Шүүгдэгч Э.********** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас хохирогч А.**********гийн эрүүл мэндэд баруун бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч А.********** гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой эмчилгээний зардал төлбөр нэхэмжлээгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй.

 

Эрүүгийн  2210031800065  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ********** овогт **********ийн **********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **********ийн **********г 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Э.**********д оногдуулсан 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********** нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн  2210031800065 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.********** энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч А.********** гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар талууд, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.**********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР